Page 2 of 2

Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Sat May 26, 2012 12:13 pm
by BaLuunZ
Дээрхтэй холбоогүй байх. Гэхдээ ийм мэдээ гарчээ. Сайшаалтай яаа.

“Барэзи” хөлбөмбөгийн ордны шавыг тавилаа


Манай улсад анх удаагаа 5000 хүний суудал бүхий битүү дээвэртэй хөлбөмбөгийн ордон байгуулах барилгын шавыг өнөөдөр тавилаа.
Нийслэлийн Засаг даргын санаачлагаар Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгуулахаар болсон энэхүү ордонг 20 дугаар зууны Италийн нэрт хөлбөмбөгч Франко Барэзигийн нэрээр нэрлэхээр НИТХ-аас шийдвэрлэсэн юм. “Барэзи” ордон ирэх жил ашиглалтад орно. Нийслэлийнхээ хүүхэд багачуудыг хөлбөмбөгийн спортоор хичээллүүлэх, эрүүл чийрэг өсч хүмүүжих нөхцлийг бүрдүүлэх үүднээс НЗДТГ-аас олон төрлийн ажлыг зохион байгуулж байгаа. Өнгөрсөн онд Улаанбаатар хот дэргэдээ анх удаагаа хөлбөмбөгийн “Эф Си Улаанбаатар” багтай болсон. Нийслэлийн Засаг дарга Италийн Милан хотод айлчлах үеэрээ “РС Милан” багт зочлон, хамтран ажиллахаар болсны дагуур өнгөрсөн жил Франко Барэзи тэргүүтэй РС Миланы дасгалжуулагчдыг Улаанбаатарт урьсан. Хөлбөмбөг сонирхогч хүүхэд багачуудыг зуслан сургалтад хамруулан Итали дасгалжуулагчдаар хөлбөмбөгийн арга барилд сургаж, тэднээс 4 хүүхэд шалгаруулж, Италид болсон Олон улсын хүүхдийн зусланд оролцуулж эхэлсэн юм. Энэ жил мөн “МС Милан-2012” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж, Франко Барэзи 7 нөхрийн хамт Монголын Хөлбөмбөгийн холбооны талбай, 6, 84, 97 дугаар сургуулийн биеийн тамирын гадна талбайд сургалт явуулж байна.

Code: Select all
http://ulaanbaatar.mn/

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Sat May 26, 2012 12:15 pm
by galaa039
Орон сууц байснаас талбай нь хэвээрээ үлдсэн нь дээр дээ.

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Sat May 26, 2012 12:59 pm
by Ariunbaatar_hw
Жуковт баригдана гэж байсан. одоо нэг шороон талбай байдагдаа.

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Sat May 26, 2012 1:02 pm
by galaa039
Юун жукав вэ

15 дугаар хорооллын спортын талбай ш дээ. Манай гэрийн хажууд

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Sat May 26, 2012 11:17 pm
by Saruultugs21
Жоохон онцгүй нэртэй юмуудаа. Хүний мөнгөөр бариулж байгаа юм чин одоо аргачгүйдэм. Одооны хүүхдүүд ч бас азтай юмаа

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Sat Jun 16, 2012 7:45 pm
by 1OOOa
Энэ??
Image

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Tue Sep 04, 2012 11:58 am
by UULAA
Өчигдөр ТЭЦ-н 4-н урд талд гоё талбай нээлтээ хийж байна лээ.
Эрчимийн талбай юм шиг байсан.
Шинэ юм болохоор холбооны талбайгаас гоё санагдсан. Дараа жилээс лигийн тэмцээн тэнд явагдаж магадгүй сураг байсан. Эсвэл Эрчим талбай дээрээ тоглож ч магадгүй.

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Tue Sep 04, 2012 12:08 pm
by mn_rocisky
зүлэг ни хиймэл зүлэгнүүдийн хамгийн ориг ни гэсэн хэхэ. тасарцан л гээд байгаа шдээ

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Wed Sep 05, 2012 12:37 pm
by Batuka00
Өнөөдөр энэ талбай дээр холбооны цомын тэмцээн болно. Ямарч бсан эрчим цаашид талбай дээрээ тоглож байх байх лдаа. Лигт түрүүлсэн болохоор эрчим энэ тэмцээнд тоглохгүй юм шиг бна уг нь тоглосон бол сонирхолтой байхгүй юу? Нани гэж бразил залуугийн нэр гараад бсан супер цом дээр харах юм бна л даа

Re: Шинэ цэнгэлдэх хүрээлэн барих санал тавив

PostPosted: Wed Sep 05, 2012 8:40 pm
by Batuka00
Эрчим байгаан байна. Харин сэлэнгэ прэсс ороогүйм бна.

2012.09.05 Лхагва
1 15:00 А2-А5 Хасын Хүлэгүүд : Хангарьд Сити
2 17:15 А3-А4 Хангарьд : Арвис

2012.09.06 Пүрэв
3 15:00 В2-В5 Улаанбаатар ДС : Хаан Хүнс Титэм
4 17:15 В3-В4 FC Ulaanbaatar : Буянт-Ухаа

2012.09.07 Баасан
5 15:00 А1-А2 Эрчим : Хасын Хүлэгүүд
6 17:15 А5-А3 Хангарьд Сити: : Хангарьд

2012.09.08 Бямба
7 10:00 В1-В2 Хоромхон : Улаанбаатар ДС
8 12:15 В5-В3 Хаан Хүнс Титэм : FC Ulaanbaatar
9 14:30 А3-А1 Хангарьд : Эрчим
10 16:45 А4-А5 Арвис : Хангарьд Сити

2012.09.09 Ням
11 10:00 В3-В1 FC Ulaanbaatar : Хоромхон
12 12:15 В4-В5 Буянт-Ухаа : Хаан Хүнс Титэм
13 14:30 А2-А3 Хасын Хүлэгүүд : Хангарьд
14 16:45 А1-А4 Эрчим : Арис

2012.09.10 Даваа
15 15:00 В2-В3 Улаанбаатар ДС : FC Ulaanbaatar
16 17:15 В1-В4 Хоромхон : Буянт-Ухаа

2012.09.11 Мягмар
17 15:00 А4-А2 Арвис : Хасын Хүлэгүүд
18 17:15 А5-А1 Хангарьд Сити: : Эрчим

2012.09.12 Лхагва
19 15:00 В4-В2 Буянт-Ухаа : Улаанбаатар ДС
20 17:15 В5-В1 Хаан Хүнс Титэм : Хоромхон

2012.09.13 Пүрэв
21 15:00 А1-В2 :
22 17:15 В1-А2 :

2012.09.15 Бямба
23 12:00 Финал

лэнгэ прэсс ороогуйм бна.