Page 1 of 106

--->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:20 pm
by Khosoo
Бид Монгол улсын үндэсний шигшээ багаа бүрэн утгаараа дэмжих боломж бүрдлээ.
Азийн хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг Челленж Кап тэмцээний урдчилсан шатанд Филиппиний шигшээ багтай таарсан билээ.
2-р сарын 9-нд эхний тоглолтыг Филиппиний Манила хотод хийнэ.
Харин хариу тоглолт УЛААНБААТАР хотноо 3 сарын 15-нд болох юм. Энэ тоглолт нь өмнөх Макаогийн шигшээтэй хийсэн тоглолтоос олон зүйл өөр. Шинэ хөлбөмбөгийн холбоо, шинэ менежмент, шинэ өрсөлдөгч гээд л...

Энэ сэдэвт тэр тоглолттой холбоотой, Филиппиний хөлбөмбөг, бидэнтэй тоглох тоглогчид, бид яаж хөгжөөн дэмжвэл зүгээр байх талаар зүйлүүдээ бичицгээе!

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:26 pm
by Realist
Форумаараа нилээд олуулаа нэгдэж очиж шигшээ багаа дэмжиж үзий.
Том баннер энэ тэр хийлгээд жинхэнэ гоё фанатууд шиг тэ уухайлаад л бусдадаа ч бас үлгэр жишээ харагдахаар очвол бас л гоё.
Тэхгүй манайхан чинь очоол гоё дэмжээд ч өгөхгүй, тоглогчидоо загнаад л байдгийм байнлээшт.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:26 pm
by Khosoo
Филиппиний хөлбөмбөгийн холбоо нь Азийн хамгийн анхны хөлбөмбөгийн холбоо юм байна. Гэхдээ том тэмцээнд нэг ч шалгарч оролцож байгаагүйг харахад бас нээх гавихаар түүхгүй бололтой.

Би дээр нэг Барсагийн сэдэв дээрээс Азиас тоглосон хамгийн анхны хүн Барсад Филиппинээс ирсэн легионер гэж уншиж байсан юм байна.
Сүүлийн мэддэг юм нь Челсигийн академид ах дүү хоёр Янгхасбанд байсан. Сая викидсэн чинь одоо бол гавихаа байжээ.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:32 pm
by SAVAGE
Реалистийн хэлдэгээр форумаараа зб тай сайхан дэмжий.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:39 pm
by mig28
бүгдээрээ бултаараа шигшээ багаа дэмжий...
айлийн багийн тоглолтыг байхгүй болтол ни бүүлцгэе...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:45 pm
by Билгүүдэй
Өмнөх Макао бол үнэн кайфтай байсан даа.
Манайхан бөөнөөрөө дэмждэг багийнхаа хоум жерситэй ялгараад суучвал ТВ-ээр ч сайхан харагдана даа. Цагаан, улаан, цэнхэр, нтр.
Тэр баннер хийлгэх гоё сонсогдож байна. :eek:
Бас төрийн далбаа, Давалгаа үүсгэх нтр гээд гоё шд.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:47 pm
by rednasca
Реалистаа, нийлж жерси зарья... ккк...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:48 pm
by Khosoo
Хөлбөмбөгийн холбоо энэ удаа бас үзэгчиддээ нэлээн анхаарч ажиллана гэж байсан. Ямар ч байсан өмнөх шиг тэгж зохион байгуулалтгүй, оруулаад л зөнд нь орхичохгүй гэж байна лээ.

Бас нэг юм хэлэхэд Монголын шигшээ багийн өмсгөл солигдож өнгө нь өөрчлөгдөж "Улаан, цэнхэр, улаан", "Цэнхэр, улаан, цэнхэр" байсан.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:55 pm
by Realist
rednasca wrote:Реалистаа, нийлж жерси зарья... ккк...


Монголын шигшээн үү? ккк

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 1:58 pm
by rednasca
яагаад болохгүй гэж?...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 2:01 pm
by asa
Авья шдээ. Шигшээгийнхээ өмсгөлтэй больё л доо

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 2:07 pm
by Realist

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 2:09 pm
by Realist
Khosoo wrote:Бас нэг юм хэлэхэд Монголын шигшээ багийн өмсгөл солигдож өнгө нь өөрчлөгдөж "Улаан, цэнхэр, улаан", "Цэнхэр, улаан, цэнхэр" байсан.


Нээрээ энэ дээрх зурган дээр байгаа өмсгөлөөс өөр болж байгаа гэсэн үг үү?

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 2:17 pm
by rednasca
эрхбиш сольж байгаа байлгүй дээ...
ямар ч загвар, мэдрэмжгүй л юм байна... ккк...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 2:18 pm
by Hartsaga
Эхлээд сток ситигийн хаалгач Begovic-н өмсгөл авна шүү, дараа нь монголынхоо шигшээгийн үндсэн өмсгөл авъя, филиппиний багыг ирэхэд нь айлгадаггүй л юм бол манай хожигдох байхдаа манайх дандаа хэрэгтэй үед хожигдож байдаг ш дээ.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 2:25 pm
by Билгүүдэй
Khosoo wrote:Хөлбөмбөгийн холбоо энэ удаа бас үзэгчиддээ нэлээн анхаарч ажиллана гэж байсан. Ямар ч байсан өмнөх шиг тэгж зохион байгуулалтгүй, оруулаад л зөнд нь орхичохгүй гэж байна лээ.

Бас нэг юм хэлэхэд Монголын шигшээ багийн өмсгөл солигдож өнгө нь өөрчлөгдөж "Улаан, цэнхэр, улаан", "Цэнхэр, улаан, цэнхэр" байсан.

Харин тийн гэсэн. Надад нилээн хэдэн загвар бий л дээ. Энэ өнгө дагуу гэвэл 2 байгаа.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 2:29 pm
by Баясаа
Бүгдээрээ очиж үзэж дэмжье, баннер нтр бариад л ...

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:00 pm
by Аагий
"Муу" шигшээгээ бол ёстой дэмжий шүү... ЗБ-тай дэмжих асуудлыг бүрэн дэмжинэ... Эртнээс далбаа энэ тэрээ бэлдээрэй олл.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:07 pm
by TRISTAN
Энэ удаад хөгжөөн дэмжигчид бид өөрсдийгөө маш сайн бэлдэх хэрэгтэй.

Манай хөгжөөн дэмжигчидийн гол гаргадаг алдаа бол тоглолт эхлээгүй байхад л өөрсдийнхөө тоглогч нарыг явуулаад л шоглоод эхэлдэг, бас тоглолтын дундуур алдаа гаргасан тоглогч нарыг загнаж, харааж, муулж, бүүлдэг. Мэдээж энэ байдал тоглогч нарын өөртөө итгэх байдлыг багасгаж, улам бүр сандралд оруулна. Тэгэхээр бид нарт гэртээ тоглож давуу тал хөгжөөн дэмжигч утгаа алдаж байгаа юм.

Сэтгэл хангалуун бус таалагдахгүй байсан ч шүдээ зуугаад л урагшаа, уухай гээд л байх хэрэгтэй. Харин тоглолт дуусаад хэрвээ сэтгэл хангалуун бус зүйл байгаа бол гаргах нь зүй ёсны хэрэг.

Манай хөгжөөн дэмжигчид Ардчилсан Солонгосын хаалганд тоглолтын сүүлийн минутанд гоол хийхэд яаж орилж байлаа түүн шигээ 90 минут дэмжээд өгөхөд бидний хэрэг гарах бөлгөө.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:09 pm
by BLGN
Очиж дуу дуулахад бэлэн шүү. :ногоон:

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:11 pm
by Hartsaga
Дэмжихээсээ өмнө багтай болчихъё тэгээд дэмжие. Эхлээд гадаадаас сайн мэргэжилтэн урьж авчраад багийн гишүүний цалин гэж доод тал 400 мянган төгрөг өгдөг тэгээд шударгаар хэн тоглож чадна тэр хүнийг л магадгүй одоо энэ дуулиан тэмцээнд ороод байгаа 7-р ангийн хүүхэд байсан ч цалинг нь өгөөд тоглуулья л даа. Мөнгө санхүүгийн асуудалаа хэлээд шийдэе л дээ агуу эх орон ч үзэлтэй пүүс компанийн эзэдээ. Жирийн иргэд ч гэсэн сард нэг 10 мянган төгрөг хандивлаад байхад баг босгох л байлгүй дээ. Тэгэхгүй бол манай баг 4-0 ирчихээд талбай дээрээ 1-0 хожоод манайх хожсон энэ чинь амжилт энэ тэр гээд өөрсдийгөө баясгаад сууж мэдэх л хүмүүс дээ.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:12 pm
by TRISTAN
Филипины багийн хаалгач нь Нэйл Етэриж гэж нөхөр байдаг бөгөөд Англи-д төрж, 2003-2006 онд Челсигийн залуучуудын багт тоглож, 2005 онд Английн Андер-16 багт дуудагдаж байсан, 2006 онд Фулхэмын залуучуудын багт шилжсэн тоглогч байна. Одоо Фулхэмын 3 дугаар хаалгач 20 настай, 1м 91см өндөртэй залуу байна.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:21 pm
by Билгүүдэй
TRISTAN wrote:Филипины багийн хаалгач нь Нэйл Етэриж гэж нөхөр байдаг бөгөөд Англи-д төрж, 2003-2006 онд Челсигийн залуучуудын багт тоглож, 2005 онд Английн Андер-16 багт дуудагдаж байсан, 2006 онд Фулхэмын залуучуудын багт шилжсэн тоглогч байна. Одоо Фулхэмын 3 дугаар хаалгач 20 настай, 1м 91см өндөртэй залуу байна.

Нөгөө загваруудаа авахгүй юм уу? Бэлэн болцон. Дан Адидас шүү.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:27 pm
by TRISTAN
Ер нь Филипины шигшээгийн бүрэлдэхүүн түүхийг нь судлаад үзэж байхад яг одоо хөгжлийнхөө хамгийн оргил үе дээр явж байгаа юм бна.
Одоо ФИФА ранкд 150 байранд явж байгаа.

Багийн бүрэлдэхүүнд Англи, Америк, Голланд, Герман, гаралтай тоглогч нар бараг багийн 2/3 бүрдүүлсэн байх юм. Тэгээд ихэнх нь 20 дөнгөж гаран насны тоглогч нар байна.

Re: --->Азийн Челленж цомын тэмцээн: МОНГОЛ - ФИЛИППИН

PostPosted: Thu Jan 13, 2011 3:34 pm
by TRISTAN
Jason DE JONG

Filipino international footballer who plays professionally for Eerste Divisie club Veendam, as a midfielder.

Goyo goyo, surtei surtei nertei toglogch nar baina oo.