“Формула-1”

Хөлбөмбөг, сумогоос бусад спортын төрлийн архив

Moderator: Moderators

Postby hulbumbugch » Mon Aug 28, 2006 1:57 am

Кими гараанаас гараад спин хийгээд халть шүргэлцээд ард салхиний даруулга нь эвдэрсэн. Питэд ороод янзлуулаад гарсан боловч 1 тойрог хийж чадалгүй ард дугуй нь хагарч, замаас гаран хамгаалалт мөргөөд чад... Энэ залууг олон жил харлаа дэмжлээ, үнэхээр сайн пилот боловч суудал нь хазайсан болтой. Хүмүүс мэддэг чаддаг номоо уншаач.

Секиурити машин орсоны дараа 2 феррари 2уулаа питэд орж бензин колонк дээр бензиний оочэрт зогсож байгаа юм шиг Шуми ард нь хүлээж зогссоор байгаад урдуураа Алонсог алдаж байгаан. Феррари багийн ахлагч гэж мангар амьтан юм даа.
Көлбөмбөгөө гэжжж.
User avatar
hulbumbugch
Football fan
 
Posts: 433
Joined: Mon Dec 05, 2005 3:34 pm
Location: форумд

Postby chukcha2002 » Sun Sep 10, 2006 9:22 pm

Энэ Монцагийн гран пригийн дараа Шумми хойшдоо уралдах эсэх талаараа эцэслэн шийдвэр гаргаж зарлана гэсэн болохоор маш олон хvн анхаарлаа хандуулаад байх шиг байна.


Алонзо Шуммигаас илт удаан давхиж байгаа бєгєєд байрлал тогтооход Массад саад vзvvлсэн гэж дvгнэсний улмаас ФИА тvvнйиг 5-р байраас хойш ухрааж 10-аас гаргахаар болсон. Яг одоо уралдаан явагдаж байна...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Sun Sep 10, 2006 9:25 pm

Бичэж дуусаад хартал Шумахер тvрvvлжээ. Алонзо уралдааныг тєгсгєл хавьд орхилоо. Ренoгийн машин энэ улиралд анх удаагаа моторын проблемooс болж уралдааныг орхиж байгаа юм байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby chukcha2002 » Sun Sep 10, 2006 9:25 pm

Одоо Шумми ердєє 2 оноогоор хоцорч явна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цоомоо » Sun Sep 10, 2006 11:12 pm

Кими пит стопт Шумигаас удаан байсан болохоор түрүүлж чадсангүй. Тэрнээс Кими уг нь өнөөдөр их сайн байсан...
Шумахерт одоо том боломж гарч ирлээ дээ. Алонсо 5-д явж байсан ч чад. Анх удаа ингэж байгаа байх. Юм үэг дээ. Манай Кими ч наснаасаа олон ингэж азгүйтэж байсан доо, хариуцлагатай үед..
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby chukcha2002 » Mon Sep 11, 2006 1:58 am

Шумахер энэ улирлын тєгсгєлд зодог тайлахаар болсноо зарлажээ. 8 удаагийн аварга болоод зодог тайлаасай
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby robi » Mon Sep 11, 2006 6:35 am

uu mas haramsaltai medee bna bi shumig dahiad 2-3 jil uraldchih bolob uu gej bodoj baisan yum
Suuliin ued ih sport olon saihan tamirchdaa udej bna daa.Schumacher Agassi Zidane geed
Odoo F-1-d azguigeer ni muu Kimigee demjeed l suuhaas.
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby rednasca » Mon Sep 11, 2006 8:50 am

шуми дахиад хэдэн жил аварга болох нөөцтэй хүн дээ....одоо яая гэхэв дээ....формула 1 гэж мэдсэн цагаасаа хойш л зөвхөн энэ хүнийг л дэмжиж ирлээ....ирээдүйд эвдэгдэхгүй 8 удаагийн аварга амжилт үзүүлээд зодог тайлаасай. ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21120
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Postby mick » Mon Sep 11, 2006 9:02 am

Одоо 3 уралдаан үлдлээ дээ...
Шуми ч авчих биздээ,
Манай Баатон сүүлийн үед тогтмолжоод байгаа шүү, машиндаа л баригдаад байгаа болохоос ч...
Алонзо ч сүүлийн мөчид л шатсан даа...
Фэррари анх удаагаа зохион бүтээгчдийн тэмцээнд тэргүүлж эхэллээ дээ
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby robi » Mon Sep 11, 2006 11:15 am

Kimi daraa jilees Ferrarid irne gen ee asgui dee
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby mercer » Mon Sep 11, 2006 1:49 pm

Домог болсон тоглогч маань тэгээд зодог тайлахдаа тvрvvлээсээ. :-D
User avatar
mercer
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 792
Joined: Mon Dec 05, 2005 10:25 am

Postby .boldoo. » Mon Sep 11, 2006 4:11 pm

Шуми маань 8 дахиа түрүүлэх нь бараг ойлгомжтой биз дээ. Харин ирэх улиралд Кимиг улаан машинтай харвал ч..
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby spain man » Mon Sep 11, 2006 6:25 pm

Райкконен маань Феррарид. Макларенд Алонсо алийг нь дэмжих вэ. 2 ууланг нь дэмжих юм байх даа. :smile:
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13581
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby realmongolia » Tue Sep 12, 2006 5:21 pm

Zuvhun Shumi-g demjdeg bsan bolohoor terniig yvchihlaar heniigee harnaa. Za tegeed domogt Shumi-giin Career:

First race : 1991 Belgian GP World Championship wins 7
World champion 1994,1995,2000,2001,2002,2003,2004
Number of GP 244
Victories 89
Podiums 151
In the points 186
Pole positions 68
Fastest laps 74
Career points 1338.0
Career points with curent rule 1338.0
* Italian GP-iin daraagaar Za tegeed zarim uzuuleltuud uliraliin daraa uurchlugdunu gedeg todorhoi.

Massa Ferrari-d uldvel tuuniig l demjij suuhaas,
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Postby a_odko » Tue Sep 12, 2006 6:14 pm

Домогт Шумми 8 удаа түрүүлээд зодгоо тайлаасай...
Харин Райкконен Феррарид :eek:
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Цоомоо » Wed Sep 13, 2006 12:57 am

Кимиг яар ч үед дэмжинэ л дээ.
Гэхдээ Макларендаа л үлдээсэй.
Макларен Кимип том гэрээ хэлэх биз.
Алонсогоор одоо Макларен юугаа хийдийн, Феррарид очвол таарна .Гэхдээ гэрээгээ хийцэн, нэгэнт тодорхой болцон болохоор ирж л таарах байх.
Санаснаар болдог бол Кими үлдээд, харин Росбергийг авчвал. Тэгээд Баттон Феррарид ооод, Алонсо ч хуучин багтаа үлдээд...
Шуми зодог тайлдаг нь тиймхэн, нэг хэсэгтээ Ф1 сүр эзгүй гэх нь ч хаашайн, нэг юмаар дутсан байх биз.
Гэхдээ тэгээд л удахгүй дасна доо. Уг нь 2 жил уралдсан бол ч...Шумиг огт дэмждэггүй л дээ, гэхдээ агуу нисэгч л дээ.
Вильнев, Хилл дээр новширсон нь тоогүй, хариугаа Сильверстоунд бурхнаас авсан байх...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Postby chukcha2002 » Fri Sep 15, 2006 7:02 pm

Алонзо Монцагийн гран прид 5-н байраар торгуульж 10-р байраас гарсныгаа шударга бус гэж vзсээр байгаа. Тэрээр "Формула 1 одооноос эхлээд миний хувьд спорт биш" гэж хэлснийхээ тєлєє, Ренoгийн босс "Шумахерт энэ жил аварга цол єгvvлэхээр ширээний ард тохиролцож байна" гэснийхээ тєлєє шийтгэгдэх тєлєвтэй. Харин хэр хатуу шийтгэл байх юм бол доо.

Бас Алонзо зодог тайлж байгаа бvх vеийн шилдэг нисэгч Шумахерийг доромжлоод авсан. "Тэр бол хамгийн их торгууль шийтгэл хvлээсэн нисэгч, энэ нь тvvний хэн болохыг хэлээд єгнє" ухааны юм хэлсэн гэнэ. Алонзо хожим єсєж дэвжээд ямар ч хэмжээнд хvрч болно, харин одоохондоо Шумахерыг доош нь хийгээд сууж байх хvн болоогvй л санагдаад байна.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby 21Grams » Sat Sep 16, 2006 8:17 am

[font=Tahoma]Залуу хvмvvс хор шартай байдаг дєє. А.Сvхбат анх чангарч гарч ирж байхдаа Баагий аваргатай бас л тэрсэлдчих гээд байдаг байж билээ. [/font]
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4067
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Postby robi » Sat Sep 16, 2006 9:02 pm

argagui ee zaluu hunii zan Shumi hurtel anh garch irj baihdaa aldart Sennag hevleliin hural deer bagalzuurdaj baisan geseg tegehed bas l zaluu hunii hor sar geed l bichij baisan
robi
 
Posts: 137
Joined: Wed Jun 14, 2006 5:04 am
Location: canada

Postby a_odko » Mon Sep 18, 2006 10:17 pm

Алонсо больмоор юм...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby avarga » Wed Sep 20, 2006 10:10 pm

Р.Кубица: Амжилтаа хvчингvй болгуулснаас барианд ороогvй нь дээр

Ж.БАТМӨНХ (2006.09.20)


Энэ сарын 10-нд болсон Италийн Гранпригийн vеэр Михаэль Шумахер улирал дуусгаад зодог тайлна хэмээн олныг шуугиулсан. Энэхvv дуулианд “Formula-1”-ийн ертєнцєд сенсаац болохуйц хэдэн зvйл дарагдан єнгєрсний нэг нь Жак Вильневийг орлож, “BMW-Заубер”-ийн жолоог мушгих болсон Роберт Кубица гуравдугаар байр эзлэн, шагналын тавцанд гарсан явдал билээ.

Тэрбээр Унгарын Гранпригээс их хурдад тоосоо єргєх болсон ба дєнгєж гурав дахь гараандаа анхны оноогоо, тэр тусмаа тєрийн далбаагаа мандуулан авсан юм. Єдгєє дєнгєж 21 настай тvvнийг авто уралдааны мэргэжилтнvvд ирээдvйд их юм дуулгана хэмээн итгэл хvлээлгэж байна.
Кубица мэдээ орохдоо л жолоо мушгих хэнээтэй болсон тєрєлхийн авто уралдаанч гэнэ.

Дєрєвтэйдээ анх удаа моторт хvлэг унасан тэрбээр арван нас хvрээд Польшийн картингийн АШТ-д оролцох болжээ. Улмаар эхний гурван жилдээ зургаан тэмцээнд тvрvvлж, сонголт нь буруу биш гэдгийг баталсан. “Дошин” дээрээ босоо байж уйдсан Роберт хилийн чанадад хvчээ сорихыг хvсч, Италийг зорьжээ. 1998 онд Италийн Картингийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд тvрvvлсэн нь тус тэмцээний тvvхэнд анхны итали бус аварга болж байлаа. Дараа жил нь уг цолоо хамгаалж, мєн Герман, Монакогийн Картингийн тэмцээнд тvрvvлэн, vеийнхнээсээ ур чадвараар тасарчээ. 2000 онд Европын болоод дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дєрєвлєснєєр Роберт картингийн замналаа тєгсгєсєн байна.

Мєн ондоо тэрбээр “Formula Renault”-д мэргэжлийн гэрээ байгуулан, “RDD” багийн гишvvн болжээ. Эхлээд туршин нисэгч байгаад 2002 оноос vндсэн уралдаанчийн байрыг эзэлж, эхний улиралдаа дєрвєн гараанд тvрvvлэн, нийлбэр дvнгээр долдугаарт шалгарав. Дараагийн жил Роберт “Formula-3”-т шилжлээ. Харамсалтай нь сорилтын vеэр осолд орж, зvvн гараа хугалан олон гараа єнжсєн.

Гэвч тэрбээр бvрэн илааршихаа хvлээлгvй хугарсан гараа бэхлэн уралдаж, Нарисринг авто тойруулгад анхны ялалтаа байгуулж байлаа. Тийнхvv Кубица “Formula-3”-т эхний улиралд 12 дугаарт орсон бол дараа жил нь долдугаар байрт шалгарав. 2005 онд “Epsilon Euskadi” багийн бvрэлдэхvvнд багтан, “Renault”-ийн цувралын аварга болсноор авто уралдааны хамгийн нэр хvндтэй нь болох “Formula-1”-ийн хvлгийг жолоодох болжээ. Тэрбээр єнгєрсєн жил “Рено” “Минарди”-гийн туршин нисэгчийн vvрэг гvйцэтгэсэн бол энэ улирлаас “Заубер-BMW”-ийн гуравдугаар жолооч болсон.

Кубицагийн бэлтгэлийн vеэр гаргасан амжилтаас багийн менежер Марио Тьессен тvvнийг 2007 оноос vндсэн нисэгч болгохоо мэдэгдсэн. Харин ирэх улирлыг хvлээлгvй уралдааны замд гарах завшаан тvvнд тохиосон юм. Германы гранпригийн vеэр осолд орсон Жак Вильнев толгойд нь євдєлт мэдрэгдэж, уралдах чадваргvй байна хэмээснээр Кубица тvvнийг орлох болов.
Ийнхvv Унгарын гранприд, тэрбээр анхны уралдаандаа оролцож, поул-позишнд арвин туршлагатай багийн анд Ник Хайдфельдийг ардаа орхин есдvгээрт орсон. Улмаар жинхэнэ уралдаанд долдугаарт орж, анхны гараандаа л эхний оноогоо авсан боловч машин нь зєвшєєрєгдсєн хэмжээнээс хєнгєн байсан тул амжилтыг нь хvчингvй болгожээ. Yvний ачаар М.Шумахер онооны бvст дєнгєж багтсан билэээ.

Энэ гарааны дараа Вильнев уралдахад бэлэн болсноо мэдэгдсэн ч багийн удирдлагууд vлдсэн Гранприд шинэ нисэгчээ хурдлуулахаар шийдсэн.
Хоёр дахь Гранпридээ Кубица 12 дугаарт шалгарсан ба техникчид замдаа тохироогvй резин сонгосон тул амжилт боломжийн хэмээн мэргэжилтнvvд дvгнэв. Харин гурав дахь уралдаандаа тэрбээр албан ёсоор анхны оноогоо аваад зогсохгvй шагналын тавцанд гараад vзсэн. Энэхvv уралдааны дараа тvvнтэй хийсэн ярилцлагыг товчлон хvргэе.

-Та дєнгєж гурав дахь гараандаа шагналын тавцанд гарлаа. Энэ амжилт таны мєрєєдлийн нэг байсан уу?
-Би мєрєєдєгч биш ээ. Энэ бол миний бэлтгэл сургуулилтын ач. Гарааг муугvй хийж, уралдааны турш сайн давхисан учир энэ амжилт байх ёстой зvйл.

-Михаэль Шумахер зодог тайлахаа мэдэгдэж, Кими Райкконен тvvнийг орлох нь тодорхой болсон тун онцгой гараа боллоо. Тэдэнтэй зэрэгцээд зогсоход ямар сэтгэгдэл тєрж байна?
-Юуны тvрvvнд баг хамт олныхоо ачаар vзvvлсэн амжилтдаа туйлын сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэх нь зvйтэй. Анх удаа шагналын тавцанд гарахдаа тэдэнтэй зэрэгцэн зогсоход vнэхээр онцгой мэдрэмж тєрж байсан шvv.

-Таныг туршин нисэгч байхад хэвлэлийнхэн “Заубер” багийг сорилтод дандаа хєнгєн машин гаргадаг, тиймээс ч амжилт нь єндєр байна хэмээж байсан. Харин Монцад vзvvлсэн амжилт тань vvнд сайхан хариулт болох байх…?
-Сорилтод машин жолоодсон нисэгч бусдаас илvv унаагаа мэдэрдэг. Юу нь болохгvй байна, ямар дутагдал гарав гээд бvх л бэрхшээлийг урьдчилан илрvvлж, уралдааны замд гарахад бэлэн болгодог. Энэхvv vvргийг гvйцэтгэж байсан нь миний давуу тал. Мєн сорилтод vзvvлсэн амжилтаараа багийн vндсэн нисэгч болох шаардлагыг биелvvлсэн.

-Таны амжилт “Заубер”-ийг “Тоёота”-гийн ємнє гишгvvллээ. Ингэснээр багт олон талын ач холбогдолтой...
-Багийн оноо ахиж, байр дээшилсэнд би мэдээж баяртай байна. Инженер, техникийн ажилчид ч ялгаагvй. Цаашдаа олон удаа тэдэнтэй уралдааны дараа баяртай уулзана гэдэгтээ итгэлтэй байгаа.

-Эхний гараандаа та долдугаар байрт шалгарсан ч амжилтыг тань хvчингvй болгосон. Тэр Гранприд та vнэхээр гайхалтай байсан шvv?
-Манай баг дугуйны сонголтыг буруу хийснээс машины жин зєвшєєрєгдсєн хэмжээнд хvрээгvй. Гэхдээ энэ бидэнд том сургамж болсон. Ер нь иймэрхvv алдаанаас болж амжилтаа хvчингvй болгосноос барианд орохгvй байсан нь дээр юм билээ.

-Монцад та Фернандо Апонсотой зэрэгцэн пит-лайнаас гарч ирсэн нь гранпригийн сонирхолтой хэсгийн нэг байсан…?
-Би гуравдугаар байраа хамгаалахыг хичээсэн ч Фернандо надаас єрсєж хурд хязгаарлагчаа тvгжсэнээр миний ємнє орсон. Харамсалтай нь тэр барианд орж чадаагvй.

-Монцад vзvvлсэн амжилт тань ирэх улиралд багийн vндсэн нисэгчийн байраа баталгаажуулсан гэсэн…
-/Инээв/ Та надаас илvvг мэдэж байгаа юм байна шvv дээ.
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

Postby ..::Affictor::.. » Sat Sep 30, 2006 7:06 pm

Шумми iin svvliin temtseeniig vzne geheer joohon tiimhen l bna
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Postby chukcha2002 » Sat Sep 30, 2006 7:49 pm

Хужаагийн гран пригийн байрлал тогтоох ёстой балай юм боллоо. Борооноос болоод Бриджестoун дугуйтай нисэгчид бvгд хойд талын байруудад орлоо. Ганц Шумахер л эхний 10-т багтаж, гараанаас 6-р хєдлєх нь.

Алонзо 1-ээр гарна, их азтай юм. Маргааш ид уралдааны vеээр бороогvй байх прогнозтой гэнэ.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby a_odko » Sun Oct 01, 2006 7:05 pm

Тоймыг н үзлээ...Уралдаан бороонд дунд их л хэцүү болж Шумми сүүлийн хэдэн тойрогт Рено-н хоёрыг ээлж дараалан гүйцэж тэргүүлжээ.... :-D:-D:-D
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby avarga » Sun Oct 01, 2006 10:51 pm

Uzsen... Shumi ovoo bna lee...
avarga
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 3077
Joined: Sat May 06, 2006 11:27 am

PreviousNext

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest