by gremlin » Wed Oct 19, 2011 2:24 pm
Яг ийм төрлийн шоу бэлтгэдэг олон интертэйнмэнт байдаг юм байна лээ. Хамгийн алдартай нь WWE юм. Уг шоуг тогтмол үздэг 18 орчим сая үзэгч байдаг ба 30 өөр хэл дээр дэлхийн 145 оронд нэвтрүүлгээ цацдаг юм байна. WWE нь 2011 оны байдлаар 3 шоуг тогтмол явуулдаг ба Даваа гарагт WWE Raw, Баасан гараг SmackDown Ням гарагт төрөл бүрийн нэртэй шоуг явуулдаг. 1952 оноос эхэлсэн уг шоунд Холливудын хамаг л алдартнууд урилгаар ирж оролцдог ба зарим нь уг спортруу урвасан дохиолдол байдаг. Жин харгалзахгүй тулдаг уг спорт-шоу нь АНУ-даа Сагсан бөмбөг, Бэйссбол, Америк хөлбөмбөг, Хоккеэйн спортын дараа орох хэмжээний том шоу тоглолт болдог юм байна.
Уг шоуны аварга болох юм бол шууд л супер одын зэрэглэлд орох болно.
Дива нарын аварга /Дан бүсгүйчүүд тулдаг/
Хөнгөн жингийн аварга
Америкийн нэгдсэн улсын аварга
Олон улсын аварга
Багийн аварга
Хүнд жингийн аварга
WWE аварга гэсэн бүсний төлөө ноцолддог. Уг бүснүүд нь шилжин явдаг.
Өсөхөөс сурсан үндэсний хэл Мартаж болохгүй соёл