Barclays Premier league 2008/2009

Moderator: Хөлбөмбөгийн модууд

2008/2009 оны улиралд Английн дээд лигийн аль баг цом өргөх вэ

Арсенал
26
16%
МанЮ
43
27%
Чэлси
42
27%
Ливерпүүл
42
27%
Битүү морьд /Тоттэнхэм, НЮ, МСити гэх мэт/
5
3%
 
Total votes : 158

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Чуугий » Mon May 04, 2009 12:02 pm

funky wrote:Хут Чэлси-д блуу 2006 онд

тэхх........
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby indie » Tue May 05, 2009 4:32 am

saina2k5 wrote:Coca cola Championship дуусчиж байгаа юм уу?

Wolverhampton Wanderers, Birmingham City 2 гарч,

Sheffield United, Reading, Burnley, Preston North End 4-н ялсан нэг нь орох юм уу тээ?

Чемпионшипийн эхний 2 баг автоматаар дээшээ ороод,3-6 плеи-офф-р үзээд 1 баг нь ордог.Мик МкКартигийн(2002онд Ирландын шигшээгийн дасгалжуулагч байсан) Вүлвэсийн хувьд лигтээ түрүүлсэнээр шууд эрхээ авсан.Харин 2 даxь шууд эрхийн төлөө 3 баг үзэж байсан.Бирмингем Рийдингийг талбайд нь тун чухал тоглолтонд 2:1-р ялсанаар шууд орох эрхээ авсан.Кардифф сити EPLд орох бүрэн боломжтой байсан ч сүүлийн 4 тоглолтондоо ганцхан оноо авсны улмаас плеи оффд ч үлдсэнгүй.
Ингээд плеи-офф

Престон Норт Энд - Шеффьелд Юнайтед

Барнлеи - Рийдинг

Xарин Кока кола Чемпионшипээс бидний мэдэх Чарльтон Атлетик,Соутхемптон,Норвич Сити унасан.
indie
 
Posts: 238
Joined: Tue May 05, 2009 2:34 am
Location: 40000-т

Re: Barclays Premier league 2008/2009

Postby indie » Tue May 05, 2009 10:08 am

35р тойргийн дараа дасгалжуулагчид

Ливерпүүл - НьюКастл 3:0
Rafa Benitez : "Манчестер Юнайтед сайн тоглогчидтой сайн ч баг.Гэхдээ тэднийг 2том алдаа хийж бидэнд бариулна гэдэгт би итгэлтэй байгаа.Бид үлдсэн бүх тоглолтондоо ялан тэднийг алдаа гаргахийг хүлээх болно.Торресийн хувьд шөрмөсний бага зэрэг гэмтэлтэй байгаа тэр тоглоход бэлэн байсан ч риск хийхийг хүсээгүй."

Alan Shearer : "Бид юу хийх ёстойгоо хийх болно.Бартон улаан карт авснаар өөрийгөө төдийгүй багийхнаа ч хөөдсөн.Шүүгч зөв шийдвэр гаргасан.Бид 3-с их гоолоор хожигдоогүй нь азтай хэрэг.Гэхдээ орсон 3 гоолонд сэтгэл дундуур байгаа.Эхний гоол оффсайд байсан бол 2,3дахь гоолууд стандартаас орсон.Хэрвээ тоглогчид стандарт цохилтын үед өөрсдийхөө хүмүүсийг барьж чадахгүй бол энэ нь үнэхээр урам хугармаар байдаг"

Middlesbrough 0-2 Manchester United

Gareth Southgate:"Одоо бид НьюКастл д очоод ялах хэрэгтэй байна.Бид тэр тоглолтонд ялснаар сүүлийн 2тоглолтоо сайн хийвэл үлдэнэ.Одоо зөвхөн НьюКастл д очоод ялах хэрэгтэй"

Alex Ferguson:"Энэ бол их чухал хожил байлаа.Хэрвээ айлын талбай дээр тоглож байхад бид энэ оноог авбал хүснэгтийг тэргүүлсэн хэвээр үлдэнэ гэж би хэлдэг.Бидний тоглолт сайн байлаа."

Chelsea 3-1 Fulham

Guus Hiddink:"Бидэнд өнөөдөр энэ оноо хэрэгтэй байлаа.Гэвч бид үргэлж тэргүүнд байхийг хичээдэг,ялангуяа тун чухал тоглолт биднийг хүлээж байхад.Би бидний дараагийн тоглолтийн тактикдаа зориулж Nicolas Anelka,Didier Drogba 2ийг довтолгоонд цуг тоглуулахийг хүссэн.Хэрвээ бид өөр багтай тоглох бол өөрөөр тоглож чаддаг байх ёстой."

Roy Hodgson:"Бид эхлэлээ муу хийсэн.2-1 болсны дараа дахиад гоол алдахгүйг хичээсэн ч 2р үед бид дахин нэгийг алдсан.Xарин үүний дараа бид зүгээр л ичгэвтэр байдалд орохгүйн тулд тоглосон.Бид өөрсдийхөө сайн тоглолтыг үзүүлж чадаагүй учир хожигдлоо"

Portsmouth 0-3 Arsenal

Paul Hart:"2дахь гоол пеналти байгаагүй.Энэ гоол биднийг улам хүнд байдалд оруулсан.Бидэнд арсеналийхныг оруулахаас өмнө мөн 1-0 байхад маш сайхан боломжууд гарсан ч ашиглаж чадаагүй.2р үед бид хожигдолтойгоо эвлэрсэн байсан.Хэрвээ бид боломжуудаа ашигласан бол тоглолт илүү сонирхолтой болох байлаа"

Arsene Wenger:"Би зарим тоглогчиддоо амралт өгөхийг хүссэн.Бид 1р үед өөрсдийн техник болон хөдөлгөөнүүдээрээ өрсөлдөгчөө давамгайлсан.Би өөрийхөө залуу тоглогчдод эргэлздэггүй учир нь би тэднийг өдөр бүр яаж ажилдагийг мэднэ та бүхэн ч өнөөдөр харсан байх.Өнөөдөр тоглосон зарим тоглогчид Мягмар гаригт ч бас тоглоно.(Аваргуудын Лигт Ман Ютд-н эсрэг)"

Stoke City 0-1 West Ham

Tony Pulis:"Би Рикардо Фюллэрийн ямарч оролдлогыг дахиад л харсангүй.Хаалгач бөмбөгөнд хүрсэн ч барьж авч чадсангүй.Тоглолтын үр дүнд би сэтгэл дундуур байгаа ч энэ нь лигийн хууль юм.Бид сайн тоглогчидтой сайн багийн эсрэг тоглолоо.Тэд 1р үед сайн байсан ба гоол ч хийсэн.Харин манай хаалгач үүний эсрэг бэлэн байсангүй"

Gianfranco Zola:"Бид европд тоглох боломжтой энэ үед боломжоо алдмааргүй байна.Бид лигийн төгсгөл хүртэл хичээж тоглох болно.Тоглогчид маань ч үүнийг их хүсч байгааг би мэдэж байна.Зарим багууд европд тоглохийг хүсдэггүй учир нь тэнд олон тоглолт хийж ачаалал нэмэгддэг учраас.Гэвч бид маш олон залуу тоглогчидтой тэдэн европийн тэмцээн том туршлага болно."

Tottenham Hotspur 1-0 West Brom

Harry Redknapp:"Миний бодож байснаар их ойролцоо тоглолт боллоо.Тэд бөмбөгөө сайн эзэмшиж байсан ч гоол алдсан.Тэдний пассууд их сайн байсан.Би Tony Mowbray-н тоглогчдийг мэдэхгүйч тэр тоглогчидтойгоо сайн ажилладаг байх.Тэд сайн байхад их ойрхон байгаа.Би тэдний тоглолтонд дуртай."

Tony Mowbray:"Дундаж тоглолт боллоо.Айлын талбай дахь жирийн л тоглолт.Бид ойрын үед сайн байгаа ч хангалттай оноо авч чадахгүй байна.Бид ялна гэж байсан гэж хэлэхгүй ч ялагдана гээгүй байсан.Тэдний тоглолтын талаарх мэдлэг биднийхээс илүү байсан ч бид хүссэнээрээ тоглож чадсан.Гэвч бид сайн тоглож байгаа ч гоол хийж чадахгүй байна"
indie
 
Posts: 238
Joined: Tue May 05, 2009 2:34 am
Location: 40000-т

Re: Barclays Premier league 2008/2009

Postby BuG » Tue May 05, 2009 12:44 pm

Good Job :eek: ийм л бичлэгүүд хэрэгтэй байгаам даа...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: Barclays Premier league 2008/2009

Postby javkhlan » Wed May 06, 2009 6:13 pm

User avatar
javkhlan
 
Posts: 99
Joined: Sun Apr 15, 2007 4:23 am

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Hotspur » Fri May 08, 2009 10:56 pm

Dailymail энэ улирлын шилдэг 50 наймааг нэрлэсэн байна ингэж

50 Herita Illunga (Toulouse - West Ham, loan)
49 Daniel Bogdanovic (Lokomotiv Sofia - Barnsley, free)
48 Don Cowie (Inverness - Watford, free)
47 Thomas Sorensen (Aston Villa - Stoke, free)
46 Tom Craddock (Middlesbrough - Luton, £80,000)
45 Keith Andrews (MK Dons - Blackburn, £1.3m)
44 Albert Riera (Espanyol - Liverpool, £11m)
43 Danny Higginbotham (Sunderland - Stoke, £2.5m)
42 Jo (Man City - Everton, loan)
41 Nahir Belhadj (Lens - Portsmouth, £4.4m)
40 Christophe Berra (Hearts - Wolves £2.3m)
39 Dickson Etuhu (Sunderland - Fulham £1.5m)
38 Jordi Gomez (Espanol - Swansea, loan)
37. John Akinde (Bristol City - Wycombe, loan)
36. John Pantsil (West Ham - Fulham, £1.5m)
35. Andy Johnson (Everton - Fulham,
34. Paul Robinson (Tottenham - Blackburn, £3.5m)
33. Brian Howard (Barnsley - Sheffield United, £400,000)
32. Amr Zaki (Zamalek - Wigan, loan)
31. Dorian Dervite (Tottenham - Southend, loan)
30 Aleksander Tunchev (CSKA Sofia - Leicester, £375,000)
29 Jon Parkin (Stoke - Preston, free)
28 Gary Hooper (Hereford - Scunthorpe, £175,000)
27 Chris Iwelumo (Charlton - Wolves, free)
26 Peter Crouch (Liverpool - Portsmouth, £9m)
25 Ben Watson (Crystal Palace - Wigan, £2m)
24 Lee Cattermole (Middlesbrough - Wigan, £3.5m)
23 Emile Heskey (Wigan - Aston Villa, £3m)
22 Robbie Keane (Liverpool - Tottenham, £15m)
21 Valon Behrami (Lazio - West Ham, £5m)
20 Martin Paterson (Scunthorpe - Burnley, £1m)
19 Robinho (Real Madrid - Man City, £34m)
18 Shaun Wright-Phillips (Chelsea - Man City, £9m)
17 Jose Bosingwa (FC Porto - Chelsea, £13.8m)
16 Charlie MacDonald (Southend - Brentford, £20,000)
15 Shay Given (Newcastle - Man City, £8m)
14 Grant Holt (Nottingham Forest - Shrewsbury, £150,000)
13 Vedran Corluka (Man City - Tottenham, £8m)
12 Samir Nasri (Marseille - Arsenal, £15.8m)
11 Kevin Phillips (West Brom - Birmingham, free)
10 James Milner (Newcastle - Aston Villa, £10m)
9 Ross McCormack (Motherwell - Cardiff, free)
8 Wilson Palacios (Wigan - Tottenham, £12m)
7 Geovanni (Manchester City - Hull, free)
6 Brad Friedel (Blackburn - Aston Villa, free)
5 Luka Modric (Dinamo Zagreb - Tottenham, £16.5m)
4 Mark Schwarzer (Middlesbrough - Fulham, free)
3 Marouane Fellaini (Standard Liege - Everton, £15m)
2 Andrey Arshavin (Zenit St Petersburg - Arsenal, £15m)
1 James Beattie (Sheff Utd - Stoke, £3.5m)
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Hartsaga » Sat May 09, 2009 8:03 pm

Manchester united manchester cityd hojigdood fanuud ni nul zodoon. Ireland buur nuduulsen gen shuu. Odoo uvchtei 3 doloo honog gertee.
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Rooney » Sat May 09, 2009 9:42 pm

Энэ хүүхэд эмээ уусан юм болов уу? :smile:
Every man dies. Not every man really lives.
Rooney
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 1659
Joined: Fri Mar 09, 2007 10:45 am
Location: THEATRE OF DREAMS

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Hartsaga » Mon May 11, 2009 8:16 pm

Жаахан нариа хөгшөөн. Маню түрүүлэх байлгүй дээ._
User avatar
Hartsaga
 
Posts: 383
Joined: Wed Sep 17, 2008 8:09 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Тэрри_10 » Tue May 12, 2009 2:01 pm

4-р сарын шилдэг 10 гоол. Аршавины Ливерпүүлд хийсэн 2 гоол орж.
http://rutube.ru/tracks/1886772.html?v= ... 8e51483c1c
Шалгуур үргэлжилсээр...
Тэрри_10
Челси фен
Челси фен
 
Posts: 4802
Joined: Tue Jul 18, 2006 7:33 pm
Location: Бэлх зуслан

Re: Barclays Premier league 2008/2009

Postby SAVAGE » Wed May 13, 2009 9:24 am

Рийдинг талбай дээрээ Бюрнлэй д 0-2 дуулснаар нийт 0-3 ын харьцаагаар хожигдлоо... Одоо Шьеффилд Бюрнлэй 2 ын хожсон нь дэвшихээр боллоо...
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Hotspur » Wed May 13, 2009 10:47 pm

Бүрнлей чанга чаг байна лээ. Манайхтай 2 тоглоход мэдэрсэн дээ. Челси, Арсенал, Фүлхэм ч бас мэдэрсэн байх тээ :mrgreen:
2 жигүүрээр нүдэж өгдөг юм байна лээ. Шьеффилд-г нухна гэдэгт итгэлтэй байна.
Can't smile without u
User avatar
Hotspur
Lilywhites TsE
 
Posts: 2129
Joined: Sat Mar 15, 2008 1:37 pm
Location: White Hart Lane

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Mr S » Fri May 15, 2009 2:56 pm

36-Р ТОЙРОГ........


5 САРЫН 9-НД………

Ewood Park - 24234
Blackburn Rovers 2 - 0 Portsmouth
31' Morten Gamst Pedersen 1 - 0
58' Benedict McCarthy (pen) 2 - 0
87' John Utaka (pen miss) ПОМПЭЙ
Shots (on Goal) 12(3) 9(1)
Fouls 21 14
Corner Kicks 4 3
Offsides 6 0
Time of Possession 51% 49%
Yellow Cards 2 1
Red Cards 0 0
Saves 1 1
Блэкбурн талбайдаа Помпэйг 2-0-длоо.........
31 минутанд эзэн багийн Пэдэрсэн Помпэйн хаалгач Жэймс-н хаасан бөмбөгийг нэмж цохиол эхний гоол 1-0......... энэ улирлын анхны гоол......... Пэдэрсэн ч энэ улирал муу бна даа........... улирал дуусч бхад анхны гоолоо хийгээл...........
8 минутын дараа зочин багийн Hreidarsson холын фрий кик-г 16-с мөргөсөн нь хаалганы гадуур…….
Варнок 16-с баруун хөлөөр цохисон нь хаалганы гадуур......
58 минутанд Помпэйн Hreidarsson 16 дотор бөмбөгөнд гар хүрээд шүүгч Майк Райли пэналти заалаа...... пэналтиг Бэнни цохиж гоол........ 2-0........... лигийн 10 дахь гоол..........
5 минутын дараа Самба 16-с пэдэрсэний кроссыг мөргөсөн нь хаалганы гадуур.....
71 минутанд Помпэй-н сэлгээгээр орж ирсэн Пэннант-н цохилт хаалга оносонгүй ээ..... баруун хажуугаас цохисон нь хаалганы шонгийн хажуухнаар гарлаа даа.......
3 минутын дараа Утака хаалгачийг тойрон гарч хоосон хаалга руу цохисныг Блэкбурн-н Нэлсэн хамгаалчихав.....
Цаг дуусахаас 3 минутын өмнө Помпэй-н Утака пэналти цохиол дээш нь хусчихлаа..........
Сэм Алардайс 12 сард Блэкбурн-д ирснээс хойш home 10 тоглолтонд 1 л хожигджээ........ сүүлийн 3 тоглолтоос 2 хожил аваад бна......
Помпэй сүүлийн 4 тоглолтоос 1 л оноо авчээ...... Блэкбурн 14-т, помпэй 15-т...
Image

Image
БЭННИ ПЭНАЛТИ…….

Reebok Stadium - 24005
Bolton Wanderers 0 - 0 Sunderland
Shots (on Goal) 8(1) 17(0)
Fouls 12 5
Corner Kicks 10 3
Offsides 1 1
Time of Possession 38% 62%
Yellow Cards 2 0
Red Cards 0 0
Saves 0 1
Болтон талбайдаа Сандэрланд-тай 0-0-р тэнцлээ………
Сандэрланд Ричардсон зүүн талаар авч орон 16-с хүчтэй цохисон нь хаалганы гадуур……..
2-р үе……
Ричардсон ойсон бөмбөгийг 16-с зүүн хөлөөр цохисон нь хаалга оносонгүй……..
Болтоны Дэвис-н мөргөж дамжуулсныг Кахилл 16-с тун эвгүй мөргөснийг Сандэрланд хаалгач Marton Fulop супер сэйв……… мань эр багаа аварлаа даа………
Зочин багийнхан энэ тоглолтонд илүүрхэж бсан ч хаалга онодог амьтан алга аа…….. 17 довтолгоо бүгд хаалганы гадуур…………. Сандэрланд сүүлийн 3 тоглолтоос 1 л оноо авлаа……. Рэлэгшн зооноос 2 оноо дээгүүр 16-т……. Болтон 3 дараалан тэнцээд бна…… сүүлийн 5 тоглолтоос хожил авсангүй…….
Image
САНДЭРЛАНД ХААЛГАЧ ФУЛОП-Н СУПЕР СЭЙВ……….

Goodison Park - 36646
Everton 0 - 0 Tottenham Hotspur
Shots (on Goal) 16(0) 4(0)
Fouls 18 12
Corner Kicks 4 5
Offsides 3 1
Time of Possession 52% 48%
Yellow Cards 2 3
Red Cards 0 0
Saves 0 0
Эвэртон СПАРС-тай Гуудисон Парктаа 0-0-р тэнцлээ…….. Эвэртоны гараанд залуу тоглогч Jack Rodwell гарсан бөгөөд Осман гэмтлээс эргэн ирж сэлгээнд суулаа……. Харин Спарс-н хувьд Alan Hutton, Gareth Bale, Tom Huddlestone, Jermain Defoe нар нь эргэн ирж гараанд гарчээ…….
Эхний үед Эвэртон илүүрхэж бсан ч гоол хийж чадаагүй бол Спарс-н аюултай довтолгоо нь Кийн-нх блаа…….
Кийн 16-н шугам дээрээ доогуур цохисон нь хаалганы гадуур……..
2-р үед……
Эзэн багийн Кахилл 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалга оносонгүй……
Эвэртоныхны цохисон булангийн цохилтыг СПАРС хаалгач Гомэз хатгаж ойсон бөмбөгийг эзэн багийн Гослинг 16-с шууд хаалга руу цохисон нь зүүн шон хусчихийм даа…..
СПАРС-н Дэфоэ 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы шонгийн хажуухнаар гарлаа………
0-0-р тоглолт өндөрлөлөө………. Эвэртон 6-т үлдэж, Тоттэнхэм 1 байр ухарч 8-рт орлоо……… тоттэнхэм сүүлийн 5 тоглолтонд 1 л хожигджээ……. Харин эвэртон сүүлийн 6 тоглолтонд 1 хожигдож………
Image
КИЙН…………

Image
ГОЁ ҮСТ…….

Craven Cottage - 25660
Fulham 3 - 1 Aston Villa
6' Danny Murphy (pen) 1 - 0
14' 1 - 1 Ashley Young
46' Diomansy Kamara 2 - 1
60' Diomansy Kamara 3 - 1
Shots (on Goal) 18(9) 11(3)
Fouls 12 11
Corner Kicks 7 6
Offsides 0 2
Time of Possession 51% 49%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 6
ФУЛХЭМ Вилла-н залуусыг 3-1-длээ…….
Фулхэм-н Кончэски-н өгсөн зүүн хажуугийн кроссыг Нэвланд ойроос мөргөснийг Вилла хаалгач Фридэл хаав…….
6 минутанд 16 дотор Вилла-н Милнэр Камараг түлхэж унаган шүүгч Халси пэналти заалаа….. пэналтиг Мурфи цохиж гоол……. 1-0……… лигийн 5 дахь гоол……..
8 минутын дараа Милнэр-н баруун хажуугаас өгсөн кроссыг 16-с Яанг шууд баруун хөлөөр цохиж 1-1…..
Сөрөг довтолгоогоор…… Агбонлахор-н баруун хажуугийн кроссыг Яанг хаалганы хажуугаас цохисон нь хаалганы зүүн шон хуслаа….
46 минутанд эзэн багийн Камара авч орон 16-с /18 яардаас/ хүчтэй цохиж гоол….. 2-1……
60 минутанд Мурфи-н булангийн цохилтыг Хангэланд мөргөж дамжуулсныг Камара хаалганы урдаас өсгийдөөл гоол…. 3-1….. мань эр даблдлаа……. Тэрээр бүх гоолд оролцсон билээ….
ВИЛЛА хаалгач Фридэл 6 сэйв хийжээ…….
ВИЛЛА сүүлийн 5 тоглолтонд анхны ялагдал……… өмнө нь 1 хожил 3 тэнцээ аваад бсан………. Фулхэм ч мөн адил 5 тоглолтонд 1 л хожигджээ…… 3 хожил 1 тэнцээ…. 1 хожигдол……
Image
КАМАРА АЙМААР БНА……..

Image

Kingston Communications Stad - 24932
Hull City 1 - 2 Stoke City
41' 0 - 1 Ricardo Fuller
73' 0 - 2 Liam Lawrence
90' Andy Dawson 1 - 2
Shots (on Goal) 13(5) 10(2)
Fouls 13 18
Corner Kicks 5 3
Offsides 2 5
Time of Possession 63% 37%
Yellow Cards 0 1
Red Cards 0 0
Saves 0 4
ХАЛЛ талбайдаа Стоук-д 2-1-дүүллээ…….. шинэ цэргүүдийн тулаанд Стоук яллаа……. Барнууд энэ хожигдлын улмаас дээд рэлэгшн зоон руу орлоо………… өнгөрсөн оны 10 сараас хойш 26 тоглолтонд 2-хон л хожжээ……. Харин Стоук 42 оноотой болж унах аюулаас холдлоо…….
Стоук-н Лаурэнс 16-с цохисон нь хамгаалагчийн хөлд чигээ өөрчлөн хаалганы хажуугаар……..
41 минутанд Стоук-н довтлогч Фуллэр булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг 16-с цохиол гоол……. Хамгаалагчийн биед ойсныг шууд цохиж гоол…….. 1-0……… лигийн 9 дэх гоол……..
Эзэн багийн Килбанэ 16-с сулхан цохисныг Стоук хаалгач Сорэнсэн хааж булангаар гаргалаа……
Лаурэнс 16-н шугам дээрээс хүчтэй хөөргөж цохисон нь зүүн шон хуслаа……….
73 минутанд Фуллэр-н дамжуулалтыг 16-н гаднаас Лаурэнс тогтоон баруун хөлөөр хүчтэй хөөргөж цохиж гоол………. 2-0………
Цаг дуусах мөчид 16-н шугам дээрээс фрий кик ХАЛЛ-н Даусон цохиж гоол…….. 2-1…… энэ улирлын анхны гоол……..
Сүүлд Жиовани 16-с цохисон нь хаалганы хажуухнаар гарлаа…… орсон бол тэнцэх блаа………
Энэ тоглолтонд Стоук хаалгач Сорэнсэн 4 сэйв хийжээ………. ХАЛЛ сүүлийн 8 тоглолтонд 2 оноо л авчээ….
Image
ЭЗЭН БАГИЙН КОУЧ ФИЛ БРАУН………..

Image
СТОУК-Н ФЭЙ………..

The Hawthorns - 24741
West Bromwich Albion 3 - 1 Wigan Athletic
8' Marc-Antoine Fortune 1 - 0
17' 1 - 1 Hugo Rodallega
59' Chris Brunt (pen miss)
59' Chris Brunt 2 - 1
73' Marc-Antoine Fortune 3 - 1
Shots (on Goal) 17(9) 18(5)
Fouls 12 8
Corner Kicks 5 3
Offsides 2 3
Time of Possession 55% 45%
Yellow Cards 2 0
Red Cards 0 0
Saves 4 6
Лигийн хамгийн сүүлийн байранд яваа ВЭСТ БРОМ талбай дээрээ Виганыг 3-1-дээ……. 1сард Нанси-с лооноор ирсэн Марк Антойнэ Фортунэ даблдаж багтаа том тус хүргэлээ……. Тэд 31 оноотой Боротой ижил оноотой боллоо….. үлдсэн 2 тоглолтоо хожлоор дуусгаж чадуул гэсэн найдвар тэдэнд бий боллоо……. Улаанууд Блэкбурн….. эвгүй л fixture.......
8 минутанд Брант-н баруун хажуугаас өгсөн кроссыг Фортунэ 16-д тогтоон баруун хөлөөр хүчтэй цохиж гоол…….. 1-0……..
1 минутын дараа Виганы хаалгач Киркланд гэмтсэн тул сэлгээгээр 2-р хаалгач Кингсон орж ирлээ…….
ВЭСТ БРОМ нөөц хаалгач Киэли дабл сэйв хийгээл……. Нзогбия цохилтыг хааж ойсон бөмбөгийг Шарнэр нэмснийг мөн л хааж чадлаа………
Үндсэн хаалгач Карсон гэмтэлтэй тул тэрээр гараанд гарсан билээ…….
17 минутанд Виганы Колумби довтлогч Родаллэга холоос /25 яардаас/ фрий кик цохиж гоол….. 1-1……….. мань эр 1 сараас хойш гоолдоогүй бсан билээ……….
Лайнэсман ухаан алдаж унаал…………
Виганы Мэлчиот 16-с кроссыг шууд хүчтэй цохисныг ВЭСТ БРОМ хаалгач Киэли хаагаал………
58 минутанд Фортунэ-г Брамбл 16-д унагаж…… шүүгч Пэтэр Валтон пэналти заалаа……
пэналтиг Брант цохиж Виганы хаалгач Кингсон хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмээд 2-1…….. лигийн 8 дахь гоол……….
73 минутанд Валэро-н баруун хажуугаас өгсөн кроссыг Фортунэ 16-д тогтоон цохиол гоол…….. 3-1………. Фортунэ даблдлаа…… 15 тоглолтонд 5 гоол………
9 минутын дараа 71 минутанд сэлгээгээр гарч ирсэн Виганы Заки гэмтээд талбайг орхилоо……
ВЭСТ БРОМ сүүлийн 3 тоглолтонд 2 хожил аваад бна……… Виганы хувьд сүүлийн 5 тоглолтоос 1 л оноо авчээ……. Тэд МАН-тай 3 дахьд тоглоно……..
Image
ФОРТУНЭ ЭЦСИЙН ЦЭГИЙГ ТАВЬЛАА……..

Image
ТОНИ….. БЯСАЛГАЛ ХИЙГЭЭЛ……….

Upton Park - 34951
West Ham United 0 - 3 Liverpool
2' 0 - 1 Steven Gerrard
38' Steven Gerrard (pen miss)
38' 0 - 2 Steven Gerrard
84' 0 - 3 Ryan Babel
Shots (on Goal) 8(1) 19(7)
Fouls 11 18
Corner Kicks 2 4
Offsides 3 1
Time of Possession 53% 47%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 4 1
Улаанууд ВЭСТ ХЭМ-г 3-0-р хожсноор тайтл-н төлөө өрсөлдсөөр л……. МАН-г бүдрүүл тэдэнд боломж гарах билээ…..
Тоглолт эхлээл 76 секундэд Торрис-н урагш өгсөн маш гоё дамжуулалтыг Жэрард гүйн гарч ирж аван хаалгач Грийний эсрэг гарч хаалгачийг тойрон гарч хоосон хаалганд гоолдож 1-0…………
ВЭСТ ХЭМ Нобл-н цохисон хажуугийн фрий кик-г 16-с Ковач мөргөсөн нь дээшээ……..
Боа Мортэг алдаа гаргаж Машэрано унагасан ч шүүгч Алэн Вайли алдаа гэж үзсэнгүй ээ………
38 минутанд Жэрард пэналтиг цохиж Грийн хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмж 2-0………. Лигийн 15 дахь гоол……. Мань эр даблдлаа…….
Улаануудын хамгаалагч Каррагэр эвгүй алдаа гаргаал…….. арай л дэндүү алдаа…… тэрийг нь Дэ Мичэл ашиглаж чадалгүй алдлаа……. Рэйна-н эсрэг гараал хуурах гэж хэт хол туугаад гүйцэхгүй болонгуутаа дайв хийгээд шар карт авлаа………
Торрис 16-с мөргөсөн нь хаалганы зүүн шонгийн хажуухнаар гарав……
2-р үе……..
Куйт 16-с цохисныг хаалгач Грийн хааж булангаар гаргав………
Цаг дуусахаас 6 минутын өмн сөрөг довтолгоогоор Куйт-н баруун талаас өгсөн кроссыг сэлгээгээр орж ирсэн Бабэл хаалганы урдаас мөргөж Грийн хаасан ч ойсон бөмбөгийг өөрөө нэмж гоол………. 3-0………
Улаанууд энэ хожлыг авснаар оноо тэнцүү болж ирлээ……. Гэхдээ МАН 2 тоглолт дутуу бгаа билээ……. Улаанууд сүүлийн 9 тоглолтоос 8 хожил 1 тэнцээ………
ВЭСТ ХЭМ сүүлийн 5 тоглолтонд 1 л хожил аваад бна……. Үлдсэн 2 тоглолтондоо хожихгүй л бол УЭФА эрх холдоол бна даа………
Image
НОЁН Ж…..

Image
ДИ МИЧЭЛ ПЭНАЛТИ НЭХЭЭЛ……….

Image


5 САРЫН 10-НД…………

Old Trafford - 75,464
Manchester United 2 - 0 Manchester City
18' Cristiano Ronaldo 1 - 0
45' Carlos Tevez 2 - 0
Shots (on Goal) 16(5) 13(2)
Fouls 11 14
Corner Kicks 8 7
Offsides 1 2
Time of Possession 47% 53%
Yellow Cards 1 1
Red Cards 0 0
Saves 2 3
Манчэстэрийн дэбрид…… Юнайтэд яллаа…………. Энэ МАН хожигдоно гэж бхгүйм аа……….
Пак 16-с доогуур хүчтэй цохисон нь хаалганы гадуур……….
18 минутанд 16-н гадна Бэрбатов-г Айрланд унагаж тэндээс Кристиан фрий кик цохилоо……. Хананд чигээ өөрчлөн хаалганд орлоо…… 1-0……….
Робино 16-н шугам дээрээс хүчтэй цохисон нь хаалганы гадуур………
Тэвэз авч орон 16-н зүүн өнцгөөс хүчтэй баруун хөлөөр цохисон нь хаалганы зүүн шон цохиол буцлаа……….. аймаар цохилт…………
45 минутанд Тэвэз хүссэн гоолоо хийлээ…… Бэрба-н дамжуулалтыг тогтоон 16-н шугам дээрээ баруун хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы зүүн шонд ойн хаалганд орлоо……. 2-0………
2-р үе……… эхлээл 6 минут өнгөрч бхад……..
Робино Элано-н холын дамжуулалтыг 16-д тогтоон баруун хөлөөр цохисон нь хаалга оносонгүй ээ……. Маш сайхан боломж блаа………..
59 минутанд Кристиан суулаа……. Нилээн ууртай сууж бна даа………. Дараахан нь Рууний Пак-р солигдож орж ирлээ………
Робино-н дамжуулалтыг Божинов 16-н шугам дээр тогтоон зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хамгаалагчийн хөлд блокдож хажуугаар бөмбөг гарав.………
86 минутанд Пэтров 16-н гаднаас зүүн хөлөөр хүчтэй цохисон нь хаалганы баруун шонгийн хажуухнаар гарлаа…….
Цаг дуусах мөчид Рууний цохисон булангийн цохилтыг Флэтчэр 16-с мөргөсөн нь хаалганы баруун шон хуслаа…….. Тэвэз нэмж мөргөх гэж бсан ч амжсангүй ээ………
МАН 6 дараалан хожил аваад бна…….. дэрбигээ энэ жил 2 хожлоо…….. дараа жил ч дэрби нь дийлдэхгүй болж магадгүй л юм…..
3 дараалан хожоод бсан Сити хожигдлоо………
Image
КРИСТИАН…….

Image
ТЭВЭЗ…………

Image

Emirates Stadium - 60075
Arsenal 1 - 4 Chelsea
28' 0 - 1 Alex
39' 0 - 2 Nicolas Anelka
49' 0 - 3 Kolo Toure (og)
70' Nicklas Bendtner 1 - 3
86' 1 - 4 Florent Malouda
Shots (on Goal) 20(6) 18(5)
Fouls 19 14
Corner Kicks 6 2
Offsides 1 3
Time of Possession 49% 51%
Yellow Cards 1 0
Red Cards 0 0
Saves 2 5
Ганнэрс-г талбайд нь ЧЭЛСИ будаа болголоо….. 4-1……….. манайхныг 11 сард Стамфордод 2-1-дэж бсан бол хариугаа сайхан авлаа…….. Ганнэрс-н 21 тоглолт unbeaten run-г будаа болголоо............
эзэн багийн үндсэн хаалгач Алмуния шагайны гэмтэлтэй тул Фабиански түүнийг ороллоо…… гэрээгээ саяхан сунгасан Валкотт, Ван Пэрси нар довтолгоонд гарсаан……..
Тоглолт эхлээл талбайн эзэд илүүрхээл……
Насри-н урагш өгсөн дамжуулалтыг хаалганы зүүн талаас Валкотт шууд цохисныг Чэх хааж булангаар гаргав……
Диаби-н зүүн жигүүрээс өгсөн маш сайхан кроссыг 16-с Валкотт шууд цохисон нь хаалганы хажуугаар…… маш сайхан боломж бсан даа…….. Валкотт арай л……. болоогүй бна…… хурдны хувьд ч ярих юм алга аа……..
Хаалганы өмнөх бужигнаанаас ойсон бөмбөгийг Сонг шууд зүүн хөлөөр цохисон нь хаалга оносонгүй ээ….. эзэн баг олон аюултай довтолгоо хийж бсан ч чи хийхгүй бол би хийнэ гэдэг хөлбөмбөгийн алтан дүрмийн дагуу……
28 минутанд 16-н гадна Дрогба Фабри унагаж шар карт……. Тэндээс Дрогба-н цохисон холын фрий кик-г хаалганы урдаас Алэкс мөргөж бөмбөг дээд хөндөлд ойн гоол……. 1-0…….
11 минутын дараа Анэлка талбайн төвөөс бөмбөгийг тууж орон холоос /20 яардаас/ баруун хөлөөр хүчтэй цохиж гоол……… 2-0……. Сайхан цохилт…….. Франц эр лигид 17 гоолтой боллоо………. Тэрээр өмнөх тойрогт гоолдсон билээ……..
Дараахан нь мань эр даблдсан сайхан боломжийг алдчхийм…… хамгаалагчаас ойсон бөмбөгийг 16-с шууд зүүн хөлөөр цохисныг эзэн багийн хаалгач Фабиански хаачихав………
2-р үе…….
49 минутанд зүүн талаас өгсөн А.Коул-н кроссыг Тоурэ өөртөө хийж 3-0…….
Ван Пэрси авч орон 16-с доогуур цохисныг Чэх хаачихлаа…….
70 минутанд сэлгээгээр орж ирсэн Бэнтнэр баруун талаас өгсөн кроссыг хаалганы урдаас мөргөж 3-1……… Бэнтнэр-н 9 дэх гоол…….. сүүлийн 2 тоглолтонд 3 гоол……….
Силвэстри гоолдох дөхөв…… хаалганы хажуухнаас цохисон бөмбөгийг Чэх хааж чадлаа…….
Цаг дуусахаас 4 минутын өмнө Лампард маш гоё урагш гаргаж өгснийг Малоуда авч хаалгачийн эсрэг гаран 16-с цохисныг Фабиански хааж ойсон бөмбөгийг Анэлка шууд хаалга руу цохисон нь хаалганы зүүн шон хуслаа…….. харин шонгоос ойсон бөмбөгийг Малоуда нэмээл 4-1……….. Малоуда сүүлийн 2 тоглолтонд дараалан гоолдоод бна…….
1960 оноос хойш Ганнэрс талбайдаа Чэлсид анх удаа том тоогоор нухууллаа даа……….. манайхан сүүлийн 6 тоглолтоос 5 хожил 1 тэнцээ……..
Ирэх тойрогт Ганнэрс олд траффордод тоглоно…………
Image
АЛЭКС ГООЛ……….

Image
АНЭЛКА ЦОХИЛТ……….

Image
ГАННЭРС-Н НЭР ТӨРИЙН ГООЛ………..


5 САРЫН 11-НД………..

St James' Park - 51252
Newcastle United 3 - 1 Middlesbrough
3' 0 - 1 Habib Beye (og)
9' Steven Taylor 1 - 1
71' Obafemi Martins 2 - 1
86' Peter Lövenkrands 3 - 1
Shots (on Goal) 19(6) 11(3)
Fouls 8 17
Corner Kicks 11 1
Offsides 1 5
Time of Possession 51% 49%
Yellow Cards 3 2
Red Cards 0 0
Saves 3 3
Шаазгайнууд үхлийн тулаанд яллаа……… 2-уулаа рэлэгшн зоонд бгаа 2 баг тулж Шаазгайнууд талбайдаа 3-1-р буулган авлаа……… энэ хожлыг авснаар тэд рэлэгшн зооноос дээшиллээ....... өнгөрсөн оны 12 сарын 21-ноос хойш анх удаа талбайдаа хожил авлаа.......
Тоглолт эхлээд 3 минутанд БОРО-н Тункай-н цохисон бөмбөг хаалгач Харпэрт ойсныг эзэн багийн хамгаалагч Бэйэ өөртөө хйиж талбайн эздэд санаанд оромгүй зүйл болсон ч..........
6 минутын дараа Гутрэ-н цохисон булангийн цохилтыг Тэйлор 16-с маш гоё мөргөж тоог тэнцүүлж..... Сэйнт Жэймс Паркт ирсэн 51 мянга гаруй фанатуудаа баярлууллаа........ toon-уудын стадион ч аймаар болсон доо.............
27 минутанд Оуэн 16-с мөргөснийг БОРО хаалгач Жонэс хурууны үзүүрээр хаалаа.......
36 минутанд БОРО-н Алвэс гэмтэж Марлон Кинг орж ирлээ.........
57 минут Гари Онэл-н эвгүй цохилтыг эзэн багийн хаалгач Харпэр тун сайн хаалаа........
8 минутын дараа Шаазгайнуудын домог Ширэр Ловэнкрандс-г оруулж Гутиэрэз суулаа.......
70 минутанд Оуэн-г суулгаж Мартинс-г орууллаа..... 1 минутын дараа л сэлгээ үр дүнгээ өглөө.......... Видука-н мөргөж дамжуулсан бөмбөгийг Мартинс хаалганы урд тогтоон нэг даран хамгаалагчийг хууран хаалга руу цохиж гоол.......... 2-1........ Нигер эрийн лигийн 8 дахь гоол стадионыг бүүр галзуурууллаа.......
Цаг дуусахаас 4 минутын өмнө Ноланы баруун хажуугаас өгсөн ойрын кроссыг Ловэнкрандс хаалганы өмнөөс шууд хаалга руу цохиж гоол..... 3-1....... гайхалтай ялалт...........
Toon-ууд сүүлийн 11 тоглолтонд анхны ялалтаа авснаар рэлэгшн зоон-н дээхнэ 17-т бичигдэж эхэллээ...... тэд 36 тоглолтонд 34 оноо авч 18-т бгаа ХАЛЛ-тай оноо тэнцүү ч....... бөмбөгний харьцаагаар дээр нь гарсан......
БОРО-н хувьд ч хүнд бдалд орлоо доо....... 31 оноотой тэд...... 19-т бгаа бөгөөд гол довтлогч Алвэс-аа Жэймс паркт алдлаа....... энэ улирал тоглохгүй болсон аж...........
Ширэр ч бөөн баяр бна даа………
Image
ТЭЙЛОР……….
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Mr S » Fri May 15, 2009 3:20 pm

5 САРЫН 13-НД.........
МАН ДУТУУ ТОГЛОЛТОО ХИЙЖ ХОЖИЛ АВСНААР БАРАГ Л ЕПЛ-Н АВАРГА БОЛЧИХЛОО ДОО........

JJB Stadium - 21286
Wigan Athletic 1 - 2 Manchester United
28' Hugo Rodallega 1 - 0
61' 1 - 1 Carlos Tevez
86' 1 - 2 Michael Carrick
Shots (on Goal) 11(3) 20(4)
Fouls 14 4
Corner Kicks 5 4
Offsides 0 4
Time of Possession 33% 67%
Yellow Cards 0 0
Red Cards 0 0
Saves 2 2
МАН Виганыг ЖЖБ стадионд нь 2-1-р хожлоо............
28 минутанд холын кроссыг Родаллэга 16-т тогтоон цохиж гоолдлоо.... мань эрт Видич жинхэнэ дээрэлхүүллээ дээ....... бөмбөгний төлөөх тэмцэлд Колумби эр яллаа........ 1-0..... гэсэн ч МАН Виганы эсрэг 8 тоглохдоо 8 ялж бсн.......
61 минутанд Каррик-н баруун хажуугаас өгсөн кроссыг Тэвэз урдаас шууд цохиж гоол..... 1-1....... Сэлгээгээр орж ирээл гоолдлоо...... 2 тоглолт дараалан гоолдоол...... ингээл явуул гэсэн шиг л бна даа..........
цаг дуусахаас 4 минутын өмнө ОШи-н кроссыг 16-н шугам дээрээс Каррик шууд цохиж гоол..... 2-1........
Каррик супер блаа........
МАН 18 дахь тайтлаа авах нь тодорхой болж бх шиг..... тэд 2 тойрог дутуу бхад улаанууд 6 оноо илүү бгаа бөгөөд одоо нэг оноо авахад л аваргална..........

Image
КОЛУМБИ ЭРИЙН ГООЛ.........

Image
КРИСТИАН.....

Image
ТЭВЭЗ ГООЛ........ РУУНИЙ ЮУ ХИЙГЭЭД БГААМ БОЛ........

Image
КАРРИК ЦОХИЛТ.......

Image
ЭНЭ РУУНИЙ НЭЭРЭЭ....


36 ТОЙРГИЙН ДАРААГААР МАН АВАРГАЛАХ НЬ ТОДОРХОЙ БОЛЧИХЛОО ДОО............ ҮЛДСЭН 2 ТОГЛОЛТЫГ МАН маргааш талбайдаа Ганнэрс-г хүлээн авч сүүлийн тойрогт ХАЛЛ-н талбайд тоглоно энэ 2-т 2-ууланд хожигдоод Ливерпуул /ВЭСТ БРОМ Тоттэнхэм/ 2 хожил авуул ЕПЛ тайтлаа алдах магадлалтай.......
ийм ч юм болохгүй л болов уу........


1 Manchester United 36 тоглолт 27 хожил 5 тэнцээ 4 хожигдол 67-24 86 оноо
2 Liverpool 36 23 11 2 72-26 80
3 Chelsea 36 23 8 5 63-22 77
4 Arsenal 36 19 11 6 64-36 68
5 Aston Villa 36 16 10 10 52-47 58
6 Everton 36 15 12 9 50-36 57
7 Fulham 36 13 11 12 38-32 50
8 Tottenham Hotspur 36 13 9 14 42-41 48
9 West Ham United 36 13 9 14 39-41 48
10 Manchester City 36 14 5 17 56-48 47
11 Wigan Athletic 36 11 9 16 33-43 42
12 Stoke City 36 11 9 16 35-51 42
13 Bolton Wanderers 36 11 7 18 40-51 40
14 Blackburn Rovers 36 10 10 16 40-58 40
15 Portsmouth 36 9 11 16 35-55 38
16 Sunderland 36 9 9 18 31-48 36
17 Newcastle United 36 7 13 16 40-57 34
18 Hull City 36 8 10 18 38-62 34
19 Middlesbrough 36 7 10 19 26-54 31
20 West Bromwich Albion 36 8 7 21 36-65 31


МЭРГЭН БУУЧИД...........

1 Cristiano Ronaldo Manchester United 18
2 Nicolas Anelka Chelsea 17
3 Steven Gerrard Liverpool 15
4 Robinho Manchester City 14
5 Fernando Torres Liverpool 13
6 Kevin Davies Bolton Wanderers 12
Darren Bent Tottenham Hotspur 12
Frank Lampard Chelsea 12
Wayne Rooney Manchester United 12
Gabriel Agbonlahor Aston Villa 12
11 Peter Crouch Portsmouth 11
Dirk Kuyt Liverpool 11
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Mr S » Fri May 15, 2009 3:40 pm

зарим нэг ньюс.........


МАН аварга болох тун дөхөөд бгаа энэ үед сүүлийн 2 тоглолт дараалан гоолдоод бгаа Тэвэз-н ирээдүй ихээхэн анхаарал татаад бна....... бүх л хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг үлдэх үү явах уу гэдгийг төрөл бүрээр бичиж бна даа..........
гэхдээ МАН түүнийг үлдээхийг хүсвэл Тэвэз-н эзэн KIA JOORABCHIAN-д мөнгө төлөх шаардлагатай болно оо........... 26 сая фунт........
сүүлийн үеийн мэдээгээр МАН энэ мөнгийг төлөхөөс татгалзсан гэнэ дээ........
Image

хэрэв тэрээр МАН-г орхих тохиолдолд МАН-ы хамгийн гол дайсны эгнээнд нэгдэнэ гэж заналхийлээд бгаа билээ........ тэрээр гол дайсныг нь Улаанууд гэж нэрлээд бгаа............


МАН-тай холбоотой бас нэг мэдээ........ СИТИ-тэй хийсэн дэрби-н үеэр түүнийг нэг гоол хийчээд бхад 2-р үед сэлгээнд суулгасан...... үүнд бухимдсан тэрээр уурлаж бухимдаж бгаагаа камернаас нууж чадаагүй билээ.......
тэрээр ийм зан гаргасандаа уучлал хүссэн бхийм......
түүнийг РЕАЛ-тай 71 сая фунтын гэрээ хийчихсэн гээд шуугиад бсан.... мөн испани хэлийг 3 сарын дотор сурсан гээл.... РЕАЛ руу зун явах нь ойлгомжтой гэгдэж бсан......... Фэргитэй муудсан энэ үйл явдлыг дэвэргэгсэд ч олон........
гэхдээ МАН Виганы Валэнсияг сонирхоол эхэлж бгаа нь ихээхэн сонин........ магадгүй Кристианыг явахад орных нь хүнийг авчих хэрэгтэй гэж бгаам бол уу........ Валэнсия-н үнэ 20 сая фунт..... түүнийг РЕАЛ Бавари мөн сонирхоол бгаа........ өөрөө бол МАН-д элэгтэй........
Image



ЧЭЛСИ Гуус-г явсны дараа дасгалжуулагчаар Ансилоттиг нэрлээд бна....... 49 настай итали эр улирал дуусаад ирж ажлаа авах гэнэ дээ....... Миланы босс Бэрлусконитой ам мурийгаад бгаа тэрээр Стамфордод энэ зун авчирах эхний хүнээр Вилла-н Яанг-г нэрлээд бна...... 30 сая фунт....
Image


Дрогбаг СИТИ 15 сая фунтаар авах гэнэ.........


18 сая фунтын үнэтэй Блэкбурн-н довтлогч Санта Круз АРСЭНАЛ Тоттэнхэм-н саналыг хүлээн авахгүй гэнэ.......... харин тэрээр Улаанууд эсвэл СИТИ руу явах сонирхолтой гэнэ дээ......
Image


ВИЛЛА-н босс Онэл ФА-с бан хүртэх аюулаас мултарлаа...... өнгөрсөн сард МАН-д 3-2-р хожигдоход шүүгч Майк Райли руу дайрсан билээ......
Image
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Mr S » Fri May 15, 2009 3:42 pm

37-р тойрог.........

Saturday, May 16, 2009
12:45 UK Manchester United v Arsenal Old Trafford
15:00 UK Middlesbrough v Aston Villa The Riverside Stadium
15:00 UK Newcastle United v Fulham St James' Park
15:00 UK Stoke City v Wigan Athletic Britannia Stadium
15:00 UK Tottenham Hotspur v Manchester City White Hart Lane
15:00 UK Bolton Wanderers v Hull City Reebok Stadium
15:00 UK Everton v West Ham United Goodison Park

Sunday, May 17, 2009
13:30 UK West Bromwich Albion v Liverpool The Hawthorns
16:00 UK Chelsea v Blackburn Rovers Stamford Bridge

Monday, May 18, 2009
20:00 UK Portsmouth v Sunderland Fratton Park
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Mojul » Sun May 17, 2009 12:56 am

Image
Image
Image
Image
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Г.Баяраа » Tue May 19, 2009 11:39 am

Энэ улиралын шилдэг баг юм гэнээ....гоол дээр байхар нь орчулчла

Эдвин ван дер Сар

Магадгүй энэ улирал Сарын хувьд сүүлчийнх байж мэднэ. Хэрвээ тийм зүйл болбол алдарт хаалгач маань бахархах зүйлтэйгээр пүүзээ хананд өлгөх нь. Улаан чөтгөрүүдийн Аваргуудын лиг, премьер лигт үзүүлсэн гайхалтай амжилтын 50 хувийг Эдвин ганцаараа гүйцэтгэсэн гэхэд нэг их хилсдэхгүй . Үүн дээр нэмээд тэрбээр 1,311 минут буюу 14! тоглолт хаалгандаа гоол алдаагүй сүрдмээр амжилтыг үзүүлсэн билээ. Ингэснээр Эдвин нэг улиралд хамгийн олон минут хаалгандаа гоол алдаагүй хаалгач Чилийн Булубашичын (1,289)амжилтыг эвдсэн төдийгүй Английн лигийн дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. Иймээс Эдвинийг энэ улиралын шилдэг багт оруулахгүй бол алдас болох байх.

Глен Жонсон (Портсмут)

Арын албан тоглодог ч довтолгоонд идэвхтэй оролцож, оновчтой дамжуулалт хаяж чаддаг, ,хурдтай, талбайг сайн харж чаддаг гээд түүнд магтах чанар нилээдгүй бий. Хэдийгээр баг нь энэ улиралд гавьтай амжилт үзүүлээгүй ч Глений тогтвортой тоглолт мэргэжилтнүүдийн анхааралд өртсөн. Тэрээр премьер лигийн оны шилдэг багт багтаад зогсохгүй Times online сэтгүүлээс гаргасан Портсмутын түүхэн дэх 50 шилдэг тоглогчдын нэгэнд багтжээ. Өдгөө 24 настай энэ залууг МанЮ, Ливерпуль тэргүүтэй томчууд ихэд сонирхож байгаа сураг байна.

Бред Хангелэнд (Фулхэм)

Бүтэн улиралын турш Фулхэмийн хамгаалалтыг тэр ганцаараа авч явсан гэхэд хилсдэхгүй. 2008 оны зун Рой Ходжсон (Фулхэмийн менежер) Бредийг Данийн Копенгагенаас авчирсан бөгөөд өмнө нь Ливерпуль, Ньюкасл, Астон Вилла багууд түүнд санал тавьж байсан ч хүлээж аваагүй аж. Яг л английн лигт тоглохоор заяагдсан гэмээр хүчирхэг бие бялдартай энэ залуу өдгөө 27 настай бөгөөд 2008-2009 оны улиралд нийт 50 тоглолтонд оролцсон байна. Түүний ачаар баг нь ирэх жилийн Европа лигийн урьдчилсан шатнаас өрсөлдөх эрх авжээ. Арсен Венгерийн зуны наймааны хүснэгтэд түүний нэр нилээд дээгүүр бичигдэж буй.

Неманья Видич (МанЮ)

Видичийн тухай олон зүйл нурших нь илүүц байх. 2006 онд Манчестерт ирснээсээ хойш тэрбээр Сер Фергусон болон фенүүдийнхээ итгэлийг хүлээсэн, гарааны сольшгүй тоглогч болсон. Өдгөө Рио-Видич гэсэн Чөтгөрүүдийн хүчирхэг хамгаалалтаас ямар ч сайн довтлогч айн сүрдэх болжээ. Дээр өгүүлсэн Ван дер Сарын гоол алдаагүй 14 тоглолтонд Видич бүгдэд нь гараанд гарч, МанЮ-н арын албыг цементелж байсан аж. Хэдийгээр түүнд оны шилдэгийн шагналыг гардуулаагүй ч Манчестрийн фенүүдийн саналаар тодруулдаг шилдэг тоглогчын шагналыг хүртсэн нь чамлахааргүй амжилт.

Лейхтон Байнес (Эвертон)

Ёобо бэртэл аваад Лескот төвд шилжсэнээр Байнест өөрийгөө харуулах маш сайхан боломж олдсон, энэ боломжоо ч тэр ашиглаж чадлаа. Зүүн жигүүрт хамгаалахаас гадна довтолгоонд оролцоод хэрэгтэй үед гоолдчихдог түүний авьяас чадвар Эвертоны энэ улиралын амжилтанд чамгүй нөлөөлсөн. Фабио Капеллогийн хурц хараа түүнийг анзаарсан гэдэгт эргэлзэхгүй байна.

Уйлсон Паласиас (Уйган/Тоттенхэм)

Өвлийн наймааны цонхоор Тоттенхэм 12 сая фунтээр ирсэн тэрбээр энэ богинохон хугацаанд өөрийн үнэндээ таарах тоглолтыг үзүүлж чаджээ. Ялангуяа Арсеналтай хийсэн тулаанд гайхалтай тоглож Шилдэгээр тодорсоноосоо хойш Уйлсон Спурсын фенүүдийн хувьд үнэлж баршгүй нэгэн болсон юм.
Магадгүй Уйган түүнийг зараагүй байсан бол Тоттенхэмийн оронд 8-р байранд бичигдэх байсан ч байж магадгүй гэж би боддог юм.

Хави Алонсо (Ливерпуль)

Өнгөрсөн зун Хавигаа зарчихсан бол би одоо юугаа бодож суух байсан юм бол оо хэмээн Рафа уулга алдсан гэдэг. Харин одоо түүнийг Реал сонирхиж байгаа сураг дуулдсан . Гэхдээ Бенитез арай ч тийм зүйл хийхгүй байх. Түүний энэ улиралын гайхалтай формыг илэрхийлэхийин тулд нэг л баримт дурьдахад хангалттай. 12 сард гаргасан нэгэн судалгаагаар Алонсо Премьер лигт 1000 оновчтой дамжуулалт өгсөн анхны тоглогч болжээ.

Стефан Айрленд (Ман сити)

Улиралын өмнө Ситигийн фенүүд Робиньо, Райт Филипст найдвар тавьж байсан нь үнэн. Гэвч Айрленд тэднээс илүү гайхалтай тоглож багийн амин сүнс гэдгээ дахин баталлаа. Тал талын авьяастай тэрбээр хэзээ ч цуцахыг мэддэггүй зангаараа бусдаад ялгардаг. Харамсалтай нь багийнх нь амжилт явсангүй. Энэ улиралд нийт 44 тоглолтонд 13 гоол оруулжээ.

Стивен Жеррард (Ливерпуль)

Зизу саяхан өгсөн ярилцлагандаа ''Жеррард дэлхийн шилдэг мөн үү гэж үү, мэдэхгүй юм даа. Тэр Месси, Роналду шиг олны анхаарлыг татаж, шуугиун тарьдаггүй. Гэхдээ өөрийн үүргээ хангалттай сайн биелүүлдэг. Би ийм тоглогчдод дуртай. Ер нь тийм хариулнаа'' гэжээ.
Жеррард өнгөрсөн 3 сард Европын дэвжээнд 10 дахь тоглолтоо Реалын эсрэг хийсэн бол улиралын төгсгөлд Английн сэтгүүлчдийн холбооны шилдэг тоглогчоор шалгарчээ. Энэ улиралд 41 тоглолтонд 24 гоол оруулсан байна.

Уэйн Рүүни (МанЮ)

Шрек энэ улиралд 45 тоглолтонд 20 гоол оруулжээ. Гэхдээ түүнд үүнээс илүү ихийг хийж чадах хангалттай авьяас бий гэдгийг хүн бүр мэднэ. Гагцхүү тэр жоохон л өөрийгөө дайчлахад цом, шагнал гээд бүх зүйлийг өөрийн болгож чадах онцгой нэгэн. 10 сард Блакбөрнтэй хийсэн тулаанд Рүүний премьер лигийн 200 дахь тоглолтоо хийсэн. Мэдээж ийм амжилтанд хүрсэн хамгийн залуу тоглогчоор тэр тодорсон. 2010 оны ДАШТ хаяанд ирээд буй энэ үед Рүүни энэ эрчээрээ зүтгэж чадвал Англичуудын хүсэн хүлээсэн мөч ирэхэд ойрхон байна.

Роналду (МанЮ)

Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилттай нь харьцуулахад Роналду энэ улиралд ''муу тоглолоо''. Ердөө 26-хан гоол оруулж. Гэхдээ Португал эрийн авьяас чадварын хувьд л энэ амжилт дунддаж амжилт гэсэн үг л дээ. Онцгойлох зүйл гэх юм бол тэр 11 сард карьерийн 100 дахь гоолоо оруулсан ба Аваргуудын лигийн Виллареалтай хийсэн тулаанд өөрийн хамгийн шилдэг гоолоо (Фергусоны нэрлэснээр) оруулсан юм. Hate him, or Love him ... 5 сарын 27-нд Ромын Олимпико цэнгэлдэхэд өнөө цагийн шилдэг тоглогч түүнийг хэрхэн тоглохыг дэлхий даяар хүссэн хүлээж байна.

Ван дер Сар
Жонсон----- Хангелэнд--- Видич--- Байнес
Паласиас ---Хави Алонсо
Айрленд ---Жеррард---- Рүүни
Роналду
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Barclays Premier league 2008/2009

Postby El Payaso » Tue May 19, 2009 12:51 pm

Паласиосыг жийгээд Лэмпсийг оруулхад болж байна доо...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40731
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Gooner » Tue May 19, 2009 1:27 pm

Лампсийн хувьд тийм ч сайн улирал байгаагүй байх.
Паласиос орсон нь шудрага санагдаж байна
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Бамбууш » Tue May 19, 2009 2:01 pm

Gooner wrote:Лампсийн хувьд тийм ч сайн улирал байгаагүй байх.
Паласиос орсон нь шудрага санагдаж байна

Лэмпс гэж Ламбааг хэлээд байгаа юмуу??
Та нарт нээх зааж энэ тэр болмооргүй байна.
Гэхдээ Лампардыг товчилосон ч гэсэн энд Лампс гэж дууддаг.
Угаасаа Англи хэлэнд хүний нэрийг яг тэр бичлэгээр дууддаг.
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Devil 7 » Tue May 19, 2009 2:12 pm

Lampard sain bsiin bishuu.Stats-g ni harahad
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8093
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Gooner » Tue May 19, 2009 2:56 pm

Бамбууш wrote:
Gooner wrote:Лампсийн хувьд тийм ч сайн улирал байгаагүй байх.
Паласиос орсон нь шудрага санагдаж байна

Лэмпс гэж Ламбааг хэлээд байгаа юмуу??
Та нарт нээх зааж энэ тэр болмооргүй байна.
Гэхдээ Лампардыг товчилосон ч гэсэн энд Лампс гэж дууддаг.
Угаасаа Англи хэлэнд хүний нэрийг яг тэр бичлэгээр дууддаг.


Тэгээд юу гэх гээв. Лампс л гэж байгаам биш үү
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Barclays Premier league 2008/2009

Postby Бамбууш » Tue May 19, 2009 3:00 pm

Чамайг Салбадайтаа андуураад л ишлэчихэж..
Тэгээд ю гэх гээв энэ тэр гээд зодчоорой чи :RD
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: Barclays Premier league 2008/2009

Postby zigo » Tue May 19, 2009 5:34 pm

Жеррард, Лампс хоёр хамт тоглохоор тохирдоггүй болохоор нь тэгсэн юм байгааз. нтр кккк
Паласиос мундаг л байсаншдээ.
довтлогч хэрэгтэй!!!
User avatar
zigo
Friends FC
Friends FC
 
Posts: 17100
Joined: Fri Mar 17, 2006 2:04 am
Location: UB

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: Google [Bot] and 4 guests