Page 1 of 3

Боломжууд

PostPosted: Wed Jul 19, 2006 8:30 pm
by chukcha2002
Хєгжихєд саад учруулж байгаа бэрхшээлийн хажуугаар бvгдээрээ байгаа боломжуудаа бас ярилцая.

Эхлээд юу хийвэл боломжтой байна вэ? (Хэрэв чи хєлбємбєгийн холбоонд эрх мэдэлтэй байсан бол?)

Юунаас эхлэвэл хэрэгтэй, зєв гэж vзэж байна вэ?

Єєрєєр хэлбэл бяцхан мєрийн хєтєлбєр боловсруулая. Энд дурдагдсан санаануудаас хэрэгжих боломжтойг нь шvvн хэлэлцээд сонин сэтгvvл дээр дэмжиж гаргая.

PostPosted: Wed Jul 19, 2006 10:35 pm
by chukcha2002
Дунд сургуулиудад анхаарлаа эхлээд хандуулах хэрэгтэй санагддаг. Сагсан бємбєгтэй л харьцуулах гээд байгаа юм л даа. Хvvхдvvд сургуульд байхдаа сонирхдог, оролддог байсан спортдоо дуртай, бас ч гэж дєртэй, хамгийн гол нь тэр спортын сайн vзэгч болдог.

Єнєєдєр хаа сайгvй л сагс тоглож байна, монгол залуучуудын ихэнх нь энэ спортын сайн vзэгчид болсон л байна шvv дээ. Хажууд воллеибал бол байхгvй байх жишээтэй. Яагаад гэхээр дунд сургуульд воллеибал тоглож vзээгvй болохоор тэр.

Oдoo тэрэн шиг дунд сургуульд сайхан хєлбємбєгийн хичээл оруулдаг болий. Энийг бол амархан хийчэх асуудал. Футзалын тэмцээнд одоо нэг хэдхэн сургууль ордог юм байна лээ. Бvх сургууль сагсных шигээ шигшээ баг байгуулаад футзалын тэмцээнд ордог болчихвол ч...

Тэгвэл хєлбємбєгчдийн залуу халаа бэлтгэгдэнэ. 100 хvvхдээс 5-н гайгvй хvvхэд гараад л ирнэ. Бусад 95 нь энэ спортыг vздэг, хvндэлдэг болно... сонирхогчидын хvрээ тэлнэ...

за энэ алхамыг хэрэгжvvлэхийн тулд Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яaманд очоод уулзахад тийм ч хэцvv бишээр шийдэгдэх болов уу. Тэгээд холбооны зvгээс Футзалны тэмцээнийг хичээлийн жилийн турш дvvрэг, хот, аймгуудаар зохиогоод хавар нь улсын аварга хийдэг болгочий. Ингээд л амилаад ирнэ шд.

Тэгээд сагсан бємбєгийн адил хэдхэн багтай лигийн тэмцээнээ хийгээд баймаар байна. Юу юугvй лиги томорход хэцvv л дээ. Гэхдээ аймгуудад Спортын Цонх шиг сонирхогчийн лигийн тэмцээн санаачлавал тоглох залуучууд єчнєєн бий.

Тэгээд бvс бvсээрээ (баруун аймгууд нэг бvс, зvvн тийшээ нэг, тєвийн бvс гэх мэт) аварга шалгаруулаад байдаг болгомоор. Тэгвэл алсдаа аймаг болгон нэг баг улсын лигид оролцуулах эх тавигдана гэж мєрєєдєж байна.

Одоо бєхдєє шагнал єгєх болохоороо нэг цугладаг нутгийн зєвлєл гэж "байгууллага" аймгийнхаа шигшээд санаа тавьдаг болвол єрсєлдєєн чангарна даа. Тэгвэл залуучууд гэлтгvй, ахимаг насныхан хvртэл татагдаад орно. ...Сэлэнгийн багтай Увсын баг тоглоно гэхээр тэр нутгийн хvмvvс сонирхож л таарна даа,...


хэхэ, ингээд миний анхан шатны "Барбарос" тєлєвлєгєє энэ. Хэрэгжvvлэхэд юу хийх шаардлагатай вэ?

- Дунд сургуульд хєлбємбєгийн хичээл оруулдаг болгох (биеийн тамирын хичээл дээр л дээ)

- Дунд сургуулийн дунд футзалны тэмцээн, зунд нь "их" хєлбємбєгийн тэмцээн тогтмол зохион байгуулж хамрах сургуулиудийн хvрээг тэлэх(!!!)

-Oрoн нутагт сонирхогчийн лигvvд байгуулагдахад тус дэм болох (аймгийн биеийн тамир спортын хороо гэж нэг юм бий дээ, тэдэнтэй холбогдоно л гэсэн vг)

За ингээд энэ алхамуудыг хийхэд ФИФА-аас авч байгаа цалин бол хэсэгтээ гайгvй л байх. Дээр нь МCS ч юм уу, нэг компанитай хамтраад далимд нь реклам энээ тэрээ хийгээд санхvvгйин дэмжлэг авч болно. Их хєрєнгє зарах нь гайгvй байхаа.


Нэмээд vндэсний лиги гэдэг юмаа л таслахгvй байх хэрэгтэй. Нэг талбай дээрээ байсан ч яахав, vзэж тараад л байя. Тэгж байтал дунд сургуvд бэлдсэн ирээдvй дэмжээд єгнє

PostPosted: Thu Jul 20, 2006 6:20 am
by Nomer 10
Улсын аварга гэдэг юм далайцтай болдог бол. Тэгэхийн тулд хөдөөний багууд бас сайжрах хэрэг гарна, тэгэхээр бөмбөг энэ тэрээн хангаж сайн сурталчлах хэрэгтэй.

PostPosted: Thu Jul 20, 2006 8:28 am
by rednasca
бид нар бэрхшээл гэдэг хэсэг дээр ярилцсаныг санаж байна. одоогийн байдлаар сонирхогчдын хүрээ бага байна, хөлбөмбөг гэж ярихаар анги, хамт олондоо гадуурхагддаг гэх мэт. тиймээс дунд сургуульд гол анхаарлаа хандуулна гэдэг бол зүйтэй. учир нь тэнд л бидний хойч үе ирээдүй байна.
ер нь бол ангид 1 бөмбөг байхад л бүгдээрээ биш юмаа гэхэд ихэнх нь тоглоод явдагийг би амьдрал дээрээ баталсан учраас тийм итгэлтэй байгаа юм. Монголын хөлбөмбөгийн холбоо сургуулийн дунд анги болгонд 1 бөмбөг /хулхи, ориг нь хамаагүй/ тараагаад өгвөл юу нь болохгүй байх вэ дээ. бас нэг арай учир ойлгодог болсон 5-7-р ангийнханд тараачихвал доод ангийн дүү нар нь ах нарыгаа тоглохыг хараад өөрийн эрхгүй хүсэл, тэмүүлэлтэй болно. харин ахлах ангийнханыг хамруулж хэрэггүй. учир нь сургуулиа төгсөх гээд бөөн хариуцлагатай улсууд. дараа нь бөмбөгнөөс болж муу дүнтэй төгслөө энэ тэр гэж магад. :-o

нээрээ улсын аварга болох сурагтай. энэ ер нь ямар журмаар яаж болдог юм бэ? манайхнаас мэдэх хүн байна уу? өчигдөр зурагтаар сонсоход лигийн тэмцээн зохиогдохгүй учир лигийн тамирчид бүгд орох бололтой. би хувьдаа хөлбөмбөгийг хувьчлаад авчихсан хэдэн хүний л дунд болдог болов уу гэж бодож байна. хэхэ. манайхан өөрийн лигээсээ шигшээ баг бүрдүүлээд энэ тэмцээнд ормоор юм уу.

PostPosted: Thu Jul 20, 2006 8:36 am
by Khosoo
Уг нь тэгвэл дээр л байна...

Арван жилийнхний стандартанд оруулна гэдгийн дэмжиж байна. бас нэг юм хэлэхэд багш бэлдэнэ гэдэг их том юм байнашүү... Багш нарыг семинарт оруулдаг ч юм уу... манай 10 жилийн багш нар ч бас хэцүү шүү дээ.. Би бас олимпийн сургалт судалгааны төв гээд ганц хоёр сургууль дээр очсон... ээ дээ мөн хэцүү улсууд даа...

PostPosted: Thu Jul 20, 2006 6:11 pm
by Hristos
мйнай дунд сургулиудад биеийн тамирын багш цөөхөн. Тэр багш нь ямар мэргэжлийхээс шалтгалж тэр сургуулийн хүүхдүүд юугаар хичээллэх вэ гэдгээ шийдүүлдэг. Гимнастикийн багш мэдээж хөл зааж чадахгүй тул ихэнх цагыг гимнастикт зарцуулна.

PostPosted: Thu Jul 20, 2006 7:42 pm
by chukcha2002
Нэг дунд сургуульд байдаг нэлээн хэдэн биеийн тамирын багш нар дотор спорт тоглоом гэдэг хичээл заалгасан хvн олдох байхоо

PostPosted: Fri Jul 21, 2006 3:01 am
by Marco
Дунд сургуулиудын дунд хєгжvvлэх гэсэн Чукчийн санаа зєв юмаа.Сагсан бємбєгийн суртчилгаа,менежмент яаж явагдаж байсан билээ дээ.Энд тэнд Шит самбар босгоод л бужигнуулсан даа.
Нэг хоёр сургууль шигшээ багаа бvрдvvлээд байгуулаад эхлэхээр бусад нь дуурайгаад явчих боловуу.Хоёр насны ангилалтай,бага нас нь4-7 анги єсвєр нас нь 8-10 ангийн гэх жишээнтэй.Хуучин нэг иймэрхvv явдаг байсан байхаа.
Сургуулийн багш нартай тулж ажиллах ,тэмцээн уралдаан зохиоход нь дэмжээд очоод гар бие оролцоод тэдэнд цаашид бид дэмжинээ,хамтарч ажилланаа гэдгээ ойлгуулах чухал болов уу.Багш нь тухайн сургууль дээрээ хєлбємбєг зааж чадахгvй ч сургуулийн баг бvрдvvлнэ гэдэг их чухал юм.Тэдэнд арга техник ,дvрмийн талаар ерєнхий хичээл сургалт зохион байгуулдаг ч юмуу гол нь эхлэлээ тавьчихвал цаашид боловсронгуй болгоод хєгжvvлээд явж болох байхаа.

Бас нэг юм бол гудамжны хєлбємбєгийг дэлгэрvvлэх .Жижиг хаалгатай ,хаалгачгvй тоглодог гэдгийг бvгд мэдэж байгаа.Бага байхад бид байрныхаа гаднах цементэн талбай дээр сандалнуудыг хаалга болгон тоглодог байлаа.6 сандалд 6 эсрэг тал болоод єєрсдийн зохисон дvрэмтэй их л сонирхолтой байсан .Хvмvvс ойлгоход хэцvv
байх лдаа 6 эсрэг тоглохыг хэ хэ .Гэхдээ би яг vvнийгээ гэсэнгvй хоёр хаалгатай гудамжины хєлбємбєгийг хэлэх гэсэн юм. Мєн квадрат гэж байдаг шvv дээ шугам давуулан харилцан тоглодог зарим нь єєрєєр нэрлэдэг .Энэ бол чухал биш байх.
Гудамжины хєлбємбєг бага ч гэсэн сонирхогчдийн хvрээг тэлэх боловуу.

PostPosted: Fri Jul 21, 2006 5:02 am
by Marco
Шведэд болж буй Gothia Cup 2006 тэмцээнд манай монгол хvvхдvvд оролцож байгаа билээ.
UB United FC маань 26 р хэсэгт 3 багтай тоглолт хийжээ.Нэг тэнцээ хоёр хожигдолтойгоор 1 оноотой хэсэгтээ сvvлийн байранд байна.
Гэхдээ тэд хол хожигдоогvй сайн тогложээ.
эндээс ороод хараарай
http://www.gothiacup.se/ger/section1.asp?res=high

PostPosted: Fri Jul 21, 2006 5:23 am
by Marco
За тэгээд цаашаа B-Play Off B18 д Söderbärke GOIF ийг 0:2 UB United FC хожиж
Forssan JK ийг 0:1UB United FC хожиж USV Scheiblingkirchen тай Friday 10:00 тоглох юм байна.Хожих юм бол South of England FC ба Kölcsey F.Gimnazium ийн хэн хожсонтой 15 цагаас тоглох юм байна.
За манай хvvхдvvд хожоод байгаарай.Болж байна даа 2 хожисон байна.

PostPosted: Fri Jul 21, 2006 5:26 am
by Marco

PostPosted: Fri Jul 21, 2006 5:40 am
by Marco
Шигшээгийн И.Отгонбаяр ах хувиараа дагаж явсан гэсэн нєгєє Бразил дасгалжуулагч тэр хоёр их догдолж байгаа байхдаа.
Монгол хvvхдvvд Олон улсын тэмцээнд амжилттай оролцоод ямар сайхан байнаа.
Маргааш хожоосой билээ.

PostPosted: Fri Jul 21, 2006 3:13 pm
by chukcha2002
Овоо шvv, анх удаа хvvхдvvд олон улсын тэмцээнд орж байгаа нь энэ байх. Нэгээр тогтохгvй хожил аваад л...

Энэ чинь бас "боломж" юм шvv. Хєлбємбєгийн холбоо буруу ч байсан хєдєлгєєн хийгээд л байвал "материал" байна, ер нь япон солонгос хужаагаас л дор байв гэж...

PostPosted: Fri Jul 21, 2006 6:07 pm
by Marco
Манай хvvхдvvд 4:0 хожигджээ.Гэхдээ анхны удаа гэхэд сайн байна шvv.
Мєнгє байвал энд тэндхийн тэмцээнд оролцоод байх боломжтой л юм байна.
Сая тэмцээнд оролцсон хvvхдvvд их зvйл сурсан байгаа даа.

PostPosted: Fri Jul 21, 2006 6:16 pm
by chukcha2002
Тийм байна,. гэхдээ хоёр хожно гэдэг чинь сайн хэрэг. Явсан хvvхдvvд ёстой урам ороод ирнэ бизээ,
Одоо нєгєє чинжvvндээ бас энэ амжилтыг дурдаад шороон талбайгаас єєр бэлтгэл хийчэх газар олж єгєєгvй гээд хєлбємбєгийн холбоог нэг тvншээд авах хэрэгтэй юм байна

PostPosted: Mon Jul 24, 2006 10:06 am
by zigo
chukcha2002 wrote:Тийм байна,. гэхдээ хоёр хожно гэдэг чинь сайн хэрэг. Явсан хvvхдvvд ёстой урам ороод ирнэ бизээ,
Одоо нєгєє чинжvvндээ бас энэ амжилтыг дурдаад шороон талбайгаас єєр бэлтгэл хийчэх газар олж єгєєгvй гээд хєлбємбєгийн холбоог нэг тvншээд авах хэрэгтэй юм байна



Тэр хүүхдийн багийг чинь Монголын лигид тоглоод байсан Жардель гэдэг бразил залуу дасгалжуулж бараг л хувийн зардлаараа авч явсан гээд байлуудаа. Гэтэл МХХолбоо тийм зүйлийг ч санаачлаад хийчихгүй байдаг. Гэхдээ ямар ч байсан ногоон зүлгэн дээр бэлтгэлээ хийгээд байсан байхаа.

PostPosted: Mon Jul 24, 2006 1:19 pm
by Gankhuu
zigo wrote:
chukcha2002 wrote:Тийм байна,. гэхдээ хоёр хожно гэдэг чинь сайн хэрэг. Явсан хvvхдvvд ёстой урам ороод ирнэ бизээ,
Одоо нєгєє чинжvvндээ бас энэ амжилтыг дурдаад шороон талбайгаас єєр бэлтгэл хийчэх газар олж єгєєгvй гээд хєлбємбєгийн холбоог нэг тvншээд авах хэрэгтэй юм байна



Тэр хүүхдийн багийг чинь Монголын лигид тоглоод байсан Жардель гэдэг бразил залуу дасгалжуулж бараг л хувийн зардлаараа авч явсан гээд байлуудаа. Гэтэл МХХолбоо тийм зүйлийг ч санаачлаад хийчихгүй байдаг. Гэхдээ ямар ч байсан ногоон зүлгэн дээр бэлтгэлээ хийгээд байсан байхаа.

15 shoroon deer pijignuuljaagaad l yavah shig l bolson shd. Haalgach8 hamgaalagchid beltgel hiij bolohgui baina geed baisan. Unaj bolohgui unah l yum bol sharah soriv bolood baina gesen

PostPosted: Mon Jul 24, 2006 4:39 pm
by oswin
Marco wrote:Шведэд болж буй Gothia Cup 2006 тэмцээнд манай монгол хvvхдvvд оролцож байгаа билээ.
UB United FC маань 26 р хэсэгт 3 багтай тоглолт хийжээ.Нэг тэнцээ хоёр хожигдолтойгоор 1 оноотой хэсэгтээ сvvлийн байранд байна.
Гэхдээ тэд хол хожигдоогvй сайн тогложээ.
эндээс ороод хараарай
http://www.gothiacup.se/ger/section1.asp?res=high


Наад чинь их гоё мэдээ байна. Ингээд л олон улсын тэмцээнд туршлага сууж бусдаас их юм суралцана шvv дээ. Одоо зардлынх нь асуудлыг МХБХ шийдээд байвал байнга оролцдог болчуул. :)

PostPosted: Mon Jul 24, 2006 4:42 pm
by ..::Affictor::..
zigo wrote:
chukcha2002 wrote:Тийм байна,. гэхдээ хоёр хожно гэдэг чинь сайн хэрэг. Явсан хvvхдvvд ёстой урам ороод ирнэ бизээ,
Одоо нєгєє чинжvvндээ бас энэ амжилтыг дурдаад шороон талбайгаас єєр бэлтгэл хийчэх газар олж єгєєгvй гээд хєлбємбєгийн холбоог нэг тvншээд авах хэрэгтэй юм байна



Тэр хүүхдийн багийг чинь Монголын лигид тоглоод байсан Жардель гэдэг бразил залуу дасгалжуулж бараг л хувийн зардлаараа авч явсан гээд байлуудаа. Гэтэл МХХолбоо тийм зүйлийг ч санаачлаад хийчихгүй байдаг. Гэхдээ ямар ч байсан ногоон зүлгэн дээр бэлтгэлээ хийгээд байсан байхаа.

Клуб нь манай тэнд байдаг юм

PostPosted: Tue Jul 25, 2006 6:29 am
by hulbumbugch
Боловсролын яамны хөтөлбөр ямар байдаг юм болдоо. Биеийн тамирийн хичээлийн байх ёстой шалгуурууд заавал байгаа. Биеийн тамирийн хичээлийн үндсэн программ заавал байх ёстой. Тэр програмд 10 жилийн хүүхдүүд 1-10 анги хүртлээ эрэгтэй эмэгтэй гэж хүйс ялгалгүй заавал хөлбөмбөгийн хичээл орох ёстой гэсэн стандартыг оруулсан байхад болно. Энэнд заавал шинэ хууль гаргаад байх шаардлага байхгүй. Европод байгаа гишүүд сайн мэдэж байгаа байх. Стандартчлал гэж ямар чухал юм болохыг. Тийм болхоор стандарт хичээлийн хувиарт хөлбөмбөг гэдэг хичээлийг заавал оруулах талаар стандартчлал оруулбал овоо юм болно шуу!!!
Энэ бол том хувьсгал болно гэж бодож бна.

PostPosted: Thu Jul 27, 2006 10:32 pm
by chukcha2002
10-н жилийн хичээлийн стандартыг сольж холих ажил гайгvй байхаа, Шинэ холбооноосоо энийг нэг яриад явбал...

PostPosted: Fri Jul 28, 2006 12:43 am
by hulbumbugch
Хахаха Физикийн хичээлээр яах гэж байгаан. Физик хөлбөмбөгийн хөгжилд нэмэр болно гэж үү...
Физкультур гэх гэсэн юм болвуу... :smile:

PostPosted: Fri Jul 28, 2006 12:52 am
by chukcha2002
хэхэ засчихлаа, физикийн хичээлийнхийг лав хэд хэд сольсон гэсэн, танилууд тэгж яриад байсан. тэрэнтэй харьцуулж бичэж байгаад зарим юм нь алдагдчихсан байж

PostPosted: Tue Dec 12, 2006 3:19 pm
by mick
Миний бодлоор Аливаа спортыг хөгжүүлэхэд :
1. Юуны өмнө тэр спорт хөгжих боломжтой байх,
2. Фэнүүдтэй болж, өргөн хүрээ хамарч чадах,
3. Мөнгө олж болох,
4. Тэгээд л мэргэжлийн болгоход боломж буюу мэргэжилтэн бэлтгэх, гадны байгууллагуудаас дэмжлэг авч чадах зэрэг суурь нь болох байх гэж бодох юм.

Манай нөхцөлд спорт холбоод гэж нэг бүлэг хүмүүс байгуулчаад тэр нь өөрсдийнх нь өмч, орлого олох хэрэгсэл болгосон нь үнэн дүр төрх бөгөөд энэ эргээд нөгөө спортоо хөгжүүлэхэд нь саад болоод байгаа юм.
Хөлбөмбөгийн тухай ярихад миний мэдэхийн толгой нь ялзралд орсон тэр Ганболд гэж гар бүүр хувийн амьдрал, хүүхэд шуухадаа сургах санхүүгийн эх үүсвэрээ болгочихсон юм гэсэн. Аль дээр л нэг мяндагтаны үүд сахисан жирийн нэгэн байсан, сүүлийн үед ихэд өөрчлөгдсөн юм гэнэ лээ.

Тэгээд дархлагдсан хэдэн хүн солигддог ч үгүй нэг тийм л мөсөн хонгил. Холбооны шугамаар зөндөө л юм ирж байгаа, төсөл ч хэрэгжиж байгаа, тэрийг нь өөрсдөө хийж байгаа гэж рекламдаад л... Тэр Амаржаргал ч дээ өрөөсөн гутал нь...Одоо хийх үе нь өнгөрсөн, шинэ санаа ч гарахаа больсон хүн гэсэн...

Миний бодлоор бизнесийнхэнийг жаахан хөдөлгөх хэрэгтэй юм шигээ.
Хэд хэдэн /4-5/ сайхан талбай байгуулах хэрэгтэй байнаа... Задгай ч бай битүү ч бай. Гол нь тэнд хүмүүс байнга л байж байдаг, уралдаан тэмцээн чөлөөтэй болж байдаг. Хамгийн гол нь шороон биш, зүлэг!!! Ер нь ямар үнэтэй байдаг юм бол... Тэрнээс бусад барилга байгууламжсаад байх юм нь гайгүй л тусна шт.
Тэр футзал энэ тэр худлаа штээ...
Тэгээд тэр талбайг ашигласан хүүхдийн академи гэнэ үү сургууль гэнэ үү байгуулаад л, гадны хүмүүс авч ирж хичээл заалгаад л...Сайныг нь шалгаруулаад гадаадын сургууль, баг руу явуулдаг байж болно шт.
Тэр менежмент л дутаад байгаам даа...Тэрийг нь одоо байгаа хүмүүс хийж чадахгүй!!! Тиймээс энэ асуудлаар нээлттэй ярилцлага, хэлэлцүүлэг явуулах хэрэгтэй, хүмүүстэй уулзах хэрэгтэй энэ асуудал дээр нэгдэж нэг байгууллага юмуу бүлэг байгуулах хэрэгтэй, санхүүжилт олох хэрэгтэй, сонин сэтгүүл, сайт, телевизээр өргөн хүрээтэй кампани явуулах хэрэгтэй...

PostPosted: Tue Dec 12, 2006 3:50 pm
by Gankhuu
БИ дээр нэг удаа америкийн нилээн том компани руу мэйл бичээд асууж байсын. Тэгсэн шууд өөдөөс албан ёсны төлөөлөгч болооч эд нар гээд яг ямарыг нь сонирхосын дотор гадар юу юу гэнэ вээ өчнөөн юм асуугаад байхаар нь айгаад юм бичээгүй кэкэкэ

Тэгсэн сая нэг мэйл тэнийхээс ирсэн чинь манай зүлэгн дээр анх удаа Аваргуудын лигийн тоглолт амжилттай боллоо гэсэн майл ирсэн. Тэр нь Спортинг, Спартак хосрын тоглолт байна лээ. Баталгаат хугацааг нь 8 жидээр өгчийлээ. Өөрсдөө бол хамгийн шилдэг нь гэж авцгаагаад байна лээ. Тэрнээс би нэг асууж үзээдхий.