.::. Челси FC

Хөлбөмбөгтэй холбоотой бүх архив энд

Postby UNIVERSE » Fri Aug 25, 2006 8:51 am

АВАРГУУДЫН ЛИГИЙН ХЭСГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ.
The dates of the games are:

Matchday 1 - Tuesday Sept 12th: Chelsea v Werder Bremen

Matchday 2 - Wednesday Sept 27th: Levski Sofia v Chelsea

Matchday 3 - Wednesday Oct 18th: Chelsea v Barcelona

Matchday 4 - Tuesday Oct 31st: Barcelona v Chelsea

Matchday 5 - Wednesday Nov 22nd: Werder Bremen v Chelsea

Matchday 6 - Tuesday Dec 5th: Chelsea v Levski Sofia

Барса: Мэдээж ойлгомжтой Европын хамгийн шилдэг баг. Манай багтай өрсөлдөхөөр ганц баг гэж хэлчихэд болно. Барсагийн хувьд мачдэй 3-4 хооронд Рэалтай тоглоно. Тэгэхээр тэдэнд тэр өдрүүдэд тун том байх нь. Барсаг англиас хамгийн олон хожсон баг нь/нийлбэр дүнгээр биш тоглолтоор нь хэлэв/. Өөрөөр хэлбэл Барсагийн Европ дахь хамгийн гол өрсөлдөгч нь Челси болж байна. Өнгөрсөн хоёр улиралд ээлж дараалан нэгнийгээ нухсан. Одоо гурав дахь удаагаа хэн хэн бэ гээ үзэхээр туллаа. Гэхдээ Барсагийн хувьд нэг эерэг тал нь Лалига бол Премьершип шиг өрсөлдөөнтэй биш, Ганц Рэалыг хожчиход л бусад нь бараг болчино.Мэдээж Валенсий, Виллариал зэрэг ганц хоёрхон багууд бий. Гэтэл Премьершип аваргын төлөө үзэхээр дор хаяж 5-6 баг тэгээд томхон тулаан хийчихээр нийтдээ 10-12 баг байгаа гэж байгаа. Тэгэхээр энэ талаар бол Челсид илүү хэцүү.

Бремен: Магадгүй тун хэцүү өрсөлдөгч байж болно. Гэхдээ ямар ч байсан нухах байха. урьд нь манайхтай тоглож үзээгүй юм шиг байна.

Софиа: Болгарийн аварга баг. 5 жилийн өмнө УЭФА Цомд манайхтай тоглоод 5-0-р хожигдож байсан. Тэгэхэд Тэрри Лампард нар гоолдож байсан гэнэ.



Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby El Payaso » Fri Aug 25, 2006 9:02 am

Ла лига өрсөлдөөнөөрөө ЕПЛ-ээс дутуу гэж яаж хэлж чаджийнаа... өөрөө Ла лига сонирхдоггүй байж шууд худлуу худлуу бүлт үсэрхийн... жил бүрийн лигийн хүснэгтүүдийг хараад үзэх юм бол харин ч ЕПЛ-ээс хамаагүй илүү өрсөлдөөнтэй гэдэг нь мэдэгдэнэ... Ж: Арсенал нэг ч хожигдолгүй улирал дуусгаж челси нэг 2 хожигдолтой улирлыг үдэн түрүүлж байна сүүлийн 3 жил... ла лигт бол хэзээ ч ийм юм байхгүй... Барса ноднин хичнээн супер байсан билээ... тэгсэн хирнээ л 6 хожигдож 7 тэнцсэн... тэгсэн хирнээ танай багийг нухааздээ... Ла лига өрсөлдөөн хүч тэнцүү байдлын хувьд харин ч ЕПЛ-ээс илүү... ЕПЛ-ийнхэн л худлаа ямар ч муу баг нь аварга багтай эн тэнцүү тоглодог гээд байдгаас биш...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby G@naa » Fri Aug 25, 2006 9:23 am

Ëà Ëèãè-èéã ºðñºë人íã¿é áîëäîã ãýæ ÿàæ õýëæ ÷àäàæ áàéíà àà. Ñïàéí-û êëóáóóä åð íü åâðîïûí äýâæýýíä ÏË-èéí áàãóóäààñ äàíäàà èë¿¿ áàéäàã. Âàëåíñè, Âèëëàðåàë 2-îîñ ãàäíà Àòëåòèêî, Ñåâèëëà, Äåïîðòèâî, Çàðàãîçà, Ãåòàïå, Îñàñóíà, Áåòèñ, Ýñïàíüîë-èéã ÷è ìàðòñàí áîëîëòîé. èíãýæ õàìààã¿é õàðüöóóëæ áîëìîîðã¿é.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby Seikoni » Fri Aug 25, 2006 9:28 am

харин яаж хэлж чадаж байна.? лигийн цомын төлөө 10 баг өрсөлддөг гэвэл тэрэн шиг худлаа юм гэж байхгүй... сайндаа л 4 баг өрсөлдөнө.. ла-лигад Реал Барса хоёр л үзээд байдаг юм биш.. Валенси Виллареал Атлетико Севилла гээд АЛ болоод УЕФА капд байнгын оролцогчид зөндөө л байдаг шд.. тэд Реал Барсаг нэг жилийн тойрогтоо өөрийнхөө нутаг дээр лав нухчаад байдаг юм шүү.. тогтворгүй ч гэсэн вин-стрик хийлгэдэггүй..
паяасийн хэлдэг үнэн.. ла-лига хэзээ ч оноогоор тасарч 90, 100 оноо хүрж лигдээ түрүүлдэггүй.. сайндаа л өрсөлдөгчид муу байсандаа оноогоор тасардаг..
түрүү жил л гэхэд МЮ 83оноотой дуусгаж бйасан.. 2-р байр шүү дээ..2002-2003 оны улиралд тэхэд 83 оноотой лигийн аварга болж байлаа.. энэ юуных вэ?
Que sepa el universo
Cómo juega en Madrid
User avatar
Seikoni
Мадридиста
Мадридиста
 
Posts: 10879
Joined: Thu Dec 01, 2005 10:28 am

Postby mick » Fri Aug 25, 2006 1:31 pm

Европын цомын тэмцээнд өмсөх хувцас шинээр гарчээ:

Image

Image

Image

Image
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby UNIVERSE » Fri Aug 25, 2006 3:56 pm

el payaso wrote:Ла лига өрсөлдөөнөөрөө ЕПЛ-ээс дутуу гэж яаж хэлж чаджийнаа... өөрөө Ла лига сонирхдоггүй байж шууд худлуу худлуу бүлт үсэрхийн... жил бүрийн лигийн хүснэгтүүдийг хараад үзэх юм бол харин ч ЕПЛ-ээс хамаагүй илүү өрсөлдөөнтэй гэдэг нь мэдэгдэнэ... Ж: Арсенал нэг ч хожигдолгүй улирал дуусгаж челси нэг 2 хожигдолтой улирлыг үдэн түрүүлж байна сүүлийн 3 жил... ла лигт бол хэзээ ч ийм юм байхгүй... Барса ноднин хичнээн супер байсан билээ... тэгсэн хирнээ л 6 хожигдож 7 тэнцсэн... тэгсэн хирнээ танай багийг нухааздээ... Ла лига өрсөлдөөн хүч тэнцүү байдлын хувьд харин ч ЕПЛ-ээс илүү... ЕПЛ-ийнхэн л худлаа ямар ч муу баг нь аварга багтай эн тэнцүү тоглодог гээд байдгаас биш...


ЛА-ЛИГА ХЭЗЭЭ БАЙГУУЛАГДЛАА. БАЙГУУЛАГДСАН ЦАГААС ХОЙШ БАРАГ Л ТЭР ЧИГТ НЬ РЭАЛ, БАРСА ТҮРҮҮЛСЭН БАЙСАН. ГЭТЭЛ АНГЛИД 70-80-Д ОНЫ ЛИВЕРПҮҮЛ, 90-Д ОНЫ МЮ ДАВАМГАЙЛААД ДАВАМГАЙЛААД ХАМГИЙН ИХ ЛИГИЙН АВАРГАТАЙ НЬ ЛИВЕРПҮҮЛ 18 УДААГИЙН ТҮРҮҮТЭЙ /1888 ОНООС ТОГЛОЖ ЭХЭЛСЭН/. ГЭТЭЛ РЭАЛ ГЭХЭД Л 29 ТҮРҮҮТЭЙ /ДЭНДҮҮ АГУУ ТОО/, БАРСА 18/1900 ОНООС ТОГЛОЖ ЭХЭЛСЭН/. ЭНЭ НЬ НЭГ ДЭХ ИСПАНИД ГОЛ ХОЁР БАГТАЙ ГЭСЭН ҮГ.

ХОЁР ДАХЬ НЬ ӨНГӨРСӨН ЖИЛ РЭАЛ ЯАЖ МУУ ТОГЛОЛОО, АЙМААР МУУ, ГЭВЧ 2-Р БАЙРАНД ӨЛХӨН. АПЛ-Д БОЛ 12-Т.

УГААСАА Л МОУРИНОГИЙН ХЭЛДГЭЭР ГОЛ ӨРСӨЛДӨГЧ 2-3 БАГЫГ НУХЧИХАД Л ХАНГАЛТТАЙ ГЭЖ БАЙГАА. ГЭХДЭЭ МЭДЭЭЖ ХОЁР СУПЕР ТОМ БАГЫНХАА ХҮЧЭЭР ЛАЛИГА БОЛ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ НЭР ХҮНДТЭЙ ЛИГИ БИЛЭЭ.

ТЭГЭЭД Ч ТОГЛОЛТЫН ХЭЛБЭР, ШҮҮЛТ ЗЭРЭГ ӨӨР ЮМНУУДТАЙ ТУЛ БАС ШУУД ХАРЬЦУУЛААД МАРГАХ НЬ БАС УТГАГҮЙМ.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Fri Aug 25, 2006 5:10 pm

БОРО 2- ЧЕЛСИ 1

Chelsea (4-1-3-2): Cudicini; Ferreira, Carvalho, Terry (c), Bridge; Makelele (Wright-Phillips 84); Essien, Lampard, Kalou; Shevchenko, Drogba,

Manager José Mourinho.

Middlesbrough (5-4-1): Schwarzer; Davies, Pogatetz, Riggott, Taylor (Cattermole 60); Mendieta (Viduka 71), Parnaby, Boateng (capt), Rochemback, Downing; Yakubu.
Manager Gareth Southgate.
Referee: Howard Webb.
Crowd: 29,198.
Environment: 8pm kick-off; Cool and dry — still not very August!
Kit: Chelsea — blue shirts and shorts, white socks. Middlesbrough- red shirts, shorts and socks.

Энэ тоглолтыг сэрүүлэг энэ тэрээ тавьж байгаад босож үзлээ. Өнгөрсөн жил Борогийн нутагт 3-0-дуулсан, Жозегийн ирснээс хойш хамгийн том хожигдолыг өгсөн багтаа тулж байгаа болохоор.

Старспортоор 3-55-аас гарааны бүрэлдэхүүнийг гаргалаа манай Мака ирж, Роббен гараанд байна, хуучны 4-3-3 байна. Ер нь бүрэн итгэлтэй байв.

Тоглолт эхэлээ гэтэл Роббен алга, оронд нь Калу байна, тэр гэмтсэн аж. Эхний эхний 10 минутад Боро тун идэвхитэй довтлов.
12 минутад Доунингийн ганган кросс/Фэрэйра алдсан/-г Якубу мөргөж чадсангүй.
Ингээд манайх тоглолтыг хяналтандаа оруулав. Бридж гайхалтай тоглож байна. Хамгаалалтанд ямар ч алдаа гаргахгүй. Довтлогоонд тун сайн орж, хууралт энэ тэрийг бол сайхан үзүүлж байлаа.
16 минутад Эссэйний найруулгаар Бридж 16-н зүүнээс ганган хаясныг Шева хөнгөхөн хатгаад санамсаргүй гоол болгочив. Тэр үнэхээр мэдрэмжтэй аж. Борогийн хамгаалагч нөгөө тийш нь цохино гэж андуурч үсэрвээ хөөрхий.

Манайхан тоглолтыг хянасаар л... 18 минд Дрогба Борогийн хамгаалагчаас бөмбөгийг булаан баруунаар ганган кросс /газраар өнхрүүлж/хийв. Калуд хоосон хаалга, бөмбөг хоёр бэлэн байлаа. Хаалганаас ердээ 2 мтр хүрэхгүй зай. Гэтэл мань залуу итгэл алдлаа, дутуу суугаад алдчив. Жинхэнэ 100 хувийн боломж....

26 минд 25 яард/хэдэн м?/-с Шева хаалттай цохилтыг солиотой цохилоо. Энэ удаа Борогийн хаалгач супер байлаа.

2-р үе эхлэв

62 дахь минутад Шева зүүнээр гүнээс авч орон гоё кросс хийснийг Лампард мөргөлөө.... бөмбөг хаалгачыг зөрлөө...эээ бөмбөг зүүн дээд буланд хөндлөвч ончихлоо...

Энэ үеээс манайх сууж эхэллээ. Ялангуйяа бөмбөг таслагч Макалеле хойш сул алдчаад бөмбөг шууд хоёр төвийн ар дээр ирчээд байв.
Энэ үед манайхан бүхлээр ядарчээ. Лампард, Эссэйн хоёр бараг хөдөлсөнгүй, Зүүнээр Бридж гайгүй гүйх, Фэррэйра гүйх боловч өөрөө хойноо алдчаад /Доунинг түүнийг байхгүйг тун олзтой ашиглаж байв./

Дрогба бүр хэрэг алга. Шева л ганцаар дундаас бөмбөг авч зүтгээд л, Калу туршлагагүйтээд. Боро хоёр ч солилцоо хийж Видука орж ирлээ.

Яг л энэ үед солилцоо хийгээсэй гэж хичнээн хүсэв.... талбай дээр Роббен, Коул, эсвэл нэг гайгүй хөдөлчихөөр залуу хэн ч байсан яахав... Гэтэл Моурино босч зааварлах чгүй суух, тоох ч юм алга...

Харин Тэрри маань тун идэвхитэй байнаа. Бөмбөгөө урагшаа авч орж, эсвэл өөртөө буцааж нэгээр хаюулаад л . Англи тоглолт үзүүлж байгаа бололтоо. Тэрнийг ингэж байхыг ёстой хараагүй болохоор гайхчив.

81 минут: За тэгээд олон хавар нэгэндээ боллоо. Фэррэйра алдаа гаргаж, тэрнээс Роченбайкын лайтай чөлөөт цохилтыг Потагез мөргөж тоог тэнцүүлэв 1-1..
Карвальо харсаар сул мөргүүлчив..

Макаг гаргаж ШРФ-г оруулж ирснээр довтлогоо идэвхижиж Бород аюултай нэгэн чөлөөтийг Лампард цохив.. Хаалгач бас л хаачлаа.
Уг нь тэр хаалгачаас ойсон бөмбөгийг Эссэйн унасан хаалгачаас давуулаад л төврүү хаяцан бол... тэнд Шева сул хүлээж байв...

87 минутад. Сөрөг-довтлогоо алдаж тэр нь гоол боллоо. 2-1... хожигддог байна шүү. Доунингийн кроссыг Якубу хүлээж авч, Видука гүйцээв.

Энэ тоглолтонд манайх нэлээн ядарцгаасан нь илт анзаарагдаж байв.. Бараг нэг багаараа дараалсан тоглолтуудад сэргээлт авч чадахгүй байна.

Сэлгээд гаргах тоглогч алга. Бүгд гэмтэлтэй.
Банзны хэдээс шинэ Булахрузыг л гаргавал гаргах. Сhelsea: Hilario, Boulahrouz, Diarra, Mikel.

Одоо энэ бүтэн сайнд Блакбурнтэй мөн нутагт нь тоглоно. Өнгөрсөн хавар тэнд 1-0-р хожигдож байсан. Ингээд өнгөрсөн жилийн хоёр хожигдсон багтаа дараалаад тоглох нь дээ. Уул нь Роббен, Коул байсан бол, Мөн Борогийн хаалгач супер байгаагүй бол хариу авах байсан юм.

Shots on target: Middlesbrough 2 Chelsea 5
Corners: Middlesbrough 3 Chelsea 3
Fouls: Middlesbrough 20 Chelsea 7
Offsides: Middlesbrough 1 Chelsea 4

Борогийн хоёрхон оновчтой цохилтыг алдчихдаг Гудичини хэрэг алга...

БРИДЖИЙГ МАГТАХААС АРГАГҮЙ САЙН ТОГЛОСОН. ИНГЭЖ ТОГЛОХ БОЛ ЗҮҮН АР АСУУДАЛ АЛГА. ХАРИН СҮҮЛИЙН ТОГЛОЛТ БҮРТ ФЕРЭЙРА Л АЛЧИХ ГЭЭД БАЙНА...
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby El Payaso » Sun Aug 27, 2006 5:29 pm

UNIVERSE wrote:
el payaso wrote:Ла лига өрсөлдөөнөөрөө ЕПЛ-ээс дутуу гэж яаж хэлж чаджийнаа... өөрөө Ла лига сонирхдоггүй байж шууд худлуу худлуу бүлт үсэрхийн... жил бүрийн лигийн хүснэгтүүдийг хараад үзэх юм бол харин ч ЕПЛ-ээс хамаагүй илүү өрсөлдөөнтэй гэдэг нь мэдэгдэнэ... Ж: Арсенал нэг ч хожигдолгүй улирал дуусгаж челси нэг 2 хожигдолтой улирлыг үдэн түрүүлж байна сүүлийн 3 жил... ла лигт бол хэзээ ч ийм юм байхгүй... Барса ноднин хичнээн супер байсан билээ... тэгсэн хирнээ л 6 хожигдож 7 тэнцсэн... тэгсэн хирнээ танай багийг нухааздээ... Ла лига өрсөлдөөн хүч тэнцүү байдлын хувьд харин ч ЕПЛ-ээс илүү... ЕПЛ-ийнхэн л худлаа ямар ч муу баг нь аварга багтай эн тэнцүү тоглодог гээд байдгаас биш...


ЛА-ЛИГА ХЭЗЭЭ БАЙГУУЛАГДЛАА. БАЙГУУЛАГДСАН ЦАГААС ХОЙШ БАРАГ Л ТЭР ЧИГТ НЬ РЭАЛ, БАРСА ТҮРҮҮЛСЭН БАЙСАН. ГЭТЭЛ АНГЛИД 70-80-Д ОНЫ ЛИВЕРПҮҮЛ, 90-Д ОНЫ МЮ ДАВАМГАЙЛААД ДАВАМГАЙЛААД ХАМГИЙН ИХ ЛИГИЙН АВАРГАТАЙ НЬ ЛИВЕРПҮҮЛ 18 УДААГИЙН ТҮРҮҮТЭЙ /1888 ОНООС ТОГЛОЖ ЭХЭЛСЭН/. ГЭТЭЛ РЭАЛ ГЭХЭД Л 29 ТҮРҮҮТЭЙ /ДЭНДҮҮ АГУУ ТОО/, БАРСА 18/1900 ОНООС ТОГЛОЖ ЭХЭЛСЭН/. ЭНЭ НЬ НЭГ ДЭХ ИСПАНИД ГОЛ ХОЁР БАГТАЙ ГЭСЭН ҮГ.

ХОЁР ДАХЬ НЬ ӨНГӨРСӨН ЖИЛ РЭАЛ ЯАЖ МУУ ТОГЛОЛОО, АЙМААР МУУ, ГЭВЧ 2-Р БАЙРАНД ӨЛХӨН. АПЛ-Д БОЛ 12-Т.

УГААСАА Л МОУРИНОГИЙН ХЭЛДГЭЭР ГОЛ ӨРСӨЛДӨГЧ 2-3 БАГЫГ НУХЧИХАД Л ХАНГАЛТТАЙ ГЭЖ БАЙГАА. ГЭХДЭЭ МЭДЭЭЖ ХОЁР СУПЕР ТОМ БАГЫНХАА ХҮЧЭЭР ЛАЛИГА БОЛ ХАМГИЙН АМЖИЛТТАЙ НЭР ХҮНДТЭЙ ЛИГИ БИЛЭЭ.

ТЭГЭЭД Ч ТОГЛОЛТЫН ХЭЛБЭР, ШҮҮЛТ ЗЭРЭГ ӨӨР ЮМНУУДТАЙ ТУЛ БАС ШУУД ХАРЬЦУУЛААД МАРГАХ НЬ БАС УТГАГҮЙМ.
лигийн өрсөлдөөнийг дүгнэхдээ хасмгийн олон түрүүлсэн баг нь хэд түрүүлсэнээр ярина гэдэг өөрөө утгагүй... чи өөрөө барсатэй хийх тоглолтонд манайд хүнд байна учир нь ла лига өрсөлдөөн багатай гэж хэлчихээд юун реалын 29 түрүү яриад байгаа юм бэ? Барса Челсигийн тоглолт одоо үед болох гэж байна... Харин Реалын 29 түрүү бол өөрөө түүх... нэг л их түүхийг багш царайлсан хүн байх юм... Илүү өрсөлдөөнтэй байсан уу? гэдгийг биш одоо ямар вэ? гэдгийг ярих гэсэн юм... Ла лига өөөрсөө ЕПЛ-ээс хожим байгуулагдсан тэгээд дээр нь иргэний дайн дарангуйллын системийн дайрч өнгөрсөн гээд испаничуудын хувьд түүхээр яривал ЕПЛ-тэй яаж дүйцэхэв...

2-р байранд өлхөн гэнэ үү? хүүе Юниверсээ чи бусдыг мэдэхгүй юмаа бичлээ бурлаа гээд байдаг өөрөө тэгэхээ болиоч улирлын эхний хагаст Оссасуна 2-р байрт.. Он гарсанаас бараг лиг дуусах хүртэл манайх 2-р байрт явж байсан юм... Реал төгсгөл сайн хийж сүүлийн мөчид 1 оноогоор 2-р байранд орсон байх шүү... ЕПЛ-д бол Реал 12-т орох байсан гэнээ... :RD
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Postby Mr S » Mon Aug 28, 2006 10:23 am

Image
РОБЭРТС - ТЭРРИ............

Image
МАКА - БЭННИ..........

Image
КАЛОУ - НИЭЛЛ...........

Image
ПЭДЭРСЭН - ШЭВА............

Image
ЛАМПАРД.............

Image
КАРВАЛО - РОБЭРТС..........
Barca Dynasty
User avatar
Mr S
Трансфер мангас
 
Posts: 15507
Joined: Sat Dec 03, 2005 12:24 pm

Postby Yogii » Wed Aug 30, 2006 2:19 pm

Manai bagiin huvtsas ueiin ued
Image
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Fri Sep 01, 2006 9:45 am

КОУЛ ИРЖ, ГАЛЛАС ЯВЛАА.

Английн хамгаалагч Ашли Коул манай /асан/ Виллиам Галластай солилцон манайд ирснээр урт удаан хугацаанд үргэлжилсэн дуулианд нэг төгсөх боллоо.

Манайх Арсеналд 5 сая паунд нэмж төлөх юм байна.

Энэхүү хэлэлцээр трансфер цонх хаагдахын яг өмнө л амжиж бүрэн дууссан байна. Ашли Коул Манчестер зочид буудал дахь Английн скүадад байхад амжуулсан аж.

Коул 5 жилийн долоо хоногийн 90,000 фаундын цалинтай гэрээ хийсэн гэнэ.

Челси өнгөрсөн зунжингаа Коулыг авахаар хөөдөлцсөн бөгөөд Арсеналын тавьсан үнийн саналд сэтгэл хангалуун бус байсан билээ. Арсенал манайхаас Галлас дээр нэмэх нь 10-15 саяыг нэхэж байсан бол яг цаг дээрээ 5-г л салгаж чадлаа.

Хоёр клубын албан ёсны мэдээнд дурьдсанаар "Челси Арсеналд мөн 5 сая фаундыг төлнө, Хоёр тоглогч тус тусын эмчийн үзлэгээр орсон бөгөөд хувийн нөхцлүүдээ тохиролцсон" гэж мэдээлсэн байна.

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby Man!festo » Fri Sep 01, 2006 11:39 am

Коул Галлас-н наймаа нэг мөр болжээ...

Трансфер Цонх хаагдах гээд Арсенал арга буюу манай саналыг хүлээж авсан гэнээ... Галлас + 5 сая паунд.
Хямдхан л байна.:.. 20 саяийг амлаж байхад Үгүй гэчээд энэ **н** буунууд уу...

Галласыг 15 сая-д зарчлаашд манайхан тэхээр... Боломжийн л наймаа хийчлээ... Угаасаа манайд идээшихгүй Резерв бөглөж суух хүсэлтэй гараар ч яахав дээ...

Галласдаа гэхдээ амжилт хүсье дээ... Манайхны 2 лигийн тайтл бол Галласын нөр их хөдөлмөртэй салшгүй холбоотой билээ...
Про Лиг - ПСЖ
Чалленж 20 - ЧЕЛСИ
User avatar
Man!festo
Челсимович
 
Posts: 793
Joined: Mon Dec 05, 2005 1:38 pm
Location: Зурагтынхаа өмнө хөлөө жийгээд суужина.

Postby mick » Fri Sep 01, 2006 12:41 pm

Image

Английн шилдэг зүүн хамгаалагч ирлээ гэж... :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby Lampard » Fri Sep 01, 2006 2:06 pm

ESERGUU GALLAS YAAGAAD CHELSEA EES YAVNA GEDEG BASIIIN BE??? MEDDEG HUN BAIVAL HELEED OGOOCH , TEGSEN MORTLOO ADILHAN LONDON NII NOGOO BAGT NI ORCHIH YUM EROOSOO OILGOHGUI YUM , ZUGEER POSSITION OO GOLOOL YAVCHIJ BGAN YUMUU ..
GALLAS BAISAN BOL ZIGEER BSAN YUMSAN, TERRY BERTVEL YAANA ODOO (TUI TUI MOD 3 TOGSHIV )
Журамын нөхдийн нүдийг хайрлаж,3н мөрөөс дээш бичлэг үйлдэхгүй болмой.
User avatar
Lampard
Португалийн фэн
 
Posts: 1945
Joined: Sun Apr 02, 2006 3:54 pm
Location: JAPAN

Postby mick » Mon Sep 04, 2006 11:09 am

Бүх хүн л шуугиж байгаа 2 Аргэнтиний наймааны цаана MSI компани буюу Роман байгаа нь тодорхой юм.
Хэдийгээр байхгүй гэж нотлоод байгаа ч хөлбөмбөгийн наймааны шинэ хувилбар гарч ирж байна гэж үзэж болохоор байна.
Учир нь томоохон компаниуд тоглогчдод хөрөнгө оруулах /дундаж багт тоглуулаад дараа нт грандуудад хэд дахин өсгөж зарах хувилбар/ нь эхэлж байгаа юм.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Tue Sep 05, 2006 8:47 am

Image

Үндэсний хөлбөмбөгийн музейн Алдрын танхимд Золагийн нэр мөнхрөх гэж байгаа гэнээ.
Түүнийг клубын цаг үеийн хамгийн шилдэг тоглогчоор нэрлэсэн юм байхаа.
1996-2003 оны хооронд 312 удаа тоглож, 80 гоол хийж байсан байна.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby UNIVERSE » Tue Sep 05, 2006 8:49 am

ГАЛЛАСЫГ ЯВУУЛСНЫ ТАЙЛБАРЛАВ.

ГАЛЛАС ӨӨРТӨӨ ГООЛ ХИЙНЭ ГЭЖ ЗАНАЛХИЙЛСЭН АЖ.

Галласыг зарсанд Челсигийн фэнүүд сэтгэл хангалуун бус байгаа билээ. Харин үүнтэй холбогдуулан ЧЕЛСИ түүнийг явуулсан талаар албан ёсны тайлбар хийв.

Үүнд: "
Өнгөрсөн улиралын төгсгөлөөр Челси Виллиам Галласд маш чухал, сэтгэл татам гэрээний санал тавьсан. Гэвч тэрээр үүнээс татгалзсан.

Тэрээр хилийн гадна өөр газар явж тоглох, шинэ боломж эрж байгаа гэсэн олон нийтэд зориулсан тайлбарыг эс тооцвол энэ нь зөвхөн мөнгөний асуудал байсан юм. Энд түүний эрч хүчтэй, хамгийн том хэлцэл явуулагч гэсэн дүр зургийн цаана нуугдаж байсан

Тэрээр Английн Цомын хагас шигшээд Ливерпүүлийн эсрэг тоглолтонд анхандаа татгалзаж байсан юм. Үүгэрээ тэрээр гэрээний саналаа өсгөхийг хүчилж байсан. /Энэ тоглолтонд Галлас маш том алдаа гаргаснаар Алонсо-н гоолыг алдсан/

Мэдээж ДАШТ-н дараа тэрээр багынхантайгаа АНУ явахыг татгалзсаныг бүгд мэдэж байгаа.

Америкийн аялалын дараа Жозе Моурино түүнд "гэр бүлдээ" нэгдэхийг санал болгоход тэрээр Челсигийн менежерийн нүүрэн дээр саналыг нь шууд унагаасан аж.

Энэ үед менежер түүнд шинэ гэрээг зөвшөөрөхгүй байсан ч тэр гэр бүлдээ нэгдээч, талбайд сонгогдох боломжтой шилдэг тоглогчийн нэг хэвээр байх болно гэдгийг хэлсэн байна. Гэвч Галлас үүнийг тоолгүйгээр Челсигийн төлөө дахин хэзээч тоглохгүй гэдгээ Жозед тодорхой хэлсэн аж.

Улиралын анхынх болох Ман Сититэй-н эсрэг тоглолтод зөвхөн 4 хамгаалагч боломжтой байсан бөгөөд мөн Жон Тэрри гэмтлийн улмаас тоглож болох эсэх нь эргэлзээтэй байхад тэрээр мөн тоглохоос татгалзсан.

Хэрвээ түүнийг хүчээр тоглуулах эсвэл дүрмийн дагуу түүний энэ авирт тохирсон шийтгэл өгвөл тэрээр өөрийн хаалганд гоол хийнэ, эсвэл улаан авч хөөгдөнө, мөн ноцтой алдаа хийнэ гэж заналхийлсэн аж.

Энэ бол менежерийн хувьд ч баг, клубын хувьд ч зөвшөөрөмгүй нөхцөл байдал гэдэг нь тодорхой. Ингээд Челсигийн удирдлага аргагүйн эрхэнд үүнд ямар нэг шийдэл олохыг зөвшөөрөлцсөн байна. Хэрвээ Челсид ямар нэг боломжит санал тавьбал Галласыг худалдах бөгөөд үгүй бол Галлас гэрээний хугацаагаа дуусгах ёстой гэдгийг зөвшөөрцгөөсөн байна.

Челси нь зөвхөн тоглогчидод төдийгүй менежер, багын үр дүнд тохирсон цалингийн системтэй. Энэ нь мөн тоглогчдын клубыг хүндлэх, талбайд болон фэнүүдийн өмнө клубын нэр төрийг гаргасан үр дүнд тохирсон урамшуулалын бүтэцтэй. Тоглогч бүр үүний дагуу тоглож байна гэдгээ ойлгож байгаа.

Виллиам Галлас аль эрт энэхүү үүрэг хариуцлагаа ойлгож байсан. Гэтэл тэрээр Премьер Лигийн хоёр удаагийн аврага болоход нь Жозе Моурино болон Челси клуб түүнд тусалсан гэдгийг ойлгохыг хүсээгүй. Тэрээр өмнө зөвхөн Францийн Хоёрдугаар лигийн аврага болж байсан билээ. "

Ингэхээр мань хүн өөрөө маш том алдаа хийж. Цалингаа хэт өндрөөр хүссэн байх. 90,000 мянга бол зөвшөөрөх санал билээ. Харин тэрээр Тэрритэй барьцсан бололтой. Тэгээд үүнийгээ аятайхан тавиад зөвшөөрүүлэхгүй шууд клубыг, менежерийг эс хүлээн зөвшөөрсөн үйлдлүүдийг удаа дараа гаргасан учир явуулахаас аргагүйд хүрчээ. Харин одоо урьдны цалинч байхгүй болно доо. Ядуу Арсеналд. бас нөгөө нэр алдар, цом юу юу ч үгүй.

Өөрийгөө хэт үнэлэх нь тун аюултай. Хэдийгээр тэрээр сайн тоглогч хэдий боловч Моурино ирээгүй бол түүнийг ямар ч том баг сонирхохооргүй нэгэн /дундаж тоглогч/ байсан гэдгээ ойсонгүй. Харамсалтай. уул нь үлдсэн бол...

Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Tue Sep 05, 2006 9:02 am

РОННИ "ЭЙДУРЫГ БАРСАД ЗАРСАНДАА ЧЕЛСИ ХАРАМСАХ БОЛНО" гэжээ

"Тэр бол мундаг тоглогчдын нэг юм. Үүнийгээ ч Англид манай эсрэг тоглож байхдаа үзүүлсэн. Барсад ирээд ч тэрээр тун аяаслаг залуу гэдгээ аль хэдийн харуулаад байгаа. Тэр бидэнд энэ улирал маш чухал байх бөгөөд мөн Челсигийн эсрэг тоглолтонд ч бидэнд тус хүргэх болно" хэмээн Бразилын супер од хэлжээ.

Мөн тэрээр
" Би Челсигийн эсрэг тоглохоосоо залхахгүй байна. учир нь том тоглогчид бүгд л шилдэг багтай тоглохыг хүсдэг. Челси бол европ дахь хамгийн шилдэг багуудын нэг юм гэсэн байна.Челситэй энэ шатанд таарсандаа баяртай байна " гэж. Ингээд тулаан эхлэлээ дээ...

Дэлхийн шилдэг хоёр баг хоорондоо гурав дахь удаагаа алалцах гэж байна. Хэн нь хэн бэ гэж.


Image
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby mick » Tue Sep 05, 2006 11:48 am

Тэр нь ч тийм л байх гэе.
Гэхдээ ингэснээр өөрийнхөө мөрөөдлийг л биелүүлж байгаам шүү дээ.
Хүнд эх орон, нутаг гэсэн сэтгэлээс гадна, өмнө хүлээх үүрэг гэж байх ёстой, ялангуяа шилжилтийн үед хожиж чадсан хүмүүс эргээд ард түмэндээ өртэй хүмүүс шүү дээ.
Тэрнээс хөгшин Европын уламжлалт тогтсон зах зээл эрэлт нийлүүлэт гэсэн ойлголтоор өөр байж болноо.
Одоо хөлбөмбөг бизнэс тал руу их орж байгаатай та бүхэн санал нийлэх байх.
Үүний илрэл шүү дээ, наанаа тийм үнэ хүрэх ч цаагуураа хчинээн их бизнесийн ашигтай байдал бий болгож байгааг хүмүүс мэдэхгүй л дээ /ялангуяа эдийн засгийн мэдлэг муутай хүмүүс:mrgreen:/
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby mick » Tue Sep 05, 2006 4:23 pm

Олон улсын хөлбөмбөгийн холбооны статистик, түүх холбооноос шалгаруулжээ:
1. «Барселона» (Испани) - 288 оноо
2. «Севилья» (Испани) - 276
3-4. «Интер» (Итали)
«Интернасьональ» (Порту Алегре, Бразил) - 270
5. «Милан» (Итали) - 269
6. «Марсель» (Франц) - 266
7. «Ливерпул» (Англи) - 260
8. «Арсенал» (Англи) - 258
9. «Рома» (Итали) - 248
10. «Бавари» (Герман) - 246.

Манайхан хаана байна?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby UNIVERSE » Thu Sep 07, 2006 9:24 am

MrB wrote:Юнивэрс хэт нэг талыг бичлэг хийхээ больвол яасан юм. Өөрийн багт ирсэн болгоныг тэнгэрт тултал магтаж, бага зэргийн асуудал уусгэж явсан болгоныг муулах нь бусдад хэтэрхий онцгүй сэтгэгдэл төрүүлж байна шүү.
Галлас мэдээж робот биш хүн. Тийм учраас их цалин авахыг хүсэж л таарна. Чи ч би ч хэн ч хөдөлмөрлөснийхөө хэрээр цалин авахыг л хүснэ шүү дээ.
Яахав өөрийнхөө багийг өмгөөлж магтаж болно. Гэхдээ арай л хэтэрж байгаа санагдаж байна шүү. Есүс шиг л өргөмжлөх юм даа.


Уучлаарай гэж: Мистер Би-д хэлэхэд би клубын сайтад тавьсан мэдээллийг орчуулж тавьсан бөгөөд сүүлд нь өөрийн бодлоо нэмсэн, түүнд би хэнийг ч газар дор ортол муулж, хэнийг ч тэнгэрт тултал нь магтаагүй. Болсон явдлыг дурьдсан билээ.
БИ БЭЭР таний Арсенал, Паяасо гуайн Валенсигийн талаар нэг ч муу гүтгэсэн, фэнүүд рүү нь дайрсан янз бүрийн юм, тэр тусмаа фэнүүдийнх нь буланд бичиж байгаагүйм байна. ХАРИН ЧИ БАЙНГА ИНГЭЖ ӨВЧНӨӨ ГАРГАЖ БАЙГАА ЮМ шиг энд гонгинож байхаа больвол яасан юм бэ.

БИ НЭГЭН АНГЛИ ЗАЛУУГ ТАНИХ ЮМ БАЙНА. ТЭР МЮ-Н ФЭН. АСУУВАЛ ШУУД Л
"I hate Chelsea" гэнэ. Яагаад гэж асуува. "Челси МЮ-с илүү байна" гэнэ. Гэхдээ тэр хэзээ ч үүнээс илүү олон долоон үнэн худлаа юм ярьж, гүтгэсэн үзэн ядсанаа ил гаргасан юм байж болохгүй гэнэ. Учир нь ямар ч баг фэнүүдтэй, тиймээс тэд нарыг нь тэд нарынх үзэл бодол, сэтгэлийн кайф авдаг зүйлийг/хүнд хамгийн их кайф өгдөг зүйл бол магадгүй хөлбөмбөг байх/ хүндэлэх ёстой. Тиймээс дугуй дугуйгаа олж нийлээд тэндээ л тийм юм ярьдаг юм байгаа биз. Харин өөрийн атаархуу ч юм уу, үзэн ядалтын өвчин гэмээр юм аа фэнүүдэд нь тулгаж суух нь хүн ёсны зүйл биш билээ гэж....

ЧЕЛСИ БОЛ МУУ, ЧЕЛСИ ЛУЙВРЫН, ЧЕЛСИ АДГИЙН. Чиний бичиж байгаа зүйлийн 70 хувь нь ийм юманд зарцуулагдаж байгаа бөгөөд, ядаж Арсеналынхаа бараг ажилдаггүй /мэдээлэл нь маш удаан шинэчлэгддэг/ сайт дээрээсээ ганц мэдээлэл, ярилцлагын орчуулаад тавиад багаа/өөрийн кайфаа/ бусдад сурталчилах юм чамд маш их дутаж байна.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

hi

Postby Raul_ag » Thu Sep 07, 2006 3:46 pm

Dorwoljin har zuragtiinhaa hajuud shoniig ongorooj hvsel moroodol bolson toglogchoo tsenher delgetsiinhee araas vzdeg baga nas mine ali hediin ularan odjee hvnii amidaral baingiiin ergeldej baidgiiin adil minii amidral ers oorchlogdjee onoog hvrtel ongorooson ter tsag ve vvded bolson vil yawdal ter ve vvded uhaand mine mandan badarch baisaar shoniinhoo ajiliig duusgaaad noir hvrch baiwch gerteee harij usand orj oglooonii tsaigaa uuchaad ondooor ted beltgeltei boluu gej zondoo bodloo tegeeed ochij vzii gej bodood muuu huwtsaasaaa omsood dvvgee guisaar baigaad daguulaad garlaa ter ved vnheer bayaartai bailaa ter dvvv maani gaigvi sonirhodog baisan yum tegeed dvvteigeee bus dotor eldew yum yarij yawsaaar baital negel medhed UCLA giin korpusiin gadaa buuh bolson bailaa ter tem surguuliin bairan dund orood haana yu baigaa medehj yum algaa tegeed neg neg surguuliin map olj haraad sport tsogtsolbor ni haana baidgii oloood dvvgee daguulaad hol gazar hvrehgvi gvih geed bailaa dvv maani alhaad yadarch baigaag ni medej baigaach guisaar daguulaad gvigeed ochtol boon hvn talbain gadna tsuglarsan bailaa ted bol ALDSRT RENT BOYS iin fanuud bailaa ted olon ornoos irsen uls ulsiin bagiiin jerseyg omsotsgooson baisan yum bi tend ochood yaj yu boloh gej baigaa ni medeeegvich hol mine gazar hvrehgvi bayarlaj bailaa tegeed neg usa zaluugaas ted garch ireh gej bna uuu beltgeldee oroh gej bna yuuuu yag yah gej bna aa getel ted odooo beltgeldee garah geed huwtsasasa solij bgaa gelee ene vgii sonsood bi yasan ih bayarlasan gej sananaa geetel bi shono ajilsan yadaargaandaa jersey gee awhaa martjee bichehch yujm baisan gvi tegeed gyals hvnees tsaas bal olj awaad neg tuhtai bairlal ezelj awaach haluun narand ooriin hvsel moroodliiin zaluuchuudiig hvlen zogsloo nar deereeesj sharaj ban gej jigteihen bailaa hvmvvs gej bayarlah baraih hosluulan hvleen zogsoo tsaraig harhad vnheer saihan bailaa ingej bodood udaagvi baital manai bagiin ene zunii gol naimaa bolson ukraine zaluu ta nariin omnoos chiglen gvin garch irlee ene bol miniii amidaar harsan hamgiiin anhnii soccer star bailaa ter ved tend tsuglasan olon sheva sheva gej am dvvren orilloo vnheer ter tiim tom hvdeer bish engiin imeemseglen buuj ireed gariin vsgee ogoj ehellee ter ved baga baihdaa tv giinhee araas haraad hezee ed nar shig iim aztai tednii gariin vzgiig awah yum boloo gej bodoj baisan moroodol mine bielj bailaa hajuud mine dohoj ireed yu bna gehed mine minii amnaas eroosoo hi gedegel vg garlaa tegeed yaran sandran tsaasaa ogon gariin vsgiig ni awlaa tegeeed tvvnii gariin vsgiig haraal zogsoj baital chinii shvteen dasgaljuulagch orchin tom zuzaaan bagiin tactic esen busiin bicheg barimtaa awan enger deeree JM gesen bichegtei saaral addidas omson garch irlee tvvnii neriig orilsoor baital neg yum hajuud irj gariin vsgiig ni awlaa omnoh shigee hi gej duugraagvi tvvnees ilen dalangvi hed heden asuuult asuuj chadsan yum ta bol minii huvid 1 dasgaljuulagch shvv geed bas ene ulirlaar dahaid tvrvvleeree gehed mine tegelgvi yahaw bid awarguud gej helj bilee ter vgiig sonsoood bich bas awarga bolson met bolj bailaa udalgvi JOE COLE garch irlee tereeer ineeseeer ireed gariin vsgeee ogchood yahaw hoorond ni Hooson buu uulaan chotgorvvdiig archaad ogoorei getel ter medeej gej oortoo am bardam nadaa helj bilee uliral duushad hiisen tiim goalaa tedend dahiad hiigeeree getel ter medeej hiihch bolno geseer beltgeliin talbai ruu gaa orloo vvnii daraagaar bagiinjhan bvgd garch iren beltgel dee orohgvi bol beltgel ehleh tsag bolson bailaaa tegeeed tednii beltgeliig harsaar oiroi bolloo bvgd basal huwtsas solih oroolvvgee yawaad ogloo ingeed yamarch baisan heden hvnii gariin vseg awaad bayarlaj vhehiin hajuugaar ooriin shvteeniihee naiziinhaa shvteeniihee gariin vsgiig awch chadsangvi gej vgelseer baij baital BALLACK urd chin ireed neg naiztaigaa yum yariad suuchdag yum bna hamgaalagchid tvlheed jigteihen tvlheltsen barin tvvnii gariin vsgiig awlaa ingeeed naiziinhiigaa awchlaa ooriinhiigoo harin yaj awah we gesen bodol mine ve ve ve orj irseer bailaa tegtel dvv maaani AGaa end neg hvn bna ireed hardaa gej ban ene bol minii shvteeen FRANK LAMPARD bailaa vnheer bayarlasan gej jigteihen shuud hvmvvsiiin dunduur dairtal barij awaad zodohneee tegheer gyals dooguur ni molhsoor urd ni garaad zogschlooo yah argagvi urd chin ireeed gariin vsgeer ogoh ved ni harhad vnheeer gaihamshigtai medremj torj bileee ter ve bol vnheer martahaargvi gaihamshigtai moch bailaa vnheer minii amidrald dahij oldoh bas oldohoorgvi howorhon mochvvdiin neg bailaa odor bolgon bodsoor ta nartaigaa harin odooo huwaaltsaj bna ter odor minii bolood manai CHELSEA iiin fanvvvdiiin huvid vnheer saihan odor bolson bilee Neg yum helhed zurgiin aprataaa hvrtel martchihsan baij bileee ter dursamjit mochooo zurgiin halisan deer buulgasan bol yo neeree vnheer busdiin heldgeeer vnheer laitai bailaa iim neg odor miniii hamgiin aj zargaltai odrvvd bolon ongorson yum daaa :D :D :D :D :???: :spain :spain :spain
Номхруулагч
User avatar
Raul_ag
Номхруулагч
 
Posts: 1504
Joined: Thu Dec 01, 2005 12:30 pm
Location: Улаанбаатар

Postby mick » Fri Sep 08, 2006 8:32 am

Cole: I'm at Chelsea for the trophies, not cash

Image

Хоосон буунууд 25 хүрч байгаа ирээдүйтэй энэ залууд 18 сарын өмнө долоо хоногийн 60,0 мянгыг санал болгосон ч дийлээгүй билээ.

Гэвч тэр энд ирээд 80,0 мянгыг авах 5 жилийн гэрээ хийсэн билээ.

Тэрээр ирсэн шалтгаанаа “I chose Chelsea because of what they have done in the past few seasons. They have shown with the players they have brought in this summer, like Michael Ballack and Andriy Shevchenko, that they are a very ambitious club. Hopefully coming here I can win more medals and of course win the Champions League.” гэжээ.
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Postby UNIVERSE » Mon Sep 11, 2006 8:23 am

Манайхан нэгдүгээр хагаст сайн тоглосон хоёрдугаар хагаст бас тийм ч сайн биш байлаа. Гэхдээ өөртөө тун итгэлтэй, тайван, тоглолтыг хянаж байв. Ялангуйяа Терри. Тэрээр үргэлж шилдэг гүйцэтгэлтэй байх юм.

Хайселбанкын гоолыг Карвальо, Халид хоёр алдсан, Чех цохиулчин гэж санаагүй бололтой.....

Манай экс мэргэн бууч гоол оруулчаад уучлал гуй байгаа аятай сонин ....

Манай довтлогоонд нэлээн том асуудал байна. Хоёр гоол хоёул булангаас орсон. Хүн бүр л өөрсдөө гоолдчих гээд нухаад, эсвэл холоос цохиод алдчих юм. Ялангуйяа Дрогба, Баллак, Шон нар. Энэ янзаар тогловол Баллак, Лампард хоёрын нэг л илүүдэх нь дээ. Саяны тоглолтод бол Баллак л илүү харагдаж байсан. Хэдийгээр Лампард пэналти алдсан боловч Булангаас хоёр ч гоё дамжуулалт өгсөн, Дрогбад 100 хувийн боломж гаргаж өгсөн гээд бас жаал бүтээлч байсан. Гэхдээ л муу байна юм. Жилийн өмнө яаж байлаа даа. Нэг л формгүй удаж байна. Том тоглогч/баг фэнүүдийнхээ итгэл хайрыг хүлээсэн, тоглолт бүртээ шилдэг байх/ болоход хэцүү ч, түүнийгээ байнга хадгалаж явна гэдэг бүр ч хэцүү бололтой.

Намраас эхлээд тоглолт бүр нэг л сэтгэлд хүрэхгүй байна. Энэ янзаар тогловол Барса, Бремен хоёрыг хэрхэн дийлэх, цаашлаад АЛ-д амжилт гаргах нь бүрхэг л байна.

Харамсмаар нэг зүйл нь Бридж, тэр 50-д минут тоглоод Ашли-р сэлгэж суусан. Хамгаалалт довтлогоонд үнэхээр сайн байна. Дриббл, кросс нь үнэхээр суулгамгүй байв... Ашли орж ирээд түүнээс муу тоглосон. Зүүнээр хэд хэдэн кросс, сөрөг довтлогоо алдсан. Довтлогоонд бас гавьсангүй. Ийм хүнийг банзанд хатаана гэдэг үнэхээр харамсалтай юм.

Эцэст нь Эссейн бол үнэхээр хэзээ ч өөрийн байраа алдахгүй нь, тэр л идэвхитэй дайчин тоглож, фэнүүдийг дуу алдуулж байв..
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

Postby UNIVERSE » Mon Sep 11, 2006 8:29 am

ЧЕЛСИ БЕРДЕР- БРЕМЕН

АВАРГУУДЫН ЛИГИ ЭХЛЭЖ БАЙГАА ЭНЭ ҮЕД ТА НАРТАА ДУУЛГАХ НЭГ САЙХАН МЭДЭЭ БАЙНА. УЧИР НЬ С1 ТВ АЛ-Н ШУУД ДАМЖУУЛАХ ЭРХИЙГ АВСАН БӨГӨӨД ИРЭХ 2 ДАХИЙН ШӨНӨӨС ШУУД ДАМЖУУЛЖ ЭХЭЛНЭ ГЭЖ БАЙНА ШҮҮҮ. ИНГЭХДЭЭ БҮР ҮХЛИЙН ХЭСЭГ ГЭЖ НЭРЛЭЖ БОЛОХООР БАЙГАА А ХЭСГИЙН ЧЕЛСИ, БАРСА, БРЕМЕН ГУРАВЫН ХООРОНДЫН ТОГЛОЛТЫГ АЛГАСАХГҮЙ ГАРГАНА ГЭЖ БАЙНА. ЯАГААД ГЭДЭГ НЬ ОЙЛГОМЖТОЙ... :D

ДАШРАМД ДУРЬДАХАД ТЭДНИЙХ АЛ-Н СУГАЛААГ ШУУД ДАМЖУУЛАХ БАЙСАН БОЛОВЧ ТЕХНИКИЙН СААТАЛ ГАРСАНААС ЧАДААГҮЙ ГЭСЭН, ЭНЭ НЬ Л ЦААШИД БҮҮ ГАРААСАЙ.
One day we will do it. Champions Champion
UNIVERSE
 
Posts: 842
Joined: Mon Dec 05, 2005 11:15 am
Location: Ulaanbaatar

PreviousNext

Return to Хөлбөмбөг

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests