Хала, Реал Мадрид...! 05-06

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby Gooner » Sat Jul 08, 2006 8:43 am

Хөгийн Баптиста хохь нь шд. **н** морь.
Манайх авья гээд байхад хөлдүүтээд Реал Реал гээд майлаад байсан одоо ямар ч боломж гарахгүй л дээ мань хүнд. Гараанд ч гарахгүй шигшээд ч багтахгүй, одоо багаасаа жийгдэнэ.
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22491
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Postby realmongolia » Sat Jul 08, 2006 9:35 am

Uul ni Woodghate sain l hamgaalagch umsan. Leeds baihdaa yamar sain blaa daan ch ter gemtel gedeg baingiin shanalgaa uul ni eruul toglovol shigsheedee ch campell-iin orond zogsoj baihad ch gaihaargui l hunsen. Ireh ulirald sain togloosoi! good luck woody!
Beckham-g Newcastle avch Owen-tai hamt super hoslol uusgeh bodoltoidogoo. Gehdee mani hunii agent tuuniig uguisgesen bna. londongiin hoteld Newcastle-iin bosstoi taarsan ni zugeer l tohioldol gejee. Real new president tuunig bolbol zodog tailtal ni bolhgui bol dor hayj 3 jileer gereeg ni sungana 1 jild 25 say poundin sanal tavisan. Ter medeej sain toglogch manai bagt heregtei , capello bidnii tuluvluguund bgaa mun commercial-d ch heregtei toglogch , odoogoor ter ger buleeree amarch bgaa amraltiig ni duusahar bid shine gereegee sanal bolgono gesen bnlee. Harin Capello Ter bol important player , gereenii talaar ni udahgui bi yrilzana gesen bna. USA-d hiih uzuuleh togloltond becks baihgui bol barag gereegee tsutsalna gej tsaad tal ni heleed bgaa bololtoi gemtei ch gesen zaaval ireh estoi l geed bgaa bololtoi.
One Team! One Goal!
User avatar
realmongolia
 
Posts: 621
Joined: Mon Dec 12, 2005 12:24 pm
Location: Born in Mongolia

Postby spain man » Sat Jul 08, 2006 7:03 pm

a_odko wrote:Капелло Роналдо-г үлдээнэ гэсэн байна лээ... Роналдо-н талаар түүний статистик л бүхнийг хэлээд өгнө.. Мөн И.Касиллас байна гэсэн байна лээ...

Харин Ivan Helguera, Thomas Gravesen, Carlos Diogo ,Pablo Garcia нар явахаар болсон..
Харин нэг гайхалтай хэврэг ВҮүдий-д сүүлийн боломжийг олгоно гэсэн байна лээ..

Вуудий зүгээрээ сайн хамгаалагч сайхаан сайхан. Ингэхэд Реалынхан Зизудаа зориулж Зизугийн аватарыг хийцгээе хэд хоног тэх үү
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13579
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Postby Seikoni » Sun Jul 09, 2006 11:17 am

MrB wrote:Хөгийн Баптиста хохь нь шд. **н** морь.
Манайх авья гээд байхад хөлдүүтээд Реал Реал гээд майлаад байсан одоо ямар ч боломж гарахгүй л дээ мань хүнд. Гараанд ч гарахгүй шигшээд ч багтахгүй, одоо багаасаа жийгдэнэ.

хэлээд юу гэхэв. түрүү жил Перезийн хамгийн том алдаа аймаар үнэнтэй ямар ч хэрэггүй амьтныг авсан юм.. танайд очоод Рейес шиг мяар байх байсан юм. 2004-2005 оны лигийн цомыг бараг тэрнээс болж алдсан гэхэд хилсдэхгүй...ёстой дурак амьтан миний хамгийн дургүй хөлбөмбөгчдийн ноймор 2-т жагсдаг..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Sun Jul 09, 2006 11:20 am

Роналдо ч бүр шийджээ...
2,3 хоногийн дараа шийдээ гаргана..хаашаа явахаа шийднэ, гэхдээ би Испани луу явна гэж олон удаа хэлж байсан..
Реал ч түүнийг ийнхүү авах нь энэ зуны анхны трасфер ч байж магад юм...
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Seikoni » Sun Jul 09, 2006 11:22 am

Капелло: Бид ялах замдаа эргэж ирэх болно.
Фабио Капелло-Реалын шинэ дасгалжуулагч өөрийн урьд тавигдаж байгаа зорилгод маш их сэтгэл хөдлөж буй гэнэ. Тэрбээр Испанийн нийслэлд Лхагва гаригт ирснээсээ хойш нэг зүйлийг зарлаад байгаа билээ. Ирэх улирлын зорилго бол “Цагаан өмсгөл юу шаардаж байгааг буюу багийн сүр сүлдийг буцааж авчирна” гэсэн зүйлийг хэлж байгаа юм. realmadrid.com болоод Realmadrid TV-д өгсөн ярилцлагад баг амжилтаа эргүүлж авчрахын тулд 110 хувийн тоглолт үзүүлж байж авчирна гэж ярьжээ.

Image

-Та Мадридиста байхаа хэзээ ч болихгүй юмаа?
-Үгүй, Хэзээ ч үгүй. Би үргэлж Реалыг өөрийн зүрхэндээ тээсээр ирсэн. Реалын сүр сүлд үнэндээ бүх дэлхий даяар оршиж байдаг юм.
-Бид 96-97 оны улиралд гайхалтай тоглолтыг үзүүлж байсан?
-Тиймээ маш сайхан цаг үе байсан. Cibeles руу явж байхад үнэхээр сайхан үе байж дээ.
-Та үнэхээр Мадрид, Реал, бүр цаашлаад Испанид хайртай юм уу?
-Тиймээ. Би болоод манай эхнэр бид хоёр Испанид Марбеллад байшин худалдаж авахаар шийдсэн. Бид хоёр энд ирэхдээ үргэлж баяртай байдаг.
-Таныг байх үеэс Реал их зүйл өөрчлөгдөж үү?
-Маш их. Шинээр барьсан комплексууд гайхамшигтай. Клуб өөрөө үргэлжлэн өсч томорсоор байна. Энд хэрэгжүүлж буй төсөл нь надад болоод миний хамтран ажиллагсадад маш их сэтгэгдлийг төрүүлж байна.
-Та өөрийн ажиллах арга барил ёс зүйдээ яаж нийцүүлэн тэдгээр хүсэл урам зоригийг эргүүлэн авчрах вэ?
-Бид биеийн болоод оюуны хувьд маш хүчтэй ажиллах хэрэгтэй байна. Багийн үзүүлэх амжилтын чанар нь маш чухал байна.
-Таныг хамгийн сүүлд энд байхад та яг Реалын өнөөдрийнх шиг нэг ч цомгүй олон жил явсан байгаагаар нь хүлээж авч багийг ялалтанд нь хүргэх шатыг тавьсан?
-Реал хэдэн жил ямар ч цом хожоогүй байгаа, гэхдээ Реал удахгүй ялах тэр замдаа эргэж ирэх болно. Бид яг одоохондоо шинэ тоглогчдийг элсүүлэх тал дээр ажиллаж байна. Бид өнөөдөр яг ямар зүйл хэрэгтэй гэдгээ тодорхойлох хэрэгтэй байна. Бидэнд туслаж чадахгүй ямар нэгэн тоглогчийг мэдээж авчрахгүй, гэхдээ зүрх сэтгэлээрээ тоглож чадахыг эс тооцвол шүү дээ. Би энэ багийг дэлхийн хамгийн шилдэг байхын төлөө болгохыг хүсч байгаа, тэр хүсэл эрмэлзэл ч энэ клубт байсан одоо ч байгаа. Намайг хамгийн сүүлд энэ багт ирж байхад намайг азтай гэж хэлмээр багт 2,3хан ширхэг шилдэг тоглогч байсан тэд надад маш их тусалсан. Бид сүүлийн 3 жил ямар ч цом хожоогүй ч гэсэн буцаад агуу үедээ эргэж ирнэ гэдэгт би итгэлтэй байна.
-Хэвлэлээр Фабио Капелло Реалд тоглогчдийг хүчээр нэг хэлбэр лүү оруулахаар ирсэн гэж ярьж байгаа. Та өөрөө маш хатуу гараар жижиг ч гэсэн хангалттай мэт гэсэн сэтгэл зүйн өөр хэлбэрээр багаа удирдах уу?
-Бид үүнийг маш болгоомжтой хэрэглэх ёстой юм. Энгийн мэргэжлийн ажил нь өдөрт 8 цаг байсан. Гэтэл бид өдөрт хоёрхон цаг ажиллах агаад хамгийн гол нь тоглогчид өөрөө өөрсдийгөө хүлээн зөвшөөрөх л хэрэгтэй болж байгаа юм. Бидэнд хэрэг гарвал наргих хөгжих үе ч байж болно, гэхдээ одоо ажиллах цаг болсон.
-Та хэд хэдэн тоглогчдийг элсүүлэх ярьж байсан, энэ багийг бүхэлд нь өөрчлөх тийм хэрэг бий юу?
-Би тэгж бодохгүй байна. Багтаа элсүүлэхэд маш цөөхөн тооны тоглогчид л өнөөдөр байна. Тоглогчид 3 сараас эхлэн багуудад элсэж эхэлдэг гэхдээ бид 4,5 тоглогчийг элсүүлэхээр бодож байна тэгснээрээ өөрчлөлтийг хийх болно.
-Багийн сүр сүлдийг эргүүлж авчрахыг хүсч буй тийм тоглогчийг л та элсүүлнэ гэж аль хэдийн хэлсэн?
-Бид ямар ч байсан хожигдолд дургүй, хичээнгүйлэн дасгал сургуулилтаа хийдэг, багийнхаа төлөө хүсэл тэмүүлэлдээ оргилуун байдаг, 110 хувийн боломжоор тоглож чаддаг тийм хүмүүсийг авчрах хэрэгтэй байна. Түүний дараа бид биеийн болоод сэтгэл санааны бэлтгэлийг хангах хэрэгтэй байгаа юм.
-Энэ Дэлхийн аваргаар тодорч байгаа тоглогч бараг үгүй байгаа нь таньд сонин байна уу?
-Голцуу өмнөд америкийн хөлбөмбөгчид болох Бразил, Аргентиныхан ДА-д маш амжилттай тоглодог. Тэдэнд тоглолтод үзүүлэх илүү зүйл байдаг. Зидан энэ жилийн од болно гэдэгт би итгэлтэй байна. Итали ч гэсэн маш сайн тоглож байна.
-Та Зиданыг дахиад нэг жил тоглуулахад ятгаж чадахгүй нь муу хэрэг.
-Энэ бол түүний шийдвэр, бид түүнийг нь хүндэтгэнэ.
-Таны ажил Лхагва гаригт эхэлнэ. Та ямар ажил төлөвлөөд байна вэ?
-Бид маш их завгүй байх хэрэгтэй байгаа, яагаад гэвэл зарим тоглогчид 2 сараар амралтанд явсан байгаа. Энэ бол урт хугацаа. Зарим нэг нь жоохон тураад ирж байхад, зарим нь таргалаад ирчих жишээтэй. Бид энд долоо хоногийн өмнө ирж байж Австрид болох бэлтгэлдээ очих хэрэгтэй болж байгаа юм. Гурваас дөрвөн өдрийн дараа ДА-д явсан тоглогчдоо эргүүлээд авчрах байх. Тэдэнд 25 өдрийн амралт байгаа.
-Таньд туслаж чадах ямар багийн туслахууд байгаа вэ?
-Галбиати болоод Коррадини нар бол миний туслахууд. Би бас фитнэсс дасгалжуулагч болоод хаалгачийн дасгалжуулагч авчирсан.
-Та Вальдебебасыг таньж байна уу?
-Хараахан үгүй, Гэхдээ би тэнд ажиллахаа төлөвлөж байгаа яагаад гэвэл тэнд ажиллана гэдэг тун чухал юм.
-Эцэст нь Мадридистануудад хандаж хэлэх үг байна уу?
-Бид Мадридистагийн сүр сүлдийг эргүүлж авчрах ба хожино хожино бас дахин хожино.
http://www.realmadrid.com
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Hristos » Sun Jul 09, 2006 1:54 pm

Эвгүй дасгалжуулагч ирлээ дээ. За тэгээд бид нартай сайн өрсөлдөөрөө дөө. Реал миарахаар тэмцээн сонирхолгүй гэж. Харин бид Фабрэгасыг та нарт өгөхгүй.
БАРСА БАРСА БАРСА
User avatar
Hristos
ЕРТӨНЦИЙН ЭЗЭН
 
Posts: 1159
Joined: Sat Jun 24, 2006 2:58 pm
Location: Диваажин

Postby a_odko » Sun Jul 09, 2006 10:15 pm

Seikoni wrote:Роналдо ч бүр шийджээ...
2,3 хоногийн дараа шийдээ гаргана..хаашаа явахаа шийднэ, гэхдээ би Испани луу явна гэж олон удаа хэлж байсан..
Реал ч түүнийг ийнхүү авах нь энэ зуны анхны трасфер ч байж магад юм...

Харин тиймээ... Түүнд Капелло 22 сая фунт-н санал тавьсан гэсэн шум байна лээ...
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Postby Seikoni » Mon Jul 10, 2006 9:40 am

22 сая арай дэндүү тэр чинь одоо юу вэ? хайран мөнгө болох биз..
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby Nobun@g@ » Mon Jul 10, 2006 6:42 pm

За ингээд шинээр эхэллээ дээ. Хуучны цаг ирэх нь :beer
User avatar
Nobun@g@
Миланиста
Миланиста
 
Posts: 7561
Joined: Mon Feb 06, 2006 2:31 pm

Postby Breathe! » Mon Jul 10, 2006 6:53 pm

Seikoni wrote:22 сая арай дэндүү тэр чинь одоо юу вэ? хайран мөнгө болох биз..


ямар бага байна аа............ ядаж 32 :mrgreen: :RD
Red Devil since 2003
User avatar
Breathe!
United fan
 
Posts: 4465
Joined: Thu Dec 01, 2005 6:49 pm
Location: Theatre of Dreams

Postby a_odko » Mon Jul 10, 2006 8:28 pm

Экс Рома-н директор одоо Реалын ажилтан Franco Baldini Ювэ-н удирдлагуудтэй Fabio Cannavaro, Emerson , Gianluca Zambrotta -г Ювэ буцаж дээд лиги рүү орж ирэхлээр буцан худалдаж авах гэрээтэй 15 сая орчимд авахаар тохиролцож байгаа аж.

Хуучин баг болох Лийдс ЮТД-тай цуг бэлтгэл хийж байсан Вүүдий Мадриддаа буцан ирж байгаа аж. Тэрээр одоо удаан зовоосон гэмтэл зүгээр болсон.. Намайг эргэж цормдооорход тусалсан Лийдс-хэнд маш их баярлаж байна. Би маш их бэлтгэл хийсэн гэжээ...

Францын аврагуудын Диарра -н агенв Frederic Guerra хэлэхдээ бид реалын саналыг хүлээсээр байна гэжээ..
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Previous

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests