Page 3 of 3

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Tue Jun 07, 2011 11:51 pm
by suuri
Zaya8 wrote:Nike брэнд Монголд орж ирсэний 3 жилийн ойг тохиолдуулан өндөр шагналын сантай сонирхогчдын хөлбөмбөгийн тэмцээнийг зохион байгуулах гэж байна. . Нэг сарын хугацаанд үргэлжлэх уг тэмцээнд багуудыг олон тоглолт хийлгэхийн тулд тойргийн журмаар буюу лигийн систэмээр явна. Техникийн зөвөлгөөн 6 сарын 9-ий 15 цагт болно. 99090971, 99078408, 96668472

бүртгэл нь хэзээ юм бэ мөнгө төгрөг төлөх юм уу

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Tue Jun 14, 2011 5:36 pm
by bazuka
одоо өнгөрсөөн эxэлцэн

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Jul 06, 2011 7:40 pm
by fond
2 тойрог хэзээ эхлэх вэ?

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jul 21, 2011 12:49 pm
by Batuka00
Монголын Хөлбөмбөгийн Холбооны солилцооны цонх 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн билээ. Солилцооны цонх хаагдах хугацаа 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байсан.
Томоохон солилцоо наймаанууд явагдсан бөгөөд хамгийн сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе.


• Улаанбаатар ХБКлуб хамгийн сонирхолтой наймааг хийсэн бөгөөд тэд өнгөрсөн улирлын лигийн шилдэг хагас хамгаалагчийн шагналт, Улаанбаатар Дээд Сургуулийн багаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Чинзоригийг 2,000,000 төгрөгөөр худалдан авсан нь Монголын хөлбөмбөгчдийн хамгийн их үнэ хүрсэн үзүүлэлт боллоо.


• Улаанбаатар ХБКлуб дараагийн сонирхолтой наймааг БНАСАУ-тай хийсэн бөгөөд 2010 оны ДАШТ-нд оролцож байсан тоглогч Ким Миён Вон, болон өсөх ирээдүйтэй тамирчин Син Чол Жин нарыг эгнээндээ элсүүлж чадсан байна. Тэд лигийн тэмцээнийг 7 болон 2 дугаараар уран гоё тоглолтоороо чимнэ гэдэгт итгэлтэй байна.\


• Мөн Улаанбаатар ХБКлуб арын шугамандаа ихээхэн анхаарал тавьж эхэллээ. Зодог тайлаад байсан хашир мастер Ч.Мөнхбатыг тоглуулахаар тохиролцоонд хүрсэн бол хамгаалагч Э.Эрдэнэболд, Г.Төмөр-Очир нараар арын эгнээгээ өргөтгөлөө.


• Улаанбаатар Дээд Сургуулийн багийн 2 туршлагатай тамирчин болох А.Чинзоригийг солилцоогоор, Б.Ганбатыг өвчний улмаас тоглох боломжгүй болгосон боловч Олон улсын хэмжээний мастер Б.Буман-Учрал болон шигшээ багт тоглож байсан Г.Мөнхгал нарын “хашир туршлагууд”-аар эгнээгээ өргөтгөж чадлаа.


• Хамгийн тогтвортой багаар “Сэлэнгэпресс” баг тодорчээ. Тэд энэ удаа ямар ч солилцоо хийхгүйгээр тэмцээндээ амжилт үзүүлэхээр шийдвэрлэжээ.


• Саяхан “Боргио Кап” тэмцээндээ амжилт үзүүлсэн лигийн хамгийн олон удаагийн тэргүүн “Эрчим” клуб 5 солилцоо хийсэн байна. Тэд Г.Цогбадрах, С.Баярчулуун, Т.Дүүрэнтөгс, Г.Жавхланбаяр нарыг Ц.Энхтөр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр, М.Төгөлдөр болон нигери тоглогч Olajide Ronald Olatayo нарын залуу тоглогчдоор сольсон байна.


• Эрдэнэтийн “Хангарьд” клуб 17 настнуудаар эгнээгээ өргөжүүллээ. Тэд авъяаслаг залуу тоглогч П.Тэмүүлэн, Т.Энх-Эрдэнэ нарыг тоглуулахаар болжээ.


• “Улаанбаатарын мазаалайнууд” өөрийн багийн Д.Содбаяр, Л.Жавхлан нарыг дууджээ. Ингэснээр тэд гайхалтай тоглолтуудаар хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна.


• “Хүлэгүүд” тун бага хөдөлгөөн хийлээ. Солонгост амжилттай суралцан тоглож байгаа авъяаслаг тоглогч Х.Есөн-Эрдэнийг дуудсан бол Л.Батбуянг эгнээндээ нэгтгэлээ.


• Лигийг өнгөлж яваа “Хоромхон” клуб халаа сэлгээ ихээр хийхээр шийдвэрлэлээ. Багийн тамирчин Б.Нямдорж, Ц.Дөлгөөнтамир, Б.Жанчивдорж, Х.Амар, Б.Ууганбаяр нарын оронд А.Сандалай, Ж.Саруултоль, Ц.Амарсанаа, Б.Содбилэг, Ч.Пүрэв-Очир нараар солихоор шийдвэрлэжээ.





Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ.





МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО
Монголын Хөлбөмбөгийн Холбооны солилцооны цонх 2011 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээгдсэн билээ. Солилцооны цонх хаагдах хугацаа 2011 оны 7 дугаар сарын 15-ны өдөр байсан.
Томоохон солилцоо наймаанууд явагдсан бөгөөд хамгийн сонирхолтой мэдээллийг та бүхэнд хүргэе.
• Улаанбаатар ХБКлуб хамгийн сонирхолтой наймааг хийсэн бөгөөд тэд Улаанбаатар Дээд Сургуулийн багаас Монгол Улсын шигшээ багийн тамирчин А.Чинзоригийг 2,000,000 төгрөгөөр худалдан авсан нь Монголын хөлбөмбөгчдийн хамгийн их үнэ хүрсэн үзүүлэлт боллоо.
• Дараагийн Улаанбаатар ХБКлуб дараагийн сонирхолтой наймааг БНАСАУ-тай хийсэн бөгөөд 2010 оны ДАШТ-нд оролцож байсан тоглогч Ким Миён Вон, болон өсөх ирээдүйтэй тамирчин Син Чол Жин нарыг эгнээндээ элсүүлж чадсан байна. Тэд лигийн тэмцээнийг 7 болон 2 дугаараар уран гоё тоглолтоороо чимнэ гэдэгт итгэлтэй байна.
• Мөн Улаанбаатар ХБКлуб арын шугамандаа ихээхэн анхаарал тавьж эхэллээ. Зодог тайлаад байсан хашир мастер Ч.Мөнхбатыг тоглуулахаар тохиролцоонд хүрсэн бол хамгаалагч Э.Эрдэнэболд, Г.Төмөр-Очир нараар арын эгнээгээ өргөтгөлөө.
• Улаанбаатар Дээд Сургуулийн багийн 2 туршлагатай тамирчин болох А.Чинзоригийг солилцоогоор, Б.Ганбатыг өвчний улмаас тоглох боломжгүй болгосон боловч Олон улсын хэмжээний мастер Б.Буман-Учрал болон шигшээ багт тоглож байсан Г.Мөнхгал нарын “хашир туршлагууд”-аар эгнээгээ өргөтгөж чадлаа.
• Хамгийн тогтвортой багаар “Сэлэнгэпресс” баг тодорчээ. Тэд энэ удаа ямар ч солилцоо хийхгүйгээр тэмцээндээ амжилт үзүүлэхээр шийдвэрлэжээ.
• Саяхан “Боргио Кап” тэмцээндээ амжилт үзүүлсэн лигийн хамгийн олон удаагийн тэргүүн “Эрчим” клуб 5 солилцоо хийсэн байна. Тэд Г.Цогбадрах, С.Баярчулуун, Т.Дүүрэнтөгс, Г.Жавхланбаяр нарыг Ц.Энхтөр, Э.Мөнх-Эрдэнэ, Б.Эрхэмбаяр, М.Төгөлдөр болон нигери тоглогч Olajide Ronald Olatayo нарын залуу тоглогчдоор сольсон байна.
• Эрдэнэтийн “Хангарьд” клуб 17 настнуудаар эгнээгээ өргөжүүллээ. Тэд авъяаслаг залуу тоглогч П.Тэмүүлэн, Т.Энх-Эрдэнэ нарыг тоглуулахаар болжээ.
• “Улаанбаатарын мазаалайнууд” өөрийн багийн Д.Содбаяр, Л.Жавхлан нарыг дууджээ. Ингэснээр тэд гайхалтай тоглолтуудаар хөгжөөн дэмжигчдээ баярлуулна гэдэгт итгэлтэй байна.
• “Хүлэгүүд” тун бага хөдөлгөөн хийлээ. Солонгост амжилттай суралцан тоглож байгаа авъяаслаг тоглогч Х.Есөн-Эрдэнийг дуудсан бол Л.Батбуянг эгнээндээ нэгтгэлээ. Сонирхолтой нь спортын мастер дасгалжуулагч Ц.Энхтөрийн “хөдөлмөр” нэмэр болох бололтой.
• Лигийг өнгөлж яваа “Хоромхон” клуб халаа сэлгээ ихээр хийхээр шийдвэрлэлээ. Багийн тамирчин Б.Нямдорж, Ц.Дөлгөөнтамир, Б.Жанчивдорж, Х.Амар, Б.Ууганбаяр нарын оронд А.Сандалай, Ж.Саруултоль, Ц.Амарсанаа, Б.Содбилэг, Ч.Пүрэв-Очир нараар солихоор шийдвэрлэжээ.
АПУ ХК-тай хамтран зохион байгуулдаг “Нийслэл лиг” тэмцээний 2 дугаар тойргийн тоглолтууд 2011 оны 7 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлнэ

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Jul 21, 2011 6:51 pm
by Villa_Bayaraa
За тэр УБ ФСд орсон Эрдэнэболд гэж манай нэг дүү байгаам даа... амжилт гаргах нь уу харж л суухаас...

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sat Jul 30, 2011 11:33 am
by bbman
өнөөдөр хоромхон-улаанбаатар фц 18.00 тоглоно

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sat Jul 30, 2011 11:59 am
by chegevara
хөлбөмбөгийн холбоонд маркетинг нтр гэж байдаг юмуу. лигийн тоглолтын билет 3000 гэж сонссон. үзэх хүн хэр олон байдаг юм болдоо. уул нь 1000 хавьцаа тогтоож байгаад лигээ чанартай болгоод, зохион байгуулалтаа өндөрсгөөд, багууд бужигнасан замбараагүй тоглолтоо биш арай эмх цэгцтэй тоглодог болоод, дараа нь 3000 болговол зүгээрсэн. хүнд үзүүлэхгүй бол ер нь лиг юунд хэрэгтэй юм бэ.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Aug 12, 2011 8:13 pm
by richie_d4
өнөөдөр сэлэнгэ пресс, хасын хүлгүүд хоёр тоглосон юу болсын бол? мэдсэн хүн байна уу

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Aug 12, 2011 10:26 pm
by bayarkhuu
richie_d4 wrote:өнөөдөр сэлэнгэ пресс, хасын хүлгүүд хоёр тоглосон юу болсын бол? мэдсэн хүн байна уу

3:1 Сэлэнгэ Пресс хожсон...Мөрөн 2 гоол...нэгийг нь пеналтаас, нөгөө гоолыг н Чинбаа...Одхүү 2 ассист...
Хасын нэр төрийн ганц гоолыг Золбоо хийсэн...Сэлэнгэ Прессээс Чинбаа, Гээгий 2 бэртэл авж, Төгсөө улаан авж Сэлэнгэ Пресс 10уулаа тоглолтоо дуусгасан...

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Fri Aug 12, 2011 10:27 pm
by bayarkhuu
Villa_Bayaraa wrote:За тэр УБ ФСд орсон Эрдэнэболд гэж манай нэг дүү байгаам даа... амжилт гаргах нь уу харж л суухаас...

Мазаалайд байсан Болдоо мөн үү?

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon Aug 15, 2011 12:59 am
by Bulga
эдгээр багуудад тоглодог хүн байна уу0??

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Sep 01, 2011 1:35 am
by javkhlan

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Sep 14, 2011 6:39 pm
by indie
Сая улаанбаатар фс пэналти шүүт оут-р яллаа.Уг нь тэр хөүм эвэй дүрэм нь үйлчилдэг байсан бол Хас гарчих байсийн.Холбоо нь тэгээд тэрийгээ эртхэн зарлахгүй тоглолт дуусчаад байхад яг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хас нь өөрсдийгөө ялчихлаа гэж баярлаад балай юм.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Sep 14, 2011 8:38 pm
by UULAA
уг нь шууд Хүлгүүд ялах байсаншд ...манайхан дандаа ингэж бантан хутгаж баух юм....Хүл;гүүд бол заргалдах л бсн

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Sep 14, 2011 9:09 pm
by Moza
UULAA wrote:уг нь шууд Хүлгүүд ялах байсаншд ...манайхан дандаа ингэж бантан хутгаж баух юм....Хүл;гүүд бол заргалдах л бсн

Нэг бодлын тийм ч юм шиг...
Гэхдээ нэмэлт цаг сунгахад талбай хамаардаг билүү яадаг билээ... Энэ юмаа лигийн дүрэм нтр тээ оруулсан бгаа байлгү дээ..

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Sep 14, 2011 9:18 pm
by indie
Хэрвээ айлын талбай дээрх гоол-нх дүрэм хамаардаг байсан бол нэмэлт цагт ч гэсэн үйлчилнэ л дээ.Тэгээд эхнээсээ тодорхой болгож өгөөгүй юм шиг байгаан.

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Sep 14, 2011 9:36 pm
by Moza
Өнөөдрийн тоглолтын хувьд 2 баг хоёулаа нэг л сонин тоглолоо. Цаг агаараас болсон бж магад.../балиар хүйтэн бсан шүү арай гэж л дуусгасан./
Улаанбаатарын хувьд тоглогчид нь Хасын Хүлгүүдийн тоглогчдоос ур чадвараар илүү. Харин Хас нь багийн тоглолтын хувьд арай илүү зохион байгуулалттай байсан. Нэг муухай нь хоёулаа эрт баярлаад хороо амссан даа... Улаанбаатар фс пеналтын эрхтэй болчоод цохиогүй байж гоол оруулцан юм шиг баярлаал... цохилтыг нь солонгос легонер алдаал... харин Хасын хүлгүүд цаг дуусах мөчид айлын талбайд олон бөмбөг оруулсан гээд хожцон юм шиг баярлаад тэгсэн пеналт цохин гээд...

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Wed Sep 14, 2011 9:36 pm
by Moza
Финал нь хэзээ хэдэн цагаас юм бол?

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Sep 15, 2011 5:40 pm
by Г.Баяраа
Moza wrote:
UULAA wrote:уг нь шууд Хүлгүүд ялах байсаншд ...манайхан дандаа ингэж бантан хутгаж баух юм....Хүл;гүүд бол заргалдах л бсн

Нэг бодлын тийм ч юм шиг...
Гэхдээ нэмэлт цаг сунгахад талбай хамаардаг билүү яадаг билээ... Энэ юмаа лигийн дүрэм нтр тээ оруулсан бгаа байлгү дээ..

бас тийм юм бий...нэмэлт цаг сунгахад эвэй гоолын дүрэм үйлчилдэггүй юм байна...жишээлбэл CONCACAF Champions League, Copa Libertadores н тэмцээнд тэгдэгийн бна...

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Thu Sep 15, 2011 10:21 pm
by Фүүтгоол
Ноёны бөхтэй болсон юм биз дээ Монголын лиг. Нийслэлийн ЗДТГазарын баг ч гэх шиг татварын мөнгөөр хулхи бөхчүүдэд баахан байр өгдөг одоо нэг хөлбөмбөгийн баг тэжээдэг болж байгаам байна (mannn . Нээх шударга нь хаашаа юм жаахан жамаараа явахсан...

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Mon Nov 21, 2011 11:48 pm
by the kop__b_none
өнгөрсөн жил тоглосон Паул Эбүка гэж нигэри нөхөрийн талаар мэдэх хүн байна уу.. ФБ твиттэр ннтрийг нь мэддэг хүн байна уу..

Re: НИЙСЛЭЛ ЛИГ 2011!!!

PostPosted: Sat May 26, 2012 2:44 pm
by Batuka00