Лигийн тэмцээн-2007

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby Nomer 7 » Wed Feb 21, 2007 2:23 am

Би Халелvяаг нээрээ єнєєдєр хожих байх гэж бодсон боловч vгvй байжээ.Тєвийн тоглогчид нь vнэхээр муу юм аа.Самбараас бємбєг аван гэж ернь их ховор.хамгаалалт маш муу.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sat Feb 24, 2007 12:38 am

Хас Ёлууд єнєєдєр халуухан тоглолт хийлээдээ.Би ч хувьдаа Хаcыг дэмжээл сууж байлаа.Муу Халалvяа маань тун азгvй хожигдол хvлээлээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Цоомоо » Sat Feb 24, 2007 6:27 pm

Өчигдөр:
Харцага - Халлелуяаг
Уурхайчин - ШУТИС-ыг
Ёл - Хасыг тус тус хожсон...
Хас хожсон газар Жаажаа аймаар хийсэн л дээ, 2 цаг сунгасан. Хас их л гомдолтой байна лээ, арга ч үгүй биз...Ёлын тэр төвүүд нь ёстой сумтай гарууд байна лээ. Учраа мэдэхгүй, тэгж байж Сэдээд алуулах гэж байгаан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby Nomer 7 » Sun Feb 25, 2007 10:46 am

Их онгирч бна лээ дээ.Аргагvйл жоохoн юм даа.Их сагсуурч бна лээ.

Иxбаяр чинь 2 дахь єдєр тоглохгvй зєвхєн 5дахь єдєр тоглодог юм бна лээ шд тэй.

Хасын Сайнаа ч их удаан талбай дээр зогсоол байсан даа.Аргагvйл дээ.Ер нь Жажа их муу шvvж бна лээ.Халалvяа дээр хvртэл бємбєг нvvрний шугамаар гараагvй байхад гарсан гээл.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby a_odko » Sun Feb 25, 2007 6:17 pm

Нээрээ хасыхан Жажа руу баахан дайрсан сурагтай .. юу болсон бэ?
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Nomer 7 » Sun Feb 25, 2007 10:35 pm

Хэхэхэ дайраад алсан шд ээ.Пvvжээ нь бvvр шилдэж дараад хєєрхий муу Жажа.

Ернь тэгээд єєрєєл тэр байдлыг бvрдvvлсэн гэж бодож бна шд .
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Sun Feb 25, 2007 10:39 pm

2007 оны 2 сарын 27 Мягмар.


1.ШУТИС-Ёлvvд

2.Халлалvяа-Уурхайчин

3.Лидер-Хараагийн Харцага
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Feb 26, 2007 10:27 pm

МСБХ-Ны 2007 oны Лигийн тэмцээн 2007 оны 4 сарын 24 нд буюу мягмар гаригт тойргын тоглолтууд дуусч Плэй Офф эхлэх юм бна.Хамгийн сvvлчийн тоглолт

Хасын Хvлгvvд болон - ШУТИС юм бна.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby meesh » Tue Feb 27, 2007 3:21 pm

Ихбаяр Дарханд татварын албанд ажиллаж байгаа уул нь МУИС-г Аялал Жуулчлалаар төгссөн юм манай нөгөө ангид байсан юм.Тэгээд ажлын сүүлчийн өдөр буюу Баасан гаригуудад ирж тоглож байх юм гэнэ лээ.
Мэргэн чинь Тайвань-д сагс тоглож байгаа гэх шив дээ.
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Postby Nomer 7 » Tue Feb 27, 2007 10:22 pm

ШyТИС хоншоортой байлаадаа.Єнєєдєр Ёлуудын хожисон сайхан бна аа. Харин Халлалvяа маань дахиаал хожигдол хvлээлээ.Єнєєдєрийн тоглолт маш их хvн vзэж бна лээ.Би лав тийм их хvн vзэж байх-г хараагvй юм бна. :-D
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Feb 27, 2007 10:27 pm

2007 оны 3 сарын 6 ны єдєр болох тоглолтууд.


1.Уурхайчин-Лидер

2.Ёлvvд-Халлалvяа

3.Хасын хvлгvvд-ШYТИС



1-р тойрог vvгээр дуусах юм.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Tue Feb 27, 2007 10:29 pm

3 сарын 2 нд єнжих юм бна лээ.ямар тэмцээн гэсэн бэ? ямар ч басиан хvvхдийн нэг тэмцээн юм гэсээн.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Tue Feb 27, 2007 10:44 pm

тvрvv жил олон тоглолт vзсэн дээ, ер нь хvмvvс сагсны лигийг их vздэг болсон байсан.

плэй-оффын vеэр бvр их шавж байсан. ордны тэр танхимыг vндэсний бєх ч юм уу, чєлєєтийн олон улсын тэмцээн л тэгж дvvргэдэг байсан байх. Сагс тэгээд хамаагvй олон єдєр vзэгчдээр тэгж дvvргэж чадаж байна гэдэг чинь овоо ашиг машиг олох боломжтой санагдаж байна
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 7 » Tue Feb 27, 2007 10:48 pm

Namaig oroh gesen chin bileet duustsan bna joohon bj bai geed baisan.Neleen udaan huleesen dee.harin ch neg.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Wed Feb 28, 2007 10:03 pm

Монголын сагсан бємбєгийн лигийн тэмцээний нэгдvгээр тойрог дуусахад хоёр єдрийн тоглолт vлдлээ. Єчигдєр болсон зургаа дахь єдрийн тоглолтын байдлыг харахад нийт оролцож буй долоон






багаас “Ёлууд” баг нэг ч хожигдолгvй, хошуучилж байгаа аж. “Хvлэгvvд” баг гурван хожил, хоёр хожигдолтой байгаа бол ШУТИС-ийн “Акулууд” баг хоёр хожигдол, хоёр хожилтой, “Хараагийн харцагууд” баг гурван хожил, хоёр хожигдолтой эхний дєрвєн байранд явж байна. Харин “Уурхайчин” баг нэг хожил, гурван хожигдолтой, “Лидер” баг хоёр хожил, хоёр хожигдолтой байгаа ажээ. Хоёрдугаар тойргийн тоглолт гуравдугаар сарын зургаанаас эхлэн явагдах гэнэ. Нийт гурван тойргийн тоглолт болж, багууд хоорондоо гурав гурван удаа тоглох бєгєєд ирэх сарын хоёрны єдєр “Хvvхдийн урлаг спортын наадам” болж байгаатай холбогдуулаад лиг хойшиллоо. Гуравдугаар тойргийн тоглолтоос дєрвєн баг шалгарч, хожсон хоёр нь аваргын тєлєє, хожигдсон хоёр нь хvрэл медалийн тєлєє тоглох ажээ. Тамирчдын бэлтгэл сургуулилт ємнєх жилvvдийг бодвол хангалт сайтай байгаа бололтой. Тоглолтын vеэр нэгдvгээр тойргийн тэмцээнийг хошуучилж байгаа “Елууд” багийн дасгалжуулагч Спортын мастер Ц.Цэвэрбалтай уулзаж, тоглолтын талаар сонирхлоо.
Дасгалжуулагч Ц.Цэвэрбал: Зарим багийн бэлтгэл тааруу харагдлаа

-Танай баг эхний тойргийн тоглолтоор тэргvvлж явна. Багийн бэлтгэл хэр байна вэ?
-Манай баг хоёр жил гаруй хамт бvх бололцоогоо дайчлан бэлтгэл сургуулилт хийлээ. Харин бусад дєрєв, таван багийн бэлтгэл тааруу байгаа нь харагдлаа. Тоглолтын явцад жигдрэх байх.

-Танай багаас хамгийн сайн тоглогч нь хэн байна вэ?
-Vнэндээ бvгд залуу хvvхдvvд учраас одоохондоо тийм лидер гэж онцлоод хэлэх хvн байхгvй. Ер нь баг дєрвєн жилийн дараа тогтсон манлайлагчтай болдог. Манай багийн тоглогчдын чадвар нь цаашид улам ахих боломжтой байгаа.

-Тэмцээн дээр багуудтай тоглож байгааг нь та харж байна. Эндээс харахад танай багт цаашид анхаарах хэрэгтэй зvйл байгаа байх?
-Манай баг єндєр чадвартай баг биш. Тэгэхээр хурд довтолгоо, гурвын шидэлт, тvvнчлэн хамгаалалтын тактик, арга барилуудыг сайн эзэмших хэрэгтэй.

-Яг одоо танай багтай тоглож байгаа ШУТИС-ийн баг мєн хvчтэй багуудын нэг. Ялна гэж бодож байна уу?
-ШУТИС-ийн баг олон жил тоглож байгаа, харьцангуй туршлага ихтэй. Манай багийг бодвол нуруу туруу ч арай илvv. Бид ємнє нь бэлтгэл хийгээд хамт тоглож байсан. Харин лигт анх удаа єрсєлдєж байна. Гэхдээ єнєєдрийн тоглолтонд ялна, дийлнэ гэж тоглож байна. Одоо тоглолтын байдлыг харахад хvч тэнцvv л харагдаж байна даа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby khulgee » Thu Mar 01, 2007 10:22 am

za daa lig-iin togloltiig zuragtaar uzlee, buhel buten ulsiin lig gehed iim bna gedeg, yuruusuu sanaand hursengui.Lig gej helhed ch hetsuu yum daa... :smile:
Once a Gooner, Always a Gooner. Thierry Daniel Henry
khulgee
Francais
 
Posts: 2352
Joined: Thu Nov 02, 2006 2:58 pm
Location: Compiégne - France

Postby Nomer 7 » Fri Mar 02, 2007 12:05 am

Харин нэг vе бодвол илvv сайн олоод байгаа шvv.Хvн ч их vздэг бослон бна лээ.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby chukcha2002 » Fri Mar 02, 2007 5:20 pm

яг vнэндээ манайд хамгийн их сонирхдог спорт сагс л болсон доо. бєхийн орон гээд л байна, чєлєєт цагаараа барилддаг хэн байгаа юм, хэхэ. сагсыг харин хаана л бол хаана тоглож байна. лаг лаг тоглодог залуучууд их олон бий.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 12:12 am

Тоглоол байдаг тоглоол байдаг тив дэлхийд амжилт байхгvйн жоохон харамсатай юм аа хэхэхэ. :mrgreen:
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby zizu » Sat Mar 03, 2007 12:56 am

Төв бхгүй болхоор хэцүүлдээ
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:15 am

Ганц байсан Шаравжамц маань зодог тайлсан.одоо яандаа.

Рагчаа гэж худлаа яриаад яахaв тэр нэг сайхан єндєр тэгээд ямарч ажилгаагvй гар бна аа. :-o
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby zizu » Sat Mar 03, 2007 1:25 am

Тэр чинь Яогаас өндөр гэсэн үү...
User avatar
zizu
ForeverRed
ForeverRed
 
Posts: 2482
Joined: Sun Jan 14, 2007 6:44 pm
Location: East

Postby Nomer 7 » Sat Mar 03, 2007 1:44 am

арай vгvй ээ 6см намхан гэсэн байхаа.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby Nomer 7 » Mon Mar 05, 2007 10:05 pm

Д.Бат-Эрдэнэ: Би сагсан бөмбөгт харамгүй цаг заваа зарцуулсан


Уран хурц, дайчин тоглолтоороо үзэгчдээс байнга өндөр үнэлгээ авч байдаг сагсан бөмбөгч бол лигийн АШТ-ий “Уурхайчин” багийн тоглогч Дамбаагийн Бат-Эрдэнэ билээ. Тэрбээр уран гоё довтолгооноороо Монголдоо гайхагддаг нэгэн. Зөвхөн түүний тоглолтыг үзэх гэж лигийн АШТ-ийг үздэг тоглогч чамгүй олон байдаг гэдэгтэй маргах хүн цөөн биз ээ. “Данди” хочоор сагсан бөмбөг сонирхогчдод хэдийнэ танил болсон түүнтэй уулзаж ярилцлаа.

-Таны зургаан жил хүчин зүтгэсэн “Баганат өргөө” баг өнөө жил “Уурхайчин” нэрээр оролцож байна. Тоглогчдын хувьд энэ жил нэлээд өөрчлөлт оржээ?
-Энэ жилийн 12 дахь удаагийн лигийн АШТ-д манай баг “Монголросцветмет” нэгдэл, “Бороо гоулд” компанийн “Уурхайчин” баг хэмээн харьяаллаа сольсон. Багийн тоглогчдын 60 хувь нь шинэ залуу сагсан бөмбөгч нар байна. Өмнөх жилүүдэд сонирхогчдын тэмцээнд амжилттай оролцож байсан залуу тоглогчдыг сонгон шалгаруулалтаар багтаа элсүүллээ. Харамсалтай нь сүүлийн 4-5 жил хамт хүчин зүтгэсэн зарим тоглогчид маань эрдэм номын мөр хөөж ажил төрлийн цаг заваас болж тоглож чадахгүй байна.

Бидэнд амжилт гаргах хангалттай нас байсан
-Нэгдүгээр тойргийн тоглолт эхлээд гурав дараалан хожигдож гараагаа амжилтгүй эхэлсэн. Харин сүүлийн хоёр тоглолтдоо ялалт байгууллаа.
-Ер нь лиг эхлэх үед бэлтгэл сургуулилт жаахан тааруу хийгдсэн байсан. Бэлтгэл сургуулилт хийх зав цаг хомс байсантай холбоотойгоор гурав хожигдчихлоо. Тоглолтоос тоглолтод бэлтгэл хангагдаад ирэхээр бусад багуудыгаа хожих болно.

-Бусад багийн талаар ямар бодолтой байна?
-Энэ жилийн багуудын хувьд харьцангуй багийн тоглолт сайтай байна. Ялангуяа “Таван толгой транс”-ын “Ёлууд” багийн бэлтгэл үнэхээр сайн байгаа нь харагдлаа. Хамтдаа олон тэмцээнд оролцсон гар нийлсэн баг. Яг өнгөрсөн жилийн манай “Баганат өргөө” баг шиг. Бид хамтдаа 4-5 жил хамт тоглочихсон гар нийлсэн хамт олон байлаа. Харамсалтай нь салъя гэж салсангүй, ажил төрөл, амьдралын эрхээр саллаа. Бидэнд амжилт гаргах хангалттай нас байсан.

-Эдгээр тоглогчид хаашаа ямар шугамаар явсан талаар сонирхуулаач? Үзэгч хөгжөөн дэмжигч нар чинь сонирхож байж магадгүй.
-Г.Ихбаярын хувьд сургуулиа амжилттай төгсөөд төрөлх нутагтаа ажиллаж амьдрахаар болсон байгаа. Энэ жилийн лигт бололцооныхоо хэрээр оролцохоор тохиролцож гэрээ байгуулсан. Ц.Мэргэний хувьд Тайваньд сурахын зэрэгцээ тэндхийн багт тоглож байгаа сурагтай. Хавар ирэхэд нь хэрвээ манай баг плей-оффт шалгарах аваас тоглох болно. Мөн А.Даваадаш маань Англи улсад суралцахаар явсан бол Б.Чинзориг АНУ-д сургууль, ажил төрлийн шугамаар явсан.

-Шинэ тоглогчидтойгоо хэр хурдан дасан зохицож байна?
-Ер нь 2002 онд бас яг энэ үе шиг шинэ тоглогч нар манай багт элсэж байсан. П.Батзаяа, Д.Ганцогт ах бид гурав багаа ахалж үлдээд байхад драфтаар шинэ тоглогчид ирсэн. Энэ утгаараа эдгээр залуус сайн хичээх юм бол их зүйл сурах бололцоотой гэж бодож байна.

Миний хамгийн сайн найз заал байсан
-Ингэхэд “Данди”-гийн хувийн амьдрал хэрхэн өрнөж байна?
-Сагсан бөмбөг хөөхөөсөө гадна амины ажлаа хийгээд амьдарч л явна. Өнгөрсөн жил МУИС-ийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мэргэжлээрээ Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаа. Манайхан ам бүл есүүлээ. Аав ээж хоёр маань тэтгэвэрт гарсан. Одоо Хөвсгөл аймагтаа оршин сууж байгаа. Зав чөлөө гарвал нутаг руугаа аав ээж дээрээ ихэвчлэн оччихдог. Миний хувьд нийслэл хотод эхнэртэйгээ хамт амьдарч байна. Хараахан хүүхэдтэй болж амжаагүй байна.

-Аавыг тань Хөвсгөл аймгийн БТСХ-нд ажилладаг байсан тухай сонссон юм байна?
- Хөвсгөл аймгийн БТСХ-д аав маань нэг их удаан ажиллаагүй. Нярав хийдэг байхад нь завшааныг ашиглаад БТСХ-ны зааланд өнждөг байлаа.

-Спорт зааландаа цоожлогдчихдог байсан гэл үү?
-Өө нээрээ тийм шүү. Ер нь цоожлогдчихоод, хааяа шөнө цонхоо нүдээд гарчихдаг байлаа. Би ер сагсан бөмбөгт харамгүй цаг заваа зарцуулсан шүү. Шөнө болтол сагс тоглоно. Өдрийн цагаар секц дугуйланда хамрагдчихаад оройн цагаар ганцаараа шидэлт давтдаг байсан. Ер нь уйдана гэж үгүй. Юун тэр найз нөхөд гэсэн юм бодох сөхөөгүй байж билээ. Нэг ёсондоо тэр заал миний хамгийн сайн найз юм шиг санагддаг байжээ. Бүтэн зургаан жил тэр зааланд өнжсөн юм. Өвөл зунгүй сагс тоглоно. Зуныхаа амралтаараа ч тэр өдөржин зааланд өнжөөстэй. Гудамжинд явсан ч байнга бөмбөг залж явдагсан.

-Анхны тэмцээнээ дурсвал…
-Анхны томоохон тэмцээн гэвэл өсвөр үеийн УАШТ байна. Хөвсгөл аймгийнхаа өсвөр үеийн шигшээ багт тоглон түрүүлсэн маань надад цаашид сагс тоглох урам зоригийг өгсөн. Үүний дагуу сонирхлоороо дунд сургуулиа төгсөөд БТДС-д элсэн суралцсан. Тэгээд БТДС-ийн шигшээ багт дөрвөн жил тоглосон хугацаанд анхны оюутны лигийн тэмцээнд оролцож хүрэл медаль хүртсэн. Дараа нь тасралтгүй гурван жил аваргалсан даа. Лигийн тамирчид тусдаа өрсөлддөг учраас бид сонирхогчдын тэмцээнүүдэд оролцдог байв. Бараг оролцсон тэмцээн бүртээ түрүүлсэн байх. Одоо хараад байхад эдгээр тэмцээнүүдэд ХҮДС, МУИС, ШУТИС-иуд медаль аваад мэргэжлийн гэсэн утгаараа ноёлох учиртай БТДС-ийн баг тамирчид нь жаахан тааруу болсон юм шиг. Сургуулиа төгсөөд дээд лигт “Генералууд” багт тоглосон. Үүнээс хойш есөн жил тасралтгүй тоглолоо.

Багийн тоглолт дэндүү уйтгартай
-Дасгалжуулагч болох талаар бодож үзсэн үү?
-Ер нь тамирчин хүн аливаа сурч мэдсэн зүйлээ бусадтай хуваалцаж байх ёстой гэж боддог. Миний хувьд одоогоор талбайд тоглоод оноо авч болоод байгаа учраас дасгалжуулагч хийх нь утгагүй байх. Харин тоглохоо болиод чин сэтгэлээрээ сагсан бөмбөгт өөрийгөө зориулж чадах тамирчинтай ажиллана гэж бодож байна.

-Хөвсгөл аймгаас олон сайн сагсан бөмбөгч төрсөн. Таны хувьд хэн гэдэг багшийн шавь байв?
-Энэ хүнийг ямар тоглогч болгох, юун дээр нь анхаарах вэ гээд чиглүүлж өгсөн багш бий. Хөвсгөл аймгийн БТСХ-нд сагсан бөмбөгийн дасгалжуулагч Оюундалай гэж хүн байлаа. Одоо Дархан-Уул аймгийн БТСХ-нд бас л өсвөр үеийн хүүхдүүдтэй ажиллаж байгаа. Насаараа сагсан бөмбөгийн төлөө зүтгэсэн хүн. Гэхдээ бас тамирчин хүн өөрөө өөртөө багш байж болно. Энэ нь багшийн арван удаа хий гэсэн зүйлийг 20 хийх жишээтэйгээр давуулан дасгал сургуулилтыг давтвал амжилтад хүрнэ гэж боддог. Миний хувьд сагс сайн тоглож сурахад нөлөөлсөн гол зүйл бол бидний дээд үеийн тамирчидтай холбоотой. Тэд нар маш сайн тоглогчид байсан учраас би их юм сурсан гэж боддог. Анх Т.Түвшинбаяр, М.Отгонбаяр ах нарыг тоглохыг хараад шүтээд бишрээд явж байсан хүн нэг мэдэхэд хамт нэг багт тоглож байх жишээтэй. Ганц сагс ч бус, бүхий л спортод өөрийнхөө дээд үеийн тамирчдыг хүндэлж явбал тэднээс олон зүйлийг сурах болно.

-Одоо та ч бас ахмад тоглогчийн тоонд орж байна?
-Арваад жил тоглочихлоо. Гэхдээ өөрийгөө ахмад гэж бодохгүй байна. Яагаад вэ гэвэл өнөөдөр өөрийгөө өрсөлдөөн дунд тэмцэлдэж чадаж байна гэж бодож байгаа шүү.

-Багийн тань шинэ залуу тоглогчид зөвлөгөөг тань хэрхэн хүлээж авч байна?
-Би тэдэнд өөрийнхөөрөө тоглохыг зөвлөдөг. Өөрт чинь ямар нөөц бололцоо байгаагаа гаргаж тогло гэж зөвлөдөг. Гэхдээ зөвлөхөөсөө илүүтэйгээр дагуулж тоглохыг эрмэлздэг. Манай “Баганат өргөө” багийн гол зэвсэг хурдан довтолгоо байсан. Хурдан довтолгоо их хийснээр тамирчны ур чадвар сайжирдаг. Тиймээс эдгээр залуу тоглогчдоо аль болох хурдан довтолгоо хийгээсэй гэж бодож байна.

-Тоглолтын чинь гол онцлог хурдан довтолгоо юм аа?
-Тийм ээ. Миний хувьд уйтгартай багийн тоглолтоос илүүтэйгээр хувийн тоглолтыг чухалчилдаг.

“Данди” гэгдэх болсны учир
-Оюутан болсон жилээ намрын ажлаар явах үедээ энэ хочийг авсан. “Зил-130” машины тэвшин дээр өдтэй сийрсэн малгай өмсчихсөн явж байхад хэн нэг нь намайг “Дандитай адилхан байна” гээд хочлох болсон. Миний хочийг нутгийнхан маань мэдэхгүй байх. Тэд намайг Эрка гэж дууддаг юм. Харин Улаанбаатарт бүгд л “Данди” гэж нэрлэдэг болжээ.

-Хүнтэй танилцахдаа өөрийгөө хэрхэн танилцуулдаг вэ?
-Мэдээж Бат-Эрдэнэ гэж танилцуулдаг (инээв).

-Ярилцлагынхаа төгсгөлд спорт сонирхогчдодоо хандаж хэлэх үг юу байна?
-Хамгийн түрүүнд “Баганат өргөө” хэмээх сагсан бөмбөг сонирхогчдын хайртай багийг зургаан жил ивээн тэтгэж, бидэнтэй хамтран ажилласан Н.Батсайхан захиралтай “Баганат өргөө” компанийн хамт олондоо баярлаж явдгаа илэрхийлье. Мөн биднийг өдий болтол хөгжөөн дэмжиж ирсэн үзэгчдэдээ баярлаж явдаг. Бид хэдийгээр нэрээ сольсон ч үндсэн баг хэвээрээ учир өшөө сайн хөгжөөн дэмжихийг хүсье. Бид та бүхэндээ уран гоё тоглолтоороо байнга бэлэг барьж байх болно. Мөн Худалдаа хөгжлийн банкны хамт олондоо талархаж явдгаа уламжилья. Дуртай спортоо тоглох цаг завыг гаргаж өгдөгт нь үнэхээр баярладаг.
I'M BAAAAAAACK!!!!
User avatar
Nomer 7
Mr.81
Mr.81
 
Posts: 4193
Joined: Thu Dec 01, 2005 7:38 pm
Location: Oyu-Tolgoi

Postby SAVAGE » Fri Mar 09, 2007 10:45 am

Єнєєдєр тоглолттой юу?
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest