Ёкозуна Хакухо

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: Ёкозуна Хакухо

Postby El Payaso » Wed Jan 28, 2015 10:39 am

Одоо тэгээд юуны төлөө барилдах юм бол доо... сэтгэлзүйн хувьд бас тодорхой хэмжээнд ханах л байх даа...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ёкозуна Хакухо

Postby Аагий » Wed Jan 28, 2015 10:40 am

өөртэйгээ л барилдий шд... өөрийнхөө рекордыг эвдэхийн төлөө хэхэ.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: Ёкозуна Хакухо

Postby hosko » Wed Jan 28, 2015 1:55 pm

Урд нь 4-ийн тоотой түрүүний төлөө гээд л...
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Ёкозуна Хакухо

Postby Bayara » Wed Jan 28, 2015 8:36 pm

Хакухо сүүлийн үед биеэ тоогоод ярьж хэлж байгаа нь сонин болоод байгаа. Тэр Кисэносатотой хайнцчаад шал балай юм ярьсан байлээ. Нэг загнаад өгөх хүн байдаггүйм байх даа. Би бол бусдыг хүндэл, дэвжээн дээр битгий элдвээр маягла, унасан, гарч байгаа хүнийг битгий түлхээд бай, мундаг хүн даруу байдаг юм, нийгмийн дунд олны дунд чи ганцаараа хэнч биш гээд сайн гэгч загнаад өгмөөр байна.
Загнах хүнгүйдээд, олон түрүүлээд нэг л өндөрт ниссэн хүн, юу хсанаснаа яриад, элдэв маяг үзүүлээд эрхэлж өгч байна. Харумафүжи бас ялгаагүй. Какурю харин сайхан бөх юм.
том одуудаас үнэндээ Месси үнэхээр хүндэлмээр хүн шүү.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Ёкозуна Хакухо

Postby Makaveli » Wed Jan 28, 2015 9:00 pm

Аархал. Тэр тусмаа өөрийгөө мэдэрсэн хүн ингэхээс өөр яах вэ? дээ. Даваажаргалын зөв. Аралын орон Хубилайгаас чичирч байсныг 21 дүгээр зуунд дахин Монгол улс байдгийг мэдрүүллээ. Аав нь аатай явлаа, хүү нь аавыгаа залгамжилж аатай явахгүй бол хэн аархаж явах юм бэ?
User avatar
Makaveli
I AM WHAT I AM
 
Posts: 3092
Joined: Tue Jun 09, 2009 5:08 pm
Location: Нэгэн дээвэр дор

Re: Ёкозуна Хакухо

Postby El Payaso » Thu Jan 29, 2015 8:54 am

Сумогийн холбооны удирдах зөвлөлөөс шүүмжлэл нэлээн ирсн гэж байх шиг байсанш... Кисенасато дээр...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ёкозуна Хакухо

Postby spain man » Thu Jan 29, 2015 1:47 pm

Санхүүгийн сонирхол цааш нь хөтлөх байлгүй дээ... Нэг түрүүлэхэд 100 мянган доллар биз дээ, тэгээд бооцоо нтэр гээд явахаар бурзайж байгаам шүү... ГЭхдээ хөлбөмбөгтэй харьцуулахад инээдэм юм даа хэхэ...
Хала Мадрид
User avatar
spain man
Гладиатор
 
Posts: 13566
Joined: Wed Dec 07, 2005 6:52 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby crusader » Thu Jan 29, 2015 3:40 pm

циркийн яг хажууд босч байгаа барилга нь бол янзын юм билээ дээ. мкв нь хэд ч гэчив бурхан минь. тэрэндээ хөрөнгө оруулалт нтр гээд барилдах байх хаха
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Ёкозуна Хакухо

Postby Takanohana_Nowitzki » Thu Jan 29, 2015 3:52 pm

Кисеносатотой дахиулсан талаар шүүгчдийг нилээн шүүмжилсийм билээ, тодорхой юман дээр муу нягталлаа нтр гээд. Ер нь л хэл ам гаргах гээл бна шүү, японууд. Яг дээр нь гараад зогсох бол дэмий дээ, чадал боломж байгаа дээр ахиулж л байх хэрэгтэй.
Хакухо болилоо гээд гараад ирэх япон байхгүй л бшд. 6-ийн 1-г нь л япон авдаг болно биз.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Ёкозуна Хакухо

Postby Nok » Thu Jan 29, 2015 5:08 pm

Хакүхогийн буруу.



Энэ бичлэгний 5:15 дээр хөлийн эрхий хурууны дээд тал нь яах аргагүй түрүүлэн хүрчээ. Кисэносато харин гараагүй байсан байна. Харин ч аз болж, шимпан нар дахин барилдуулах шийдвэр гаргаж. Уг нь Кисэносатогийн гомдоллох зүйл байсан байна шүү дээ. Ийм байхад шимпан нарыг шүүмжилж, энэ тал дээр олны анхаарлыг хандууснаар харин ч өөрийгөө эвгүй байдалд оруулсан байна. Китаноүмигийн хэлэх юмаа сайн бод гэдэг зөв болж байна. Энийг хавчлага гэж ойлгож болохгуй. Дээд амжилт тогтоох боломж олголоо, уначихаад байхад нь дахин барилдуулж давууллаа, гэтэл нөгөөх нь өөх өгсөн хүнтэй өглөө босоод зарга хийнэ гэдэг болжээ.

Сүүл үед биеэ тоогоод байгаа гэж үнэний ортой санагдлаа. Урд нь хэдийдээ энэ хүн унасан өрсөлдөгчөө түлхэж, ялчихаад бооцоогоо авахдаа ширүүн хөдөлгөөнүүд хийдэг байлаа. Сүмо бөх, тэр дундаа ёкозүна хүн дэвжээн дээр биеэ барьж байх ёстой гэсэн шаардлага энэ спортод бий. Тэр шаардлага зөвхөн Монгол бөхчүүдэд тавигдаад байгаа юм биш. Хакүхотой адил үйлдэл гаргадаг япон ёкозүна байсан ч шүүмжлүүлэнэ. Таканохана гэмтэлтэй байхдаа Мүсашимарүтэй барилдаж хаяж түрүүлчихээд, дэвжээн дээр баярласнаа илэрхийлсэнээсээ болж цагтаа баахан баалуулж л байсан. Хакүхо эднүүс дээрээ нэмэгдээд, дутуу харсан юмаараа хэрүүл хийнэ гэдэг нь япончуудын нүдэнд даварсаны илрэл болж харагдахаас өөр юү гэхэв. Хамгийн ноцтой юм энэ арьс өнгөний үзэл ярьсанд байна.

Яахав бидний зүгээс бол Монгол хүн хэлэх гэснээ хэлэх ёстой, аа омогтой байх ёстой гэх мэтээр өмөөрөөд өнгөрч болно. Харин энэ хүн өөрөө өөрийнхөө ирээдүйд юу хийж байна? Хакүхо нэг удаа дээр өгсөн ярилцлагадаа ояката болоход, цоо шинэ стандарттай дэвжээ байгуулах мөрөөдөлтэйгээ ярьж байсан. Ояката болох хүн японы иргэншилтэй байна гэдэг бол сүмогийн холбооныхны л тавьсан дүрэм болхоос биш япон улсын үндсэн хуулийн заалт биш гэсэн утгатай юм бас хэлж байсан. Өөрөөр хэлбэл хол тасархай ёкозүна болсноор, японы иргэншил авалгүйгээр Ояката болж, Монголчуудынхаа хүсэлтэй өөрийн мөрөөдлийг зөрчилдүүлэхгүйгээр санасандаа хүрэх бодолтой бололтой. Харин Хакүхо үүнд хүрэхийн тулд яах ёстой вэ? Миний бодлоор бол Японы ард түмний сэтгэлийг (sympathy) өөр дээрээ аль болох ихээр татах ёстой. Хэдийчинээ тэгэж чадна, төдий хэрээр өөрийнх нь иргэншил авалгүйгээр ичидаи тошиёори болохыг дэмжих хүмүүс гарч ирнэ. Түрүүчээсээ өнгөрдөг 11 сард ч иргэншил өгөлгүйгээр энэ хүнд дэвжээ өгч яагаад болохгуй гэсэн утгатай нийтлэлийг нэг япон сэтгүүлч бичиж л байсан. Иймэрхүү дарамтууд Сүмогийн холбоонд нийгэмийн зүгээс ихсэх тусам Хакүход санаснаа биелүүлэх бололцоо нэмэгдэж ирнэ. Ийм байхад арьс өнгөний талаар цухуйлгаж, хүний хүүхэд хүрэн бөөр гаргах нь өөрийн мөрөөдлөө биелүүлхэд том садаа босгож байна гэсэн үг.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby El Payaso » Thu Jan 29, 2015 5:23 pm

Хөлийн эрхий хурууны дээд тал хүрхэд унасанд тооцдог юм уу? Мэдээгүй юм байна... Би Хакухо давсан эсвэл зэрэг унасан л гэж харсан... рацисзм энэ тэр ярисан бол **н** л байна...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40706
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Ёкозуна Хакухо

Postby Nok » Thu Jan 29, 2015 5:37 pm

Тэгдэг юм байна лээ. Би ч бас саяхан мэдэж авсан.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby Барнаба » Thu Jan 29, 2015 5:51 pm

Нок-той санал нэг байна. Хакухо ер нь юм ярьсан нь шал илүү байсан. Дагваа шиг хөөж туусан биш ийм сайхан боломж олгож байхад тусыг усаар гэх маягтай л харагдаж байна. Хоолоо иддэг тогоо руу нулимах гэдэг ч үг байдаг. Ер нь иргэншилээ солихгүй дэвжээ байгуулах хүсэлтэй явдаг юм бол Япончуудад Монгол хүн ч гэсэн эх орноосоо дутуугүй хайртай, элэгтэй гэдгээ үргэлж мэдрүүлж, сэтгэлийн утсыг нь хөндөж байж тэр боломж нь илүү бодитой болж ирнэ гэж боддог. Үйлдэл болгоноороо Япончуудын хайрыг татах л хэрэгтэй баймаар. Би рекорд эвдсэн гээд ингээд том толгойлоод байвал Япончууд айхтар дэг жаягтай улс Хакухо-г сүмо-с хөнгөхөөн зайлуулчихна. Ер нь давсан байсан ч жинхэнэ аварга хүн шиг шүүгчдийн шийдвэрийг үргэлж дагаж байх нь өөрийнх нь нэр төрд асар их хэрэгтэй дээ.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby PrOXy » Thu Jan 29, 2015 5:56 pm

Яг юу гээд Хахухо хэлчихсэн юм бэ? Линк нь бвал егееч Нокоо.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Ёкозуна Хакухо

Postby Nok » Thu Jan 29, 2015 6:14 pm

http://horom.mn/хакухо-сумогийн-шүүгч-нарыг-шүүмжилж/ Энэ байна.
Орж болохгуй бол horom.mn -лүү ороод спорт гэсэн дэд хаяглуу нь ороод уншиж болно. Энд юутай ч копи пэйст хийчий.

Хакухо Сумогийн шүүгч нарыг шүүмжилж, “Хүүхэд ч харчихаар юмыг хараагүй” гэжээ

Мэргэжлийн сумогийн албан ёсны башё болгоны маргааш Сумогийн холбооны Ёкозүна цолтнуудын асуудал эрхэлсэн хороо хуралддаг уламжлалтай. Тэгвэл Хацу башёгийн маргааш болсон тус хорооны хурал дээр ёкозүна Хакухо М.Даваажаргалд анхааруулга өгөх бүр шийтгэх тухай яригдсан гэнэ.

Хэргийн учир нь ёкозүна Хакухо Хацу башёгийн маргааш өглөө нь хэвлэлийн бага хурлын үеэр 13 дахь өдрийн барилдаанд озэки Кисэносато-г илт давчихаад байхад нь шүүгч нар дахин барилдуулсанд дургүйцэж буйгаа шулуухан илэрхийлсэн юм байна.

“Хүүхэд ч хараад хэн давсаныг нь төвөггүй хэлчихэж чадахаар барилдаан болсон. Үүнээс би сэтгэлдээ сэвтэй үлдэж байна. Арьсны өнгө ямар нэгэн хамаагүй шүү дээ. Магэтэй хүн бүр дохё дээр гараад япон зүрхээр л барилддаг” гэж ёкозүна Хакухо М.Даваажаргал хэлсэн ажээ.

Тус барилдаанд Хакухо өрсөлдөгчөө түрж хөөхөд Кисэносато зайлж бусган тэд ойролцоо газардсан юм. Шүүгч нар монои зарлаж, дахин хэлэлцсэний эцэст торинаоши буюу дахин барилдуулахаар болсон. Дахин барилдаанд Хакухо өрсөлдөгчөө илт илүүрхэн давж, Японы Эзэн хааны цомыг 33 дахиа хүртэн, сумогийн хамгийн оргил амжилтыг эвдсэн билээ.

Хакухогийн хэвлэлд өгсөн энэхүү мэдээллийн дараагаар Сумогийн холбооны ерөнхийлөгч Китаноуми ояката Хакухогийн багш Миягино-г яаралтай дуудан, ёкозүнад анхааруулга өгөх, зохих хэмжээгээр шийтгэх ёстойг сануулсан гэнэ.

Харин Хакухо-Кисэносато-гийн барилдаанд видео давталыг хариуцсан Шикорояма ояката барилдааны талаар ярихдаа Хакухогийн хөл дэвжээнд эхэлж хүрсэн ч гэсэн Кисэносато нэгэнт унаж явсан болохоор дахин барилдуулсан гэсэн тайлбар хийжээ.

Ийнхүү Хакухо М.Даваажаргал Японы мэргэжлийн сумогийн холбоотой зөрчилдөөд авчээ.

Р.Гэгээ
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Ёкозуна Хакухо

Postby PrOXy » Thu Jan 29, 2015 6:24 pm

Баярлалаа
Болоогуй л бна даа манай хун... Би ч энэ талаар нь мэдээгуй л явсан. Туруулчихээд эхнэрээ дурьдаж бариад, тооны хувьд дээр нь гарсан ч цаашид суралцах юмс их бна гээд л мундаг угс хэлчихлээ гэж бодож бсымсан.
Barça doesn't buy galacticos, we CREATE them.
User avatar
PrOXy
Culé
Culé
 
Posts: 4473
Joined: Wed Dec 10, 2008 12:21 am
Location: фигугээс бусад бүх цаг үеийн блауграна өмсгөлтнүүд мандтугай!!!

Re: Ёкозуна Хакухо

Postby Bayara » Fri Jan 30, 2015 2:29 am

Манайхан аархал гэж нэг сонин юм яриад байх юм. Монгол бөхчүүд л дэвжээн дээр элдвээр маяглаж байна. Бид үндэсний бөхөд ч гэсэн унагачаад нидрэх, хаячаад энэ муу юм гэсэн царай гаргах, өрсөлдөгчөө үл ойшоогоод байхыг дэмждэг билүү. Дагвадорж жоохон онгиргон болохоороо дэвжээн дээр сэтгэл хөдлөлөө ил гаргаад байдаг байсан, хүнийх нь зан тэр болохоор ойлгоод өнгөрдөг байсан. Гэхдээ л онцгүй харагддаг байсан. Даваажаргаргалаас Дагвадоржийн занг хүлээсээр байгаад түүнийг эвдэж байна. Даваажаргалд элдэв илүү хөдөлгөөн нь зохихгүй байна. Бямбадорж бас элдэв хөдөлгөөн гаргах гээд л байдаг.
Нэг япон нөхөр улсын наадамд 10 хэд түрүүлчээд, ер унадаггүй, хаяхдаа өргөж шидээд, сэгсэрч дугтраад, унагачаад нэмж нидрээд л, үхэр Монголчууд барахгүй шүү намайг гэсэн царай гаргаад байвал олон хүмүүсийн дургүй хүрэх л байх. Үзэн ядаад уначаасай гэж бодоод үзэх үзэгчдийн тоо л нэмэгдэх биз.
Яг ийм нөхцөл Японд байгаа. Яахав дарагдашгүй онгиргон нэг нөхрийг унахыг харах гэж үзэгчид нэмэгдэх л байх. Япончууд харин хүлээцтэй хүмүүс юм. Тэд биднийг бодоход нийгмээрээ хамтарч амьдарч сурсан, хаан сэтгэлгээ байхгүй учраас тоодоггүй биз дээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Ёкозуна Хакухо

Postby Bayara » Fri Jan 30, 2015 2:33 am

Тэгээд хүч чадал нь илт байхад, бусдаасаа илүү нь мэдэгдээд байхад нэмж онгирох нь ер нь ямар хэрэгтэй юм. Даваажаргал бол Бат-Эрдэнэ аварга шиг л байх хэрэгтэй. Илт тасархай, том амжилтад хүрсэн Бат-Эрдэнэ аварга, Р.Федерэр, Л.Мэсси, М.Жордан, М.Шумахер, А.Карелин зэрэг хүмүүс бол бусдаасаа илүү нь илт байгаа тул онгироод байдаггүй байсан, тэгэх ч шаардлагагүй. Хакухо Даваажаргал тэдний зиндаанд хүрч байна, тэдэн шиг л байвал зүйтэй. А.Сүхбат, Дагвадорж, К.Роналдо эд нар бол тэдэнд хүрэхгүй тэгээд жоохон онгиргон л хүмүүс, гэхдээ том амжилтад хүрвэл онгирохоо болих л байх.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Ёкозуна Хакухо

Postby 21Grams » Fri Jan 30, 2015 4:19 am

El Payaso wrote:Хөлийн эрхий хурууны дээд тал хүрхэд унасанд тооцдог юм уу? Мэдээгүй юм байна...

Хакухо энэ дүрмээ бас мэддэггүй явсан юм болов уу? :ногоон:
За тэгээд яадын үхсэн. Ааг омогтой залуу хүн шд. Бурхан биш. Хүмүүс хэтэрхий төгс төгөлдөр байхыг шаардаад байх юм. Энэ дээр бол урд шөнө уусан юм нь гүйцэд гараагүй л харагдаж байна, ккк.Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4063
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: Ёкозуна Хакухо

Postby Nok » Tue Feb 17, 2015 8:40 pm

Миний бага насаа өнгөрөөсөн байр маань 40 мянгатынх. Уг байр ө үсэг хэлбэртэй. Үнэндээ идеал ө биш л дээ. 4 өнцөгтөө Г хэлбэртэй, тэдгээрийн дунд шулуун хэлбэрийн 3 байр болон хуучнаар хүнсий 50-р дэлгүүрээр хүрээлэгдэж тэгш өнцөгт үүсгэдэг бол, уг тэгш өнцөгтийн төвд нь бас нэг шулуун гурван давхар хөндлөн байрласнаар геометр 日 буюу өдөр гэсэн ханз хэлбэртэйгээр харагдана. Хүнсний 50-дугаар дэлгүүр нь байрнуудтайгаа харьцуулбал урагшаагаа үл ялиг цүдийж байрласныг тооцвол 白 буюу цагаан гэсэн хэлбэрт ордог. Хожим энэ байрнаас сүмогийн бүх цаг үеийн хамгийн олон түрүүг хүртсэн ёкозүна 白鵬 翔 буюу Хакүхо Шёо төрсөн нь бэлгэдэлтэй гэмээр.

2004 онд гарч ирхэд нь байрны хүүхэд байна гэж таниагүй. 2004 оны 7 сард асуултын фантази сүмо дээр сонгосон бөхчүүдийн нэг нь Хакүхо байлаа. Мань хүн сайн барилдаж, фантазид дажгүй оролцсон. Түүнээс хойш байнга сонгодог болсон. Ганц удааг эс тооцвол дандаа нэмэх оноотой, ашигтай бөх байсан. 2007 онд япон явах гээд хөөцөлдөх ажил ихтэй гүйж байсан нэг өглөө таксины жолоочоос япон эхнэртэй болсныг дуулж байлаа. Тэр өдрөөс хойш эргэн тойрныхны хандлага муудсан. Өмөөрч мөн ч их маргаан, мэтгэлцээн, хэрүүл хийсэндээ хэхэ. Муулах тусам нь сайн барилдаасай хэмээн дэмждэг болсон. 2008 онд билүү sumo.mn гэж сайт үзсэн багын зургууд нь байна. Тэгсэн нэг л танил царай. Байрны танилаасаа лавласан чинь нөгөө өмөөрдөг байсан хүнтэйгээ нэг байрных болж таарав. Тэрнээс хойш улам их балиагшиладаг боллоо. Цаашид юу болсны та хэд мэднэ. Өнөөдөр тэр хүн хөдөлмөрийн баатар болжээ. Баяр хүргэе!
Last edited by Nok on Wed Feb 18, 2015 3:59 am, edited 1 time in total.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby ТӨӨГӨӨ » Tue Feb 17, 2015 10:06 pm

Nok ч мятрашгүй өмөөрдөг байсан шүү. :eek: Ямар сайндаа л чи өөрөө Хакухо бна гэж байхав. Одоо Nok-той нэг тал :ногоон:
Stern des Südens
User avatar
ТӨӨГӨӨ
Die Roten
Die Roten
 
Posts: 9921
Joined: Tue Oct 23, 2007 1:39 pm
Location: Үргэлж дээр нь

Re: Ёкозуна Хакухо

Postby CAHAKA » Tue Feb 17, 2015 10:18 pm

Мөнхбат аваргатай нэг байранд байдаг гэдгээ мэддэггүй байсан хэрэг үү ? Сонин л юм. Манайхан чинь нэг олны танил хүнтэй ойрхон амьдарч барьдаг бол бусдад сайрхаад л ярьдаг биз дээ.
User avatar
CAHAKA
Мадридиста
Мадридиста
 
Posts: 5427
Joined: Sat Apr 25, 2009 4:25 am

Re: Ёкозуна Хакухо

Postby Nok » Tue Feb 17, 2015 11:00 pm

Баянмөнх аваргыг бол мэддэг байсан. Мөнхбат аваргынхыг мэдээгүйээ. хэхэ
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: Ёкозуна Хакухо

Postby galaa039 » Tue Mar 29, 2016 9:16 am

36 turuulsen turuulsen
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

Re: Ёкозуна Хакухо

Postby galaa039 » Tue Mar 29, 2016 9:19 am

40 bol turuulne ee
Монгол Улсын төлөө зүтгэе
User avatar
galaa039
 
Posts: 1234
Joined: Mon Jan 05, 2009 9:41 am
Location: Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests
cron