СYМO МЭДЭЭ

Галтай цогтой монгол залуус гадаад далайг шуугиулж байна гэнэ дээ

Moderator: Бөхийн модууд

Re: СYМO МЭДЭЭ

Postby Аагий » Fri Mar 28, 2014 5:37 pm

одоо манай 3-н дундуур ёокозуно төрнө гэдэг хэсэгтээ худлаа байхдаа хөөрхий.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: СYМO МЭДЭЭ

Postby kayo » Fri Mar 28, 2014 5:38 pm

Така-Акэ гэж байгаад удаагүй Така-Муса болсон доо. Така гэмтээд, Муса ч нэг хэсэг нэлээн ноёлсон шүү.
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Mar 28, 2014 5:38 pm

Takanohana_Nowitzki wrote:
21Grams wrote:
Аагий wrote:3-н ёкозуна зэрэг бгаагүй бас их удсан биз?



Асагийн өмнөх 4 ёко нэг үед өрсөлдөж байсан байхаа. Тэрнээс өмнөхийг нь сайн мэдэхгүй. Акэбоно, Таканохана, Ваканохана, Мусашимару 4.

Мусаг аварга болоход Вака бараг зодог тайлсан байх даа. Вака угаасаа удаан ёко байгаагүй болохоор.




Tийм байна. Мусашимаруг ёко болсоноос хойш 1 л барилдсан юм байна. Нийт 41 барилдаж 14 давсан байна. Гэхдээ энэ Вака чинь бас 5 дахиа түрүүлж байж ёкозуна болсон байна шүү. Даанч удаагүй зодог тайлжээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby kayo » Fri Mar 28, 2014 5:38 pm

Аагий wrote:одоо манай 3-н дундуур ёокозуно төрнө гэдэг хэсэгтээ худлаа байхдаа хөөрхий.

Монгол бөх бол боломжтой :ногоон:
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby kayo » Fri Mar 28, 2014 5:40 pm

21Grams wrote:Tийм байна. Мусашимаруг ёко болсоноос хойш 1 л барилдсан юм байна. Нийт 41 барилдаж 14 давсан байна. Гэхдээ энэ Вака чинь бас 5 дахиа түрүүлж байж ёкозуна болсон байна шүү. Даанч удаагүй зодог тайлжээ.

Харин япончууд ёко болгоход нь бас жоохон дурамжхан байсан гэсэн, Озэйки хэвээр байсан бол гэмтээд удсан ч цол буураад дахиж барилдаж болдог, аварга харин цол бууна гэж байхгүй, шууд зодог тайлдаг гээд. Тэгээд удаагүй дээ.
kayo
Барса фэн
 
Posts: 8905
Joined: Sun Dec 04, 2005 1:50 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Аагий » Fri Mar 28, 2014 5:40 pm

kayo wrote:
Аагий wrote:одоо манай 3-н дундуур ёокозуно төрнө гэдэг хэсэгтээ худлаа байхдаа хөөрхий.

Монгол бөх бол боломжтой :ногоон:


хэхэ, магадгүй шүү. Доор нэг эвгүй залуу бга гээ биз дээ. Том биетэй.
BOOM!!!
User avatar
Аагий
Челси фен
Челси фен
 
Posts: 15687
Joined: Thu Dec 01, 2005 2:58 pm
Location: Жингийн цуваанд....

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Fri Mar 28, 2014 5:47 pm

Ёко болоод 1 удаа нэмэлт барилдаан хийсэн, 1 удаа 12-3 хийсэн. тэгээл 10-5, 7-8, 5-5-5 нтр гээл баахан өнжиж байгаал зодог тайлж. Мусаг ёко болсноос хойш 1 л барилдсым бна.
Вака, Така, Акэ 3 хамтдаа 1 өдөр сумод орж байж. Муса жил 6 сарын дараа.
Image
Акэбоно ийм нөхөр л байж анх, Image
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Mar 28, 2014 5:57 pm

Аагий wrote:
kayo wrote:
Аагий wrote:одоо манай 3-н дундуур ёокозуно төрнө гэдэг хэсэгтээ худлаа байхдаа хөөрхий.

Монгол бөх бол боломжтой :ногоон:


хэхэ, магадгүй шүү. Доор нэг эвгүй залуу бга гээ биз дээ. Том биетэй.



Ичинноров. Сайхан залуу байна лээ. 5 сард журёд барилдана. 190см, 182кг. Хакухо ийм том биетэй Монголтой таарч байсангүй гэсэн байна лээ.

Одоо барилдаж байгаагаас уг нь улаан хацарт хамгийн их боломжтой шд. Түрүүлэх нөөцтэй бөх. Цол өгнө энэ тэр гэж хямраахгүй бол нэг түрүүлээд дараагийнхдаа 12+ давчихад өгчих байх. Мэдээж манай 3-с жоохон жоохон дэмжлэг хэрэгтэй л дээ. Ер нь дэмжих ч байх. Өөрсдөө япон ёкозуна хэрэгтэй байна гэж яриад байдаг юм байна лээ.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Fri Mar 28, 2014 5:59 pm

Пээх тэр ч бас аварга амьтан байна шүү... хавайнхан шиг биеийн хэмжээтэй юм байна ш дээ...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Fri Mar 28, 2014 6:05 pm

Ай даа наадуул чинь Япончуудын бусад азиудаас ялгаруулдаг хүмүүс дээ. Уг нь японы арлууд дээр өмнө нь Айну биш гэхэд эдэнтэй төстэй хүмүүс анхлан очиж суурьшсан юм байна лээ. Японууд эднийгээ Жомон гэдэг. Айну нар жомоны цэврээрээ үлдсэн нэг хэсэг нь гэх юмуудаа.

Image

Дараа нь эх газраас одооны япончууд ирж суурьшаад уугуул хүмүүсийг нь уусгаж, хядаж түрсээр одооны хоккайдод үлдээсэн. Гэхдээ одооны япон хүмүүс дотор Айну хольц байдаг. Хэрвээ анзаарсан бол Япончууд азиуд дотроо үсэрхэг, бас европжуу гэж болмоор төрхтэй, хөнхөр нүдтэй мэр сэр хүмүүстэйг анзаарсан биздээ.
Жишээ нь Тоширо Мифүнэ
Image
Сэцүко Хара Image
Тацүя Накадай Image

Иймэрхүү хүмүүс хятад, солонгосчууд дотор ховор биз?

Мейжигийн дараа Хоккайдод японы энд тэндээс хүмүүсийг суурьшуулж Айну нарыг уусгах бодлого баримталсан. Китаноүми-г хархад бол айну хольцтой гэх хэцүү л дээ. Чиёнофүжид эртний жомон хольц яах аргагүй бий. Гэхдээ энэ хольц нь хоккайдод очсон хойно үссэн үү эсвэл хэдэн 100 жилийн өмнө Хоншюү дээр ууссан жомоны хольц уу гэдэг тодорхойгүй.

Угсааны хувьд Айнү биш Япон гэж тооцогдох ч эртний жомоны хольцтой хүн бол сүмогоос 46-р ёкозуна Асашёо юмуудаа.

Image

Image
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Mar 28, 2014 6:13 pm

Наадуулын чинь тухай нэг баримтат кино хальт харж байсан. Сонирхолтой гэхүү, их л бүдэг түүхтэй улс юм. Үндэсний цөөнх учраас хавчигдах тохиолдол гарч байсан биз.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby El Payaso » Fri Mar 28, 2014 6:20 pm

Тэр нөг хөгжим нь их гоёо дугаралттай ш дээ... Айну Дуб Бэнд гээд нэг нөхөрийн дуунууд их таалагддаг... Сахалин рок гээд дуутай... би ч дээр нэг сүүлд орсон дуу хөгжим гээд сэдэвт оруулсан... иймэрхүү сонин хүмүүс энд тэнд зөндөө байдаг юм билээ... тайван дээр бас уугуул нутгийнхан гээд флиппин индонези маягийн бор арьс сартгар хамартай улс байдаг юм билээ... бас ахуй соёл нь хятадаас ирсэн нөхдөөсөө нэлээд өөр...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40715
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Fri Mar 28, 2014 6:29 pm

Айну нар замбараагүй хавчигдсан. 2008 онд л үндэсний цөөнх гэж хүлээн зөвшөөрөгдсөн. Уг нь бүшидо, харакири мэтийн Японы брэнд болж байгаа соёлыг үндсэлсэн шахуу хүмүүс. Самүрай нар Жомон хольцтой хүмүүс маш их байсан. Жишээ нь нөгөө Кэн Ватанабэ-гийн тоглосон сүүлчийн самүрайн Сайго Такамори хүртэл сайн харвал жомон хольц байгаа биз.
http://www.ndl.go.jp/portrait/1024_1536 ... 0003_l.jpg
Мүсашимарү-тай энэ хүний төстэй гэдэг.

Тайваны уугуул иргэдийн талаар Seediq Bale Warriors of Rainbow гээд киног үзсэн биздээ.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Mar 28, 2014 6:38 pm

хэхэ, түүх рүү орлоо л доо. Монголчууд 2 ч удаа цэрэглэж хөдлөөд бүтэлгүйтсэн гэж байгаа биз. Япончууд мундаг шүтлэгтэй улсууд уу?

Энэ нөгөө үлэмж биет. 93 оных.
Image

Нөгөө том биетэй нь Тэрүнофүжи Гантулга. 191 см, 161кг. 91 оных. Сая макуучид дэвшиж барилдаад 8 давсан. Нөгөө захад нь Таканохана дэвжээний Таканояава Адъяа. 179см, 127кг. Саяны тэмцээнд макуучид 10 давсан. 90 оных.
Image

Энэ өнгөрсөн 9сард журёд түрүүлсэн жуух бичгээ авч байх шиг байна.
Image

Залуусаас одоо энэ хэд л дээшээ үзэх ёстой доо.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Aagii_03 » Fri Mar 28, 2014 6:57 pm

Энэ Ичинноров нь Архангайн Батцэнгэлийн хүүхэд мөн үү? Нэг мангар том, үндэсээр тааруу барилддаг, бяртай хүүхэд сумо-д явсан бүр аймартом болсон байна лээ гээд байсан.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Fri Mar 28, 2014 7:03 pm

мөн мөн, Архангайнх гэсэн.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Sat Mar 29, 2014 10:04 pm

Image
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Tue Apr 01, 2014 2:58 am

Манай 3
Image
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby Takanohana_Nowitzki » Tue Apr 22, 2014 4:26 pm

Image
Ананд марзан инээх юмаа. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Tue May 20, 2014 8:30 pm

Нацү башё дуусахад 5 хоног үлджээ.
10 өдрийн дараах байдлаар Хакухо 10-0,Кисеносато,Икиой нар 9-1 байна.
Харумафүжи 8-2 байгаа бол шинэхэн ёкозүна Какүрюү 7-3 байна.
Энэ башёд бөхчүүд их тааруухан барилдаж байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Nok » Wed May 21, 2014 12:48 pm

Какүрюү аргагүйээ, бэлтгэлгүй шахуу яваа биз. Харүмафүжигийн бэртэл нь бүрэн эдгээ болвуу? Энэ башёод нэг ч барилдаан үзэж чадсангүй.
Nok
 
Posts: 636
Joined: Fri Oct 17, 2008 12:02 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu May 22, 2014 11:51 am

Хакухо өчигдөр Гоёидод унаснаар 1 унаатай болсон.Өнөөдөр Кисеносатотой.
Кисеносато мөн адил 1 унаатай байгаа хэн давсан нь тэмцээнийг тэргүүлж эхэлнэ.
Харумафүжи-Котошюгикү Котошюгикү өнгөрсөн башёд 8-7 гэж арай ядан 50% хийсэн.Энэ башёд ч тун тааруу барилдаж одоогоор 5-6 гэсэн амжилттай явна.Өнөөдөр зайлшгүй давж байж озеки цолтой шүү гэдгээ харуулахийг бодох байх.
Харин Харумафүжи түрүүлэх өрсөлдөөнд үлдэхийн тулд бас л заавал давах шаардлагатай байна.
Какүрюү-Гоёидо шинэхэн ёкозүна маань аль хэдийн 3 унаатай болчихсон байгаа түрүүэлх боломж маш бага байгаа тэр бага боломжоо хадгалж үлдэхийн тулд үлдсэн барилдана бүртээ давах шаардлагатай.
Гоёидо яагаад 2 өдөр дараалж ёкозүна цолтон давж болохгүй гэж.
Өөрийнхөө амжилт ч бас төдийлэн сайнгүй байна 5-6 цолоо хадгалж үлдэхийн тулд бас л унах эрхгүй барилдаанууд үлдсэн байна.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby Чуугий » Thu May 22, 2014 8:44 pm

Өнөөдөр 3 ёкозуна гурвуулаа давсан байна.
Ингэснээр
Хакухо 11-1
Харимафүжи,Кисеносато,Икиой 10-2
Какүрюү 9-3 гэсэн амжилттай байна.
Маргааш Харумафүжи-Какүрюү нар хоорондоо барилдана.Харумафүжи давж байж түрүүлэх боломжоо хадгалж үлдэх бол Какүрюү давсан тохиолдолд хоёулаа түрүүлэх боломжгүй болно.
Кисеносато-Гоёидо Кисеносато давж байж түрүүлэх өрсөлдөөндөө үлдэнэ.Гоёидо 50%-н амжилтаа үзүүлэхийн тулд үлдсэн өдрүүдэд унах эрхгүй байгаа.
Хакухо-Котошюгикү аварга илүүрхэх нь тодорхой биз.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: СYМO МЭДЭЭ

Postby attilla » Thu May 22, 2014 8:52 pm

Өнөөдөр сүүлийн барилдаан дууссаны дараа Хакухо аварга гар өргөж, шүүгчид хэлэлцээд Какүрюүг давуулав :-D :-D :-D
User avatar
attilla
Мадридиста
Мадридиста
 
Posts: 1405
Joined: Sat Nov 07, 2009 12:25 am

Re: СYМO МЭДЭЭ

Postby 21Grams » Thu May 22, 2014 9:16 pm

Анх удаагаа бөх хүн шүүгчийн шийдвэртэй эвлэрэхгүй гараа өргөхийг харлаа. Дүрмэндээ болдог юм байна.
User avatar
21Grams
Бөртэ чоно
 
Posts: 4065
Joined: Thu Dec 01, 2005 12:42 am

PreviousNext

Return to Cүмo

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest