Page 3 of 3

PostPosted: Wed Jan 31, 2007 5:05 pm
by rednasca
Нээрээ заавал манай багууд тус тусдаа гэж байхаар нийлээд Хүүхдийн багтай болвол их зүгээр байх шүү....тэгээд тэндээсээ хүүхдүүдийг багууд хуваарилж авдаг....драфталж гэх юм уу даа....

PostPosted: Wed Jan 31, 2007 9:54 pm
by Khosoo
их гоё санаа байна шүү. Эхлээд миний өмнө байгаа их ажлаа дуусгамаар байна. Гэхдээ энэ оны гол зорилгын нэг болгоод тэмдэглэчихье. :eek:

PostPosted: Thu Feb 01, 2007 11:17 am
by hulbumbugch
Омно байгаа их ажил чинь юу юм бэ?

PostPosted: Thu Feb 01, 2007 3:42 pm
by Gankhuu
Алтан гахай жил гэж нэг гай байна шд. Манай хүн дайрлагад өртцөн шд:mrgreen:

PostPosted: Thu Feb 01, 2007 5:33 pm
by Khosoo
Сэтгүүл энээ тэрэ гээд их байнаа. хэхэ. Эхлээд сэтгүүл бас бус юмаа гялс хөөцөлдөж энэ мэтийг байгуулах санхүүгийн нэг үүсвэртэй болох хэрэгтэй байна.

PostPosted: Tue Feb 27, 2007 1:04 pm
by meesh
Энд дажгүй мэдээлэл байна үүнийг орууллаа.

2010 оны урьдчилсан тоглолтын эхний шатанд бид дараах улсуудын аль нэгтэй тоглох тул Тажикистантай таарахаас бусад тохиолдолд хоёрдугаар шатанд шалгарах боломж тавин хувьтай хэмээн бодож байна .

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос гаргасан чансаагаар Азийн бүсийн , бидэнтэй халз тоглох боломж бүхий багууд дараах байдлаар жагссан байна .

27. Мьянмар 311
28. Тажикистан 304
29. Шри Ланка 301
30. Мальдив 292
31. Киргизистан 258
32. Тайван 250
33. Лаос 202
34. Бангладеш 183
35. Пакистан 182
36. Балба 142
37. Монгол 139
38. Камбож 110
39. Филиппин 92
40. Бутан 87
41. Макао 80
42. Бруней 53
43. Афганистан 52
44. Гуам 20 оноо

Дээрх багуудаас Мальдив , Лаос , Бангладеш , Бутан , Макао , Гуамын шигшээ багтай манай үндэсний шигшээ баг тоглож байсан .
1993 онд Шанхайд зохиогдсон Зүүн Азийн спортын анхдугаар наадамд манай үндэсний шигшээ баг Гуамын шигшээ багийг 4 : 3 - р хожиж байсан .
Дөрвөн жилийн дараа , 1997 онд Пусанд зохиогдсон хоёрдугаар наадамд Макаогийн шигшээ багийг 3 : 0 – р хожсон .
2001 онд Осакад зохиогдсон гуравдугаар наадамд Макаогийн шигшээ багт хожигдсон . ( Тооны харьцааг мартсан байна .)
2002 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтонд манай үндэсний шигшээ баг Саудын Араб , Вьетнам , Бангладештай нэг хэсэгт тааран зургаан тоглолт хийсэн .
Бангладештай хийсэн эхний тоглолтонд 3 : 0 – р хожигдсон боловч хоёрдохь тоглолтонд 2 : 2 – р тэнцэн , дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын анхны оноогоо авсан билээ .
Лаосын багтай 2002 онд тоглон 2 : 1 – р хожигдож байсан .
2004 оны Азийн аваргын урьдчилсан тоглолтонд Бутан , Гуамын шигшээ багтай нэг хэсэгт таарч тоглон Бутантай 0 : 0 – р тэнцэж , Гуамын шигшээ багийг 5 : 0 – р хожсон.
Бутантай хийсэн тоглолт далайн төвшинөөс дээш гурван мянган метрийн өндөрт болсон байна .
2006 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтын эхний шатанд Мальдивын шигшээ багтай таарч өөрийн талбай дээр 1 : 0 – р хожигдсон .
Хариу тоглолтонд 12 : 0 – р хожигдсон .
Дээрх мэдээг хөлбөмбөгөөс хол хөндий хүмүүс “ Манайхан ахин хөлбөмбөг тоглох хэрэг байна уу ” хэмээн хүлээн авсан билээ .
Олон бөмбөгөөр хожигдсны учир тоглолтын үед үүссэн дараах нөхцөл байдалтай шууд холбогдох мэт санагдана .
1. Тоглолтын 16 дахь минутад багийн үндсэн хаалгач Ж .Энхбаяр хүнд гэмтэл аван тоглолтыг орхисон .
2. Үндсэн хаалгачаа үргэлж гэмтэл , бэртэлээс ангид байх мэтээр эндүүрч , нөөц хаалгачийг туйлын оновчгүй сонгосон . Энэ дасгалжуулагчийн гаргасан маш том алдаа болов уу .
3. Тоглолтын 34 дэх минутад багийн ахлагч , төвийн хамгаалагч Д.Лүмбэнгарав хоёр дахь шар хуудсаа аван үзэгчийн суудалд шилжин , тоглолтын үлдсэн цагт хүн дутуутай тоглосон .

Дээрх гурван нөхцөл байдал тоглолтын эцсийн үр дүнд хэрхэн нөлөөлсөн нь 12 бөмбөгний 11 – ийг дөчин нэг дэхь минутаас хойш алдсанаас харагдах мэт .

Огт хожигдолгүйгээр оргилд гарсан баг , тамирчид гэж үгүй билээ .

Манай үндэсний шигшээ баг дээр дурьдсан багуудтай ижил төвшинд өрсөлдөх боломжтойг харуулах үүднээс багагүй тоо , баримт дурьдан та бүхнийг чилээсэн бол хүлцэл өчье .

Бид 2010 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний Азийн бүсийн урьдчилсан тоглолтын хоёрдугаар шатанд шалгаран , өөрийн талбай дээр Азийн шилдэг багуудтай тоглох болно гэдэгт итгэж байна .


http://www.bodrol.com/blog by nbzg

PostPosted: Tue Feb 27, 2007 1:33 pm
by rednasca
би лав нар тэр 0-12 хожигдлын шалтгааныг 3 жилийн дараа мэдэж авч байна.....ерөөсөө хөлбөмбөгийн холбоо ядаж мэдээллийн шинж чанартай арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байгаагийн илрэл....

PostPosted: Tue Feb 27, 2007 3:10 pm
by zigo
Хэнийх нь ч билээ найз нь хөлбөмбөгийн холбоонд хэвлэл мэдээллийн албанд нь ажиллаж байгаа гээд байсан. Сайн ажил гэж хэлүүлмээр юм байна даа. Одоо нөгөө холбоо чинь юу хийж байгаа юм бол?

PostPosted: Tue Feb 27, 2007 5:59 pm
by khulgee
ene hulbumbugiin holboo gej ymar ch ajil hiihgui nuhduud, zgr l mungu idej bgaa.
Odoo joohon yum hiimeer yumaa...Arai ch dee ter Laos-iin bagt hojigdoj etr bolimoor yumaa.Laos chini uhjiisen yaduugiin yaduu oron shd!!!Arai ch dee neeee...

PostPosted: Tue Feb 27, 2007 7:45 pm
by Цогоо
Єє зайлуул хаалгач гэмтсэн юм уу? Баларсан юм. 10 хvнтэй. Тэгээд хаалгач нь нєєцний хvн. :grin:

Сайт майт хийгээд нэг аятайхан мэдээллээр хангах vйл ажиллагаа явуулмаар юм.

PostPosted: Thu Mar 01, 2007 11:34 am
by .batka.
Бас энэ сегц дугуйдан хөөсөн, мэргэжлийн гэгдэх багуудад тоглодог нөхдүүд цуг тоглохоор нэг л их БИ л гэсэн шиг онгироо гарууд байхын. Тэгэж байгаад л хожигддог биз. Харин сонирхогчид нь өөр байлгүй дээ гэж найдах л үлдлээ.

PostPosted: Fri Mar 09, 2007 12:17 pm
by Delger
Яг үнэн тэд нар чинь шал дэмий

hi sain btsgaana uu hu ??

PostPosted: Thu May 17, 2007 1:22 pm
by footballman
hi za tegeed yu btsgaana da? Tsogoo ahiiin sanaa ih saihan sanagdsan huu , 10jiliin huuhduudiig zusland amarangaa bas surtai zuilee sain , saihan ah naraaraa zaalgaad ih saihan amaralt boloh bh gej bodoj bn , 7-10 honogiin zuslanguudad , zuvhun huvguuded geltgui foodball sonirhdog ohiduudad Bagsh naraa bas zaaj bolno shuu dee , Ulsiin ligiin tamirchihd bolon , sain sain bagsh nartai yrij bgaad bolno shuu dee , za tgeed ene talaaraa todorhoi , saihan tuluvluguu bicheerei , huleej bn , bi mash ih demjij bn , minii bie bas , chadah yadarhaaraa tuslah bolnoo

an tiim bas

PostPosted: Thu May 17, 2007 1:25 pm
by footballman
aan tiim tegeed bas manaihaan , ULsiin avargad toglodog Sainhuu geed zaluugiin @ , holboo barih zuil yu bn ? medeh hun bval nadad yvuulaach ih hereg bn aa > pls medeh hun yvuulaarai huleej bn pls

PostPosted: Thu May 17, 2007 3:04 pm
by meesh
5-р сургуулийг төгссөн хаалгач хийдэг Сайнхүү мөн үү ?

Re: Боломжууд

PostPosted: Fri Dec 04, 2009 4:22 pm
by och_nimo
Minii bodloor mani uls gadnaas neg sain coach, tegeed heden 2-3 sain scout avchraad ajilluulbal hamaagui ur dund hurne shdee. Odoo baigaa heden mongol coach nar ch dee arai l sanagddiishdee. Esuul heden coach naraa gaigui Coach nariig surguulid ni suraltsuulah heregteishd. Tegej baij l hugjiishdee. Tehgui end hichneen talenttai batsaanuud baigaad ted nariig ni dasgaljuulj baigaa hun ni muu yamar ch hereg baihgui shdee.

Re:

PostPosted: Fri Aug 13, 2010 11:54 am
by bazuka
[quote="meesh"]5-р сургуулийг төгссөн хаалгач хийдэг Сайнхүү мөн үү ?[/quote]

тиймээ

Re: Боломжууд

PostPosted: Sun Sep 05, 2010 2:59 am
by honor
энэ холбоо унэхээр хийж бгаа юм алгаа фифа гаас мэдээж асар их хэмжээний хөрөнгө мөнгө орж ирдэг л бx даа тэр н холбооны томчуудийн гарын салаагаар л урсаад дуусдаг болтой холбоо н ингэж ажиллаж бхад яаж хурдан хогжиж чадах вэ дээ тэр мөнгөөр ядаж нэг том хэмжээний стадион баричихаж болох бсан бх

Монгол цагаачдын хүүхдүүд хүчээ авч байна

PostPosted: Thu Dec 23, 2010 8:56 pm
by FANATofFOOTY
Монголчуудаа! бидний элэг нэгт харь оронд ажиллаж амьдарч байгаа цагаачдын хүүхдүүд эдүгээ том болцгоож зарим нь бүр дэлхийн топ лигт удахгүй хүч түрэн орж ирэх цаг тун ойрхон байна гэж хэлмээр байна.

Тэдний зарим нь жинхэнэ нэрээ гадаад нэрээр сольсон явдаг юм билээ. Миний мэдэхээр бол Англид хэд хэдэн хүүхдүүд тоглодог гэж дуулсан, бас Германд тун удахгүй миний мэдэхээр монгол хүүхэд Бундеслигт хүчээ үзнэ (Bayern Munich under 19-д тоглодог). Над шиг иймэрхүү жишээг мэдэх олон хүн байгаа гэж бодож байна.

Хэрэв та хэн нэгний хүүхдийг энд тэнд тоглодог гэдгийг мэдвэл надад хэлж тус болоорой. Учир нь би иймэрхүү хүмүүсийн нэгтгэсэн жагсаалт гаргамаар байгаа юм.

Анхаарал тавьсан танд баярлалаа!

Re: Боломжууд

PostPosted: Sat Jun 18, 2011 12:43 am
by khasar
гол нь боловсон хүчнээ сайн бэлдэх нь чухалаа. тэрнээс одоо байгаа энэ хэдэн бүдүүн гүзээнүүд дарга нарыг яатгаад энд тэнд нь гарч гүйгээд гуйгаад байх нь явцгүй мэт. тэртээ тэргүй нэг өдөр тэд нар үхэж бидний үе эхлэнэ. тэгэхээр бүгдээрээ л хэр сайн боловсрол эзэмшинэ түүнээс монголын хөлбөмбөгийн ирээдүй хамаарна. бид ирээдүйг тодорхойлогчид шүү дээ.
өөрсдийнхөө үеийг ирэх цагт бид нар хоосон толгойлоод сууж байвал дахиад л нэг үеэр спортын хөгжил хойшлоно гэдгийг бүгдээрээ ухамсарлах нь зүйтэй

Re: Боломжууд

PostPosted: Mon Jun 27, 2011 7:11 pm
by mick
Ч.Наранбаатар хэрхэн баяжсан бэ

“Олимп хєгжил” санд Vндэсний аудитын газрын аудиторуудын шалгалтаар гvйцэтгэх захирал Ч.Наранбаатар болон Биеийн тамир спортын улсын хорооныхонтой холбоотой санхvvгийн ноцтой зєрчлvvд илэрчээ. “Олимп хєгжил” санд 2006 оноос энэ оны зургадугаар сарын 10-ны хугацаанд аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 234.8 сая тєгрєгийн хандив, дэмжлэг хуримтлагдсан аж. Нийт хандивын 80 орчим хувь нь тєсвийн болон улсын байгууллагын ажиллагсдын цалин, бусад орлогоос бvрдсэн байна. “Олимп хєгжил” сангийн харилцах данснаас гурван удаа 53.5 сая тєгрєгийн гvйлгээг бэлэн бусаар, 138.4 сая тєгрєгийг бэлнээр авч зарцуулсан байдаг. Сангийн данснаас бэлэн мєнгє зарлагадахдаа нягтлан бодогч М.Саранчимэг єєрєє байгууллага, иргэдэд бэлнээр олгож байсан нь хууль зєрчжээ гэж аудиторууд дvгнэжээ. Мөн БНСУ-ын Инчон хотын биеийн тамирын байгууллагаас хандив болгон Монголын баг, тамирчдад илгээсэн 41,753 мянган ам.доллар буюу 49 сая орчим тєгрєгийн єртєгтэй 25 хvний суудалтай автобусыг тооцоонд бvртгэлгvй тас нуужээ. Мөн зарим тавилга хэрэгслийг нуусан нь илэрчээ. Ийнхүү нийт 52 сая шахам тєгрєгийн тавилга бvхий vндсэн хєрєнгийг данс бvртгэлд тусгаагvй зувчуулсан нь аудитын шалгалтад илэрч байжээ.

Байраар дарга нараа мялаажээ

Спортын төв ордны газар дээр “Индустр” компанийн барьсан 11 давхар орон сууц Ч.Наранбаатар даргын болон түүний ойр дотны хүмүүст бөөн олз болж, спортын төв ордонд олон жилийн хөдөлмөрөө зориулсан ажилтнуудад нь харин хүртээгүй ажээ. 80 айлын зориулалтаар барьсан уг орон сууцнаас 25-ыг нь өөрийн хань хамсаатны хүмүүс болон газар хэлтсийнхээ дарга нарт өгчээ. Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд бариулсан гэж тайлбарлах орон сууцыг харамсалтай нь дандаа өөрийн гэсэн орон сууцтай дарга нар авчээ. Эдгээр хүмүүсийн нэрс Баярбаатар-Санхүүгийн хэлтсийн дарга, Саранчимэг-ерөнхий нягтлан бодогч төрсөн дүү Ч.Зоригтбаатар зэргээр хөвөрнө. Дараагийн удаа давхар давхар байраар мялаалгасан дарга нарыг нэрлэнэ.

Ч.Наранбаатарын төрсөн дүү Ч.Зоригтбаатар спортын дунд сургуулийн захирал

Спортын төв ордонд спортын дунд сургууль үйл ажиллагаагаа явуулдаг. Энэ сургууль улсын төсвөөр санхүүждэг улсын сургууль юм. Тус сургуулийн захирал нь Ч.Наранбаатарын төрсөн дүү Ч.Зоригтбаатар. Спортын дунд сургуулийг удирдах хүн олдохгүй болоод Ч.Наранбаатар захирал төрсөн дүүгээр томилсон болж таарах уу. Сургуулийн гуанз цайны газар нь хүртэл гэр бүлийн бизнес болж хувирчээ. Спортын төв ордны барилгын нэлээд хэсэг нь түрээсийн арилжаа наймаа, үйлчилгээний газар болсон байдаг. Түүний орлогыг холбогдох байгууллагууд шалгадаг эсэх нь тодорхойгүй.

Манай улсын биеийн тамир спортын салбарыг тэргүүлж байгаа Ч.Наранбаатар даргын хүний юмаар хүүдэгнэн баяжих ажил гурав дөрвөн жилийн өмнө тавилга сэлт байсан бол одоо байр, орон сууц, газрын бизнесээр томорчээ.
Үргэлжлэл бий.

Б.Жонон