Формула 1 - 2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Энэ улиралд хэн аварга болох вэ?

Кими Райкконэн
11
46%
Фернандо Алонсо
11
46%
Фелиппэ Масса
0
No votes
Жианкарло Физикелла
0
No votes
Бусад
2
8%
 
Total votes : 24

Postby .boldoo. » Sat Apr 07, 2007 5:52 pm

Image
Raquel Del Rosario. Алонсогийн найз охин.

Image
Mrs. Montoya. Монтойяагийн эхнэр

Image
Simona Abdelnouron. Култхардын хуучин найз охин

Image
Вилневийн найз охин.

Image
Cora Schumacher. Ральфийн эхнэр.

Image
Louise Griffiths. Баттоны найз охин. Цамцан дээрх бичиг энэ тэр нь лайтай байнаа.

Image
Jenni Dahlmann. Кимигийн эхнэр.

Image
Шумахер эхнэртэйгээ. 2 царай муут.

Image
Silvana. Баррикеллогийн эхнэр.

Image
Култхардын одоогийн найз охин.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby .boldoo. » Sat Apr 07, 2007 7:02 pm

М.Шумахер

Image
1992 оны Испаний гран при. 2т оров. Энэ гараанд алдарт Нигел Манселл түрүүлж байж.

Image
Image
М.Шумахер. Бенеттон-Форд багийн залуу нисгэгч анхныхаа гран прид түрүүлэв. 1992 он Бельги.

Image
1994 оны Бразилын гран при. Улирлын анхны гараа эхлэхийн өмнө. Тэр жил Шуми нийт 8 гараанд түрүүлж анх удаагаа дэлхийн аварга болж байсан байна. Тэгэхдээ бүр эхний 7 гарааны 6д нь ялалт байгуулж байж.

Image
1994 оны Австралийн гран при. Тухайн үед Австралийн гран при хамгийн сүүлийнх байж. Энэ уралдаанд тэрээр замаас гарсан ч аваргын төлөөх гол өрсөлдөгч Дэмон Хилл мөн замаас гарсан тул анх удаагаа аварга болж байж. Сонирхолтой нь Дэмон Хилл түүнээс ердөө ганц оноо дутуу байсан байна. Тэр жил хожмын гол өрсөлдөгч нь болсон Хаккинен Макларены нэрийн өмнөөс ДАШТд 4т, Култхард Уиллиамсын өмнөөс 8д орж байсан байна. Тэгвэл Шумигийн гол хамтрагчид нь байсан Баррикелло, Ирвайн нар нь хамтдаа Жорданы өмнөөс уралдаж байж.

Image
Анх удаагаа дэлхийн аварга болчоод.

Image
2 дахиа аварга болов. Хажууд нь тэр үеийн Бенеттоны босс байсан Flavio Briatore. Энэ эрхэм одоо Реногийн босс. Хэхэ сонин тохиолдол байгаа биз. Нэг од төрүүлчээд түүнийгээ дэлхийн хошой аварга болгоод өөр багт алддаг. Дахиад нэг од төрүүлээд дахиад хошой аварга болгоод дахиад л өөр багт алддаг.

Image
1996 он. Шуми Феррарид оров. Шинэ багт ирээд тэрээр ердөө 3 гран прид түрүүлж нийлбэрээр дэлхийн аваргад 3т орж байсан байна. Энэ үеийг нь сүүлийн хэдэн жил Шумитай ана мана үзэлцэж байсан Дэмон Хилл чадварлагаар ашиглан анх удаагаа дэлхийн аварга болжээ.

Image
1996 он. Бельгийн гран при. Энэ гараанд Шуми түрүүлж байж. Алдарт гүйгч Майкл Жонсоны хамт. Тэр хоёрын дундуур Ферраригийн амжилтын түлхүүрүүдийн нэг Жан Тодт харагдаж байна.

Image
1998 оны Люксенбургийн гран при. 1997 оны азгүйтлын дараагийн жил. Энэ улиралд мөн л азгүйтэж Хаккинений хойно 2т орсон.

Image
1999 оны Италийн гран при. Шумигийн фэнүүдийн бичсэн бичээс. Энэ улиралд мөн л Хаккинен аварга болсон. 4 улирал дараалан аваргаа алдав.

Image
1999 оны Их Британы гран при. Шуми осолд орж хөлөө хугалснаар 6 гарааг өнжсөн. Түүнийг Мика Сало орлож уралдсан ба Ирвайны гайхамшгийн ачаар Феррари зохион бүтээгчдийн цомыг авч чадсан билээ. Тэр улиралд Ирвайн дэлхийн аварга Хаккиненаас ердөө 2хон оноо дутсан. Улирлын сүүлийн гараа болох Японд тэрээр 3т орсноор дэлхийн аварга болох боломжоо алдаж байсан юм. Тэр гараанд Хакинен 1т Шуми 2т орж байж.

Image
2000 оны малайзын гран при. Шуми түрүүлж Баррикелло 3т оров. Энэ нь Феррариг зохион бүтээгчдийн цомд дахин түрүүлүүлсэн бол Шуми удтал хүлээсэн аваргын цомоо авав.

Image
2001 он Америкийн гран при. Шуми тун амар дэлхийн аварга болов. Энэ үеэс формулаг сонирхолгүй болж эхэлсэн гэдэг. Тэр улиралд шуми 9 гараанд түрүүлсэн бол Хаккинен ердөө 2 гараанд түрүүлж байжээ. Шуми 123 оноо авч ардаа байсан Култхардаас даруй 58 оноогоор тасарч байжээ.

Image
2002 оны Японы гран при. Энэ улиралд бүр галзуурмаар 11 гараанд түрүүлсэн. Тэгэхдээ бүр улирлын төгсгөлд багийн тактикаар Баррикеллод нилээн хэдэн түрүүгээ өгсөн гэж бодохоор... Тэр жил 17 гарааны ердөө 2т нь Ферраригаас өөр багийн нисгэгч түрүүлж байжээ. Нэгэнд нь Уиллиамсын Ральф нөгөөд нь Макларены Култхард. Феррари авч болох бүх шагналыг авсан.
Зохион бүтээгчдийн цомд гэхэд л тэд арын багаасаа 129 оноогоор тасарч байсан байна. Феррари 221 Уиллиамс 92 Макларен 65.

Image
2005 оны Америкийн гран при. Нөгөө алдарт 6 машины уралдаан. Мишелин дугуй хэрэглэдэг багууд оролцохоос татгалзсанаар Фераригийнхан Жордан, Минарди гэсэн ядруухан багуудтай уралдсан. Жорданы Тиаго Монтэйро 60 чавганцын үлгэрээр 3т орж амьдралынхаа хамгийн том амжилтыг гаргасан.

Image
2006 оны Монакогийн гран при. Түүний агуу уралдаануудын нэг. Монакод 22оос гараад 5д орж чадах нисгэгч түүнээс өөр байхгүй л болов уу.

Image
2006 он Японы гран при. Мотор нь эвдэрсний улмаас аваргалах боломжоо Алонсод алдсан Шуми Росс Браунтай уулзчаад явж буй нь. Тэр муу мотор л эвдрээгүй бол өдийд Шуми 8 удаагийн аварга гэгдэх байсан. Түүнийг ямар агуу нисгэгч вэ гэдгийг бид өнгөрсөн улирлын сүүлийн хагаст хангалттай харж мэдэрсэн билээ. Муу мотор л......

Image
2006 он Бразилын гран при. Алдарт Пелегийн хамт. Гараа эхлэхийн өмнөхөн... Энэ гараа түүний сүүлийн гараа байсан.

Image
Бразилын гран пригийн үеэр хагарсан дугуйгаа солиулахаар зогсоол руу явж байна. Үүнээсээ болж тэрээр 70 секунд хоцорсон ч дахин гайхамшигаа үзүүлж 4т орж чадсан. Тэгэхдээ бүр тэр гараанд 2т орсон дэлхийн хошой аварга Алонсогоос 5хан секундын зайтай барианд орж ирж байсан билээ.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby a_odko » Sat Apr 07, 2007 10:47 pm

Гүүд Жоб!!! Болдооо!:eek:
Шумми-н энэ зурагнуудыг оруулах юмсан гэж бодож байсийм...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Жавхлан » Sun Apr 08, 2007 6:04 pm

Davhar tsohilt hiichihlee. Alonso ch uneheer sain bailaa daa. Ter shinekov Hamilton ch sain nisgegch yumaa tsahiur hagalah ni dee!
Ene jil ch Ferrari shiruuhen yumtai l tulah ni dee. Avarga hen ni ch bolj magadgui l baina.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Sun Apr 08, 2007 6:52 pm

Гараан дээр Феррари "мушгиулчихлаа". Малайзын энэ гран пригийн гараа нь vнэндээ "1" байрлал нь ялимгvй урд ч "2" байрлалаас хєдєлсєн машин эхний эргэлтэн дээр давуу талтай болчдог гажиг зам юм.

Хамилтон хvртэл дотуур нь хусчихлаа. Феррариг ялах цор ганц боломж нь л гараа байсан ухааны юм ярицгаагаад байсан, ялчихдаг л юм байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby a_odko » Sun Apr 08, 2007 7:02 pm

Харин яг тиймэрхүү зүйл яриад байсан.
Кими маань ч тун сэтгэл дундуур харагдана лээ.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Marco » Thu Apr 12, 2007 1:52 am

Ice man хайлж эхлэхүү?
МкЛарэний сүүлчийн Гран Прийг 2005.10.9 нд Кими авч өгсөн билээ.Үүнээс хойш 18 сарын дараа Алонзотой анх удаа хүртлээ Малайз ...Куала-Лампур ...Сэпангийн аагим халуун дахь тулалдаан дууслаа.Энд халуун байлаа бүр новшын халуун байлаа. Хүн машин хоёрыг жинхэнэ хатуу шалгуураар шалгадаг,улиралын хамгийн хүнд даваа бол энэ зам яах аргагүй мөн билээ.
Ферари өнгөрөгч долоо хоногын тэст болон бэлтгэлийн үеэр ДА титмийг гол горилогч гэдгээ нотолж буй мэтээр бусдаас хагас секундээр илүү хурдалж байлаа.Улаанууд Бямба гаригт байр эзлэх уралдаанд түрэмгий тактикаар Б .1 Масса Б.3 Райкөнэн эзэллээ.Гарцаагүй ялалтыг тэд атгасан гэсэн үг юм.МкЛарэний хоёр машин Б.2 Алонзо Б.4- т Хамилтон зэрэгцэв .Алонзогийн байрлал түүнийг , Сэпанг хайруулын тавган дээрхи хоёр улаан чинжүүтэй Испани сэндвич шиг харагдуулж байлаа.
Ферари үндсэндээ тэднийг л гол өрсөлдөгчөө гэж тооцон түрүү жилийн хүчтэй Рэно болон бусдын талаар санаа зовохгүй байгаа харагдав.
Гараа. Массагийн машин Алонзогийн машинаас хөнгөн ,Кимигийн машин Хамилтонийхоос хөнгөн байсан нь гараанаас тэд түрүүлэн тасрах төлөвлөгөөтэй байв.
Гараа эхлэх дохиогоор улаанууд өрсөлдөгчдөө баруун тийш шахан зай өгөхгүй гэж оролдсон ч Алонзог эхний эргэлтэн дээр л урдуураа алдчихлаа.Хэдхээн секундын дараа
Хамилтон хоёр улаан чинжүүг гуравдахи эргэлт дээр давхараар нь гүйцэж түрүүллээ.Хүнд машинтай мөртлөө гайхалтай ур чадвартайгаар жолоодож байна үнэхээр гайхалтай..Хамилтон асар их туршлагатай жолооч шиг огт алдаа гаргахгүй байлаа. Ферари хүндхэн цохилтонд орлоо. Шатах дөхсөн Масса Хамилтоний араас улангасан довтолж хэд хэдэн оролдлого хийсэн ч бүтсэнгүй.Дараа дараагын довтолгоонууд нь бүр амжилтгүй болж нэг алдаа гаргасан газараа хоёр давтан замаасаа
гаран буцаж орохдоо Хайдфэлдийн араас 5-р т давхиж эхэллээ.Хайдфэлдийн араас өндийлгүй явсаар барианд орсон билээ.Ёстой л зөнгөөрөө уралддаг Жунгл Бой юм даа.
Ингээд Кими Хамилтоний араас нэхэж байсан ч эхний боксон зогсолт дээр 3 секунд түүнээс алдлаа.Алонзо бол түүнд гүйцэгдэхээ өнгөрсөн харин Хамилтоноос 2 р байрыг булаахаар тэмцэж байлаа.15,16 тойрог дутуу байх үеэс Хамилтоний машины хурд саарч эхэллээ.Кими тойрог болгонд хагас секунд хожиж байлаа.Гэвч тэр Хамилтонийг гүйцэлгүй барианд орлоо.Хамилтон сүүлд уух шингэн нь уралдааны хагасд аль хэдийн дууссан,хоёр улаан толинд нь үзэгдэж байн байн довтлож байсан нь маш хэцүү байлаа.Би барианд ортлоо тэсэхээр тэмцсэн, чадсандаа баяртай байна гэж өгүүлжээ. Хамилтон бие даасан жолооч болж бүр топуудын эгнээнд багтлаа.
Кими хоёр өдөр дарааллан хэвлэлийн бага хурал дээр түүний машинд асуудалууд байна хэмээн ярьсан нь сэтгэл хангалуун биш байгаагаа хэлээд байх шиг санагдлаа.Багын хоёрдугаар машин нэгдүгээрээс ямар нэгэн байдлаар муу байдаг гэж ярьдаг билээ.Ice man аас гарсан үгс багын дотор хүйтэн уур амьсгал оруулж магадгүй .Ice man хайлж эхэлэх үү?Одоо түүнд Алонзо,Массагаас гадна шинэ өрсөлдөгч Хамилтон нэмэгдэх нь тодорхой болов.
Гэхдээ бүх зүйл нээлттэй байна энэ бол дөнгөж хоёрдахь уралдаан байлаа..

1 1 F. Alonso McLaren / Mercedes B 1:32:14.930 56
2 2 L. Hamilton McLaren / Mercedes B 1:32:32.487 + 17.557 56
3 6 K. Räikkönen Ferrari / Ferrari B 1:32:33.269 + 18.339 56
4 9 N. Heidfeld BMW Sauber / BMW B 1:32:48.707 + 33.777 56
5 5 F. Massa Ferrari / Ferrari B 1:32:51.635 + 36.705 56
6 3 G. Fisichella Renault / Renault B 1:33:20.568 + 1:05.638 56
7 12 J. Trulli Toyota / Toyota B 1:33:25.062 + 1:10.132 56
8 4 H. Kovalainen Renault / Renault B 1:33:26.945 + 1:12.015 56
9 17 A. Wurz Williams / Toyota B 1:33:44.854 + 1:29.924 56
10 15 M. Webber Red Bull Racing / Renault B 1:33:48.486 + 1:33.556 56
11 8 R. Barrichello Honda Racing / Honda B 1:32:44.341 + 1 Runde 55
12 7 J. Button Honda Racing / Honda B 1:32:45.062 + 1 Runde 55
13 22 T. Sato Super Aguri F1 / Honda B 1:32:53.736 + 1 Runde 55
14 19 S. Speed Scuderia Toro Rosso / Ferrari B 1:32:59.861 + 1 Runde 55
15 11 R. Schumacher Toyota / Toyota B 1:33:10.875 + 1 Runde 55
16 23 A. Davidson Super Aguri F1 / Honda B 1:33:17.142 + 1 Runde 55
17 18 V. Liuzzi Scuderia Toro Rosso / Ferrari B 1:33:18.262 + 1 Runde 55
18 10 R. Kubica
Image

