Монголын уран сайхны кино

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Монголын уран сайхны кино

Postby ТӨӨГӨӨ » Thu Feb 27, 2014 9:17 am

яаж бна?
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын уран сайхны кино

Postby J@x » Thu Feb 27, 2014 9:19 am

Эхнээсээ л түгшүүртэй кино байна лээ. сүүлд харин кино нь дажгүй төгссөн.

Гэхдээ лав хошин шогийнхоны хийдэг киноноос хамаагүй дээр л дээ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13310
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Монголын уран сайхны кино

Postby Bibby » Thu Feb 27, 2014 11:58 am

Удирдлага өнөөдөр нээлтээ хийж бгам бна
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby rednasca » Thu Mar 06, 2014 7:29 pm

"Алсын удирдлага" үзсэн хүн байна уу?...
маргааш үзэх бодолтой байна...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын уран сайхны кино

Postby Shaggy » Fri Mar 07, 2014 7:41 pm

Удирдлага ямар бн
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монголын уран сайхны кино

Postby rednasca » Fri Mar 07, 2014 10:07 pm

Давгүй шүү...
Үнэхээр бас өөр уур амьсгал оруулжээ...
Янз бүрийн бодол төрүүллээ...
Хүлээлтэд хүрсэн гэж хэлж болно...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын уран сайхны кино

Postby Цогоо » Tue Mar 11, 2014 10:28 am

Та бүхэнд найруулагч С.Бямбын Алсын Удирдлага киноны талаар зохиолч, яруу найрагч Г.Аюурзана хэрхэн бичсэнийг толилуулж байна.
10 March 2014 at 12:26
-Өндөрт төрсөн хүн ёроолд шургадаггүй-

Бидний багад зурагтыг холоос удирдаад дууг нь чангалж султгаж, суваг сольж болдог тухай төсөөлөл ч байгаагүй. Манайх л лав “Рекорд В-340” хэмээх хар цагаан зурагттай, суваг солихын тулд сантекникийн шугамны винтил эргүүлэхийн дайны хүч гаргаж тачигнуулдаг сан. Сүүлдээ суваг солигчийн эрвээхэй түлхүүр хагараад уначихсан тул бахиар голыг нь чимхэж эргүүлдэг болж билээ. Бахь бариад ч болсон тохируулж болдог л байсан нь их юм. Харин амьдралыг бол өөрчилж, залруулж чадах удирдлага гэж даан ч үгүй.

Гэхдээ амьдрал хэдийгээр нэлийсэн, эх зах нь харагдахгүй, хойшид юу учрах нь тодорхойгүй, сүрдэм зүйл мөн хэдий ч, яг тулаад харвал, бидэнд алхам тутамд маань тохиолдож буй хэсэг хэсэгхэн явдлуудаас л бүрддэг. Заримдаа бид амьдралаасаа гараад хаа нэгтээ, хэн нэгний амьдралаар амьдарч байгаад буцаж ирдэг. Ном уншина гэдэг бусдын толгойгоор сэтгэхийн, кино үзнэ гэдэг бусдын амьдралаар амьдрахын нэр шүү дээ. Магадгүй, амьдралаа арай өөр голдирлоор түр зуур ч болохноо урсгаж үзэх боломж олгодгоороо урлаг гэдэг нэг ёсны удирдлага, бүр хамгийн төгс удирдлага ч юм уу? Энэ утгаараа би амьдралынхаа 90 минутыг Бямбаа найруулагчийн ертөнцөд өнгөрөөчихөөд буцаж газардлаа.

