Page 64 of 93

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 10:58 am
by Оргил
ийгл дээр хөлбөмбөгийн холбооны их хурал шууд гарч байна

Sent from my HTC Desire HD A9191 using Tapatalk 2

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 11:36 am
by rednasca
гарч байлаа гэж... хэхэ...

11:25: МХБХ-ны 4-р их хурал өөрөө сэтгүүлчдэд их халгаатай болж байна. Монголын Спортын сэтгүүлчдийн холбооноос өөрсдийн гишүүн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн нийт 33 төлөөлөгчийг хуралд оролцуулах хүсэлт илгээсэн ч үүнийг нь хүлээж аваагүй гэнэ!!!
11:23 МХБХ-ноос их хурлын үйл ажиллагааг шууд дамжуулж буй ИЙГЛ ТВ-ийг уг ажлаа зогсоохыг шаардсан тухай мэдээлэл ирлээ. Хурал нээлттэй, ил тод болох ёстой.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 11:36 am
by rednasca

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 12:55 pm
by meesh
Ганбаатар 29 санал, Мэдрээ 22 гэнэ дээ. Баахан худал амлалтууд ахиад үргэлжлэх нь дээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 12:58 pm
by Bold9
ganbaatar garchvaa gej

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 1:01 pm
by rednasca
болох ёстой юм болдгоороо болов...
Монголын хөлбөмбөг амилахаасаа өнгөрөв...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 2:07 pm
by meesh
Буман-Учрал Ганхүү Болд гэсэн 3 нарийн бичигт өрсөлдөөд Болд нь болж.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 2:13 pm
by meesh
Нарийн биш дэд ерөнхийлөгч юм байна шүү ийм хүн гэнэ "Соёмбын барс" клубээс нэр дэвшсэн ДЦС-5 төслийн удирлагч П.Болд өөрийгөө танилцуулж байна.

Б.Мэдрээ: "Монгол улсын ерөнхийлөгчийн аппараттай өрсөлдлөө. Дийлсэнгүй!!! Аймгуудаас засаг даргийн тамгийн газрын хүмүүс ирлээ. Их л башир аргууд хэрэглэж байна."

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 2:24 pm
by meesh
Гэсэн чинь 2 ахиж санал хураагаад ийм болж

Undral Amarsaikhan ‏@uundaa 39s40 seconds ago
Aldart hulbumbugchin Buman-Uchral MFF-iin ded yurunhiilugch bolloo. 28:23-r yallaa!

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 2:51 pm
by shinoda
Орлого зардлынх нь тоог харлаа. Ёооё юувэээ 2 тэрбумын орлоготой юм байна шд жилийн, монголын топ компаниудын жилийн маркетингийн зардалтай тэнцэхүйц орлого зарлагатай газрыг Морь дээр нь байсан гэхээр хахаж цацаж байсын байнадөө. Одоо тэгээд алалцаад байх нь ч аргагүй юм байна. Эбэ ФИФА-тай уулзаж барьж байхдаа өгдөг хандивыг нь сонсчоод Энхбаярыг харсан шигээ болсон байх :ногоон:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 2:53 pm
by meesh
Одоо Тиморт хожигдвол чансааны оноо бүүр буурч ахиад 4 жил ямар тэмцээн уралдаангүй болох юм гэв үү.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 2:58 pm
by Идэрээ
Яаая с**. Дарга болж мөнгө идэхийн өвчин туссан нөхдүүд хаа саагүй. Санал хураалтын орон нутаг, клубууд ямархуу харьцаатай хэнд яаж санал өгсөнг нь харахиймсан.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 2:59 pm
by meesh
+1 Цэрэнпунцаг гарьд ийм зураг явж байна.

Image

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Feb 27, 2015 5:47 pm
by Батгэрэл
2014 оны МХБХ-ны зарлагын тайлан:
Цалин, урамшуулал – 214 сая төгрөг

Татвар хураамж – 52 сая төгрөг

Аж ахуйн зардал – 282 сая төгрөг

ОУ-д болсон тэмцээний зардал – 113 сая төгрөг

Дотоодын тэмцээний зардал – 488 сая төгрөг

Бусад – 140 сая

Нийт зардал 1 тэрбум 875 сая төгрөг

2014 онд МХБХ-ны орлогын тайлан:

ФИФА -аас 446 сая төгрөг,

АFC-ээс 430 сая төгрөг ,

Урамшуулал нэмэлт санхүүжилт -420 сая төгрөг,

Спонсор бусад санхүүжилт - АПУ 38 сая, МСS 60 сая,

Тэмцээний эрхийн хураамж 63 сая,

Соёл, Спортын яам -29 сая,

Ерөнхий сайдын захирамж - 200 сая,

Банкны хүү - 118 сая байсан тухай мэдээлэв.

Нийт орлого 2 тэрбум 166 сая төгрөг байв.

Аймар байдгын байна өө. Дотоодын тэмцээний зардал – 488 сая төгрөг, бусад – 140 сая төгрөг. Лигийн тэмцээний шагналын сан 40сая төгрөг байсан гэв үү? Мэдрээ гарч ирээд Морийн хамаг юмыг дэлгээд тэрэнд нь Ганбаатар ороогдох гээд байсан биз.

"Мөн цэнгэлдэхэд үзэгчийн суудал нэмсэн болон футзалны ордны дээврийг зассан гэрээлэгч компани "ЗУНШИН" ХХК-тай ямар нэгэн гэрээ хийгээгүй, мөн үл хөдлөх хөрөнгийн бүртгэлээ зүй ёсоор хийлгээгүй хэмээн мэдэгдлээ.", "А.Ганбаатар өмнөх удирдлагатай холбоотой санхүүгийн тайланд ямар нэгэн тайлбар өгөхөөс татгалзаж байна. Ерөнхий нягтлангаар ажиллаж байсан хүн үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн гэдгийг А.Ганбаатар онцлов." алахымаа нээрээ.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 04, 2015 2:06 pm
by El Payaso
Ганбаатарт хүмүүс дургүй байгаа гол шалтгаан юу юм бэ? Би сайн ойлгоогүй бүгд л эсэргүүцээд байсан...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 04, 2015 2:17 pm
by Оргил
морийн өөртөө зориулсан дүрмийг өөрчлөлгүйгээр өөрийгөө сонгогдоход ашиглаад байгаа нь л дургүй хүргээд байгаам миний хувьд

Sent from my HTC Desire HD A9191 using Tapatalk 2

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 04, 2015 4:56 pm
by zigo
одоо харах л үлдлээ. нэгэнт сонгууль болоод дууссан. түүнийг юу хийж чадахыг харахаас яахав. үнэхээр монголын хөлбөмбөгт сайн зүйл хийж чадах юм бол түүнийгээ улс төрдөө ашиглана уу, 100 эрхэмд орно уу, авсандаа аваад үхнэ үү ёстой хамаа алга. хэхэ

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 04, 2015 7:00 pm
by El Payaso
Улс төрийн зорилготой албан тушаал авсан нь үнэн байх... За Мэдрээ ч ялгаагүй... бас л их гүрийсэн... хэхэ... яах вэ хувь хүний ур чадвар талаасаа бол Ганбаатар илүү байх... тэгээд бас мөнгө идэх хэрэгсэл болгохгүй байх... илүү том амбицтай хүн гэж боддог... тэгээд ч өнгөрсөн хугацаанд нэг их хүнээс дутхааргүй юм хуримтлуулаа биз...

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Mar 06, 2015 12:10 pm
by zigo
харин мэдрээгийн тэр хаяж явсан шалтгаанаа ярьсан нь онцгүй санагдсан лдаа. тиймэрхүү байдлаар ханддаг хүн юм бол дэмий лдээ.
габигийн хувьд элдэв юм сэтгэхдээ сайн болохоор монголын хөлбөмбөгийг нэгдүгээрт фанаттай, үзэгчтэй болгож чадна гэж найдаж байгаа. тэгэж л чадвал аандаа хөгжөөд явчихна лдаа.

Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Fri Mar 06, 2015 12:47 pm
by BaLuunZ
Шигшээгийн өмсгөл олдох боломжтой болов уу? зардаг барьдаг газар юу байна?

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 10, 2015 5:48 pm
by Takanohana_Nowitzki

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 10, 2015 6:55 pm
by Bold9
17-нд үзнэ дээ.. билет нтр одоо хаагуур зарагдахаар байна.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 10, 2015 8:50 pm
by Жонон
Цэнгэлдэхийг нээх гоё удирдаал орилоод бдаг ультра нар бдаг бол гоё шүү.5000 ч гэлээ 50 мянгуулаа юм шиг зохион байгуулалт,уухай,дуу,болон бүүлэлттэй бхад их дэмжлэг болно лоо.

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Tue Mar 10, 2015 9:52 pm
by Dj Tuvshin
Манай цонхынхон чинь Ультра нaр шүү дээ... :ногоон:

Re: Монголын үндэсний шигшээ баг

PostPosted: Wed Mar 11, 2015 12:11 am
by maRS_mN
Ультра маягийн юм зохион байгуулах гээл зөндөө хүмүүс мэрийгээл байгаа бололтой.. #bagaademjie гэсэн ФБ-ийн хуудсанд янз бүрийн мэдээллүүд тавигдсаар л..