Image
Image
.
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Nomer 10 » Thu Apr 12, 2007 7:31 am

Ёстой сайхан бичжээ, ийстр гээд юу болсныг нь мэдээгүй байсан юм. ткс.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Цоомоо » Thu Apr 12, 2007 4:56 pm

Хэмилтон гэж хатуу самар юм даа...
Гэхдээ энэ жилийн аварга бол Кими гэдэгт эргэлзэхгүй байна оо.
Хэрэв энэ жил түрүүлэхгүй бол Кими дэлхийн хамгийн азгүй нисэгчээр түүхэнд үлдэх байх.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby .boldoo. » Thu Apr 12, 2007 5:52 pm

Image

Манай техникийн албаны захирал байсан Росс Брауны хойноос Макларенийхан хөөцөлдөж эхэлжээ. Феррари болон Хондагийнхан түүнийг дуртайяа хүлээж авахаа мэдэгдсэн. Феррарид буцаад ирээсэй.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby chukcha2002 » Thu Apr 12, 2007 5:54 pm

за ёстой "хорчин" гэж нэрлэвэл ганц болох хvн чинь энэ Росс Браун байхаа. Шуммигийн ялалтуудын тактикийг боловсруулдаг нєхєр байсан даа.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Fri Apr 13, 2007 11:35 pm

Росс Брауныг Макларен авчихвал Райконен аваpгаа мартcан нь дээр болох байх. Буцаад Ферраридаа ирээсэй гэж
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Marco » Sat Apr 14, 2007 6:11 pm

Цөлийн уралдаан
Шейх Хамад Ибн Иса Ал-Калифа элсэн цөлийн дунд Шакир хотын ойролцоо Формэл 1ийн зам байгуулахаар 150 сая доллар зарцуулан Германий архитектор Хэрманн Тилкэ зураг төслийг нь гүйцэтгэж 2004 оноос Бахрайн Гран-При хэмээн нэрлэгдэн албан ёсоор уралдаан явуулж эхэлсэн билээ.
Бас нэг хатуу шалгуур.Жилдээ 3 аас 5 хоног бороо ордог энэ газар маш хуурай юм.
Малайзийн халуунд мотор,дугуй хэт халах аюултай байсан бол энд жижиг элсэн ширхэгүүд машины эд анги ,моторт орон эвдрэл үүсгэх аюултай.Исламийн шашинтнууд согтууруулах ундааг ууж, цацахыг цээрлэдэг учир Бахрайн нь цорын ганц оргилуун дарс буудуулж цацдаггүй Гран-При юм.Түүнийг орлуулж ягаан хийжүүлсэн ус Rose Water ийг хэрэглэдэг .Анхны уралдаанд М.Шумахэр түрүүлж байсан бол сүүлийн хоёр жилд Алонзо цомыг гарджээ.
ImageТойрог 57
Урт 5,412 км
Нийт 308,484 к
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sun Apr 15, 2007 1:47 am

Өнөөдөр байр эзлэх уралдаанд Ферари дахин тэргүүллээ.Масса 1 Кими 3 р гарааг эзэллээ.Урдхи уралдаанаас Алонзо Хамилтон хоёрын байр солигдон зогсож байна.

Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Жавхлан » Sun Apr 15, 2007 4:32 am

Image

Маргааш ч Бахреинд халуухан юм болно доо. Массад ємнєх Малайзийн гранпри шиг юм тохиолдож дайруулах уу, эсвэл дуулгандаа тоосгvй ирэх vv гэдэг нь сонин байна. Хамилтоны хувьд vнэхээр авъяaслаг нисгэгч юм. Єрсєлдєєн Фeррари Макларены хооронд болж, vр дvн нь Малайзийн гранпритай тун ойролцоо л байна байх.

2 Гранпригийн дараах байдлаар нисгэгчид:

F.Alonso 18
K.Räikkönen 16
L.Hamilton 14
N.Heidfeld 10
G.Fisichella 7
F.Massa 7
J.Trulli 2
N.Rosberg 2
H.Kovalainen 1
R.Schumacher 1
A.Wurz 0
M.Webber 0
R.Barrichello 0
T.Sato 0

Багууд:

McLaren-Mercedes 32
Ferrari 23
BMW 10
Renault 8
Toyota 3
Williams-Toyota 2
Red Bull-Renault 0
Honda 0
Super Aguri-Honda 0
STR-Ferrari 0
Spyker-Ferrari 0 гэсэн оноотой явж байна. Гэхдээ бvх зvйл дєнгєж эхэлж бaйгаа болохоор энэ оноо яaж ч єєрчлєгдєх боломжтой юм. Юyтай ч гэсэн маргааш Бахреины их цєлд хурдан хvлгийн моторын дуу хангинасан гайхалтай уралдаан болох бизээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby a_odko » Sun Apr 15, 2007 9:37 pm

Image

-MASSA
-HAMILTON
-RAIKKONEN
-HEIDFELD
-ALONSO

Масса байраа хадгалсаар Цөлийн гран прид аваргалсан бол рүүки Хамилтон энэ удаад мөн л шагналын тавцанд 2 т гарлаа..... эхний 3 уралдаан дараалж шагналын тавцанд гарсан рүүки нисгэгч түүнээс өөр байхгүй гэнэ. 3 -р байраар Кими маань оржээ....

Нисгэгчдийн оноо:
Алонсо 22 оноо
Кими 22 оноо
Хамилтон 22 оноо
Масса 17 оноо
Хайдфельд 15 оноо

Багуудын оноо:
Мкларен 44 оноо
Феррари 39 оноотой болж байна....
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Marco » Sun Apr 15, 2007 9:43 pm

Одко дээр байгаа давхар бичлэгийн нэгийг нь арилгаад өгөөч
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sun Apr 15, 2007 9:59 pm

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Postby Marco » Sun Apr 15, 2007 10:31 pm

Бахрайн Гран-При
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Formula 1

Postby Жавхлан » Sun Apr 15, 2007 11:11 pm

Image Image

Бахреины Гранпри

Их цєлд болсон энэ гараа тун сонирхолтой болж єндєрлєлєє. Ингээд та бvхэнд энэ гарааны тоймыг хvргэе.

Байрлал тогтоох уралдаанд бусдаасаа давуу байдал олж авсан Масса болон шинэ залуу нисгэгч Хамилтон 2-ын дунд энэ гарааны гол єрсєлдєєн єрнєлєє.
Уралдаан эхэлгvvт Райконнен ширvvн дайралт хийж Хамилтоныг гvйцэх шахаад урдаа Алонзог алдчихав. Гараан дээрээс 4-р гарсан Алонзо 3-р хєдєлсєн Райконненыг гvйцэж 3-р байрт орсон. Гэтэл хойгуур 3 нисгэгч єртсєн аваарь гарсан тул сеифти кар гарч ирсэн. Ингээд 3 тойрог єнгєрсєний дараа зам дээр хаягдсан машины хогийг цэвэрлэж дуусаж уралдаан vргэлжилсэн. Tэргvvлэгчидийн хувьд байрлал єєрчлєгдєхгvй явсаар эхний пит стоптой золгов. Эхлээд Хамилтон пит стопд оров, араас нь Масса, удалгvй Алонсо, тэгээд Райконнен гэх мэтчилэн бvх нисгэгч пит стопт орсон юм. Урьдаас таамаглаж байсанаар пит стоп дээр энэ гарааны бvх зуйл шийдэгдсэн юм. Эхний пит стопын дараагаар Масса тэргvvлж, араас нь Хамилтон, 4-т явж байсан Райконнен пит стопт арай илvv цаг зарцуулсан Алонзогийн урд гарч ирсэн юм. Гараанаас 5-р хєдєлсєн герман нисгэгч Хайдфелд эргэлтэн дээр Алонсог гvйцэд тvрvvлж 4 руу орсон юм. Єнгєрсєн гараанд тvрvvлсэн испани залуу Бахреинд нэг л єєдлєхгvй байлаа. Ингээд удалгvй бvх нисгэгчид сvvлчийн пит стопдоо орцгоолоо. Пит стопд Макларены 2 нисгэгч зєєлєн дугуйгаа хатуу дугуйгаар сольж гарч ирсэн нь тэдэнд их эерэг нєлєє vзvvлсэн оновчтой шийдвэр байв. Хамилтон урдаа яваа Массагаас тойрог болгонд хурдан байж хоорондох зайгаа ойртуулсаар л байлаа. Мєн Алонсо ч ялгаагvй Хайфелдтэй бараг л наалдчихсан явж байлаа. Гэхдээ тэд хэн хэн нь урдах нисгэгчидээ гvйцэж чадахгvй байсаар барианд орцгоов.
Ингээд энэ гараанд Ферраригийн Бразил нисгэгч Масса тvрvvлж, 2-р байранд Формула 1-ийн шинэхэн нисгэгч одоо дєнгєж 22 настай Англи залуу Луйс Хамилтон орсон юм. Харин 3-р байранд энэ жил шинээр Ферраригийн 2-p нисгэгчээр уралдаж байгаа Райконнен оров. Харин Хайдфелд 4, Алонсо 5-р орсон юм. Энэ 2-ын байр солигдсоныг эс тооцвол байрлал тогтоох уралдаанд эзэлсэн байраараа эхний хэдэн нисгэгч орж ирлээ.
Шагналын тавцан дээр гарсан 3 нисгэгч энэ удаад шампанскаар биш хийжvvлсэн чихэртэй усаар бие биенээ шvршив.
Энэ удаагийн тэргvvн байр нь Массагийн энэ жилийн анхны тvрvv болж байгаа бол, Феррари 3 гарааны дараа 2 дахь тvрvvгээ аваад байна. Нилээн хойгуур дєнгєж 7-хон оноотой явсан Масса энэ гарааны дараа 4-р байрт орж ирлээ. Харин Кими, Алонзо, Хамилтон 3 адилхан 22 оноотой тэмцээнийг хошуулчилж байна. Хайдфелд ч гэсэн муугvй нисгэч гэдгээ харуулсаар л байна. Тэрээр 15 оноотой 5-р байрт явж байна.
Дараагийн гараа 5 сарын 13-нд Еврoпт тэр дундаа Алонзогийн тєрсєн нутагт болно. Залуу аварга гэртээ тvрvvлэнэ гэж vзэх байх. Уг гараа бvр ч сонирхолтой болно гэдэгт итгэл тєгс байна.

Pos Driver Team Laps Time/Retired Grid Points

1 Felipe Massa Ferrari 57 Winner 1 10

2 Lewis Hamilton McLaren-Mercedes 57 +2.3 secs 2 8

3 Kimi Räikkönen Ferrari 57 +10.8 secs 3 6

4 Nick Heidfeld BMW 57 +13.8 secs 5 5

5 Fernando Alonso McLaren-Mercedes 57 +14.4 secs 4 4

6 Robert Kubica BMW 57 +45.5 secs 6 3

7 Jarno Trulli Toyota 57 +81.3 secs 9 2

8 Giancarlo Fisichella Renault 57 +81.7 secs 7 1

9 Heikki Kovalainen Renault 57 +89.4 secs 12

10 Nico Rosberg Williams-Toyota 57 +89.9 secs 10

11 Alexander Wurz Williams-Toyota 56 +1 Lap 11

12 Ralf Schumacher Toyota 56 +1 Lap 14

13 Rubens Barrichello Honda 56 +1 Lap 15

14 Christijan Albers Spyker-Ferrari 55 +2 Laps 22

15 Adrian Sutil Spyker-Ferrari 53 +4 Laps 20

16 Anthony Davidson Super Aguri-Honda 51 Engine 13

Ret Mark Webber Red Bull-Renault 41 Gearbox 8

Ret David Coulthard Red Bull-Renault 36 Driveshaft 21

Ret Takuma Sato Super Aguri-Honda 34 Engine 17

Ret Vitantonio Liuzzi STR-Ferrari 26 Hydraulics 18

Ret Jenson Button Honda 0 Accident 16

Ret Scott Speed STR-Ferrari 0 Accident 19
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby kayo » Mon Apr 16, 2007 2:10 am

Энэ жил ч формула ёстой сонирхолтой болох ни дээ,Фэррарри,Мацларэн 2 ч алалцах нь дээ,Тэр хар залуу харин шинэ шинэ рэкорд тогтоосоор ,ємнє нь анхны жилээ уралдсан нисгэгч эхний 3н гараанд гурвууланд эхний 3н байранд орж байгаагуйн байна
kayo
Барса фэн
 
Posts: 8911
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Postby Nomer 10 » Mon Apr 16, 2007 7:08 am

Вау, Марко энд Жавхаа :-D
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Жавхлан » Mon Apr 16, 2007 7:34 am

Bitte schön :D Wir können gemeinsam noch mehr tun!
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby M.Bibby-10 » Mon Apr 16, 2007 9:41 am

3 дахь гараа халуухан болсон шүү.Масса үнэхээр сайн байналээ.Гараанаас эхлээд л тэрүүлсээр байгаад түрүүлдэг байна шүү.Маклейрни шинэ нисгэгч хүчтэй байна шүү.Хамилтон 2-т явж л байсан тэр чигээрээ орчихдог.Харин Алонсо 4-т явж байгаад 20- хавьцаа Хайдфилд муухай дайруулсан шүү.Хайдфилд төлөвлөсөн дайралтыг их сайхан хийсэн үзэж байхад урамтай байсан гээч.Алонсо харин 5-т ороод тэр чигээрээ явсаар байгаад л дуусгасан.Энэ жилийн уралдаан ч халуухан болох шинжтэй шүү.

Масса туршлагатай ничгэгч гэдгээ харуулж байналээ.Эхний байр эзэдсэн ихэнх ничгэгчид бүгд 2 удаа зогсож дугуйгаа сольж байсан.Хамгийн хурдан дугуй сольдог нь ВМВ юм байнлээ шдээ. 7,4 сек дугуйг сольж шатхуун дүүргэж байсан гээч.Харин дараа нь Феррари тэгээд Маклейрин байсан байха.

Үнэхээр сайхан гараа болсон
Unstopped
User avatar
M.Bibby-10
Спортын Фанат
 
Posts: 362
Joined: Sat Apr 14, 2007 6:34 pm
Location: Их Спортын талбарт

Postby khulgee » Mon Apr 16, 2007 11:05 am

yur ni McLaren jiliin jild l pit stop-iig muu hiideg shd, Deer uyd aguu nisgegch Hakkinen-iig tegej aldag baisan.Say hurtel haragdsan, Hervee sain hiideg baisan bol Kimi-d tegej aldahgui l baisan.Ferrai sain bna lee aguu gej helmeer bna.Heidfeld sain bna lee, mashinii huvid arai joohon muu baisan bolovch turshlaga ur chadvaraar Alonso-g guitslee.Harin hamgiin hurdan yavsan nisgegch Wurz baisnuu? 313km/h gesen bna lee.
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests
cron