Формула1-2008

Асар их хурд, агуу их нисгэгчид-vнэхээр гайхамшиг

Moderator: Их спортын модууд

Энэ улирлын түрүү магнай

Кими Райкконэн
8
20%
Фелиппэ Масса
9
22%
Луйс Хэмилтон
17
41%
Хэйкки Ковалайнен
1
2%
Фернандо Алонсо
4
10%
Ник Хайдфелд
1
2%
Роберт Кубица
1
2%
Йэнсон Баттон
0
No votes
 
Total votes : 41

Re: Формула1-2008

Postby Marco » Sun May 11, 2008 7:16 am

Саёонара Супер Агури

06.05 Мягмар гаригт Супер Агури баг Формула-1 ээс гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ.
Эдийн засгийн нөхцөлөөс шалтгаалан тэд цаашид Формула-1д уралдах боломжгүй болжээ.Хамтрагч" SS United" гэрээгээ зөрчсөн үр дагавараас тус баг шууд санхүүгын хүндрэлд орсон бөгөөд бусад тодорхой шалтгааны улмаас цаашид Ф-1 дахь идвэхтэй үйл ажиллагаагаа өнөөдөрөөс зогсоолоо гэж багын эзэн, багын дарга Агури Сузуки мэдэгджээ.
Японы уралдааны жолооч Агури Сузуки нь 1988-1995 онуудад Формула 1-д германы Zakspeed,Larrousse ,британийн Arrows,Ligier-Mugen Honda зэрэг багуудад уралдаж байлаа.Энэ хугацаанд тэр ДА-гаас нийтдээ 8 оноо авчээ.1995 онд хүнд ослын улмаас дахин уралдахаа больсон байна.2003 онд Агури Сузуки ,Адриан Фернандэстэй " Super Aguri Fernandez Racing Team" багыг байгуулж Indy Racing League-д уралдаж байв.Формула-1 2006 улиралд Супер Агури багтайгаа Формула-1д дэвшин орсон билээ.Багын анхны оноог Такумо Сато 2007 онд Испанийн ГП гээс авч байлаа.
Ингээд Формула-1 нэг баг,хоёр нисгэгчээр бага боллоо.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sun May 11, 2008 7:53 am

Европ,Азийн зааг дээр

Хуучнаар Константинопел одоогийн Истанбул хот нь арван сая хүн амтай гэх боловч албан бус тоогоор 14 саяд хүрдэг аж. Bosporus тэнгисийн суваг нь хар тэнгис ба шүрэн тэнгисийг холбож 30 гаруй км урт үргэлжлэхдээ бага ази ,европыг хуваасан зааг болдог.ТиймээсТуркийн хамгийн том хот болох Истанбул нь хоёр тив дээр зэрэг орших дэлхий дээрхи цорын ганц хот бөгөөд түүх,ёс заншил, соёл урлаг, эдийн засгийн томоохон төв юм. Гурван мянган жилийн түүхээрээ хамгийн эртний хотуудын тоонд зайлшгүй багтана.Олон үндэстэн,ястан нь голчлон ислам,грекийн-ортодокс христ,армэний-ортодокс,сэпарадын-жүүдийн гэх шашинтай ба ихэнхи хэсэг нь исламыг шүтнэ.
Туркийн ГП Истанбул хотноо 09.05-11-05 хүртэл явагдахаар эхэллээ. 2005 оноос уламжлал болон явагдаж эхэлсэн билээ."Би энэ замд дуртай" хэмээн дуу алдах хүн бол энд хоёр жил дарааллан түрүүлсэн
Фэлипэ Масса байлаа.Энэ удаа бас байрлал тогтоох уралдааны түрүүг бас авч чадлаа.Түүнтэй Ковалайнэн эхний эгнээнд зэрэгцлээ.Финланд залуу түрүүчийн уралдаанд осолдсон ч азаар бэртэлгүй өнгөрсөн билээ.Хоёрдахь эгнээнээс Хамилтон,Райконэн гэсэн дараалалаар уралдах боллоо.Улаан,мөнгөлөг мөнгөлөг,улаан.Топ хоёрын араас БМВ Заубэрийн Кубица Б5 аас нэхэхээр боллоо.

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Yes Man » Sat May 24, 2008 6:12 am

Домогт нисгэгч Шумегаа зодог тайлсанаас хойш Луйс Хамилтоныг харж суугаа.Энэ жил яах нь вээ хө
Yes Man
 

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Mon May 26, 2008 3:02 am

Өнөөдөр манай улаанууд тааруухан байлаа даа. Гараанаас тэгж дээгүүр гарчихаад арай л харамсалтай юм. Райконнен сонин юм хийх юм. Дайрах гэж зүтгээгүй байсан бол 5-р байранд ороод хэдэн оноо ч гэсэн зулгаах байтал араас нь очиж мөргөөд юу ч гүй хоцорч байдаг. Дараагийн гараанд л сайн давхиасай. Хамилтон ч ойртоод ирлээ шүү.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула1-2008

Postby Mojul » Mon May 26, 2008 1:01 pm

Тиймээ... Тэр Сатил гэсэн билүү гарыг бас алаад хаячлаа.... анх удаа шагналын тавцанд гарч үзэх бсан бхаа..........
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула1-2008

Postby mick » Tue May 27, 2008 3:53 pm

С1-ээр үзсэн дажгүй л юм билээ...
Марко хаачив тойм?
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Жавхлан » Tue May 27, 2008 5:43 pm

Mojul wrote:Тиймээ... Тэр Сатил гэсэн билүү гарыг бас алаад хаячлаа.... анх удаа шагналын тавцанд гарч үзэх бсан бхаа..........

Хөөрхий Сутил дараа нь уйлаад бөөн юм болсон гэсэн. Хөөрхийг арай л гамгүй мөргөсөн л дөө.
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Re: Формула1-2008

Postby badka_c1 » Wed May 28, 2008 12:12 pm

С1-ээр тайлбарлаж байгаа Сайнхүү хэр байна хүмүүсээ?
Practice makes perfect!!!
User avatar
badka_c1
Liverpool Fan
Liverpool Fan
 
Posts: 1244
Joined: Wed Dec 27, 2006 8:55 pm
Location: Anfield Road

Re: Формула1-2008

Postby meesh » Wed May 28, 2008 2:11 pm

badka_c1 wrote:С1-ээр тайлбарлаж байгаа Сайнхүү хэр байна хүмүүсээ?


Яг шууд тайлбарлаж байгаа залуу бол сайн юм байна лээ....Сайн ч гэж дээ би Ф1 мэдэхгүй болохоор.......Гэхдээ үзэхэд гоё л юм байна лээ....Анх би ерөөсөө сонирхож үздэггүй байсан юм...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9109
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

Re: Формула1-2008

Postby mick » Wed May 28, 2008 4:16 pm

Дуу их муу сонстож байна лээ. Ер нь С1-ийнх байх. Аймаар чанга дээр нь сонсож байгаад өөр суваг дээр тавингуут алийгаа алдаж байгаам чинь...
Keep the blue flag flying high
User avatar
mick
Челси фен
Челси фен
 
Posts: 13876
Joined: Fri Dec 02, 2005 12:56 pm

Re: Формула1-2008

Postby Mojul » Wed May 28, 2008 5:36 pm

Тиймээ дуу нь сонсдохгүй бна лээ.............
CHAMPIONS 20 13
Mojul
 
Posts: 14855
Joined: Thu Nov 09, 2006 9:01 pm

Re: Формула1-2008

Postby LeMoN » Sat May 31, 2008 10:53 pm

Ф1 ийг нэг их үдэггүй ойлдгож шальдгүй байсан чинь С1 ээр гаргаад монгол тайлбтрай үзсэн чинь үнэхээр сонирхолтой санагдсан эхэлснээс нь хойш алгасахгүй үзэж байгаа.Хараад байхад ферарри гийн машин хамаагүй хурдан юм билээ.Харин Макларены залуу нисгэгч Л.Хамилтон сайхан зоригтой чадвартай ч юм билээ.Хамилтоныг дэмжиж эхэлсэн дээ.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Формула1-2008

Postby LeMoN » Sat May 31, 2008 10:55 pm

badka_c1 wrote:С1-ээр тайлбарлаж байгаа Сайнхүү хэр байна хүмүүсээ?
Сайхан тайлбардаж байна лээ.Ф1 ийн толь бичиг л юмуу хаашаа юм.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Формула1-2008

Postby Marco » Wed Jun 04, 2008 6:33 pm

Түрэмгий довтолгогч

Image
Роберт Кубица 23 настай 184 см өндөр 74 кг
Роберт Кубица 1984 оны 10 сарын 7 нд Польшийн хоёрдах том хот болох Краковт мэндэлжээ.Түүний машинтай танилцсан түүх нь их л бага балчираасаа эхэлсэн байна.Нэгэн удаа ээж нь түүнийг дагуулан явж байх үед дэлгүүрийн цонхноо үзүүлэн болгон байрлуулсан хүүхдийн машиныг тэр хараад л авахыг хүсч гэнэ.Гурван морины хүчтэй ,жинхэнэ моторт машиныг дөрвөн настай хүүд ахдана гэж үзэв. Гэвч хүү уйлан ,хайлан ,аашлан тэмцсээр машиныг өөрийн болгов.Эцэг нь машины зогсоол дээр элстэй лонхуудыг, сүлжүүлэхээр байрлуулав.Хэдийгээр хэцүү байсан ч хүү алдаагүй жолоодож чадав.Энэ үеэс эцэг нь хүүгийнхээ мотоспортын авьяасыг мэдэрчээ.
Краковын Кацимиерц хороололд ,хуучин төмөр цутгах үйлдвэрт "Gokart" картын зам байрлана.Роберт Кубицагынх хуучин , түүний ойролцоо байдаг байлаа. Зургаан настайдаа анх Картын жолооны ард сууж үзжээ.Тэр дандаа тойргынхоо амжилтыг эвддэг байв. Өөрөөсөө том хүүхдүүдийг ялчихаад шагналын тавцан дээр зогсохдоо тун инчингүйрсэн байдалтай гараа өргөнө.Энэ ичимтгий зан нь уралдааны зам дээр оргүй алга болдог байв.Роберт арван настайдаа Польшийн Картын аварга болжээ.11 нас хүрэхэд нь эцэг Артур Кубица нь түүнтэй цаашдын ирээдүйн талаар нь дорвитойхон яриа өрнүүлэв.Тэр түүнээс мотоспорт нь түүний амьдралдаа хийхийг хүсэж байгаа гол ажил хэрэг нь мөн эсэхийг баттай асуужээ.Үүнээс хойш тэд картад бүхнээ зориулж эхлэв.Артур Кубица долоо хоногт хоёр удаа ,хөрш хотод нь байрлах картын зам руу хүүгээ дагуулан очихдоо ирэх буцах нийт 240 км замыг туулна.Эцэг нь түүнд бүх талаар нь тусалж байлаа.Тэр бүр өөрийн гэсэн механикчтай болжээ. 13 настайдаа тэр Польшид өсвөр насны бүх шагналыг авчээ.Энд түүнтэй өрсөлдөх өрсөлдөгч нар нь чамлагдаж эхлэв.Хэрэв энэ спортоор илүү цаашаа ахиж дэвжихийг хүсвэл гадаад гарч сайн өрсөлдөгч нартай тулах хэрэгтэй байлаа. Ингээд эцэг нь түүнийг дагуулан Италид ирсэн байна.Тэнд италийн нэгэн карт үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулав.Үүнээс хойш эцэг нь түүнд үзүүлдэг санхүүгийн дэмжлэгээ зогсоолоо.Өөрөөр хэлбэл Роберт цалинтай болжээ.Гэр бүлийнхэн нь бүгдээрээ түүнтэй цуг Италид ирж амьдарна гэдэг боломжгүй асуудал байсан юм.Нэг удаа Робертоос гэр бүлийнхнээ санаж байна уу ?гэж асуухад "Огтхон ч үгүй " гэж хариулаж байсан нь түүний хатуу зан чанарын илрэл байлаа. 1998 онд Италийн Картын аваргад түрүүлж, энэ тэмцээнд аварга болсон анхны гадаад болов.Мөн европын Картын аварга шалгаруулах тэмцээнд хоёрдугаарт оржээ.
Формула-1 ийн хуучин нисгэгч Пэдро Динизийн менежэр Даниелла Морэлли 16 настай хүүг сонирхож эхлэв.Тэрбээр Роберт Кубицагын талаар "Роберт, аавтайгаа цуг Монако дахь ажлын өрөөнд минь ирсэн юм.Аав нь юу ч ярилгүй дуугүй сууна ,хүү нь надтай хэлэлцээрийг дангаараа хийж байлаа. Яг л насанд хүрсэн том хүн мэт ярихад нь би алмайрч байв.Уралдааны машин дээр ямар амжилттай байхыг нь мэдэхгүй учир би хэзээ ч Gokart-жолоочтой гэрээ хийж байсангүй.Гэхдээ түүнийг авах ёстой гэдгийг би зөн совингоороо мэдэрч байлаа." гэж дурсжээ.Дараа жилээс нь Роберт Кубица төрөл бүрийн өсвөр насний уралдаанд оролцож дандаа л эхний гуравт багтдаг байв.
2001-2002 онд , Даниелла Морэллигийн дэмжлэгтэйгээр Формула 1 Рэно багт дэвшин оров.Хоёрдах улиралдаа Италийн аварга шалгаруулах уралдаанд нийт оноогоороо хоёрт орж 2003 онд Формула-3 д дэвшин Евросери уралдаанд Нюрбурингэд анхны ялалтаа авчээ.2004 оны Евросерид 7 байранд ,Формула-3 Макао ГП д 2 байрыг эзэлжээ.
2005 онд БМВ Заубэр багтай гэрээ хийсэн нь түүнд хоёрдахь зул сарын бэлэг болжээ.2006 онд тэр үүргээ тун сайн биелүүлж 25 000 км замыг туршин нисэв. БМВ Заубэр багийн нисгэгч, хуучин ДА Жак Вильнюв цаашид амжилт үзүүлэх чадваргүй болох нь тодорхой болж байлаа .Германы ГП -д осолдож дараагын уралдаанд оролцохгүй болсон учир Кубица түүний оронд Унгарт уралдахаар болов.Формула 1 дэх түүний анхны уралдаан. Кубица уралдаанаас 2 оноо авсан боловч харамсалтай нь БМВ баг дүрэм зөрсчсөнөөс түүний авсан оноо хүчингүй болжээ.Өөртөө маш итгэлтэй дайчин уралдаж чадсанаараа улирал дуустал байнгын нисгэгчээр үлдэхээр болов.Энэ үеэс тэр Формула 1-д нэрээ дуурсгаж эхлэлээ.2006 оны Италийн ГП Монцад тэр гуравдугаар байр эзлэн гайхалтай амжилт үзүүлэв.Энэ нь түүний Ф1 хийсэн гуравдахь уралдаан нь байлаа. Энэ улиралыг 6 оноотой дуусгав.
2007 оны улирал эвдрэлээр эхлэн дараагын уралдаануудад ч ахиц гаргаж чадсангүй.2007 оны 6 сарын 10 Канадын ГП -д Кубица тун аймшигтайгаар осолдов.220 км цагийн хурдтайгаар Тоёотагын нисгэгч Я.Труллигын машины баруун хойд дугуйтай шүргэлцэж жолоодлогоо алдав.Түүнд тоормослох ямар ч боломж байсангүй явсаар хамгаалалтын ханыг баруун урд дугуйгаараа мөргөж, дараагын ханыг хамраараа мөргөж эргэлдэхдээ гурван дугуй , мөн хамраасаа салжээ.Зам дээр бүтэн хөмөрч, хөндлөн гараад эсрэг талын ханыг мөргөн хажуу талаараа унаж зогсжээ.
Image
Image
Image
Машинаас түүнийг гарган аврах ажиллагааг шуурхай гүйцэтгэж ,нисдэг тэргээр эмнэлэгт хүргэжээ.Энэ сүүлийн жилүүдэд болсон,хүмүүсийг хамгийн ихээр сэрдхийлэгсэн ослын нэг байлаа. 24 цаг хүрэхгүй хугацааны дотор Кубица эмнэлгийг орхиж дараагын уралдаанд оролцоход бэлэн гэж мэдэгджээ.Гэвч эмч нар үүнийг үл зөвшөөрөв.Хүнд гэмтэл учраагүй эрүүл саруул байгаа боловч тархины доргилт нь аюул учруулж болзошгүй тул эрсдэлээс сэргийлэн завсарлага авах болжээ.Завсарлсаны дараахи эхний уралдаан Францын ГП дөрөвдүгээр байр эзлэжээ.Улиралын төгсгөлд нийт 39 оноотой ДА 6-р байрт бичигдлээ.
2008 оны улиралын эхний гараа нь амжилтгүй болсон ч дараагын гараануудад хоёр удаа хоёрдугаар байр эзлэн шагналын тавцанд гарлаа.
Робэрт Кубица хөнгөн жинтэй уралдахаар биеийн жингээ 7 кг-аар хасав.Түүнээс хааяа иймэрхүү хатуухан авирууд илэрнэ.Нүүрний хувирал багатай,хааяа нэг инээмсэглэх төдий байдаг түүнийг хоёрдахь "Айсмэн" гэж нэрлэх нь ч бий.
Бахрайн ГП-д гарааны түрүүг авсан анхны БМВ Заубэрын нисгэгч болов.Гарааны түрүү авсаны дараа нь өрсөлдөгчдийн талаас Ферраригын багын дарга Стэфано Домэникали "Тэр бол аваргын титмийн төлөө эцсийн боломжоо хүртэл тэмцэж чадах нисгэгч юм.Түүнд чадвахи байгаа, бид үүнийг нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй " гэж хэлжээ.
Формула 1-д амжилттай уралдаж эхэлсэнээс нь хойш нутаг нэгтнүүд нь энэ спортыг маш олноор үзэж сонирходог болжээ.Дараагын уралдаан Канадын Монтреалд явах гэж байна.Түүний хатуухан газардсан зам.Робэрт Кубица "Тиймээ 2007 онд юу болж өнгөрсөнийг хүн бүр мэдэж байгаа ,гэхдээ энэ нь миний сэтгэл санаанд огтхон ч нөлөө үзүүлэхгүй.Яагаад гэвэл бүтэн жилийн турш би Формула 1-ийн машинаа жолоодсоор л явж байна" " Формула 1-д осолдох эрсдэл байдаг ч Канадын ГП -д надад ямар ч сөрөг мэдрэмж алга байна"гэлээ.
Түүний дайчин бөгөөд түрэмгий довтолгоонд дуртай хүн олон байдаг юм.
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby Marco » Sun Jun 08, 2008 11:55 pm

Канадын ГП .Монтреал хот .
Gilles Villeneuve уралдааны зам нь Saint Lawrence голын Île Notre-Dame хэмээх арал дээр байрлах уг замыг Канадын уралдааны нисгэгч Gilles Villeneuve –ийн нэрээр нэрлэжээ. Арлын гонзгой, урт хэлбэрт нь тааруулан бүтээсэн замын урт 4631 урт юм.
Техникт, тоормосны харьцаа түүний хөргөлт,зүтгүүр,жолоодлогын болон мотор,аэродинамикийн өндөр үзүүлэлтийг энд шаардана.Барианы өмнөх эргэлтэнд ойролцоогоор 2секундэд 300 км/цагийн хурдаас 100км/цаг хүртэл, доош тоормослож баруун тийш залан, дараагаар нь шууд чигээрээ жолоодох ёстой.
Хэрэв алдаа хийвэл “Аваргуудын хана”гэж нэрлэгдэх ханатай золгоно.
Өндөр хурднаас тоормослох шалтгаан үүгээр зогсохгүй билээ.Учир нь арлын замыг хөндлөн гатлах“оршин суугчид”тай, уралдагчид улаан нүүрээрээ тулах үе тохилдоно. Арал дээр амьдрах тарвага,хэрэм,минж зэрэг зэрлэг ан амьтадыг уралдааны замаас хол байлгах арга хэмжээг авдаг боловч үүгээрээ бүгдийг нь нэг талдаа бариад байлгаж чаддаггүй ажээ.
Бямба гаригт болсон байрлал тогтоох уралдаанд Л.Хамилтон гарааны түрүүг авлаа.
Түрүү жил тэр анхны гарааны түрүү, анхны ялалтаа энд авч байсан билээ.Багын хамтрагч ХКовалайнэн Б 7гоос гарах боллоо.Хамилтоноос 3 оноогоор дутуу яваа К.Райконэн Б3 т орж тэдний завсар Р.Кубица Б2 оров.Тэрээр тогтмол сайн амжилт үзүүлж, БМВ Заубэр-ын гол нүүр болоод байгаа билээ.Багын хамтран зүтгэгч Н.Хайдфэлдаас илүү амжилтыг олж, 6:1 харьцаагаар Польш залуу тэргүүлж байгаа билээ.
Ферраригийнхан Кү-гийн дүнд сэтгэл хангалтгүй байгаагаа хэллээ. Райконэн Б3 аас Ф.Масса бүр Б6 гаас гараагаа хийх болсон нь тэдний жинхэнэ чадварыг илэрхийлсэн явдал биш байлаа.Үүнд хоёр зүйл нөлөөлсөн гэж дүгнэжээ.Нэгдүгээрт дугуй,хоёрдугаарт эвдэрсэн замын хэсэгтэй эргэлт байлаа. Ферраригийн хоёр нисгэгч эхний хоёр цагийн хэмжүүр бүхий замд бусдаас хурдан байсан ч жижиг чулуу ихээр бөөгнөрсөн 10 дахь эргэлт дээр цагаа алдацгааж байлаа.Ийм зам дээр уралдаан маш хэцүү байх болно гэж тэд тооцож байна. Гарааны түрүүг авах машинтай байсан ч авч чадаагүй нь мэдээж харамсалтай. Б6 бол огт хүлээж байгаагүй үр дүн юм гэж Масса хэлэв.Гэхдээ “Бидэнд хурд байгаа , замын цэвэрхэн талаас гараагаа хийнэ , энэ нь сайн зүйл” гэж улаанууд үзэж байна. Байрлал эзлэх уралдааны дараа чулуутай замыг цэвэрлэсэн боловч энэ нь хангалтгүй гэж үзэцгээж байгаа.
Рэно эхний 6 байрт багтана гэж тооцолсноороо Алонсо Б4 т орж араас Б5 ыг Н.Росберг эзэллээ. Р.Баричэлло энэ улирал эхэлсэнээс хойшхи анхны удаа эхний аравт багтаж Б9 орлоо.Тоёота энэ удаа шилдэг аравт багтасангүй

Image
User avatar
Marco
Formula 1 Analyst
 
Posts: 462
Joined: Tue Jun 20, 2006 4:03 pm

Re: Формула1-2008

Postby LeMoN » Mon Jun 09, 2008 1:01 am

Marco wrote:Канадын ГП .Монтреал хот .
Gilles Villeneuve уралдааны зам нь Saint Lawrence голын Île Notre-Dame хэмээх арал дээр байрлах уг замыг Канадын уралдааны нисгэгч Gilles Villeneuve –ийн нэрээр нэрлэжээ. Арлын гонзгой, урт хэлбэрт нь тааруулан бүтээсэн замын урт 4631 урт юм.
Техникт, тоормосны харьцаа түүний хөргөлт,зүтгүүр,жолоодлогын болон мотор,аэродинамикийн өндөр үзүүлэлтийг энд *a*рдана.Барианы өмнөх эргэлтэнд ойролцоогоор 2секундэд 300 км/цагийн хурдаас 100км/цаг хүртэл, доош тоормослож баруун тийш залан, дараагаар нь шууд чигээрээ жолоодох ёстой.
Хэрэв алдаа хийвэл “Аваргуудын хана”гэж нэрлэгдэх ханатай золгоно.
Өндөр хурднаас тоормослох шалтгаан үүгээр зогсохгүй билээ.Учир нь арлын замыг хөндлөн гатлах“оршин суугчид”тай, уралдагчид улаан нүүрээрээ тулах үе тохилдоно. Арал дээр амьдрах тарвага,хэрэм,минж зэрэг зэрлэг ан амьтадыг уралдааны замаас хол байлгах арга хэмжээг авдаг боловч үүгээрээ бүгдийг нь нэг талдаа бариад байлгаж чаддаггүй ажээ.
Бямба гаригт болсон байрлал тогтоох уралдаанд Л.Хамилтон гарааны түрүүг авлаа.
Түрүү жил тэр анхны гарааны түрүү, анхны ялалтаа энд авч байсан билээ.Багын хамтрагч ХКовалайнэн Б 7гоос гарах боллоо.Хамилтоноос 3 оноогоор дутуу яваа К.Райконэн Б3 т орж тэдний завсар Р.Кубица Б2 оров.Тэрээр тогтмол сайн амжилт үзүүлж, БМВ Заубэр-ын гол нүүр болоод байгаа билээ.Багын хамтран зүтгэгч Н.Хайдфэлдаас илүү амжилтыг олж, 6:1 харьцаагаар Польш залуу тэргүүлж байгаа билээ.
Ферраригийнхан Кү-гийн дүнд сэтгэл хангалтгүй байгаагаа хэллээ. Райконэн Б3 аас Ф.Масса бүр Б6 гаас гараагаа хийх болсон нь тэдний жинхэнэ чадварыг илэрхийлсэн явдал биш байлаа.Үүнд хоёр зүйл нөлөөлсөн гэж дүгнэжээ.Нэгдүгээрт дугуй,хоёрдугаарт эвдэрсэн замын хэсэгтэй эргэлт байлаа. Ферраригийн хоёр нисгэгч эхний хоёр цагийн хэмжүүр бүхий замд бусдаас хурдан байсан ч жижиг чулуу ихээр бөөгнөрсөн 10 дахь эргэлт дээр цагаа алдацгааж байлаа.Ийм зам дээр уралдаан маш хэцүү байх болно гэж тэд тооцож байна. Гарааны түрүүг авах машинтай байсан ч авч чадаагүй нь мэдээж харамсалтай. Б6 бол огт хүлээж байгаагүй үр дүн юм гэж Масса хэлэв.Гэхдээ “Бидэнд хурд байгаа , замын цэвэрхэн талаас гараагаа хийнэ , энэ нь сайн зүйл” гэж улаанууд үзэж байна. Байрлал эзлэх уралдааны дараа чулуутай замыг цэвэрлэсэн боловч энэ нь хангалтгүй гэж үзэцгээж байгаа.
Рэно эхний 6 байрт багтана гэж тооцолсноороо Алонсо Б4 т орж араас Б5 ыг Н.Росберг эзэллээ. Р.Баричэлло энэ улирал эхэлсэнээс хойшхи анхны удаа эхний аравт багтаж Б9 орлоо.Тоёота энэ удаа шилдэг аравт багтасангүй

Image
Масс ямар хойгуур байнаа...
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Формула1-2008

Postby ebe » Mon Jun 09, 2008 1:32 am

Oo ... Hamilton and Kimi out...
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Формула1-2008

Postby ebe » Mon Jun 09, 2008 1:36 am

Safety Car garsnii daraa odoogiin baidlaar N.Heidield yraldaaniig tergyylj baina. Fit stop hiigeed garahdaa Hamilton aldaa hiij Kimi zolios bolloo..
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Формула1-2008

Postby LeMoN » Mon Jun 09, 2008 1:39 am

ebe wrote:Oo ... Hamilton and Kimi out...
Юу вээээ Хамилтон гарцымуу.Бас Кими Заза Масса Кубица 2н хоол боллоо.Тэгээд одоогийн байдлаар хэн тэргүүлж байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Формула1-2008

Postby ebe » Mon Jun 09, 2008 1:41 am

1. N.Heidfeld 2. Barricalo
Massa 17-rt
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Формула1-2008

Postby ebe » Mon Jun 09, 2008 1:41 am

Japanese Nakajima 3-rd
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Формула1-2008

Postby LeMoN » Mon Jun 09, 2008 1:43 am

ebe wrote:1. N.Heidfeld 2. Barricalo
Massa 17-rt
ӨӨӨӨ зааз жинхэнэ сюрприз болж байгаан байна.Заза тэр ч яахав энд Австри Хорват 2 алаан болж байна.
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

Re: Формула1-2008

Postby ebe » Mon Jun 09, 2008 1:45 am

Naadhiig chini bas yzeed l baina...kkkk
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Формула1-2008

Postby ebe » Mon Jun 09, 2008 1:47 am

Yadaj baihad Sky Sportoor Premier League-iin Legend gesen nevtryyleg garaad haashaa ch ygyi bolgoj baina shyy...kkk
I'm proud to be Mongolian.
ebe
Фото Эксперт
 
Posts: 308
Joined: Mon Jan 29, 2007 8:30 am
Location: england

Re: Формула1-2008

Postby LeMoN » Mon Jun 09, 2008 1:48 am

ebe wrote:Naadhiig chini bas yzeed l baina...kkkk
Австри Свиис чуудыг бодвол Жинхэнэ баатарлагаар хожигдож явнөө
User avatar
LeMoN
JUVE & ITALY FAN
JUVE  & ITALY FAN
 
Posts: 6211
Joined: Fri Dec 28, 2007 2:30 pm
Location: Usa

PreviousNext

Return to Авто спорт

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest