Монголын уран сайхны кино

Эдгээр сэдэвтэй холбоотой зүйлс энд

Moderator: Тунгаа

Re: Монголын уран сайхны кино

Postby El Payaso » Thu Mar 26, 2015 4:54 pm

Ggoal wrote:Гол нь менгегvйд л байгаа юм биш vv?Социйн vед одооны бараг Холливууд тесевеер кино хийдэг байсан гээ биздээ


Sent from my iPhone using Tapatalk

Ану хатан гэхэд тэрбумаар бүтсэн... ер нь ийм том мөнгөний төслүүд бол бас хийсэн... тэгээд ч найдвар алга... мөнгөндөө биш... уран бүтээл гэж хандажгаа хүн алга... ингэсхийж хаяад хэдэн цаас хийгээд гарна гэж боддог... хүмүүс нь бараг ямар ч кино байсан үздэг... ийм л байна... тэгээд мэргэжлийн хүмүүс е?р нь байгаа ч юм уу... сонин сонин хүмүүс л кино хийдэг болсон... зохиолч найруулагч гээд бүгд сайн дурынхан... сайн дурынхан сайн юм хийж болно л доо... гол нь тэдний зорилго нь мөнгө байна ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монголын уран сайхны кино

Postby amka13 » Thu Mar 26, 2015 5:03 pm

Монгол дахь реализмын дутагдал

Дэлхийн хоёрдугаар дайн эхэлсэнээр зогсолтонд орсон Европын кино урлагийн анхны сэргэлт дайны дараа Италид тохиосон. Энэ үеийн италийн найруулагчдын уран бүтээлд дайны дараах итали орны энгийн иргэдийн өдөр тутмын амьдралыг бодит байдалтай аль болох ойроор дүрслэн харуулах хандлага зонхилж байснаас 1940-1950 оны хоорондох италийн кино урлагийн сэргэлтийг Италийн неореализм буюу шинэ бодит байдал хэмээн судлаачид нэрлэсэн юм. Неореалист хэв маяг бүрэлдэхэд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн бололтой байдаг. Эхнийх нь дайнаар Италийн, зөвхөн Италийн ч гэлтгүй Европын кино урлагийн салбар сүйрчихээд байсан болохоор том студи, хангалттай нөөц, мөнгө хөрөнгийн аль аль нь байсангүй. Ингээд тэд камераа бариад гудманд гарч, эгэл жирийн хүмүүсийг кинондоо тоглуулж байв. Хоёр дахь нь дайны үер Европын кино урлагийн салбар зогсолтонд орчихоод байсан болохоор европ үзэгчдийн цангааг Холливуудын кинонууд л тайлж байв. Гэтэл тухайн үед АНУ дэлхийн дайнаар экспортолж болох бүхнийг Европ руу зөөж, эдийн засаг нь тасралтгүй эрчимтэй өсч байлаа. Үүнийгээ дагаад Холливуудын кинонуудад нь ч чамин тансаг байдал давамгайлж байв. Өөрөөр хэлбэл дайнд зовж зүдэрсэн Европийн үзэгчид ба америк кинонуудын дунд маш том зөрүү байсан юм. Неореализмын гол бүтээл болох “Дугуйны хулгайчид” киноны нэг хэсэгт арай гэж киноны зурагт хуудас наах ажилд орсон гол баатар маань тэр үеийн Холливуудын од Рита Хейвортын “Гилда” киноны чамин тансаг зурагт хуудсыг нааж буй дүрслэл үзэгддэг. Яг энэ үедээ мань эр дугуйгаа хулгайд алдана. Бодит байдал ба мөрөөдөл хоёрын хэрцгий гэмээр зааг.

Тэгвэл өнөөдрийн Монголд ч нөхцөл байдал ийм байна. Уг нь Монголд социалист нийгмийн амьдрал, идеалыг аль болох бодитой дүрслэн үзүүлэх зорилготой соц-реалист урлагийн хэв маяг далан жил зонхилж байсан. Гэвч 1990 оноос хойш Монголын кино ба гэрэл зурагт реалист хандлага бараг үгүй болжээ. Тэнгис, Өргөөд нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулдаг кинонуудын дийлэнх нь Зайсан орчимд баригдсан байруудад зураг авалтаа хийнэ. Киноны баатрууд нь benz, bmw эсвэл hammer л унана. Ингээд зураг авалтандаа эффектээр хүч нэмж улам гялгар болгоно. Харин тэрийг нь хороолол, нэгдүгээр хороолол эсвэл бүүр гэр хороололд амьдардаг үзэгчид үзнэ. Магадгүй, амьдралаас хол хөндий ч гоёо сайхан зүйл үзэгчдэд таалагдаж, ядаж л кино үзэх мөчдөө тэр гоёо ганган дүрслэл, хөөрхөн хүүхэн залууст сатааран мансуурдаг байж мэднэ. Яг л дэлхийн хоёрдугаар дайны үеийн европ шиг. Мэдээж үүнээс өөр төрлийн буюу ядарч, зовсон нийгмийн доод давхаргынхны кинонууд бий л дээ. Энэ тохиолдолд ихэвчлэн зовлонгийн тун нь хэтрэх бөгөөд гол дүрийн баатарт нь нэг хүний амьдралд байтугай хэд хэдэн хүний амьдралд багтамгүй зовлон тохионо. Уг нь зовлон заавал хэн нэгнээсээ хагацаж салах тохиолдлоор л илрэн гарах ёстой биш л дээ. Хоосон хонохгүйн тулд өглөөнөөс эхлээд орой хүртэл ажиллаж, энэ л амьдралын буулганд мөрөөдлүүд нь замхран үгүй болж байгаа миний л адил мянга мянган албан хаагчдын, технологийн хийгээд нийгмийн эрчимтэй хувьсал өөрчлөлтөнд дасан зохицохоор хичээх дунд эргэм насныхны амьдрал аль аль нь тэр чигээрээ драм. Үхэл хагацал, гэнэтийн тохиол үгүйгээр шүү дээ. Гэрэл зурагуудад нь ч нэг их ялгаагүй. Хүчтэй эффект, бодит байдлаас тасархай хээнцэр гоёмсог байдал л зонхилно.

Жишээлбэл, саяхан “12” нэртэй хөрөг гэрэл зургийн үзэсгэлэн Блю Мүүн галлерейд нээлтээ хийсэн. Уран бүтээлчдийн зорилго нь энэ цаг үед амьдарч буй Монголын уран зохиолын томоохон төлөөллүүдийн хөрөг зургийг амьдад нь авч үлдэх байсан бололтой. Сайхан санаа. Гэвч нөгөө бодит байдал энд ахиад л алга. Манай үе үеийн зохиолчид хамгийн сайхан хувцсаа өмсөж, зүүцгээжээ. Ихэнх зураг авалтыг студид хийсэн бололтой. Харахад сайхан л хөргүүд үлдэж. Гэхдээ зөвхөн харахад л сайхан. Тэнд зургаа үлдээсэн зохиолчид хэн байсан нь эндээс огтхон ч харагдахгүй. Зурганд хөргөө үлдээсэн эрхмүүдийг танихгүй хүнд бол өвөө нарын инстаграм хуудас үзэж байгаагаас ямар ч ялгаа алга. Ядаж л зураг авалтаа ажлынх нь ширээний ард, өдөр тутмынх нь хувцастай хийсэн бол арай өөр үр дүн гарах байсан болов уу. Мэдээж хэрэг туурвих эрх хэзээд уран бүтээлчийнх. Түүнд нь халдах ч миний хийх ажил биш. Хамгийн гол нь үзэгчид маань өөрсдөө энэ бүх хийсвэрлэлд хэдийнээ дасаж, өөрийгөө, эргэн тойрноо бодитоор харахыг хүсэхээ байсан нь л эмгэнэлтэй. Бид хэн юм бэ, бид хаана байна вэ, бид хаашаа зорино вэ.

Мэдээний эх сурвалж: http://time.mn/149_5489

ps: manai damin paragraph bolgoj bicvel ix zgr bn :ногоон:
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby rednasca » Thu Mar 26, 2015 10:36 pm

Төрмөнхийн үүн шиг нийтлэл байна лээ...
http://art.news.mn/content/207227.shtml
Сарандаваа бол манай өнөөгийн нийгмийн хэв шинжит дүр мөөөөөөөн... хэхэ...
итгэл, найдвар хэзээ ч бөхөхгүй, мөхөхгүй...
User avatar
rednasca
Спортын донтон
 
Posts: 21116
Joined: Mon May 22, 2006 1:37 pm
Location: Дархандаа л...

Re: Монголын уран сайхны кино

Postby Dj Tuvshin » Fri Mar 27, 2015 1:41 am

Хөвгүүд минь миний үргэлжлэл...
User avatar
Dj Tuvshin
COLORED BY BLUE
 
Posts: 3804
Joined: Tue May 06, 2008 8:51 pm
Location: Дэлгэсэн тэрлэг шиг нутагтаа...

Re: Монголын уран сайхны кино

Postby Ggoal » Fri Mar 27, 2015 3:22 am

El Payaso wrote:
Ggoal wrote:Гол нь менгегvйд л байгаа юм биш vv?Социйн vед одооны бараг Холливууд тесевеер кино хийдэг байсан гээ биздээ


Sent from my iPhone using Tapatalk

Ану хатан гэхэд тэрбумаар бүтсэн... ер нь ийм том мөнгөний төслүүд бол бас хийсэн... тэгээд ч найдвар алга... мөнгөндөө биш... уран бүтээл гэж хандажгаа хүн алга... ингэсхийж хаяад хэдэн цаас хийгээд гарна гэж боддог... хүмүүс нь бараг ямар ч кино байсан үздэг... ийм л байна... тэгээд мэргэжлийн хүмүүс е?р нь байгаа ч юм уу... сонин сонин хүмүүс л кино хийдэг болсон... зохиолч найруулагч гээд бүгд сайн дурынхан... сайн дурынхан сайн юм хийж болно л доо... гол нь тэдний зорилго нь мөнгө байна ш дээ...

Тийм чамтай санал нийлж бна гэхдээ миний цаад санаа тереес киног хаясанд л байгааг л хэлэхгээд байгаа юм л даа байраа барьцаанд тавиад кино хийж байгаа хvн менге бодохгvй байж чадах уу?энэ урлаг бор зvрхээрээ л явж байгаа хэдэн чадвартай залуучуудыг улсаас Холливуудруу явуулаад сургаад ирхэд л манай кино ямар болох уу?Социйн vеийн лагууд бvгд л хойшоо явж боловсорсон хvмvvс биздээ бас л их менгеер л сургаж байсан бгаа биз... Ер нь кино урлагын ард улсын бодлого байх естой юм шиг санагддаг ш дээ


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Монголын уран сайхны кино

Postby amka13 » Fri Mar 27, 2015 9:26 am

emneleg, surguuli tsetserlegee yaaya gj bj urlagt mungu xayax uu? odooxondoo ternii orond xalamjiin munguur xeden mal yrjyylxee bodno biz dee...

tuxain yed urlagaar "brainwash" xiix ulsiin bodlogo bsan l blgui...
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby kayo » Fri Mar 27, 2015 9:40 am

Харин энэ кино хийдэг нөхөд өөрсдөө сайн бүтээл гаргахгүй юм байж юм болгоныг төр засаг дэмжсэнгүй гээд байгаа нь их сонин санагдаад байгаа. Одоо зах зээл нь байна, өөрсдөө сайн кино хийвэл ашиг олох боломж нь байх шиг л байхын.

Яахав тэр кино театрууд билетний 50%-г нь авдаг гэдэг нь харин даварчихсан, яалтчгүй олон кино театргүй болохоор монопол болчихсон, эднийг тэр шудрага өрсөлдөөн энэ тэр жоохон багасгаад өгж болохын. Бусдаар нээх төр засагаас дэмжээд байх хэрэг байхгүй, цэвэр өөрийн зах зээлийн зарчим дээрээ явагдах ёстой санагдаад байгаа.
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Ggoal » Fri Mar 27, 2015 1:40 pm

Ард тvмнийхээ тархийг угаахгvй бол Сарандаваа мэтvvд яаж галзуурч байгааг харж байгаа биздээ ...Монголын зах зээлч бас л бичигхэн ш дээ том кино хийвэл буцааж ашигаа олно гэж байх ч vгvй Со,Холливууд кино гээд беен том шаварын хаалтууд байна.Энэ шvvмжилээд байгаа хvмvvс еерсдее нэг кино хийгээд vзэлдээ Оскар авчих ч юм бил vv?тэгээд ч Социйн vеийн лагууд одоо зарим нь амьд байж л байгаа ш дээ хvндээ биш материаллаг бааздаа л ер нь байгаа кино vйлдвэрээ хар vнэн элэг эмтэрмээр ш дээ


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Монголын уран сайхны кино

Postby Ggoal » Fri Mar 27, 2015 1:50 pm

Би Шведэд амьдардаг миний нэг танил эндэхийн киночинлдоо тэгэхэд бас манайхан шиг асуудал ярьж байгаа юм л даа 70,80д онд эдний кино дэлхийд данстай лаг байсан гэтэл одоо Холливууд кинонд бvх байр сууриа алдсан тэр зэргийн кино хийх гэхээр зевхен Шведээс тэр хэмжээний ашигаа олж чаддагvй тийм учираас Глобал менеджмент хэрэгтэй гэж ярьж байсан


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Монголын уран сайхны кино

Postby amka13 » Fri Mar 27, 2015 2:10 pm

nadaa bol xaayaadaa ch gsn art/indie esvel doc ntr xiigeed olon ulsad unelegdex, suraltsax xeregtei l gj uzdeg (alsiin udirdlaga, hadag, story of weeping camel g.m.)

bollywood kino xiix n xiideg l yum bgaaz :ногоон:
Image
User avatar
amka13
 
Posts: 2795
Joined: Wed Oct 20, 2010 2:46 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Villa_Bayaraa » Fri Mar 27, 2015 2:19 pm

amka13 wrote:nadaa bol xaayaadaa ch gsn art/indie esvel doc ntr xiigeed olon ulsad unelegdex, suraltsax xeregtei l gj uzdeg (alsiin udirdlaga, hadag, story of weeping camel g.m.)

bollywood kino xiix n xiideg l yum bgaaz :ногоон:


Mollywood уу? ккк
User avatar
Villa_Bayaraa
Mongolian First Villan
 
Posts: 7887
Joined: Sat Aug 09, 2008 9:21 pm
Location: Villa Park

Re: Монголын уран сайхны кино

Postby Ggoal » Fri Mar 27, 2015 2:23 pm

Бид нарт гэхдээ том харвал зах зээл байгаа хойшоо Буриад Халимаг Тува урагшаа евер Монголруу


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Монголын уран сайхны кино

Postby Shaggy » Sat Mar 28, 2015 12:15 pm

screenwriter gedeg dee kinonii zohiolch mongild neg ch bhgui bgaatai holboj oilgodogsht suuld ayultai hariltsaa bol haa ochij aytaihan kino bolson bnleedee
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Монголын уран сайхны кино

Postby SimonE » Sat Mar 28, 2015 6:02 pm

Ggoal wrote:Бид нарт гэхдээ том харвал зах зээл байгаа хойшоо Буриад Халимаг Тува урагшаа евер Монголруу


Sent from my iPhone using Tapatalk

Даанч гарууд тэрийг харахгүй байгаамлдаа.
User avatar
SimonE
 
Posts: 417
Joined: Tue Jun 29, 2010 4:51 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Dondogoo » Sat Mar 28, 2015 11:24 pm

Sodura gj evgui kino bainelee uilaan mailaan uhel hagatsal
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Монголын уран сайхны кино

Postby Могжоохон » Sun Mar 29, 2015 1:05 am

Миний ах атаман дажгvй шvv. Тэхдээ ах дvv 2-ын сvvлийн сценийг vзээд шууд Боолын гэрээ санаанд орсон.
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Монголын уран сайхны кино

Postby El Payaso » Sun Mar 29, 2015 10:33 am

Shaggy wrote:screenwriter gedeg dee kinonii zohiolch mongild neg ch bhgui bgaatai holboj oilgodogsht suuld ayultai hariltsaa bol haa ochij aytaihan kino bolson bnleedee

Тэр нээх хамаагүй ээ... зүгээр л кино гэж юу вэ гэдгээ ойлгодог улс байхгүй байгаад л гол нь... тэрнээс нээх мэргэжлийн сккрийнврайт гэж ойлголт байхгүй ш дээ... найруулагч нар өөрснөө эсвэл кинотой холбогдсон улс өөрснөө л хийгээд явчихдаг эд... манайд болхоор скрийнврайтыг кино үздэггүй жаахан юм бичдэг дөртэй улс голчилж хийдэг...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Монголын уран сайхны кино

Postby Ms.G » Sun Mar 29, 2015 12:49 pm

Миний ах атаманыг үзлээ өчдөр... Тийм ч мангар үлгэрийх хийсэн кино биш байлээ. Зодоонтой сценууд нь үнэмшилтэй, зураглал эдэрийг нь гле авсан байлээ. Харин тэр Тусгай ажиллагаа гээд яасанч утгагүй дүфф кино байв


Sent from my iPhone using Tapatalk
Image
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Жигүүр » Sun Mar 29, 2015 12:53 pm

Image
Image

Зүүн талын саарал пиджактай нөхөр, хөлийн тавилт нтр инээдмийн сэдэв лүү явуулахаар байгаамаа.. :ногоон: Постерний зурганд орохдоо чухам тамаан л харагдах ёстой гэж бодсон байхдаа :RD
Жигүүр
bluR
 
Posts: 2229
Joined: Sat May 08, 2010 4:51 pm

Re: Монголын уран сайхны кино

Postby Gankhuu » Sun Mar 29, 2015 5:37 pm

Хажуугаас нь хараад байхад тоглож байгаа хүмүүс, оролцож байгаа нөхдүүд нь зүгээр л нэг бараагаа харуулж байж байгаад хэдэн төгрөг авчих гэсэн л нөхдүүд байгаад байгаа юм.

Санаачилсан нөхдүүд нь гуйгаад л царай алдаад тохирох цагын хүлээгээд нөгөө хэд нь ирсэнээ тэдээс ажилтай тийшээгээ одоо явахгүй бол болохгүй ч гэж байх шиг. Кино бол том багаараа хийдэг тоглолт бүгдээрээ сайхан сэтгэл гаргаж хийхгүй болохоор тэгээд худлаа болоод байгаа юм шиг.

Мөнгө олохын хувьд бол гайгүй сайн олоод байх шиг байна аа. Нэг кино хийсэн хүн дахиж кино хийхгүй байна гэж алга, шууд л угсаруулж байна.

Мэндээгийн хэлсэн шиг зохиолыг бол нээрээ олигтой хэдэн кино, ном уншаагүй хэдэн нөхдүүд сэтгэлийн хөөрлөөр тууж байгааам даа. За зохиол нь мяа байг хийц нь давгүй бол бас хүн нэг их муу хэлэхгүй гараад ирнэ. Тэгэнгүүт манайд тэгээд сайн зураглаач хэцүү байна, тэгээд дагаад гэрэл тавилт нтр бол хэцүү, дуу бол бүр хамгийн асуудалтай юм нь. 5/1 хийдэг газар байхгүй одоо Болд ах продакшн дээрээ хийнэ л гэж байна лээ.

Тэгээд л ер нь хажуугаас нь хараад байхад бүх л албан дээр нь чадвартай хүн алга даа хэхэ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Монголын уран сайхны кино

Postby Ggoal » Sun Mar 29, 2015 6:16 pm

Ийш тийшээ жоохон сийрэг залуусаа явуулж сургах л хэрэгтэй дээ бор зvрхээрээ яваад их л удаашралтай л хегжих байхдаа зайлуул эсвэл том мэргэжилтэнгvvд урьж хэдэн кино хийлгэж хажуугаас нь сурах хэрэгтэй саяны Чонон сvлд шиг Чайна фильм бол бодлогоор л Француудыг урьсан хэдэн киноны дараа еерсдее ийм хэмжээний кино хийгээд эхлэнэ шvv!

Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Re: Монголын уран сайхны кино

Postby Gankhuu » Sun Mar 29, 2015 6:22 pm

Ggoal wrote:Ийш тийшээ жоохон сийрэг залуусаа явуулж сургах л хэрэгтэй дээ бор зvрхээрээ яваад их л удаашралтай л хегжих байхдаа зайлуул эсвэл том мэргэжилтэнгvvд урьж хэдэн кино хийлгэж хажуугаас нь сурах хэрэгтэй саяны Чонон сvлд шиг Чайна фильм бол бодлогоор л Француудыг урьсан хэдэн киноны дараа еерсдее ийм хэмжээний кино хийгээд эхлэнэ шvv!

Sent from my iPhone using Tapatalk

Сургуульд сурж байгаа сураад ирсэн хүмүүс нилээд байна.

Сураад ирсэн хоёр гурван нөхдүүд тэнд үзсэн юмнийх нь нэг ширхэг нь ч энд байхгүй байгаа болохоор тэгээд байна уу яагаад байна шал өөр юм хийгээд яваад байх юм хэхэ.
Where did our baby go?
User avatar
Gankhuu
Миланиста
Миланиста
 
Posts: 8743
Joined: Thu Dec 01, 2005 11:26 am
Location: FOREVER YOUNG

Re: Монголын уран сайхны кино

Postby Барнаба » Sun Mar 29, 2015 6:32 pm

Улс орны э.з хүндхэн байдалтай, нийгэм нь ядуурал ихтэй байхад тэр кино урлагийг төрийн дэмжлэгтэй хөгжүүлнэ гэж юу байхав дээ. Э.з сайхан болоод ирэх цагт кино урлаг, хөгжим, спорт гээд дагалдах мөчрүүд, навч цэцэгс нь хүссэн хүсээгүй зөндөө сайхан ургана биз ээ. Одоохондоо хөгжлийн явцдаа явжил байхаас өөр арга байхгүй.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Монголын уран сайхны кино

Postby Ggoal » Sun Mar 29, 2015 6:34 pm

Тэгвэл тэгээд л енгерсен хорвоо болсон юм байна л даа ха ха хvсэл сонирхолтой нь миа сурж болвсорсон нь голоод байгаа юм бол ккк


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

Монголын уран сайхны кино

Postby Ggoal » Sun Mar 29, 2015 6:38 pm

Барнаба wrote:Улс орны э.з хүндхэн байдалтай, нийгэм нь ядуурал ихтэй байхад тэр кино урлагийг төрийн дэмжлэгтэй хөгжүүлнэ гэж юу байхав дээ. Э.з сайхан болоод ирэх цагт кино урлаг, хөгжим, спорт гээд дагалдах мөчрүүд, навч цэцэгс нь хүссэн хүсээгүй зөндөө сайхан ургана биз ээ. Одоохондоо хөгжлийн явцдаа явжил байхаас өөр арга байхгүй.

Нэг л их хямрал ярьсан хvмvvс хэзээ манайх хямралгvй лаг баян байсан юм санах ч vгvй юм бна урьд нь гурилтай хоолоо л гололгvй иддэг байсанд л ялгаа байгаа байх...


Sent from my iPhone using Tapatalk
User avatar
Ggoal
Челси фен
Челси фен
 
Posts: 1946
Joined: Thu Nov 23, 2006 2:44 am
Location: Цэнхэр гариг

PreviousNext

Return to Кино, хөгжим, фото

Who is online

Users browsing this forum: No registered users and 12 guests