Төмөр замын бяцхан өртөөний жаалхүүг хөрш айлынх нь авгай сүү заруулахаар хот руу явуулж байна. Миний үеийн яруу найрагч Б.Мягмаржав нэгэнтээ “Миний хот намайг “Сүү аваарай!” гэж сэрээнэ / Тахиан дуугаар биш, “сүү аваарай” гэж сэрээдэг монгол хот...” хэмээсэн утгатай шүлэг уншиж билээ. Нээрэн ч монгол хүнд сүү бол цагаан зам мөр бэлгэдсэн, ихээхэн утга учиртай ойлголт. Сүү зарах аялал нь тосгоны жаалхүүг цоо шинээр амьдралыг харахад хөтөлснөөр кино өрнөж буй нь монгол найруулагчийн л далд ухамсарт бий болох дохио биз.

Голбаатар маань төрөлхийн өөр жаал л даа. Эцэг нь түүнийг төрөхөд шүхэрч Буниагийн нэрийг өгөх гэж бодож байжээ. Б.Ринченгийн ийм нэртэй өгүүллэг байдгийг бөглүү тосгонд ааваас нь өөр уншсан хүн ч байсангүй. Хөөрхий, талийгаач ээж нь Буниа хэмээх нэрийг ойшоогоогүй бололтой. Ингээд Цог нэртэй болж л дээ. Гэлээ ч, Цогоо багаасаа л өндрийн мөрөөдөлтэй, нисч яваа хүн зурах дуртай болж өсчээ. Тэр үнэндээ Буниа байлаа. Гэвч эх нь нас барж, эцэг нь архинд орж, нислэг мөрөөдөөд байхааргүй ядуу тарчиг, дутуу гуцуу амьдрал түүнийг нөмөрчээ. Өнчин дүүгийнхээ хамт хойт эхийн гар харж яваа хүүд найдах юм бараг л үлдээгүй, тийм л гарцгүй мэт авралгүй өсвөр нас. Гэвч угаасаа өндөрт төрсөн хүн ёроолд шургадаггүй аж.

Гэртээ, төмөр замын буйд өртөөндөө хашигдаж тэвчихгүйд хүрсэн хөвгүүн сүү зараад амь зууж болно гэсэн ойлголттой байсныхаа ачаар хотод шингэж чадна. Түүний өмнө хулгай хийж, хүн мэхэлж амьдрах зам хамгийн түрүүнд дэлгэгдсэн. Гэвч тэр орон сууцны дээвэрт хэр тааруу оромж зэхэж аваад, үдшийн цагаар гэрэлт цонхнуудыг ширтэж, яг л кино үзэж байгаа мэт бусдын аз жаргалтай дүүрэн амьдралаар сэтгэлээ сэлбэж, мөрөөдлөө бодот болгон суухын амтанд тэр бүх хонжоонч завшаанаас татгалзаж чадав. Ер нь хүмүүсийг хоёр л ангилчихаж болмоор мэт. Нэг хэсэг нь засаршгүй завшаан ч, тэр завшаанаа олж хүртэхийн төлөөнөө бусдыг дээрэмдэхээс, ер юунаас ч үл буцагсад. Нөгөө хэсэг нь бусдыг тонож дээрэмдээд ч ханахгүй ашиг завшааны ангуучлалд анхнаасаа л хөл тавьдаггүй, тийм зам байгааг олж харлаа ч сэтгэл нь өөр зүйлд тэмүүлэгсэд. Киноны баатар маань хоёр дахь хэсэгт харьяалалтай төрсөн нэгэн аж.

Тэрээр баярлаж цэнгэж байгаа айл өрхийн цонх руу дурандахдаа өөрөө тэдний аз жаргалаар халгиж, уйлж хэрэлдэж буй хосуудыг харахдаа тэдний дэргэд шаналж сурчээ. Жаал хөвгүүний дотор жинхэнэ хүн бий болж байгааг, кино маань өөрөө дотроосоо цаад киногоо бидэнд задлан үзүүлж байгааг эндээс олж харж болно. (Жинхэнэ хүн гэдэг нь, магадгүй, уран бүтээлч ч юм уу?) Хүү дуран барьж, бид дэлгэц ширтэж сууна.

Цонх бүрийн цаана янз бүрийн хүмүүс: хөгжимчин, лам, муудалцах дуртай залуу хос...Цонх бүрийн цаана Цогоогийн мөрөөдөж л чадах бүрэн дүүрэн амьдрал. Бас цонх бүрийн цаана зурагт. Хүү айлуудын зурагт бүрийг ээлжээр харж, богино долгионы хүлээн авагчаар дууг нь тааруулж барих гэж оролдсоор, энэ өрөвдөлтэй зугаандаа баяссаар өдөр хоног өнгөрөөх болов (Хүүхэд нас гэдэг ийм л гайхамшигтай. Багахан зүйлд ханаж чаддагаараа тэр гэгээрэлтэй төстэй. Харин бид гэгээрэл мэт тэр насаа бушуухан орхиж, мунхралд хутгалдахыг юутай их хүсдэг билээ?)

Гэтэл нэгэн цонхоор нисч яваа хүний зураг харагджээ. Марк Шагалын барилаар зурагдсан, эхнэр хувцастай бүсгүй хүн тэнгэрээр хийсэх мэт, шумбах мэт чөлөөтэй хөнгөхөн нисэх агаад гараас нь хэн нэгэн атгаагүй сэн бол сайхь бүсгүй огторгуйд уусаад бүр алга болчих байсан биз. Гараас нь атгасан эр морь унаж явав.

Жаал хүүгийн дотор цоо шинэ, өөрийг нь нэг мөсөн өөрчлөх тийм ид шид амилах нь тэр.

Одоо Цогоо өглөө бүр төмөр замын өртөөн дээр очиж, арай хямд үнээр сүү авч хоёр савандаа хийчихээд, орон сууцны хорооллын сэхээвчинд зогсон, сүүгээ ганц ганц литрээр нь тасалж зарчихаад, бусад цагт мөнөөх нисч яваа бүсгүйн зураг цаад хананд нь өлгөөтэй цонхыг л харуулдаж заншлаа.

Өвөрмөц зураг өлгөөтэй байранд гучаад насны бүсгүй сууна (Хөвгүүн арван зургаа долоотой гэдгийг энд дурдах хэрэгтэй). Амьдралд нь дутуу юм үгүй тэр бүсгүй харин өндрөөс айдаг өвчтэй аж. Айдсаа давах гэсэндээ хамгийн дээд давхарт байр авчээ. Гэвч одоо тийм өндөрт нүүж ирсэндээ харамсан, ийм өндөрт байр авах санааг гаргасан найз хархүүтэйгээ тар тур хийж, цонхоороо ч шагайж үзэлгүй гэр дотуураа дэмий л холхин өдрийг өнгөрөөх аж. Бүсгүй үе үе хагас нүцгэн явна. Жаалхүү түүнийг дурандсаар сэтгэл алдарчээ.

Зураг, бүсгүй хоёрын алинд нь хөвгүүн сэтгэл алдсаныг мэдэхгүй. Гэхдээ бүсгүй хүн илүү амьд, зураг арай л зохиомол харагдах нь мэдээж. Зурагтууд, нисч яваа бүсгүйн зураг, өрөөн дотуураа “нисэх” эгчмэд бүсгүй... Одоо Цогоо нисч яваа шүхэрч Буниа хэмээх лам жаалыг биш, ямар нэгэн сахиусан тэнгэрийг зурах ёстой болжээ.

Цахилгаан барааны дэлгүүрт санаандгүй тохиолдлоор ямар ч төрлийн зурагтыг маш холоос удирдаж болдог удирдлага байдгийг мэдэж авсан нь хөвгүүний сэтгэлд аврал мэтгэрэл гэгээ тусгалаа. Алсын удирдлага сайн тусмаа үнэтэй. Сүү зараад амиа зогоодог жаалд тийм мөнгө байсангүй. Ингээд нэг суурингаас гаралтай, хотод дэлсул, болох бүтэхгүй юм хийж явдаг залууд хандаж “алсын удирдлага” авах мөнгө гуйхаасаа ч бэргэсэнгүй. Удирдлагатай болохын тулд Цогоо хулгайч хархүүг дагаж танихгүй айлын босго алхав. Азаар, тун сайн удирдлага таарчээ.

Тэрээр эзгүй айлуудын зурагтыГ хүссэнээрээ удирдан асааж унтрааж, суваг сольж, дотроо амьдралыг, гадаад ертөнцийг удирдах удирдлагыг гартаа авчихсан мэт баясна.

Алсын удирдлага барьсан хөвгүүн дээврээс бүсгүйн цонх руу дурандан зогсоо тэр зураг бол киноны үндсэн өгүүлэмж. Энд Цогоо жаргалтай байна. Тарчиг мөхөс амьдрал нь өөр голдиролдоо үлдэж, тэр одоо бүсгүйн хөдөлгөөн бүрээр амьсгална. “Алсын удирдлага” киноны зураглалууд ер нь маш гоё. Яг л амттай бичигдсэн шүлгийн мөрүүд шиг. Тэр бүхнийг харж л мэдэрнэ үү гэхээс, дамжуулж бичих боломжгүй. Жишээ нь, дэлгүүрт гоц гойд удирдлага олж харсан хөвгүүний замд гэхэд л орчин үеийн шилэн барилгын хананд Чойжин ламын сүм тольдогдон туссан нэг гайхалтай план гардаг. Ирээдүйг бэлгэдэх мэт шилэн байшинд эртний сүмийн дүрс тусахдаа эгээл Занданжуу бурхан шиг долгиотож байна гээч! Занданжуу хэмээх тэр бурхныг Будда амьд сэрүүн байх цагт, өөрөөс нь харж сийлбэрлэсэн домогтой. Гэвч гэгээрсэн хүмүүнээс сацрах гэрэлд зураач гялбасан тул хажуух цөөрмийн мандалд туссан дүрийг нь хуулсан гэдэг. Тиймээс одоо Буриадад байгаа тэр шүтээн усны бидэр татсан мэт гилбэлгээнтэй харагддаг юм билээ.

Цогоотой хамт явахад, түүнтэй хамт тэр дээврээс нь харахад, бохир бэрх Улаанбаатар маань яруу найраг шиг хот үзэгддэг юм байна. Сансарын хонгилоос уруудах замын хоёр урсгалыг хязгаарласан хашлага дээгүүр, бас автобусны буудал дээр монгол хувцастай, бүр эхнэр үстэй, гоо бүсгүй юунд ч үл сатааран, эрхэмсэг бардам алхаж яваа нь бусдад биш, Цогоод л харагдаж, бид ямар нэгэн аугаа гайхамшигт оюун санаа шингэсэн ариун дагшин газарт арай л буруу амьдраад явна уу даа хэмээн эрхгүй гунихад хүрэв. Киноны ховс тэр биз ээ. Арт кинонд бэлтгэгдээгүй үзэгчийн хувьд бол үйл явдал бараг үгүй, гэнэтийн зохиомол үзэгдэл нь нэлээд гаж этгээд санагдаж болох л юм. Гэвч яг үнэндээ амьдрал өөрөө хэвэнд цутгасан мэт ойлгомжтой зүйл биш шүү дээ. Би л хувьдаа уг киноноос Монгол орны маш олон өнгө төрхийг “цуглуулан” харчих шиг болсон.

