Асашёорюү зодог тайллаа...

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Miro Klose » Fri Feb 05, 2010 2:15 am

Одоо Хакухо 33 түрүүлэх Бямбадорж аварга болох.
The mentality and grandeur that this club (Real Madrid) has is different to the rest. Roberto Carlos
User avatar
Miro Klose
Мадридиста
Мадридиста
 
Posts: 4309
Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Location: SANTIAGO BERNABEU

Re: СYМO МЭДЭЭ

Postby Бамбууш » Fri Feb 05, 2010 9:19 am

Анх Аваргыгаа 2001 оны 9 дүгээр сарын башегаар харж байлаа.. Тэгэхэд 11 давж байсан байх.. Хамгийн сүүлчин өдөр Мусашимаротой барилдахдаа шууд хөлд нь ороод дэвжээрүү шахаж давдаг.. Тэр сар Давгаа алсан юм.. Дэжимаг ч билүү нэг гарыг шууд золгонгуутаа үсэртэл нь хавираад л ... Тэгэхэд тэр сард Котомизуки түрүүлж байсан байх... Сүүлчийн өдөр Чиётакитай нэмэлт барилдаан хийж даваад түрүүлсэн санагдаад байх юм.. Тэгэхэд л би бодсон .. Хэзээ нэгэн цагт Аса маань түрүүлнэ дээ энэ цомыг монгол күн гардаад зогсоно доо гэж шартай шахуу бодож байсан.. Төд удалгүй манай күн 2002 онд түрүүлж Озеки болоод нахиж 2 түрүүлээд Ёкозуна болж байсан.. Яг л зүүд шиг.. Анх түрүүлэхдээ уйлахад нь би дагаад мэлмэрүүлсээн тэрийгээ нуухгүй хаана ч хэлнэ.. Манайхан бүгд л уйлсан байх... Тэр өдөр лаг гоё Микрт орсон ч Микрийн кондуктор банди 100 төгрөг дутуу өгөхөд инээгээд л дэлгүүрт ороод юм авахад ватин гөтрөг дутлаа гэнгүүт зүгээр гээд л худалдагч нь... Түүнээс хойш аваргыгаа үзэх гэж Сумог хардаг болсон... Манай 10 жилийн охидууд хүлтэр Сумо ярьдаг болчихсон байсан гээд л бод... ****4 гэж... Хамгийн сүүйлчийн барилдаанаа хийх гэж байхдаа гурван удаа зангаад сүүлчийн дээр нь гуяа маш чанга алгадахад Сумогын танхим нурах гэж байгаа шиг болдогсон.. Тэгэээд шууд камерлуу маш ширүүн караад шууд золгоод л гаруудыг машиндаж эхэлнэ.. Энд ирээд ч тэр би аваргынхаа барлдааныг нетээс тогтмол олж үздэг уулзсан гаруудтай сумо ярьдаг байлаа.. Нэг Рестранд ажиллаж байхад зөөгч хийдэг Япон хүүхэн нь Асаг мэддэг дэмждэг гэдгээ кэлэхэд нь цээж огшиж байлаа..... Тэр монгол түмнээ цээжиндээ санаж барилддаг байсан... Аварга маань харьд байгаа олон монголчуудынхаа сэтгэлийг дэвтээдэг омогшилыг нь төрүүлдэг күн байсаан... Бадарууган өөрийгөө дайчлахын тулд аваргын барилдааныг үздэг байсан гэж нэг сонин дээр хэлсэн байдаг.. Аварга минь олон монголчуудынхаа зүрхэнд сүртэй дөлтэй галтайгаа бадраж байсан... Олимп болоход Жудогынханы бүх хувцасыг аварга маань хувиасаа спонсорлож байсан ч түүх бий.. Түвшинбаярыг алт авдаг тэмцээн дээр ч гэсэн көөркий минь монголоо гэсэн зүрх итгэл сэтгэлээр балайгшилж суусан.. Нулимас дуслуулж ч байсан... Одоо гэтэл Лаларууд энэ аваргыг минь хүчээр шахуу зодог тайлуулж байх шиг байна...Би энэ жил яг сэтгэл хөдлөөд 3 удаа л нулимасаа дусааж байна.. Төгсцогтыг мөнгө авдаг тэмцээнийг шууд үзээд нулимас дусааж байсан... Сэрдамбыгаа Алт авахыг хараад бас нэг дусаасан.. Одоо харин ХАЛХААС бараг ганц шахуу төрсөн Аваргаа зодог тайлсаныг та нарын бичлэгүүдийг караад нулимас дусааж байна... Эцэсийн эцэст тэр дэвжээн дээр Талын Монголын Морьтон Баатрын омогшил хүч чадал дайчин чанарыг гаргаж байсанд нь түрүүлчихээд Миний Монголын зовхи нь өөдөө ард түмэн гэж Японы үндэсний тв гээр хэлж байсанд нь энэ аваргаараа бахархаж байна... Хакухо яахав дээ... Халхын их аваргын күү... Одоо Амагаа нэг карна даа... Ама маань Аса аваргыг миний хайртай хуурай ах гэж дууддаг үгэнд нь байнга ордог юм гэсэн... Аваргынхаа хүрээгүй оргилд хүрэх болтугай... Эцэст нь гэхдээ маниус азтай күмүүс шуу нөхдөө.... Асаг ид барилдаж байхад нь аав нь хараад үзээд хүндлээд биширээд сууж байсан гэж үр хойчдоо маниус хэлэх азтай аалзнууд....
Аварга минь тань шиг бөх дахиж Сумод төрөхгүй байхаа.. Төрсөн ч маниусын сэтгэлд тань шиг орон зайг эзлэтэлээ удна.......
All U muthafucking Japanese cunts Hail The Great Mongolia....U never beat him never ever will .. All u could do is just fucking envy....
SIX is da number...k Is da Code
G is da Mode
User avatar
Бамбууш
Халзан
 
Posts: 3404
Joined: Sat Jun 17, 2006 9:00 am
Location: Будант Албьион

Re: СYМO МЭДЭЭ

Postby Адмирал » Fri Feb 05, 2010 9:34 am

Японы ТВнүүдээр 30 минутын зайтай л Аваргын тухай гарч байна гэсэн...

Аваргыг зодог тайлахад Япон даяар шуугилаа. Гудамжинд үнэгүй сонин тарааж хүмүүс булаацалдан авч байв.

Image

Аваргыг хүлээж буй хэвлэл мэдээллийнхэн

Image

Хакүхо уйлав.

Image
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: СYМO МЭДЭЭ

Postby Адмирал » Fri Feb 05, 2010 9:40 am

Бадарууган өөрийгөө дайчлахын тулд аваргын барилдааныг үздэг байсан гэж нэг сонин дээр хэлсэн байдаг..


Дуучин Ариунаа ч Давгаа аваргаас омогшил авч тайзан дээр түүн шиг байхыг хичээдэг гэсэн байсан...

Холливүүдын алдарт жүжигчин Жет Лигээс таны тоглосон кинон дээр гардаг шиг тийм баатар хүн амьдрал дээр байдаг болуу гэхэд:
Байгаашдээ... Монголын Асашёрюү аварга байна... гэсийн гэнэлээ..кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: СYМO МЭДЭЭ

Postby ХАЛИУН » Fri Feb 05, 2010 9:47 am

Олон хїний зїрх сэтгэлээс нэг том зїйл аваад хаячих шиг боллоо. Миний хувьд А аваргыг гэнэтхэн зодог тайлсан тухайгаа зарлахад яалт ч їгїй нулимас унагаж байсан. Гэхдээ за яахав ядаж Сумьяа байна даа гэж бодож арай тайтгарч билээ. Одоо харин Аса-г зодог тайллаа гэсэн чинь орлуулчих хїн санаанд ордоггїй ээ. Тэр ганц юм байна гэдгийг дэндїї ойлголоо. Тиймээ тэр монголоо хэзээ ч мартаж байгаагїй. Ямагт сэтгэлдээ тээсээр ирсэн. Та тодхон санаж байгаа байх. Монголоор хэлсэн тэр їгсийг. Тэгэхэд би дотороо ингэж болж байгаа юм байхдаа гэж бодож байснаа нуугаад яахав. Бас л нэг хэл амны бай болох байх гэж бодож байсан. Гэхдээ тэр хэлсэн. Чадсан. Хар аваргууд англиар ярьж байгаагїй, Болгар ч ярихгїй. манай даваа ч ярихгїй л байх.
Омог бардам их аварга усанд хїрээлїїлсэн давчуу газраас цэлгэр тэнїїн их нэтагтаа тавтай морил.
...Хайртай хүүхдэдээ, хайртай хүндээ бие сэтгэл бүхнээ өгөхдаа өөрөө авснаас ч илүүтэй баярлаад байгаа чинь л жинхэнэ утгаараа өглөг буюу аз жаргалын битүү тойрог...
User avatar
ХАЛИУН
Английн ФЭН
 
Posts: 5306
Joined: Tue Dec 20, 2005 12:29 pm
Location: WEМBLEY хvрэх замаар

Re: СYМO МЭДЭЭ

Postby Барнаба » Fri Feb 05, 2010 9:49 am

Дагваа бол үнэндээ дэлхийд гайхагдсан аварга шүү дээ....

Жет Ли-с сурвалжлагч "Та Азиас төрсөн дэлхийн од" гээд ярихаар нь Жет Ли хариуд нь үгүй ээ би биш.... Азиас төрсөн ДЭЛХИЙН ОД бол Асашёрюү гэж хэлсэн байна лээ..
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby a_odko » Fri Feb 05, 2010 10:13 am

Эхлээд сонсоод итгэхгүй л байлаа... Үнэндээ л сумо үзэх ямар ч сонирхолгүй болж байна.
User avatar
a_odko
Сайт админ
 
Posts: 5369
Joined: Thu Dec 01, 2005 12:51 pm
Location: Remember the great Ronaldo...

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby MyLoVe » Fri Feb 05, 2010 10:43 am

с** нэг муу хужаа тэгж шаахад тэсдэг монгол хүн байх уу

юу бэ нэг үндэстэн ч гэх шиг сйан байн монгол гэдэг үг чинь тэр аваргаас эрхэм

харин ухаан алдатал шаасан байгаасаа *мх** хужааг
Keep The Blue Flag Flying High
User avatar
MyLoVe
Fanat
 
Posts: 1238
Joined: Tue Jan 23, 2007 3:55 pm
Location: цэнхэр уулсын дунд

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Аагий » Fri Feb 05, 2010 11:32 am

ЖИНХЭНЭ ИХ АВАРГА...
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby El Payaso » Fri Feb 05, 2010 12:01 pm

зүгээр хичээгээрэй аваргаа л гэсийм бишүү? тэхээр нь Аса чи өөрийгөө хичээ гээд шаачихсийм бишүү?
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Бээгий » Fri Feb 05, 2010 12:25 pm

Өө хэзээ зодог тайлчваа. 8+) 8+) Их харамсалтай бна.Гоё гоё барилдаануудыг нь үзэж чадахааргүй болчлоо :sad:: :sad:: :sad:: :sad::
Ганц л дараад гараад ирэхэд
Түүний шагай булгарна
Ингээд л сул гарна
Залхуу хүрвэл цацна.
User avatar
Бээгий
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
 
Posts: 5461
Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Location: Улсын нийслэл Улаанбаатар

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Norman_Whiteside » Fri Feb 05, 2010 2:26 pm

Тэр ганцаараа байсан Тэртээх арлын орны Түг түмэн хүний атаархал, бухимдлын өмнө Тэр ганцаараа байсан.
Тэнгэр шиг талд намирч өссөн Монгол хүүд Төө хэмжээтэй санагдах давчуухан дэвжээн дээр Тэр нэг бөхийн бяр чадлаас гадна Тэнд цугласан түмэн олны хор шарын өмнө Тэр ганцаараа байсан.
Хорсож адалсан олон нүдний өмнө Харцаа тэр буулгаагүй
Хориглож, гадуурхсан ёс заншлын өмнө Монгол гэдгээ мартаагүй


Image
SAF: “We’ve had some great players at this club in my 20 years, but he’s(CR7) up with the best.”
Norman_Whiteside
DIE-HARD FAN
 
Posts: 3774
Joined: Thu May 07, 2009 3:20 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby chegevara » Fri Feb 05, 2010 2:43 pm

Зөв зөв тэр рекорд мекорд хэнд хамаатай монголдоо ирж улс төрч болсон нь дээр. Адгын муу Батбаяр их хурлын гишүүн болоод байхад манай хүн Ерөнхийлөгч болно биз айн. тэгээд аварга зодог тайлчхаар сумо үзэх хүн үлдэх юм уу даа хөөрхий япончуудаа
User avatar
chegevara
 
Posts: 440
Joined: Tue Apr 14, 2009 7:33 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Mr.Sex » Fri Feb 05, 2010 3:34 pm

За би зарим нэг хүмүүсийн бичсэн зүйлсийг уншлаа.... эцэст нь өөрийнхөө дүгнэлтийг хийе.....
Бүгд биш боловч тодорхой хэмжээний муулах хүмүүс бас байх юмаа..... Мэдээж асуудал үүсгэсэн нь Асагын буруу л даа.... Хакухо шиг мөрөөрөө явж байсан бол өдийд 33 түрүүлчих байсан байх......
Гэхдээ анхны Монгол аварга, тэгээд хортой шартай Монгол хүн...... Монгол хүний л зан шүү дээ...... 100 Монгол эрчүүдээс 90 нь лав зодолддог, архиддаг л байгаа....... Ялгаагүй л хүн......
Тэр тусмаа харийн үндэсний спортод....... Их аваргын хийгээд 33 түрүүлчих шахаад байна...... хэдэн сая сая хүмүүсийн хараалыг идэж амьдрах бас хэцүү гэдгийг ойлгохгүй нэг нь бас байна......
Аса шиг омог бардам хүн ийм шийдвэр гаргаж байна гэдэг бол асар их тэвчээр алдагдсаны л шинж гэж би үзэж байна..... Ягаад гэвэл би биш, чи биш омог бардам их аварга Дагвадорж шүү дээ....
Өнөөдөр Монголд байна шдээ, үндэсний бөхөөр нэг аварга төрөх байтугай Тувагын бөх ирээд гурав давахад манайхан бол боож үхнээ.... Зүгээр л өөр дээрээ жишээ авья..... Монгуш гэж Тува нөхөр наадмаар Өсөхөө аваргыг авч шидээд Монгол наадамд түрүүлж арслан хийгээд л..... гурван жил дараалж түрүүлж аварга болоод л....... Хэрвээ ингэх юм бол манайхан бол ёстой боож үхнэ......
Уусан ундааны саваа шидэж, хэвлэл мэдээлэлээр алхам бүрийг нь муулна.....
Аса бол яг л ингэж байгаа..... Учир нь Аса нэг хэсэг сумог ганцаараа тэргүүлж байсан..... дарангуйлж байсан...... дэвжээн дээр номхон дөлгөөн барилдахгүй..... за тэр талаар бол яриад ч хэрэггүй....... Тэгээд сүүлдээ рекорд эвдэхээ дөхөж байна.... Долгорсүрэнгийн Дагвадорж бол манай Монгол орныг дэлхийд таниулж өгсөн ододын нэг...... Тэр зүгээр л архи уудаг шоумэн гэвэл өргөөсөл болно..... Тэр Монголын бранд байсан.......
Яг үнэнийг хэлэхэд би Дагваа аваргын сэтгэл дотор орж үзээгүй, тэр үед хажууд нь байгаагүй болохоор яг юу болсон, ягаад согтотлоо уусан энэ тэр сайн мэдэхгүй байна..... Зүгээр л манайхан муулах биш харин ч Монголыг дэлхийд танилцуулж байсаных нь төлөө Дагваа аваргаа хичнээн буруу юм хийсэн ч хайрлаж хүндэлдэг л байх хэрэгтэй.... Нэг жишээ авья.....
2006 оны Дэлхийн аварга, хөлбөмбөг..... Энэ том баяр бол дэлхийн спортын хамгийн том баяр болдог..... Олимпоос ч илүү дээ бараг.... Гэтэл энэ том баярын финалд... финалд шүү дээ...... зүгээр хэсгийн тоглолт бол өөр...... Франц Итали хоёр үлдэхэд Францын лидер Зидан өрсөлдөгч тамирчинаа шууд мөргөөд унагаасан...... дэлхийн сая сая хүмүүсийн нүдэн дээр маш буруу үйлдэл хийсэн..... Тэр бол тодорхой болчихсон үйл явдал..... / Харин Дагваа яг юу болсон яаасан нь мэдэгдэхгүй/....... Ингээд Зидан улаан хуудасаар "шагнуулж" Франц финалд хожигдож Итали баяраа хийсэн........
дэлхийн хамгийн нэр хүндтэй спортын хамгийн чухал үед өрсөлдөгчөө мөргөсөн "халзан бух" Зиданы үйлдэл эх орноо бодоогүй мунхаг үйлдэл байсан ч Францын ард түмэн Зиданыгаа хайрласаар л ирсэн..... Хэн ч тэрийг муу хэлээгүй л байхгүй юу.......
Хэдийгээр Дагваа маань Зиданы түвшинд хүртэлх од биш боловч Монголдоо бол Зидан л байхгүй юу.... ийм хүнийг архичинаар нь шоучингаар нь зодоончоор нь дуудах шаардлага байхгүй.... тэртээ тэргүй Монголоо тэр муулаад байгаа хүмүүсээс ч илүү суртчилсан, олон супер одууд Монголыг Дагваа аваргаар төсөөлж яваа.......
За тэхээр мөхөс миний бодол ийм байна...... жаахан нуршсан бол өршөө намайгаа......
Mr.Sex
 

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Fri Feb 05, 2010 3:50 pm

Ийм их аварга ахиж төрөх болов уу.
Миний хувьд лав хэзээ ч үгүй.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Барнаба » Fri Feb 05, 2010 3:54 pm

Юун ч Зидантай харьцуулахнавдээ... Би лав Зиданы зураг Францын ерөнхийлөгч Жак Ширак-н өрөөний хананд маш томоор байдаг гэж дуулаагүй л юм байна... Дагваа бол дэлхий од шүү....
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Чуугий » Fri Feb 05, 2010 6:35 pm

Аваргын сумо барилдах хугацаандаа хийсэн рекорд амжилтууд.
-Хамгийн хурдан хугацаанд ёкозуна цол авсан /25 башёд барилдаад/
-Хамгийн хурдан хугацаанд озеки цол хүртсэн /22 башёд барилдаад/
-Озеки цолтой бөх хамгийн хурдан хугацаанд ёкозуна болсон./Озеки цолтой 3н башё барилдсан/
-Дээд зиндаанд хамгийн хурдан түрүүлсэн /23 башё барилдаад/
-Нэг жилийн 6 башёд бүгдэд нь түрүүлсэн
-7 башё дараалан түрүүлсэн
-Анх учраа таарсан бөхчүүдээ дараалан 35 давсан.
-Хамгийн хурдан хугацаанд озеки цолтой бөхийг давснаараа /13 башё барилдаад/
-Кеншёо буюу нэг барилдаанд хамгийн олон дугтуйтай мөнгө авснаараа 2006 оны 9 сарын башёгийн хамгийн сүүлчийн өдөр Хакухог барилдаж давахдаа 51г авсан.
-Зүүн жигүүрийн ёкозуна цолтой хамгийн удаан барилдсан /27 башё барилдсан/
-Хамгийн хурдан саняаку цолонд хүрснээрээ /14 башё барилдаад/
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby RoMeRo » Fri Feb 05, 2010 9:11 pm

Миний Монголын Билэг танхай хүү зодгоо тайллаа. Биширтүгэй аюутугай сөхөртүгэй
Залуу хүнд зорилго үгүй бол
Эх оронд ирээдүй үгүй
User avatar
RoMeRo
Спортын улаан фанат
Спортын улаан фанат
 
Posts: 4616
Joined: Sat Feb 21, 2009 9:55 pm
Location: Их спортын эргэн тойронд...

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Цоомоо » Fri Feb 05, 2010 11:11 pm

Сумогийн дэвжээнд, бөхийн спортын дэвжээнд бол тийм их ааг омог, бардамналыг ил гаргаж, үзүүлж сайхан байхад бол тохирч байсан.
Одоо бол ингээд жирийн амьдралд, сумогүй амьдралд орж байна. Ийм амьдралд тэгээд өмнөх шигээ бааварлаад, ааг омгоо гаргаад явж байж болохгүй. Одоо ийм сайхан нэр хүндтэй байгаа ч 2-3 жилийн дараа ямар болохыг мэдэхгүй. Хичээж л амьдрах хэрэгтэй дээ.
Энд ирээд үндэсний бөхөөрөө барилдах ч боломж байна. Улс төр, К1 лүү л битгий ороосой.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Eternity » Sat Feb 06, 2010 12:26 am

За за зөндөө л уйллаа...Бас ч яахав Хакухо үлдэж байгаам байна хичээгээд 33 түрүүлчихвэл гомдох алга даа...
User avatar
Eternity
Anti-Spain fanat
 
Posts: 795
Joined: Sun Dec 25, 2005 8:22 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Цоомоо » Sat Feb 06, 2010 12:42 am

Би аваргыг дэмждэггүй юм бол биш.
Гэхдээ хэт нэг талыг барьж байх шиг байна аа, бүгдээрээ.
Та нар бодоод үз. Манай үндэсний спортод нь нэг гадаад нөхөр бүх рекордийг нь эвдээд, бас зүгээр байхгүй дандаа дүрэм журмыг нь зөрчөөд бааварлаад байвал ямар байхав.
Энэ ямар анхны удаа биш дээ. Асагийн тарьсан хэрэг зөндөө л байгаа.
Рохо нтр хар тамхи татсан гээд шууд л хөөгдсөн.
Асагийн саяны хэрэг бол эрүүгийн хэрэг шахуу л гэж байсан.
Яг энэ явдалд буруутан гэж байвал Аса өөрөө л буруутан нь. Буруутан гэж байхгүй бол тэгээд байхгүй.
Үр дүнд нь сумо ингээд олон үзэгчээ алдлаа. Эх орныхоо нэрийг гаргаж байсан нэг сайхан залуу ингээд залуу насаа зориулсан сумогоо орхиж байна. Олон хүн харамсаж байна. Би ч харамсаж байна.
Биднийг олон жил баярлуулж, догдлуулж, самсаа шархируулж байсан аварга маань зодог тайлж байна даа...
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby 21Grams » Sat Feb 06, 2010 12:59 am

Ерөнхийлөгч юу гэсэн юм бэ?
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4066
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby Mish » Sat Feb 06, 2010 2:06 am

Аса-г зодог тайллаа гээд Хакухог муулаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна, хөөрхий цаана чинь уйлаад ярилцлага ч өгч чадахгүй л байна лээ дэг
Аса одоо яг улс төрд орно, харж л байгаарай
Би өөрийнхөө дэмждэг багийн аугаа ирээдүйд үнэн голоосоо итгэдэг...
User avatar
Mish
Ноён Солиот
 
Posts: 5942
Joined: Tue Feb 26, 2008 5:27 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby ..::Affictor::.. » Sat Feb 06, 2010 12:03 pm

Хакухо эсрэг мэдээлэл өгсөн гэж үнэн юм уу?
Аврага хүний гар бол самурайн сэлэм хамгийн үнэт зүйл хүнд хүрж болохгүй нтр гэж
..::Affictor::..
Миланиста
Миланиста
 
Posts: 4847
Joined: Tue Jan 31, 2006 11:40 pm

Re: Асашёорюү зодог тайллаа... :-(

Postby meesh » Sat Feb 06, 2010 12:58 pm

Харамсалтай л байна үнэхээр Монгол түмнийг омогшуулж байсан тэртээх өдрүүд агуу санагдаж байна ахиад сумо үзмээргүй л санагдаж байна гэхдээ үзэж л таарна даа хэхэ...Тэртээ зодог тайлсныхаа дараа үндэсээр барилдвал начин хийх болов уу гэж ааваасаа асууж байсан гсэн тэгсэн Долгорсүрэн заан юуун начин гэж уурлангуй хариулсэн гэдээг... Энд нутагтаа Монгол бөхөөрөө барилдвал олон ч хүний сонирхол татна даа...Амрахаар ирээд элсэн дээр нтр Сумьяатай ноцолдоход зүгээр л түлхээд хаячиж байна лээ гэж харсан хүнээс дуулж байсан...Барилдвал гоё юм болох байх даа...Одоо залуу хүн улс төр нтр-т орж яадагийн нас тогтож намба суусан үедээ орох хэрэгтэй.Муу нэр зүүгээд дуусах болно...
Дасгалжуулагчид, одууд багаа сольдог харин ФАНАТУУД хэзээ ч.....
meesh
#4
#4
 
Posts: 9106
Joined: Tue Feb 27, 2007 1:00 pm

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest
cron