Page 5 of 5

Re: Mongolian Soccer

PostPosted: Mon Apr 11, 2011 8:21 pm
by pein_akatsuki
монголийн шигшээ багийн моронгийн бичлэг.амэрикт сурж байгаан байна.тэр 1.38 дээр хаядаг пасс унэн тас наас

Re: Mongolian Soccer

PostPosted: Fri May 20, 2011 2:40 pm
by madrid@spurs
За манай Улаанбаатар хот маань өөрийн гэсэн эф-си Улаанбаатар гэдэг хөлбөмбөгийн багтай болж байгаа юм бна.Багийн ерөнхийлөгчөөр Улаанбаатар хотын захирагч байх бол дэд ерөнхийгөөр АПУ-н Батсайхан дасгалжуулагчаар Мөнхбат нар ажиллах юм бна. Багт монголчуудаас гадна Хойд Солонгосын шигшээгийн 2 тамирчин болон Мексикээс тамирчид ирж тоглох ажээ.Мөн Миланаас дасгалжуулагч ирж 3сарын хугацаанд ажиллах юм бна...манай хөлбөмбөгчидөөсч бас Милан руу очиж бэлтгэлд гарч номын дуу сонсноо.Зөвхөн хотынхоо нэрийн өмнөөс төдийгүй улсынхаа нэрийг олон улсын тавцанд гаргах зорилготой тус багийн түүх өнөөдрөөс эхэлж байгаагаа ийнхүү зарлалаа...

Re: Mongolian Soccer

PostPosted: Tue Jun 14, 2011 6:11 pm
by bazuka
pein_akatsuki wrote: монголийн шигшээ багийн моронгийн бичлэг.амэрикт сурж байгаан байна.тэр 1.38 дээр хаядаг пасс унэн тас наас


сайн бндаа

Re: Mongolian Soccer

PostPosted: Fri Jun 17, 2011 3:19 pm
by saraul

Re: Mongolian Soccer

PostPosted: Sat Jun 18, 2011 1:01 am
by khasar
би хувьдаа монголд сонирхож байгаа хүүхэд бүр хичээгээд багш нар нь дэмжээд өгөхөд л болчих юм шиг санагдана. гэнэн ч санагдаж магадгүй л юм. гэхдээ л эзэн хичээвэл заяа хичээнэ шүү дээ.
чин сэтгэлээ хөлбөмбөгийг хайрлая

Re: Mongolian Soccer

PostPosted: Sat Jun 18, 2011 8:56 am
by bazuka
минийээр бол сайн далайцтай xөрөнгө оруулалт л xэрэгтэй бгаамдаа

Re: Football in Mongolia

PostPosted: Thu Aug 04, 2011 10:39 am
by kickman10
Хөлбөмбөг сонирхогчидын Tiger-Эв Нэгдэл тэмцээний бүртгэл эхэллээ. Утас-88119970

Re: Football in Mongolia

PostPosted: Tue Aug 09, 2011 1:22 am
by santos leite kaka
kickman10 wrote:Хөлбөмбөг сонирхогчидын Tiger-Эв Нэгдэл тэмцээний бүртгэл эхэллээ. Утас-88119970




Тоглолтын хуваарь онцгүй байна лээ. Нэг баг өглөө эртхэн тоглох хуваарьтай бол хэсэг дуустал өглөө эрт тоглоно. Өдөр тогловол хэсэг дуустал халуун нарандаа шаруулна. Өглөө муу тоглодог баг өдөр сайн тоглож болно. Энийг анхаармаар юм даа. Юм мэддэг хүнээр тэмцээнээ зохиолгож байгаачдээ хөөө. Уул нь МХБХ-ны талбайд болж буй нь сайхан ч...

Re: Football in Mongolia

PostPosted: Thu Sep 01, 2011 1:35 am
by javkhlan
.

Re: Football in Mongolia

PostPosted: Wed Nov 02, 2011 12:06 am
by Voyage
нэг үеэ бодход хөлбөмбөгийн спорт манай оронд маш эрчимтэй хөгжиж байна аа.Үсрэнгүй гэж хэлж болохоор.Лигийн багуудад гадаадын тоглогчид тоглох болж.Сонирхогчдын тэмцээн гэхэд л олон багтай болж мөн багуудын тоглолтын ур чадвар ч ойролцоо түвшинд очжээ.Бараг хэдэн жилийн өмнөх лигийн багууд шиг л тоглолт үзүүлж байна.Эдгээрээс гадна Монголын ирээдүй болох өсвөрийн хөлбөмбөгчидийн маань ур чадвар үнэхээр сайн болжээ.Энэ бүгдээс харахад Монголын хөлбөмбөгийн хөгжил тун удахгүй Азийн дээд түвшинд хүрнэ гэж итгэж байна. :mongol:

Re: Football in Mongolia

PostPosted: Tue Nov 08, 2011 11:56 am
by Zaya8
DELTA LEAGUE – 2011 сонирхогчийн хөлбөмбөгийн футзалны аварга шалгаруулах тэмцээн 2011.11.26-12.18-ы хооронд амралтын өдрүүдэд Улаанбаатар Дээд сургуулийн спорт зааланд болно. Үндэсний лигт сүүлийн гурван жил оролцоогүй 18 наснаас дээш бүх тамирчид оролцох боломжтой. Багуудын бооцоо 500.000 төгрөг бөгөөд тэмцээнээ бүтэн дуусгасан багт 100.000 төгрөгийг эргүүлэн олгоно. Техникийн зөвөлгөөн 2011.11.23-ны өдрийн 14.00 цагт тээврийн товчооны зүүн тад байрлах EVERGREEN зочид буудалд болно.
Шагналын сан
Нэгдүгээр байр - 2.000.000
Хоёрдугаар байр – 1.500.000
Гуравдугаар байр – 1.000.000
Шилдэг тоглогч, мэргэн бууч, шилдэг хаалгач шагналтай.
Харилцах утас:96668472

Re: Football in Mongolia

PostPosted: Sat Nov 12, 2011 3:55 pm
by Могжоохон
МХБХ-ны ерөнхийлөгч гэж Морь худлаа нүд хуурсан юм барьж байх юм. Нүглийн нүдийг гурилаар хуурж байхын оронд Төв цэнгэлдэхээ хөлбөмбөгийн цэнгэлдэх болгож өргөжүүлсэн нь дээр байх байлаа

Re: Football in Mongolia

PostPosted: Fri Jan 06, 2012 3:09 pm
by Zaya8
Хэд хоногийн өмнө нэгэн шинэ нийтлэл бичсэн юм http://batzaya.niitlelch.mn/content/3655.shtml

Re: Football in Mongolia

PostPosted: Tue Feb 28, 2012 2:00 pm
by Г.Баяраа
Бидний хэлж заншснаар 15-р хорооллын хөлбөмбөгийн талбай ОУ-ын стандартад нийцсэн 5000 хүний суудалтай том цэнгэлдэх хүрээлэн болох юм байна. Зураг төсөл нь гарчихсан. Төсөл хэрэгжих хугацаа 2 жил гэж байна. Цэнгэолдэхийн нээлтэнд хөлбөмбөгийн домог Диего Марадонна, Франко Барези зэрэг алдартнууд ирнэ гэнэ

Re: Football in Mongolia

PostPosted: Wed Mar 28, 2012 4:30 am
by santos leite kaka
Г.Баяраа wrote:Бидний хэлж заншснаар 15-р хорооллын хөлбөмбөгийн талбай ОУ-ын стандартад нийцсэн 5000 хүний суудалтай том цэнгэлдэх хүрээлэн болох юм байна. Зураг төсөл нь гарчихсан. Төсөл хэрэгжих хугацаа 2 жил гэж байна. Цэнгэолдэхийн нээлтэнд хөлбөмбөгийн домог Диего Марадонна, Франко Барези зэрэг алдартнууд ирнэ гэнэ


Битүү байхаа? Гүү билүү?

Re: Football in Mongolia

PostPosted: Wed May 01, 2013 4:43 pm
by Yago
Монголын хөлбөмбөгийн холбоо "жигүүр"-ээ хугалжээ - Тэрбаатар ажлаа өгчээ гэнэ дээ.
http://sport.news.mn/content/142594.shtml

Re: Football in Mongolia

PostPosted: Thu Nov 07, 2013 6:28 pm
by Цогоо

Re: Football in Mongolia

PostPosted: Thu Oct 08, 2015 4:03 pm
by Nomer 10
Хүрхрээ лиг хөшгөө хаалаа

Монголын Хөлбөмбөгийн Холбооны ээлжит нэгэн улирал сүр дуулиантайхан болж өндөрлөлөө. Энэ жилийн лигийн хувьд шинэ удирдлагатай, шинэ менежменттэй, шинэ тоглогчид арвинтай, шинэ шагналын сантай... гээд л бүх юм нь цоо шинэ ийм нэгэн улирал байсан нь хамгийн их онцлох явдал байв. Хаа хамаагүй тоглогчдыг хольж хутгаад, бүх багийг нэг тогоонд хутгаад улирлыг “машиндаад” дуусгачихдаг байсан үе ард хоцорчээ. Хаа хамаагүй гэсний учир нь тоглогчид насаа дарж оролцдог, өөр хоорондоо “сэм ярилцаад” багаа сольдог гэх мэт зөрчлүүд өмнө нь элбэг байсан. Одоо тоглогчид цахим бүртгэлд орсноор дээрх зөрчлүүд арилж, тоглогчдын шилжилт хөдөлгөөн олон улсын жишгийн дагуу албан ёсоор, нээлттэйгээр хийгдэх болж ирлээ. Мөн багуудыг нэг тогооноос гаргаж, дээд доод хэмээн ангилж оролцуулах болсон нь ёстой нүдээ олсон хэрэг болов. Энэ бол зайлшгүй хийгдэх ёстой ажил байсан. Чансаа муутай багууд том багуудынхаа гоолон мөндрийн бай болдог, энэ нь эргээд бусад багуудын хувьд ч хүснэгтийн байранд их нөлөөлдөг нь хаана ч байдаг сөрөг үзэгдэл. Дэлхий, Европын аваргад оролцохын тулд Европ тивд гэхэд л бүх багуудыг базаж байгаад л 9 хэсэгт хуваадаг. Үүний нэг сөрөг тал нь Сан Марино, Люксембург, Мальта, Фарер гэх мэт багууд бусад багуудын гоолны бай болдог явдал. Хүснэгт хэрэв ойролцоо өндөрлөвөл Хэн энэ багуудад олон гоол хийнэ, тэр дээгүүр залрах магадлал их өндөрсөж ирсэн. Үүнд эгдүүцсэн олон багийн дасгалжуулагчид, удирдлагууд урьдчилсан шатыг 2 үе шаттай болгоё, том багуудыг 2-р шатнаас оролцуулдаг болгоё гэсэн санал гаргаж ирсэн ч УЕФА-ын босс Мишель Платини хүлээж аваагүй. Тэр сонгогдохдоо ихэвчлэн хөлбөмбөгийн хөгжлөөр тааруу жижиг улсуудын дэмжлэгийг авсан болохоор Агтны хариу жилдээ гэгчээр энэ тал дээр бат зогсох нь арга ч үгүй биз. Яг ийм сөрөг явдал гарахаас сэргийлсэн явдал нь дээр хэлснээр лигийн багуудыг дээд доод хэмээн ангилсан явдал юм. Харин нэршлийн хувьд засах хэрэгтэй байх. Бид 70 жил дагасан Оростойгоо адилхан Дээд лиг, тэгээд 1-р лиг, дараа нь 2-р лиг буюу Сонирхогчдын лиг гэх мэтээр явах гээд байна. Угтаа бол аливаа юмны дээд үзүүр нь 1-ийн тоо шүү дээ. 1-р байранд орсон тамирчин алтан медал авдаг. Яг үүнтэй адил дээд лигээ 1-р лиг гэж тодотгох нь зүйтэй болов уу. Германд гэхэд л 1-р лигээ Бундэслиг гэж явдаг. Бусад улсуудад ч адилхан. Италид 1-р лигээ Сери А, 2-р лигээ Сери Б гэх мэт. А үсэг нэгийн тоо мэт оргил нь учраас тэр. За гэхдээ энэ тухай ингэсгээд орхиё. Удахгүй Холбоонд өгөхөөр бэлдсэн хэдэн санал дунд энэ асуудал орсон учраас цаг тухайд нь илүү нухацтай ярилцая даа. Харин одоо үндсэн нийтлэлдээ оръё.

Энэ жилийн лиг шагналын хур арвин, тэр хэрээр ирэх жилүүдийн лигийг сонирхох эрмэлзэл ихсэж, үзэгчийн тоо ч нэмэгдэх хандлага илт мэдрэгдээд ирэв. Аливаа спортод мөнгө амжилт гаргадаг болоод удаж байгаа. Мөнчгөрөөрөө зүтгээд хол явахгүй гэдэг нь техникийн өндөр дэвшил, маркетингын аварга сүлжээнд хэрэгдсэн энэ цагт бүр ч илүү тодорхой болсон. Өмнө нь яадаг байсан гэхээр бүтэн улиралжингаа тоглож тоглочихоод, эцэс сүүлд нь гэртээ хоосон шахуу л харьдаг байлаа шүү дээ. Тэгвэл одоо өөр болж эхэлж байна. Хэн үнэхээр зүтгэж хөдөлмөрлөж байна, тэр хүн гэртээ хүлээх ар гэрийнхэндээ амьдралд нь мэдэгдэхүйц санхүүгийн чадавхийг дагуулаад очиж байна. Спорт гэдэг залуу насны ажил. Залуу байсан үе дээрээ, бие махбодын чийрэг үе дээрээ тэр хүн нэг насныхаа амьдралыг шийдэхгүй бол хөгширсөн хойноо үр хүүхдийн царай харж амьдрахыг хүсэх хэн байх билээ дээ. Олон олон авьяаслаг залуус барилга дээр ажиллаж, таксинд явж өдөр хоногийг өнгөрөөж явна. Учир нь тэд хөлбөмбөг тоглоод барилгын, таксины орлогыг олж чадахгүй учраас тэр. Гэтэл одоо итгэл найдварын оч гялалзаж эхэлж байна. Тэр залуусын араас дахиад олон авьяасыг алдчихгүйн тулд өнөөдрийн энэ дэвсгэр суурь зөв байх хэрэгтэй. Сая тэр Японы хүүхдүүд манайхныг шившиг болголоо л гэнэ. Тэд чинь хар багаасаа системтэйгээр өндийсөн, хэдэн арван жилийн хөлбөмбөгийн хөгжлийн эцсийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. Бид тэр хүүхдүүдийг одооноос барилга, такси уруу алдахгүйн тулд өнөөдрөөс мөнгө хаях хэрэгтэй. Энэ нь ч эхнээсээ биеллээ олж байна. 500 сая төгрөгний гэрээ байгууллаа гэхэд нуулгүй хэлэхэд би лав цочирдож сандлаасаа босч харайж байсан. Энэ мөнгө зөв зарцуулагдахад бид алсдаа Японы хүүхдүүдийг хождоггүй юм аа гэхэд хоёр гурван гоолоор л хожигдох тоглолтыг хийх болно. Орчлон ертөнцөд мөнгө бүхнийг шийдэж байна шүү дээ, таминь ээ. Лигийн шагналын санг 5 дахин нэмж өгнө гэдэг бол яахын аргагүй энэ лигийн нэр хүндийг өргөсөн явдал. Английн лигт зурагтын шинэ гэрээ хийгдээд Европыг тэр чигт нь айдаст автуулчихаад байгаа. Учир нь Премиер лигийн захын баг наймаанд хангалттай мөнгө хаяж тоглогчдыг авах чадалтай болсон. Энэ жил наймаанд хамгийн их мөнгө зарсан топ 30 баг гэхэд тал нь Английн топ хэд байтугай дундаж, дунджаас доогуурх багууд тууж явсан. Бусад нь гэсэн чинь бусад лигийн топ багууд жагсаж харагдана лээ. Гэтэл энэ мангас гэрээ зурагдахын өмнөх гэрээ ч гэсэн бас л том гэрээ байсан даа. Ямар сайндаа Кристал Палас 218 саяын тоглолт хийж байна гээд шуугиж байхав. Хэрэв дээд лигт орж чадвал шинэ гэрээний дагуу тэр мөнгийг хүртэх болохоор тэр. Яагаад энэ бүхнийг яриад байна гэхээр лигийн шагналын санг 100 сая төгрөг болгосноор Хүрхрээ лигт амжилттай оролцсон багууд урьд өмнө үзэгдэж харагдаагүй, одоогийн энэ эдийн засгийн хямралын үед манайдаа боломжийн гэмээр шагналыг хүртэх боломжтой болсон тул доод лигийн багууд дээд лигт багтахын тулд, багтаж ороод амжилттай тоглохын тулд улам шаргуу хичээх болно. Доод лигт хүртэл өрсөлдөөн илт ширүүснээ л гэсэн үг. Энэ жилээс анх удаа лигийг телевизээр дамжуулсан явдал нь бас л нэгэн дэвшил. Магадгүй хэдэн жилээс телевизүүд лигийн тоглолтыг гаргахын тулд мөнгө хаян уралдах ч юм бил үү. Жам ёсоороо бол тэгэх ч ёстой. Манайд спортыг дэмждэг, ойлгодог телевизүүдийн тоо хангалттай их байна. Тэдэнтэй гэрээ хийгээд эхэлбэл багууд зурагтын гэрээнээс хувь хүртдэг болно. Энэ орлогоороо тоглогчдынхоо хөлсийг шийдэж эхэлнэ гэх мэт бүх юм анхнаасаа зөв суурьтай тавигдаж, зөв гольдрилоороо явагдвал энэ бол тийм ч алсын зорилго биш ээ.
Лигийн нэр хүнд шинэ шатанд гарсан учраас багууд өрсөлдөөнд хаягдахгүйн тулд гадна дотны шилдэг тамирчдыг эгнээндээ нэгтгэхийг улам ч эрмэлзэх болсон нь энэ жил олон орны тамирчид лигт оролцож байгаагаас харагдаж байна. Америкт ажиллаж амьдардаг, зүс мэдэх залуу Хоромхон багийн өмнөөс тоглохын тулд тэндэх хувийн ажлаа зохицуулаад ирсэнтэй таарч байлаа. Энэ мэтчилэн багууд бүрэлдэхүүнээ илүү хүчирхэгжүүлж, тэр хэрээр өрсөлдөөн улам ширүүссэн гэдэг нь лигийн үр дүнгээс харагдсан. Барагтай л бол шагналаас мултардаггүй багууд тойргийн гадна үлдэж, шинэ багууд амжилтын тавцанд гишгэсэн нь тэдгээр амжилттай багууд муу байсных бус, ердөө л хаа хаанаа өрсөлдөөн ширүүссэнийх. Зарим нэг нь шүүлттэй холбож дайрч мэдэх л юм, угаасаа ч хөлбөмбөг гэдэг шүүлттэй салшгүй маргаанаар холбогддог спорт. Манайд ямар бөмбөгөндөө чип ашиглаж, тоглогчдын хөдөлгөөний траекторийг тэмдэглэх техникийн дэвшил орж ирээд байгаа ч биш. Байгаа боломжиндоо тааруулж л явцгаая. Хүн байгаа цагт алдаа гарахгүй байна гэж хэзээ ч үгүй, хөлбөмбөгийн спорт хэдэн зууныг дамнаад байгаа улсуудад хүн л хөлбөмбөгийг шүүж байгаа шүү дээ. Нэг талаар тэр шүүлтүүд нь энэ спортыг харин ч амттай болгож, амьдруулж байдаг. Гэхдээ үүгээрээ би шүүлт буруу байх ёстой гэж хэлээгүйг ойлгоно биз. Энэ жилийн лигээс харахад багуудын өрсөлдөөн ийнхүү ширүүссэн учраас ирэх жилийн лиг улам ч гал гарсан тоглолтуудтай болох нь тодорхой байна. Улам ч олон легионер нэмэгдэх биз, тэр хэрээр манай тамирчид ч сайжирч ирэх давуу талтай. Ноднин Японы легионер мэргэн бууч болж байсан бол энэ жил манай тоглогчид түүнээс 2 дахин их гоол хийгээд мэргэн буучдын хүснэгтийг тэргүүлсэн нь бас л нэгэн таатай үзүүлэлт. Одоо ингээд багууд сайн тоглогчид дээр хангалттай үнэ хэлж, амьдрал ахуйг нь шийдээд өөрийн болгоод урвуулаад явах л хэрэгтэй. Энэ хаана ч байдаг зүйл. Багууд скаутын сайн баг бий болгож, гадагш дотогш явуулаад байвал өөрчлөлт ирж л таараа. Техникийн алба бий болгож, тэд нь эсрэг багийнхаа тоглогчдыг нэгд нэгэнгүй судалж, түүнээс хамгаалах арга замаа боловсруулан суувал амжилт ирж л таараа. Энэ жилээс лигийн тоглолтуудыг бичээд эхэлсэн тул багууд тэр бичлэгийг ашиглаж болно шүү дээ. Энэ бол бас л анхны тохиолдол. Аливаа зүйл бичлэггүйгээр, анализгүйгээр хол явдаггүй.
Энэ жилийн лигээс нэг ажиглагдсан зүйл нь хэвлэл мэдээллээр лигийн талаар харьцангуй түлхүү мэдээлж байсныг дурьдаж болно. Ялангуяа хүмүүсийн бараг 90 хувь нь сошиал медиагаар мэдээллээ авдаг болсон энэ цагт хүмүүс тэндээс маш хурдан лигийн талаар сонирхчихдог байсан болов уу. Хөлбөмбөг бол хаан спорт. Манайд топ 4 спортоо л өргөж олон жил явж ирлээ.Одоо энэ байдлаасаа гарах цаг болсоон. Ялангуяа дэлхий даяар хамгийн их үзэгчтэй хөлбөмбөгийн спортыг шинэ шатанд гаргах эхлэл тавигдаж байгаа нь сайшаалтай. Хэвлэл мэдээллээр үргэлжийн нүдээд байвал хүмүүсийн сонирхол ч татагдаад эхэлнэ. Алийн болгон гадны багуудыг дэмжин нойроо хасан суух вэ. Өөрийнхөө багийг дэмждэг болъё, өөрийн багуудынхаа өмсгөлийг худалдан авч, ороолтыг зүүдэг болъё. Монголчууд Мөрөнгийнхөө, Наранболдынхоо, Түмэнжаргалынхаа гарын үсгийг авдаг болъё. Сайн тоглогчид маань насныхаа эцэст өөрийнхөө амьдралын тухай, Монголын хөлбөмбөгийн тухай ном бичиж, тэр нь Пирло Лампард нарын ном шиг эрэлттэй байх тийм цаг ирэх болно оо, үүний тулд харин энэ эрчээ улам хөвчрүүлж явах хэрэгтэй. Үүнд хэвлэл мэдээллийнхэн одооноос анхаарах хэрэгтэй, хүн бүр л хөлбөмбөгийн төлөө чадах бүхнээ хийж байгаасай гэсэндээ спортын сэтгүүлчийн хувиар энэхүү нийтлэлийг би тэрлэв. Лиг дотроо баг багаа дэмжих ч лигээс гараад биднийг Монгол гэсэн зургаан үсэг холбоно. 90-ээд оны сүүл, 2000-аад оны эхээр бидний нугаслаж байсан баг цаана чинь дэлхийн чихийг дэлдийлгээд явж байна. Гуам чинь бүр манайхаас ч бүр бага хүн амтай шүү. Гадны сайн дасгалжуулагч авчирч, зөв эхлэлтэй хөдөлсөн тэд тэрбум хүнтэй Энэтхэгийг хожиж, хүчирхэг Омантай тэнцэн шуугиан дэгдээсэн. Одоо хэсгээ Азийн акулуудын нэг Иран, Омантай хамт 7 оноогоор тэргүүлэн явна. Манай орны жалга дов бүхэнд шургалчихаад байгаа талцал хуваагдлыг таягдан хаяж, хөлбөмбөгийн төлөө сэтгэл зүрх нэгдвэл бид бас чадна шд. Урагшаа ТАЛЫН ХӨХ ЧОНОНУУД АА.

Re: Football in Mongolia

PostPosted: Fri Mar 25, 2016 3:45 pm
by UULAA
Гоё харагдаж байна. Төв цэнгэлдэхийг шинэчлээд full seater цэнгэлдэх болгочих юмсан.
Image

Re: Football in Mongolia

PostPosted: Sat Mar 26, 2016 1:24 pm
by Batuka00
энэ жилийн лигийн талаар мэдээлэл байна уу? Солилцоо энэ тэр юу болж байгаа бол

Re: Football in Mongolia

PostPosted: Sat Mar 26, 2016 2:31 pm
by TGNT
Г.Баяраа wrote:Бидний хэлж заншснаар 15-р хорооллын хөлбөмбөгийн талбай ОУ-ын стандартад нийцсэн 5000 хүний суудалтай том цэнгэлдэх хүрээлэн болох юм байна. Зураг төсөл нь гарчихсан. Төсөл хэрэгжих хугацаа 2 жил гэж байна. Цэнгэолдэхийн нээлтэнд хөлбөмбөгийн домог Диего Марадонна, Франко Барези зэрэг алдартнууд ирнэ гэнэ


:-D :ногоон:

Re: Football in Mongolia

PostPosted: Tue Mar 29, 2016 1:28 am
by Цогоо
UULAA wrote:Гоё харагдаж байна. Төв цэнгэлдэхийг шинэчлээд full seater цэнгэлдэх болгочих юмсан.
Image
Тэр цаад талын цэнхэр дээвэртэйг харахаар гомдмоор санагдаад байдаг юм. Наад талын буланд болж байгаа тоглолтыг халхлана гэж хэн ч бодоогүй юм байх даа?