Гайхамшигт бөхчүүдийн тухай

Самбо, Жvдо, Чeлeeт ба сонгомол бeх

Moderator: Бөхийн модууд

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby Барнаба » Wed Apr 06, 2011 10:00 pm

1220 -той нээрээ бөхийн талаар гоё санаа нийлхиймаа.... Гоё шүү чи...

Артур Таймазов ч аймшигтай гар байсан даа.... Курт Энгэл ч бас аймаар байсан гар шүү, сүүлд мань эр нөгөө WWF - гээд жүжигчилсэн нохой зодооны төрлөөр яваад байсан шт...

Том Сүхбат маань бас 1992 оны Олимп-д жиндээ бол чичрүүлж явсан гар даа... 2 муухай ялагдсан...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby Барнаба » Wed Apr 06, 2011 10:04 pm

Хэйдари бил үү... би буруу санаад байна уу... 2004 оны Олимп-н чөлөөт бөхийн төрөлд 97-н Хэйдари, Куртанизе нарын барилдааныг байвал оруулаач.... бас л гоё барилдаан байсан даа... Хэйдари нь Куртанизе-г ерөөсөө ялдаггүй, ДА нтр-р байнга ялагддаг байсан гэсэн, тэгээд Олимп-р ялчихаад дараа нь Украйны хэнд билээ ялагдаж байсан... хэт баярлачихаад ялагдчихаж билээ...
Сүүлд мань эр өөрөө "Би энэ олимп-д Куртанизе-г ялсан нь алт авсантай ялгаагүй гэж авч байж билээ" хэхэ....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Wed Apr 06, 2011 11:21 pm


Image
АЛИ РЕЗА ХЕЙДАРИ
1976-03-04 нд Ираны Тегеран хотод төрсөн. 187 см 103 кг
7 настайгаас чөлөөт бөхөөр хичээллэсэн. 1987 оноос Мохаммед Керманигийн удирдлага дор ирж 1994 оноос олон улсын хэмжээний амжилт гаргаж эхэлсэн. Олимпийн аваргаас бусад бүхий л шагнал медалийг авсан. Дэлхийн аваргийн алт, мөнгө, хүрэл, Цэргий болон оюутаны дэлхийн аварга гэх мэт. Бас 2004 оны олимпийн хүрэл медальтай гэж байгаа. 1998 оны азийн тоглолтонд манай ОУХМ Ганзоригийн Ганхуяг ялах тун дөхсөн дөө. Барилдааны стиль нь ерөнхийдөө л бусад Иран бөхчүүдтэйгээ ижил. Аль ч хөлд сайн явдаг хэвтээд сайн. Хэрээс мэхээ л хийнээ гэж. Элдар Куртинадзе бол баким намхан нуруутай маш их бяртай. Гарт эргэдэг бяраараа ааглаж барилдаг бөх. 1994 онд дэлхийн аваргаар алдарт Махарбек Хадерцевийг цэвэр ялж олны анхааралд өртсөн. Дэлхийн хошой аварга болж байсан. Манай бөхчүүдээс олимп дэлхийн дэвжээнд Б.Гантогтох, Б.Энхтуяа нарыг ялж байсан. Барнабагийн асуусан барилдаан энэ байхаа.2003 оны дэлхийн аваргийн финал


Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby ManchesterReds » Fri Jul 22, 2011 5:26 pm

лайтай гар бж билээ
SIR
User avatar
ManchesterReds
 
Posts: 389
Joined: Sun Nov 07, 2010 1:22 am
Location: office

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Sat Jul 23, 2011 1:59 am


Image
Оганисян Санасар Размикович
Чөлөөт бөхийн 1980 оны олимпийн болон европийн аварга, 1981 оны дэлхийн аварга ЗХУ-ын гавьяат тамирчин. 05.02.1960 онд төрсөн маш залуухан олимп дэлхийн аварга болоод алга болсон нөхөр дөө. Оддын өвчин туссан гэдгийн билээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Sat Jul 23, 2011 2:04 am

Хийморь дээр чөлөөт бөхийн хэд хэдэн агуу бөхчүүд тухай байна. Копидоод оруулчихья
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Sat Jul 23, 2011 2:06 am




Image
Хүн төрөлхтний наадамд хүчээ гайхуулсан Баавгай

Анхны алт
1961 онд чөлөөт бөхийн ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээний хүнд жингийн ганц алтан медалийн төлөө 21 бөх зодогложээ. Тэдэн дунд Тбилисийн Кикназе, Канделаки, Ромын олимпийн медальт Зарасов, Москвагийн Иваницкий гээд зүрхшээм бөхчүүд тун олон байж. Эхний гурван тойргийн дараа бөх сонирхогчид тэдэнтэй Медведь хэмээх залуу тун ширүүн өрсөлдөж болохыг мэдэрсэн гэдэг. Учир нь тэр залуу эхлээд Канделакиг оноогоор ялаад, дараа нь Кикназег цэвэр дарчих нь тэр. Одоо Зарасов, Иваницкий нар өмнө нь хөндөлсөж чадахаар болжээ. Нийт долоон тойргийн дараагаар Минскийн Александр Медведь өнөөх хоёр хүчтэй өрсөлдөгчдөөсөө оноогоор илүү гарч, аваргын алтан медалийг хүртснээр Японд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглох эрхээ авлаа. Үнэндээ энэ алтан медальд хүрэх зам тун хүнд байсан. Александр бүтэн дөрвөн жилийн турш тэдгээр алдарт бөхчүүдэд дарагдсны эцэст ийнхүү өөрийн хүчээр байр сууриа олж авсан нь энэ.

Үеийн Иваницкийг “өрөвдсөн нь”
1960-аад оны эхээр хүнд жинд Иваницкий, Медведь хэмээх хоёр тун ирээдүйтэй залуу зэрэг гарч ирсэн юм. Тэд нэгэнтэйгээ заавал таарч байж алтан медалийн хувь заяа шийдэгдэнэ. Хэн нэг нь дэлхийн аварга, олимпийн наадмыг заавал өнжих асуудал тулгарах гээд байлаа. Гэтэл ийм авьяастай, хүчтэй хоёр бөхийн нэгийг эх орондоо зүгээр орхиод дэлхий, олимпийн наадмыг зорино гэхэд тун харамсалтай байж. Тэгээд ч ЗХУ-д хүнд жингийн чанх доод жинд төдийлөн хүчтэй бөх илт цойлж гарч ирээгүй байлаа. Ингээд Александр энэ хоёр хүнд асуудлыг нэгэн алхмаар тун амархан шийдсэн нь жингээ хасч доод жиндээ зодоглох. “Би Иваницкийгаас арай жин багатай юм чинь доод жинд орсон нь дээр байх” гэж тэр хэлжээ. Ингэж тэр эрчүүдийн найз нөхөрлөл ямар байдгийг илтгэн харуулсан юм. 1961 онд улсынхаа аваргад хүнд жинд түрүүлсэн хэрнээ тэр ийнхүү дараа жил нь Толедод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд доод жинд нь барилдсан байдаг. Одоо цагт бол “Би энэ жингийн аварга. Хасвал тэр л хасна биз” гээд “хэвтчихнэ” биз дээ.

Тахтийг ялсан минь хамгийн том бахархал
Олимпийн наадамд гурвантаа түрүүлсэн алдарт бөхөөс “Хамгийн ихээр сэтгэлийг тань хөдөлгөсөн ялалтаа дурсана уу?” гэж сэтгүүлч асуухад “Би 1964 оноос хойш олон олимпод орсон. Гэхдээ 1960 онд болсон нэгэн барилдаан санаанаас гардаггүй. Ираны Али Тахтитай барилдсан юм. Хэдийгээр тэр тэмцээнд ЗХУ-ын баг тамирчид нийлбэр дүнгээрээ ялагдсан ч гэсэн дэвжээн дээр нь би тэдний шүтээн болсон Тахтийг ялж дөнгөсөн. Гэхдээ Тахти тэглээ гээд надад муу саналгүй, инээмсэглэн мөрийг минь алгадаж байсан шүү. Заал тэр чигээрээ чив чимээгүй болчихсон. Эмгэнэлт явдал үзэж буй юм шиг л. Харин Тахтийг тийнхүү надад найрсаг хандахад үзэгчид аажмаар баяр хүргэж эхэлсэн. Ер нь Тахти их сайхан хүн байсан. Тэр барилдааны бай шагналынхаа ихэнх хэсгийг ядуу иргэддээ зүгээр л тараагаад өгчихдөг байсан гэдэг. Тийм гайхалтай бөхтэй тэгж барилдсан маань одоо ч санаанд хамгийн тод байдаг” гэж тэр ярьсан удаатай.

Эмэгтэй хүний төлөө нэг л удаа нударга зангидсан “баавгай”
Медведь гэдэг нь баавгай гэсэн үг гэдгийг манайхан андахгүй. Тэр яг л овогтоо тохирсон нэгэн. Өрсөлдөгчдөдөө тэр хүн шиг санагдах нь нэн цөөн. Харин уулнаас бууж ирсэн баавгай мэт санагдах нь олон. 190 см өндөр ч гэсэн жин нь хичнээн тавиад 115 кг-аас нэг их хэтрээгүй гэдэг. Толедод болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сүүлийн тойргийн барилдааны дараа бүр 95 кг хүрчихсэн байсан тухай ч дурсдаг. Энэ сүүлийн тойрогт тэрбээр өрсөлдөгчөөсөө хөнгөхөн байсан тул дүрмийн дагуу хөнгөхөн бөх нь дэлхийн аваргын алдар хүртсэн гэдэг. Александр Медведиэс “Та энэ хүч чадлаа дэвжээнээс гадуур ашиглаж байв уу?” гэж сониуч сэтгүүлч лавлахад “Зөвхөн нэг удаа. Нэг эмэгтэйн төлөө нударга зангидах хэрэг гарсан шүү. Гэхдээ тэрийг тэгтлээ дэлгэрүүлж яриад яахав. Ер нь би амгалан “баавгай” шүү дээ” гээд инээд алджээ.

Тэсвэр тэвчээрээрээ өрсөлдөгчөө сөгдүүлсэн нь
Мехикогийн олимпод Александр хүнд жиндээ барилдах бүрэн эрхээ авч очлоо. Өмнөх олимпод харьцангуй хөнгөн жинд аваргалсан түүнийг үлэмж биетнүүдтэй эн тэнцүү барилдаж чадах эсэх нь тун сонин байлаа. Далайн түвшнээс огцом дээш өргөгдсөн Мехикод очиход л амьсгал давхцмаар байж. Түүний эцсийн учраа нь Германийн Вильфрид Дитрих. Дитрихийг бөхийн хүрээнийхэн “хашир чоно” гэж нэрийднэ. Ингээд хашир чоно, баавгай хоёр хамгийн сүүлд халз тулах нь тэр. Дитрих Александраас айж эмээж буй шинж огт үгүй харагдана. Өөрөөр хэлбэл, тэр ялалтдаа их эрдүү байгаа нь ажиглагдана. Хоёр хүчтэн тулаад хэсэг удсны дараа гэнэт Дитрихт ямар нэгэн юм нугачин хугарах чимээ сонсчээ. Медведийг харахад юу ч болоогүй юм шиг. Шүүгч чимээ мэдэрсэн ч юу болсныг ойлгосонгүй. Гэтэл Дитрих гэнэт Медведийн нэг хуруу хугараад, огцом эргэчихсэн байхыг олж харжээ. Шүүгч барилдааныг зогсоож, эмч нар өөр рүү нь гүйж ирэхээс өмнө Александр өнөөх хуруугаа өөрөө мушгиад хэвэнд нь оруулчих нь тэр. Ингээд Медведь юу ч болоогүй юм шиг шүүгч рүү занган барилдаанд бэлэн болсноо илтгэжээ. Ядаж ганц ёо гэж дуу алдсангүй. Ингээд хоёр бөх дахин тулахад Дитрихийн сүнс нь зайлчихсан мэт болчихсон байлаа. Тэр үнэхээр хүн, баавгай хоёрын алинтай нь барилдаж байгаадаа эргэлзсэн нь тэр. Александрыг дайрахад тэр хамгаалж чадахаа ч больж, эцэстээ барилдаанаас өөрөө татгалзахад хүрсэн гэдэг. Ийнхүү хүнд байж боломгүй тэсвэр тэвчээр зааснаараа Медведь өрсөлдөгчөө сэтгэл санаагаар нь цэвэр ялсан байна. Хожим сурвалжлагч түүнээс “Тэгэхэд үнэхээр өвдөөгүй гэж үү?” гэж асуухад Медведь “Нүд харанхуйлсан шүү” л гэж хэлжээ.
Ингээд хугархай хуруутай ч тэсвэр тэвчээрээр бүтэн Медведь олимпийн аваргын алдрыг хоёр дахиа хүртсэн юм.

Гэмтэлтэй ч гэсэн түрүүлсэн нь
Мехикогийн дараа Медведь зүрхний ажиллагаанд догдолтой гэсэн оноштойгоор гурван жил барилдсангүй. Түүнийг зодгоо тайлахыг эмч нар зөвлөнө. Гэвч тэр 1971 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнө өөрийгөө сойж дөнгөлөө. Дараа жил нь Мюнхений олимп боллоо. Америкийн үлэмж биет Крис Тейлорын дэргэд тэр зүгээр арван жилийн сурагч шиг харагдана. Өөрөөс нь хоёр дахин хүнд жинтэй Тейлорыг ялах итгэл түүнд байжээ. Шүүгч хоёуланг нь тус бүр хоёр торгосны эцэст гурав дахь үеийн барилдаан эхэллээ. Өөх махандаа түүртсэн Тейлор энэ үед цуцаж эхлэхэд Медведь тун чухал ялалтын нэг оноог салгаж чадлаа. Гэхдээ энэ оноог авах гэж мэх хийхдээ тэр мөрөө бэртээжээ. Ингээд үлдсэн өрсөлдөгч нартайгаа гэмтэлтэй ч гэсэн барилдахаас өөр аргагүй болов. Ялангуяа шувтаргын барилдаанд Болгарын Осман Дуралиевтай таарсан нь тун хүнд тулаан болсон. Медведь уг нь тэнцэхэд л түрүүлэх байсан ч олимпийн наадмын алтыг аргалж биш хүчээр авах хүсэлтээ автан тэмүүлсээр оноогоор ялж чадсан нь гайхалтай. Ийнхүү тэр урьд нь нэг ч бөхийн хүрч чадаагүй өндөрлөгт хүрч, олимпийн наадмын алтан медалийг гурав дахиа зүүх нь энэ.
Бөхийн дэвжээнээ тэсвэр тэвчээр, ур ухаанаа уралдуулаад сурчихсан Медведь хожим энгийн амьдралдаа ч тун сайн сайхан амьдарсан. Белорусийн бөхийн холбоог он удаан жил удирдсны сацуу түүний хүү ч аавынхаа шийрийг хатааж дэлхийн дэвжээнээс алтан медаль хүртсэн билээ.

Нэрийн хуудас
Нэр: Александр Васильевич Медведь
Төрсөн огноо: 1937.09.16
Төрсөн газар: Цагаан сүм хот
Амжилт: 1964, 1968, 1972 оны Олимпийн аварга
1962-1963, 1966-1967, 1969-1972 оны Дэлхийн аварга
1996, 1968, 1972 оны Европын аварга
191-1963, 1966-1970 оны ЗХУ-ын аварга


Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Sat Jul 23, 2011 2:08 am

Image
Сибирийн баавгай буюу Иван Ярыгин

Хөлбөмбөгийн хаалганаас урвуулсан нь
Монгол Улсын далай даян дархан аварга Хорлоогийн Баянмөнх нэгэн удаа “Надтай таарч явсан хамгийн хүчтэй бөх хэн бэ гэвэл би гарцаагүй Ярыгинийг нэрлэнэ” гэж хэлж байсан. Сибирийн өндөр цавчим хадны дунд Ярыгин өсчээ. Өндөр уулсын хормойгоор горхи булаг урсах нь тэр нутгийг үлгэрийн мэт санагдуулдаг байж. Энэ үлгэрийн оронд ирээдүйн бөхийн хүрээнд үлгэр болсон Иван хүү өсч торнисон. Ярыгинийх 10 хүүхэдтэй их найрсаг гэр бүл. Иван бүр багаасаа л үеийнхнээсээ тэвхгэр мөр, өндөр нуруу, үргэлжийн жаргалтай инээмсэглэлээрээ ялгардаг байж. Хичнээн эв хавгүй гэмээр өндөр нуруутай ч гэсэн тэр хөлбөмбөгт ухаангүй шимтэнэ. Хааяа эцэг эхдээ хэлэлгүй хэдэн цагаар эрээн бөмбөг элдэнэ. Өндөр нуруутай болохоороо ч тэрүү үргэлж хаалганд зогсоно. Гэлээ ч уйдахгүй. Ингээд насанд хүрэх үедээ Абакан хотод жолооны дамжаанд суухаар нутгаасаа гарчээ. Абаканд очоод хөлбөмбөг тоглохоо больсонгүй. Нутгийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч түүнийг ирээдүйд шаггүй хаалгач болно гэж товлож сууж. Гэтэл нэгэн өдөр бөхийн дугуйлангийн багш Чарков Иваныг олоод хараадахаж. “Төрөлхийн бөх хүү” гэж Чарков харуутаа уулга алдсан гэдэг. Ингээд Ярыгинийг нэлээд ятгасан ч “Хөлбөмбөгт үнэнч” гээд огт хөдөлсөнгүй. Эцэстээ элдвийн арга хэрэглэсээр дугуйлангийнхаа босгоор давуулж аваад “өөрийн болгож” дөнгөжээ. Хэсэг хугацааны дараа бөхийн дугуйланд хөлс хүчээ шавхах түүнийг сагсанбөмбөгийн дасгалжуулагч ч “шунал”-ын нүдээр ажиж гэнэ. Гэвч энэ үед Ярыгин сагсанбөмбөг битгий хэл өнөөх багаасаа дурласан хөлбөмбөгтөө эргэж очихооргүйгээр бөхөд бүх сэтгэлээ бүрэн өгсөн байлаа.

Александр Медведийн бэлтгэл хангагч
1966 оноос Иван Красноярскт алдарт Дмитрий Миндиашвилигийн шавиар очлоо. Тэнд тэр маш хурдан хугацаанд өсч сайжирч байв. Бас үргэлж ялахын төлөө мятрашгүй тэмцэж, бэлтгэл бүрийн дараа сунаж унатлаа цуцсан ч гэсэн заавал бусдаас хоцрон эцсийн хүчээ шавхан бэлтгэлд улайрдаг байж. Тиймээс ч амжилт удаан хүлээлгэсэнгүй. 1968 онд ЗХУ-ын залуучуудын аварга боллоо. 1970 он ч төдөлгүй үүдэнд ирж, хоёр жилийн дараа болох Мюнхений олимпийн тухай бодол тамирчдын толгойд өдөр бүр хадаатай явах болжээ. Мэдээж, Иван олимпийн дэвжээнд гарахыг хүсч байлаа. 1970 оны ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд Иван Ярыгин өрсөлдөгчдөө давамгайлан ялсаар аваргын төлөө Киевийн Владимир Гулюткинтэй таарлаа. Маш хүчтэй өрсөлдөгчөө Иван тэгэхэд ялж дөнгөсөн юм. Дасгалжуулагч Миндиашвили нь энэ үед түүнийг Александр Медведийн бэлтгэл хангагчаар өгсөн нь арга мэхийн хувьд улам дэвшихэд их дэм болсон нь тодорхой. Гэвч 1971 оны Бүх ард түмний спартакиадад өнөөх Гулюткинд ялагдчихлаа. Үүний дараагаар Ярыгин хэд хэдэн олон улсын тэмцээнд түрүүлсэн тул Гүржийн Тбилист болох тэмцээний дүнг харж байж хэн нэгийг нь Мюнхен рүү илгээх шийд гарчээ. Ингээд Иван Ярыгин Гүржийн нийслэлд юу чаддагаа бүрэн нотлон харуулж, түрүүлснээр олимпийн дэвжээнд зодоглох эрхээ авлаа.

Нэг барилдааны хугацаанд бүх өрсөлдөгчөө цэвэр дарсан нь
Мюнхений олимпийн дэвжээг Иван Ярыгин бүрэн эзэрхийлсэн гэхэд болно. “Сибирийн баавгай” өрсөлдөгч бүрээ цэвэр ялахдаа нийтдээ 7 минут 20 секунд л зарцуулсан юм. Энэ бол тухайн үеийн нэг барилдааны л үргэлжлэх хугацаа. Гэтэл нэг барилдааны хугацаанд тэр бүх өрсөлдөгчөө ялчихсан нь Гиннессийн номд ч бичигдэж болохоор бахархалтай, содон амжилт.
Хэдийгээр олимпод ийнхүү бусад улс орны олон бөхийн зүрхийг үхүүлсэн ч гэсэн эх оронд нь түүнийг өнөөх Гулюткин хэмээх хүчирхэг өрсөлдөгч хүлээж байлаа. Улсынхаа аваргад түүнийг ялсан ч спартакиадад дахиад л ялагдал хүлээв. Ингээд тэр Монреалийн олимпод оролцох эрхээ Гулюткинээс урьтаж авахын төлөө хөдөлмөрлөж эхэлжээ. Өдөрт 50 км гүйж, гар дээрээ 120 суниаж, 15 удаа олс татаж байж бэлтгэлээ сая ханалаа гэж үздэг байсан нь гайхалтай. Мөн тийм хүнд жинтэй бөх хэрнээ 100 метрт 11 секунд гүйнэ. Барагтай хөлбөмбөгчний зөвхөн мөрөөдөж болох хурд шүү. Ингээд мэдээж Монреальд барилдах эрхээ баараггүй авлаа. Баараггүй авсан шигээ бас тэнд баараггүй аваргалж чадсан. Тийм ч учраас олимпийн хаалт дээр ЗХУ-ын төрийн далбааг өргөн жагсах эрхийг түүнд олгосон юм.

Олимпийн эрхээсээ татгалзсан нь
Удаахь олимпийн тухай бодолхийлж байх зуур буюу 1978 онд “Хэнийг шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар томилох вэ?” гэсэн санал асуулга явуулахад Иван Ярыгиний нэрийг бүгд дурьдсан байжээ. Сийрэг ухаантай, шударга, хариуцлагатай, харилцаа сайтай түүнийг л энэ чухал албанд тавьсан нь хамгийн зөв шийдвэр гэж үзсэн нь энэ. Гэвч тамирчныхаа хувьд дахин тэмцээн хүлээж байна гэж үзсэн тул Москвагийн олимпийн дараа энэ асуудлыг дахин харж үзэхээр болжээ. Спартакиадад өмнө нь хоёр удаа Гулюткинд ялагдсан Иван гурав дахь спартакиаддаа залуухан Илье Матэ-д ялагдчихлаа.
Үүний дараа Ярыгин Москвагийн олимпод зодоглох эрхээ авчихсан байсан ч гэнэтхэн тэрхүү эрхээ Матэд найр тавьчихлаа. “Мэдээж, олимпийн наадамд гурав дахиа түрүүлнэ гэдэг сайхан. Гэлээ ч залууст замыг нь нээж өгөх хэрэгтэй. Ялангуяа тэд үнэхээр хүчтэй байхад нь алдрын замд нь тээг болоод яахав” гэж Иван шийдвэрийнхээ учрыг тайлбарласан байдаг. Зарим цуу яриагаар бол Александр Медведь Ярыгинийг өөртэй нь адил олимпийн гурван удаагийн аварга болгох дургүй байсан тул Москвагийн олимпод оролцох эрхээ шигшээ багийн дасгалжуулагчийн албаар “наймаалцах” санал тавьсан ч гэдэг. Гэхдээ энэ тийм ч баталгаатай таамаглал биш. Бас нэг талдаа Иван Ярыгин хүчтэй хэвээрээ байсан ч гэсэн олимпийн дэвжээн дээр ялагдаагүй босоо аварга чигээрээ үлдсэн нь дээр ч гэж тооцсон байж мэдэх юм. Ямар ч байсан тэр Москвад зодоглосонгүй. Харин Илье Матэ үнэхээр бүх өрсөлдөгчдөө илүүрхсээр олимпийн наадмаас алтан медаль хүртэж, Ярыгинийг баярлуулсан. Гэвч энэ гайхамшигт ялалтынхаа дараа Матэ “оддын ханиад” хүнд тусч, бөхийн дэвжээнээс төдөлгүй алга болсон.
Ингээд Иван Ярыгин 1982-1992 он хүртэл ЗХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллалаа. Дасгалжуулагчийн замнал нь тамирчныхаас нь огт дутахгүй амжилттай өрнөв. Түүний дасгалжуулагчаар ажилласан тэр жилүүд өөрчлөлт шинэчлэлт, нийгмийн задрал, өлсгөлөн ядуурал гээд хамгийн хүнд үед өнгөрсөн ч Ярыгин хэзээ ч түүнд гомдоллож, сөхөрч үзээгүй гэдэг. Тэгээд ч тэр арван жилд л “ах нар”-ын бөхчүүд хамгийн өндөр нэр хүнд, хамгийн олон ялалтаа авсан юм. Иван Ярыгин 1993 оноос ОХУ-ын бөхийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдон зуурдаад нас нөгчих хүртлээ албан үүргээ гүйцэтгэсээр байсан юм.

Зурхайч эмгэний зураг
1972, 1976 оны олимпийн аварга Иван Ярыгин 49-нийхээ жил дээр авто ослоор өөд болоход бөхийн ертөнц тэр даяараа харамсан гашуудаж байлаа. Тэр багадаа Тувад хэдэн жилийг өнгөрөөсөн гэдэг. Тэгээд олимпод түрүүлчихээд ирэхэд нь Тувад урьжээ. Тувагийн удирдлага түүнийг хөнгөн тэргээр нутаг усаараа тавтай аялахыг санал болгоход Ярыгин “Аль болох л төд замаар явья” гэж. Энэ үгэнд нь Тувагийнхан ихэд гайхширч, их зан гаргасан юм биш байгаа гэж бодох зуур тэр үгийнхээ учрыг тайлж хэлжээ. “Багад минь нэгэн зурхайч эмгэн намайг авто ослоор өөд болно гэж хэлсэн юм. Тэгээд л би авто замаар явах дургүй байдаг юм шүү” гэж олимпийн аварга өгүүлжээ. “Өө, тийм дэмий юм битгий бодож бай. Худал залдаг зурхайчдыг алийг тэр гэх вэ” гэж Тувагийн удирдлага хариу өчиж. Гэвч 1997 оны арваннэгдүгээр сарын 11-нд Нефтекумск хотын ойролцоохь замд нөхдийн хамт 120км/цагийн хурдтай явж байгаад эргэлтэн дээр жолоогоо алдан Зил-130 машинтай мөргөлдснөөр Иван Ярыгин зуурдаад нас нөгчсөн юм. Зурхайчийн үг үнэн байсан нь ингэж нотлогдсон нь харамсалтай. Тэр эрчүүдэд хамгийн халтай гэдэг 49-нийхээ жил дээр хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ. Иван Ярыгин 1995 онд “Эрчүүдийн тоглоом хатуу” хэмээх номоо гаргасан бөгөөд гэгээн дурсгалыг нь хүндэтгэн 2002 оны гуравдугаар сарын 8-нд Красноярск хотод гэрэлт хөшөөг нь босгожээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Sat Jul 23, 2011 2:10 am

Image
Ирээдүйгээс ирсэн Арсен Фазаев

Буяндэлгэрийн Болдтой таарч явсан үе

Хөлбөмбөгт Пелег, хөнгөн атлетикт Бимоныг бурхан илгээсэн бол харин бөхөд Арсен Фазаевыг заяасан гэж нэг хэсэг хэвлэл болгон агуу тамирчны тухай өгүүллээ эхэлдэг байсан гэхэд хилсдэхгүй. Арсен Фазаев харахад зангирсан булчин, сүрдэм хүчирхэг бие хаагүй хэрнээ дэвжээн дээр өрсөлдөгчдөөрөө зүгээр л тоглочихдог байсан нь гайхалтай. Харамсалтай нь 1983 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медалийн барилдаанд тэр манай Буяндэлгэрийн Болдтой таарсан юм. Дөрвөн минут Арсеныг Болд тогтоосон ч эцэстээ ялагдсан. Үүнээс өмнө тэрбээр Афганистаны Садык Мухаммедыг 35 секундэд, Швейцарын Ренэ Нейерийг хоёр дахь минутад, Унгарын Золтаныг 12 оноогоор цэвэр, Польшийн Анжей Кубякийг мөн 12 оноогоор цэвэр, Болгарын Камен Пеневийг хоёр дахь минутад 12 оноогоор цэвэр ялсан байдаг. Ингээд манай Б.Болдтой таарсан юм.

1983 он бол Арсен Фазаевын ид ирэн дээрээ байсан үе. ЗХУ-АНУ-ын бөхчүүдийн халз барилдаан болоход тэрбээр Рейныг 11:0-ээр ялж, жингийнхээ бөхчүүдийн зүрхийг шимшрүүлсэн. Дагестан, Осетийн өндөр уулсад мэндэлсэн буржгар үстэй залуус ЗХУ-ын нэрийг дэлхийн тавцнаа тахалж, хичнээн ч агуу бөхчүүдийг төрүүлэн гаргасныг тоолж гаргахад ч бэрхтэй. Тэдний дундаас байгалиас заяасан агуу авьяас, сийрэг ухаан, хурд хүчээрээ Арсен Фазаев аргагүй ялгарч байв. Олон улсын бөхийн холбооны ерөнхийлөгч Милан Эрцеган 1985 онд дэлхийн хамгийн шилдэг бөхийг шалгаруулж, “Алтан борцовка” олгохоор шийдсэн. Энэ шагналыг “Аdidas” фирм урлаж бэлдсэн юм. Ингээд нэлээд нухацтай ярилцсны эцэст Арсен Фазаевт гардуулсан билээ. “Түүнд ямар ч сул тал байхгүй. Тэр бүрэн итгэл даах чадвартай бөх” гэж Милан Эрцеган шагнал гардуулахдаа хэлсэн нь бий.



“Найрамдал” нэрээр Олимпийг оршуулсан нь

1983 онд хэт тасархай байсан Арсен Фазаев Олимпийн наадамд түрүүлэх тухай л бодож байсан нь мэдээж. Гэвч дэлхийн улс орнууд хоёр лагерьт хуваагдснаар Лос-Анжелест зохиогдсон олимпийн наадамд социалист орнууд оролцоогүй билээ. Харин Найрамдал-84” наадам хийх болж, олимпод оролцоогүй олон тамирчдын сэтгэлийг засахын тулд маш өндөр бай шагнал амласан гэдэг. “Найрамдал”-д түрүүлсэн ч гэсэн Олимпийн наадамд хүчээ үзсэн бол гэсэн бодол тамирчин бүрийн дотор үлдсэн гэж хэлж болно. Энэ тухай Арсен Фазаев хэрхэн дурссаныг сонирхуулья.

- Олимпод оролцохгүй байна гэдэг бидний хувьд тэнгэр хөмөрсөнтэй л адил санагдсан. Олимпийн наадмыг өнжих гэж үү? Ингэж болохгүй шүү дээ! гэж тамирчин бүр дотроо хашгирч байсан байх. Бид Кисловодскт нэгдсэн бэлтгэл хийж байсан үе. Улс төрийн товчоо хуралдаад олимпийн наадамд тамирчдаа явуулахгүй гэж шийджээ. Бид үүнийг дуулаад ёстой жигүүргүй шувуу шиг л болчихсон. Ахлах дасгалжуулагч Иван Ярыгин ч их бухимдсан даа. Орой нь бүгдээрээ цуглаад эсэргүүцлийн бичиг хийлээ. Дасгалжуулагч маань хот хоорондын холбоогоор ярихаар явахад бид бүгдээрээ араас нь дагасан. Ярыгин Спортын хорооны нэгэн том даргатай л ярьсан юмдаг. Эхлээд дасгалжуулагч “Бөхчүүд энэ шийдвэрийг эсэргүүцсэн. Бид олимпод оролцмоор байна” гэж уцаарлан хашгирсан шүү. Гэтэл энэ үгийн хариуд “Чи юу гэнэ ээ, намын бодлогыг буруушааж, зөрөх гээ юу?” гэсэн хатуу үг сонсоод Ярыгин юу хэлэхээ үнэндээ олоогүй байх. Үүнээс хойш бид хоёр өдөр сэтгэл санаагаар бүр уначихсан, нурмайсан улс явсан даа. Тэгээд гурав дахь өдөр нь сэтгэлийн тэнхээ зааж, амьдрал цааш үргэлжлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон” гэж ярьжээ. Ийнхүү Фазаев яг ид ирэн дээрээ, өрсөлдөгчдөө ёстой элэглэдэг дээрээ олимпийн наадмын дэвжээнд гарч чадсангүй. Миний санахаар тэрхүү “Найрамдал-84” наадамд оролцохоор Х.Баянмөнх аварга Москваг зорьж, тэр жилийн үндэсний бөхийн наадам нэг л эзгүй мэт санагдаж байж билээ.



Таван жил – нэг оноо

1983 оноос хойш таван жилийн турш Арсен Фазаев өрсөлдөгчдөө ялагдах нь бүү хэл бүр нэг ч оноо алдаж үзсэнгүй. Дэвжээн дээр дийлдэшгүй мэт санагдаж байсан хүчирхэг бөхчүүд түүний эсрэг барилдахаараа зүгээр л моторгүй машин шиг нам зогсчихдог байлаа. Харин Фазаев ажилласаар, оноогоо түүсээр л байна. Энэ талаар Арсен

- Би 1983 онд анх дэлхийн аварга болсон. Зургаан жил амжилтын төлөө үхэн хатан зүтгэсэн. Өрсөлдөгчөө амархан, хэцүү барилдаанд ялж байсан нь энд хамаагүй. Энэ бол миний хийх ёстой, сайн цалин авдаг ажил л байлаа. Мэргэшсэн ажил маань шүү дээ. Энэ ажлынхаа үрээр би эцэг эх, ах дүү, гэр бүл, хоёр хүүхдээ тэжээдэг байсан. Ялалтдаа бүр дасчихсан. Өрсөлдөгчдөөсөө толгой илүү гэдгээ бүрэн мэдэрчихсэн үе. Ингэж олон жилийн турш ажлын морь шиг зүтгэсний эцэст аргагүй ядарч, уйдаж эхэлдэг юм билээ. Аргагүй дээ, хичнээн жилийн турш хурдтай галт тэргээр давхисан хүн буугаад газар тайван гишгэж үзэх юмсан гэж бодно биз дээ. Тэгээд л би 1988 оны Сөүлийн олимпийн дараа “Дараагийн олимпийн наадмыг би хүлээхгүй ээ” гэж хэлсэн юм. Их залхсан, ядарсан байсан. Гэлээ ч 1992 оны олимп нэг л мэдэхэд дэргэд ирчихсэн байлаа. Хоёр дахиа түрүүлэхдээ би баярлаж, хөөрч сүйд болоогүй. Болох ёстой зүйл жамаараа л болсон нь тэр.



Оросын шигшээгийн дасгалжуулагчаас Узбекийн тамирчинд хувирсан нь

Арсен Фазаев хэдийгээр 1989 оны дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэж, өмнөө хүн гишгүүлж үзээгүй байсан омголон зангаа бага зэрэг даруулсан ч 1996 оны олимпийн наадамд хүртэл түрүүлэх хүслээ хадгалсаар байжээ. Тэр 1988, 1992 оны олимпод түрүүлчихээд бөх хүн бүрийн хүсдэг гурав дахь алтаа Атлантын олимпоос авахыг хүссэн хэрэг. Гэтэл 1993 онд түүнийг Иван Ярыгин Оросын шигшээгийн ахлах дасгалжуулагчаар ажилла гэж албадлаа. Уг нь тамирчныхаа хувиар дахиад нэг олимпод барилдчихмаар байдаг. Гэтэл дээрээс ингэж тушаал буулгаад байдаг. 1990 оны эхээр ЗХУ задарч, олон улс өрх тусгаарласнаар ОХУ-ын баг ч хүчээ багагүй алдсан нь тодорхой. Ийм тамирдсан багийг тэр удирдах болсон. Ингээд Фазаев 1996 оны эхний өдөр болтол дасгалжуулагчаар зүтгэлээ. Гэвч өөрөө олимпод барилдмаар санагдаад ер болсонгүй. Эцэстээ хүсэлдээ дийлдэн “Би бүгдийг хаялаа. Одоо зөвхөн олимпод барилдах бэлтгэлээ л хангана” гэж мэдэгдсэн юм.

- Би үлдсэн хагас жилийн хугацаанд бэлтгэлээ чамбай базаачихвал, тун сайн барилдчихна гэж итгэсэн юм. Ууландаа очиж нам гүм газар бэлтгэлээ хийсэн. Олон улсын хоёр ч тэмцээнд энэ зуур оролцоод амжилт олоогүй ч олимпийн дэвжээнд би сайн барилдана гэж найдсаар байсан. Ингээд Узбекистаны нэрийн өмнөөс барилдаж, Вадим Богиевт 1:3-аар ялагдлаа. Алтан медаль авахгүй нь тодорхой болох нь тэр. Гэвч медаль руу зүтгэе гэж бодсон ч би 34 нас хүрнэ гэдэг хүнийг яаж өөрчилдгийг бүрэн ойлгоогүй байж. Дараа нь Сирийн Ахмат Алаост 8:9-өөр дийлдсэн. Гэхдээ би Атлантад барилдсандаа харамсдаггүй. Хүн аз туршиж чаддаг байх ёстой. Аз туршина гэдэг маш сонирхолтой шүү дээ… хэмээн Арсен Фазаев сүүлийн тэмцээнийхээ тухай дурсжээ.

Одоо Арсен Фазаев Оросын төрийн Думын гишүүн. “Би энэ шударга бус байдлыг хараад явах биш эсрэг тэмцье, хийж бүтээе гэж бодсон юм. Тэгээд л улс төрд зүтгэхээр шийдсэн” гэж тэр өгүүлж байна.



Түүний тухай хэн юу хэлэв

Арсен Фазаевын тухай бөхийн хүрээний алдартнууд юу өгүүлснийг толилуулья.

И.Ярыгин: Түүний барилдааны сэтгэхүй, нууцыг нь хэн ч бүрэн тайлж чадаагүй. Цаашид ч учрыг нь олохгүй байх. Тэр бүгдийг хэрхэн ялалтад хүргэхийг зааж сургасан гэж хэлж болно. Тэр бол агуу сэтгэгч.

Ю.Шахмурадов: Тэр бол дэлхийн спортын хамгийн агуу, хамгийн сонирхолтой тамирчдын нэг. Тэр бөхийн дэвжээн дээр бурхан, бас хэв шинжийг тодорхойлогч.

Дэн Гэйбл: Фазаев бурхнаас бөхийн их авьяас авч мэндэлсэн. Заримдаа тэр надад бүр өөр гаригаас ирсэн юм шиг санагддаг. Тэр ХХI зуунд төрөх ёстой байсан байх. Яг л Боб Бимон шиг тэр цаг үеээ алгасч харайсан нэгэн.

Дейв Шульц: Надаас арай залуу нэг бөхтэй би адилхан болмоор байна аа. Тэр хичнээн надаас дүү ч гэсэн бөхийн дэвжээн дээр хаан шиг л байх юм. Тэр өрсөлдөгчтэйгээ барилдаж байгаа биш тоглож буй юм шиг харагддаг. Түүн шиг агуу бөхөд ялагдана гэдэг бахархал. үнэнээ хэлэхэд, Арсен миний жинд барилддаггүй нь яамай даа. Дэвжээний гадна түүнтэй хэзээ ч, хаана ч уулзахад бэлэн. Харин дэвжээн дээр бол огт таармааргүй байна.


Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Sat Jul 23, 2011 2:11 am

Image
Бөхийн удмаа алдаршуулсан Сослан Андиев

Юун сагс, тэр бөхийн дэвжээ рүүгээ яв!

Сослан хүү дунд сургуульд байхдаа сагсанбөмбөгч болохыг мөрөөддөг байжээ. Ингээд сагсанбөмбөгийн дугуйланд явах гэтэл толгойтой бүхэн түүнд нэгэн үгийг хэлсэн гэдэг. “Юун сагс вэ? Андиевийнхан ч бөхчүүд шүү дээ! Тэр бөхийн дэвжээ рүүгээ эртхэн яв” гэж. Ингээд Сослан аав, бас хоёр ахынхаа замыг дагахаас өөр аргагүй болжээ.

Зургадугаар ангидаа 85 кг татдаг үлэмж биетэй, мяраалаг хүүгийн ирээдүй ингэж шууд бөхийн дэвжээ рүү чиглэлээ.

Түүний эцэг Петр Андиев 2 метр 18 см өндөртэй, 136 кг татдаг нүсэр том эр байсан гэдэг. Бас зүгээр байхгүй ноцолдоно. Хойд Кавказын аварга ч болж явсан аж. Ер нь Хойд Осет бөхчүүдээрээ зартай. Тэгвэл Осетид Андиевийн гэр бүл алдартай ажээ. Геннадий, Сергей хэмээх хоёр ах нь бас барилдана. Тэгэхдээ шаггүй сайн барилдаж, улсын аварга ч болж явж. 1971 онд Андиевийн гурван хүү улсын аваргын алт, мөнгө, хүрэл медалийн тавцанд насныхаа дарааллаар зогссон юм. Бөхийн түүхэнд ийм гайхалтай тохиолдол урьд өмнө, энд тэнд таарч байсан тухай дуулаагүй санагдана. Нэг айлын гурван хүү ингэж нэгэн улсын бүх хүчитнүүдийн өмнө зогсоно гэдэг үнэхээр гайхалтай.

Хоёр дахь Медведь

Алдарт Александр Медведь зодог тайлж, анх удаагаа шүүгчээр дэвжээний дэргэд суусан үе буюу 1973 оны ЗХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд 20 настай Сослан Андиев анх түрүүллээ. Энэ хүртэл ах Геннадий нь түүний уяа сойлгыг тааруулж байж. Харин жиндээ тэргүүн бөх болсноор Сосланыг нэрт дасгалжуулагч Юрий Шахмурадов гар дээрээ авлаа. Өөрөөр хэлбэл, Андиевийн бага хүү улсынхаа шигшээ багт багтсан нь тэр. Тегеранд тэд тэмцээн оролцох явцад иранчууд “Хоёр дахь Медведь” гэж түүнийг нэрлээд амжиж. Сослан бараг 2 метр орчим өндөр нуруутай хэрнээ ердөө 112 кг жинтэй. Жин нь түүнийг яагаад ч хүнд жингийн бөх гэх сэтгэгдлийг төрүүлэхгүй. Харин багадаа шохоорхож асан сагсанбөмбөгч болох хүсэлтэй илүү дөхөм гэмээр харагдуулдаг байлаа. Гэлээ ч тэр өрсөлдөгчдөө Андиевийнхан удмаараа бөхчүүд гэдгийг ээлж дараалан ойлгуулж, жингээрээ ааглаж, харцаараа олзлох гэсэн олон бөхийг үг дуугүй ялсаар байлаа. Ингээд 1976 он Монреалийн олимп болоход Сослан ЗХУ-ын дөрвөн удаагийн аварга, Дэлхийн хоёр удаагийн аварга хэмээх сүрдмээр тодотголтой болж чадсан байв.

Крис Тейлорыг нураасан нь

Шигшээ багт ороод тун удаагүй байтал болсон нэгэн явдлыг олимпийн тухай дурсахаас өмнө өгүүлье. 1973 онд Сослан багийнхныхаа хамт АНУ-ын бөхчүүдтэй барилдахаар Толидогийн Дэлхийн цомыг зорьжээ. Уг нь Охайо мужийн Толидо хот бөхөд тэгж их шимтэж, бааз суурь нь батжсан газар биш. Гэхдээ л Толидогийн их сургуулийн спорт зааланд Жозеф Скальзо хэмээх эрхэм удаа дараалан багийн Дэлхийн цомыг явуулж байсан удаатай. Энэ удаагийн багийн цомд АНУ-ын бөхчүүдийн эсрэг “ах нар” тун тааруу ноцолдсон юм. Ингээд хоёр багийн аль нь ялахыг эцсийн барилдаан буюу Сослан Андиев, Крис Тейлор нар шийдэх болжээ. Крис Тейлор гэж хэн байсныг манай ахмад бөхчүүд андахгүй дээ. Түүнийг жин дээр гарахад 220 кг-ийг заадаг байсан юм. Үлэмж биет Крисийн эсрэг барилдах Сослан 20-той, тэгсэн хэрнээ хоёр дахин бага жинтэй. Хөндлөнгөөс харахад “Хөөрхий дөө, яаж энэ хүүхэд уул овоо шиг амьтныг барахав дээ” гэж толгой сэжмээр. Гэвч АНУ-ын бөхчүүдтэй ана мана барилдаж, зайлшгүй ялах шаардлагыг ЗХУ-ын шигшээ багийн удирдлага ч бус бүр улсын жолоо атгагчид хатуу тавьдаг байсан цаг. Ингээд Сослан дэвжээнд гарчээ. Мюнхений олимпоос хүрэл медаль хүртсэн Тейлор мөдхөн мэргэжлийн бөх болохоор шийдээд байж. Мэргэжлийн бөхөд орохынхоо өмнө энэ тэмцээнд сайн барилдах хүсэл нь оргилж байжээ. Яг л танк шиг санагдах Тейлорыг Сослан дээш харуулж чадсан гэдэг. Дахиад хэдэн секунд байсан бол бүр цэвэр ялах ч байсан гэж тухайн үед “ах нар” хэвлэлээрээ ихэд бахдан бичсэн байдаг. Харин дасгалжуулагч Юрий Шахмурадов энэ барилдааны тухай “Сослан Тейлорыг энгийн мэхээр ялж дийлэхгүй байсан. Тиймээс тэр хурдаа ашиглаж, санаанд оромгүй мэх хийх хэрэгтэй болсон Тэгээд ч түүнийгээ хийж чадсан нь бахдалтай” гэж ярьсан байдаг. Ингэж Сослан шигшээ багтаа нэрээ дархалж, дэлхий дахинд бас нэгэн хүчтэн гарч ирснийг батлан харуулсан байна.

Олимпийн дэвжээнд босоо чигээрээ

1976 онд Андиевийн бөх удмын нэрийг олимпийн хуудаснаа алтан үсгээр бичих зорилготойгоор Сослан Монреалийг зорилоо. Аав, ах нарынхаа шийрийг хатаасан залуу энэ үед аль хэдийнэ дэлхийн аварга болчихсон байж. Одоо зөвхөн олимпийн аваргын л алдар хэрэгтэй. Тэр олимпийн дэвжээнээ зургаа барилдахдаа дөрөвт нь цэвэр ялж, хоёрт нь оноогоор илүү гарч чаджээ. Аваргын алтан медалийн төлөө түүнийг БНАГУ-ын бөх Роланд Герке хүлээж байсан ч түүнийг 22:9-өөр ялсан байдаг.

Харин 1980 он Москвагийн олимпод тэр багийнхаа ахлагчаар оролцсон нь түүнд хэр их итгэл найвар хүлээлгэж байсныг гэрчилнэ. Москвад тэр таван ялалт байгуулснаар олимпийн аваргын алдрыг хоёр дахиа хүртсэн юм. 1984 онд Лос-Анжелесийн олимпод барилдахаар зэхэж, бэлтгэлээ бүрэн базаасан байсан ч соцлагерийн улсууд хөрөнгөтний хотод тэмцээнд оролцохгүй гэснээр амжилтын тоогоо ахиулах боломжоо алдлаа.

Би ямар нүүрээрээ төрөлх нутагтаа очих вэ!

Мехикогийн дэлхийн аваргын үеэр Сослан өнөөх Геркед гэнэт даруулчихаж. Хичнээн мостлоод энэ хашир, нүсэр бөхийн дороос гарна гэдэг үлгэр мэт. Үзэгчид Сосланыг хэрхэн ялагдахыг харахаар суудлаасаа өндөрзөж эхэлжээ. Дасгалжуулагч Шахмурадов гартаа барьсан алчуураа амандаа зуучихаад хашгирч элдвийг хэлээд ч нэмэргүй гэсэн янзтай. Андиев хичнээн мундаг бөх байлаа ч ийм даралтнаас яаж гарахав дээ гэсэн бодол бүгдийн толгойд орж байсан биз. Дахиад хэдхэн секунд болоход ялалт Геркегийнх болно. Харин Сослан цэвэр даруулах нь тэр. Гэтэл гайхамшигт явдал боллоо. Гэнэт Андиев бүх хүчээ шавхан зүтгэж, өнөөх гарцаагүй цэвэр даралтаас гарч чадлаа. Чанга хашгираад даралтнаас гарахаар зүтгэсэн Сосланыг хэдэн секундын дараа өмнөөс нь өрөөд зогсоход Герке бүр гайхаж орхиж. “Ийм юм байж болмооргүй юм!”. Хожим Сослан тэр хүнд даралтнаас хэрхэн гарсан тухай ийн дурсжээ “Мостлож байхад надад төрөлх гэр орон маань харагдсан. Бүх бага нас маань нүдний өмнө жирэлзээд өнгөрөх шиг л болсон. Би төрөлх Осетдоо ингээд ялагдаад, даруулчихаад очих гэж үү? Ямар нүүрээрээ!” гэж би өөртөө хэлсэн. Ингээд өөрт буй хүчээ бүгдийг шавхан эх нутгаа нүдэндээ харсаар Геркегийн гараас мултрахаар зүтгэсэн. Нутаг минь надад тусалсан нь тэр байх. Даралтнаас гарчихаад нэг сайн амьсгаа аваад өнөөх Геркетэй хүчээ шавхан үзсээр эцэстээ ялж чадсан даа”.

Бөхийн дэвжээнээсээ холдож чадахгүй нь

1984 оны олимп оролцох найдлага тасарсны дараа тэр зодог тайлж шигшээ багийнхаа дасгалжуулагч боллоо. “Дасгалжуулагч гэдэг хүнд ажил юм аа. Гэхдээ насаараа бөхөөр явсан хүн дэвжээнээсээ холдож чадахаа больчих юм. Тэгэхээр дасгалжуулагч хийхээс өөр зам алга” гэж Андиев нэгэнтээ ярьжээ. Сослан дасгалжуулагчийн хувиар тамирчдаа сахилга баттай, эв нэгдэлтэй байлгахын тулд олон жил үр ашигтай ажилласан. 1989 онд түүнийг Хойд Осетийн Биеийн тамир, спорт хорооны даргаар ажиллахыг урихад зөвшөөрчээ.

Сүүлийн хэдэн жилийн турш Хойд Осет-Аланийн тамирчдын амжилт арвин байгаа нь гарцаагүй Сослан Андиевийн ажлын үр дүн. ОХУ-ын хамгийн амжилт сайтай арван спорт хороонд сүүлийн хэдэн жил байнга багтаж байгаа гэдэг. Тэр эх нутагтаа үүний хажуугаар хэд хэдэн спорт заал, сургууль барьж байгуулах ажилд гар бие оролцжээ. Мөн 1990-1997 онд ОХУ-ын Олимпийн хорооны дэд ерөнхийлөгчөөр ажилласан.

Хойд Осетийн олон айл хүүхдээ Сослан хэмээх нэрийг хайрладаг уламжлалтай. Ийнхүү алдарт аваргын алдар нэр үеэс үе дамжин дуурссаар байх тавилантай ажээ.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Sat Jul 23, 2011 2:57 am

Image
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Wed Nov 30, 2011 9:45 am

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Fri Dec 02, 2011 5:04 pm

Манай бөхчүүлийн барилдаан. Даанч их нь ялагдсан байна. Гавьяат П.Сүхбат, З.Дүвчин,ОУХМ Ц.Энхбаяр, Ло.Энхбаяр, Б.Жавхлантөгс нарын барилдаан байна даа





Last edited by 1220 on Fri Dec 02, 2011 5:31 pm, edited 1 time in total.
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Fri Dec 02, 2011 5:06 pm



Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Fri Dec 02, 2011 5:15 pm


Ираны дэлхийн аваргуудын барилдаан









Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Fri Dec 02, 2011 5:32 pm

Дэлхийн том гигантуудын тулаан
Ким Ил

Йорданов-Намик

Вадим Богиев

Сиссаури-Кросс

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Fri Dec 02, 2011 6:04 pm

Сүүлийн 10 жил Монголын чөлөөт бөхийн нэрийг авч яваа явсан гавьяат О.Пүрэвбаатар, Б.Наранбаатар



Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Thu Mar 01, 2012 10:26 pm


Гоё бичлэг бололтой




Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Mon Jan 28, 2013 12:28 pm


Ах дүү Батыров


Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Wed Feb 19, 2014 5:41 pm


Энд Гантогтохын барилдаан байгаа
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Wed Feb 19, 2014 5:43 pm



Сүхбат аваргын барилдаан
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Wed Feb 19, 2014 6:05 pm

Тэртээ 1990 оны дэлхийн аваргад оролцсон Монгол бөхчүүдийн бичлэг. Том Сүхбат, Ло.Энхбаяр, А.Цэдэнсодном гээл бөхчүүдийн бичлэг байнаа








Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Wed Feb 19, 2014 6:17 pm


Халтмайгийн Баттуул

Оюунбилэгийн Пүрэвбаатар


Б.Батчулуун

Болдын Жавхлантөгс

Д.Хишигдорж

Н.Баярмагнай

А.Баатархүү

Д.Баяраа


Н.Бүрэнбаатар

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Wed Feb 19, 2014 6:24 pm

Буяндэлгэрийн Болдын дэлхийн аваргын хоёр финал



Хэнмэдэхийн Амраа Фазаетай

Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Re: Гайхамшигт бөхчүүдийн тухай

Postby 1220 » Thu Jul 03, 2014 10:01 pm

хоёр аваргын барилдааныг хийчихье

[youtubebb3]http://www.youtube.com/watch?v=wA2D6k1lIsM[/youtubebb3]
[youtubebb3]http://www.youtube.com/watch?v=JofxHFki0ok[/youtubebb3]
Миний нутгийн тэнгэрт өдөлсөн бүргэд
Бусдын тэнгэрт өдөө цацдаггүй
Будант газар ясаа тавидаггүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Previous

Return to Бусад

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron