"Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Moderator: Хөлбөмбөгийн модууд

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Sep 05, 2012 10:59 am

За энэ улиралд АПЛ-д тоглох манай 25 тоглогчидын нэрс гарсан байна...

Agbonlahor
Albrighton
Bannan
Bent
Clark
Delph
Dunne
El Ahmadi
Given
Guzan
Herd
Holman
Hutton
Ireland
Lichaj
Lowton
Westwood
Marshall
N'Zogbia
Petrov
Stevens
Vlaar
Warnock
Bennett
Benteke

Энэ удаагийн 25 тоглогчдоос 6-нь яг манай академийн үндсэн бүтээгдэхүүн... 7 нь энэ цонхоор ирсэн шинэ цэргүүд... Петров маань цусны өвчинтэйгөө тэмцээд яг тоглолтонд орох эсэх нь бол тодорхойгүй байгаа бараг л бэлэгдлийн чанартай орж ирсэн болов уу гэж бодож байна... яахав бусад багийн 25-уудай харьцуулахад харьцангуй сул л харагдаж байна... тиймдээ ч энэ жил релегешн батл хийх багуудын тоонд тууж явна.. харин Ламберто бол тийм юм болохгүй ээ л гээд байгаа... ямартай ч харж л байя даа... АП ДЭ ВИЛЛА...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sat Sep 15, 2012 11:48 pm

хаха манай шинэ цэргүүд цоглог байна доо... Лоутон гоол, Бентекэ дебьютэндээ гоол... хунгуудыг байяа ахаа болгожийндоо кк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sat Sep 15, 2012 11:52 pm

АПЛ-т хагас жил ялалт байгуулж чадаагүй байсан цувралаа сая нэг юм дуусгалаа... 3 сараас хойш ялалт байгуулаагүй байсан... сая бол хунгуудыг илт илүүрхлээ... Ламберто ч мундаг байна шүү...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Sun Sep 16, 2012 12:33 am

пүүх тийм удаан хожлын бараа хараагүй явсан юм уу??
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Mon Sep 17, 2012 10:26 am

За өнгөрсөн хагассайнаас хойш нэг л сонин мэдрэмж төрөөд, өчигдөр их хайппи өнгөрөөд, өнөөдөр өглөө 7-д их цоглог босч ирээд нэг л сайхан байгаад байсан чинь тийм байхаас ч аргагүй юм байна... манай баг АПЛ-ийн 13 тоглолт буюу өнгөрсөн 3 сараас хойш АПЛ-д ялалт байгуулж чадаагүй байсан юм байна... өөрөөр хэлбэл хагас жил мэдрээгүй мэдрэмжээ мэдэрсэн гэсэн үг... сайхаан сайхан... тоглолтыг нэтээр гацаатай үзээд, хажуугаар нь бичгэн комментатортайгаар үзсэн боловч тоглолтыг бол ерөнхийд нь нилээд сайн үзсэн гэж хэлж болно... баг маань ер нь л өөр болоод байна шүү... улирал эхлээд хожигдож үзээгүйгээ барахгүй 3:0, 5:0 ээр багуудыг шүүрдэж байсан хунгуудыг Вилла Парктаа байяа ахаа болголоо... битүүхэндээ айж л байлаа... сүүлдээ комментатор нь Хунгууд яах учраа ерөөсөө олохгүй байна энтэр ккк инээд хүрээд, манайх л яах учраа олохоо байдаг байсан шд ккк гэснээс багийнхаа талаар болон Ламбертогийн талаар бага сага юм бичьюү гэж бодлоо...

Image

Пол Ламберт а.к.а Ламберто

За менежерээ магтнаа... өнгөрсөн улирлын төгсгөлд АПЛ-т буурь сэлгэсэн хэд хэдэн төстэй тактиктай менежрүүдийн нэг бол Лаберто... Хунгуудаас Брендан Ливерпүл рүү очсон бол Реднаппын суурийг АВБ залгамжилсан... би ерөнхийдөө энэ 3 багийн байдлыг нилээд төстэй гэж үзээд байгаа... 3-уулаа залуу менежертэй, 3-уулаа хөлбөмбөгийн философио өөрчилж байгаа... 3-ууланд нь тодорхой хэмжээний цом, ЧЛ эрх, Евро лигийн хүлээлт байгаа /за за манайд бараг байхгүй ээ хэхэ/ гэхдээ эдгээр 3 менежрээс манай хүний 1 онцлог нь багийн цөмийг нэг их хутгаж, хольж солисонгүй... манайхаас явсан хүмүүс гэвэл аль эрт МакЛейшийн үед явсан хэд л байна... харин ч Ламберто гэрээ нь дуусаад явчихсан байсан Гузаныг эргүүлэн авчирж, нөхөр сүүлийн 2 тоглолтонд ямар галзуу тоглолт үзүүлэв... гэтэл Брендан Ливерпүүлд хэтэрхий холио солио хийж байж довтогчийн эрсдэлд орчихлоо... АВБ ч бас томоохон баг бүрдүүлээд тэд нь хөлөө олохдоо тиймхэн байх шиг... дээрээс нь Ламберто 19 саяар 8 тоглогч авчирлаа... том багууд бол энэ мөнгөөр 1 тоглогч л авдаг, 1 тоглогч авах гээд хүрэхгүй тохиолдол ч байна... гол нь эдгээр тоглогчид нь дандаа доод лигээс, АПЛ-с доош чансаатай гадаадын лигээс авчирлаа... хамгийн үнэтэй нь Белгиэс Бентэкэг 7,5 сая /Генк/... Вествуд /Крюве/, Бовери /Честерфелд/, Беннет /Мидлсборо/, Рон Влаар /Фэеноорд/, КЭА /Фэеноорд/, Холман /Алкмаар, Ламбертогоос өмнө фрий ирсэн байсан/, Ловтон /Шеффиэлд Юнайтед/... Одоогоор энэ 7-ийн Боверигоос бусад нь АПЛ-ийн тоглолтонд оролцоод байгаа бөгөөд шинэ цэргүүдээс хамгийн анх КЭА маань 16-н гаднаас цөм цохиж гоолдоод байсан бол уржигдар 21 тэй аварга биет Белги залуу маань дебьютэн дээрээ гоолдлоо, хамгаалагч Ловтон маань 16-н гаднаас ганган хусаж гоолдлоо...

доод лигээс танигдаагүй залуусыг авчирсан наймааныхаа талаар Ламберто тайлбарлахдаа:

... би угаасаа л доод лигээс залуусыг авч ирэх дуртай... учир нь тэд хэнээс ч илүү өлсөглөн, өөрийгөө нотлохыг хүссэн бүрэн дүүрэн эрмэлзэлтэй байдаг... доод лигт тоглодог болохоор тэд АПЛ-т тоглож чадахгүй гэсэн үг үү? үгүй ээ...тэднийг тоглуулж үзэхээс нааш хэн ч мэдэхгүй... тэдний дотор ямар гайхамшиг нуугдаж байгааг бид боломж олгож байж л мэдэх болно...залуус энэ багийн өмсгөлийг өмсөхдөө баяртай, энэ багийн өмсгөлөөр бахархаж, энэ баг багтаж байгаадаа аз жаргалтай байгаа... энэ л хамаг амжилтын эхлэл... хэрэв ямар нэгэн байдлаар бүтэлгүйтлээ гэхэд бүх хариулцагыг би толгойгоороо хариуцна...

Тэрээр Демпсиг яагаад аваагүй талаар:

... би Демпсиг авах хүсэл бол байсан... манай 7,5 саяын бидийг Фулхам аксепт хийсэн байсан... харин би түүнтэй ярилцаж үзээд түүнийг авах бодлоо орхисон...түүний хувьд Виллагийн өмсгөлийг бусад залуусын адил баяртайгаар өмсөхгүй юм байна гэдгийг би ойлгосон... түүнийг энд мөнгөөр л бариж болох юм байна гэдгийг мэдмэгцээ би шууд татгалзсан... /нөхөр Бренданыг хамраар нь газар хатгуулаад АВБ руу явсан/

Багийн тоглолтын философийн талаар Агбонлахор ярихдаа:

... Ламберто биднийг бөмбөг эзэмшихээс битгий ай гэж хэлдэг... бөмбөг эзэмшихээс айхгүй байхын тулд бөмбөг эзэмшиж байгаад бөмбөгөө алдахаас бас айхгүй байх хэрэгтэй... хэрэв хэн нэгэн нь бөмбөг эзэмшиж байгаад алдвал түүнд уурлах биш харин түүний төлөө гүйж очоод бөмбөгийг буцааж булааж авах хэрэгтэй... багаараа бие биенийхээ төлөө зүтгэнэ гэдэг сайхан... чи бөмбөг эзэмшиж байгаад алдлаа ч гэсэн чамайг буруутгахгүй харин ч чиний төлөө гүйж очоод тэмцэх багийн андтай байна гэдэг сайхан... бид бөмбөг аваад алдчих болов уу, алдвал багийнхан маань уурлах болов уу гэсэн айдсаасаа чөлөөлөгдсөн...

за ямар ч байсан Виллагийн залуу арслангууд маань зөв чиглэл рүүгээ явж байгаа гэдэгт итгэлтэй байна... одоо дараагийн учраанууд боломжийн учраанууд байгаа Мидландын хаадууд болчлоо гээд оодроод байгаа Вестбромынхныг л нялга авах хэрэгтэй байна даа...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Thu Sep 20, 2012 6:21 pm

Image
Залуу арслан Блакпүүлд...

За энэ улирал зээлээр Блакпүүл рүү явсан Фонз маань дэбютэндээ 2 гоол хийж Холловэйг баярлуулжээ... Ер нь манайхан Блакпүүлд их сайн тоглодог уламжлалтай....Баннан маань яг ид дажгүй ирээдүйтэй хүү гэгдэж байхдаа Блакпүүлд 1 улирал тоглож дээш нь гаргаж өгөөд эргэж ирэхдээ шал өөр мэргэжлийн тоглогч болоод эргэж ирсэн... Одоо Фонз маань сайжрд ирэх болтугай... нөхөр уг нь Пре сизон дээр 1 гоолдсон...185 см бие хаатай, техниктэй, хурдтй, хүчтэй уг нь сайн довтлогчид байх бүх шид нь бүрдсэн нөхөр... даанч АПЛ-д нэг л жулдаад байх юм... Чампионшипт бол дээгүүр үзнэ л дээ... 1 улирал сайхан туршлага хуримтлуулад ирээрэй гэж хүсье дээ...

Image
Виллагийн Самир...

Сити нэг авъяаслаг Самиртай бол манайх ч бас авъяаслаг Самиртай... Сая Селтикийн эсрэг НекстЖен цувралд 2:1-ээр манайх ялж хэсгийн анхны ялалтаа авахад Самир хүү маань гоолджээ... Гарднер, Даниел Жонсон энтэр гээд ах нар нь байхгүйд хүүхдүүд маань бага зэрэг барьц алдсан ч Самир хүү гэмтлээс эргэн ирж эргэн ирэлтэн дээрээ гоолдож сайхан бэлэг барилаа... тоглолтын хэв маягийн хувьд за даа бараг л Самир Насри гэсэн үг дээ... Ирландын сениор шигшээд удахгүй дуудагдах бизээ...

Image
Лихай хайппи байна...

Манай Лихай уг нь РБ... гэхдээ одоогоор Астон Виллаг клубын Варнок, Энда Стивенс, Жое Беннэт гэсэн 3 үндсэн ЛБ-г ажилгүй болгоод Виллагийн зүүн жигүүрийг хамгаалан байна... "Баннаны ард тоглох сайхан байдаг, бид 2 ганц нэг үгээр л бүрэн ойлголцдог... тэр ойлголцол маань вингерүүдийг хамгаалахад, багийн тоглолтод их нэмэртэй байдаг... сая л гэхэд Натан Даярыг барихад Баннан надад маш их тус болсон...Академиасаа хамт тоглож өссөн болохоор бид маш сайн ойлголцож бие биенийхээ арыг даадаг... яг одоогоор Жое Беннэт миний байрыг булаахаар хүчлэн зүтгэж байгаа ч би тийм амархан байраа алдахгүй улам хичээх болно... гарааны эрхийн төлөө ийнхүү өрсөлдөх нь надад үнэхээр сайхан байна..." гэж Америк залуу маань үндсэн сайт дээр ярьжээ...

Image
Нутгийн хүү эргэн ирлээ...

Бирмингам хотын захад төрж өссөн Марк Албрайтон маань Виллагийн фенүүдийн хайртай хүү... Тавхайны ясны гэмтлээс эргэн ирсэн Марк маань "бэлгтэлдээ эргэн гарах сайхан байна... залуус өнгөрсөн тоглолтонд гайхалтай байлаа... тоглолтонд оролцохыг тэсэн ядан хүлээж байна...3 сар гэмтэлтэй байна гэдэг 3 жил шиг л санагдлаа...залуусын тоглохыг харах гайхалтай сайхан байсан ч Виллгийнхаа өмсгөлийг өмсөөд дунд тоглох шиг жаргал гэж үгүй..." хэмээн жиргэжээ...

Image
Хамгаалагчдыг зээлнэ...

Ламберто ирсэн даруйдаа Варнок, Хаттон 2ыг явуулахаа зарласан бөгөөд "би энэ 2т шударга хандсан, эхнээсээ л ил тод байсан...хэрэв тэд тоглохыг хүсвэл зээлээр явах сонголт байгаа" хэмээн мэдэгдсэн...аль алиных нь агентууд зээлээр явах баг идэвхитэй хайж байгаа ч Хаттон багтаа үлдэж боломжоо хүлээхээр шийдэж байгаа бол Варнокыг Болтоны Оуэн Койл сонирхсон сурагтай... ямартай ч нөхдүүд наанадаж 1 сард цаанадаж ирэх зун багаа орхих нь тодорхой боллоо...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sat Sep 22, 2012 10:40 pm

Бэнт гоооооооолллллл :beer
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby COYI » Sat Sep 22, 2012 11:01 pm

Villa_Bayaraa wrote:Бэнт гоооооооолллллл :beer


Наадуулаа сайн дараад өгөөрэй!! GL!!!
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Эрхэмcfc » Sat Sep 22, 2012 11:20 pm

Ойрд гоолдохыг нь харсангүй шүү... :-D :eek: :-D
User avatar
Эрхэмcfc
Челси фен
Челси фен
 
Posts: 3854
Joined: Wed Nov 23, 2011 2:25 pm
Location: Энд....

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sat Sep 22, 2012 11:30 pm

зайлаааааа зөрүүлээд 3-ийг алдлаа шд... хичнээн боломж хийсгэвдээ...чи хийхгүй бол би хийнэ гэдэг л болж байна... новш юмааа
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby COYI » Sun Sep 23, 2012 12:11 am

Villa_Bayaraa wrote:зайлаааааа зөрүүлээд 3-ийг алдлаа шд... хичнээн боломж хийсгэвдээ...чи хийхгүй бол би хийнэ гэдэг л болж байна... новш юмааа


Наадуул чинь угаасаа тоглолтын төгсгөл сайн хийдэг баг. Эвгүй баг даа. :sad:
COYI
 
Posts: 775
Joined: Wed Jun 23, 2010 7:03 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Shaggy » Wed Sep 26, 2012 10:11 am

:-D :-D :-D гоё шүү
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Blizzard » Wed Sep 26, 2012 10:20 am

Яаа Агбон иргээд ирж :-D
Blizzard
 
Posts: 661
Joined: Sun Sep 07, 2008 5:00 am

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby BuG » Wed Sep 26, 2012 12:04 pm

Баяраагийн нар гарлаа да...
Спортыг сонирхоол... үзээл.. байж байна...
BuG
BuGiMaN
 
Posts: 3282
Joined: Tue Jun 27, 2006 8:10 am
Location: Mongolia

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Wed Sep 26, 2012 2:25 pm

Би бүр яг мэдрээд байсымаа... багтайгаа уусан шингэнэ гэдэг нь болоод байна уу гүй юу... сүүлд Сотонд гусуулахад яг л мэдрээд байсан сая Ситиг нэг л ялчих юм шиг санагдаад унтсым яг л гоё юм болж... Агбон нээрээ яалт ч гүй МОМ болжээ... 2 гоол тэгээд Зогийн гоолийг бэлдэж өгсөн гэхээр аргагүй гэмтлээс гоё эргэн ирлээ...

....................Гивен..............

Ловтон....Влаар...Кларк....Беннет

...........Дельф.....Эл Ахмади..........

Вейман...........Зог.............Агбонлахор

..................Бентекэ.................

ингэж гарч... гараанд гарсан эхний хэдэн тоглолтондоо дажгүй байсан Гузан сая Сотонд нам авхуулсан... ингээд энэ удаагийн гараанд Гивен гарсан бол баруунд Ловтон угаасаа дархлагдаад байгаа... Влаар багийн ахлагчийн туузыг Агбон Бент нараас булаан аваад байгаа бөгөөд угаасаа манай багт ойрд байгаагүй характерны гар... тоглолт эхлэхийн өмнө л Сити байхаараа яадгийн, маниус хичээвэл барна гээд байсан яг л хэлснээр нь л болж... Кларк бол угаасаа л би аль 2 жилийн өмнөөс хэлээд хүлээгээд байсан тэр л ёсоороо одоо л нэг жинхэнэ АПЛ-ийн шилдэг СБ болох зам нь нээгдэж байх шиг байна... 1 академийн бүтээгдэхүүн одоо Челсид байгаа Кахиллыг бодвол арай дайчин чанар багатай ч пасс сайтай, ухаалаг тоглолттой ЛБ, ДМ зэрэгт тоглох чадвартайгаараа илүү... зүүнд харин Мидлсборогоос ирсэн Беннет маань гараанд гарч дебьютээ хийж... Дельф аль эртнээс бэлтгэгдээд байсан ДМ байран дээр тоглосон бол КЭА маань гүнээс найрууллаа... жигүүрт тоглодог Зогийг энэ удаад голд хоул буюу орчуулбал нүхэнд тоглуулж, илүү эрх чөлөөтэй тоглох боломж олгосон нь энэ тоглолтын үр дүнд нөлөөлсөн болов уу гэж бодож байна... баруун дээр Австри хүү маань гарч, зүүнд МОМ Агбон гэмтлээс эргэн ирж эхний тоглолтондоо оролцсон бол урд Б6-ийн Бийст гарлаа...
академийн 3, доод лигийн 3, Голландын лигийн 3, + Зог, Гивен гэсэн бүрэлдэхүүнээр Ситигийн 153 саяын үнэтэй гарааг бут ниргэлээ... сайхаан сайхан... манайхан харин цаанаа л нэг хийморьлог болчоод байгаамаа... тоглолтоо үзэж байгаад амжвал нэг тойморхуу юм оруулна даа... сайхааааан сайхан...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Должко » Wed Sep 26, 2012 2:35 pm

Агбон ямар аймар байнаа фантасидаа авнаа..... :smile:
Амжилт хүсье..... :eek:
User avatar
Должко
Далласын фанат
Далласын фанат
 
Posts: 6325
Joined: Mon Jan 12, 2009 2:38 pm
Location: МанСити фэн

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Thu Sep 27, 2012 5:52 pm

Их идсэний дараа өнж гэдэг шиг Ситигийн дараа Капт Свиндонтой таарчээ... таарч болох хамгийн зөөлөн учраа байлаа... баярлалаа... цаана чинь Челси МанЮ 2 таарчаад байхад манайх ч яамай байна ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sun Sep 30, 2012 9:20 pm

Өнөөдөр Боловсролоор манайх гарах болж таарснуу?
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby fond » Sun Sep 30, 2012 9:30 pm

Villa_Bayaraa wrote:Өнөөдөр Боловсролоор манайх гарах болж таарснуу?

Өчигдөр 3 тоглолт гаргацан штэ.. Тэхээр яахын байгаан..
Work until your IDOLS become your RIVALS..
User avatar
fond
Quadruple Double
Quadruple Double
 
Posts: 5482
Joined: Mon Aug 09, 2010 12:06 am
Location: эндээ...

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Соёлоо » Sun Sep 30, 2012 9:35 pm

маню - тот ын тоглолтын дараа тэр 2 нөхөр ирэх долоо хоногт уулзий гэсэншдээ, тэгэхээр нэтээр үзэх байх аа.
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sun Sep 30, 2012 9:39 pm

өө тийм үү за за тэгвэл нэтээр л үзэхээс манайх нэг л хожих юм шиг совин татаад байгаан хэхэ
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Соёлоо » Sun Sep 30, 2012 10:40 pm

Лукакуг гараанд гарвал дэмжээд нэг сайхан тоглолт үзюу гэж бодсон талаар боллоо. заа унтийдөө.

Aston Villa: 4-4-2 Guzan, Lowton, Vlaar, Clark, Bennett, El Ahmadi, Delph, Albrighton, Holman, Agbonlahor, Benteke;
Subs: Given, Lichaj, Westwood, Bannan, N'Zogbia, Weimann, Bent

West Brom: 4-2-3-1 Foster, Jones, McAuley, Olsson, Popov, Mulumbu, Yacob, Gera, Morrison, Brunt, Long;
Subs: M.Fortuné, M.Rosenberg, G.Tamas, L.Daniels, Y.El Ghanassy, R.Lukaku, G.Dorrans
User avatar
Соёлоо
Челси фен
Челси фен
 
Posts: 5624
Joined: Fri Apr 27, 2012 10:05 pm
Location: Миний хамгийн сэтгэл хөдөлгөсөн дасгалжуулагч - Жозе Моуриньо. Түүнийг хүндэлж, биширсээр л

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Стёпа Перепечко » Thu Oct 11, 2012 2:22 am

Виллачууд тааруухан байна даа. Яван чангарах байлгүй дэээ амжилт
МИНИЙ МОНГОЛЫН ГАЗАР ШОРООНООС БУРХАН ГУЙСАН Ч БҮҮ ӨГ !!!
User avatar
Стёпа Перепечко
 
Posts: 251
Joined: Mon May 14, 2012 11:08 pm
Location: Swiss Zurich.

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Mojul » Thu Nov 01, 2012 12:20 am

замхарлаа шүүү энэ баг
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: "Астон Вилла" 2012-2013: "Бахдам түүх, Гэрэлт ирээдүй"

Postby Villa_Bayaraa » Sun Nov 11, 2012 3:26 am

Чичарито ч чөтгөр юм даа...

Манай залуус нэр төртэй сайхан үзэлцлээ... Бентэкэ л тэр дунд араатан шиг аашиллаа даа... дебьютээ хийж байгаа Энда дээр л жоохон тоглочихлоо... Лоутон, Энда, Кларк, Ашли, Баннан, Вейманн, Бентэкэ гээд дандаа залуус маань үзлээ... Залуу арслангуудын нэрийг баастсангүй... Вейманнд маань л жоохон харамсалтай байгаа байх даа...Ирээдүй гэрэлтэй сайхан байна өөө...
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7891
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

PreviousNext

Return to Евро 2008

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests