Формула-1 2009

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Re: Формула-1 2009

Postby Tomroo_Kop » Tue Jul 28, 2009 9:06 pm

*R9* wrote:Массагийн хар дарсан Унгарын гараа.

Унгарын гараа гэхээр Массагийн дотор нь арзаадаг боллоо. Тэрээр 2008 онд энэ гараад түүлж яваад 3-хан тойрог үлдээд байхад Машиных нь мотор буудаж тэрээр түрүүлэх сайхан боломжоо өлдөж байсан билээ. Хэрвээ мотор нь буудаагүй бол үдүүд "ДЭЛХИЙН АВАРГА" гэсэн цолтой болчихсон байх байлаа. Энэ машиний мотор буудах 2009 онд юу ч биш байлаа түүний амыг авах дөхсөн том өсөл энэ гараанд түүнийг дайрлаа.
Унгарын гарааг Масса бодоход биенийх нь хар хөлс асгарах байхдаа. Хурдан эдгээд хурдныхаа замдаа гараарай.

Толгойны гавлын яс нь цуурсан,хагалгаа амжилттай болсон гэж байна.Гэвч биеийн байдал нь хүнд байгаа бололтой.Хурдан эдгээд хурдны замдаа гараасай :)
never forget you. YNWA!!!
User avatar
Tomroo_Kop
Шинэ цэрэг
Шинэ цэрэг
 
Posts: 3792
Joined: Wed May 27, 2009 3:17 pm
Location: Монгол----Эрдэнэт

Re: Формула-1 2009

Postby Г.Баяраа » Tue Jul 28, 2009 9:58 pm

Хуучин танилуудын шинэ ялалт

Ганбаатар

Льюис Хэмилтон Унгарын Гран Прид түрүүллээ.Кими Райкконен удаалж Марк Веббер гуравдугаарт орлоо.

Урд өмнө Макларен болон Феррари шагналын тавцанд гарахад тийм ч гайхалтай явдал биш байлаа. Энэ удаад гайхалтай шинэ содон явдал яах аргагүй мөн байв. 2009 оны улирал эхэлснээс хүчний харьцаа эргэж хөл толгой нь солигдоод байсан Формула-1ийн хоёр топ баг анхныхаа өндөрлөг шатанд гарцгаалаа. Формула-1ийн түүхэнд KERS гибрид технологтой машин анх удаа түрүүлсэн нь түүхэн ялалт болж байгаа юм.

Хэмилтон гараанд KERS-ийнхээ хүчийг ашиглан эхний эргэлт хүртэл урагшаа ахиж чадсан бөгөөд Вебберийг гүйцсэн даруйдаа Алонсо ангуучилж эхэлсэн юм. Феттелийг Райкконен хажуугаас нь мөргөж замаасаа холдуулсан ч ямар ч торгууль хүртсэнгүй. Феттель хожим энэ явдлаас үүссэн гэмтлээс болж уралдааныг орхижээ. Феттель дэлхийн аваргын төлөөх тэмцэлд гол өрсөлдөгч Баттоны оноотой ойртох сайхан боломжыг ашиглаж чадсангүй. Тэргүүн эгнээнээс гарсан Алонсо эхний зогсолт хүртлээ огтхон ч алдаагүй уралдаж уралдааныг хошуучилж байлаа. Харин 12 дах тойрогт цэнэглэх үед Реногийн механикчид ажлаа тун тааруухан гүйцэтгэсэн юм. Алонсо замд гарч ирээд хурдаа саарсаар удалгүй баруун урд дугуйны хаалт нь салж дараа нь дугуй нь салан унав. Дахин зогсоолд орж дугуйгаа сольсон ч хурдлах боломжгүйгээс уралдаанаас гарсан юм.Веббер, Райкконен нар 19 дэх тойрогт цэнэглэхээр зэрэг орж ирэв. Ред Буллын механикчидийн алдаанаас болж Веббер Райкконенд хоёрдугаар байраа бэлэглэсэн юм.

Уралдаанд дугуй нь чухал байр суурийг эзэлсээр байгаа нь өнгөрсөн уралдаануудаас харагдаж байна. Гараанд 19 нисгэгчээс 4 нисгэгч хатуу резинтэй дугуйг сонгосон байв. Унгарын уралдаанд асфальтийн хэмээс шалтгаалан дугуйны резинд өөр өөр үзүүлэлтүүдтэй байсныг Брижстоуны мэргэжилтнүүд тодорхойлжээ. Энэ удаад Макларений машинд гайхалтай сайн таарсан. Зарим нисгэгч дугуйнд сэтгэл хангалуун бус байлаа. Баттон хоёрдах зогсолтоо хийхдээ зөөлөн резинтэй дугуйг дахин сонгосон нь хатуу резинтэй дугуй сайн халахгүй байсантай холбоотой. Харин уралдааны явцад замын асфальтийн дулааны хэм нэмэгдсэнээр хатуу резинтэй дугуйнд эерэг болсныг мэргэжилтэнүүд хэлжээ.Тэгхээр зөөлөн, хатуу хольцтой дугуй нь хоёулаа тэнцүү үр дүн өгсөн гэж Брижстоуныхан дүгнэж байгаа юм.
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Wed Jul 29, 2009 12:16 pm

Image

эх сурвалж:http://www.felipemassa.com/
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Wed Jul 29, 2009 9:02 pm

Массагийн бие нь сайжирч байгаа гэнэ. Ярьж, сууж бүр явах боломжтой болсон гэж өөрийнх нь сайтад бичсэн байна. Хэд хоног Будапещтийн эмнэлэгт хэвтээд бие нь гайгүй болохоор өөр газар руу шилжүүлнэ гэж байна.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Deck » Thu Jul 30, 2009 1:51 am

Михаэль Шумайхер эргэж ирж байна даа Ф1-д.
Deck
 

Re: Формула-1 2009

Postby Г.Баяраа » Thu Jul 30, 2009 9:38 am

BMW баг ирэх улиралаас Ф1-д уралдахгүй гэжээ

Of course, this was a difficult decision for us, but it's a resolute step in view of our company's strategic realignment," said Dr Norbert Reithofer, chairman of the Board of Management of BMW
Г.Баяраа
Il Romanista
Il Romanista
 
Posts: 7475
Joined: Mon Apr 30, 2007 4:35 pm
Location: Magica Roma !

Re: Формула-1 2009

Postby Mojul » Thu Jul 30, 2009 1:50 pm

хммм Масса тун харамсалтай юм болжээ..................
Шуми яасан гэнээ Дек :smile:
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула-1 2009

Postby barca forever » Thu Jul 30, 2009 2:01 pm

Масса гайгүй л юм шиг байна .
Энэ малгайны xамгаалалт нь 4 жилийн өмнө шинээр нэмэгдсэн эд юм гэнэ.
Xэрэв 4 жилийн өмнө байсан бол шууд л чад.
Масса ийн бэртэлээс болоод Ёвропсы болон үлдсэн гараануудад Шуминатор уралдаж магадгүй юм бишүү.
barca forever
Blaugrana
 
Posts: 1774
Joined: Mon Dec 05, 2005 2:55 pm
Location: www.fcbarcelona.com

Re: Формула-1 2009

Postby Marco » Thu Jul 30, 2009 9:44 pm

Формула-1ийн долоон удаагийн дэлхийн аварга Михаэль Шумахер наймдугаар сарын 23-нд эхлэх Валенсиагийн уралдаанд Массаг орлон нисэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. “Би Стефано Доменикали болон Лука де Монтецемолатай ярилцаад Фелиппег орлох ажилд бэлтгэж эхлэх шийдвэр гаргалаа” гээд “Миний хувьд Формула-1д дахин уралдахгүй гэж өмнө нь бүрмөсөн шийдсэн боловч тус багтай нягт холбоотой учир харамсалтай явдал учирсан үед тоохгүй өнгөрч чадахгүй” гэж өөрийн вэб хуудсандаа бичжээ.Тэрээр дахин уралдах гэж байгаадаа туйлын баяртай байгаагаа хэлэв.

Түүнийг олон мянган хөгжөөн дэмжигчид нь Ферриртайгаа зам дээр гарч ирхийг нь тэсэн ядан хүлээцгээж байна.Ийнхүү М.Шумахер бараг гурван жил завсарласаны эцэст дахин Формула-1д уралдах болов.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула-1 2009

Postby LeMoN » Fri Jul 31, 2009 12:52 am

Тэгээд бас формоо алдана энэ тэр гэж юм байдаг л байхдаа.

Хуучин шигээ түрүүлж чадахгүй л боловуу.Алонсо Феррари -д иртэл нисэх биз
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Формула-1 2009

Postby Галмандах » Fri Jul 31, 2009 11:44 am

Масса маань харамсалтай байна. Хайртай нисгэгчид маань гай таарч. Шуми чинь туршин нисгэгч хийдэг байсан. Гайгүй байх.
Түрүүлэх хамаагүй хамгийн гол нь түүнийг Формула1-н зам дээр улаан хөлөгтэй нь харах л сайхан.
UNICEF
User avatar
Галмандах
Culé
Culé
 
Posts: 2746
Joined: Mon Jan 26, 2009 5:20 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Fri Jul 31, 2009 3:10 pm

Image

аймаар цохиулжээ. тэр муу ёдрийн пүрш
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Fri Jul 31, 2009 3:20 pm

Image
www.mnformula1.com

Аймаар цохиулжээ. Тэр муу ёдрийн пүрш
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Жавхлан » Sat Aug 01, 2009 4:21 am

За одоо үлдсэн гараануудыг нүд салгалгүй үзнээ. Шумигаа дахиад улаан хүлэгтэй нь харах нь дээ.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула-1 2009

Postby Mojul » Sun Aug 02, 2009 9:21 am

Хөөх Шумиг харахнээ сайхан юм болохнээ......
Масса үнэхээр харамсалтай бна.....
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14854
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Mon Aug 03, 2009 8:34 pm

Масса маань Бразил руу явсан байна. Бие нь сайжирч байгаа юм байна.
Ферраригийн сайтад ярилцлага өгч.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Батгэрэл » Thu Aug 13, 2009 12:55 pm

Шумахер уралдахгүй болсон нь жоохон тийм л байна.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Формула-1 2009

Postby mig28 » Sun Aug 30, 2009 9:29 pm

Улаан Азарга(Ferarri) маан өнгөллөө :

Image
Энэ жилийн анхны түрүү
Кими :gold :gold :gold
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Mon Aug 31, 2009 1:22 pm

Түрүүлчихэв үү :-D :-D
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby .boldoo. » Mon Aug 31, 2009 4:06 pm

:beer
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула-1 2009

Postby Эрдэ » Sun Sep 13, 2009 6:43 pm

Италийн ГП эхлэхэд 2 цаг дутуу байна. Байрлал тогтоох уралдаанд Хамильтон Сутил Кими эхний 3 орсон.
One life
One love
One club
User avatar
Эрдэ
Язгууртан
Язгууртан
 
Posts: 4393
Joined: Sun Mar 25, 2007 5:34 pm
Location: Stamford Bridge

Re: Формула-1 2009

Postby Батгэрэл » Mon Sep 14, 2009 3:56 pm

Хамилтон ямар азгүй хасагдаваа. Барианд бараг л орохын даваан дээр хасагдлаа даа.
THE CHOSEN ONE
User avatar
Батгэрэл
I love this game
I love this game
 
Posts: 3374
Joined: Mon Mar 05, 2007 11:07 am
Location: ***

Re: Формула-1 2009

Postby mick » Mon Sep 14, 2009 7:22 pm

Манаи Товч нээрээ...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула-1 2009

Postby Yogii » Tue Sep 22, 2009 2:17 am

Формула 1-ээс Рено 2 жилийн турш баяртай...
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

Re: Формула-1 2009

Postby Marco » Sun Sep 27, 2009 4:12 pm

Сингапур нь экваторын бүсэд ойрхон орших 697,2 кв км талбайтай арал бөгөөд 2005 оны байдлаар 4,2 сая иргэнтэй гэж бүртгэгджээ.Үүнээс хүн амын 79 хувь нь хятад, 14 хувь нь малай, 8 хувь нь энэтхэг, 1,5 хувь нь бусад үндэстнүүд эзэлдэг гэнэ.Мөн гадаадаас ирж очин ажиллагсдын тоо 600,000 орчим байдаг аж.Сингапурын нийгмийн байдал нь барууны соёл иргэншил давамгайлсан ба азийн уламжлалт төрхөө агуулсан шинжтэй.

1819 онд “British East India” компанийн итгэмжит төлөөлөгч сэр “Thomas Stamford Raffles” гадаадаас Сингапурт анх оршин суух эрхийг авч байжээ.Тэр үед арал дээр ердөө 20 загасчны гэр бүл амьдардаг бөгөөд далайн дээрэмчдийн орогнодог газар байв.1824 онд “British East India” компани нь “Johor”- ын султанаас 60,000 доллараар мөн жилийн 24,000 долларын тэтгэлэг төлөн арлыг бүхэлд нь худалдан авчээ.Удалгүй Сингапурын газарзүйн байрлал нь хятад европыг холбох усан тээврийн замын чигт орших хэрэгцээтэй боомт болон үр ашиг нь хурдацтай нэмэгдэж эхэлсэн түүхтэй.Сингапур нь 1959 оноос өөрийгөө удирдах колони улс болж 1963 онд нэгдсэн хаант улсаас хараат бус болж тусгаар тогтонолоо зарлажээ.Сингапур нь парламентийн засаглалтай арчилсан улс бөгөөд өндөр хөгжилтэй азийн дөрвөн бар улсын нэг юм.

2008 онд Валенсиатай хамт хотын уралдаан болон нэмэгдсэн Сингапурт Формула-1 ийн анхны шөнийн уралдаан явагдсанаараа онцлогтой юм.Сингапурын Гран При нь Формула-1ийн уралдааны 67 дахь шинэ талбар болсон юм. “Marina Bay Street Circuit” замын урт нь 5.067метер бөгөөд 61 тойрог уралдах ёстой.Хөлбөмбөгийн стадионоос дөрөв дахин илүү гэрэлтүүлэгтэй уг зам өдөр шиг л гэрэлтэй ажээ.Формула-1ийн мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар Сингапурын тойрог зам нь Валенсиа болон Монте Карло, Мельбурний уралдааны замуудтай төстэй шинжүүдийг агуулсан юм.Хотын доторхи уралдаан учраас хөдөлгүүрийн хүчийг бага шаардана.Араа богино хугацаанд хурдан солигдох болхоор моторын инженерүүд хөдөлгүүрийн эргэлтийн хугацаа их , эргэх тоог багатайгаар тохируулж байгаа гэнэ. Формула-1ийн хүлгүүд ”Anderson-Bridge” болон “ Marina-Bay-Bridge” гүүрээр уралдах нь шөнийн уралдааны гайхалтай үзвэрүүдийн нэг болно.2008 оны уралдаанаас хойш замын зарим хэсэгт засвар өөрчлөлтүүдийг хийжээ.Шүүмжилж байсан долгионтой замын асфальтийг шинээр тавьжээ.Зам , дугуйны барьцалдах нь бусад замуудтай харьцуулбал доогуур үзүүлэлтэй учир “Bridgestone” зөөлөн болон супер зөөлөн хольцтой дугуйг нийлүүлж байгаа юм байна.Анхны Сингапурын уралдааны таагүй түүхийг саяхан сөхөн тавьсаныг бүгд мэдэж байгаа билээ.Тэгсэн хэдий түрүүлсэн Фернандо Алонсо нь анхны ялагчаар түүхэнд үлдэж байгаа юм.

Формула-1 ийн уралдаан болох амралтын өдрүүдээр “F1 Rocks Singapore” уриан доор Сингапурын Fort-Canning-Park-д Beyonce, Black Eyed Peas, Chaka Khan, No Doubt болон бусад одуудын тоглолт болно. Хөтлөгч хийх ёстой Nicole Scherzinger-ийн оронд Lindsay Lohan хөтлөхөөр болж байгаа юм байна
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest