“FORMULA-1” 2012 ОН

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улиралд торгон жолоогоо өргүүлэх нисгэгч бол...

Fernando Alonso
12
52%
Sebastian Vettel
7
30%
Kimi Räikkönen
1
4%
Lewis Hamilton
3
13%
Mark Webber
0
No votes
Jenson Button
0
No votes
 
Total votes : 23

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby TRISTAN » Fri May 11, 2012 5:19 pm

Marco wrote:Алонсо суудлын мэдрэлийн үрэвсэлтэй болсон гэжийнэ. Энэ нь уралдаанд нөлөөлөнө дөө.

Формула -1-ийн Феррари багийн нисгэгч Фернандо Алонсо өнгөрсөн долоо хоногт өөрийн цахим хуудсандаа нэгэн фенийн асуултанд хариулахдаа 2011 оны эхнээс суудлын мэдрэлийн үрэвсэлтэй болсон талаараа бичжээ. Ялангуяа уралдаанд оролцох үед тэсвэрлэхийн аргагүй өвдөлт өгдөг гэжээ. Тэрээр “ Зарим уралдаанд би халуунтай мөртлөө уралддаг” “ Уралдаж дууссаны дараа миний хүч барагдаж байгааг мэдэрдэг” гэжээ.

Суудлын мэдрэлийн үрэвсэл хэмээх өвчинг өгзөгний мэдрэлийн үрэвсэл, бөөрний хар хуян гэж нэрлэдэг тал бий. Доороос даарах, хүнд зүйл өргөх, нурууны үед цочрол гэмтэл учрах, чийгтэй газар суусан, суугаа байршилтай ажил байнга хийдэг зэрэг шалтгаан нөхцөлөөс ихэвчлэн үүснэ. Өгзөг гуяны ар буюу гадна талыг дагаж доошоо дамжин өвдөх, заримынх нь хөл нуруу минчүүрэн бадайрах, ууц нуруу чилж, чинэрч өвддөг гэсэн шинж тэмдэгүүдтэй байдаг аж.


Өө золиг Алонсо-г уг нь Реноу-д байхаас нь харж эхэлсэн юмсан. Одоо ч тэгээд удаан суухад, байнгын даралт чичиргээнд бол бас л гол авна даа.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Hami fan » Sat May 12, 2012 3:18 pm

За өнөөдөр Барселонад байрлал тогтоох уралдаан 19.50-аас явагдана. Энэ авто тойруулгын нэр нь Circuit de Catalunya, нийт 66 тойрогтой,тойргийн урт нь 4.655км,нийт туулах зам нь 307.104км,хамгийн хурдан цагийн рекордыг Кими 2008 онд (1.21.670) ийм цаг үзүүлсэнээр эзэмшдэг юм байна.Харин шумахер хамгийн олон удаа буюу 6 удаа түрүүлсэн бол багуудаас Феррари 11 удаа, Мкларен 8 удаа түрүүг авсан бол Бухнууд сүүлийн 2жилийн түрүүг авснаар 2 удаа түрүүлж үзсэн байна.Өнгөрсөн жил байрлал тогтоох уралдаанд 1.20.981сек гэсэн цаг үзүүлсэнээр Веббер нэгээс гарсан боловч 3т орсноор 2 дараалан түрүүлэх боломжгүй болж Веттел түрүүлж Хами удаалсан.Хамилтон өнгөрсөн жил тойргийн хамгийн хурдан цагийг үзүүлсэн (1.26.727). Хамилтон маань энэ зам дээр түрүүлж үзээгүй маргааш анхныхаа ялалтыг авах болтугай!!
Hami fan
 
Posts: 132
Joined: Sun Apr 22, 2012 12:16 am

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Hami fan » Sat May 12, 2012 10:41 pm

За гоё гоё маргааш Хамилтон Малдонада Алонсо гэсэн дарааллаар гарна.Массаг хараад бүр өрөвдчилөө машиндаа ч биш бүх юм өөрт нь бгаам бна яачихсым болдоо уул нь Бразил болхоор нь хараад бдын.Веттелийн машинд нь асуудал үүсчихэв үү юу болсон юм бол 2 удаа гараад цаг үзүүлэлгүй пит рүү орчихсон цаг нь бол дээгүүр л орохоор явж бсан даа.Веббер Баттон 2 кү3т орж чадаагүй.Сүүлийн 3хан минут үлдчихээд бхад ганчхан Хамилтон цаг үзүүлсэн бсан нь сонин,бүгд л сүүлийн дайралтаар байраа эзэлсэн.Грожан бас сайн блаа 4с гарна манай азийн төлөөлөл Кобаяаши шумигийн араас гарна сайн дайрах биз дээ. Ингэхэд Хамилтон маань 5 гарааны 3т пол авчив уу мундаг бна шүү маргааш улиралынхаа анхны ялалтаа авахгүй бол болохгүйнээ авах ч биз :beer
Hami fan
 
Posts: 132
Joined: Sun Apr 22, 2012 12:16 am

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Цэнгүүн » Sat May 12, 2012 11:09 pm

За сайхан.. Сүүлд шатахуун нь дуусаад зогсчихсон уу? Тайлбарлалт :eek:
Image
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Sun May 13, 2012 1:14 pm

гүй байлгүй дээ , сайхан зураг байна :D
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Могжоохон » Sun May 13, 2012 1:17 pm

Өчдөр үзэж амжсангүй, Бадка ахаа давтаж гаргах юм уу?
Valdes, Dani Alves, Puyol, Pique, Abidal, Busquets, Xavi, Iniesta, Villa, Pedro, Messi
User avatar
Могжоохон
Culé
Culé
 
Posts: 7979
Joined: Mon Nov 29, 2010 2:33 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby cali4niabat » Sun May 13, 2012 4:37 pm

С1 ээр гараад байна уу?
Kali
User avatar
cali4niabat
 
Posts: 240
Joined: Fri Jan 05, 2007 5:19 pm
Location: UB

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Sun May 13, 2012 4:41 pm

cali4niabat wrote:С1 ээр гараад байна уу?

аанхаа өнөө орой 8 цагт с1 -р каталоны гараа гарна
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby TRISTAN » Sun May 13, 2012 5:41 pm

miss Lewis Hamilton wrote:
cali4niabat wrote:С1 ээр гараад байна уу?

аанхаа өнөө орой 8 цагт с1 -р каталоны гараа гарна

:eek:
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Цоомоо » Mon May 14, 2012 12:57 pm

Гран-при Испании.

1. Пастор Мальдонадо ("Уильямс") - 1:29.735
2. Фернандо Алонсо ("Феррари") +3.1
3. Кими Райкконен ("Лотус") +3.8

4. Ромен Грожан ("Лотус") +14.7
5. Камуи Кобаяси ("Заубер") +1:04.6
6. Себастьян Феттель ("Ред Булл") +1:07.5
7. Нико Росберг ("Мерседес") +1:17.9
8. Льюис Хэмилтон ("Макларен") +1:18.1
9. Дженсон Баттон ("Макларен") +1:25.2
10. Нико Хюлькенберг ("Форс Индия") +1 круг


Хувийн дүн:
Феттель (Ред Булл) 61
Алонсо (Феррари) 61
Хэмилтон (Макларен) 53
Райкконен (Лотус) 49
Уэббер (Ред Булл) 48
Баттон (Макларен) 45
Росберг (Мерседес) 41
Грожан (Лотус) 35


За манай Кими дараалан подиум дээр гарлаа.
Гэхдээ илүү амжилт үзүүлэх боломж байсан ч чадаагүй.
Сүүлд дугуй сольж гарч ирээд 20 секундийн зөрөөг 3 болгосон.
Тойрог бүрт 1.2-1.5 секунд хурдан байсан ч барсангүй.
2-3 тойргийн өмнө питэд орох боломж байгаагүй л юм байх даа.
Гэхдээ өөрөө хэлэхдээ дахиад 10 тойрог байсан бол түрүүлэх боломж байсан л гэж, ер нь бол 3-р байраас дээшилж чадаагүйдээ бага зэрэг харамсаж байна аа л гэж...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby mig28 » Mon May 14, 2012 1:03 pm

энэ жил үнэн сонирхолтой болж байнаа....эхний 5 гараанд 5 өөр баг түрүүллээ....
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby mig28 » Mon May 14, 2012 1:04 pm

Дээрээс н Лотусийнхан түрүүлхэд ойрхон байна.....
Image
User avatar
mig28
Culé
Culé
 
Posts: 1338
Joined: Wed Jul 22, 2009 10:27 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Цоомоо » Mon May 14, 2012 1:05 pm

За тэгээд Уилльямс 2004 оноос хойш анх удаа түрүүлж.
Уг нь ч цагтаа Ральф, Монтойя 2-той шуугиулж явсан баг даа.
Өмнө нь Жак Вильнев эндээс түрүүлж байсан санагдаж байна.

За бас улирал эхлээд 5 гараа болоход 5 дахь өөр хүн түрүүлж байна.
Одоо ирэх гараанд Кими түрүүлээд 6-аас 6 өөр болгох хэрэгтэй.

Аа бас Шумиг Монакод 5 байр ухраах болж, Б. Сеннаг араас нь түн хийлгэсэн.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby kayo » Mon May 14, 2012 4:01 pm

Би Шумиг мөргүүлчихлээ ёстой азгүй юмаа гээд байсан өөрөө мөргөсөн нь юм уу?

Кими нээрээ сайн байнаа, удаан завсарласан хүн, муу машин гэхгүй л барианд орчих юмаа. Мальдонадо бол ёстой одтой азтай залуу байна лээ
kayo
Барса фэн
 
Posts: 8919
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Цоомоо » Mon May 14, 2012 4:12 pm

kayo wrote:Би Шумиг мөргүүлчихлээ ёстой азгүй юмаа гээд байсан өөрөө мөргөсөн нь юм уу?

Кими нээрээ сайн байнаа, удаан завсарласан хүн, муу машин гэхгүй л барианд орчих юмаа. Мальдонадо бол ёстой одтой азтай залуу байна лээ

Лотус угийн гайгүй машинтай байгаад байна.
Нөгөө Грожан нь ч дажгүй л яваад байгаа, гэхдээ Кими илүүрхэж л байгаа...

Харин Алонсо 61 оноотой байхад Масса 2 наасан, жинхэнэ ялгаа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Mon May 14, 2012 4:24 pm

масса ч феррариг ёстой доош нь татаж байнадаа
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby TRISTAN » Mon May 14, 2012 5:17 pm

Харин энэ Масса юу болсон юм болоо? Арай л муу байна аа.
GO MONGOL!!!
GO CHELSEA!
TRISTAN
Челси фен
Челси фен
 
Posts: 5610
Joined: Fri Sep 15, 2006 1:55 pm
Location: Always in front!

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Чуугий » Mon May 14, 2012 5:19 pm

Масса аваарт орсноос хойшоо л өөдлөхөө байчихсан.
Кими маань овоо л үзлээ дараагийн гараанд шагналын тавцан дээр ахиад зогсоосой.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Toba's » Tue May 15, 2012 9:24 am

Ферари Масса тааруу байгаа болохоор гол анхаарлаа Алонсод хандуулаад нөгөөхийг нь тоохгүй байгаам бишүү кк.
Кими Ферарид байхдаа ч тэр байрлал тогтооход эхэлж гараад байдаг. Уралдаан дээрээ болохоор питд орохдоо хойрго байсан хэвээрээ уг нь багийн тактик баймаар юм. Азгүйтэл торгууль гэсээр хамгийн харамсалтай уралдаад байгаа хүн Хами л байна даа. Өөрөө мундаг машин нь мундаг байхад яаж ийгээд л азгүйтээд байна сая хүртэл тэр пит-с гарахдаа асуудалтай л хөдөлсөн яг Хами дээр л азгүйтээд байдаг тэр нь Макларены техникийн ажилтнуудын сэтгэхүйд нөлөөлдгиймүү хаашаа юм.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Tue May 15, 2012 3:33 pm

Toba's wrote:Ферари Масса тааруу байгаа болохоор гол анхаарлаа Алонсод хандуулаад нөгөөхийг нь тоохгүй байгаам бишүү кк.
Кими Ферарид байхдаа ч тэр байрлал тогтооход эхэлж гараад байдаг. Уралдаан дээрээ болохоор питд орохдоо хойрго байсан хэвээрээ уг нь багийн тактик баймаар юм. Азгүйтэл торгууль гэсээр хамгийн харамсалтай уралдаад байгаа хүн Хами л байна даа. Өөрөө мундаг машин нь мундаг байхад яаж ийгээд л азгүйтээд байна сая хүртэл тэр пит-с гарахдаа асуудалтай л хөдөлсөн яг Хами дээр л азгүйтээд байдаг тэр нь Макларены техникийн ажилтнуудын сэтгэхүйд нөлөөлдгиймүү хаашаа юм.

тэр ч тий шүү бараг гараа бүрийн пит дээр ямар нэг алдаа гаргаж байгаа нь үнэхээр хамгийн их сэтгэл зовиуртай л байна, хараад байхнээ багынхан нь Льюс орж ирхээр хэт хичээдэгч юм уу тэгээд л ямарваа нэг алдаа гаргадаг байх. 2008 онд билүү дээ Ферраригыхан бас Масса дээр их алдаа гаргадаг байсан болхоор Мкларен үүнийгээ тун удахгүй засан гэдэгт итгэлтэй байна
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Hami fan » Tue May 15, 2012 4:58 pm

ер нь энэ улирал ч гэлтгүй Хамилтоны пит дээр дандаа алдаа гардаг шт.ийм том багийн ажилчид муу бна гэж баймааргүй л юм бусад багийхан бол юун алдаа гаргах байтугай пит дээр цаг хожоод гарч бай шт ялангуяа Феррари мундаг хийж бгаам чинь
Hami fan
 
Posts: 132
Joined: Sun Apr 22, 2012 12:16 am

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Marco » Thu May 17, 2012 7:12 pm

Өөрт нь бол асуудал байхгүй байхаа гол нь механикчид л алдаад байна. Механикчдын дугуй чангалагчинд өмнө тусгай гель хэрэглэдэг байсан бол энэ жилээс зардал багасгах үүднээс энийг болиулсан. Энэ өөрчлөлтөөс болоод механикчид алдаа гаргаад байх шиг байгаан ялангуяа Макларений зогсоолд.
Алонзо питийн шугам давах хил хязгаарыг маш сайн мэдэрч орж гарах хугацааг хамгийн сайн ашиглаж чаддаг гэсэн.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Цэнгүүн » Thu May 17, 2012 8:45 pm

Хами өөрт нь бас жаахан асуудал байдаг шиг санагддаг.. Уралдааны явцад ч тэр, пит ч тэр.. Энэ байдал сүүлийн нэг хоёр жилд бүр мэдрэгдээд байгаа.. Өөрөөсөө болж уралдаанаа дуусгаагүй тохиолдол нэлээд бий.. Ред булл руу явна гэсэн мэдээ нэг хэсэг бас гараал байсан, ер нь энэ байдлаараа бол явах биз..
"Més que un club"
Цэнгүүн
Culé
Culé
 
Posts: 10251
Joined: Tue Sep 04, 2007 10:30 pm
Location: Wish You Were Here

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Солонго » Thu May 17, 2012 9:15 pm

Цэнгүүн wrote:Хами өөрт нь бас жаахан асуудал байдаг шиг санагддаг.. Уралдааны явцад ч тэр, пит ч тэр.. Энэ байдал сүүлийн нэг хоёр жилд бүр мэдрэгдээд байгаа.. Өөрөөсөө болж уралдаанаа дуусгаагүй тохиолдол нэлээд бий.. Ред булл руу явна гэсэн мэдээ нэг хэсэг бас гараал байсан, ер нь энэ байдлаараа бол явах биз..


би бол Льюст өөрт нь асуудал байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. сүүлийн үед жаахан аз муутай л байна гэхээс тийм муу зүйл харагдахгүй л байгаа шүү дээ , нас ч залуу болохоор шатаж алдаа гаргадаг байсан л байх 2,3 жилийг өмнө уралдаж байсанаасаа хамаагүй өөр сайжирсан гэж бодож байна
Go Hamilton !!
User avatar
Солонго
Mercedes-Benz
 
Posts: 612
Joined: Sat Apr 21, 2012 5:36 pm

Re: “FORMULA-1” 2012 ОН

Postby Hami fan » Thu May 17, 2012 9:59 pm

Цэнгүүн wrote:Хами өөрт нь бас жаахан асуудал байдаг шиг санагддаг.. Уралдааны явцад ч тэр, пит ч тэр.. Энэ байдал сүүлийн нэг хоёр жилд бүр мэдрэгдээд байгаа.. Өөрөөсөө болж уралдаанаа дуусгаагүй тохиолдол нэлээд бий.. Ред булл руу явна гэсэн мэдээ нэг хэсэг бас гараал байсан, ер нь энэ байдлаараа бол явах биз..

за тэр Ред булл руу явах нь ч хаашаа юм бэ тийшээ л явахгүй гэдэгт 100% итгэлтэй бна. Мкларен шиг дураар нь байлгаж чадах уу.Өөрт нь ямар асуудал бна гэж чадварынх лав биш сэтгэл санаанаасаа л болдог байх.Түрүү жил тэр балай найз хүүхэн нь саллаа гэж янз янз болоод тааруухан уралдсан.Пит дээр бол механик ажилчдынх нь л алдаа биз дээ ямар өөрөө дуусаагүй бхад нь яарж сандраад хөдлөөд бдаг биш хангалттай туршлагатай
Hami fan
 
Posts: 132
Joined: Sun Apr 22, 2012 12:16 am

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest