Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Mon Jun 13, 2011 5:17 pm

Наадмын сэдвийг юу болгочвоо, Миами-н сэдвийг будаа болгодог шиг :ногоон:
6 зааны сэдэв бгаа шд уг нь. манайхан 1 халуурахаараа лайтай хэрэлджийнаа. :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Thu Jun 16, 2011 12:32 pm

За энэ жил манай олимпийн аварга хэдийн даваанд сөхрөх болдоо зайлуул. Даваабаатар маань нэг заанруу чичэрж дийлэхийг л харж сууядаа.Форумоос хамт стадионд бөх үзэх хүн байна уу. Ойрын 2 жил ганцаараа стадионд бөх үзлээ
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Toba's » Thu Jun 16, 2011 12:54 pm

Олимпийн аваргад долигоноод сүйд болно харж л байгаарай. Начин бол наана гэж би хэлнэ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Thu Jun 16, 2011 1:19 pm

одоо начин ойролцоогоор хэдэн төгрөг бол
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Toba's » Thu Jun 16, 2011 1:25 pm

Turnaldo wrote:одоо начин ойролцоогоор хэдэн төгрөг бол

Амьдрах гэж, орон байртай болох гэж ядаж яваа 4-н залуу хосын ороод тавтай тухтай амьдарчих 2ш орон сууц, хямгадаж чаддаг бол 2 байрны иж бүрэн тавилга, бүр нямбай бол ганц 2 машин авах хэмжээний мөнгө, багцаагаар 120 сая болнодоо.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Төрналдо » Thu Jun 16, 2011 1:26 pm

лав мягмарсүрэн зааныг мэдэх юм байна хэдэн төгрөгөөр болсныг
L.N.D.L.RONALDO #24
Төрналдо
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 2117
Joined: Tue Oct 27, 2009 4:51 pm
Location: УЛААНБААТАР

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Toba's » Thu Jun 16, 2011 1:30 pm

Би Доржсамбуу гарьдыг нутгийнхаа Цогтжаргал билүү бөхөөс Авзагын Мэндбаяраар дамжуулан 10 сая төгрөг авч байгаад начин болгож байсан процессыг нөгөө өрөөнд нь сууж байгаад сонсож байсан бөлгөө гэж тэр үед Монгол улс ядуу байждээ.
User avatar
Toba's
 
Posts: 1359
Joined: Tue Sep 22, 2009 11:39 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby robinhood » Thu Jun 16, 2011 1:34 pm

манай аймгийн начин Цацавшарыг начин болгоx гэж зарсан мөнгийг нь олоxынн тулд аймгийxаа ажилчдын цалингаас 10,10мянган төгрөг xурааж авсан гэсэн...
манай аав ээж 2 өгсөн гээд ярьж байсан...
Ганбат арсланд 40 сая-г өгсөн гэсэн яриа байсан...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yago » Thu Jun 16, 2011 1:45 pm

Toba's wrote:Олимпийн аваргад долигоноод сүйд болно харж л байгаарай. Начин бол наана гэж би хэлнэ.


Хэт муухай гүжрийн юм л битгий хийгээсэй дээ.
Гэхдээ өөрөө сайн байгаад 2 давбал яахав дээ. 3 дээр харьж байгаа нэг заанаар авахуулаад, 4 дээр нэг улсын цолтонтой таараад, 5 дээр мялаалгаад ...нтр :D
Тэртэй тэргүй 10 орчим начин төрөх байх, тэрний нэг нь байхад их дургүйцэх хүн цөөн байх.
...
Сүүлийн үед оноолт хийдэг хүмүүс янз бүрийн аргаар мөнгө хийдэг болсон гсн. Уг нь цолны эрэмбэ бол тодорхой л байдаг баймаар? :help:
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Jun 16, 2011 1:57 pm

Toba's wrote:Би Доржсамбуу гарьдыг нутгийнхаа Цогтжаргал билүү бөхөөс Авзагын Мэндбаяраар дамжуулан 10 сая төгрөг авч байгаад начин болгож байсан процессыг нөгөө өрөөнд нь сууж байгаад сонсож байсан бөлгөө гэж тэр үед Монгол улс ядуу байждээ.

Тэр ч яахав дээ.
Цогтжаргалыг өөр аваад цолд хүргэчих хүн байсан биш. Бас дэмжээд мөнгө төгрөгийг нь бэлдчих хүн байсан биш.
Тэгээд ч заавал тэдийг аваад ир гээгүй.
Ёстой нөгөө жинхэнэ сэтгэлийн л юм байх.
Яах аргагүй нутгийнх нь хүүхэд, дүүгээс нь ялгаагүй л залуу бүлтгэнээд байхаар тэгээд авсан биз.

Олимпийн аваргын хувьд ч эв нь таарвал өөрөө ч цол хийх л гар.
Аль 2006 онд л 4 давж байсан.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Munguu » Thu Jun 16, 2011 2:13 pm

Манай нутгаас энэ жил Санжаа, Пїрэвдагва 2 л цол авна гэж їзэх байх даа. Санжааг бол Мєнгєнцоож, Хишигээ заан 2 аваад л 5 давуулчихмаар байгаам ш дээ. Тооцоо мооцоог нь дараа нь хийдэг юм байгаан биз :ногоон: 5 давчихвал тэгээд ямар ч асуудалгїй дээшээ явчих хїн байгаам даа. Пїрэвдагвын хувьд бол тэр єгч барих мєнгє нь байдаггїй байхаа зайлуул, єнгєрсєн жил ч сайн їзсэн шїї хєєрхий. Єндєр аварга маань энэ жил ганц їзэх юм даа ямар ч байсан дэмжинэ дээ сэтгэлээрээ
1-20
User avatar
Munguu
Манчестер Юнайтед
 
Posts: 518
Joined: Tue Sep 30, 2008 6:10 pm
Location: Mongolia

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Yago » Thu Jun 16, 2011 2:23 pm

Цоомоо wrote:
Toba's wrote:
Олимпийн аваргын хувьд ч аль 2006 онд л 4 давж байсан.


Өө тийм үү?
Жүдо-н багш нтр ч гоё барилддагийг нь гайхаад л байсан.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby robinhood » Thu Jun 16, 2011 2:24 pm

сая Санжаа нэг залууд уначаад дараагыx нь барилдаан дээр амлаж авч xаячаад өвдөглөж нтр боссиймуу...
Санжаа xүмүүсийн xайр xүндэтгэлийг зөв аваад явж чадкуу байнуудаа...
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Jun 16, 2011 2:55 pm

Санжаа ч энэ жил түрүү жилүүдийг бодвол барилдсан барилдаан болгондоо түрүүлэхгүй, унаад байгаа.
Нэг иймэрхүү чимээгүйхэн шиг байж байгаад наадамд дээшилвэл болж л байна.
Залуу хүний ааг омог байдаг биз.
Яваандаа тэгээд гайгүй болох байх аа.
Олон хүмүүс зөвлөж байгаа байлгүй.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby robinhood » Thu Jun 16, 2011 3:00 pm

xарин тиймээ...
цагаан сар заалны барилдаанд xичнээн сайн байлаа ч улсын наадам гэдэг чинь өөр шүү...
дов гэдэг юм чинь учиртай,дов үзсэн улсын цолтнууд урьдыx шигээ амарxан унаад байxгүй, дээр нь Санжаа өөрөө биеэ барина гээд л явдалтай даа...
нэг цолонд xүрчүүл ч яваад өгч магадгүй дээ
би Монголоороо омогшино...
User avatar
robinhood
 
Posts: 1890
Joined: Wed Apr 06, 2011 6:41 pm
Location: Челси фен шдээ

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Takanohana_Nowitzki » Thu Jun 16, 2011 3:02 pm

Munguu wrote:Манай нутгаас энэ жил Санжаа, Пїрэвдагва 2 л цол авна гэж їзэх байх даа. Санжааг бол Мєнгєнцоож, Хишигээ заан 2 аваад л 5 давуулчихмаар байгаам ш дээ. Тооцоо мооцоог нь дараа нь хийдэг юм байгаан биз :ногоон: 5 давчихвал тэгээд ямар ч асуудалгїй дээшээ явчих хїн байгаам даа. Пїрэвдагвын хувьд бол тэр єгч барих мєнгє нь байдаггїй байхаа зайлуул, єнгєрсєн жил ч сайн їзсэн шїї хєєрхий. Єндєр аварга маань энэ жил ганц їзэх юм даа ямар ч байсан дэмжинэ дээ сэтгэлээрээ

5-аасаа дээшээ явчвал цолны мялаалгаараа тооцоогоо хийчийшд :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jugder_08 » Thu Jun 16, 2011 3:05 pm

[quote="robinhood"]сая Санжаа нэг залууд уначаад дараагыx нь барилдаан дээр амлаж авч xаячаад өвдөглөж нтр боссиймуу...
Санжаа xүмүүсийн xайр xүндэтгэлийг зөв аваад явж чадкуу байнуудаа...[/quoteа]

а.з Баасанхүүг Хаалтын барилдаан дээр амлаж аваа юу?
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Цоомоо » Thu Jun 16, 2011 3:08 pm

Наадам ч юу юугүй боллоо доо.
Би одоо Өсөхөө аваргыг барилдахаар хэцүү байдгиймаа, ёстой нөгөө хазайхад нь цуг хазайж, давахад нь цуг давж гэдэг шиг. Нервтсээр байгаад таарна.
Энэ жилээс хойш дахиж тэгж нервтэхгүй гэхээр амар ч юм шиг, онцгүй ч юм шиг ккэ.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Thu Jun 16, 2011 3:17 pm

jugder_08 wrote:
robinhood wrote:сая Санжаа нэг залууд уначаад дараагыx нь барилдаан дээр амлаж авч xаячаад өвдөглөж нтр боссиймуу...
Санжаа xүмүүсийн xайр xүндэтгэлийг зөв аваад явж чадкуу байнуудаа...[/quoteа]

а.з Баасанхүүг Хаалтын барилдаан дээр амлаж аваа юу?

3н даваанд амлаж давчаад дээрээс нь өвдөглөж л байна лээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Thu Jun 16, 2011 10:00 pm

Чуугий wrote:
jugder_08 wrote:
robinhood wrote:сая Санжаа нэг залууд уначаад дараагыx нь барилдаан дээр амлаж авч xаячаад өвдөглөж нтр боссиймуу...
Санжаа xүмүүсийн xайр xүндэтгэлийг зөв аваад явж чадкуу байнуудаа...[/quoteа]

а.з Баасанхүүг Хаалтын барилдаан дээр амлаж аваа юу?

3н даваанд амлаж давчаад дээрээс нь өвдөглөж л байна лээ.

:grin: Иймэрхүү араншин л дэмий л дээ.., Аварга болох байх гээд хүлээж байгаа хүмүүсийг цааш нь л түлхэж буй хэрэг дээ..,
Yago wrote:
Цоомоо wrote:
Toba's wrote:
Олимпийн аваргын хувьд ч аль 2006 онд л 4 давж байсан.


Өө тийм үү?
Жүдо-н багш нтр ч гоё барилддагийг нь гайхаад л байсан.


Түвшинбаяр, Чулуунбат хоёр энэ жил цол авчихад, яаж ч авсан байсан нэг их дургүйцээд байх юм байхгүй л дээ. Ямар сураггүй аймгийн арслангууд начин болж байгаа биш. Угаасаа урьд нь 4 давцгааж байсан сайн арслангууд..,
Энэ жил 10-аас доошгүй начин төрөх нь тодорхой, хэд нь сураггүй гарууд байх болдоо..,
Болдог бол дээрх хоёр дээр нэмээд Алтанхуяг, Жаргалсайхан, Мөнгөнбаатар, Санжаадамба, Пүрэвдагва, Булганы Отгонбаатар, Сангисүрэн, Төвийн Батмөнх, Бүрэнтөгс гээд бөхчүүд начин болчих юм бол яаж ч болсон яахав дээ..,
Пүрэвсайхан, Түвшинбаяр хоёр начин болсон л гэж ярилцаад байх шиг байна ш дээ :ногоон:
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Penny_deegii » Thu Jun 16, 2011 11:12 pm

Архангайн зарим том бөхчүүд их жудаггүй юм шиг санагддышт. Өсөхөө, Мөнх-Эрдэнэ, Санжаа энэ тэр гээл...
Өсөхөөг бол бүгд л мэдэх байх. Хүн бөлдөгддөг, давсан хойноо нидэрдэг. Мөнх-Эрдэнэ арслан бол бүүр жудаггүй. Хуучин бол заал танхимын барилдаан дээр муусайн залуучуудыг барилдаад удаж удаж нэг юм давахдаа зориуд дээрээс нь хамаг биеэрээ дарж ойчно. Үнэхээр муухай... Тэгээд бас их булхайцна...
Penny_deegii
 
Posts: 540
Joined: Thu Sep 03, 2009 1:24 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Thu Jun 16, 2011 11:50 pm

Өө Мөнх-Эрдэнэ арслантай бол ярих юмгүй төрцөн хүн ш дээ тэр талаараа бол.., :ногоон:
Өсөхөө аварга их эвгүй санагддаг байсан эхэндээ.., Уначихаад тахимаа өгдөггүй зогсоод байдаг байсан, одоо үнсээ л явуулдаг болсон харагдана лээ.., намба сууж байгаа нь тэр биздээ.., Одоо ч тэгээд яахав дээ, ганцаараа үлдсийм Дархан аварга болчоосой л гэж бодохийн..,
Санжаадамба ах нарынхаа уг нь шийрийг бага шиг хатаагаад Дүвчин заан шиг гүндүүгүй, инээгээд явж байдаг л бөх болох хэрэгтэй дээ..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Барнаба » Thu Jun 16, 2011 11:57 pm

Хамгийн заваан санаатай барилддаг, сонин гарыг нь бичсэнгүй үлдээгээ шив... Рагчаа заан ч ёстой заваан гар шүү дээ...

Өндөр аварга маань залуу цагтаа залуу насны омголон зангаа гаргадаг л байсан, сүүлийн жилүүдэд шал анги болсон байна лээ... арга ч үгүй биз, нас нь бас нилээн явлаа...
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Чуугий » Fri Jun 17, 2011 12:21 am

“Намайг начин болговол 100 сая төгрөг өгье"
Уг нь үндэсний бөхөө үзэж баясмаар. Гэвч үзсэний дараа тэр нь энэндээ тэдэн төгрөг өгч даваа худалдаж авсан гэсэн ам дамжсан яриаг сонсохоор хайран цагаа хий дэмий үрсэндээ харамсах юм.

Үндэсний бөхийн зүлэг ногоон дэвжээ даваа наймаалцдаг зах болсон гэхээр харамсал төрнө. Залуу бөхчүүд аймаг, улсын наадмаас цол авна. Дараа нь “Тэрэнд тэдэн төгрөг өглөө" гэж ярих. Сүүлдээ бүр улаан цагаандаа гарлаа. Аль хэдийнэ хaрьсан бөхчүүд мөнгөөр зодож цол авч байна.

Саяхан Завхан аймгийн баяраар аймгийн заан М.Баярсайхан түрүүлж аймгийн арслан цол хүртлээ. М.Баярсайхан улсын заан М.Баяржавхлангийн ах билээ. Аль хэдийнэ заал танхимын барилдаанд зодоглохоо больж, нас нь хэвийсэн М.Баярсайханыг заан дүү нь аймгийн арслан болгож өгч байна гэнэ. Аймгийн заан М.Баярсайхан Төв аймгийн арслан Б.Батмөнхийг тавын даваанд орхижээ. Аймгийн шилдэг арслангуудын нэг Б.Батмөнх М.Баяржавхлан зааны ахад уналаа гэж үү. Бөхийн хорхойтнууд итгэхгүй болов уу.

Их шөвөгт Ц.Содномдорж начин амлаад бас дийлсэнгүй. М.Баярсайхан гэж тийм сайн бөх байсан юм уу. Үзүүр түрүүнд бас л аймгийн шилдэг арслангуудын нэг Б.Гончигдамба түүнд өвдөг шорооджээ. Ёстой нөгөө "Нүглийн нүдийг гурилаар хуурна" гэдэг энэ байх. Бас Ц.Сумъяабэйс, Ш.Уламбаяр, Ж.Отгонбаяр, Л.Нямсүрэн гэсэн улсын начингууд Завхан нутгийн дөрвөн сумын зааныг аймгийн начин цолонд хүргэжээ.

Аймгийн начин болоход нэг сая төгрөгийн ханштай байдаг гэсэн. Дөрвөн начин наадмаар гоёх дээлийнхээ мөнгийг олоод иржээ хөөрхий. Монгол наадам нэг иймэрхүү л янзтай болж. Энэ бол эхний нэг л жишээ.

Өнгөрсөн жил Булган аймгийн баяр наадамд жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин А.Давааням аймгийн арслан А.Батмөнхийг орхиж түрүүлж, аймгийн aрслан болсон. А.Батмөнхөд гурван сая төгрөг өгч түрүүлснийг "хор найруулалцсан" хүмүүс нь гэрчилдэг.

Гавъяат тамирчин Х.Цагаанбаатар 2007 онд Дорноговь аймгийн наадамд түрүүлж, аймгийн арслан болсон. Энэ явдлыг олон хүн мэддэггүй юм. Мөнгө төлсөн Х.Цагаанбаатар ч өөрөө ярих дургүй. Ичих булчирхай нь бага боловч ажилладаг юм шиг байгаа юм. Х.Цагаанбаатар "Аварга" дээд сургуулийг төгссөн 10 гаруй бөхийг ачиж аваачаад бүгдийг нь "нясалж" унагаасан гэдэг. Тэрбээр аймгийн арслан болсноосоо хойш нэг ч удаа заал танхимын барилдаанд барилдаагүй. Сумын заануудын зугаа болохоос айдаг биз.

Мөнгөөр зодож цол авсан хүмүүсийн тухай явган яриа цаашаа уртаас урт үргэлжилнэ. Тухайлбал, аймгийн шилдэг арслангуудын нэг Ш.Жаргалсайхан Ховд аймгийн байр наадамд 10 сая төгрөг өгч түрүүлснийг гэрчлэх хүн байдаг юм.

Улсын их баяр наадам бол бүр ойлгомжтой. Нaадмын хуучтай хамт бөөн мөнгөний тоо цохиж явна.
Ж.Бат-Эрдэнэ, Э.Энхбат, Б.Заяамандахыг 60 сая төгрөгөөр начин болсныг гэрчилж ярих хүн бөхийн хүрээнийхэн дунд байдаг.

Ер нь Монгол бөхийн дэвжээнд ийм гажиг үзэгдэл сүүлийн үед газар авч байх шиг. Авч өгч байгаа нь ч ичихээ больсон бололтой. Гадуур, дотуур авч өгөлцсөнөө улаан цагаан яриад явдаг гэх юм.

Энэ жил олон тэгш ой тохиосон сайхан наадам болно. Лав л олимпийн аварга, аймгийн арслан Н.Түвшинбаяр улсын начин болох нь тодорхой гэнэ. Юу гэвээс, Булган аймгийн бөхчүүд, бизнесмэнүүд олимпийн аваргыг нь улсын начин цолоор мялаахаар тохирсон гэх явган яриа тэнэж явна. Харж л байя.

Улсын цолтой болох нь бөх хүн бүрийн мөрөөдөл байдаг нь ярианаас нь мэдрэгддэг. Хэтэрхий их тэмүүлэхдээ тэр цолыг нь худалдаж авдаг юм болов уу. Тэд хаанаас мөнгө олдог байна. Энэ өнцгөөс харахаар хэдэн баян бизнесмэнүүд бөхчүүдийг муу зүг рүү уруу татаад байна уу даа гэсэн бодол төрдөг. Нутгаасаа улсын цолтой бөх төрүүлнэ гэх мэт аар, саархан шалтгаар найраа хийхийг ятгаж, дургүйцвэл өөрсдөө араар нь хор найруулж гүйнэ. Цолонд хүрч баярлаад дараа бүх учраад нь мөнгө төлсөн байсныг нь мэдээд гутарсан бөхийг тухай яриа ч бий.

"Өндөр" Ж.Оргилболд улсын наадамд тав давчихаад телевизэд ярилцлага өгөхдөө "Намайг начин болгож өгсөн АПУ компанидаа баярлалаа" гэж хэлсэн нь бизнесмэнүүд бөхчүүдийн давааны мөнгийг өгдгийг гэрчилсэн сонгодог жишээ юм. Нутаг усныхаа залуу бөхчүүдийг дэмжиж даваа өгөх уламжлал эрт үеэс байсан гэдэг. Тэр уламжлал зах зээлд шилжжээ.

Улсын арслан Б.Ганбат аймгийн арслан байхдаа "Намайг начин болгосон хүнд таван сая төгрөг өгнө" гэж хэлээд Ц.Цэрэнпунцаг гарьдад хандаа хага даруулж байсан. Б.Түвдэндорж аварга, Б.Жамьяндорж арсланг "Ах нь нутгийн дүүгээ нэг жил дэмжье" гэж хэлээд амлаж барилдаад хаячихсан гэдэг. Арслан "Аварга аа, та амласан биз дээ" гэхэд "Ах нь худалдаа барилдаж түвдсэнгүй" гэсэн гэнэ лээ. Уг нь ийм шударга өрсөлдөөнтэй үндэсний бөхөө үзэж баясмаар. Намайг начин болговол 100 сая төгрөг өгье гэвэл яах бол?

Ц.Галт
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Fri Jun 17, 2011 3:22 am

Гадаадад амьдардаг нэг найзтайгаа мэссэнжэрээр Завханы наадмын сонин дуулгалаа.., тэгсэн мань хүн Баяржавхлангийн ах нь биш дүү нь байхаа гээд итгэдэггүй, өөрөө бараг харьж байгаа хүний ах нь барилдана гэж юу байсын, ах нь гэж сонсогдоо ч үгүй юм байна гээд :ногоон:
Мань хүн уг нь бөх их үздэг байсын, сүүлийн хэдэн жил үзээгүй ч багцаатай л байгаа л даа, Баярсайхан ямар зааланд ганц давж байсан биш хэн ч мэдэхэв дээ. Тэгээд сүүлдээ энэ нийтлэлийг уншуулж байж итгүүллээ ш дээ :ногоон:
Энэ жил улсын начин болж хүмүүсийн дургүй хүргэх вий дээ :grin:
а.а М.Бат-Отгон, Д.Энхбат нар бас энэ жил начин болох сурагтай байна лээ.., Тэр ч бас ч гэж өмнө нь 4 давж байсан хүмүүс.., ах нар татаад явах бололтой. 4-ийн оноолтыг нь будилуулчих нэг нөхөр гараад ирээсэй, дундуур нь.., тэгвэл ашигтай бизнес нь эвгүй л болдог юм шиг байна лээ дээ..,
Хамгийн сайн будилуулагч бол а.н Элбэгбаяр байна, хамаг амьтны хараал идсэн нөхөр :ногоон:
давчаад ирэхэд нь Увсынхан нь хүртэл уурлаж байсан гэсэн, хоёр ч удаа :sad:
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 31 guests