Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sun Sep 07, 2008 9:41 pm

сая юу болоод өнгөрөвөө унэхээр гайхалтай уралдаан боллоо.Ялангуяа суулийн тойргууд буур гайхалтай байлаа Райкконэн энэ жил их одгуй байнаа тэргүүлж явсан хэдий ч 4 тойрог дутуу байхад Хамилтонд гуйцэгдээд дараа нь хана мөргөөд уралдаанаа дуусгаж чадсангуй мөн тууний нутаг нэгт Ковалейнэн ч бас уралдаанаа дуусгаж чадсангуй Хамилтон бороонд сайн уралддаг гэдгээ нотоллоо.Алонзо 8д явж байгаад суулд нь 1 тойрог дутуу байхад 4руу орж ирлээ.Хайдфэлд бас суулд тун сайн уралдаж 3луу орж шагналын тавцан дээр гарах болсон.Массагын хувьд их жигд уралдаж шагналын тавцан дээр бараг байнга зогсож байна
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby enkuna » Sun Sep 07, 2008 9:44 pm

Хамилтон :eek:
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sun Sep 07, 2008 9:46 pm

Хамилтон-80
Масса-69
Райкконэн-57 оноотой боллоо
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby .boldoo. » Sun Sep 07, 2008 9:53 pm

Райкконен азгүй гэхэд дэндүү азгүй нөхөр юмаа 8+) 8+) 8+) Энэ жил Масса л шуугиан тарихгүй бол Хэмилтон түрүүлэх нь тодорхой болчлоо дөө.
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Sun Sep 07, 2008 10:03 pm

Кими-уралдаан бүр дээр азгүйтэж чаддагаа харуулах юм даа.
Эхний 2 тойрогт л 1-р байрыг булааж чадсан, сүүлд алдсан ч гэсэн дахиад урд нь гарсан. Тэгээд өөрөө шарваад 2т ороод, удалгүй 8 оноо ч байхгүй. Яахав, Масса л 2 оноо нэмлээ...Кими нээрээ яахаараа байнга ингэдэг байна аа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby kayo » Mon Sep 08, 2008 12:52 am

Азгүй азгүй гэхэд арай л азгүй маа,бүүр тэгэж сайхан түрүүлж явжийж,сүүлд гүйцэгдчихээд хэтэрхий шатчихлаа л даа,араас нь гүйцэх гэж байж,зүгээр л хурдаа хасаал болгоомжтой яваад 2дугаар байраа хадгалахгүй,арай л азгүй маа,бас өөрт нь байна л даа,Шумехарыг байхад нээх мотор, дугуйны асуудал гарж ирдэггүй л байсан санагдахын,тэгэхэд энэ Райконон дандаа гарна,хэт машинаа хайрлахгүй хурдтай давхиж,хүчтэй тооромсолдог юм уу,ёстой хэлэх үг алга
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Mon Sep 08, 2008 1:30 am

Ихэндээ мотор нь шатдын.
Макларенд байхдаа ч байнга л ингэдэг байсан.
Энэ удаа бол бас яахав, араас нь дайралт хийгээд барьц алдуулсан байх талтай.
Урьд нь олон удаа тасархай явж байгаад сүүлийн хэдэн тойргийн нэгэнд мотор нь шатдаг байлаа.
Харин нэг удаа бараг л бариа харагдаж байхад урд дугуйны гар нь хугарч байсан.
Ер нь Кимиг Макларенд байхад Макларены мотор гэмтдэг байсан, одоо бол гайгүй л юм.
Одоо Феррарид бас тэгж байна. Кимитэй өөртэй нь холбоотой байж магадгүй л юм.
50 саяын цалин авдаг байж хангалтгүй л байна, энэ улиралд.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Mon Sep 08, 2008 9:37 am

Хамилтон торгуулаад, Масса түрүүлсэн юм биш үү?
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby kayo » Mon Sep 08, 2008 10:16 am

http://sportnews.mn/2008/09/08/%D0%B1%D ... %8D%D0%B2/

Өө тэгсэн гэж байна шдээ,Хамилтон Райконниг гүйцэж түрүүлэхдээ буруу талаар орчихсынмаа даанч,болж болж,тэр Хайдфэлд харин сүүлд мангар сэрэглэн,дугуй сольчихоол гүйцэлж түрүүлсээр байгаад гуравт орж ирсэн шүү,одоо ингээд бүүр 2т орчихдог
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby chukcha2002 » Mon Sep 08, 2008 10:43 am

Райкконен нээрээ сүүлд гайгүй тэгш хэсэг дээр шарваад хана мөргөчих юмаа. Хайран юм. Тэр Хамилтоны зам товчилдогийг торговол тэр дор нь л торгох байсын. Тэгсэн бол Райкконен тайван, өрсөлдөөнгүй нэг тойрог явчих байлаа шд.
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Re: Формула1-2008

Postby mick » Mon Sep 08, 2008 12:16 pm

Хамилтон торгуулаад 3-т тэгээд Макларэн давж заалдаж байгаа...
Италиуд нээрээ нөлөөтэймаа дүнг шууд өөрчлүүлээд...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Sep 08, 2008 5:21 pm

Магтаалын үг сонсох таатай байна шүү хэхэхэ
:-o
Райконэний хурд үнэхээр сайн байсан л даа гэхдээ зөөлөн дугуйтай.Массаг гүйцэхэд нь их л бага бензинтэй байх нь гэж бодсон чинь Хэмилтоний дараа цэнэглэсэн .Тэгхээр мань хүн их хурдтай байсан нь мэдэгдсэн. Уг нь бүх тохиргоо ,барьц нь таараад урамтай явсан.Хатуу дугуй солиод удаан болоод дээрээс нь бороо ороод замын гулгаа Хэмилтонд сайхан боломж өгсөн.Хэмилтон ч бороо орхыг л залбираад байсан гэж ярьсан байна лээ одоо хар үүл хараад баярладаг болсон гэнэ лээ хэхэхэ.Мерседес шулуун хэсэгт улаанд ойртож чадахгүй харин эргэлтэн дээр Ферраригаас илүү барьцтай байсан болхоор л ойртож чадсан . Уг нь Райконэн Хэмилтонийг дайрхад нь зай гаргалгүй сайн хамгаалсан.Дараа нь эргэж гүйцээд дараагийн эргэлтэн дээр дотуураа алдцан.Эргэлтэн дээр л Райконэний машин арай л удаан эргэж харагдсан .Энэ гарсан шийдвэрт МкЛарэн эсэргүүцэл илэрхийлсэн байгаа ..МкЛарэнийхэн болхоор Хэмилтон товчилсний дараа Райконэнд зам тавьж өгөөд дараа нь шудрагаар гүйцсэн гэж ярьсан .Минийхээр бол Хэмилтон зам тавьж өгөөгүй харин зам дээр зөв шугамаа эзлээгүй байсан болхоор Кимид гүйцэгдсэн тэгээд дараагийн эргэлт дээр давуу талаа ашиглаж урд нь гарсан гэж харж байгаа.Зөв шугам гэдэг маань машинуудын гол явж байгаа замын хэсэг тодорхой хэлбэл замын арай их харласан харагдаж байгаа хэсэг.Бүгд л яг энэ шугамаар уралддаг.Энэ шугамаас гараад явчихаар жолоодход бэрхшээл гарч зам дугуй хоёрын барьц муу болоод эргэх, тоормослох үед машин хөндлөн явах,гулгах гэх мэт асуудлууд гардаг. Хэмилтон, замаас гарчихаад буцаж орсон болхоор энэ шугамаас хурдаа авч чадаагүй учирРайконэн гүйцэж урд нь гарсан . Хэмилтон аргагүй байдлаас биш санаатайгаар замыг товчилсон болхоор яалт ч үгүй дүрэм зөрчсөн гэж харагдаж байгаа.Хэрвээ тэр зам товчлоогүй бол Райконэний ард үлдэж дараагийн эргэлт дээр давуу байдал олж авахгүй байсан юм.Райконэн хана мөргөж уралдаанаас гарсанд биш,Хэмилтон түрүүлж барианд орсонд биш ганцхан тэрхэн үед л замын гадна талаар товчилж давуу байдал олж авсанд нь торгууль өгч байгаа .Коммисарууд энийг сайн нягтлахын тулд хугацаа хэрэгтэй байсан болхоор шийдвэр уралдааны дараа гарсан байх .Феррари энэ шийдвэрт одоогоор тайлбар өгөхгүй гэсэн . Энэ шийдвэр өөрчдлөгдөхгүй хэвээрээ үлдэх байхаа.
Райконэн азгүй дандаа л хохирогч болж байдаг юм. 2005 онд балай дүрмийн хохирогч болж нэгхэн тойрог үлдцэн байхад дугуй нь хагараад барианд орж чадаагүй .Энэ жил бас улаан гэрлээр зогсож байхад нь Хэмилтон араас нь мөргөж жагсаалаас гаргасан гэх мэт ихэнхдээ л хохирогч болдог. Гэхдээ улиралыг дуустал тэмцэнэ, бүх юм дуусаагүй бууж өгөх болоогүй гэж мэдэгдсэн .Өөрөө ч худлаа болж байна харин Массаг аварга болход туслах байх.
Одоо Хэмилтон 76,Масса74 ,Райконэн 57 оноотой байгаа.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Mon Sep 08, 2008 5:30 pm

Райкконэн аваргын төлөө узнэ биз өнгөрсөн жил бас л иймэрхүү байдлаас туруулсэн гэхдээ энэ жил нэг л азгуй байна даа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby kayo » Mon Sep 08, 2008 5:31 pm

харин надад бас тэгэж санагдсан,улаан цайм тэр хэсэгт товчлоод орчихоор нь ингэж болдог л юм байхдаа,сонин л юм гэж бодож байсын маа,сүүлд Райконнон хэтэрхий хамгаалах гэж шатсандаа алдсан л даа,тэрнээс хурдаа улам хасаад урдаа оруулаад явчихсан бол,

ингэхэд Марко тэр хатуу дугуйг яах гэж тавьсын,хурд нь тэгэж саардаг байхад?наана хөтлөгч л дугуй нь тэсэхнүү яах нуу л гээд байсан,тийм муу дугуй хэрэг үү?бороо ороод эхлэнгүүт л бүүр болохоо байсан л даа,илэрхий хурдаа алдаа л,жолоодлогоо алдах гээл ,
kayo
Барса фэн
 
Posts: 8910
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Mon Sep 08, 2008 5:34 pm

уралдаан болгон дээр хатуу дугуй зөөлөн дугуй 2г 2ууланг нь тавьж уралдах ёстой гэж сонсож байсийн байна
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Sep 08, 2008 6:26 pm

Уралдаанд баг болгон зөөлөн ,хатуу сонголтоосоо заавал нэг багц хэрэглэсэн байх ёстой.
гэсэн дүрэмтэй Райконэн гараанаас зөөлөн дугуйтай гарсан эхний удаа солихдоо бас зөөлөнг авсан.Ингээд сүүлийн удаа солихдоо нь заавал хатууг авах ёстой болсон
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby mick » Tue Sep 09, 2008 10:00 am

Марког Формула Марко гэе :mrgreen:
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Sep 13, 2008 4:18 am

Хоч юмуу хэхэ :mrgreen: тэгээд яах юм бэ зүгээр Марко гээд байж байя дөө
Last edited by Marco on Sat Sep 13, 2008 4:23 am, edited 1 time in total.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Sep 13, 2008 4:22 am

Италийн гран-при Монцад

Ертөнцийн дөч дэх бүслүүр дээр орших
Итали орон юутай сайхан улиралтай вэ...


Дээд ангилалынхан маань, хөгшин европын уйтгартай тэнгэрийн нулимсанд үдүүлээд, өмнө зүгийн нарлаг Италийн Монцад хүрэлцэн ирцгээлээ. Сая Монцад 26.08-29.08 хооронд 10 баг, гурав хоног туршилтаа амжилттай хийсэн юм.Одоо жинхэнэ уралдаандаа зэхэцгээж эхэллээ.
1922 оны 9 сарын 3 нд Майландаас хойд зүгт орших жижиг хот Монцад 6 км үргэлжлэх Autodromo Nazionale Monza хэмээх уралдааны зам нээгдсэн юм.Анх 1950 оноос Формула-1 Италийн гран-при зохиогдож эхлээд уламжлал болон явагддаг болсон.Монцагын шулуун хэсэгт, өндөр хурданд хүрдэг.Энд хийсэн тэмцлээс болж олон аюултай ослууд гарч байлаа.Ийм хүнд осолд нисгэгчид төдийгүй үзэгчид амь үрэгдэж байв.1961 онд Монцад, Германы нисгэгч Вольфганг фон Трипс ганцхан ялалт байгуулхад ДА-гын титмийг хүртэх боломжтой болсон байлаа. Харамсалтай нь хоёрдах тойрогт Жим Кларктай мөргөлдөн хүнд осолдон, машин нь үзэгчдийн зогсож байсан хаалтыг даван оджээ.Формула-1 ийн "хар цаг үе" нэрлэгдсэн энэ осолд 15 үзэгч амиа алдан ,60 гаруй үзэгч гэмтжээ.Вольфганг фон Трипс өөрөө газар дээрээ нас барсан юм.Үүний дараагаар 1970,1974,1978 онуудад нисгэгч нар амиа алдсан тохиолдолууд гарсанюм.Олон удаагын аюултай ослуудаас үүдэн аюулгүй байдлын нөхцлийг сайжруулан,замыг өөрчлөн, засварласаар өнөөгийн төрхийг олсон байна.
Монцагын зам нь богино эргэлт цөөнтэй,шулуун замтай юм. Энэ нь яг Ферраригийн онцлогт тохирсон мэт.Феррари гэртээ хийх уралдаанд ялалт авах магадлал өндөр.Гэхдээ өнгөрсөн улиралд Монцад МкЛарэний хоёр, хос ялалт авч байсан билээ.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Sep 13, 2008 4:25 am

Италийн гран-при он дараалалын хуудас
Image
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Sep 13, 2008 8:54 pm

Байр эзлэх уралдаанд аваргууд ёстой баларч байна шүү бороо гэж хөөрхий олон амьтанд гай болж байнаа
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Sun Sep 14, 2008 1:28 am

Ха ха. Веттель түрүүлчдэг наасан.
Маргааш ч жинхэнэ гоё юм болох байх даа.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16706
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Sep 14, 2008 2:05 am

Харин маргааш ширүүн юм болно доо.Хойгуур л бужигнаан болох төлөвтэй.Тэр Сутил,Накажима гээд шууд мөргөдөг гаруудад ойрхон байгаа хэд ч хэцүү дээ хэхэ.А.Сутил бол сайн машинтай л юм шиг дайраад байдийн.Бороо орвол аюулгүйн машин нэг биш удаа гарч ирэх байх.

Энэ улааны фен аргентинчууд ирсэн байна .
Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sun Sep 14, 2008 10:09 pm

Вэттэл түрүүлчдэг байна шдээ ингэснээр хамгийн залуу гранприд түрүүлсэн нисгэгч болж байна Масса 6д Хамилтон 7д орж ингэснээр Хамилтон 78 Масса 77 оноотой болж байна.Марко нэг гоё тойм бичнэ байгаа
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Yogii » Sun Sep 14, 2008 11:09 pm

Формула нэг үнэхээр гайхалтай болж байна. Сүүлийн 2 уралдаан үнэхээр сонин сайхан уралдаан болж өнгөрлөө. Гараа болон байрлал тогтоох уралдааны үеэр бороо орсноор хэний ч тааварлаж байгаагүй хүмүүс тэргүүллээ. Ус гэдэг зүйл бүх зүйлийн тааварыг эргүүлсэн мэт санагдаж байна. Италийн Монца үнэхээр сайхан гараа болж өнгөрлөө....
Go Chelsea Go...
Yogii
Челси фен
Челси фен
 
Posts: 2339
Joined: Wed Aug 30, 2006 1:49 pm
Location: Ulaanbaatar

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests