Page 11 of 13

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Wed Jun 11, 2008 5:23 am
by Nomer 10
Базелд 800 зөөврийн жорлон тависан ч халсан гарууд гадуур нь авснаас хотын төв муухай үнэртэй болчихож. Хотын захиргаа дор нь арга хэмжээ авч, жорлонд бие засаагүй хүнийг 30 еврогоор торгох болжээ.

---------------------------------------------------------------------------

Чехийн коуч Брюкнер Португалтай тоглоход төвдөө хөдөлгөөн оруулах бололтой. Галасек банзанд сууж мэдэхээр байна. Хөөрхий Нюрнбергийнхэн. Галасек, Коллер, Полак гээд 3 чехээс гадна Харистеас бас 2-р лигид тоглох юм болуу. Зун зарим нь ондоо баг руу явах байх даа.

------------------------------------------------------------------------------

Шалькегийн экс коуч Герман Польш дээр Германы жерситэй ирж үзжээ. Курани Вэстэрманн 2 луу гараараа даллаад л байж. Мань 2 тэр доороос энэ хэн бэ гэж таньж ядаад байсан гэнэ. Тоглолтын дараа л таниад очиж экс босстойгоо гар барин жаахан хүүрнэлджээ.

-------------------------------------------------------------------------------

Франц Румыны тоглолтод Францаас 40, Румынаас 20 автобус фэн нэмэгдэн ирэх гэнэ.

-------------------------------------------------------------------------------

Польшийн ахмад Журавски үлдсэн тоглолтуудад оролцохгүй болжээ. Германтай тоглоход гэмтэл авчихаж.

-------------------------------------------------------------------------------

Хэсгийн эхний тоглолтод хожсон багууд хожлын шагнал нэг сая еврогоороо байрнуудынхаа түрээсийг төлжээ. Түрээс нь дунджаар 0,9 сая гэнэ. 2 дэх хожлоос эхлээд тоглогчид нетто орлоготой болох юм байна даа.

----------------------------------------------------------------------------------

Германчууд Европын түүхэнд 10 оролцохдоо нээлтийн тоглолтдоо ялагдаж үзээгүй гэнэ. Италичууд мөн адил байсан боловч өчигдөр түүх эргэсэн билээ.

--------------------------------------------------------------------------------

Герман Польшийн тоглолтыг Германд 23,66 сая хүн үзжээ. Зарим үед 25,99 хүрч байсан байна. 2 жилийн өмнө нутагт нь болсон дэлхийн аваргын нээлтийн тоглолт болох Герман Коста Рикаг 20,06 сая хүн үзэж байж :smile:

------------------------------------------------------------------------------------

Оросын багийн байрлаж байгаа тосгоны захирагч Хиддинкийн нүүрийг улайлгаадахжээ. Олон нийтийн ажиллагаан дээр хэдэн савхин өмд авчирснаа яг одоо өмсөөдөх гэж тушааж. Аз болоход бүгд бага байсан тул Хиддинк нүцгэн гуяа гаргаагүй гэнэ.

-------------------------------------------------------------------------------------

Португалын байгаа Нойхателд Швейцарт байдаг 180 мянган Португалын цагаачдын ихэнх нь байдаг гэнэ. Тиймээс Роналдо ба түүний нөхөд гэртээ байгаа юм шиг л тухалж байгаа аж. Хаашаа л харна Португалын далбаа, хаана л бол Португалын дуу хөгжим эгшиглэж байгаа гэнэ дээ.

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Wed Jun 11, 2008 12:02 pm
by ballu
Nomer 10 wrote:12 цагийг хүлээнгээ жаахан юүтүүбдэж, урьдчилгаа мэдрэмж авлаа :mrgreen:

Германы шигшээд дургүй ч зарим дуунууд нь яах аргагүй таалагдаад байдаг юм. 2006 онд 54 74 90 2006 гэдэг дуу бас л тасархай байсан шүү.

Die Fraktion - Schwarz Rot Gold
http://www.youtube.com/watch?v=ple7J80sDq0

2002 онд манайхыг гэртээ үлдсэн чинь харгиа нар Холландгүйгээр бид дэлхийн аваргад явна гээд дуу зохиосон. Тэгсэн одоо нөгөө нэг заналт дайснаа тохуурхаж, нүүрээ дарж байгаа Бекхамыг доош нь хийжээ. Англигүйгээр Еврод явна, Энэ ямар сайхан юм бэ гэж дуулаад л хаха. Дуулах дундаа бас зэвүүн инээж байна шүү.

Ohne England fahren wir zur EM
http://www.youtube.com/watch?v=XdVelpJ1c64

Дойч хэлтнүүдэд. Татаж унах шахлаа. 1978 онд Кордобад яг юу болсон юм бол.
http://www.youtube.com/watch?v=EWJ3x82nXhE

Luca Toni vs. Franck Ribery Франц Италиар яриад байгааг нь ойлгодог бол татаж унах шинжтэй. ямар ч байсан нэгнээ доош нь хийгээд байна. Рибери ч мундаг юм аа. Тони гэхдээ намайг алмайрууллаа. Риберигийн чаддаггийг бас чадаад байна шүү.
http://www.youtube.com/watch?v=QQ3Fi3LIwvQ

Евро 2004-ын шилдэг 10 гоол. Ибра нээрээ тасархай. Миний бодлоор Рүүдийн гоол 10-д биш, 2-д байхаар байна. Энэ гоолын хүчээр бид Германыг гэр лүү нь явуулж өөрсдөө хагас шигшээ хүртэл явсан. Тэр нь ч яахав, хамгийн гол нь ямар ч боломжгүй байдлаас гоолдож чадсан, яг Ибра шиг.
http://www.youtube.com/watch?v=cFR5jLN1Mbk

Shaggy - Feel The Rush Еврогийн албан ёсны видео Босч харайгаад бүжиглээд л баймаар байна.
http://www.youtube.com/watch?v=FjspxBtxFXg

Польшууд Германыг хулхидлаа хаха
http://youtube.com/watch?v=NJDznXsweio

Eniig bas uzeerei hogjiltoi yom.
Ballack Ronaldhino 2 hip hop doj baina.
http://www.youtube.com/watch?v=HsVA_xxp ... re=related

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Sun Jun 15, 2008 11:50 pm
by mazi
euro 2008 duug oolj ugch chadah hun bna u?

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Mon Jun 16, 2008 1:47 pm
by che
mazi wrote:euro 2008 duug oolj ugch chadah hun bna u?

алийг нь 3,4-н дуу бсан санагдаж бна.

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Mon Jun 16, 2008 5:33 pm
by khakmn
Нөхдөө, Энэ EuroPass гээд бөмбөгийг нь Монголоос хаанаас яаж олж авах уу? :) Хэрэг байхийн... C1-ийхэн хаанаас олж аваад ширээн дээрээ залчаад байгаан болдоо гэж...

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 17, 2008 12:03 am
by mazi
che wrote:
mazi wrote:euro 2008 duug oolj ugch chadah hun bna u?

алийг нь 3,4-н дуу бсан санагдаж бна.

nuguu C1 deer goaluudiig uzuuldegshdee hesgiin togloltuudin
ter ued gardag aya

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 17, 2008 3:03 pm
by Nomer 10
mazi wrote:euro 2008 duug oolj ugch chadah hun bna u?

Энийг хэлж байна уу.

Shaggy - Feel the rush.video

Shaggy - Feel the rush.mp3

Хаалтан дээр дуулагдах дуу

Enrique Iglesias - Can you hear me.mp3

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 17, 2008 5:09 pm
by Nomer 10
Еврогийн сайт хандалтаараа бүх үеийн рекорд тогтоож байгаа гэнэ дээ. Хамгийн сонин нь улсаар нь аваад үзсэн чинь Англи хол тасарч. Би лав англичуудын шигшээгээ аминаасаа илүү дэмждэгийг мэдэх тул одоо гунигтай нүдээр зурагтаа ганц нэг харсан шигээ байж байгаа даа гэж бодож байсан, тэгсэн харин бүр интернетийн ард суугаад л ханцуйгаа шамлаад идэвхтэй нь аргагүй шимтэж байгаам байна. Аргагүй л хөлбөмбөгийн эх орныхон юм даа. Фэнүүд нь бас л сүртэй шүү. Дэлхийн аваргаар хамгийн олон фэнтэй нь Англи Холланд 2 байсан. Манайхаас ялгаатай нь харин зодоон хийдэг, сүйтгэж түйвээдэг гарууд :RD

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Tue Jun 17, 2008 6:00 pm
by pjamts
Euro 2008 iin bvx togloltiin highlghts!!!

end--> http://perenleijamts.blogspot.com/ :)(

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Wed Jun 18, 2008 11:54 am
by otgoo99
Евро2008 дуусаагуимуу :smile: ;) :RD

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Wed Jun 18, 2008 7:05 pm
by oswin
Nomer 10 wrote:Еврогийн сайт хандалтаараа бүх үеийн рекорд тогтоож байгаа гэнэ дээ. Хамгийн сонин нь улсаар нь аваад үзсэн чинь Англи хол тасарч. Би лав англичуудын шигшээгээ аминаасаа илүү дэмждэгийг мэдэх тул одоо гунигтай нүдээр зурагтаа ганц нэг харсан шигээ байж байгаа даа гэж бодож байсан, тэгсэн харин бүр интернетийн ард суугаад л ханцуйгаа шамлаад идэвхтэй нь аргагүй шимтэж байгаам байна. Аргагүй л хөлбөмбөгийн эх орныхон юм даа. Фэнүүд нь бас л сүртэй шүү. Дэлхийн аваргаар хамгийн олон фэнтэй нь Англи Холланд 2 байсан. Манайхаас ялгаатай нь харин зодоон хийдэг, сүйтгэж түйвээдэг гарууд :RD

Тэрнээс гадна английн фанатууд спорт, улс төр, түүх бугдийг нь холж хутгадаг юм байна лээ. 2006 онд Германд ирчээл Германы хотуудыг бөмбөгдсөн онгоцоо гайхуулаад байсан, тэгсэн хэрнээ Hitler Salute хийгээд байсан.
Хөл бөмбөгтэй ямар ч хамаагүй шдээ.
Бүгдээрээ тийм биш ч гэсэн онцгүй харагдаж байна лээ. IQ-ээрээ гайхуулах гэдиймүү хаашаа юм.

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Thu Jun 19, 2008 7:51 pm
by Nomer 10
Хэсгийн тоглолтын хамгийн хамгийнаас зарим нь:

Хамгийн их гоолдсон: Холланд 9, Испани 8, Португал 5
Хамгийн их цохилт хийсэн: Испани 27, Португал 24, Холланд 23
Хамгийн их бөмбөг эзэмшилт: Португал 55%, Испани 55%, Холланд 54%
Хамгийн их шар карт: Турк 10, Итали 8

Эндээс харахад яах аргагүй Холланд, Португал, Испани 3 энэ Еврогийн өнигийг тодорхойлж байна. Өмнө зүгийнхэн темпраментээр аймаар гэдгээ ч харуулж :mrgreen:

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Thu Jun 19, 2008 7:52 pm
by Адмирал
Nomer 10 wrote:Еврогийн сайт хандалтаараа бүх үеийн рекорд тогтоож байгаа гэнэ дээ. Хамгийн сонин нь улсаар нь аваад үзсэн чинь Англи хол тасарч. Би лав англичуудын шигшээгээ аминаасаа илүү дэмждэгийг мэдэх тул одоо гунигтай нүдээр зурагтаа ганц нэг харсан шигээ байж байгаа даа гэж бодож байсан, тэгсэн харин бүр интернетийн ард суугаад л ханцуйгаа шамлаад идэвхтэй нь аргагүй шимтэж байгаам байна. Аргагүй л хөлбөмбөгийн эх орныхон юм даа. Фэнүүд нь бас л сүртэй шүү. Дэлхийн аваргаар хамгийн олон фэнтэй нь Англи Холланд 2 байсан. Манайхаас ялгаатай нь харин зодоон хийдэг, сүйтгэж түйвээдэг гарууд :RD

Харин энэ Англичууд үнэн идэвхитэй байгаам байнашд.
уефа.ком-д фантази тоглож байгаа хүнийхээ тоогоор Англи хол тасархай байнашд.
1.Англи 102,527
2.Ирланд 18,303
3.Финлянд18,216
4.Шотланд15,591
5.Португал 14,281
Харин Монголоос маань 248 хүн тоглож байгаам байна... ккк

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Thu Jun 19, 2008 9:25 pm
by Forza Juve
Багуудын түрүүлэх боломжийн талаар бичжээ...

Португал:
Аварга авах шалтгаан: Роналдугаар удирдуулсан, Деку, Моутиньно нарын гайхамшигтай хагасуудтай, мөн урьдчилсан шатны тоглолтуудад анхаарал татаж байсан муу хамгаалалт Пепегийн гайхамшигтай тоглолтоор эрс сайжирсан.
Аваргаас мултрах шалтгаан: Сколаригийн тэмцээн дуусахаас өмнө багаа орхино гэсэн мэдэгдэл, Роналдугийн багаа сольж магадгүй гэсэн яриа, түүнийг дэвэргэсэн өөрөө дуугүй байгаа байдал гэх мэт талбайн гадуурх үйл явдал нэлээд сөргөөр нөлөөлж байна.

Герман:
Аварга авах шалтгаан: Германчууд хэзээ ч аутсайдер байгаагүй...Тэд нарт үе уламжласан сэтгэлийн тэнхээ, тогтвортой тоглолт хэвээр бол амархан..
Аваргаас мултрах шалтгаан: Тэмцээний өмнөх Фаворатсийн хэсгийн тоглолтын форм....

Хорват:
Аваргалах шалтгаан: Хэсгийн тоглолтын гайхамшигтай форм, Модричийн ур чадвар, Биличийн тактикийн гайхамшиг...
Аваргаас мултрах шалтгаан: Довтолгоо сайтай, хурдтай багуудтай таарахад тэдний хамгаалалтын сул тал илэрч бут үсрэх магадлалтай...жишээ нь Португал, Голланд...

Турк:
Аваргалах шалтгаан: Тэдний цагаа олсон, сүүлийн мөчид ялалт байгуулах чадвар...
Авараас мултрах шалтгаан: Тэднийг урагшуулах од тоглогч алга...Грек шиг л болохгүй бол...дасгалжуулагчийн гол толгой өвтгөж байгаа зүйл хамгаалалт гэдгийг өөрөө хүлээн зөвшөөрсөн...

Голланд:
Аваргалах шалтгаан: Тэдний хэсгийн гайхамшигтай тоглолт, довтолгооны хүч эсрэг багуудын хамгаалалтын толгойны өвчин юм...
Аваргалж чадахгүй шалтгаан: Хэсгийн тоглолтын форм юу ч биш гэдгийг 2006 оны үйл явдал харуулсан...гэхдээ тэднийг хэн зогсоох нь тодорхойгүй....

Орос:
Аваргалах шалтгаан: Аймшигтай эхлэлийн дараах багын тоглолт Аршавинтай эргэж ирсэн...
Аваргалахгүй шалтгаан: Хэн Голландтай таарахыг яг одоо хүсэж байна вэ? Тэднийг хожсон ч Аварга болох гэж аймаар багуудыг давах хэрэг гарна....

Испани:
Аваргалах шалтгаан: Дуусашгүй одуудын нөөцтэй...энэ тал дээр маргалтгүй...
Аваргалахгүй шалтгаан: Хамгаалалт нэг л биш...дээр нь үе уламжилсан азгүйтлийг давах сэтгэлийн тэнхээ тэдэнд байна уу?

Итали:
Аваргалах шалтгаан: Эхлэхдээ муухан эхэлдэг ч цаашилбал нэлээд явчихдаг Итали өвчин...Тони формондоо орвол ч хэцүү дээ хэцүү...
Аваргалахгүй байх шалтгаан: Румын, Голландтай тоглосон шиг тогловол ч гэртээ харих нь ойлгомжтой..Пирло л үгүйлэгдэнэ дээ...

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Thu Jun 19, 2008 9:32 pm
by LeMoN
Forza Juve wrote:Багуудын түрүүлэх боломжийн талаар бичжээ...

Сайхан бичиж

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Fri Jun 20, 2008 11:35 am
by BuG
Гоол ком хэсгийн тоглолтуудын дараахь шилдэг 11-ийг ингэж гаргаж.

Buffon (c)

Lahm Boulahrouz R Kovac Capdevila

N Kovac

Van der Vaart Deco

Ronaldo Sneijder

Villa

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Fri Jun 20, 2008 2:27 pm
by mazi
Nomer 10 wrote:
mazi wrote:euro 2008 duug oolj ugch chadah hun bna u?

Энийг хэлж байна уу.

Shaggy - Feel the rush.video

Shaggy - Feel the rush.mp3

Хаалтан дээр дуулагдах дуу

Enrique Iglesias - Can you hear me.mp3

2laa 99 huvi gatschihlaa
euro2008 ehlehed neg aya gardag ter mun umuu

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Fri Jun 20, 2008 8:44 pm
by sOx
goal orohod ni yavaad baigaa ene duu, yamar nertei duu ve ?

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Sat Jun 21, 2008 6:04 am
by oswin
The White Stripes - Seven Nation Army
гэдэг дуу байгаамаа. Дажгүй шүү!

http://de.youtube.com/watch?v=VutMLnjXTY4&feature=related

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Sun Jun 22, 2008 6:05 pm
by mazi
oswin wrote:The White Stripes - Seven Nation Army
гэдэг дуу байгаамаа. Дажгүй шүү!

http://de.youtube.com/watch?v=VutMLnjXTY4&feature=related

bishee duu bish aya aygavdee intro n oo
http://www.youtube.com/watch?v=JFlRk-7z9R8
ene aya mp3 aar olj chadah hun bna u
C1 eer buten yavdag

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Sun Jun 22, 2008 6:14 pm
by шипи

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Sun Jun 22, 2008 6:41 pm
by mazi
шипи wrote:http://rapidshare.com/files/124196369/4-297505-62900645.mp3.html
mazi zueer rtone shuu

za za yamartai ch bayarlalaa
uuln buten n NEED

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Sun Jun 22, 2008 7:38 pm
by .boldoo.
mazi wrote:
шипи wrote:http://rapidshare.com/files/124196369/4-297505-62900645.mp3.html
mazi zueer rtone shuu

za za yamartai ch bayarlalaa
uuln buten n NEED

http://www.4shared.com/file/52274465/df368ca1/uefa_euro_2008_intro_theme__delef_remix_.html

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Sun Jun 22, 2008 7:40 pm
by Barcik
Дуу гэснээс энэ гоол орхоор дуу тавихаа больмоор юм аа... Үнэн **н**... НБА ч юм уу, НХЛ ч юм уу нэг балай америкийн рекламан спорт шиг... Үзэгчдийн дуу, орилоо, сэтгэл хөдлөлийг нь дарчих юм...

Re: Евро 2008-ын мэдээнүүд

PostPosted: Mon Jun 23, 2008 12:43 am
by mazi
Hollandiin sonin setguuluud uchigdriin yalagdaliig uy gej dugnesen bol