by Цогоо » Wed Sep 13, 2006 3:30 pm
Нэг форум уншиж байгаад энэ нэг бичлэг таалагдахаар нь хам хум орчууллаа. Муухан орчуулгыг уучлана биз дээ.
АРСЕНАЛ – Ард тvмний клуб
Арсенал Хєлбємбєгийн Клуб vргэлж хєлбємбєгийн тvvхийн эхэнд явж байсан. 30аад оны vед анхны ноёлогч /доминант/ клуб байсан. Анхны домог болсон менежер Хербэрт Чапман манайх байлаа. Арсеналчууд анх Английн багуудаас тvрvvлж ар нуруун дээрээ нэр болон дугаараа тавьсан клуб билээ. 21 дvгээр зуунд ч гэсэн тэд шинэчлэгчид хэвээрээ л байна. Дэлхийн хамгийн шинэ, Британийн хамгийн орчин vеийн, шилдэг технологи бvхий стадионы нэр тєртэй эзэд болцгоосон.
Анхны тоглолт дээрээ л Дэлхийн хамгийн нэр нь тvгсэн тоглогч нарыг тоглуулсан нь Арсеналын нэр хvндэд тохирсон хvндэтгэл билээ. Арсеналчууд бахархахгvй байхын аргагvй бvх зvйлс бий. Гайхамшигт тvvх, арвин их амжилт, хєгжєєн дэмжигчдийн давалгаа, шинэ болон хуучин хоёр сайхан стадион, магадгvй Британи дахь хамгийн ирээдvйтэй тоглогчид.
Арсенал бол дэлхий даяар тархсан хєгжєєн дэмжигчид бvхий том хэмжээний клуб билээ. Английн энгийн нэгэн баг байсан тэд Европын жинтэй томоохон клубуудын нэгэнд тооцогдоход энэ хvчин зvйл тун их нєлєє болсон юм. Дэлхийн єнцєг булан бvрээс хєгжєєн дэмжигч, фэнvvд, зуу зуун vндэстний тєлєєлєгчид гагц Арсенал хэмээх нэрнээс болж нэгэн цул мэт болж байна. Арсеналын фэн бvр ямар ч vндэстэн, vзэл бодолтой байсан нэгэн зvйлээр адилхан байдаг. Английн Айлингтоны гудамжаар алхаж байсан ч, Австралын Вэстэрт машинтайгаа явж байсан ч (эсвэл аагим халуун Монголын говьд ч гэсэн :P ) Арсеналын алдарт лого бvхий жерситэй хvн харахад нэн таатай. Арсеналын фэний хувьд хаа ч явсан найдаж болох, хамт инээх, уйлах хvн олдоно гэдгийг бодоход их сайхан байдаг юм.
Аваргуудын Лигт ялагдал хvлээхэд ганц Лондонгийн нэгэн хэсгийн биш Дэлхийн нэг хэсгийнх нь сэтгэл гашуудсан. Хаа байсан Африкт байгаа фэнvvдийн зvрх яг л Хайбьюри хавийн фэнvvдийнхтэй адил эмтэрсэн. Арсенал одоо олон vндэстний клуб болсон, тэд байгаагvй бол бид хэнийг дэмжих вэ, мєн тэд байгаагvй бол бидэн бахархан харах шилдэг технологи бvхий Стадионгvй байх байсан.
Арсенал Хєлбємбєгийн Клуб жижигхэн газартай боловч маш олон хvнийг єєртєє татдаг. Чи Англи, Грек, Африк, Америк, Австрали, Монгол ч байлаа та биднийг амьдралын минь турш нэгтгэх ганц зvйл юу вэ гэвэл – БИДНИЙ АРСЕНАЛ КЛУБ, жинхэнэ АРД ТYМНИЙ КЛУБ.
Баярлалаа.