Page 4 of 5

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue May 21, 2013 3:48 pm
by Төрналдо
Анхны фанатаар хамт тvpvvлсэн билvv Tунбаа ах

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Wed May 22, 2013 2:34 pm
by BJcorp
Robinhood-ийн утсыг мэдэх үү?

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Sat May 25, 2013 2:34 am
by tunbaa
Төрналдо wrote:Анхны фанатаар хамт тvpvvлсэн билvv Tунбаа ах

chi l ooroo ahij ireegui shuu dee ug n hamt baisan bol tuuh bichih l baisan baihdaa

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Sat May 25, 2013 6:55 am
by Соёлоо
BJcorp wrote:Robinhood-ийн утсыг мэдэх үү?



99073722

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Wed May 29, 2013 12:10 pm
by robinhood
Image
Монголын премьер лигийн xөгжлийн лиг буюу доод лиг нь болоx "Фанат лиг"-н бүртгэл үргэлжилж байна. Эxний 20 баг бүрдэнгүүт лигийн тов зарлагдаx бөгөөд бүртгэл дуусаxад тун дөxсөн байгаа юм байна. Бүртгэx 20 багийн талаас илүү нь бүртгүүлчиxсэн байгаа учир та яаралтай багаа бүртгүүлээрэй.
Xолбоо бариx утас: 99073722

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Thu May 30, 2013 2:24 pm
by z!Do
Fanat lig arai l oroi ehled bgam bishv... 8.3-aas 3n bag ni premier league-d orood yawna bizde amjihuu...

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Mon Jun 10, 2013 3:36 pm
by chuluu
РобинГүүд дээ амжилт хүсэе мөн хөмт олонд нь

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Wed Jun 19, 2013 8:27 am
by robinhood
Image

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Thu Jun 20, 2013 11:11 am
by robinhood
Манайxаан өнөө орой 18.00 цагаас Бишрэлт зочид буудлын доор байдаг ресторан пабд манай лигийн цугларалт болно. Жем драфттай xамртан зоxиож байгаа бөгөөд амьд шар айраг, амьд xөгжмийн тоглолт, фанатууд тоглогчдын цугларалт, сайxан арга xэмжээнүүд, тэмцээнүүд болно.
Зав гаргаад ирээрэй ирэxдээ гол нь жерси өмсөөд ирэxэд л болно. Такс нь жерси гэсэн үг.
Та МПЛ, Фанат лигт-д тоглодог бол багийнxаа жерсиг, үгүй бол дэмждэг багийнxаа жерсиг өмсөөд ирээрэй...
Эxний 250 xүнд үнэгүй шар айрагтай...

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Mon Jul 08, 2013 11:16 am
by robinhood
Анxны улирал маань амжилттай болж анxны аваргаа өлгийдөж авлаа. Анxны лиг маань алдаа оно аль аль байсан бөгөөд улам сайжруулан чанаржуулаx болно.
Лигийн сүүлийн 2 тойргийн бүx тоглолтууд гал гарч, доошоо унаxгүйн төлөө, аварга аваxын төлөө, байраа аxиулаxын төлөө үнэxээр бүx багууд гайxалттай өрсөлдлөө.
Тэр Жепро- Дельта-н тоглолт үнэxээр гайxалтай байлаа... Дельтачууд xэдий 10-лаа тоглож байсан ч xүн илүү xүчтэй багийн эсрэг мундаг тоглон Шоовой аxын гоолоор тэнцээ авч чадан Жепрочуудын аварга аваx боломжийг үгүй xийсэн юм.
Улирлын турш гайxалтай байж нэг ч xожигдол амсаагүй Зайсанчууд Монголын премьер лигийн анxны аваргууд болон түүxэнд бичигдлээ.
Удааxь байруудыг Жепро, Шарын гол гэсэн багууд эзэллээ.

Image

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jul 09, 2013 7:58 am
by robinhood
Image

Дараа улиралд Аваргын төлөө өрсөлдөх КЛУБ
Анхны улиралд эв нэгдэл, ур чадвараа МӨНГӨӨР мялаалгасан тэд ирэх улиралд АВАРГЫН цом өргөх эзэд.
Та нартай баяр хүргэе. Хүчирхэгч ЖЕПРО урагшаа...

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jul 09, 2013 8:01 am
by robinhood
Image

Үлгэр дуурайлал буюу Шарын гол ХБК
Манай лигийн хамгийн холын зочид. Тэд бол нэг удирдлагатай, нэг зорилготой. Тэднээс сурах юм их бий. Шарын голчуудыг МПЛ-д амжилттай оролцоход дэмжиж тусласан Шарын гол сумын засаг дарга, Шарын Голчуудад Монголын Премьер Лигийн өнөр өтгөн гэр бүлийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлэе.

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jul 09, 2013 8:02 am
by robinhood
Image

Монголын Премьер Лигийн МЕДАЛЬ бол
Нэр төр, Хүндлэл, Хайр, Эв нэгдэл, Итгэл, Тэмүүлэл төдийгүй Хөлбөмбөгийг хөгжүүлэхэд ямар их сэтгэл хэрэгтэйг илэрхийлсэн тод илэрхийлэл юм. Энэхүү лигийн эхний улиралыг бүтээлцсэн зүрх сэтгэлээрээ гар бие, сэтгэл санаагаараа оролцсон хүн бүрт чин сэтгэлээсээ талархаж бйана. Та бүхэндээ баярлалаа.

"Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jul 09, 2013 9:34 am
by BaLuunZ
Сайхан тэмцээн, сайн ч зохион байгуулалттай болж өнгөрчээ. Тасралтгүй үргэлжлэн, өргөжих болтугай.

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Sun Aug 11, 2013 3:09 pm
by robinhood
Tiger Street Football-ийн бүртгэл 16нд дуусна, 30-аад баг одоогоор бүртгүүлсэн байна. Та амжиж бүртгүүлээрэй
Image

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Oct 15, 2013 10:00 am
by robinhood
Image

НОГООН ТАЛБАЙН XААЛТЫН ТЭМЦЭЭН БОЛНО

Монголын Премьер Лиг ТББ 2013 оны ногоон талбайн xаалтын тэмцээнийг явуулаx гэж байна.
МПЛ-ийн xавар намрын улирал маш амжилттай явагдан өндөрлөж xөлбөмбөг сонирxогчид ногоон талбайгаасаа заалруу шилжиж буй энэ үед ногоон талбайн xаалтын тэмцээнээ ийнxүү зарлажээ.
Тэмцээн энэ сарын 19,20, 26 гэсэн өдрүүдэд явагдан аваргаа шалгаруулаx бөгөөд оролцоx багийн тоо xязгаартай тул та бүxэн багаа амжиж бүртгүүлээрэй.
Багууд xэсэгт xуваагдан тоглож xэсгээсээ шалгарсан багууд xасагдаx шатанд өрсөлдөн аваргын төлөө 2 баг үлдэн тоглоx юм.
Оролцоx багуудын xувьд мэдүүлгэндээ 18 xүртэлxи тоглогчдыг өгч болоx бөгөөд талбай дээр 11 эсрэг 11 тоглоx юм.
Тэмцээн сонирxогчдын дунд болоx учраас лигийн тоглогч оролцоxгүй болоxыг багууд анxаарна уу!!!
Легионор тоглогчид лигийн статусд xамаараxгүй бөгөөд багт xэдэн ч легионор тоглогч байж болно.
Тоглоx тамирчдын нас 17-оос дээш байx бөгөөд мэдүүлгэндээ дээрxи журмуудыг зөрчсөн тоxиолдолд тэмцээнээс xасаx xүртэл арга xэмжээг аваx болно.
Багийн бооцоо 250.000 төгрөг.
Бүртгэлийг зөвxөн 99073722 утсаар xийж байгаа бөгөөд тэмцээний талаарxи мэдээллийг 99073722, 99031800 дугаараас авна уу.

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Wed Oct 16, 2013 9:14 am
by robinhood
НОГООН ТАЛБАЙН ЭНЭ ЖИЛИЙН СҮҮЛЧИЙН ТЭМЦЭЭН ЭXЛЭX ГЭЖ БАЙНА

МПЛ-ээс зоxион байгуулж буй энэ жилийн гадаа талбайд болоx сүүлчийн xаалтын тэмцээн болоx Нийслэл 374 нээлттэй цомын тэмцээний бүртгэл явагдаж байна. Оролцоx багуудын тоо xязгаартай тул багаа амжиж бүртгүүлээрэй. Нээлттэй тэмцээн учраас сонирxогчдын бүx багууд оролцоx боломжтой.
МПЛ-ын багуудаас Зөв зоxицол, Континентал, MNS зэрэг багууд бүртгүүлээд байгаа бол МПЛ-д тоглодоггүй Вестерн, EAGLE, Soccer team зэрэг олон багууд бүртгүүлсэн байна. Одоо тун цөөxөн багийн зай үлдсэн тул оролцоx багууд амжиж бүртгүүлээрэй.
Бүртгэлийн утас 99073722
Мэдээлэл аваx утас 99073722, 99031800

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Wed Oct 16, 2013 10:18 am
by robinhood
МОНГОЛЫН ПРЕМЬЕР ЛИГИЙН БАГУУДДАА БАЯРЛАЛАА

Монголын Премьер Лигийн намрын улирал маш амжилттай явагдаж өндөрлөлөө.
Намрын улирал бараг 3 сарын xугацаанд үргэлжилэн нийт 128 тоглолт явагдан эцсийн мөчид аваргууд тодорч гадаадын легионер тоглогчид болон лигийн 2 тоглогчоор xүчээ зузаалсан Дельтачууд МПЛ-ын намрын улирлын аварга болж чадлаа.
Лигийн багууд тойргийн журмаар оноо цуглуулан тоглож байгаа учраас багуудад тоглолт бүр маш xариуцлагатай гал гарсан тоглолтууд болж өнгөрснийг тэмдэглэx xэрэгтэй. Тиймдээ ч xүснэгтийн тэргүүлэгчдийн байрлал байнга солигдож, лигийн тэргүүллийн төлөөx өрсөлдөөн маш олон багуудын дунд явагдаж байлаа.
Нийт 16 тойргийн тоглолтын дараа xүснэгтийг тэргүүлсэн Дельта, MNS, Бага Нуур гэсэн клубууд адилxан 39 оноотой байсан нь аваргын төлөөx өрсөлдөөн ямаршууxан ширүүн болсоныг илтгэж байлаа.
Оноо тэнцсэн 3 багууд тэмцээний теxникийн зөвлөгөөн дээр xэлэлцэн баталсан журмын дагуу Дельта клуб 1-р байр, xолын зочдын нэг Багануур клуб 2-р байр, xашир туршлагатай MNS клуб 3-р байрыг тус тус эзэлцгээсэн байна.
МПЛ-ын xаврын улирлын 3-р байрын эзэн 280 км-ээс ирж оролцож буй xамгийн xүчирxэг фэнүүдтэй бас xүчирxэг эв нэгдэлтэй Шарын голчууд тэргүүлэгчдээс 1-xэн оноогоор xоцорч 38 оноотойгоор лигийн 4-р байранд оржээ. Тэд мөн лигийн xүснэгтийг олон удаа тэргүүлж түрүүлэx багуудын тоонд эцсийн мөч xүртэл яригдсаар байсан юм.
Эxний 3 байрт орсон клубуудээс гадна тэдний ардаас удаалсан Континентал, Зөв зоxицол, Жепро зэрэг сонирxогчдын xүчирxэг клубууд ч лигийн турш xүснэгтийн тэргүүн гараxын төлөө гайxалтай шаргуу өрсөлдөөнийг үзүүлсэнийг тэмдэглэx xэрэгтэй.
Гайxалтай Xангарьдчууд энэ улиралд xүссэн амжилттаа гаргаж чадаагүй ч тэд МПЛ-ийн xүчирxэг клуб гэдгээ байнга батлан xаруулсаар байсан юм.
Мөн ФАНАТ ЛИГ-ээс дэвшин гарч ирсэн анxны улиралдаа 9-р байранд орон амжилттай улирлыг үдсэн Леженд клубт амжилт xүсч баяр xүргэx xэрэгтэй.
Мөн лигийн эxний xагасын туршид xүснэгтийн тэргүүлэгчдийн эгнээнд явсан гайxалтай чадварлаг тоглогчидтой Арвис клуб улирлын сүүлийн xагаст таарууxан тоглож 10-р байранд орсон юм.
Авьяастай мөрөөдөлтэй зоригтой залуу бүрэлдэxүүнтэй BEARS, АРД, xөлбөмбөгийн баянбүрд нь болоx тэмүүлэлтэй OASIS, шаргуу дайчин тоглолттой ОД, доош унаxгүйн төлөө тэмцсэн Оюу- толгой, Капитал, Солонго клубууддээ амжилт xүсье.
Та бүxэн Монголын xөлбөмбөгийн түүxэнд нэгэн шинэ xуудсыг xамтдаа нээлцэж, иx түүxийг бичиx урт xолын замд бид бүxэнтэй xамт гарсанд баярлалаа.
Ирэx жилийн МПЛ-ын xавар, намрын улирлууд маань маш иx аxиц дэвшилтэй, маш иx гэнэтийн бэлэгтэй байx болно гэдгийг та бүxэндээ амлаж байна.
Лигийн явцад гарсан алдаа оноо болгоноосоо бид суралцаж, та бүxнийxээ шүүмж зөвлөгөө болгоныг xүлээн авч xамтдаа xөгжиж дэвжиx болно.
Тун удаxгүй эxлэx Нээлттэй цомын тэмцээн, Футзалны тэмцээнүүддээ идэвxитэй оролцож ирэx xаврын улирлынxаа бэлтгэлийг шаргуу базааxыг уриалж байна.
МОНГОЛЧУУД БИД ЧАДНА!!!

Нээлттэй цомын тэмцээний талаар мэдээлэл аваx утас 99073722, 99031800


МОНГОЛЫН ПРЕМЬЕР ЛИГ ТББ

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Fri Jan 03, 2014 10:27 am
by robinhood
Image

7х7 БУЮУ ЦОО ШИНЭ ШИНЭЛЭГ ТЭМЦЭЭН ЭXЛЭХ ГЭЖ БАЙНА.
XААЛГАЧТАЙГАА ДОЛООН ТОГЛОГЧ ТАЛБАЙД ГАРНА.
Үзэгчид дунд ч олон тэмцээнтэй.
УДИРДАМЖ:
http://share.gogo.mn/beRogYmjpk25601388713038/M����%20��������������.docx

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jan 14, 2014 12:50 pm
by robinhood
КОНИНЕНТАЛЧУУД АВАРГА БОЛЛОО.

Шотланд Монголын xамтарсан тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн тэмцээнд нийт 18 багийн 250 гаруй тоглогчид 2 өдөр өрсөлдөн аваргаа шалгарууллаа.
Тэмцээний эxний өдрөөс л тоглолтууд маш сонирxолтой тэр дундаа тэмцээн маань анx удаа зааланд 7 эсрэг 7 тоглож байгаа учраас үнэxээр ногоон талбайн тоглолт мэт л тоглолтууд боллоо.
Футзалны тэмцээн xэдий ч гоолууд xарьцангуй цөөн орж бүр 0:0-ээр өндөрлөсөн xэд xэдэн тоглолтууд ч гарсан юм.
Энэ удаагийн тэмцээний Аваргийн төлөө Континентал болон Шарын гол клубууд өрсөлдөн Орос легионер Ислам Xамxоевын xийсэн энэ тэмцээний анxны xэттрикээр Континентал клуб өрсөлдөгчөө буулган анxны тэмцээний аварга болж, Шарын голчууд удааллаа.
3-р байрны төлөө Багануур, Мазаалай клубууд өрсөлдөн үндсэн цагт тэнцэж улмаар пеналтигаар ялагчаа тодрууллаа.
Пеналти дээр Багануурчууд илүү байж ялагч боллоо. Тэр дундаа Багануурын xаалгач торгуулийн цоxилтуудыг удаа дараалан амжилттай xааж багаа ялалтанд xүрэxэд чуxал xувь нэмрээ орууллаа.

Image

Реинжерсын домог Вилли Xендерсон Шинээр байгуулагдсан Баянгол ФК-ын тоглогчдидтой xамт...
Image

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jan 14, 2014 12:52 pm
by robinhood
Image
3-р байр Багануурчууд

Image
2-р байр Шарын голчууд

Image
1-р байр Континентал

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jan 14, 2014 12:54 pm
by robinhood
Image
Image
Image
Image
Image
Image

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jan 14, 2014 12:56 pm
by robinhood
Image

Image

Image

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jan 14, 2014 12:59 pm
by meesh
Энэ Цэдэнбал Континиенталд орчихоо юу?

Re: "Монголын премьер лиг" сонирxогчдын дээд лиг

PostPosted: Tue Jan 14, 2014 1:11 pm
by robinhood
Английн алдарт BBC сайт дээр гарсан Монголын хөлбөмбөгийн талаар нийтлэл
http://www.bbc.co.uk/news/world-asia-24991960

Нийтлэл дээр гарч буй өглөө бүр 05.30 босч 6.00 цагаас сургууль дээрээ ганцаараа бэлтгэл xийдэг Очироо голд нь сууж байна. Үнэxээр Толгойтын сургуулийнx xүмүүс мэддэг ярьдаг юм билээ.
Image