Page 1 of 4

Бэрхшээлvvд

PostPosted: Thu Jul 13, 2006 11:27 am
by Khosoo
Монголын хєлбємбєгт одоогоор тулгараад бгаа бэрхшээлvvд

PostPosted: Thu Jul 13, 2006 12:52 pm
by rednasca
Хосоог ийм сэдэв нээсэнд талархаж байна.
Монголын хөлбөмбөгийн хөгжилд учирч буй бэрхшээл гэвэл дурдаад барахгүй юм болох байх даа. Цаг уурын эрс тэс байдал, нөхцөл бололцоо гээд л дурдаад байвал дурдаад л байна байх. Гэхдээ нэгэнт шийдэж чадахгүй бэрхшээлүүдийг орхиод өөрсдөө юу хийж болох вэ? гэдэг л гол асуудал байна.
Юуны өмнө би хувьдаа Монголын хөлбөмбөгийн холбооны ажлыг шүүмжилмээр байна. мэдээж, холбооныхон янз бүрийн юм хийдэг л байх л даа. гэхдээ жирийн сонирхогч миний хувьд гэхэд л юу хийж байдаг нь мэдэгддэггүй. ганболд гэдэг нөхөр л баяжаад байгаа л харагддаг. буруу зүйл хэлсэн бол уучилна биз. лигийн тэмцээн гэж хэдэн архаг гарууд л, үсрээд л тэдний хүүхдүүд, танилууд тоглодог байх гэж боддог юм. жирийн нэг сонирхогч хүүхдүүд яаж авьяас чадвараа таниулж, цаашдаа лигид тоглох юм бол доо. өсвөрийн шигшээ нь дэлхийн хэмжээний том тэмцээнд орох бэлтгэлээ 15-р хорооллын шороон талбайд хийж байдаг. бразил дасгалжуулагч нь учраа олохгүй, хэцүү л байх шиг санагдсан. ичмээр юмаа. 8)
нэг удаа найзуудтайгаа нөгөө зүлэгтэй ганц талбай дээр нь тоглохоор очтол толгой эргэм мөнгө нэхээд, /цагийн 20000 гэвэл ч бас болж байна. гэтэл цагаар өгөхгүй, өдрийн 200000 гэсэн юм/ шал дургүй хүрээд цааш яваад паркийн талбай дээр хүний 1000 төгрөгөөр тоглож байж билээ.
эсвэл 15-р хороолол, 5-р сургуулийн шороон талбайд л тоглохоос өөр аргагүй мэт санагдаад байгаа юм. тэгэхээр чинь яаж хөгжих билээ дээ.
за, за. би ингээд өндөрлөе. дараа тухтай санал бодлоо бичье.
манайхан сайхан бичнэ биз.
бид хэдэн нөхдийн санаа сэтгэл нэгэн зүгт бол ярилцаж байгаад шийдвэртэй алхам хийцгээе.

PostPosted: Thu Jul 13, 2006 4:18 pm
by oswin
Юуны ємнє хаа сайгvй хvvхдэд зориулсан тоглоомний талбай хэрэгтэй.
Энэ нийслэлийн газрын асуудал хvнд байх шиг байна аа. Ер нь мєнгєтэй хvмvvс хаана дуртайгаа газар авч байшин барих юм аа. Тэрийг таслан зогсоох ямар арга байна аа? Ийм арга байвал хvvхдийн тоглоомийн талбай ялангуяа хєл бємбєгийн талбай барих зай гарна шvv дээ.

МХБХ энэ талаар илvv анхаарч ажиллах хэрэгтэй. :smile:

PostPosted: Thu Jul 13, 2006 5:14 pm
by Seikoni
ер нь хамгийн чухал зүйлийг би болбоос цаг уур л гэж бодно.. манайх адаглаад Норвеги шиг биш юм л даа... Тэгээд дээрээс нь маш удаан хугацаагаар ФИФА-с таслагдсан байсан нь үүнд нөлөөлж буй...
энд тэндгүй талбайтай болллоо ч гэсэн.. манайх цаг уурын хувьд үнэн зохимжгүй болохоор 6-р сараас 10 сар хүртэл л тоглож гайгүй болох юм...

PostPosted: Thu Jul 13, 2006 5:33 pm
by Marco
Бэрхшээл их байна. Тэр ганц байгаа талбайгаа яаж шvv тvрээсэлдэг юм бэ? Хєндлєнгєєр нь хоёр, гурав хувааж vнээ хямдруулж олон хvнийг зэрэг тоглуулхаар хєлсєлж болдоггvй юм байхдаа .Бvтэн талбай 20 000 аар аваад яах юм нааш цааш нэг хоёр гvйгээд дуусна.За тэр МХБ холбоо хvмvvсийн шvvмжлэлийг сонсох чадваргvй дээ.Холбоо гэж нэг хvний Ганболдын ганцаар асуудлыг шийддэг эрх мэдлийн газар болчихсон юм биш vv.Шинэ салхи,шинэ санаа,зоригтой алхам, єєрчилєлтийг оруулахгvй бол хєгжихгvй ээ. Єнгєрдєг хугацаанд ажилдаа анхаараагvй ,улам дордуулсан амьтадыг цочоон сэрээж Холбооны мєнгєєр баардадаг,хvvхэндэдэг зугаацдагыг,хувьдаа ашиглан завшихыг болиулмаар байна.Талбай их чухал шvv. Ингээд бичээд байвал єчнєєн бэрхшээл байнаа.

PostPosted: Thu Jul 13, 2006 5:39 pm
by chukcha2002
Нэг vеээ бодвол манайд vзэгчидийн эгнээ нэлээд тэлсэн байх. Одоо тэднийг "наашаа" гэх лигийн тэмцээн дутагдаж байна.

Тэр зvлгэн дээрээ яадгий лигээ хий л дээ. Хавраас эхлээд намар болтол. Лиги гэдэг чинь vзэгчдээ татна, тамирчдаа ядаж зуны турш ч гэсэн бэлтгэлтэй байлгана, ур чадвар дээшлэнэ, залуу халаа орж ирнэ... Ингээд шигшээ багаа бvрдvvлэхэд ч гэсэн єрсєлдєєн гараад ирмээр санагдах юм.

Хєнжлийнхєє хэрээр хєлєє жийе л дээ, энэ чинь. Айн, хэхэ. Хєнжил жижиг ч гэсэн бага зэрэг жийхэд бол болохгvй гэх газар алга. Хєлбємбєгийн холбооны одоогийн удирдлагаас шинэ юм гарахгvй нь аль хэдэн жилийн ємнє тодорхой болчихсон юм шиг байсан. Одоо хvртэл солигдсонгvй. ФИФА-ын вебд байгаа МХБХ-ны мэдээлэл лав 3-н жилийн ємнєхтэйгээ адил л байна лээ.

Буруу ч гэсэн хамаагvй юм хийгээсэй билээ,

PostPosted: Thu Jul 13, 2006 10:40 pm
by robi
holboonii udirdlagiig solih heregtei ter ganbold nuhur ehendee bi l FIFA elsuullee geed ih tv-eer gardag baisan tegeed baahan mungu abaad chimeegui bolchihson sain bayjaa biz setgeld gal baibal zuuhand gal oldono oo gedeg ug baidag sdee setgel gargabal bolohgui yum gej baihgui suu dee huuhduud hul bumbug togloh durtai suu dee ter talbaigaa huuhduuded sain asigluulah heregtei

PostPosted: Fri Jul 14, 2006 12:42 am
by Breathe!
Бас нэг том асуудал юу гэдгийг мэдэх үү?
Тухайлбал би сургуульдаа өөрийхөө курст бараг ганцаараа хөлбөмбөг сонирхдог нь байсан. Надтай нийлж хөлбөмбөг ярих ч хүүхэд үнэндээ байхгүй... Ярисаар би бүр залхаачихсан...... Намайг бараг л хөлбөмбөг ярихаасаа ичмээр юм ухааны юм нэг нь ярьж байсан юм..... 8) гомдож үхмээр...... одоо манай ажил дээр ч гэсэн бараг сонирхохгүй.... харин би нэлээн хүчин чармайлт гаргасны эцэст гаруудыг овоо сонирхуулж сургаад байгаа..... :mrgreen: харин тэгээд энэ форумыг асуултын үеээс олж мэдсэнээс хойш ёстой сайхан өөртэйгөө адилхан солиотой хүмүүсийг олж аваад ёстой сайхан болсон.... Солиотой ч гэж миний эргэн тойрний малнуудын хувьд би солиотой байсан юм... Үнэндээ бол ийм сайхан спортыг ойлгож мэддэггүй тэд л жинхэнэ солиотой юмнууд... :mrgreen: :RD

Би юу хэлэх гээд байгаа юм бэ гэвэл Монголд хөлбөмбөг сонирхогч залуус тун бага байна.... хангалтгүй байна... ихэнх нь сагс сагс сагс л гэж явдаг...... эсвэл сумо сумо сумо........ тэгээд л гүйцээ...... Бразил Англи шиг хүүхэд болгон бөмбөг өшиглөж гүйдэггүй юмаа гэхэд ядаж л хойд хөрш шиг сонирхдог хэмжээнд очвол хөгжилд овоо хэрэг болно.....

Азийн аваргын тэмцээнд Монголын шигшээ B хэсэгт Япон, Хонг Конг, Мальдивийн багуудтай нэг хэсэгт орж хэсгээсээ бас нэг 1 оноо Мальдивтай тэнцэж зулгаагаад ХКд азгүй байдлаар хожигдоод Японд яадаг юм 4-0 оор тавиулаад (12-0 биш шүү дээ :mrgreen: ) ирэхэд л ядаж үзэх юмтай байхгүй юу ..... :mrgreen:

PostPosted: Fri Jul 14, 2006 12:31 pm
by rednasca
Breathe хэлдэг бас л үнэн шүү. Миний хувьд гэхэд л саяны ДАШТ-ээр найзуудтайгаа сайхан л үзлээ. Гэхдээ л яг чин сэтгэлээс мэдэрч, сайхан ярилцаж, санал дүгнэлтээ хэлэх гэхээр олигтой ярьчихаар хүн байхгүй. Ихэнх нь зүгээр л сайхан уур амьсгалд хөөрөөд, жаал пиводчих санаатай байдаг нь харамсалтай. Тэдний буруу ч гэж юу байхав дээ. Би ч бас ер нь жаахан ганцаардах талруугаа. Харин сагсан бөмбөг, НБА гэхээр овоо хэдэн нөхөд олддог юм. Та нартайгаа сайхан танилцанаа.

PostPosted: Fri Jul 14, 2006 7:50 pm
by oswin
Олны анхаарлыг татах нь маш чухал. Яахав шууд олон дэмжигчтэй болно гэж байхав. Харин нэг сайн амжилт vзvvлсэн тохиолдолд, хєл бємбєг олон тvмэнд хvрэх нь дамжиггvй. Солонгосууд гэхэд л 2002 оны амжилтын дараа хичнээн их хєл бємбєг сонирхогчтой болсон бол?
Тиймээс Азидаа бага зэрэг амжилт олоод ирэхээр хєл бємбєг сонирхогчдын хvрээ яваандаа єргєжєєд ирнэ.
Уул нь энэ хахуульд уусаад алга болж байгаа мєнгийг нийлvvлээд vзвэл ч аймшигтай их юм байгаа даа. 8-) Тэр мєнгєєр уул нь их юм хийж болно доо. :sad: Дэлхий дахинаар сонирхдог энэ том спортод амжилт гаргаад ирэхээр монголын нэр тєрд л хэрэгтэй юм даа. :smile:

PostPosted: Sun Jul 16, 2006 2:04 pm
by Breathe!
Өчигдөр 7 сарын 15 ны өдөр би Defeu @dipreme BB Trafford Devil Postiga болон Рокерс ба Фрэндс багийн хэдэн нөхөд хөлбөмбөг тоглохоор 15 ийн талбай дээр очоод тоглож байв...
Гэтэл нэг жижүүр авгай ирж зогсоод хөөх нь тэр......

-та нар энд тоглож болохгүй явцгааа
-яагаад
-энэ газар тоглож болохгүй би жижүүр нь байна..
-яагаад болохгүй юм... энэ хэний өмч болцон юм.. бид бол зүгээр л нэг гудамжны бацаанууд нийтйин талбай дээр тоглож байна..
-энэ газар барилга барина... тиймээс хэнийг ч хөлбөмбөг тоглуулж болохгүй гэж хэлсэн...
-энд чинь тэр барилга чинь эхлээч гүй байна... энэ тэр гэсээр маргаж гарав....
-энд барилга барих учир тоглуулж болохгүй л гэж хэлсэн.....
-та сонс.... та яаж л энд зогссон бид явахгүй.. бид энд ядартлаа, залхтлаа тоглоно тэгээд л явах болно ойлгосон уу?

ингэж хэлсээр бид тоглов.... нөгөө жижүүр тахиа ч арга байхгүйш ойлгосон бололтой.. хэсэг зогсоод явав....

Монголын хөлбөмбөгийн ирээдүй нэг иймэрхүү......... :help:

PostPosted: Sun Jul 16, 2006 9:04 pm
by ..::Affictor::..
Breathe! wrote:Бас нэг том асуудал юу гэдгийг мэдэх үү?
Тухайлбал би сургуульдаа өөрийхөө курст бараг ганцаараа хөлбөмбөг сонирхдог нь байсан. Надтай нийлж хөлбөмбөг ярих ч хүүхэд үнэндээ байхгүй... Ярисаар би бүр залхаачихсан...... :

Энэ ч үнхээр үнэн шүү,Залуучууд маань маш бага хэмжээгээр сонирхож байгаа,

PostPosted: Mon Jul 17, 2006 2:59 pm
by Reda
Монголд урлаг спортын ямар нэг тєрєл хєгжєєд ирэхээрээ эцэстээ улс тєртэй холбогдож заваардаг. Уулан сонгуулиар байрны гадаа сагсны шийд зоодог шиг хєлбємбєгийн жижиг талбай байгуулж єгдєг бол сайхан л байна, юм жижигээсээ эхэлнэ.

PostPosted: Mon Jul 17, 2006 3:35 pm
by Gooner
Монголчууд ч гэсэн хэдэн жилийн өмнө сагс, сумо гэж юу байдгийг ч үнэндээ мэдэхгүй байсан шүү дээ. Эд нарыг мэддэг үздэг болоход ердөө л хэдэн хүн сурталчилж л байна шүү дээ. Сумод хэдэн нөхдүүд оёоод барилдаад л, сагс нь НБа байнга гараал лиг нь улам ч их сонирхолтой болж байгаа болохоор хүмүүс тэгж тулшрахаас яахав. Одоо бидний ээлж ирсэн шүү дээ. Ардчиллын алтан хараацай гэдэг шиг цөмөөрөө Монголын хөлбөмбөгт хувьсгал хийе

PostPosted: Mon Jul 17, 2006 4:09 pm
by oswin
MrB wrote:Монголчууд ч гэсэн хэдэн жилийн өмнө сагс, сумо гэж юу байдгийг ч үнэндээ мэдэхгүй байсан шүү дээ. Эд нарыг мэддэг үздэг болоход ердөө л хэдэн хүн сурталчилж л байна шүү дээ. Сумод хэдэн нөхдүүд оёоод барилдаад л, сагс нь НБа байнга гараал лиг нь улам ч их сонирхолтой болж байгаа болохоор хүмүүс тэгж тулшрахаас яахав. Одоо бидний ээлж ирсэн шүү дээ. Ардчиллын алтан хараацай гэдэг шиг цөмөөрөө Монголын хөлбөмбөгт хувьсгал хийе


Санал нэг байна.
Хєл бємбєгийг сайн сурталчилбал хvмvvс сонирхоно.
Хэвлэл мэдээлэл гэж айхтар зэвсэг байна. Тэнд л Connections хэрэгтэй дээ. :D

PostPosted: Mon Jul 17, 2006 10:46 pm
by Buratino
Neg uyee bodohod odoo er n hun bolgon soccer uzeed ehelsen shuu. neg dorvitoi alham hiih heregtei bna.

Mongold Soccer.g sagsnii umnu tawihad hamgiin gol n talbain asuudal bna.
sags bol bair bolgon shiidtei, hulbumbugiin talbai n harin ch bagsaad bna, odoo hamgiin ehnii songuuliar hulbumbugiin shoroon talbai bosguulah heregtei,
sagsnii talbain hemjeetei street soccer.n talbai baiguulaad ugj bol chadah blgui dee.

PostPosted: Wed Jul 19, 2006 4:50 pm
by zigo
Миний бодлоор бол: хамгийн нэгдүгээрт хүүхдүүдээс, 10 жилийн сургуулиудаас эхэлмээр санагддаг. Хичээлийн программд нь оруулж, секц дугуйланг хичээллүүлэн, сургуулиудын хооронд лигийн тэмцээн уралдаан зохион байгуулаад эхэлбэл ч дороо л маш олон сонирхогчтой болоод эхлэнэ дээ. Тэгээд цааш нь хэлэх санал, хийх ажил толгойд зөндөө л байна. Энэ Ганболдыг л халж, сольж оронд нь үнэхээр хөлбөмбөгт элэгтэй, сэтгэлтэй, Монголоо гэсэн хүнийг тавих хэрэгтэй.

PostPosted: Wed Jul 19, 2006 5:24 pm
by zigo
Бүгдээрээ нийлж байгаад ганц сайхан талбай байгуулах гээд үзвэл яадаг бол? Яахав эхний ээлжинд шороон талбай байгуулаад ирэх жилээс зүлэг тавиулах талаар судлаад үзвэл яадгийн. Оролдоод, хичээгээд, зүтгээд үзвэл энэ олон дэмжигчид байхад болохгүй зүйл үгүйдээ. Тэгээд тэр талбайгаа түрээслээд, сургалт зохион байгуулаад холбоогоо санхүүжүүлвэл боломжтой бус уу?

PostPosted: Wed Jul 19, 2006 9:47 pm
by Junkie_J
Seikoni wrote:ер нь хамгийн чухал зүйлийг би болбоос цаг уур л гэж бодно.. манайх адаглаад Норвеги шиг биш юм л даа... Тэгээд дээрээс нь маш удаан хугацаагаар ФИФА-с таслагдсан байсан нь үүнд нөлөөлж буй...
энд тэндгүй талбайтай болллоо ч гэсэн.. манайх цаг уурын хувьд үнэн зохимжгүй болохоор 6-р сараас 10 сар хүртэл л тоглож гайгүй болох юм...


teguul futsal gej bdag shd uvul n tendee
zun n gadaanaa keke teguulch tom tom alhaad ugnu duu :england:

PostPosted: Tue Jul 25, 2006 6:41 am
by hulbumbugch
zigo wrote:Бүгдээрээ нийлж байгаад ганц сайхан талбай байгуулах гээд үзвэл яадаг бол? Яахав эхний ээлжинд шороон талбай байгуулаад ирэх жилээс зүлэг тавиулах талаар судлаад үзвэл яадгийн. Оролдоод, хичээгээд, зүтгээд үзвэл энэ олон дэмжигчид байхад болохгүй зүйл үгүйдээ. Тэгээд тэр талбайгаа түрээслээд, сургалт зохион байгуулаад холбоогоо санхүүжүүлвэл боломжтой бус уу?

Хэхэ би хэдэн найз нартайгаа мини футболын жижиг талбай байгуулах гэж оролдсон. Бүтэхгүй асуудал бналээ. Уул нь хиймэл зүлэг(хивс маягийн) бүхий торон хашлагатай мини талбай байгуулах гэж үзээд 2 жилийн өмнө бараагүй юм. ГАзар гэж аймаар том асуудал бөөн мафи. Ядаж тэр үед энэ холбоо энэ тэр байсан биш. Холбоонууд бол яаж ийгээд газар авдаг л юм бналээ. Тэгээд түрээслүүлээд ашиг болох боломж маш бага гэж тооцоо гарсан даа.
Уул нь бодож байсан юм өвөлдөө хоккей зун нь хөлбөмбөгийн талбай гэж. Гэвч бас нэг том асуудал гарсан. Тэр хивсийг нааж тогтоодог болхоор өвөл коток тавих боломж байхгүй юм билээ. Хивсийг авах талаар Хятад Туркийн хивснүүдийг сонирхож үзсэн бас овоо үнэтэй эд бналээ. Гэхдээ манай цаг уурт тохирно. +40--40С тэсвэртэй 7 жил баталгаат хугацаатай эд байсан.Гэхдээ энэ бол бизнесс төлөвлөгөө байсан шүү. Бизнесийн бус юм бол хийж болох л байх.

PostPosted: Tue Jul 25, 2006 6:45 pm
by Cornerback
Mongoliin holbombogiin holboonii tuhai yadaj ni website baina uu?
daraachiin oroltsoh temtseen ene ternii tuhai, ene talaar deer gomdoltoi yavdag shuu :sad:

PostPosted: Thu Jul 27, 2006 2:47 pm
by Mr S
хамгийн гол юм нь мөнгө ш дээ........................ :mrgreen:

PostPosted: Fri Jul 28, 2006 1:53 pm
by zigo
Хэхэ би хэдэн найз нартайгаа мини футболын жижиг талбай байгуулах гэж оролдсон. Бүтэхгүй асуудал бналээ. Уул нь хиймэл зүлэг(хивс маягийн) бүхий торон хашлагатай мини талбай байгуулах гэж үзээд 2 жилийн өмнө бараагүй юм. ГАзар гэж аймаар том асуудал бөөн мафи. Ядаж тэр үед энэ холбоо энэ тэр байсан биш. Холбоонууд бол яаж ийгээд газар авдаг л юм бналээ. Тэгээд түрээслүүлээд ашиг болох боломж маш бага гэж тооцоо гарсан даа.
Уул нь бодож байсан юм өвөлдөө хоккей зун нь хөлбөмбөгийн талбай гэж. Гэвч бас нэг том асуудал гарсан. Тэр хивсийг нааж тогтоодог болхоор өвөл коток тавих боломж байхгүй юм билээ. Хивсийг авах талаар Хятад Туркийн хивснүүдийг сонирхож үзсэн бас овоо үнэтэй эд бналээ. Гэхдээ манай цаг уурт тохирно. +40--40С тэсвэртэй 7 жил баталгаат хугацаатай эд байсан.Гэхдээ энэ бол бизнесс төлөвлөгөө байсан шүү. Бизнесийн бус юм бол хийж болох л байх.

Бизнес хийнэ гэвэл хэцүү л дээ. Тэгээд тэр хивс нь м2 нь ямар үнэтэй байсан юм бэ? Газар бол үнэхээр хүнд асуудал лдаа.

PostPosted: Fri Aug 03, 2007 5:31 pm
by badka_c1
Ганболдыг "пялаад" хаячихвал манай улсын хөлбөмбөгийн хөгжил арай гайгүй болох боломжтой. Гэхдээ дараа нь гарч ирэх хүн мэдээж мөнгө идэх хүсэлгүй, хөлбөмбөг Монгол оронд хөгжүүлье гэсэн санаатай байх хэрэгтэй. Ганболд АПУ-гийн цэвэр ус хүртэл салтаалдаг гэж сонссон, идэж болох юу л байна бүгдийг идэж байна. Сая Батзаяа ASIAn Cup 2007 дээр овоо гайгүй юм ярьсан гэж бодож байгаа. Одоо үүнээс үүдээс бүгдээрээ цаашдын алхмаа хийх хэрэгтэй байх аа. Бүгдээрээ боломжуудаа харж үзээд энэ "муу" Ганболдыг халчих хэрэгтэй ш дээ. [b]

PostPosted: Fri Aug 03, 2007 6:50 pm
by *R9*
Заяагийн хэлсэн үгийг өөрийн жаахан хачир энэ тэр оруулаад бичихий. "Монгол хөл бөмбөгийн холбоо сайхан стадюм барих гэж байна. тэр нь 20000 хүний суудалтай гэж эхлээд ярь байсан тэгтэл одоо яасан 3000 хүрэх үү үгүй юу? тэр 3/4 хэсгийн мөнгө нь хайчсан алга болсон."
Шигшээгийн дасгалжуулагч солих талаар "Азийн аваргийн 1/4-д үлдсэн багийн дасгалжуулагч нь бүгд тухайн улс биш, ази биш, хөл бөмбөг өндөр хөгжсөн орны дасгалжуулагч байсан. Манайхан европ латн америк энэ тэр нь яахав, тэр хужаа, солонос дасгалжууулагч авч ажлуулах хэрэгтэй. гэсэн санал хэлж байсан"
"Гол асуудал болох МХБХ маш муу ажиллаж байна. Ер нь энэ ганбаатар гэдэг гар ажлаа хийдэг юм уу? идэхээс өөр юм байхгүй. Ер нь энэ удирдлагийг өөрчлөх хэрэгтэй" Гэсэн зүйлүүдийг хамарсан юм ярьсан сангагдаж байна. Жаахан хачир оруулаад биччихлээ.:mrgreen: