Турин 2006 - Биатлон

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby Nomer 10 » Sun Feb 26, 2006 12:41 am

Ишмуратова хэхэ.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Nomer 10 » Sun Feb 26, 2006 1:56 am

Турины сүүлийн биатлон буюу дэлхийн шилдэг 30 орсон эмэгтэй 12,5 болон эрэгтэй 15 км-ын бөөн гараат өнөөдөр боллоо. Энэ зайг 2003 онд шинээр оруулж ирсэн тул анхны олимп нь энэ болж байгаа юм. Эмэгтэйчүүдийнхэд Германы дасгалжуулагч Дизлийг орохгүй гэж байсан юм, гэтэл тамирчдын царайг харахад тэр байна аа. 92 оны Алвертвиллийн олимпоос хойш тасралтгүй медал авч байгаа агуу биатлонч билээ. Эхний буудалтын дараа топ триогоор Шведийн Олоффсон, Германы Вилхельм Францын Баилл нар тодорлоо. Дараагийнхад Баилл нэг алдаж торгуулийн тойрог руу орсноор нөгөө 2 нь тэргүүлж эхэллээ. Эхний буудалтаа нэг нэг алдсан Германы Глагов Дизл нар 2 дахиа сайн буудаж тэр 2-ын араас нэхсэн. Эхний босоо буудалтаар герман хүүхэн нэг алдаж, швед бүсгүй нь цэвэр буудсанаар хоорондох зай нь жаахан холдов. Сүүлийн буудалтад дээрхи үйлдэл эсрэгээрээ болж орхисон. Ингээд анхнаасаа л тэргүүлсэн 2 маань дахин зуузай холбож эхэллээ, хэн нь ялах вэ гэдгээ Шведийнхээ хаан Германыхаа Олимийн хорооны дарга 2-ын нүдэн дээр үзэж тарсан ч Скандинавын бүсгүй эцэст нь ялагчаар тодорлоо.Сүүлийн 2 буудалтдаа нэг нэг алдсан ч Дизл ямар тамирчин гэдгээ харуулан 3-аар орж ирсэн. Энэ олимпоос алт авсан Глагов Францын Флоренц нар Дизлээс нэгээр бага тойрсон ч медалд хүрсэнгүй. Орос Норвегичүүд эхнээсээ л паакталсан юм. Глагов 2 алт,2 мөнгө, Вилхельм 1 алт,2 мөнгөтэйгээр хамгийн өндөр амжилт үзүүлсэн эмэгтэй тамирчид боллоо. Дизл ингээд 5 олимп дараалан медал авч агуу амжилтын эзэн болов.

Эрэгтэйчүүдийнхэд Германы Грайс алт авч, Польшийн Сикора мөнгө зүүсэн. Норвегийн мангас Бьорндален энэ удаа мөн л бүтэлгүйтэж өмнөх 2-оосоо 2 тойрог илүү тойрсон ч эхний хүнээс ердөө 12 сек-ын дараа орж ирэн хүрэл дээр буув. 3 алдаанаасаа ядаж нэгийг нь оносон бол алт чөлөөтэй байсан. Солт Лэйкээс бүх 4 алтыг хамж байсан энэ агуу хүн маань энэ удаа ердөө хоёр мөнгө нэг хүрэлтэй харих болов оо. Биатлоны нээлтийг перфект хийж байсан германчууд ингээд хаалтыг нь ч гэсэн супер хийсэн. Грайс 3 алт, Фишер 2 алт,1 хүрэлтэйгээр илүү амжилттай тамирчид боллоо.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby JSP » Mon Feb 27, 2006 9:03 pm

Minii sanaj baigaagaar Glagav alt avaagui sanagdah yum.Harin 3 mungun medali bol avsaan.Mun suuliin temtseen deer Disliig urdaa oruulj mun ch ikh buyan uildsen dee.Yag l manai zaluu buhchuud ahmad buhduu buuj ugdug shig.Gehdee ted nar tuuniigee manaihan shig nuuhgui harin ch il helj baina lee.Glagov helehdee bid bugdeeree medali avahiig hussen gej bna lee.Harin Disl bolohoor Glagoviin hajuugaar garahad hurliig avaarai gej Glagov hashgirsan gesen.
User avatar
JSP
Спорт фэн
 
Posts: 323
Joined: Mon Jan 30, 2006 11:40 pm
Location: Ertuntsiin tuvd

Postby Nomer 10 » Tue Feb 28, 2006 8:09 am

Глаговыг нэг алт авсан гэж бодоод байсан чинь нээрээ мөнгө л туугаад байсан шд, сорри худлаа хэлсэнд. Аа тийм юм болсийм уу, тэгвэл ч ёстой хоншоортой бүсгүй юм даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby crespo » Tue Feb 28, 2006 9:55 am

гоё юмаа тээ. нэг баг гэдэг
I love Chelsea
crespo
Бразилын фэн
 
Posts: 711
Joined: Tue Dec 06, 2005 9:19 am

Previous

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 6 guests
cron