Гэхдээ кинонд гарч буй гудамжууд, барилгууд, шөнийн гэрлүүд өнөөдрийн Улаанбаатар атал, үйл явдал нь яагаад ч юм бэ 1990-ээд оны явдал шиг, баатруудынх нь зан араншин, амьдралд хандаж буй байдал ч тэр л үеийг санагдуулах юм. Магадгүй, зохиогч нь өөрөө нийгэм солигдсоны дараахь тэр л цаг үед өнгөрөөсөн залуу насаа киноныхоо баатраар дамжуулан дурсаж, тодорхой утгаараа энэ кино “Уран бүтээлчийн залуугийн хөрөг”-ийн нэг хэсэг болсон учраас тэр ч байж мэднэ. Цогоо хүү хожим уран бүтээлч болно гэдэгт бараг л эргэлзэх хэрэггүй. Гагцхүү бүтээлч сэтгэлгээтэй хүн л бүтээлч мөрөөдөлтэй байдаг. Амьдралыг удирдаж, зохицуулж, бусдын амьдрал руу нэвтэрч, бусдыг амьдралдаа нэвтрүүлж чадах сэтгэл уран бүтээлч хүнд л заяадаг. Зөвхөн уран бүтээлч гэж явцуурах нь илүүц ч байх аа даа. Бидний хэнд маань ч гэсэн амьдралыг удирдчихмаар, зүгээр л товчлуур дараад л бусдад нөлөөлчихмөөр, болохгүй бүтэхгүйг залруулчихмаар хүсэл хэзээ л эс төрдөг сөн билээ дээ? Харин ихэнх хүн амьдралыг залшгүй, залруулшгүй гэж бодоод байдаг. Амьдрал гэдэг өөрөө бодтой биш, харин ч хийсвэр, уран сэтгэлгээний ойлголт гэдгийг мартаад явдаг. Яг үнэндээ залруулж болохгүй зүйл гэж амьдралд үгүй. Энэ киног хар л даа. Ердийн л нэг зурагтын удирдлага гартаа бариад, дээвэр дээр зогсож байгаа жаалхүү бүсгүйн гэрийг ухахаар завдсан хулгайчдын халдлагыг буцаачихлаа шүү дээ. Яг л жаалхүүгийн зурсан сахиусан тэнгэр мэт нисч яваа бүсгүйн дүрс өндрөөс зүрхалдах өвчтэй бүсгүйг тайвшруулж, тэр бүсгүйн амьдралыг ч хайр дурлалыг ч аварч чадсан шиг.

Монгол хүн орчин үеийн кино урлагт орчин үеийн дээд түвшний хэл, хийцтэй кино бүтээх цээнд нэгэнт хүрснийг Бямбаагийн “Алсын удирдлага” кино харуулж чадлаа. Олон улсын нэр хүндтэй наадмуудад хэрхэн амжилттай оролцсоныг нь бид цөм дуулж, бахархсан тул нуршаад яахав. Хамгийн олзуурхууштай нь, энэ киноны гишгүүр дээрээс цаашаа ахих залуусыг мөн ч сайхан ирээдүй угтаж байна даа. Харин энгийн, үзэгчдийн нийтлэг хэмжээ бол энэ киноны түвшинд арай л тэнцэхүйц хүрээгүй яваа бололтой. Нээлтээс нь хойш гурав хоногийн дараа эхнэр бид хоёр “Тэнгис” кино театрт үзэхэд, биднээс гадна яг арван үзэгч байв. Бодвол, анхны үзэгчид нь киноны тухай зөв мэдээлэл цааш түгээж чадахааргүй хэмжээнд киног ойлгоод гарсных бизээ.

Амьдрал нэг бодлын егөө юм даа. “Алсын удирдлага”-ын төгсгөлд Цогоо хүү асар олон зүйлийг ойлгоход, магадгүй энэ амьдралын цаад үнэн төрхийг олж харахад тус болсон мөнөөх удирдлагаа дээвэр дээрээс шидчихдэг. Түүнд одоо өөрийнхөө замаар, өөртөө үнэнч явж чадах итгэл суужээ. Яаж суусныг нь мэдэрч танихын тулд киног нь шимтэн сууж үзэх л хэрэгтэй дээ. Ямарваа буурьтай бүтээлийн нэгэн адил, “Алсын удирдлага” кино ч өөрийн үзэгчтэй. Тэр үзэгчдийнхээ хүрээнд Бямбаа найруулагч дараагийнхаа алхмуудыг эргэлзээнгүй үргэлжлүүлэх нь лавтай. Энэ утгаараа Цогоо тэр хосгүй гайхамшигт удирдлагаа орхиж байгаа нь, “Алсын удирдлага” киноны энэ төгсгөл бол төгс! Төгс төгсдөг кино ер нь хаа ч тэр тийм олон биш шүү.

2014.3.6.
Зохиолч,яруу найрагч Гүн овгийн Г.АЮУРЗАНА
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын уран сайхны кино

Postby rednasca » Tue Mar 11, 2014 10:39 am

үзэгч битүү л байсан...
би хувьдаа олзуурхаж байлаа...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын уран сайхны кино

Postby El Payaso » Tue Mar 11, 2014 10:46 am

Намайг үзэхэд хүмүүс их олон байсан... би бас олзуурхаад л байлаа... гэхдээ киноны хувьд хүлээлтэд хүрээгүй ээ хэтэрхий олон зүйлийг нэг доор багтаах гэж оролдоод сарнилттай контрастгүй болсон санагдсан.... нэмээд тэр монголтой холбоотой метафорууд нь хэтэрхий ихэдсэн... бүх зүйлээ тайлбарлах гэж оролдсон зэрэг нь таалагдаагүй... гэхдээ яах вэ мэдээж бусад монгол кинонуудтай зүйрлэх юм биш л дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40719
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монголын уран сайхны кино

Postby Могжоохон » Tue Mar 11, 2014 9:12 pm

Тагнуулч аав хөөрхөн л болсон байна лээ... Чанаржаад байна шүү Монгол кинонууд
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын уран сайхны кино

Postby Bibby » Mon Mar 17, 2014 12:43 am

Алсын Удирдлага буухаас нь өмнө амжиж үзлээ шүү
сабтайтлаас нь болву, шууд кино наадамд зориулаад диалагоо зохиоцийм шиг санагдлаа
эхэн хэсэгийн сунжирсан хэсэг таалагдсангүй, хэтэрхий их юм багтаах гэцийм шиг ... хэсэглээд хэсэглээд гол гол юмаа эхэний хэсэг дээр үзүүлцэн бол дээр бсийм шиг
ямар ч бсн дажгүй шүү
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Цогоо » Mon Mar 17, 2014 1:08 am

Байхгүй болоо юу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Re: Монголын уран сайхны кино

Postby Bibby » Mon Mar 17, 2014 1:21 am

удахгүй бууна гсн
ер нь бууцан ч юму
сая өөр үзвэр бхгүй гээд тэнгисийн виайпинд үзлээ шт
Bibby
The Ubuntu
The Ubuntu
 
Posts: 7968
Joined: Fri Nov 25, 2005 3:10 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby SAVAGE » Thu Mar 20, 2014 9:20 am

Алсын удирлагын талаар Энхболдбаатарын бичсэн шүүмж
http://enkhboldbaatar.niitlelch.mn/content/5913.shtml

Хариу болгож зохиогчийн бичсэн тайлбар
http://artfilm.mn/journal/article/155/
User avatar
SAVAGE
Goalkeeper
 
Posts: 6133
Joined: Tue Jan 10, 2006 4:15 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby ХАЛИУН » Thu Mar 20, 2014 9:41 am

http://art.news.mn/content/173564.shtml

энийг үздэг л байх даа
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: Монголын уран сайхны кино

Postby ТӨӨГӨӨ » Thu Mar 20, 2014 9:44 am

Энэ Навчаа сүүлийн үеийн Монгол киноны 3/2-т тоглож бнаа
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Монголын уран сайхны кино

Postby kayo » Thu Mar 20, 2014 10:02 am

Сэнгэдоржийн кино бол үзнээ, одоо бол монголдоо л #1.
kayo
Барса фэн
 
Posts: 8909
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Gunnerz » Thu Mar 20, 2014 11:59 am

өчдөр орой хязгааргүй гэж лалрын кино үзлээ. ээ ёстой ойрын хэдэн жил ийм **н** кино үзсэнгүй хамгийн **н** нь доргио 7 эр бил үү шинэ үеийн мангар юмийг үзэж байсан тэрнээс хойш ийм мангар монгол кино үзээгүй байж байгаад өчдөр үзлээ. найруулагч нямгаваа гэж нөхөр энэ нөхрийг чинь сумтайг мэддэг гэхдээ ийм зэргийн юм хйиж байгаа бол бүүр найруулагч гэсэн нэр зүүхээсээ ичих хэрэгтэй
зохиолын редактор баабар цэнддоо тэр 2 ч ийм лалрын юманд оролцсон доо ичих хэрэгтэй
№14
User avatar
Gunnerz
The Gunners's fan
The Gunners's fan
 
Posts: 8263
Joined: Tue Jun 16, 2009 6:48 pm
Location: damba darjaagiiin baruun hoid buland

Re: Монголын уран сайхны кино

Postby LeBe » Tue Mar 25, 2014 11:49 pm

Тэр хязгааргүйг үзсэн. За яг эхлэхэнэ үү гэтэл дуусчихдагийн. ХАХА. Уг нь хөөрхөн эхэлж байсан.. Төгсгөл нээрээ арай л..
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Монголын уран сайхны кино

Postby postiga » Mon Apr 14, 2014 4:49 pm

https://www.youtube.com/watch?v=wPlqkhwUCuI
Үргээлэг ene kino 5dahid buyu 19nd neeltee hiih yum bnalee...dajgui yum shig sanagdsan shuu UZNEE
Zieg Heil
User avatar
postiga
Argentina's fan
 
Posts: 1470
Joined: Fri Dec 02, 2005 2:02 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby LeBe » Mon Apr 14, 2014 6:01 pm

postiga wrote:https://www.youtube.com/watch?v=wPlqkhwUCuI
Үргээлэг ene kino 5dahid buyu 19nd neeltee hiih yum bnalee...dajgui yum shig sanagdsan shuu UZNEE

Оргил ах тоглосон байнашт.. :ногоон:
UNITED&UNION
User avatar
LeBe
 
Posts: 3527
Joined: Mon Aug 17, 2009 10:11 am

Re: Монголын уран сайхны кино

Postby Dondogoo » Tue Apr 15, 2014 11:04 am

Үргээлэг гоё санагдаад байгаа шүү
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монголын уран сайхны кино

Postby Devil 7 » Wed Apr 16, 2014 1:30 pm

Нямбаярын 2009 онд хийсэн ''Баасан гариг'' гэдэг кино чинь харин хөөрхөн кино бнлээшд...Хөнгөхөнөөр дажгүй ....Юун Ларьдаа, Цэцэгсийн хүлэмж, Бодлын хулгайч kk
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Монголын уран сайхны кино

Postby Devil 7 » Wed Apr 16, 2014 1:33 pm

Аа нээрээ "Xөлтрөг"-г үзсэн...Аймшгийн л кино юм шиг бнлээ....Энэ Долгор дандаа ийм мудак дүрд тоглох юмаа
Glory Glory
User avatar
Devil 7
МанЮ фэн
МанЮ фэн
 
Posts: 8088
Joined: Wed Feb 28, 2007 4:30 pm
Location: UB

Re: Монголын уран сайхны кино

Postby Kro » Wed Apr 16, 2014 1:42 pm

LeBe wrote:
postiga wrote:https://www.youtube.com/watch?v=wPlqkhwUCuI
Үргээлэг ene kino 5dahid buyu 19nd neeltee hiih yum bnalee...dajgui yum shig sanagdsan shuu UZNEE

Оргил ах тоглосон байнашт.. :ногоон:

Оргил ах чинь СУИС төгссөн гэдэг байх шүү.
User avatar
Kro
Die Roten
Die Roten
 
Posts: 2985
Joined: Fri Jun 13, 2008 9:34 am

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests