by Жавхлан » Mon Feb 05, 2007 9:11 pm
Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA)-ны 2006-2007 оны улирлын “Бүх оддын тоглолт”-д оролцох шилдэг 24 сагсан бөмбөгчийн нэр тодорлоо.
Энэ сарын 18-нд Невада мужийн Лас-Вегас хотноо болох “All star Game”-ийн сэлгээний тоглогчдыг NBA-гийн багуудын ерөнхий дасгалжуулагчдын саналаар уламжлал ёсоор тодруулав.
Дасгалжуулагчид өөрийн багийн бус долоон тоглогчийг нэрлэсэн бөгөөд нийт дасгалжуулагчийн саналаар доорхи тамирчид оддын тоглолтод оролцохоор болжээ.
“Дорнод” конференцоос сэлгээнд Винс Картер Жейсон Кидд (хоёул “Нью-Жерси”), Кэрон Батлер (Вашингтон), Жермейн О`Нил (Индиана), Чонси Биллапс, Ричард Хэмилтон (хоёул “Детройт”), Дуайт Ховард (“Орландо”) нар тоглохоор болов.
Харин “Өрнөд” конференцийн сэлгээнд Аллен Айверсон (“Денвер”), Тони Паркер (“Сан-Антонио”), Дирк Новицки (“Даллас”), Карлос Бузер (“Юта”), Стив Нэш, Шон Мэрион, Амаре Стаудмайер (гурвуулаа “Финикс”) нар багтжээ.
Эдгээр тоглогчдоос Кэрон Батлер, Дуайт Ховард, Карлос Бузер нар анх удаагаа “Бүх оддын тоглолт”-д оролцох аж. Харин дасгалжуулагчаар “Дорнод” конференцийг “Вашингтон”-ы Эдди Жордан, “Өрнөд”-ийг Майк Д`Антони (“Финикс”) нар удирдахаар болсон байна.
Хамгийн сонирхолтой нь NBA-гийн тоглогчдыг авсан оноогоороо тэргүүлж буй “Денвер”-ийн лидер, 2006 оны АНУ-ын шилдэг сагсан бөмбөгч Кармело Энтони “Бүх оддын тоглолт”-д оролцохгүй боллоо. “Сан-Антонио”-гийн Тим Данканаас 126639 санал дутуу авснаар үндсэн бүрэлдэхүүнд багтаагүй түүнийг NBA-гийн дасгалжуулагчид сэлгээнд суулгахыг хүссэнгүй.
Арванхоёрдугаар сарын 17-ны өдөр “Нью-Йорк”-ийн эсрэг тоглохдоо эсрэг багийнхаа тоглогчтой нударга зөрүүлсэн нь нийт дасгалжуулагчид сөргөөр нөлөөлсөн бололтой. Хэрвээ “Юта Жаз”-ын Карлос Бузерийн гэмтэл “Бүх оддын тоглолт”-ын өмнө эдгэрэхгүй тохиолдолд NBA-гийн комиссар Дэвид Стерн түүнийг дуудаж магадгүй. “Дорнод” конференцийн оддоос ганц Шак л гэмтэлтэй.
“Шак”-ийн гэмтэл төдийлэн ноцтой биш бөгөөд “Бүх оддын тоглолт”-д оролцохоор бэлтгэл сургуулилтдаа хэдийнэ гарсан гэнэ. Тэрбээр “All star game-2007”-д оролцохоо мэдэгдэн сурталчилгааны зургаа авахуулаад амжсан байна.
Medeeg Tavan Tsagarig soninoos avav.
★★MIA SAN MIA★★