Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Jul 06, 2008 6:42 am

The Home of British Motorsport

Нийт 41 удаа зохиогдсон Их Британийн ГП нь 1987 оноос хойш Silverstone Circuit д тасралтгүй явагдаж байгаа юм.
Royal Air Force ийн дэлхийн хоёрдугаар дайны үед ашиглаж байсан хуучин нислэгийн талбайг уралдааны зам болгожээ. Энд анхны Формула 1 уралдаан нь 1950 онд зохиогджээ.Силвэрстоун нь Формула 1 ийн хуанлид байгаа хамгийн хурдтай замуудын нэг юм.Үүнийг тойргын урт ,тойрог гүйцэтгэж байгаа цагаас хархад тодорхой юм.Ер нь бага тоормослодог зам гэж ойлгож болно. Урт шулуун хэсэгт маш өндөр хурданд хүрэх боломжтой бөгөөд хурдтай эргэлтүүд дээр дугуйнд ачаалал ихтэй шалгуур болдог .Аэродинамик болоод машины их бие, арлын онцлог нь хурдтай тойрог гүйцэтгэхэд тийм ч их нөлөөлөхгүй боловч тэдгээрийн .Харин удаан эргэлт дээр нь дугуйг хий эргүүлэхгүй байх сайн зүтгүүртийг шаардана.
1950 онд анхны гарааны түрүү болон ялалтыг Нино Фарина (Альфа Ромэо) авчээ.

Замын урт-5.141 м
Тойрог-60
Нийт зам-308,460 km
Асфальтын чанар -тэгш,хавтгай
Дугуйны хольц-дунд
Дугуйны элэгдэл-дундаас дээш
Тоормосны элэгдэл-бага
Бүтэн хаазлах хувь-64 % (гишгүүрийг тултал гишгэх )
Хамгийн өндөр хурдны хэмжээ-294 км/цаг
Бүтэн хаазлах хамгийн урт хэсэг -890 метр (12 сек)
Шатхуун зарцуулалт-дунд хэмжээнд
Чиглэл -цагийн зүүний дагуу
Зүүн тийш эргэлт-7
Баруун тийш эргэлт-10

Силвэрстоуны хамгийн хүчтэй тоормослох
хэсэг бол Stowe-эргэлт юм.
175 км/цагийн хурднаас 1,9 секунд тоормослоно.
Үүсэх ачаалал 4,1 G байна. Тоормосны гишгүүр дээрхи даралт 122 кг.
Бусад замуудын тоормослох хүч,хурдны хэмжээтэй харьцуулбал бага байна
.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Jul 06, 2008 6:44 am

Бямба гариг байрлал эзлэх уралдаан
Энэ жил сенсаац ихтэй улирал болж байна.Финланд нисгэгч Х.Ковалайнэн анхны удаа гарааны түрүүг авлаа.Барсэлонад осолдсон,Монако дахи электроникийн эвдрэл,Магни Курт торгуульсан зэрэг олон азгүй явдлын дараа тэрээр хамгийн урд талын гарааны байрыг эзэллээ.
Хоёрдугаар байрыг Рэд Буллын Марк Вэббэр эзэлсэн нь жинхэнэ сенсаац болж байна.Дэлхийн аваргын жагсаалтыг тэргүүлж байгаа топ нисгэгч нар эхний эгнээнээс хөдлөх эрх авсангүй.Туршилтын өдрүүд болон Баасан гаригаас авхуулаад, машиндаа сонгосон багц тохиргоонд тийм ч сэтгэл хангалуун биш байсан К.Райконэн Б3 т орлоо. Уг нь төрлөх нутгийн дэвжээн дээрээ давуу талтай ,түрүүлнэ гэж найдлага тавьж нийтээрээ хараа хандуулж байсанЛ.Хамилтон Б4 оров.Тэр гарааны түрүүг авах бүрэн бололцоотой байсан ч өөрийн алдаанаас болж боломжоо алдсан юм.Энэ улиралд тэр өөрийн хэмнэлдээ орж чадахгүй яваа мэт санагдав.
Б5 Н.Хайдфэлд Б6 Ф.Алонсо багын хамтрагч Н.Пикуэ Б7 эзэллээ.Бас нэгэн сонирхолтой уралдагч шилдэг аравт багтаж Б8 ийг эзэлсэн нь Торро Россогын С.Вэттэл байв.
Б9.Б10 т дэлхийн аваргын нэг ,хоёрдахь жагсаалтанд яваа Ф.Масса,Р.Кубица нар орлоо.
Кү -3т Массагын баруун ард талын дугуйг солих явцад асуудал гарч удсан нь түүнд сүүлийн хурдтай довтолгоогоо хйих боломж өгсөнгүй.Харин Кубицагын хувьд байдал өөр байв.Кү-3т тэр нэг ч тойрог гүйцэтгэсэнгүй.Машиных нь ард хитэгт гарсан гэмтлийг олж тогтоогоод эргээд түүнийг зам дээр гаргах цаг байсангүй гэж БМВ багийнхан тайлбарлажээ.
Одоо К.Райконэнд Массагаас илүү оноо авч ДА гыг хошуучлах боломж гарч байна.Б12 т орсон
Тоёота багын Т.Глок энэ удаа Труллигээс урдуур байр эзлэв.Шилдэг арав бүр шилдэг тавд тогтмол шалгарч байсан Трулли цагийн хэсэгчилсэн хэмжүүрийн нэгдүгээр хэсэгт хугацаа алдаж,дараагын хэсэгт алдсанаа нөхөж чадалгүй байсаар тойргоо дуусгаж байсан байна. Бороонд зориулсан тохиргоотой оролцсон , машины баланс тэнцвэр сайн байгаагүй ,дугуйны сонголт зэрэг нь Кү-3 шалгараагүйд нөлөөлсөн гэлээ.
Жагсаалтын сүүл хавиар байдаг нөхдийн дунд энэ удаад өөрчлөлт оров.Форса Индиа багын А.Сутил нь багынхаа Ж.Физичэллагын урд Б19 т орлоо.
Ням гаригын уралдаанд зарим багууд тухайлбал Феррари,Хонда,Тоёота,Рэно зэрэг багууд бороотой нөхцөлд уралдах тохиргоо багцдаа илүү анхаарал тавьж бороо орвол тэдэнд бага ч гэсэн давуу талтай гэж тооцоолж байна.Арлын цаг агаар ихэндээ дүнсгэр,нойтон байдаг,энэ удаа уралдааны үеэр ч бас тийм л байх биз ээ .

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby mick » Mon Jul 07, 2008 9:58 am

Ёстой сайхан уралдаан боллоо доо. Моторт завины уралдаан гэх нь зөв байх.
С1 ийнхэн ч үнэн сайхан тайлбарлах юмаа. Эхний 3 48 тай зэрэгцлээ.

Манай Баттон байр эзлээгүй ч багийн анд нь 2-р гарч алмайрууллаа.
Гол нь дугуйндаа л байсан л даа... Хүмүүс нээрээ цирк үзүүлээд байгаам уу, уран гулгалт юмуу, уралдаан юмуу үнэн тодорхойгүй байна лээдээ..
Ка Маркогоо л хүлээхээс...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Tue Jul 08, 2008 11:16 pm

Уралдаан харин их зугаатай болсон доо хэхэ.Хамилтон бороотой үед огт алдаагүй уралддаг бүр мэргэжилтэн болжээ.Тэрнийг борооноор гүйцэнэ гэж байхгүй л юм байна.Дугуйгаа зөв сонгосон нь нөгөө хэдийгээ давхараар нь гүйцэж байсан.Бүгд замаас гулгаж гараад буцаж ороод л .Масса бүр 7 ,8 удаа эргэлдсэн .Хондагын татик дугуй хоёр нь харин хачин гоё таарсандаа.Уг нь Форса Индиагын хоёр замаас гараагүй бол дээгүүр орох боломж байсан Тэдний машин бороотой үед их сайн байдаг юм.
Энэ долоо хоногт завгүй байгаа болхоор тойм бичиж амжихгүй л явж байна.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Цоомоо » Wed Jul 09, 2008 5:42 pm

Би бүтэн үзэж чадаагүй.
Кими ямар алдаа гаргаад хойшоо шидэгдэв?
Хэмилтонтой ойрхон явж байсан юмсан.
Масса ч бороотой үед явахгүй юм аа.
ДАШТ-н тал нь өнгөрөөд байхад 3 хүн адил оноотой байсан тохиолдол олон байдаггүй байх. Энэ улирал түрүү жил шиг болох нь. Уг нь энэ жил Ферарригийн машин илүү л байгаа юм шиг байгаан, гэхдээ л тасарч чадахгүйл байна.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16716
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Формула1-2008

Postby enkuna » Sun Jul 20, 2008 11:26 pm

Хамилтон сайн байна аа... 2 дараалж түрүү аваад л... Энэ гарааны хамгийн хурдан цагийг үзүүлж түрүүллээ... 58 оноотой дэлхийн аваргаа тэргүүлж эхэллээ араас нь Феррари-н 2 толгой даган нэхэж явна... Пикуэ сүүлийн хэсгээс гарч 2-р орж, Масса 3-р орлоо...

С1-н нэвтрүүлэгт харагдаад байсан Мкларен, Феррари-н 2 загвар лайтай харагдаж байна лээ монголд хаагуур зардаг бол? овоо үнэтэй байх даа?
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Формула1-2008

Postby Izzy Slevin » Mon Jul 21, 2008 12:48 am

ёстой сайхан гараа боллоо... сэтгэл ханамж 100%
Izzy Slevin
Expert
 
Posts: 1374
Joined: Tue Oct 16, 2007 6:30 am

Re: Формула1-2008

Postby Marco » Sat Jul 26, 2008 2:56 am

"Barca" wrote:Би бүтэн үзэж чадаагүй.
Кими ямар алдаа гаргаад хойшоо шидэгдэв?
Хэмилтонтой ойрхон явж байсан юмсан.
Масса ч бороотой үед явахгүй юм аа.
ДАШТ-н тал нь өнгөрөөд байхад 3 хүн адил оноотой байсан тохиолдол олон байдаггүй байх. Энэ улирал түрүү жил шиг болох нь. Уг нь энэ жил Ферарригийн машин илүү л байгаа юм шиг байгаан, гэхдээ л тасарч чадахгүйл байна.


Кими дугуйгаа солихгүй буруудсан шдээ.Зам хатаад ирхээр борооны дугуйтай удаад байсан .Тэгээгүй бол түрүүлчих шаанс байсан л байх.
Харин Феррари анхаарал жоохон нь суларсан юм шиг л харагдаад байгаа
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Wed Jul 30, 2008 11:31 pm

Эхний хэдэн жолоочийн оноо ойролцоо байгаа, цаашид уралдаан бүр сонирхолтой байх нь...

Pos Driver Nationality Team Points
1 Lewis Hamilton British McLaren-Mercedes 58
2 Felipe Massa Brazilian Ferrari 54
3 Kimi Räikkönen Finnish Ferrari 51
4 Robert Kubica Polish BMW Sauber 48
5 Nick Heidfeld German BMW Sauber 41
6 Heikki Kovalainen Finnish McLaren-Mercedes 28
7 Jarno Trulli Italian Toyota 20
8 Mark Webber Australian Red Bull-Renault 18
9 Fernando Alonso Spanish Renault 13
10 Rubens Barrichello Brazilian Honda 11
11 Nelsinho Piquet Brazilian Renault 10
12 Nico Rosberg German Williams-Toyota 8
13 Kazuki Nakajima Japanese Williams-Toyota 8
14 David Coulthard British Red Bull-Renault 6
15 Sebastian Vettel German STR-Ferrari 6
16 Timo Glock German Toyota 5
17 Jenson Button British Honda 3
18 Sebastien Bourdais French STR-Ferrari 2

Pos Team Points
1 Ferrari 105
2 BMW Sauber 89
3 McLaren-Mercedes 86
4 Toyota 25
5 Red Bull-Renault 24
6 Renault 23
7 Williams-Toyota 16
8 Honda 14
9 STR-Ferrari 8
10 Force India-Ferrari 0
11 Super Aguri-Honda 0
19 Giancarlo Fisichella Italian Force India-Ferrari 0
20 Takuma Sato Japanese Super Aguri-Honda 0
21 Adrian Sutil German Force India-Ferrari 0
22 Anthony Davidson British Super Aguri-Honda 0
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby ccna » Sat Aug 02, 2008 8:51 pm

Hungary GP iin talaar yagaad yu ch yarigdahgui bnaa. ehelcheed bdag.
Ta nar asuult.net/forum d orj f1 iin taavart oroltsooroi. :gold

http://www3.asuultserver.com/forum/view ... 33#4846733
ccna
 
Posts: 1
Joined: Sat Aug 02, 2008 8:44 pm

Re: Формула1-2008

Postby Khosoo » Sun Aug 03, 2008 11:10 am

www.sportnews.mn рүү ороод дэлгэрэнгүй мэдээллийг аваарай
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sun Aug 03, 2008 1:40 pm

Энэ Райкконэн яачваа энэ маягаараа бол юун дэлхийн аварга вэ өчигдөрийн байрлал тогтоох дээр бол Тоёотогийнхон сайн байна лээ Трулли,Глок 2
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby enkuna » Sun Aug 03, 2008 9:47 pm

Ковалайнэн одтой байна а эсрэгээр нь Масса азгүйм ингээд Мкларен баг оноогоо сайхан нөхлөө шүү...
Глори МанЮтд
User avatar
enkuna
 
Posts: 5197
Joined: Sun Apr 29, 2007 6:07 pm
Location: Улаанбаатар

Re: Формула1-2008

Postby Чуугий » Sun Aug 03, 2008 10:10 pm

enkuna wrote:Ковалайнэн одтой байна а эсрэгээр нь Масса азгүйм ингээд Мкларен баг оноогоо сайхан нөхлөө шүү...

харин тиймээ масса ямар азгүй байнаа ковалэйнэн үнэхээр азтай байлаа хамилтон оноогоор тэргүүлсэн үлдлээ
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby Аагий » Sun Aug 03, 2008 10:12 pm

3-хан тойрог дутуу байхад аая яа яа... Масса.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Формула1-2008

Postby Цэнгүүн » Sun Aug 03, 2008 11:52 pm

Heikki :-D .massa azgui yuma :smile:
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: Формула1-2008

Postby *R9* » Wed Aug 06, 2008 5:45 pm

Үнэхээр сайхан гарчихаад 3 тойрог үлдээд байхад масса ер нь азгүй амисгаа байгаа юм. Одоо нэг мотор шатвал энэ жилийн F1 будаа болох байхаа. Бодохоос харамсал төрөөд байх юм.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Aug 25, 2008 9:24 pm

Хүмүүсээ энэ сэдэвт орж ирэхгүй бол бүр сураг нь тасарлаа хэхэ
жоохон амь оруулья.

.
Европын гран-при
August 21, 2008
Улирлын 12 дахь уралдаан Испанийн Валенсиа. 22.08-24.08.2008

Формула-1ийн нисэгчид маань хоёр долоо хоногийн өмнөөс л ажлын хуваарьт нь багтдаг тест, уралдаан, элдвийн арга хэмжээнд оролцолгүй бензин, тос, шатсан хаймарны үнэрээс холхон өнгөрүүлсэн зуны амралт нь дуусах дөхөж байна.

Мадридаас зүүн өмнө зүгт 320 км зайд орших Валенсиа хот Испанийн гуравдах том хот юм. 800 000 орчим оршин суугчтай бөгөөд газар дундад тэнгисийн эрэг дээр өнө эртнээс төвхнөжээ.
2008 оноос Испанийн Валенсиа хотод анх удаа зохиогдож байгаа Формула-1 ийн уралдаан мөн Европын гран-при нь хотын далайн боомттой дүүрэгт явагдана. 2007 онд тэр үеийн МкЛарэний нисгэгч Ф.Алонсо, Л.Хэмилтон нар, шинэ машин MP4-22 ыг танилцуулсан үзүүлэх тоглолтоор Формула-1 ийн идэвхитэй үйл ажиллагаа эхэлсэн юм.
Замыг нь нэг жилийн өмнөөс шинэчлэн засварлаж уралдаанд бэлтгэжээ.Нижгэнэсэн их дуу чимээнээс болж, зарим нэг оршин суугчдын гаргасан гомдлыг эс тооцвол Валенсиагийн уралдааны тойрог зам FIA -гийн ширүүн шалгалтуудыг амжилттай давсан .Валенсиа хот доторхи уралдааны зам боловч өөр шинжүүдийг агуулснаараа онцлог юм.Ерөнхий агуулага нь Монакогийн замтай ижил учир нисгэгчдээс анхаарлаа маш сайн төвлөрүүлэхийг шаардана. Гэхдээ Монакод гүйцэж түрүүлэх боломжгүй бол энд довтолгоо хийх боломж бий. Монакогоос өөр нэгэн ялгаа нь аюулгүй байдлын стандарт юм. Өндөр хурдны хэсэгт (замаас гадагшилсан тохиолдолд) хангалттай орон зай үлдээжээ. Мөн замын хажуу талаар байрлах хавтан, саадыг Индианаполисийн замд ийм хавтанг анх туршиж, практикт хэрэгжүүлсэн америкийн компани бүтээж өгсөн байна. Замын шулуун нь Мелбурний уралдааны тойргын араншинтай ижил юм гэж мэргэжилтнүүд тооцсон аж.
Нисэгчид маань хот дотор адал явдал хайхаас гадна гүүрэн дээгүүр хурдлах нь бас нэгэн сонирхолтой үзүүлбэр болох юм.
Бриджстоун энэ удаа , хамгийн зөөлөн хольцтой хоёр дугуйгаа (Supersoft und Soft) Валенсиад нийлүүлж байгаа.
5440 км урт зам нь цагийн зүүний чиглэлд зүүн тийш 11 ,баруун тийш 15 эргэлттэй. Дээд хурд 323 км цаг дундаж хурд нь 200 км цагаар хэмжигджээ.
Одоогоор Валенсиагийн статистик мэдээ хоосон цагаан цаас байгаа .Лхагва гаригаас эхлэн нисгэгчид болон инженерүүд явганаар, дугуйгаар,мопедоор шинэ замын булан ,тохой бүрийг судлан,танилцаж явна. Баасан гаригын чөлөөт бэлтгэлийн уралдаанаас анхны чухал мэдээллүүдээ халаасалж,аэродинамикийн эцсийн саналаа тодорхойлно.Баасан гаригт багууд ,машинаа удаан хугаацаагаар зам дээр байлгаж, аль болох их мэдээлэл цуглуулахыг чухалчилж байна.
Валенсиа шинэ ,мөн хот доторхи уралдаан .Энэ хоёр зүйлээс улбаалж аюулгүйн машин нэг биш удаа үүргээ гүйцэтгэнэ гэсэн таамаглалууд бараг баг бүрт байгаа ажээ.Тиймээс тэдний стратеги ,тактик “онц байдлын” шинжтэй байхнээ.

Аль 4-р сарын дундуур Европын гран-пригийн 112,770 ширхэг тасалбар ,зарагдаж эхэлсэн өдрөө л бараг дууссан байна.60 хувь нь Испанид,40 хувийг нь гаднаас ирэх үзэгчид худалдан авчээ.Зохион байгуулагчдын зүгээс ,тасалбар ийм эрт борлогдож дууссанд туйлын сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн.Сэтгэл хангалуун байгаа нь учир шалтгаантай .Яагаад гэвэл Формула-1 маань өндөр үнэтэй тасалбартай спорт ,ийм богино хугацаанд борлогдсон нь ёстой л баярлууштай явдал юм.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Aug 25, 2008 9:25 pm

Валенсиад уралдаж эхэллээ
August 23, 2008
Формула-1 ийн шинэ тоглоомын талбайд наадахаар хүрэлцэн ирэгсэд Валенсиагийн будаг нь ханхалсан замыг, завсар чөлөөгүй талхалцгаав.
Баасан гаригийн чөлөөт уралдааны нэгдүгээр үед Торро Россогийн С.Боурдэ хамгийн анхны, тойргийн цагийг тогтоосон юм. Эхний хэсэгт замтай танилцах, судлах, шинэ зам дээр тохирох, машиныхаа багц, бүтцээ туршсан гараанууд явлаа. Зам бохир, их гулгаатай байсныг бүгд л хэлцгээв. Нэгдүгээр үеийн 90 минут дуусахад Торро Россогийн С.Вэттэл, 1:40.496 минут гэсэн цагаар тэргүүлж Ф.Масса, Л.Хэмилтон нарыг араасаа дагуулав. Дараахан нь Валенсиад цугласан нийтээрээ Мадридад нисэх онгоцны ослоор амь үрэгдэгсдийн дурсгалд хүндэтгэл үзүүлэн дуугаа хураалаа.
Хоёрдугаар үед туршилтууд үргэлжилж, баг бүр, замаас олсон шинэ нээлтүүдээ даруйхан тэмдэглэн хэрхэн уралдах стратеги, төлөвлөгөөгөө баяжуулж байлаа. К.Райконэн 1:39.477 минутаар хошуучилж, Ф.Алонсо 0,020 секундээр Б2-т орлоо. Хондагийн Ж.Баттон Алонсогоос 0,069 секундын зайтай Б3-т орсон нь хэдийгээр жинхэнэ уралдаан биш боловч Хондад дэвшил гарсан гэдгийг харуулав.

К.Райконэн хоёрдугаар хэсэгт хошуучилсан нь магадгүй улаанууд энэ долоо хоногт уралдаанд түрүүлэх зорилгын эхлэл байж болох талтай. Ням гаригт хөл дээрээ бат зогсохын тулд Ферраригийн хоёр нисгэгч өнөөдөр хоёулаа 57 тойрог гүйцэтгэлээ. Ямар ч байсан улаанууд эргэж ирэх магадлал байгаа нь тэдний сэтгэл хангалуун инээмсэглэлээс харагдана.

МкЛарэнийхан дэс дараатай, нарийн хэмжүүрээр бэлтгэл ажлаа базааж байна. Тэд өнөөдөр уралдах биш замтайгаа сайн танилцахаа илүү чухалчиллаа. Үр дүнтэй, сайн өдөр боллоо гэж эднийхэн хэлжээ.

БМВ Заубэрийнхэн илүү харуулахаар ямар ч шинэ үйлдэл хийсэнгүй. Гэхдээ л энэ өдөр муугүй өнгөрснийг дурдав.

Алонсогийн Б2-ыг эзэлсэн үзүүлбэр Рэногийхон бага ч гэсэн урам хайрласан аж. Машинаа ахин илүү тодорхойлохын тулд Бямба гаригийн өглөө явагдах чөлөөт туршилтыг хүлээх хэрэгтэй болжээ.

Хондагийн инженерүүд хоёрдугаар хэсэгт, машинууддаа өөрчлөлт хийн зарим эд ангиа шинэчилсэн нь машины араншинг өөрчилжээ. Энэ нь Р.Барикэллод тун таалагдсан байна. Машинд хийсэн өөрчлөлтийн үр дүн гарч Ж.Баттон Б3-т орсон билээ.

Замын коммисарууд хянан шалгах ажлаа үргэлж сонор сэрэмжтэй гүйцэтгэж ирсэн. Хоёр дахь туршилтын үеэр цэнэглэх зогсоолд орох хэсгийн, хориотой шугам дээгүүр зорчсон Ф.Алонсог 10 000 еврогоор торгохоор болов. Мөн цэнэглэх зогсоол дотор хурд хэтрүүлсэн Д.Култхард 2,200, Пүрэв гаригт хэвлэлийн бага хурлаас хоёр минут хожимдсон Л.Хэмилтон 5000 евроний торгууль тус тус төлөхөөр боллоо.
Валенсиагийн зам нисэгч нарын таалалд ихээхэн нийцэж байгаа. Харин дугуй нийлүүлэгч Брижстоунд замын өө сэвийг олох нь тэдэнд оногдсон үүрэг гэлтэй. Брижстоуны зүгээс FIA-д хандан гүүрний асьфалтын талаар гомдол гарган шалгах хүсэлт илгээжээ. Гүүр, газар хоёрын нийлж байгаа хэсгийн асьфалтийн хоорондох ан цав нь 15 миллиметрийн өндрийн ялгаатай байгаа нь энэ удаа ашиглах зөөлөн хольцтой дугуйнд уршиг тарих үр дагавартай хэмээн үзэж байгаа гэнэ
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Aug 25, 2008 9:26 pm

Ф.Масса гарааны түрүүг авлаа
August 24, 2008
Бямба гаригт болсон байр эзлэх уралдаанд Ф.Масса Валенсиагийн анхны гарааны түрүүг авлаа.Бразил нисгэгч энэ улиралд дөрөвдэх удаагаа хамгийн урд шугамыг эзэлж байгаа юм.
Замын нөхцөл байдал өчигдөр байсан шигээ өөрчлөгдсөнгүй.Нар халхлах саарал үүлс хааяа нэг бороо дусааж байсан ч энэ нь зам , зангаа хувиргах онцын шалтаг биш байв.

Массагын ард Б2 т дэлхийн аваргыг хошуучилж яваа Л.Хэмилтон орж ,Б3т Р.Кубица удаалав.К.Райконэн Б4 т,Х.Ковалайнэн Б5 аас хөдлөхөөр боллоо.Өнөөдөр олныг гайхуулсан хүн бол С.Вэттэл байлаа.Рэд Буллын хоёрдугаар хувилбар , дүү багынхан энэ долоо хоногт тун сайн байгаа билээ.Торро Россогийн хоёр машин шилдэг аравт багтсан нь маш их ахиц ,дэвшил гарсныг илтгэж байна. Б6 д С.Вэттэл, С.Боурдэ Б10 т орлоо. Эсрэгээрээ Рэд Буллынхан , тун муу үзүүлэлтээр Б14,Б17 д орлоо.
Рэногын хоёр машин Кү-2 оос мултарч шилдэг аравт багтсангүй.Ф.Алонсо ,Н.Пикэ нар өөрсдийн чадвахи боломжоо бүрэн ашиглаж чадалгүйдээ тун харамсалтай байгаа ажээ.
Байр эзлэх уралдаанд Феррари хамгийн дээд 316 км цагийн хурданд хүрсэн байна.Масса Унгарт гайхуулсан шиг амжилттай гараа хийвэл энэ нь гарцаагүй ялалт болно.Дахин техникийн эвдрэл гарахгүй гэж найдаж л байна.

Одоогоор Валенсиагийн хамгаалалтын ханыг “мялаасан” тохиолдол гараагүй байгаа .Харин уралдаан адал явдалаар дүүрэн ,аюулгүйн машинаар элбэг байх болно гэж тооцож байна.Топ аравт багтаагүй зарим багийнхан ч яг л ийм үйл явц болохыг хүсэж байгаагаа нуусангүй.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Mon Aug 25, 2008 9:58 pm

www.sportnews.mn Энд дараагийн мэдээ байгаа.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby kayo » Tue Aug 26, 2008 10:20 am

Үзээгүй ч Маркогийн бичснийг уншаад үзсэн юм шиг болдог шүү,баярлалаа :-D
kayo
Барса фэн
 
Posts: 8924
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: Формула1-2008

Postby Чуугий » Tue Aug 26, 2008 10:36 am

Райкконэн энэ жил их барцадтай байх чинь
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Формула1-2008

Postby *R9* » Mon Sep 01, 2008 5:50 pm

chuugii wrote:Райкконэн энэ жил их барцадтай байх чинь


Райкконэн үнэхээр барцадтай байна. бас массаг дэмжээд л байх юм даан ч.
We Are Champions League Winners!!!!
*R9*
Ronaldo Fan
 
Posts: 6349
Joined: Thu Dec 15, 2005 4:56 pm
Location: Freedom

Re: Формула1-2008

Postby Nomer 10 » Sun Sep 07, 2008 5:33 pm

kayo wrote:Үзээгүй ч Маркогийн бичснийг ун*a*д үзсэн юм шиг болдог шүү,баярлалаа :-D


Харин тэх. Маркогийн тоймыг харахаар үзсэнээс ялгаагүй байдаг :eek:
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests