Page 1 of 3

НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 22, 2011 1:07 pm
by zorigtsaikhan
НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!
Нийслэл Лиг мань энэ жил 2 тойргоор зохион явгдахаар болсон байгаа.

Лиг 05 дугаар сарын 01ны өдөр нээлтээ хийх болно.

Энэ жилийн лигийн тэмтсээнд оролцох багууд:

1. Улаанбаатарын Мазайлаачууд
2. Хоромхон
3. Эрчим
4. Унагнууд
5. Сэлэнгэ Пресс
6. Хүлэгүүд
7. Улаанбаатар ФС
8. Хандарьд

Нээлтийн тоглолтонд Мазаалайчууд Хангарьдын эсрэг тоглох болно.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 22, 2011 3:11 pm
by TRISTAN
Улаанбаатар дээд сургууль орохгүй юм уу?

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 22, 2011 3:12 pm
by Г.Баяраа
Улаанбаатар ФС-гийн талаар Тристан тодруулчаарай..хүмүүс жаахан мэдэхгүй байх шиг байгаан

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 22, 2011 3:25 pm
by Khosoo
ФС Улаанбаатар бол хотын захиргааны баг юм аа. Энэ жил шинээр байгуулагдаж байгаа.

Харин УБДС яасан юм болдоо? Нэрээ сольсон юм уу?

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 22, 2011 3:53 pm
by Batuka00
УБДС-н Улаанбаатарын Унаганууд багаа гэж. Багуудын бүрэлдэхүүнийг мэдэх арга бну? Нээрээ 1 багт гадны 3н тоглогч тоглох дурэмтэй юм бншдээ. Арай олон байж болоогуйм байхдаа. Гараанд 4 байхад болох юм биш үү. Сэлгээнд 2 ч юмуу. Гадны тоглогч олон гэмээнэ манайханд сайхан туршлага болмоор юм.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 22, 2011 4:20 pm
by monhoo_ts2003
Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны Үндэсний “Нийслэл лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа өнөөдөр 11.00 цагаас “Чингис” зочид буудалд боллоо. Ирэх сарын эхний өдөр эхлэх лигийн тэмцээнд “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Улаанбаатарын унаганууд”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Сэлэнгэпресс”, “Хүлгүүд”, “ФС Улаанбаатар” гэсэн найман багийн 172 тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн. Энэ дунд япон, нигери, хойд солонгос, турк легионерүүд ч байна. Багууд хоёр тойрог тоглож, эхний хоёр байрт шалгарсан баг аваргын төлөө, харин гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Сугалааны үйл ажиллагаанд дээд лигийн клубүүдийн эзэн, ивээн тэтгэгч, тоглогчид хүрэлцэн ирсэн. Энэ үеэр МХБХ-ноос баг бүрт нэг сая төгрөгийн үнэтэй бөмбөг гардуулсан юм. Түүнчлэн зарим клубын дасгалжуулагч нарыг 2011 он дуустал цалинжуулахаар шийдвэрлэснээ дуулгалаа.

Дашрамд сонирхуулахад, 15 дахь удаагийн “Нийслэл лиг”-ийн тэмцээний шагналын сан 20 сая төгрөг болсон нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн дүн ажээ.

"Нийслэл лиг"-ийн нээлтийн ажиллагаа ирэх сарын 1-нд Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд болох бөгөөд аварга баг есдүгээр сарын 18-нд тодорно.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 22, 2011 5:43 pm
by Төрналдо
Цэндээ алаад өгөх байхаа. Мөрөн тоглох юмуу асуугаарай !!!

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sat Apr 23, 2011 12:04 am
by CAHAKA
Мазаалайгийн бүрэлдэхүүнийг хаанаас харж болох вэ ?

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon Apr 25, 2011 9:09 am
by TRISTAN
monhoo_ts2003 wrote:Монголын хөлбөмбөгийн холбооны 2011 оны Үндэсний “Нийслэл лиг”-ийн сугалааны үйл ажиллагаа өнөөдөр 11.00 цагаас “Чингис” зочид буудалд боллоо. Ирэх сарын эхний өдөр эхлэх лигийн тэмцээнд “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Улаанбаатарын унаганууд”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Сэлэнгэпресс”, “Хүлгүүд”, “ФС Улаанбаатар” гэсэн найман багийн 172 тамирчин оролцох мэдүүлгээ өгсөн. Энэ дунд япон, нигери, хойд солонгос, турк легионерүүд ч байна. Багууд хоёр тойрог тоглож, эхний хоёр байрт шалгарсан баг аваргын төлөө, харин гурав, дөрөвдүгээр байр эзэлсэн багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөх юм.

Сугалааны үйл ажиллагаанд дээд лигийн клубүүдийн эзэн, ивээн тэтгэгч, тоглогчид хүрэлцэн ирсэн. Энэ үеэр МХБХ-ноос баг бүрт нэг сая төгрөгийн үнэтэй бөмбөг гардуулсан юм. Түүнчлэн зарим клубын дасгалжуулагч нарыг 2011 он дуустал цалинжуулахаар шийдвэрлэснээ дуулгалаа.

Дашрамд сонирхуулахад, 15 дахь удаагийн “Нийслэл лиг”-ийн тэмцээний шагналын сан 20 сая төгрөг болсон нь өмнөх жилийнхээс хоёр дахин өссөн дүн ажээ.

"Нийслэл лиг"-ийн нээлтийн ажиллагаа ирэх сарын 1-нд Монголын хөлбөмбөгийн ногоон талбайд болох бөгөөд аварга баг есдүгээр сарын 18-нд тодорно.


За ашгүй зунжингаа нүдэлцсэн сайхан тэмцээн болох нь дээ.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon Apr 25, 2011 6:20 pm
by Moza
Багийн бүрэлдэхүүнүүдийг мэдэх боломж бнуу?
Хангарьд-н 2 легонерийн өндөр нь энэ жил тоглоно гэнэ.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon Apr 25, 2011 9:35 pm
by Kaka'8
Эрдэнэтийгаа л дэмжийдаа

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon Apr 25, 2011 9:57 pm
by takuya
энэ жил ч сайхан юм болнодоо

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon Apr 25, 2011 10:00 pm
by takuya
нээлтийн тоглолт хангарид мазаалай 2 таарсан бсан өнгөрсөн жилийн финалд таараад хангарид хожиж бсан мазаалай хариугаа авах боломжтой боллоо доо

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Tue Apr 26, 2011 2:30 am
by Төрналдо
Уг нь монголын сагсан бөмбөг , хөлбөмбөгийн удирдлагууд ганц вэд хуудастай болгох талаар юм хиймээрийн ЛОЛ

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Tue Apr 26, 2011 2:38 am
by zigo
хөлбөмбөгийн холбоо веб хуудастай. www.the-mff.mn

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Tue Apr 26, 2011 2:14 pm
by Batuka00
вэбдээ багуудын бүрэлдэхүүнийг оруулаасай

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Apr 27, 2011 8:35 am
by zorigtsaikhan
Batuka00 wrote:вэбдээ багуудын бүрэлдэхүүнийг оруулаасай

Баг клудууд мэдүүлгээ өгсөн учир ойрын хугцаанд тамирчид болон албаны хүмүүсийн жагсаалтын оруулна.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Apr 28, 2011 9:39 pm
by Batuka00
Шууд дамжуулах телевиз бхгүйл бхдаа.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Apr 28, 2011 10:23 pm
by richie_d4
гаргана гэсэн шдээ. гэхдээ аль тв-г мэдэхгүй байна. бараг л тв9-р болов уу.
Хоромхоноо л дэмжинэ дээ

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Apr 29, 2011 10:22 pm
by bbman
тв9 худлаа байхаа с1 гаргана гэж байсан тэгээд бас шинэ монгол гээд тв.. нээрээ дахиад 1 хэдэн санал өгчмөөр байдаг яахуу хэхэ

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sun May 01, 2011 2:15 pm
by Batuka00
Гаргахгүүн гэж бодоод сууж бсан чинь боловсролоор гарч бн ш дээ ашгүй дэ.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sun May 01, 2011 3:28 pm
by enkuna
Ингээд тоглолтууд гаргаад байх хэрэгтэй юм байгаам шд.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sun May 01, 2011 7:56 pm
by Билгүүдэй
Энэ жилийн тэмцээнийг заавал үзэж илүү олон хүн мэддэг болноо.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sun May 01, 2011 8:53 pm
by bbman
мазаалай-хангарьд 1-1

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon May 02, 2011 12:06 am
by Bibby
Нийслэл Лиг гсн шинэ форум нээж бгаад, дотор нь багуудын сэдэв нээвэл ямрав?