Legends

NBA, FIBA, WNBA, NCAA гэх мэт..

Moderator: Сагсан бөмбөг модууд

Legends

Postby Sun-sun » Wed Oct 21, 2009 2:16 pm

Заа би нэг сэдэв нээгээд НБА ийн түүхэндэх агуу тоглогчдын тухай бичиж байя гэж бодлоо. Гэхдээ энд Lebron Kobe хамааагүй шүү
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Wed Oct 21, 2009 3:12 pm

Wilton Norman "Wilt" Chamberlain нь 1936 оны 8 сарын 21 нд Pennsylvania мужийн Philadelphia хотод төржээ. 1999 оны 10 сарын 12нд хорвоогийн мөнх бусыг үзсэн. Harlem Globetrotters (1958–59), Philadelphia/San Francisco Warriors (1959–1964), Philadelphia 76ers (1965–68), Los Angeles Lakers (1968–73), San Diego Conquistadors (1973–74) багуудад тоглож байсан. биеийн өндөр 216 см. 125 кл жинтэй. Төвийн тоглогч. Энэ хүний тухай олон олон зүйлийг спорт сонирхогчид сонсож байсан байх. Гэхдээ энэ хүний хувийн амжилтийг мэдэх хүн хэр их бол.
тэрээр нийт НБА д байх хугацаандаа 31419 оноо авч бүх цаг үеийн нийт оноогоор 4 бичигддэг. Нийт НБА д байх хугацаандаа 30,1 оноо дунджилж бүх цаг үеийн дундаж оноогоор 1т бичигддэг. Үүнийг MJ хамт эзэмшдэг. Бүх үеийн дундаж самбараас бөмбөг авалтаар 22,9 өөр 1т бичигддэг. НБА д байх хугацаандаа 239324 самбараас бөмбөг авалт хийж бүх үеийн нийт самбараас авалтаар 1т ордог. Тэрээр олон рекорд амжилт эвдэж байсан ба түүнийг нэг нь алдарт 100 оноо юм. Мөн 1 тоглолтонд 55 удаа самбараас бөмбөг авсан нь бас л давтагдашгүй рекорд юм. 1959 онд Анх НБА д Warriors т дравтлагдаж тухайн жилээ 37,6 дундаж оноо авсан. Тухайн жилийнхээ MVP, Шилдэг Rookie гэх 2 шагналыг зэрэг хүртсэн НБА ийн цорын ганц тоглогч юм. Түүний оргил амжилт Warriors багт өнгөрсөн бөгөөд уг багтаа 5 жил тоголсон. 1961-62 улирал 50,4 оноо дунджилж байсан нь итгэмээргүй амжилт юм. 1962-63 улирал 44,8 дундаж оноо авсан. 1960-61 улирал 38,4 дундаж онооавсан. Эдгээр 3 улирлын дундаж оноонууд НБА ийн эхний 3 т дараалан бичигддэг. Мөн тэрээр нэг тоглолтонд 78 оноог нэг удаа, 73 оноог 2 удаа, 72 оноог нэг удаа, 70 оноог нэг удаа, 68 оноо нэг удаа, 67 оноо 4 удаа, 66 оноо нэг удаа, 65 оноо 3 удаа, 63 оноо 2 удаа, 62 оноо 6 удаа, 61 оноо 6 удаа тус тус авч байсан нь итгэмээргүй. Мөн самбараас бөмбөг авалтаар гайхалтай бүр гайхамшигтай байлаа. 1961-62 оны улиралд дунджаар 48.5 минут талбай дээр гарч байсан нь бас л нэгт орох, мөн улирал 3882 минут тоголсон нь бас л нэгт орох, Тухайн улиралд 4029 оноо авсан нь нэг улиралд хамгийн их оноо авсан тоглогч, Мөн тус улирал 50 аас дээш оноог 45 удаа авсан нь бас давтагдашгүй, Тус улирал 40 өөс дээш оноог 63 удаа авсан нь бас нэг №1, тус улирал 27,2 дудндаж самбараас бөмбөг авч байсан нь бас нэгт гэх зэрэг түүний рекорд амжилтуудыг дурьдаад байвал миний нас хүрэхгүй. 2 удаа НБА ийн аварга болж байсан. улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 4 удаа хүртэж байсан. 13 удаа бүх оддын тоглолтонд орсон. 1 удаа аваргын МVP. бүх НБА ийн нэгдүгээр багт 7 удаа, 2 багт 3 удаа бичигдэж байсан. Түүнийг НБА ийн дүрэм боловсронгуй биш байсан учираас ийм аймар байсан гэж олон хүмүүс ярьдаг. Гэхдээ миний бодлоор түүний үеийнхнээс бас л хэн ч түүн шиг байж чадаагүй гэж бодохоор тэр НБА ийн түүхэнд хамгийн агуу нь, хамгийн төгс нь байсийм болов уу, Байх ч болов уу.

:gold
Image
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby AG » Wed Oct 21, 2009 8:02 pm

asuult дээр ануфи гээд гишүүний гоё бичлэгүүд байгаашдээ
Монгол
User avatar
AG
Vince's FAN
 
Posts: 1726
Joined: Mon Jan 23, 2006 2:42 pm
Location: Mongol uls

Re: Legends

Postby Sun-sun » Thu Oct 22, 2009 3:32 pm

AG wrote:asuult дээр ануфи гээд гишүүний гоё бичлэгүүд байгаашдээ

ok
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Бээгий » Sun Oct 25, 2009 10:00 pm

Сүн сүн цаашаага бичээрэй ок
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Legends

Postby Sun-sun » Mon Oct 26, 2009 11:25 am

Бээгий wrote:Сүн сүн цаа*a*га бичээрэй ок

Thanks дээр нь OK
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Mon Oct 26, 2009 12:25 pm

Заа сайн байцгаануу санаа нэгт ахан дүүс миньээ. Энэ удаад би Bill Russel ийн тухай бичихээр шийдлээ. William Felton "Bill" Russell 1934 оны 2-р сарын 12 нд төрсөн. Тэрээр 1956 онд драфтын эхний тойргийн 2 оор Boston Celtics багт драфтлагджээ. НБА д өнгөрүүлсэн 13 жилээ зөвхөн энэ багтаа зориулж чадсан агуу тоглогч юм. Тэрээр оноо түүгч биш төгс төв байсан. Тухайн үед дийлдхээ байж байсан Wilt Chamberlain ий эсрэг зогсож чадсан цорын ганц нь юм. Тэрээр НБА д байх хугацаандаа 14522 оноо авч, 21620 самбараас бөмбөг авч, 4100 дамжуулалт өгжээ. Тэрээр бүх үеийн самбараас бөмбөг авалтаар 2т бичигддэг. дундаж самбараас бөмбөг авалт нь 22,5 бөгөөд бас л 2т бичигддэг. Түүний дээр үргэлж Wilt Chamberlain байсан. Гэвч тэрээр хувийн амжилтаар бага байсан ч зарим нэг зүйлээрээ хол тасархай байлаа. Тэрээр 11 удаа аваргалсан нь тоглогчийн хуваарь хамгийн олон аварга авч байсан тоглогч юм. энэ амжилт эвдэгдэхгүй бизээ. 1959-1966 оны хооронд Boston 8 дараалан аварга авсан нь НБА д хэзээ ч үл эвдэгдэхэээргүй амжилт байсан. Тэр үед Bill багийн түлхүүр байсан. 1963-64 оны улирал тэрээр самбараас бөмбөг авалтаа 24,7 дунджилсан нь НБА ийн бүх цаг үед 4т орох амжилт юм. Түүний дээр нөгөөл Wilt байх. Тэрээр улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг 5 удаа хүртэж байсан ба 1958, 1961–1963, 1965 онуудад хүртэж байсан. MVP г 3 улирал дараалж хүртэж байсан анхны тоглогч юм. НБА ийн нэгдүгээр багт 3 удаа, 2дугаар багт 8 удаа бичигдэж, 1963 оны бүх оддын тоглолтын шилдэг тоглогч, Бүх цаг үеийн 50 тоглогчийн нэг юм. 1960-02-05 нд Syracuse Nationals багийн эсрэг 51 удаа самбараас бөмбөг авсан нь НБА ийн бүх цаг үеийн 2т бичигддэг. 2 удаа 49, 1 удаа 43, 2 удаа 41, 5 удаа 40 самбараас бөмбөг авалтийг нэг тоглолтонд тус тус хийж байжээ. Тэрээр тоглолтийн нэг хагаст 32 удаа самбараас бөмбөг авсан нь НБА д дээд амжилт юм. Мөн нэг үед 19 удаа самбараас бөмбөг авсан нь бас л дээд амжилт, Мөн Play Off д хамгийн их буюу 4104 самбараас бөмбөг авсан нь дээд амжилт . Финалийн тоглотонд 2 удаа 40 удаа самбараас бөмбөг авсан нь НБА д байхгүй үзүүлэлт. финалын 7 тоглолтонд нийт 189 удаа самбараас бөмбөг авсан гайхамшигтай амжилт бас дээд. финалийн бүх тоглолтондоо нийт 1718 удаа самбараас бөмбөг авсан. Бас л дээд. Гэх жишээтэй түүний амжилт олон бизээ. Тэрээр агуу агуу агуу гэх нэрийг зүүх ёстой цөөхөн тоглогчдийн нэг юм болов уу. William Felton "Bill" Russell
:gold
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Хашка » Mon Oct 26, 2009 12:35 pm

:-D :-D :)(
Javier Zanetti VS Chuck Norris
User avatar
Хашка
Пазза Интеристи
 
Posts: 3976
Joined: Tue Nov 18, 2008 7:13 pm

Re: Legends

Postby Chin-T-Mac » Mon Oct 26, 2009 3:18 pm

:beer :-D :eek:
Fascism is cured by reading,
and racism is cured by traveling
User avatar
Chin-T-Mac
#1 Mc'Grady
#1 Mc'Grady
 
Posts: 8331
Joined: Wed Jul 02, 2008 1:32 am

Re: Legends

Postby amartumen » Mon Oct 26, 2009 4:10 pm

Сайн байна уу анд нөхдүүд минь!

Тоглож байхдаа амьд домог болсон тоглогчийн талаар товчхон мэдээлэл танилцуулмаар байна.

George "The Iceman" Gervin

1952 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр төрсөн.
Биеийн өндөр: 201 см.
Биеийн жин: 84 кг.
Long Beach State ИС болон Eastern Michigan ИС суралцаж байсан. Анх ABA лигт тоглож эхэлсэн. 1973-1974 онуудад Virginia Squires багт алдарт "Dr J" хочит Julius Erving-тэй хамт тоглож байсан түүхтэй. 1974 онд San Antonio Spurs баг драфтын 40-өөр авч байсан. 1976-1977 онуудад NBA-гийн лигт орсон бөгөөд тэр цагаас эхлэн нэг тоглолтод оноо авалт нь маш өндөр болж эхэлсэн. 1978-1980 онуудад 3 улирал дараалж, 1982 онд NBA-гийн лигийг оноо авалтаар тэргүүлж байсан. Энэ үзүүлэлтnийг Michael Jordan л ивдсэн /Guard буюу Хамгаалагчийн хувьд/. Энэхүү тоглогчийн талаар сонин мэдээлэл гэх бол Michael Jordan-тай нэг улирал тоглосон түүхтэй /1985–1986/.
Үзүүлэлтүүд нь:
Points 26,595 (25.1 ppg)
Rebounds 5,602 (5.3 rpg)
Assists 2,798 (2.6 apg)

Даанч нэг ч удаа NBA-гийн аварга болж байгаагүй юм.
FC BAYERN, BOSTON CELTICS i fan reprezentacji POLSKI!
User avatar
amartumen
FCB C'S
 
Posts: 247
Joined: Thu Oct 08, 2009 9:26 am
Location: Жагсаалын талбай дээр

Re: Legends

Postby anufi » Mon Oct 26, 2009 7:37 pm

User avatar
anufi
SAS fan
 
Posts: 362
Joined: Thu May 24, 2007 8:41 pm
Location: ширээнийхээ ард л

Re: Legends

Postby Sun-sun » Tue Nov 03, 2009 2:54 pm

За сайн байцгаан уу. Миний бие өнөөдөр ST.Louis багийн түлхүүр асан. НБА ийн шилдэг 50 тоглогчийн нэг Bob Pettit ийн тухай бичихээр шийдлээ. Robert E. Lee Pettit буюу Bob Pettit. 1932 оны 12 сарын 12 нд Louisiana мужийн Baton Rouge хотод төржээ. St. Louis Hawks буюу Atlanta Hawks багт 12 жил тоголсон. хувийн дугаар 9. Тэрээр 206 см өндөр тоглогч байсан ба Үндсэн байрлал нь хүчний товтлогч байжээ. Тэрээр 1954 оны 1 тойргийн 2-р байраар тус багтаа анх дравтлагдсан ба тус багтаа үнэнчээр зүтгэсээр өөрийн карериа дуусгасан. Тэрээр 1954-1955 оны улирлын шилдэг шинэ залуу тоглогчийн шагналыг хүртсэн билээ. 4 удаагийн бүх оддын тоглолтын шилдэг тоглогчийн шагналт, 2 удаагийн улирлын шилдэг тоглогч MVP ийн шагналтай. Тэрээр өөрийн багийн хамт 1956-1957 оны улирал аваргын төлөө Boston Celtics тэй таарч 7 тоглолт хийсэн боловч тухайн үед ялагдаж байжээ. Энэ нь St. Louis Hawks багийн хувьд анх удаагаа аваргын төлөө гарч ирсэн нь энэ байлаа. Гэвч тэд зогсоогүй ээ. Дараа улирал буюу 1957-1958 оны улирал дахин Boston Celtics тэй таарч 4-2 оор хожиж анхныхаа аваргын бөгжийг зүүсэн. St. Louis Hawks ч тэр анх удаагаа аваргалж НБА ийн түүхэнд нэрээ дуурсгасан. Тэрээр НБА ийн анхны улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагнал буюу MVP г хожсон хүн юм. 1955-1956 оны улирал НБА ийн зүгээс анх удаагаа MVP шагналыг гардуулахад манай нөхөр хүртэж байжээ. Дараа нь 1958-1959 оны улирлын MVP болж байжээ. Бүх НБА ийн нэгдүгээр багт нийтдээ 10 удаа бичигдэж байсан агуу тоглогч юм. Тэрээр НБА д 12 жилийг өнгөрөөхдөө 11 удаад нь бүх оддын тоглолтонд оролцож байсан. НБА д өнгөрүүлсэн 12 жилдээ тэрээр 20880 оноо цуглуулж, 12849 удаа самбараас бөмбөг авалт хийж, 2369 дамжуулалт өгсөн агуу тоглогч билээ. 1960-61 улирал дундаж самбараас бөмбөг авалт нь 20,3 байсан нь НБА д маш дээгүүр орох гайхамшигтай амжилт юм. Тэрээр НБА ийн бүх цаг үеийн хамгийн шилдэгийн шилдэгт үргэлж бичигддэг бөгөөд түүний сагсанбөмбөгт оруулсан хувь нэмэрийг нь өндрөөр үнэлдэг билээ.
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Fri Nov 27, 2009 2:00 pm

Аль драфтаас хамгийн их тоглогч улирлын үнэ цэнэтэй тоглогчийн шагналыг хүртсэн бэ.

1996 3 Allen Iverson, Steve Nash, Kobe Braynt 4
1984 3 Micheal Jordan, Hakeem Olojuwon, Charles Barkley 7
1972 2 Julius Erving, Bob Mcadoo 2
2003 1 Lebron James 1
1998 1 Dirk Nowitzki 1
1997 1 Tim Duncan 2
1995 1 Kevin Garnett 1
1992 1 Shaquille O'Neal 1
1987 1 David Robinson 1
1979 1 Magic Jonhson 3
1978 1 Larry bird 3
1985 1 Karl Malone 2
1974 1 Bill Walton 1
1970 1 Dave Cowens 1
1969 1 Kareem Abdul Jabbar 6
1968 1 Wes Unseld 1
1964 1 Willis Reed 1
1959 1 Wilt Chamberlain 4
1954 1 Bob Pettit 2
1950 1 Bob Cousy 1
1956 1 Bill Russel 5
1960 1 Oscar Robertson 1
1976 1 Moses Malone 3
Нийт 28 54
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby RBK » Sun Nov 29, 2009 3:10 pm

Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Legends

Postby Sun-sun » Wed Dec 02, 2009 11:54 am

Сайн байцгаан уу. Энд юм бичилгүй удлаа шүү. Би өнөөдөр өөрийн нэгэн дуртай тоглогчийн талаар бичихээр эрс шийдээд байна. Ихэнх сагсанбөмбөг сонирхогч залуус зөвхөн оноо авдаг тоглогчдод дуртай байдаг. Тэднийг илүү төгс гэж боддог. Гэхдээ тэднээс дутахааргүй байдаг тоглогч нар зөндөө. Түүний нэг нь Dennis Keith Rodman билээ. Тэрээр НБА д нийт 14 жилийг өнгөрөөхдөө өөрийн өвөрмөц стил имиж, сахиллаггүй зангаараа илүү алдартай билээ. Гэвч тэрээр үүгээр зогсохгүй алдартан билээ. Тэрээр самбарын мангас, агуу хамгаалгч гэвэл маргалдаад байх хүн байхгүй бизээ. Түүний биеийн өндөр 206 см бөгөөд ихэнхдээ PF байрлалд тоглодог. 1986 оны драфтын 2-аар тойргын 27 оор анх Detroit Pistons багт дравтлагдсан. Тэрээр 1992-1998 оны хооронд нийт 7 удаа тус тусын улирлын самбараас бөмбөг авалтыг тэргүүлж байсан нь гайхамшигтай амжилт билээ. НБА д одоохондоо энэ амжилтыг эвдэж чадсан тоглогч байхгүй бизээ. Энэ үед НБА ийн домог болсон олон самбар ын лидрүүд тоглож байсаныг санах хэрэгтэй. НБА ийн аварга цолыг нийт 5 удаа хүртэхдээ тэрээр тухайн багийнхаа хамгаалат, самбарын ганц ноён нуруу байсан. Сагсанбөмбөгт самбараас бөмбөг авалт хэмээх стат бол маш чухал үзүүлэлт юм. 1989, 1990 онд Pistons түүхэндээ хамгийн агуу амжилтуудыг хийж байсан жилүүд. Тухайн жилүүдэд Уг баг маань НБА ийн аварга цолыг хүртэж байсан. Lakers, Portland зэрэг багуудаар аварга авч байсан он жилүүд. Тэр үед Rodman багийнхаа үндсэн гарааны тоглогч байгаагүйч тэрээр зүгээр суугаагүй. энэ 2 жил нийт 164 тоглолтонд оролцохдоо 51 удаал гараанд гарсан байдаг. Дараа нь 1994 оноос San Antiona Spurs багт орж 2 жил тоголсон. Дараа нь 1995 онд Bulls д орж Тус багтай 1996, 1997, 1998 ондуудад аварга авалцаж байсан. Тухайн он жилүүд түүний оргил амжилтын үе нь байсан. Тэрээр НБА ийн хамгаалалтын нэгдүгээр багт 7 удаа /1989, 1990, 1991, 1992, 1993, 1995, 1996/ бичигдэж байсан. Оны шилдэг хамгаалагчын шагналыг 1989-1990, 1990-1991 онуудад хүртэж байсан. Bulls д 3 жил тоглохдоо 3ланд нь аварга авсан. Уг багаас гараад түүний замнал төдийлөн сайн байгаагүй. Lakers, Dallas багуудад орсон боловч тэрээр тоглохоосоо илүү шоудах нь их байсан. Тэрээр сүүлийн 2 багтаа нийт 35 тоглолтонд л оролцсон байна. Бүх оддынтоглолтонд 2 удаа нэрлэгдэж байсан тэрээр Seatle SuperSonics ийн эсрэг Финалын тоглолтон дээр 2ч удаа нэг тоглолтонд довтолгооны самбараас 11 удаа авсан нь НБА д дархан дээд амжилт билээ. Сүүлд миний сонсноор Rodman евролигт тоглож байгаа гэсэн сураг дуулдаснаас хойш би түүний сураг миний чихнээс тасарсан билээ. Image
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby 1220 » Fri Dec 18, 2009 2:27 pm

Image

“Лос-Анжелес Лейкерс” багийн домогт тоглогч асан Ирвин “Мэжик” Жонсон энэ жил 50 нас хүрсэн билээ. Энэ домогт эрийн амьдралд тохиосон 50 онцгой баримтыг сонирхуулья.
1.1991 оны арваннэгдүгээр сарын 7. Энэ өдөр Мэжик сагсан бөмбөгөө орхиж буйгаа зарлан бүх америкчуудыг шоконд орууллаа. Зодог тайлах болсон шалтгаан нь үүнээсээ ч их сенсаац дэгдээсэн юм. Учир нь ард түмний хайртай тоглогч маань ДОХ-ын халдвар авсан байжээ. Хожим ESPN суваг сүүлийн 25 жилийн хамгийн онцгой үйл явдлын жагсаалтын долдугаарт Мэжикийн зодог тайлсан дуулианыг оруулсан юм.
2.Эдгэршгүй гэгдэж байсан ДОХ өвчнийг тэрбээр ялан дийлж чадсанаа мэдэгдэж, олныг мөн л шуугиулав. Түүний энэ мэдэгдэл олон хүнд итгэл, найдвар хайрласан билээ.
3.Тэр улирлын MVP-г гурван удаа хүртэж байв. 1987-88 оны улиралд MVP болох магадлалтай байсан ч залуу од Жорданыг урдаа алджээ.
4.Оновчтой дамжуулалтын тоогоор дөрвөн удаа лигийг тэргүүлж байсан.
5.Жонсон аваргын таван бөгжтэй. Үүнд хүрэхдээ аваргын төлөөх тоглолтод “Филадельфи”, “Бостон”-ыг тус бүр хоёр, “Детройт”-ыг нэг удаа хожиж байв. 1989 онд финалд шалгарсан ч Жонсон хоёр дахь тоглолтод гэмтэл авсан учир “Лейкерс” “Детройт”-д 4:0-ээр дийлджээ.
6.Тэр эхээс зургуулаа. Аав Ирвин Жонсон нь “Женерал Моторс” компанид ажилладаг байжээ.
7.NBA-д хөл тавьсан эхний жилдээ л финалын MVP болсон цорын ганц тоглогч бол Мэжик. Мөн тэрбээр NCAA, NBA-д дараалан аваргалсан дөрөвхөн тоглогчийн нэг аж.
8.Түүний багын шүтээн нь Эрл Монро, Маркиз Хэйнес нар байв. Тэдний уран гоё дамжуулалт, бөмбөг эзэмших чадвар нь жаалхүүг бишрүүлдэг байжээ.
9.Мэжик NBA-д 14 жил тоглохдоо есөн удаад нь финалын тоглолтод оролцсон.
10.NBA-гийн I багт 10 удаа нэрлэгджээ. Энэ үзүүлэлтээр Карим Абдул Жаббар (15 удаа) тэргүүлдэг.
11.Нэг тоглолтод дунджаар 11,2 оновчтой дамжуулалт өгдөг байсан нь NBA-гийн бүх цаг үеийн дээд амжилт. Харин нийт оновчтой дамжуулалтын тоогоор (10141) дөрөвт ордог. Түүний өмнө Жон Стоктон (15806), Марк Жексон (10334), Жейсон Кидд (10199) нар бичигддэг аж. Мөн тэрбээр плей-оффын нэг тоглолтод 24 удаа “assist” гүйцэтгэсэн нь өнөө хэр эвдэгдээгүй байна.
12.Жонсон 12 удаа Бүх оддын тоглолтод оролцож байв. Ингэхдээ нэг тоглолтод 22 дамжуулалт хийсэн нь мөн л рекорд.
13.1980 онд “rookie” тоглогч байхдаа Бүх оддын тоглолтын гарааны бүрэлдэхүүнд гарахад нь хэн ч гайхаагүй.
14.Хэдийгээр зодог тайлахаар шийдээд байсан ч үзэгчид, ард түмэн түүнийг сагсан бөмбөгөөс явуулах дургүй байлаа. Энэ нь америкчуудын дунд явуулсан санал асуулгаар Мэжик Бүх оддын тоглолтын гарааны тавтад багтсанаас харагдана. Уг тоглолтод тэр 25 оноо, есөн дамжуулалт гүйцэтгэж, MVP болсон төдийгүй цаг дуусахаас таван секундын өмнө гурван онооны шидэлтээ оновчтой болгож, тоглолтын хувь заяаг шийдсэн юм.
15.Эхэндээ тэр мэргэжлийн сагсан бөмбөгч болохыг хүсдэггүй байжээ. Харин телевизийн тайлбарлагч хийх нь түүний багын мөрөөдөл байв.
16.Дунд сургуульд байхдаа нэгэн тоглолтод трипл-дабл (36 оноо, 18 самбар, 16 дамжуулалт) хийснийх нь дараа орон нутгийн сонины нэгэн сэтгүүлч түүнийг “шидтэн” (Magic) хэмээн нэрлэжээ. Хожим энэ нь түүний жинхэнэ нэр болон мөнхөрсөн билээ.
17.Мэжик Барселоны олимпод орчихоод сагсан бөмбөгөө орхисон хэдий ч дөрвөн жилийн дараа эргэн ирж байв. Тэгэхэд 36 настай Мэжик 32 тоглолтод оролцож, багаа плей-оффт шалгаруулсан ч Олажьювон, Дрекслер тэргүүтэй “Хьюстон”-ыг барсангүй.
18.2007 онд ESPN-ээс явуулсан санал асуулгаар тэр Майкл Жорданыг ардаа орхиж, NBA-гийн бүх цаг үеийн шилдэг тоглогчоор тодорчээ.
19.Жонсон 1991 онд зодог тайлсан ч Барселоны олимпод оролцохын тулд түр хугацаагаар эргэн ирж байлаа. Гэвч тэр үед австраличууд ДОХ-той тамирчин олимпод орох болсныг эсэргүүцэж, тэмцээнийг бойкотлохоор сүрдүүлжээ. Мэжикгүй “Мөрөөдлийн баг” давсгүй хоолтой адил болох тул америкчууд нэлээд хичээл зүтгэл гарган байж австраличуудыг аргандаа оруулсан түүхтэй.
20.Түүнийг коллежоо төгсөх жил болсон NCAA-гийн финал бүх цаг үеийн хамгийн алдартай өрсөлдөөний тоонд ордог. Тэгэхэд Мэжикийн “Спартан” Бёрдын “Индиана”-гийн их сургуулийг буулган авч байжээ. Эндээс энэ хоёр агуу тоглогчийн мөнхийн өрсөлдөөн эхэлсэн билээ.
21.1981-82 оны улирлын эхэнд тэр ерөнхий дасгалжуулагч Пол Уэстхедийн удирдлагад тоглохоос татгалзаж буйгаа мэдэгджээ. Учир нь Пол багаа өөд татах ажлыг хангалттай сайн хийж чадахгүй байна гэж тэр үзсэн юм. Ингээд Мэжикийн нөлөөгөөр Пол ажлаасаа халагдаж, оронд нь Пэт Райли иржээ. Гэхдээ энэ шийдвэр зөв байсан нь Пэт “Лейкерс”-ийг дөрвөн удаа аваргын титэмд хүргэсэн амжилтаас харагдана.
22.Жонсон финалын MVP-г гурван удаа хүртэж байлаа. Эхлээд “rookie” байхдаа MVP болсныг дээр өгүүлсэн. Тэгэхэд Мэжик шийдвэрлэх тоглолтод төв, хамгаалалт, довтолгоо гээд бүх л байрлалд хүч үзэж, 42 оноо, 15 самбар, 6 дамжуулалт гүйцэтгэсэн. Дараа нь 1982 онд “Филадельфи”-гийн эсрэг зургаа дахь тулаанд трипл-дабл хийж багтаа ялалт авчирч, өөрөө MVP болжээ. Сүүлд 1987 онд Жонсоны “Лейкерс”, Бёрдын “Селтикс”-ын түүхт цувралд тэр ялагч болсон юм.
23.Уг цувралын дөрөв дэх тоглолтод “Селтикс”106:105-аар тэргүүлж байлаа. Цаг дуусахад долоон секунд дутуу, бөмбөг “Селтикс”-ийн талд. Ийм хүнд нөхцөлд Мэжик бөмбөг тасалж, багийн андууддаа оновчтой дамжуулалт өгсний ачаар “Лейкерс” нэг оноогоор хожсон юм.
24.1981 оны зун Мэжик “Лейкерс”-тэй гэрээгээ шинэчилж, 25 нас хүртлээ жил бүр нэг сая ам.долларын цалин авах болжээ. Энэ нь тухайн үед дуулдаагүй аварга гэрээ байв.
25.Олон талт тоглолттой Мэжик трипл-дабл хийх нь элбэг. Тэр карьерийнхаа турш 138 удаа трипл-дабл хийсэн нь зөвхөн Оскар Робертсоны дараа орох (181) үзүүлэлт.
26.1979 оны драфтын ¹1-ээр тэр сонгогджээ.
27.Ер бусын эрч хүч, өндөр хурднаас нь болоод багийнхан нь түүнийг “Залуу буга” хэмээн хочилдог байж.
28.Эхний улиралдаа нэг тоглолтод дунджаар 18 оноо, 7.7 самбар, 7.3 дамжуулалт гүйцэтгэсэн ч шилдэг шинэ тоглогчийн шагналыг Л.Бёрдод алдав.
29.Жонсоныг ирснээс хойш хүмүүс “Лейкерс”-ийг “шоу-тайм” хэмээн нэрлэх болов. Үнэхээр тэр үеийн “Лейкерс” толгой эргүүлэм дамжуулалт, хурдтай тоглолт, олон хувилбарт довтолгоогоор бусдаасаа ялгарч байлаа. Тухайн үед Мэжиктэй мөр зэрэгцэн тоглож байсан хамгаалагч Майкл Купер ийн дурсчээ. “Жонсон надад бөмбөг дамжуулах үед би эргэлзэлгүй шидэж орхидог. Учир нь тэр ямар үед, хэнд дамжуулалт өгөхөө хэнээс ч илүү мэддэг юм”.
30.1994 оны долдугаар сарын 27-нд тэр сагсан бөмбөгтөө эргэж ирэхдээ хэдийнэ том бизнесмен болоод байсан бөгөөд төрөлх багийнхаа хувьцааны 5 хувийг худалдан авчээ.
31.Одоо багийнхаа дэд ерөнхийлөгчийн албан тушаалтай.
32.Түүний “32” дугаарыг “Стэплс Центр”-т мөнхөлсөн.
33.Мэжик бүх л амьдралынхаа турш Лэрри Бёрдтой өрсөлдөж ирсэн. NCAA-д байхдаа тэд анх финалд учирсан бол NBA-д ороод дахин гурван удаа аваргын цом булаалдсан. Энэ дуэльд Жонсон 2:1-ээр тэргүүлдэг аж.
34.Уг нь тэр Бёрдтой хийсэн дуэльд 3:0-ээр тэргүүлэх боломжтой байлаа. Гэвч 1984 онд “Селтикс”-т харамсалтайгаар аваргын титмээ алдсан юм. Финалын эхний тоглолтод “Лейкерс” хоёр оноо илүү, цаг дуусахад 18 секунд дутуу байв. Ж.Хендерсон тоог тэнцүүлсний дараа “Лейкерс”-т довтлох хугацаа байсан ч Мэжик амжиж шидэж чадсангүй. Улмаар баг нь нэмэлт цагт 124:121-ээр ялагдлаа. Дөрөв дэх тоглолтод тэр Роберт Перишийн бөмбөгийг тасалж, багтаа ялалт авчрах нөхцлийг бүрдүүлэв. Гэвч дараа нь торгуулийн хоёр шидэлтээ хоёуланг нь алдаж, улмаар баг нь дахиад л нэмэлт цагт хожигджээ. Шийдвэрлэх долоо дахь тоглолтод түүний баг бас л тэргүүлж яваад сүүлийн хэдхэн секундэд оноо алдан харамсалтай хожигдсон түүхтэй.
35.Тэр сагсан бөмбөгөөс гадна бизнесийн салбарт өндөр амжилт олсон бөгөөд ресторан, худалдаа, кино урлаг гээд олон чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Johnson Development Corp”-ыг удирддаг.
36.1986 оны хоёрдугаар сард Мэжик Бүх оддын тоглолтын санал асуулгад анх удаа нэг саяас дээш санал авсан тоглогч болжээ.
37.Майкл Жексоныг нас барсны дараа Мэжик түүний хүндэтгэлд зориулж сүмд мөргөл үйлджээ. Тэд өмнө нь маш дотно найзууд байжээ.
38.Хэрвээ эмнэлгийн тестэд итгэх юм бол тэр ДОХ өвчнийг ялж чадсан цорын ганц хүн болох нь. Мэжик өөрөө үүнийгээ тайлбарлахдаа хэзээ ч сэтгэл санаагаар унаж байгаагүй нь өвчнийг ялан дийлэхэд нөлөөлсөн гэжээ. Мөн сайн эмч нарын хичээл зүтгэлийг үнэлэхээ мартсангүй.
39.1992 оны Барселоны олимпод Мэжик Жонсон, Лэрри Бёрд, Майкл Жордан, Карл Мэлоун, Жон Стоктон, Чарльз Баркли, Дэвид Робинсон, Скотти Пиппен, Клайд Дрекслер, Патрик Юинг гээд л нэрийг сонсоход ч сүрдэм одод “Мөрөөдлийн баг”-ийг бүрдүүлж байв.
40.-Ирвин, чи гэртээ хүрч ирээд надтай уулзаач
-Би одоо тоглох гэж байна шүү дээ.
-Гэхдээ чи заавал ирэх хэрэгтэй байна
-Юу болсон юм бэ? Надад хэлээч
-Энэ тухай утсаар ярьж болохгүй нь ээ
Энэ бол эмч, Жонсон хоёрын яриа. Түүнийг гэртээ яаран ирэхэд нь эмч ДОХ-ын халдвар авсан болохыг нь хэлж. Хоёр давтан хэлүүлж байж юун тухай яриад байгааг нь бүдэг бадаг ойлголоо. Юуны өмнө эхнэр, удахгүй төрөх хүүхдийнхээ тухай бодов. Тэгээд өөртөө итгэлтэйгээр “Би амьдрах болно. Би өвчинтэй тэмцэж, олон жил сайхан амьдрах болно” хэмээн хэлжээ. Харин Мэжик маргааш нь энэ мэдээг дасгалжуулагч Пэт Райли болон Лэрри Бёрд, Майкл Жордан нарт дуулгасан гэдэг.
41.Тэрбээр NBA-д 905 тоглолтод оролцохдоо 17707 оноо, 6559 самбар, 10141 дамжуулалт гүйцэтгэжээ. Дунджаар 19,5 оноо, 7,1 самбар, 11,2 дамжуулалт.
42.Зодог тайлсныхаа дараа тэрбээр ДОХ-той тэмцэх сан байгуулсан. Энэ сан одоо ч үйл ажиллагаагаа идэвхтэй явуулсаар байна.
43.1998 онд “Fox” сувагтай хамтран “The Magic Hour” үдийн нэвтрүүлэг хийх болов. Гэвч санал асуулгаар хамгийн муу рейтингтэй нэвтрүүлгийн жагсаалтад энэ нь багтсан тул хоёр сарын дараа гарахаа больсон байна.
44.1981 онд тэр аав болов. Хэдийгээр Андре хүү эмээ дээрээ өссөн ч зун бүр аав дээрээ ирдэг байжээ. 2005 онд Андре “Magic Jоhnson Enterprises”-ын маркетингийн албаны даргаар томилогдсон юм.
45.Түүний үүсгэн байгуулсан компани 700 сая ам.доллараар үнэлэгддэг аж.
46.1986 оны арванхоёрдугаар сарын 23-нд “Сиэтл”-ийн эсрэг тоглолтод өөрийн хувийн дээд амжилтаа тогтоож, 46 оноо авчээ.
47.Түүний дасгалжуулагчийн карьер тун богинохон. 1993-94 онд “Лейкерс”-ийг удирдсан ч багийн түүхэн дэх хамгийн муу амжилтыг үзүүлэв. Улирлын дундуур 10 дараалан ялагдсан тэд 33 ялж, 49 ялагдсан үзүүлэлтээр плей-оффт шалгарч чадаагүй юм.
48. 2002 онд сагсан бөмбөгийн Алдрын танхимд мөнхөрлөө.
49.Сүүлийн үеийн мэдээллээр Лос-Анжелес хотын дараагийн мэр нь Мэжик болж магадгүй гэнэ. Тэр улс төрийн амьдралд нэлээд идэвхтэй оролцох болсон бөгөөд Ардчилсан намын гишүүн аж.
50.1996 онд тэрбээр NBA-гийн бүх цаг үеийн түүхийн 50 шилдэг тоглогчоор нэрлэгджээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Wed Dec 23, 2009 3:49 pm

Hey Nice medee bna shuu
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby 1220 » Wed Dec 23, 2009 7:36 pm

Sun-sun wrote:Hey Nice medee bna shuu

өө нээрээ копи пасти хийснээ дурдахаа мартаж
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Mon Jan 04, 2010 10:25 pm

Жаахан ухаж байгаад иймэрхүү мэдээлэл олоо. Цаашаа өмнөх онуудын бүх оддын roster ийг хүргэнээ. Энэ урьд жилийнх. Сонин байх болов уу.
Eastern Conference
Гараанд
G Allen Iverson -Detroit Pistons
G Dwyane Wade -Miami Heat
F LeBron James -Cleveland Cavaliers
F Kevin Garnett -Boston Celtics
C Dwight Howard -Orlando Magic
Бэнч
G Ray Allen -Boston Celtics
G Devin Harris -New Jersey Nets
G Joe Johnson -Atlanta Hawks
G Mo Williams -Cleveland Cavaliers
F Danny Granger -Indiana Pacers
F Rashard Lewis -Orlando Magic
F Paul Pierce -Boston Celtics

Head coach: Mike Brown (Cleveland Cavaliers)

Western Conference
Гараанд
G Chris Paul -New Orleans Hornets
G Kobe Bryant -Los Angeles Lakers
F Amar'e Stoudemire -Phoenix Suns
F Tim Duncan -San Antonio Spurs
C Yao Ming -Houston Rockets
Бэнч
G Chauncey Billups -Denver Nuggets
G Tony Parker -San Antonio Spurs
G Brandon Roy -Portland Trail Blazers
F Pau Gasol -Los Angeles Lakers
F Dirk Nowitzki -Dallas Mavericks
F David West -New Orleans Hornets
C Shaquille O'Neal -Phoenix Suns
Head coach: Phil Jackson (Los Angeles Lakers)
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Mon Jan 04, 2010 10:36 pm

2000 оны бүх оддынбүрэлдэхүүн. copy past
Eastern Conference

Гараанд:
Vince Carter- Tor
Grant Hill- Det
Alonzo Mourning-Mia
Eddie Jones- Cha
Allen Iverson- Phi

Бэнч
Allan Houston- NY
Glenn Robinson- Mil
Ray Allen- Mil
Dikembe Mutombo- Atl
Dale Davis-Ind
Jerry Stackhouse- Det
Reggie Miller-Ind

Western Conference

Гараанд:
Kevin Garnett- Min
Tim Duncan-Sas
Shaquille O'Neal- Lal
Kobe Bryant-Lal
Jason Kidd--Pho 34

Бэнч
Gary Payton -Sea
Chris Webber- Sac
Rasheed Wallace- Por
Michael Finley- Dal
David Robinson- Sas
John Stockton-Uta
Karl Malone-Uta
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Tue Jan 05, 2010 12:46 am

Eastern Conference
Гараа
PG Allen Iverson -Philadelphia 76ers
SG Tracy McGrady -Orlando Magic
SF Vince Carter -Toronto Raptors 2
PF Grant Hill -Orlando Magic
C Alonzo Mourning- Miami Heat

Бэнч
SG Ray Allen -Milwaukee Bucks
C Antonio Davis- Toronto Raptors
SG Allan Houston - New York Knicks
SF Anthony Mason- Miami Heat
C Dikembe Mutombo- Atlanta Hawks
C Theo Ratliff -Philadelphia 76ers
PF Glenn Robinson -Milwaukee Bucks
SF Latrell Sprewell -New York Knicks
SG Jerry Stackhouse -Detroit Pistons
PG Stephon Marbury -New Jersey Nets
Western Conference
Гараа
PG Jason Kidd -Phoenix Suns
SG Kobe Bryant - Los Angeles Lakers
SF Chris Webber - Sacramento Kings
PF Tim Duncan - San Antonio Spurs
C Shaquille O'Neal -Los Angeles Lakers

Бэнч
C Vlade Divac -Sacramento Kings
SG Michael Finley -Dallas Mavericks
PF Kevin Garnett -Minnesota Timberwolves
PF Karl Malone -Utah Jazz
PF Antonio McDyess -Denver Nuggets
PG Gary Payton -Seattle SuperSonics
C David Robinson -San Antonio Spurs
PF Rasheed Wallace -Portland Trail Blazers
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Sun-sun » Tue Jan 05, 2010 1:05 am

Бүх НБА д хамгийн олон удаа бүх оддын тоглолтонд орж байсан тоглогч
1. Kareem Abdul Jabbar - 19 удаа /1970-1977, 1979-1989/
2.Shaquille O'Neal - 15 удаа /1993-1998, 2000-2007, 2009/
3.Michael Jordan - 14 удаа /19985-1993, 1996-1998, 2002, 2003/
4. Karl Malone - 14 удаа /1988-1998, 2000-2002/
5. Jerry West - 14 удаа /1961-1974/

Байдгийм байна. Харин одоо тоглож байгаа тоглогчдоос

1.Shaquille O'Neal - 15 удаа /1993-1998, 2000-2007, 2009/
2. Kevin Garnet - 12 удаа /1997-1998, 2000-2009/
3. Kobe Bryant - 11 удаа /1998, 2000-2009/
4. Tim Duncan - 11 удаа /1998, 2000-2009/
5. Allen Iverson - 10 удаа /2000-2009/

байдгийм байна.
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm

Re: Legends

Postby Gooner » Mon Jan 25, 2010 10:21 am

Цаг хугацаа биднийг орхин одлоо Сүн Сүн Сүн...
Нүднээс нулиас бөнжигнөн уналаа Бөн Бөн Бөн...
гэдэг хүмүүн мөн үү чи :smile:
Image
Gooner
#14 Thierry Henry
#14 Thierry Henry
 
Posts: 22493
Joined: Sat Dec 03, 2005 3:33 pm

Re: Legends

Postby Sun-sun » Mon Jan 25, 2010 4:08 pm

Мөн байхөө
Замын цэцгээр богцоон дүүргээд
Залуу насны босгыг алхав
User avatar
Sun-sun
 
Posts: 204
Joined: Thu Oct 15, 2009 3:06 pm


Return to Сагсан бөмбөгийн ертөнцөөр, тамирчдын тухай

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest