Page 16 of 21

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Feb 01, 2015 12:58 pm
by Realist
Нөгөө Хүннү Коалын Лхагвааг Эби Сингад суух элчингээр явуулчиж. Ганбаа өрсөлдөгчгүй гарч ирэхнэдээ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Thu Feb 05, 2015 10:17 am
by Аагий
гэнэ ээ. Балжаа тэгээд бодвол А.Ганбаатарын тал уу?

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Танаа


Худалдаа, хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Мэдрээ миний бие Монголын хөлбөмбөгийн холбооны хөгжилд хувь нэмрээ оруулах чин хүсэл эрмэлзлэлтэй бөгөөд сууринаасаа ялзарсан холбоог шинэчлэх бодлогын арга хэмжээг авч ажиллах зорилгоор тус холбооны Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн билээ.

Гэтэл хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Та ажил нь доголдсон, нэр хүнд нь олон улсад унасаар байгаа холбооныхоо төлөө хувь нэмрээ оруулахын оронд, нэр дэвшигч Б.Мэдрээ миний нэр төрд халдсан, үндэслэлгүй мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаад гүнээ харамсаж байна. Таны олон нийтэд хүргэж буй мэдээлэл нь ямар ч баримт нотолгоогүй, нийтэд нээлттэй байдаг зарим мэдээллийг хүртэл сөхөж нягтлаагүй, илт Хар ПиАр-ын зарчмаар явагдаж байгаа тул дараах тайлбарыг хийх нь зөв гэж бодлоо. Үүнд:

1. Б.Мэдрээ нь Худалдаа, хөгжлийн банкны томоохон хувьцаа эзэмшигч гэх мэдээлэл.

Миний бие 1990 онд тус банкийг үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд Хүний нөөцийн захирал, Дэд захирал гэсэн албан тушаалуудад ажиллаж байгаад өнөөдөр Гүйцэтгэх захирал гэсэн албан тушаал дээр гэрээгээр ажилладаг бөгөөд ХХБ-ны нэг ч ширхэг хувьцаа эзэмшдэггүй болохыг тус банкны www.tdbm.mn вэб хуудсаас үзэх боломжтойгоос гадна Монголбанкны Хяналт шалгалтын газар болон Улсын бүртгэлийн ерөнхий газрын харъяа Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт холбогдох баримт мэдээллүүд байдаг болно.

2. Б.Мэдрээ нь 1997-2000 онд Монголын хөлбөмбөгийн холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад хийж гавьсан юмгүй хаяж явсан гэх мэдээлэл.

Миний бие 1997-1999 оны хооронд тус холбооны Дэд Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа Монголын хөлбөмбөгийн холбоог Азийн хөлбөмбөгийн холбоо, Олон улсын хөлбөмбөгийн холбоодод элсүүлэх ажлыг анхлан санаачлан хэрэгжүүлж, анхны хөрөнгө оруулалт, санхүүжилтийн ажлуудыг амжилттай эхлүүлж байсан бодитой ажлуудын түүх тухайн үеийн архивт байгаа болно. Миний бие тухайн үеийн удирдлагуудын шударга бус, хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн байдал зэрэгтэй нь зөрчилдсөний улмаас холбооноос өөрийн хүсэлтээр гарсан билээ.

3. Дэрэн клубын захирал Г.Мөнхчулуун нь Худалдаа, хөгжлийн банкинд их хэмжээний зээлтэй бөгөөд төлж чадаагүй тул Б.Мэдрээг дэмжиж, түүнд үйлчилж байгаа гэх мэдээлэл.

Г.Мөнхчулуун нь 2008 онд амьдралын боломж тааруу 20 гаруй хүүхдүүдээс бүрдсэн хөлбөмбөгийн багийг байгуулж, өнөөдөр 200 гаруй хүүхдүүд тус багт байдаг, Монголын хүүхдийн хөлбөмбөгийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж буй хүн юм. Тэрээр Худалдаа, хөгжлийн банкинд ямар нэгэн зээл болон зээлийн өр төлбөргүй бөгөөд энэ нь Монголбанкны Зээлийн мэдээллийн сангийн бүртгэлээр нотлогдох болно.

Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням Та ажил нь доголдсон хөлбөмбөгийн холбоог сайжруулах, алдаа завхралыг илчлэх, өөд нь татах ажлууд санаачлахын оронд гүтгэлэгийн шинж чанартай худал мэдээллүүд цацаж яваа нь бусдын гар хөл болсон мэт харагдаж байгаа нь харамсалтай. Миний бие Монголынхоо хөлбөмбөгийн хөгжилд шинэчлэлтийг хийх, дэлхийн 209 орноос 194-д жагсан сүүл мушгиж байгаа эх орныхоо хөлбөмбөгийн хөгжлийг урагшлуулахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Иймд Та бусдын гар хөл болж, Монголын хөлбөмбөгийн спортод Хар ПиАр-ыг дахин ашиглахгүй байхыг албан ёсоор мэдэгдээд, эдгээр үйлдлүүд давтагдвал өөрийн хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалж, хуулийн байгууллагад хандахаа үүгээр мэдэгдэж байна.

Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч, ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ

2015.02.05

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Feb 06, 2015 2:55 pm
by Takanohana_Nowitzki
Мэдрээ өчигдөр лаг нэвтрүүлэг гаргаал бна лээ.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Feb 06, 2015 3:58 pm
by zigo
мэдрээ нь дээр юм бишүү. юм мэдэх хүмүүс бол мэдрээг зүгээр л гэх юм.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Fri Feb 06, 2015 4:26 pm
by Takanohana_Nowitzki
Морийг бол новшийн хулгайч гэж бна лээ.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 11:56 am
by rednasca
хувь хүн талаасаа бол мундаг гэх юм байна лээ...
хөлбөмбөгт үнэн голоосоо дуртай...
өөрөө ч сайн тоглодог байсан гэх зэрэг...
даанч тэгээд Ганбаатар нь ялах нь тод биз...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 12:14 pm
by Аагий
Банкны захирал олон жил хийсэн хүн гэдэг чинь сайн менежер л гэсэн үг дээ. Нөхөр бол улс төрийн карээртаа зориулж л хөлбөмбөгийн холбоог авах гэж бга бх.


Sent from my iPhone using Tapatalk

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 12:20 pm
by BaLuunZ
Ашгийн төлөө газрыг цалин урамшуулал, албан тушаалаар зэвсэглэж менеж хийх, ашгийн байгууллагыг сэтгэл зүтгэлийг нь огшоож менеж хийх арай ондоо боловчиг...
Өрсөлдөж буй хүмүүс дотроос илүү нээлттэй, хариуцлагатай, нэр нөлөөтэй байж болох юм.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 1:42 pm
by Monteyne
Энэ Мэдрээ гэж үнэн гоё гар юм шиг байгаамаа хүмүүсээс сонсох нь ээ, мэддэг хүмүүс нь бол ёстой 200% дэмжиж байгаам байна лээ. Оргүй л байх

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 1:56 pm
by Khosoo
Гаабий нь гэхдээ арай л чичирч дайраад байх шиг байнадаа...

.::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 4:53 pm
by Аагий
Монголтв-ээр бүх талуудыг оролцуулсан нэвтрүүлэг гарч байна. Балжаа л гуцаад байхын. Жэнко чинь бас оролцоод бгам бна, төрсөн дүүгийнх нь нөхөр нь лхагвадорж юм гэнэ, шижир гээд нөгөө жэнко-н зарц бас юунд нь ч гэнэ үү оролцоод. Тэгсэн балжаа дэмжээд үхэх нь. Ирээсэй гээ л. Жүдог сайн болгосон ч гэсэн жэнко-с жийрхдэг болжээ хаха.

Ганбаатар бол хүүхдээ гадагшаа явуулсан юм бна. Гадаад хэлтэй хүүхэд хэрэгтэй болоод явсан, манай хүүхэд гэдэг буруу биш бол буруу юм бхгүй. Хэн нэгэн хүүхэд явах л бсан гэнэ. Гэхдээ энийг л ашиг сонирхолын зөрчил гэдэг юм шд.


Sent from my iPhone using Tapatalk

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 5:06 pm
by Khosoo
Наад нэвтрүүлгийг чинь ухрааж үзье ээ.

Балжааг бас олон улсын Ерөнхий дасгалжуулагч нарын семинарт явуулсан байгаа юмдаа хаха. Ичиж үхмээр...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 5:17 pm
by Funky
Haha

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 5:29 pm
by Khosoo
Image

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 5:29 pm
by Khosoo
Өөрийнх нь Фэйсбүүкээс нь авчихлаа :P

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sat Feb 07, 2015 6:19 pm
by Аагий
Наад тухай балжаа ингэсэн: ерөнхий дасгалжуулагч серб нөхрийн гэрээ сунгагдах эсэх нь тодорхой биш учраас явуулаагүй (алиа тайлбар), техникийн захирал гэнэ үү нөхөр эндээ чухал ажилтай байсан гэнэ. тэгээд морь ганболд тайлбарлагч балжааг 3-р сонголт болгоод явуулсан гэнэ дээ кк.


Sent from my iPhone using Tapatalk

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Feb 08, 2015 3:55 am
by CAHAKA
За яршиг даа с**...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Feb 08, 2015 12:03 pm
by Batuka00
Тэр нэвтрүүлэг хэдний өдөр хэдэн цагаас гарсан юм болоо?

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Feb 08, 2015 2:40 pm
by Reebok
Нөхөж үзэх санаатай юу?? Гэснээс нөхөөд үзчий... Хэхэ...

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Sun Feb 08, 2015 3:10 pm
by shinoda
Аагий wrote:Монголтв-ээр бүх талуудыг оролцуулсан нэвтрүүлэг гарч байна. Балжаа л гуцаад байхын. Жэнко чинь бас оролцоод бгам бна, төрсөн дүүгийнх нь нөхөр нь лхагвадорж юм гэнэ, шижир гээд нөгөө жэнко-н зарц бас юунд нь ч гэнэ үү оролцоод. Тэгсэн балжаа дэмжээд үхэх нь. Ирээсэй гээ л. Жүдог сайн болгосон ч гэсэн жэнко-с жийрхдэг болжээ хаха.

Ганбаатар бол хүүхдээ гадагшаа явуулсан юм бна. Гадаад хэлтэй хүүхэд хэрэгтэй болоод явсан, манай хүүхэд гэдэг буруу биш бол буруу юм бхгүй. Хэн нэгэн хүүхэд явах л бсан гэнэ. Гэхдээ энийг л ашиг сонирхолын зөрчил гэдэг юм шд.


Sent from my iPhone using Tapatalk


Энэ гарууд жилд орж ирдэг мөнгө, тэгээд ер нь том холбоо нэрээр төрөөс мөнгө бас авдаг болохоор ингээд авах гэж үхээд байнаадаа янз нь.
Энэ Балжинням одоо ичмээр юмаа.
Тэр ХХБ захирал л ер нь дажгүй сонголт юм байна. Хувийн банк удирдана гэдэг хэр баргийн зүгээр хүн хйичдэг ажил биш л дээ бас. Тэр Ганбаатар гээд хйиж бүтээж байсан зүйлс гэж байна уу, сэтгүүлч билүү? тэгж л санагдаад байх юм

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Mon Feb 09, 2015 10:27 pm
by Gooner
Мэдрээ тэгж авсан шдээ, Морь Ганболд FIFAес орж ирж байгаа мөнгийг хувийн дансаар аваад байхаар нь Амаржаргалд хэлээд тоогоогүй гэж байлээ шд, надад бас Мэдрээ нь л дээр санагдаад байгаа юм ядаж л санхүүгийн хэрэгцээгээ хангачихсан хүн хөлбөмбөгөө хөгжүүлэх гэж үзнэ л дээ, мань хүний зорилго бол гадагшаа дотогшоо карьер хөөх нь л чухал биз.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue Feb 10, 2015 9:11 am
by Tdi
Хөлбөмбөгийн холбооны сайт, ФБ хуудас дээр Ганбаатарын ярилцлага гараастай. Албан тушаалаа ашиглаж байгаа биздээ. Уг адилхан нэр дэвшигч баймаар.
Тэгсэн бас С1 Амараа бас юу вэ? Ганбаатарынхаа ярилцлагыг эшилчихсэн ФИФА гаа л даганадаа ч гэх шиг. Хэн ФИФАгаас больё гээд байгаа юм бүү мэд.

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue Feb 10, 2015 9:34 am
by Aagii_03
Тэр нэвтрүүлэг онлайн байхгүй юу? эсвэл хэдний өдөр хэдээс гарсныг нь хэлээд өгөөч дээ таануус

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue Feb 10, 2015 11:34 am
by zigo
улс төртэй л хольмооргүй байгаа юмдаа. хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуус их болцон, тэдэнлүү хандаж санал авчих санаа агуулаад алалцчих юмаа. ёстой нээрээ бандийн юм бэ

Re: .::Монголын хөлбөмбөгийн ирээдүй::.

PostPosted: Tue Feb 10, 2015 2:07 pm
by LeBe