by meesh » Tue Oct 30, 2012 6:11 pm
САГСЧИД АНХНЫ ЯЛАЛТАА БАЙГУУЛЛАА
Тайвань улсын Тайпэй хотноо Азийн оюутны сагсан бөмбөгийн аварга шалгаруулах IV тэмцээн өнөөдөр нээлтээ хийлээ. Тус тэмцээнийг зорьсон ОУХМ Ш.Сэдбазар, Д.Пүрэвдорж нарын дасгалжуулагчтай Монголын оюутны шигшээ баг эхний тоглолтоо ХонгКонгтой хийж 73:67-ийн харьцаатай ялсан байна.
Б.Билгүүн /ОТИС/-22 оноо
Т.Санчир /МУИС/-18 оноо
Ц.Азбаяр /МУИС/-12 оноо
Д.Дэлгэрням /ШУТИС/- 11 оноо тус тус авчээ.
Монголын оюутны шигшээ баг маргааш 15.00 цагаас БНХАУ-ын шигшээ багтай 2 дахь тоглолтоо хийнэ. Тус тэмцээний нээлтийн ажиллагаанд ССАЖЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Азийн оюутны спортын холбооны гүйцэтгэх хорооны гишүүн Д.Жаргалсайхан нээж үг хэлээд, анхны хожлоо авсан шигшээ багийн залуустаа баяр хүргэж амжилт хүссэн байна.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....