Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Монгол бөхийн ОЛИМП-д хэн түрүүлэх бэ?

Даян аварга Г.Өсөхбаяр
14
15%
Улсын арслан До.Ганхуяг
1
1%
Улсын арслан Б.Ганбат
16
17%
Улсын арслан Х.Мөнхбаатар
5
5%
Улсын заан Д.Рагчаа
4
4%
Улсын заан М.Өсөхбаяр
7
8%
Цэргийн арслан Ч.Санжаадамба
18
20%
өөр бөх
27
29%
 
Total votes : 92

Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ...

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 11:50 am

Монголын төрт ёсны эхлэл Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Их Монгол улс байгуулсны 805, Үндэсний Эрх Чөлөөний Хувьсгал ялсны 100, Ардын Хувьсгал ялсны 90 жил, Монгол түмний цэнгэлийн ИХ БАЯР, Үндэсний их баяр наадам өнөө жил өргөн дэлгэр, урьд жилүүдийнхээс улам илүү сайхан болох биз ээ...
Түүний дотроос Үндэсний бөхийн барилдаан... Аварга, арслан, гарьд, заан тэргүүтэй хүчит 1024 бөх зодоглоно...

Бөхийг шимтэн үзэгч бүгдээрээ, өнөө жилийн түүхт ойд хэн хэн сайн барилдаж УЛСЫН ЦОЛОНД ХҮРЭХ, хэн хэн ЦОЛОО АХИУЛАХ, хэн хэн ИХ ШӨВӨГ болоод, ТЭРГҮҮН БАЙРын төлөөх өрсөлдөөнд шалгаран үлдэх бололцоотой талаар НААДАМ ХҮРТЛЭХ ХУГАЦААНД саналаа солилцвол ихээхэн сонирхолтой мэт санагдлаа...

Бич, бичих тусам билиг оюун тэлэгдэнэ..,
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby slo mo jones » Fri Feb 18, 2011 12:22 pm

Энэ жилийн баяр наадам үнэхээр сайхан болох нь тодорхой.
Ямарч байсан үндэсний бөхийн хорхойтны хувьд бүх л хүчтэнгүүд маань бэртэл гэмтэл нь илааршиж, бэлтгэл сургуулилтаа сайн хийж, бүгд л оролцон барилдаасай гэж хүсэж байна.

Энэ жилийн наадмын бэлтгэлд ч бөхчүүд бөхчүүд урьд жилүүдийнхээс илүү эрт галд гарч бэлтгэлээ базаах боловуу.

Эрийн цээжинд ямарч цол багатаж байх тул хэн нь ч аварга болно гээд үзэхээр, өрсөлдөхөөр маш сайхан барилдаан болоосой. олон жил сайн баридаж байгаа аймгийн цэргийн цолтонгууд, болон шинээр гарч ирж байгаа залуучуудын хувьд үнэхээр л улсын цолонд хүрэх том боломж тул бүгд л бэлтгэл сургуулилтаа сайн хийж ард түмнээ баясгаасай гэж хүсэедаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 12:23 pm

jalkhanz wrote: Бөхийг шимтэн үзэгч бүгдээрээ, өнөө жилийн түүхт ойд хэн хэн сайн барилдаж УЛСЫН ЦОЛОНД ХҮРЭХ, хэн хэн ЦОЛОО АХИУЛАХ, хэн хэн ИХ ШӨВӨГ болоод, ТЭРГҮҮН БАЙРын төлөөх өрсөлдөөнд шалгаран үлдэх бололцоотой талаар НААДАМ ХҮРТЛЭХ ХУГАЦААНД саналаа солилцвол ихээхэн сонирхолтой мэт санагдлаа...

УЛСЫН ЦОЛОНД ХҮРЭХ:
- ц.х.а Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- а.а Ширбазарын Жаргалсайхан
- а.а Жаргалсайханы Чулуунбат
- а.а Пүрэвийн Бүрэнтөгс
- а.а Сүхбаатарын Батсуурь
- а.н Намсрайжавын Батсуурь
- а.х.а Ренчинбямбын Пүрэвдагва
- а.х.а Шарын Мөнгөнбаатар
- а.а Батмөнхийн Сангисүрэн
- а.а Батзоригийн Батмөнх
- а.а Лувсандоржийн Цэрэнтогтох
- а.а Баатарсайханы Пүрэвсайхан
- а.а Амарын Батмөнх
- а.а Алтангэрэлийн Отгонбаатар
- а.а Алтангэрэлийн Алтанхуяг
- а.а Балжиннямын Суманчулуун
- а.а Даш-Очирын Энхбат
- а.а Жаргалсайханы Амартүвшин
- а.а Маналсүрэнгийн Эрдэнэбат
- а.а Александрын Сүмбээ
ЦОЛОО АХИУЛАХ, БАТЛАХ:
- у.н Цэдэвийн Содномдорж
- у.н Алтанбаганын Цацабшир
- у.х Өлзийбатын Даваабаатар
- у.х Дашзэвэгийн Баасандорж
- у.х Өлзийтогтохын Бат-Орших
- у.з Мөнхсайханы Өсөхбаяр
- у.з Дамбийн Рагчаа
- у.ар Хадбаатарын Мөнхбаатар
- у.н Даваанямын Лхагвадорж
ИХ ШӨВӨГ
- даян.а Гэлэгжамцын Өсөхбаяр
- у.ар Хадбаатарын Мөнхбаатар
- у.з Дамбийн Рагчаа
- у.н Цэдэвын Содномдорж
- у.х Өлзийбатын Даваабаатар
- ц.х.а Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- у.з Мөнхсайханы Өсөхбаяр
- у.г Нямдоржийн Ганбаатар
Last edited by jalkhanz on Tue Aug 02, 2011 11:00 pm, edited 1 time in total.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Daramaa » Fri Feb 18, 2011 2:16 pm

зөв санаа байна.Хорхойтонууд өөрийн санаа бодлоо бичихэд.Минийхээр яг тоочны өөрийн бодлоо ардна бичвэл.
УЛСЫН ЦОЛОНД ХҮРЭХ:
- ц.х.а Чимэдрэгзэнгийн Санжаадамба (тэр өдрийн аз од л мэднэ тэгэxээс өөрөөр бол энэ хүнд дутах зүйлгүй,улсын наадмын дэвжээ ч хатуулдаа голно энэ жил 1024 дээр нь эрэмбэ их дээшилсэн их ч давуу тал болно.Тэгээд цолонд хүрэх хамгийн өндөр магадлалтай бөхдөө )
- а.а Ширбазарын Жаргалсайхан (Олон бөхийн араанд зулгаастай байгаадаа хир хитэвч зузаан болдоо энэ л нилээн асуудлыг шийднэ байхдаа ид сайн байсан 2007 2008 ондоо авч чадаагүй энэ жил л авахгүй бол хойтонгоос хэцүүдээ их ойд нутаг орныхон их юм бодож байгаа биздээ сайн арслан шүү жинхэнэ хүчээрээ явж байгаа.Начин Уламбаяр,Цогтжаргал 2 шиг л бөх ид аймгийн арслан байхадаа авч байгаагүй олон жил зүтгэсэндээ сүүлд нь дэмжлэгээр л болсондоо начиндаа эз нь болсон бөхчүүд)
- а.а Жаргалсайханы Чулуунбат (тэр өдрийн аз од дэмжлэг мэднэ дээ.Цол авах магадлал 50:50 байхдаа )
- а.а Пүрэвийн Бүрэнтөгс (Энэ жилдээ арай авчихгүй биздээ арай туршлага бас бус юмнууд дутах байх бас арай ч болоогүй байна барилдаануудна.Тэгэхдээ бас үгүй гэх газаргүй лдээ бие хаа байна.Говь алтай н 2 шиг 2006 оны их ойгоор 2ууланг ногоон гэрлээ цэл залууд нь гүйлгээ л авсандаа тэр шиг болохийг үгүйсгэхгүй л юм ирээдүйд бол 2 3жилийн дараагаас бол сайн бүх болноо жинэхэн одоо цагийн дурэмд барилдахаар цохицсон хүү залуу ч байна.)
- а.а Сүхбаатарын Батсуурь (Сүүлийн үед үнэхээр сайжирч байгаа хөдөлмөрч залуу байналээдээ.Арслан болоол эрс барилдааны хэв маягаа өөрчилж амжилттай барилдаж байгаа сайн арслан.Цолоо ахиулчихаад сууж байхад үгүй гэхгүйл дээ 50:50 л байгаа байхаа .)
- а.н Намсрайжавын Батсуурь (Сайн барилдаж байгаа залуу.7сараас өмнө аймаг цэргүүдийн наадамд сайн барилдаж арслан авчихвал ч дараагийн цол ч ойрхон болнодоо.Нутгийн аx харцага Мөнхбат шигээ явчихийг үгүйсгэхгүйл дээ. )
- а.х.а Ренчинбямбаын Пүрэвдагва (хурц арсланд боломж бийдээ эрэмбэ бас их сайн байн гол нь 4 даваа нугалаа л мэдэх байхдаа 5 д бас хэцүү гэхдээ болохгүй гэх газаргүйлдээ тэр өдрийн од л мэднэдээ барилдаан таарах бөхчүүд таарвал бас яахийг хэн мэдлээ.)
- а.х.а Шарын Мөнгөнбаатар (Энэ жил бараг гарцаагүй авчих боловуу л гэж хараад байнадаа бүхэл юмна одоо л яг бүрдчихлээ энэ жилээс хойш гэвэл бас л хүнд болно.80:20 нилээн өндөр хувитай байх боловуудаа.)
- а.а Батмөнхийн Сангисүрэн (Энэ бас 5 6 давчихсан байхыг үгүйсгэхгүй 2 4 ийн давааны нугалаа л бараг шийдэх биздээ 5д гараад ирвэл бадарчлахын зовлонгүй амархаан болчихож болох байхаа бяр сайтай сайн арслан )
- а.а Батзоригийн Батмөнх (хэцүүл байхдаа наадамд юу ч болохыг хэн мэдэх бэдээ )
- а.а Лувсандоржийн Цэрэнтогтох (хэцүүл байхдаа наадамд юу ч л болдог хойно хүчтэй арслан сүүлийн үед сайжирсан арслан )
- а.а Баатарсайханы Пүрэвсайхан (хэцүүлдээ наадам бол наадам шүүдээ сайжирч байгаа арслан бие жижиг ч бас үзжил байна голнь дурэм журам нтр бас жижиг биетэнүүдэд жаахан тийм дүрэм)
- а.а Амарын Батмөнх (хэцүүл байхдаа наадамд юу ч болохыг хэн мэдэх бэдээ )
- а.а Алтангэрэлийн Отгонбаатар (угна цолоо ахиулах бүрэн боломжтой гэхдээ бэртэлтэй байхшиг байнаа.50:50 )
- а.а Алтангэрэлийн Алтанхуяг (ёстой барицгүй бөх хэнийг ч хаяж хэндэч унаж мэднэдээ.Сайн арслан од аз нь гүйгээд энэ жил нэг авчихасаадай 50:50)
- а.а Балжиннямын Суманчулуун (арайл ахуйлахгүй байхаа.наадам юу ч болж мэднэдээ.)
- а.а Даш-Очирын Энхбат (шуудхан хэлэхэд чадахгүйээ сүүлийн үед барилдахгүй ч байшиг байна рэбэринг хөөгөөд )
- а.а Жаргалсайханы Амартүвшин (олон жил үзлээдээ угна татаастай яг дээрээ татаасгүй болчихоод байхшиг 2 жил дараалаад заан амгаланбаатар 3д өглөө байдаггүйээ.Энэ жил л нэг шанс байндаа тэгээд бараг хэцүүлдээ одоо нилээн олон жил барилдчихлаалдаа)
- а.а Манасүрэнгийн Эрдэнэбат (2 3 4 дээр тэгээд хэцүүлдээ биздээ.б араг боломжгүй)
- а.а Александрын Сүмбээ (2 3 4 дээр тэгээд хэцүүлдээ биздээ.б араг боломжгүй)
ЦОЛОО АХИУЛАХ, БАТЛАХ:
- у.н Цэдэвийн Соднодорж (их хүнд бэртэл аваад хагалгаан нтр орсон гэсэн барилдахгүй байгаа бэртэл гэмтэл гайгүй илээршчихвал наадмаас өмнө формоо олчихвол ахуйлахгүй байх аргагүйлдээ сайн начин)
- у.н Алтанбаганын Цацабшир (хэцүүлдээ орж гардаг барилдаантай сайхан чацтай л даа бараг батлахгүй биздээ.)
- у.х Өлзийбатын Даваабаатар (бэртэл яаж байгаа юм болдоо болдоггүй газар очиж түрүүлээд хайран залуу урдана угна тод жишээ арслан Ганбат болчихоод байхад.Бэртэл нь гайгүй форм сайн бол энэ жил хамгийн сайндаа харцага л батлавал гэхээс энэ бараг барахгүй боловуу.)
- у.х Дашзэвэгийн Баасандорж (цолоо бол найдвартай баталчих байх.Харин цаашаа заан болох магадлал хамгийн өндөр бөx.)
- у.х Өлзийтогтохын Бат-Орших (цол ахиулж батлахгүйээ )
- у.з Мөнхсайханы Өсөхбаяр (чимэг л нимж магадгүй тэгэхээс батлахгүй ахуйлахгүй боловуу.)
- у.з Дамбийн Рагчаа (энэ жилийн шигээ байвал батлачих биздээ.)
- у.ар Хадбаатарын Мөнхбаатар (чимэг нэмэxээс цол бол батлахгүйээ.Батлана гэж байхгүй 9давбал аварга болчихно тэгэхээр арай 9давчихгүй байх)
- у.н Даваанямын Лхагвадорж (харцага болоx байxаа цолоо баталж ахиулчих боловуу.)
- у.н Түвдэндоржийн Өсөx-Ирээдүй (найдвартай цолоо бол батлачих байх.Xарцага бол энэ жил авчихнал гэж бодож байна)
-у.н Гунгаажавын Эрхэмбаяр (цолоо батлачих байх.Харцага болж болох магадлал их өндөрдөө 50:50)
-у.н Дугардоржын Батбаяр (энэ жил нэг цолоо баталж харцага авчих байх олон жил хүлээлээ шдээ)
-у.н н.Чинзориг ( яачиж магадгүйл начиндаа цолоо батлачихаад гүйж байхыг үгүйсгэхгүйдээ.)
-у.x Пүрэвжав ( цолоо бол найдвартайл батлачих боловуу.Заанд аз од байвал болоход үгүйсгэхгүй.Харцага уудаас заанд хамгийн ойрхон байгаа нь даа угна.)
Миний бодлоор бол иймэ л байх боловуу одоо ч тэгээд бөх таана гэдэг бол хаварын тэнгэр шиг болсон байнашдээ.Олон сайхан залуучууд яачиж магадгүйл болчихсон .Жинхэнэ тэр өдрийн тэнгэр аз од л мэднэ.Гэлээ гэхдээ бол наадам бол наадам.Тэнд олон юм нөлөөлж байжил цол хэргим авна.
Daramaa
 
Posts: 329
Joined: Wed Nov 25, 2009 7:02 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Raldii » Fri Feb 18, 2011 4:52 pm

Image
Image
Image
Image
Image
Нутаг орныхоо нэрийг гаргацгаан сайхан барилдах байхаа
Могой гурав тасравч гүрвэлээс урт
Монгол гурав тасравч Францаас томоо
User avatar
Raldii
 
Posts: 923
Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Location: Ай сайхан хорвоо...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby ЦАГААН » Fri Feb 18, 2011 5:21 pm

jalkhanz wrote:\Жич: у.н Содномдоржийн нэрийг үсэг дутуу, у.ар Мөнхбаатарын буруу бичсэн тул засан бичвэй\


эдит гэсэн юмруу нь ороод засаж болно...

Raldii wrote:Нутаг орныхоо нэрийг гаргацгаан сайхан барилдах байхаа


энэ Архангайнхан чинь ингээд байна шүү Дармаа... хоюулаа бас юугаараа дутах билээ...

Daramaa wrote:зөв санаа байна.Хорхойтонууд өөрийн санаа бодлоо бичихэд.Минийхээр яг тоочны өөрийн бодлоо ардна бичвэл.

- а.а Даш-Очирын Энхбат (шуудхан хэлэхэд чадахгүйээ сүүлийн үед барилдахгүй ч байшиг байна рэбэринг хөөгөөд )



энэ бөх их үздэг, их сонирхдог хүн яагад орж ирдэггүй юм бол гээд гайхаад байсан чинь овоо ороод иржээ. :sup: идэвхитэй сайн бичнэ шүү хөө...

Энхбат лаана ш дээ, хэдүүн нөгөө бөхийн баяраар ирсэн сайхан л байна лээ ш дээ, гэм нь угийн тийм таахалзуур ш дээ. Харин Батболд бол өнгөрсөн байна лээ... 5 хүртэл явж чаддаг бол Энхбат Чука 2ын нэгийг начин болгоод өгчихгүй юу... даан ч найдалтгүй болсон байна лээ, зүгээр тэр хөл энэ тэр нь эдгэрчихдэг юм болов уу гэхээс... гэхдээ л явахгүй гэдэг тодорхой байна лээ шүү. Эрдэнэхүүд бол би огт итгэдэггүй, аймагтаа худлаа цолоор арай ядан түрүүлж байгаа хүн... тэр гүзээ нэмээд толгой :smile:

тэр Доржоогийн бүтэлгүйтсэн Хонгор нутаг дэвжээг өвөлж аваач хөө, Аваргыг дарах ганц хүн чамайг л гэж хүмүүс ярилцах юм билээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Fri Feb 18, 2011 10:08 pm

УЛСЫН ЦОЛОНД ХҮРЭХ:
- ц.х.а Чимэдрэгзэнгийн Санжаадамба. Өнөө цагтаа үнэхээр илүү бөх дөө. Наадмаар юу ч болж болно. Зөв барилдвал үзүүр түрүүнд байх биз. З.Дүвчин заан сайн юм зааж өгч байгаа биздээ. Энэ жил ямарч байсан улсын цолд хүрнэ дээ. Чухам ямар цол гэдгийг өөрийнх нь барилдаан л мэднэ дээ. Олон тунана байх үеийнхэнтэйгээ. Тэр даваануудыг л давчихвал, бусдыг нь ч хөндлөн дайраа л гарах биз дээ..,
- а.а Ширбазарын Жаргалсайхан. Улсын цолд хамгийн ойрхон бөх гээд хэдэн ч жил боловдоо. Одоо энэ жил олон бөх барилдаж байгаа дээр нэг мөсөн сайн зүтгэх хэрэгтэй. Заан хүртэл явчих бололцоо байгаадаа. Өндөр даваанд гараад ирвэл хэнийг ч хаяна даа. Ямар ч байсан начин бол энүүхэнд байгаа. Одоо байгаа цолоо өөрчлөхгүй бол одоо нэг тийм харинга шинж харагдаад байгаан, цол нэмчихвэл сэргээд сайхан болох биз..,
- а.а Жаргалсайханы Чулуунбат. Энэ жил бараг начин болчих биз. Энэ жил үндэсний бөхөөрөө хийх юмаа хийгээд хойтон Олимпдоо анхаарлаа хандуулах хэрэгтэй байх даа. Начин болчих байхаа, цаашаа явах эсэхийг бас бэлтгэл, аз л мэднэ дээ. Юу ч хийж, хэнийг ч хаяж чадах залуудаа. Одоо урьд жилүүдийнхээ бодвол мах нь яг сайхан таараад, гоё болсон байгаа. Их спортын буян биз..,
- а.а Пүрэвийн Бүрэнтөгс. Чацаар ааглаад, хийгээ багасгачихвал юунд ч хүрч болох залуу даа. Жижиг аваргаас маань их юм сурч байгаа биздээ. Ирээдүйн аварга ч байж болох бөхдөө. Энэ жил начин, харцага хавьд очих биздээ.
- а.а Сүхбаатарын Батсуурь. Олон талын барилдаантай бяртай арслан. Хэнд ч бярдуулахгүй, хэнийг ч хаях арсландаа. Энэ начин болчих болов уу. Цаашаа ч зүтгэж мэднэ дээ. Бямбажаваас дутуу юу байхав дээ. Их л суурь сайтай барилддаг бөхдөө.
- а.н Намсрайжавын Батсуурь. Энэ залуугийн хамгийн түрүүнд хичээж бодох юм бол Бүх цэргийн наадам. Тэнд яаж ийгээд ядаж заан болох хэрэгтэй. Тэгж байж аварга арслангуудаас гарна даа. Наадмаар бол Өсөхөө аваргыг саяынх шиг хаяна гэж горидолтгүй ш дээ. Арслангууд, гарьдууд хэцүү хэцүү. Эхний ээлжинд аймгийн цолоо цэргийн цолоор сольчихвол цаашлаад улсын цол ойрхон байгаадаа. Харцага болоод зогсож байж чадна шүү энэ жил. Яваандаа ааваасаа лав том цолд хүрч барилдах байхаа. Барилдаж байгаа нь, угаасаа байгалиас төрчихсөн мэдрэмжтэй, авъяастай бөхдөө.
- а.х.а Ренчинбямбын Пүрэвдагва. Хөдөлмөрч, өөртөө итгэлтэй, иртэй сайн барилддаг залуу. Хурц арслан болоод бүр л сайхан болсон байна лээ. Ер нь цол нэмэх тусам тэрэндээ эрэмшээд барилддаг хүмүүс л илүү сайн барилдаад байх шиг байдаг. Пүрэвдагва тийм бөх юм шиг байгаан. Одоогийн барилдааны амжилт улсын цол аваад дараа илт сайжраад явах магадлалтай бөхдөө. Энэ жил улсын цолд ямартай ч хүрэх байх. Дараагийн даваануудад нутгийн ах нар саад болж мэдэх юмдаа. Рагчаа, Өсөхөө аварга..,
- а.х.а Шарын Мөнгөнбаатар. Олон жил сайн барилдлаа даа. Цагаан сарынх шигээ барилдвал юу ч хийж мэдэхээр байна. Гэхдээ улсын наадмаар бол наад хэдийгээ бодвол харьцангуй зөөлөн боорцог л доо. Энэ жил улсын цолд хүрэх байх. Олон бөх барилдаж байгаа болохоор боломж байгаа..,
- а.а Батмөнхийн Сангисүрэн. Анх гарч ирж байснаасаа зуун хувь эргэсэн бөхдөө. Сайн багштай, сайн ч бэлтгэл хийлэг байх. Доор даваануудын тунааг аргалаад гарчихвал, сайн явах байхаа. Харцага болчих болов уу л гэж бодож байна. Хэнийг ч хаяж чадна даа. Бас л үзүүштэй барилдаанай бөх шүү..,
- а.а Батзоригийн Батмөнх. Энэ жилдээ арай цол нэмэхгүй биздээ. Яваандаа өсөх байхаа..,
- а.а Лувсандоржийн Цэрэнтогтох. Бяртай сайн арслан. Начин болчих болуудаа. Тэрнээс цааш яахыг бэлтгэл л мэдэх байхдаа. Томчууд аваад хаячихаж магадгүй л юм. Сайжраад л байгаадаа энэ зйлуу..,
- а.а Баатарсайханы Пүрэвсайхан. Яг одоогийн барилдаан нь улсын начны хэмжээнд очоогүй л юм шиг харагдаад байгаа. Гэхдээ Батзориг, Мягмарсүрэн гээд татах хүн байгаадаа. Заяамандах шиг начин болоод дэвж явж мэднэ дээ.
- а.а Амарын Батмөнх. Энэ жилдээ улсын цол авч чадахгүй л болов уу. Ерөнхийдөө Өвөрхангайн Даваадорж харцагатай их адилхан санагдаад байдаг. Яваандаа улсын цолд хүрнээ залуу хүн..,
- а.а Алтангэрэлийн Отгонбаатар. Бэрдэл гэмтэл сайн эдгэчихвэл ч. Харцага цолтой барилдахад үгүй гэх газаргүй бөх. Бас л уран сайхан барилдаантай шүү. Бэртгэлгүй бол энэ жил ямар ч байсан улсын цолд хүрэх биздээ..,
- а.а Алтангэрэлийн Алтанхуяг. Энэ жил улсын цолд хүрэх цаг нь болсон байхаа. Харин начнаар тогтохнуу гэдгийг аз л мэдэх байхдаа. Урьд жилүүдийнх шиг томчууд амалчихвал бас хэцүү л дээ..,
- а.а Балжиннямын Суманчулуун. Алтайгаас сайн барилдаж байгаа арслангуудын нэг. Улсын цолд хүрэх эсэхийг мэдэхгүй юмдаа. Эргэлзээтэй дээ. Тахимдаад хэнийг ч аваад явчихаар нөхөр дөө. Яваандаа улсын начин болох байхаа..,
- а.а Даш-Очирын Энхбат. Нэг хэсэг сайн үзэж байсан. Сүүлийн үед нэг л сайн биш л байна. Улсын начин байж болох л бөх. Энэ жил бэлтгэл л харуулах байх даа. Яг начин болчихно гэхэд бас эргэлзээтэй..,
- а.а Жаргалсайханы Амартүвшин. Наадмаар сайн барилддаг бөх юм шиг байгаан. Энэ жил дахиад дөрөв даваад гараад ирэхийг үгүйсгэхгүй, гэхдээ начин болох эсэхийг аз, од, эсвэл түрийвч л мэдэх байхдаа. Энэ жилээс хойш боломж улам л багасна даа. Энэ жил зүтгэх л хэрэгтэй..,
- а.а Манасүрэнгийн Эрдэнэбат. Их л бяртай бөх шиг байгаан. Дөрөв давж болох ч начин бас л эргэлзээтэй. Гэхдээ хүний аз энэ тэр, бас бусад юм түшээд начин болж болох л юм даа..,
- а.а Александрын Сүмбээ. Ойрд ямар байгаан мэдэхгүй юм. Нидээн хүнд бэртсэн гэж жил гарангийн өмнө сонсож байсан. Начин болж болох л юм. Энэ жил бас зүтгэх биз. Жил ирэх тусам л хэцүү болно доо..,
Last edited by mugi19 on Wed Mar 02, 2011 2:01 am, edited 1 time in total.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Fri Feb 18, 2011 10:49 pm

ЦАГААН wrote: эдит гэсэн юмруу нь ороод засаж болно...


Зарим зүйлийнх нь учрыг олоогүй л байна. Оролдоод болж байгаа. Баярлалаа...


ЦАГААН wrote: энэ бөх их үздэг, их сонирхдог хүн яагад орж ирдэггүй юм бол гээд гайхаад байсан чинь овоо ороод иржээ. :sup: идэвхитэй сайн бичнэ шүү хөө...


Бичнэ ээ. Бичнэ гэж бодож байгаа шүү...
Бөхийн дэвжээгээ ч байгуулна аа...

Хүмүүсийг сонирхлоор нь нэгтгэсэн сайхан талбар байна.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Fri Feb 18, 2011 11:34 pm

- у.н Цэдэвийн Содномдорж. Юу ч хийж чадах залуудаа. Бэртэлээ сайн эдгээгээд энэ жил сайн барилдах хэрэгтэй. Хэд ч давж болно доо. Энэ үеийн хэдэн залуусын хэн түрүүлж том цолд хүрсэн нь л явна даа. Улсад түрүүлчихээд дэвж явахыг үгүйсгэхгүй л бөх. Бэлтгэлээ сайн хийгээд зөв барилвал ч цолоо ахиулнаа. Энэ жил харцага болох байхаа. Олон тунана даа даваа бүрт..,
- у.н Алтанбаганын Цацабшир. Их сайжирч байгаа залуу. Харцагын эрэмбэтэй л барилдаж байгаа даа. Чацаа ашиглаад дээшээ явах л хэрэгтэй. Томчууд амлах байх даа. Бүгдэд нь л юм бэлдэх хэрэгтэй дээ.
- у.н Жанцангийн Бат-Эрдэнэ. Энэ жил юм дуулгах вий. Ам авахдаа ч М.Өсөхбаяр Бат-Эрдэнэ хоёр шилээд л байдаг юм даа. Улсын наадмаар 3-ын даваанд амаа зөв л авах хэрэгтэй. 4-т гайгүй таарах биз. Тэгээд 5-д залуу начингуудын нэгэнтэй таарна биз, давах юм бол ч цаашаа ч гүйнэ дээ гүйнэ.., Харцага, заанлуу зүтгэнэ дээ..,
- у.н Даваанямын Лхагвадорж. Уг нь байгалиас заяасан нь сайхан ч хэт унаа ихтэй л дээ. Бас хэнийг ч хаячих л бөх. Таавар будлиулж болох нөхдүүдийн нэг. Наадмаар л харъя даа. Яг тэгнэ гээд таахад хэцүү..,
- у.х Өлзийбатын Даваабаатар. Уран барилдаантай харцага маань гэмтэл нь зүгээр болсон гэсэн. Одоо тэгээд барилдаад хуйхлаад өгнө биздээ. Олон хүн итгэл хүлээлгэж харж байгаа даа. Тэр дундаа жижиг аварга бүүр илүү харж байгаа байхдаа. Энэ цолоо ахиулах байхаа. Амлах хүн гарахгүй биз. Долоогоос доош даваанд өөрөө ам авч барилдах байх. Зөв ам аваад сайн үзэхэд заан бол ойрхон байгаадаа. Цаашаа ч явахад бүрэн боломж байгаадаа. Хаа хүрэхийг тэр өдрийн тэнгэр л мэдэх байхдаа.., Энэ жил давхар цохилт /9 давж арслан, 10 давж аварга/ хийх гэж зүүдэлж л яваа бөхчүүдийн нэг дээ..,
- у.х Дашзэвэгийн Баасандорж. Энэ жил заан болох байхаа. 6 хүртэл зовохгүй давна биз. Өндөр аварга 7-д авчихгүй бол заан боллоо л гэсэн үг дээ. Доржсамбуу өгөх биз. Үгүй гэхэд Өсөхөө дүү тэр даваанд зовохгүй хүрнэ байх. Ам авах эрэмбэ гарвал ахдаа өгнө биз, үгүй бол энэ хоёр тунах магадлал өндөртэй дээ..,
- у.х Өлзийтогтохын Бат-Орших. Тогтмол сайн барилдаантай харцага даа. Цолоо батлах, шөвгөрөх боломж бол бүрэн байгаа. Ахиулах эсэх нь эргэлзээтэй. Яваандаа жин нэмээд сайн үзвэл, зааны эрэмбэтэй л харцага даа..,
- у.х Лхагвасүрэнгийн Пүрэвжав. Зааны эрэмбэтэй сайн харцага. Энэ заан болно байх. Тэрнээс цааш яаж барилдахыг мэдэхгүй юм. Ямарч байсан их шөвөгт үлдэнэ байх. Хэнийг хаяж чадна. Заримдаа унаа нь ихдээд байх шиг байдаг. Гэхдээ одоо ямар туршлага, мэдрэмж, ур дутна гэх биш. Хаа ч хүрч болно доо..,
- у.з Мөнхсайханы Өсөхбаяр. Дунд шөвөгт гүйгээ л очно байх. Долоогийн даваанд ахыгаа л дэмжих байх даа. Хэрэв тийм болохгүй бол ч сайн үзнэ дээ. Тэсрээд эрэмгий барилдаанаараа барилдвал ч хэнийг ч хаяна даа. Энэ жил уг нь дээшээ сайн зүтгэх хэрэгтэй. Заанаас цааш явах боломжтой л бөхдөө..,
- у.з Дамбийн Рагчаа. Заанд маань энэ жил сүүлийн том боломж байж болох юм. Гарьд руу зүтгэх биз. Хэнээс юугаараа дутна гэхэв. Дөрөвт үлдчих боломжтой бөхдөө..,
- у.ар Хадбаатарын Мөнхбаатар. Энэ жилийн түрүү болох боломжтой бөх. Бас л давхар цохилт бодогдож л байгаа байхдаа. Ядаж үзүүрлэхэд л аварга болох учир амаа зөв аваад сайн үзэх биздээ. Үзүүр түрүүнд гарах байхаа энэ жил..,
- у.г Нямдоржийн Ганбаатар. Хий гаргалгүй барилдвал үзүүр, түрүүнд зогсож байж чадах л бөхдөө. Энэ жил дор хаяж их шөвөгт үлдэх байх. Цолоо ахиулж ч болох л бөхдөө..,
ИХ ШӨВӨГ
- даян.а Гэлэгжамцын Өсөхбаяр
- у.ар Хадбаатарын Мөнхбаатар
- у.з Дамбийн Рагчаа
- у.н Цэдэвын Содномдорж
- у.х Өлзийбатын Даваабаатар эсвэл у.х Лхагвасүрэнгийн Пүрэвжав
- ц.х.а Чимэдрэгзэнгийн Санжаадамба
- у.з Мөнхсайханы Өсөхбаяр эсвэл у.х Дашзэвэгийн Баасандорж
- у.г Нямдоржийн Ганбаатар

За, иймэрхүү л төсөөлөлтэй байна даа. Улсын наадмын босго өндөр болохоор аз, од нь гийсэн аавын хүү энэ юм юманд хүрэх байх. Доор даваануудад халаасан дахь хэдээрээ нэг хэсэг нь явна биз. Дээшээ ч хэн нь хэнийгээ гэхээргүй сайхан залуучууд хүч шавхана байх. Бөхийн нэг залуу үе энэ жилээс харьж яваа үеийнхнээс түрүү, үзүүрийг булааж авах эсэхийг харж байя даа..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 6:01 am

Наадмаар бэртэл гэмтэлгүй бүгд барилдаасай. Бүгдээрээ зогсож байхад ч сайхан шүү. Хэний хүүхдийн од гийж түрүүлэх болдоо..,
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby RBK » Sat Feb 19, 2011 9:02 am

jalkhanz wrote:Бич, бичих тусам билиг оюун тэлэгдэнэ..,

Айхийм байшд...
PRAY FOR KOBE...
User avatar
RBK
Амбан захирагч
Амбан захирагч
 
Posts: 10626
Joined: Mon Feb 13, 2006 11:42 am
Location: #24...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Sat Feb 19, 2011 7:19 pm

ALKAHOLIK wrote:
jalkhanz wrote:Бич, бичих тусам билиг оюун тэлэгдэнэ..,

Айхийм байшд...

Юунаас айх гэж..? Бичихээс үү..?
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Уугаа » Sat Feb 19, 2011 7:37 pm

my.agapimu wrote:
ALKAHOLIK wrote:
jalkhanz wrote:Бич, бичих тусам билиг оюун тэлэгдэнэ..,

Айхийм байшд...

Юунаас айх гэж..? Бичихээс үү..?


Энэ сэдэв маазарч дуусийшүү. Алкагаас битий их юм асуу :RD
User avatar
Уугаа
Legendary
Legendary
 
Posts: 3186
Joined: Wed Oct 01, 2008 3:14 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jal » Sat Feb 19, 2011 7:43 pm

Сүмбээ, Эрдэнэбат, Амартүвшин, Энхбат энэ тэр бол дэмий шдээ, сайхан аймгийн арслангууд олноороо л улсын цол авч чадахгүй үлддэг тэднээс ялгаа юу байхав.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Sat Feb 19, 2011 8:52 pm

jal wrote:Сүмбээ, Эрдэнэбат, Амартүвшин, Энхбат энэ тэр бол дэмий шдээ, сайхан аймгийн арслангууд олноороо л улсын цол авч чадахгүй үлддэг тэднээс ялгаа юу байхав.


Ж.Амартүвшингийн хувьд улсад 3 удаа 4 давсан бөх. М.Эрдэнэбатын хувьд 2, А.Сүмбээгийн хувьд 1 удаа 4 давсан бөх.
Д.Энхбат бол сайн барилдах бололцоотой, сайн л барилдаж байгаа залуу. Гэхдээ дээрхи 3-аа бодвол, нас залуу, илүү их боломж, ирээдүй байгаа нь мэдээж...

Сайхан барилдаад 4 даваад гараад ирж буй залуусыг бүгдийг нь 5 даваасай гэж боддог. 2006 онд Архангайн Ч.Эрдэнэчулуун арсланг 4 давахад их баярлаж билээ... Харамсалтай нь Цагийг эзэлсэн их аварга амалсан. Цолны эрэмбэ юм хойно, яалтай ч билээ..

Сайхан барилдаж байсан, одоо бусдаасаа нас арай ахисан залуусыг энэ жил УЛСЫН ЦОЛОНД хүрээсэй гэж дэмжиж байна. Боломж энэ жил л бий. Ийм бөхчүүдийн тоонд Баянхонгорын а/а Р.Дамдин, Завханы а/з И.Батсайхан нарын тэргүүтэй олон хүн орно. Бас л сайхан барилдаж байсан залуучууд. Улсад 2 удаа 4 давсан бөхчүүд.
Ер нь улсад 2 давна гэдэг л томоохон шалгуур шүү дээ...

Төрийн наадмын дэвжээнд гарч, тэр олон хүтэнүүдийн эгнээнд л багтана гэдэг их хувь тохиол, хийморь юм шүү дээ...
Last edited by jalkhanz on Thu Mar 03, 2011 6:51 pm, edited 1 time in total.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jal » Sat Feb 19, 2011 11:31 pm

Бүх зүйлсээ бөхөд зориулаад улсын цол хүртэж чадахгүй үлдвэл ёстой ямар хэрэг байхав дээ, би ч гэсэн насаараа барилдсан эдгээр бөхчүүдийг цол авахыг хүсч л байна, гэхдээ цол аваад нэр төртэй барилдаж чадахгүй бол ямар хэрэг байхав дээ, нөгөө уналтанд орсон, битүү найраа энэ тэр гэж шүүмжлэгч, илүү амтнуудын бай болоол дуусна шүү дээ,
Амартүвшингийн өмнөөс өнгөрсөн наадамд залбирсан, гэхдээ болдоггүй юм болдоггүй л юм шиг байгаа юм, Энхбат ч гэсэн амжилт нь буурах процессоор явж байна, ер нь аймаг цэрэгт 4 давж чадахаа байсан хүмүүс шүү дээ, :grin:
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Tue Mar 01, 2011 3:27 am

Өнөөдрийнхөөр бол Рагчаа заан энэ зун юм дуулгахаар л байна. Хий бага, нягт барилддаг бөх шүү...
Гарьд Ганбаатарын унаа арай л ихдээд байна. ХХБ-ын банкны 20 жилийн ойд түрүүлснээс хойш ер сайн барилдсангүй дээ...
Өөрийгөө мэдэрч барилдвал хэн түүнийг зогсоох билээ дээ...
С.Батсуурь ер нь их сайжирсан байна. Улам илүү барилдаад байна шүү.
Мөнхбат харцага байна. Энэ зун бас л эвгүй барилдана аа.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby Chiluun » Tue Mar 01, 2011 11:16 pm

Энд Архангайн Амарзаяа, Нямдорж, Увсын Ганзориг, Завханы Гончигдамба,Өвөрхангайн Болдбаатар, Батдорж, Төвийн Батчулуун зэрэг аймгийн арслангуудаас аль нэгэн аз нь шовойсон аавийн хүү 5 давчаад зогсож байж мэдэх юм. За тэгээд тухайн өдрийн тэнгэр мэдээд дээр ни хэн мөнгөтэй татаастай нь л цол авна да.Өнөө жил 1024 барилдана эр хүний дотор эмээл хазаартай морь бий дор бүрдээ юм бодож байгаа байлгүй. Түүнээс гадна аймгуудэд хэн хэн түрүүлж арслан болох вэ? гэдэг их сонирхолтой байна өөрсдийн бодлоо хуваалцаач....
Chiluun
 
Posts: 99
Joined: Sat Dec 04, 2010 8:55 am

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jal » Wed Mar 02, 2011 12:27 am

Тэр жилийн наадмаар 17 начин төрөө биздээ :smile: . Энэ жил маш олон начингаар хур буух магадлал тун өндөр гэж бодож байна. Тэгш ойн жилээр олон хүн цол авах байх тэрийгээ дагаад ч чанар чанасаа сул л байх биз.
Би л лав хувьдаа Есөн хөлтийг тавантай тойроход эдгээр хүмүүс буруудах юмгүй хэмээн үзэж байна.
Санжаадамба- Энэ жил биш юм бол өөр хэзээ гэж.
Пүрэвдагва- Өнгөрсөн жилээс хойш мундаг болсон, начингаар тогтохгүй боловуу.
Сангисүрэн- Мөн л адил мундаг сайн арслан.
Мөнгөнбаатар- Энэ жил начин болж чадахгүй бол наадам нь бараг дуусна даа.
Отгонбаатар /Бу/- Бөхийн хувьд ёстой цогц амьтан даа. Өнгөрсөн жил аз дутсан, Жингээ нэмээд байгаа сурагтай, удахгүй барилдаж эхлэнэ дээ.
Батмөнх /Төв/- Хэсэг сайн байсан одоо жаахан саараад л байна уу даа. Гэхдээ л уран бөх шүүдээ.
Батчулуун /Төв/-Сайхан бие хаа, мундаг бяр, эртхэн начин болох хэрэгтэй.
Батсуурь а.а - харцага болох болтугай.
Бүрэнтөгс- тодорцон амьтан, ирээдүйн мундаг бөх.
Цэрэнтогтох- 5 тойроход гэмгүй арслан даа, даанч сэрвүүгээс тун тааруу үзэх юм.
Жаргалсайхан-Сүүлийн жил, барилдах нь цөөрөөд байгаа боловч нэг барилдахдаа байгаа шүү гэдгээ баталдаг бөхдөө.
Алтанхуяг- Нутгийн олон нь олон жил харлаа, Баянаа аваргад захисан сурагтай. Ойрд тун тааруу байна.
Чулуунбат-Эдгээр бөхчүүд шиг үндэсээ хийгээд яваад байсан бол начин болцон байж мэдэх бөх.
Лха-очир- ирээдүйн том цолтон.
За тэгээд өөр хэн ч нэмэгдэж болно, бодон бодон эдгээр бөхчүүд толгойд орж ирж байна.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby mugi19 » Wed Mar 02, 2011 1:06 am

Энэ жил аймгуудын наадмыг эрт хийгээд аймаг бүрээс тодорхой бөх авчирч барилдах байх, урьд нь тэгж байсан шигээ. Гэхдээ аймгуудын наадмаар шинэ цол хүртсэн бөхчүүд улсын наадмаар хуучин цолоороо барилдана. Шинэ цол нь наадмын дараанаас хэрэгжиж эхлэх учираас. Одоо сайн үзэж байгаа залуучуудад ганц боломж нь л Бүх цэргийн наадам л байгаа даа. Тэрүүгээр ч бас л бөөн хор найрагдах байх даа. Уг нь а.н Батсуурь, а.н Чимэддорж, а.х Гантулга гэх мэтийн сайн үзэж байгаа залуучууд Цэргийн наадмаар цол нэмчихвэл л зүгээр дээ. Яг наадамд гараад ирэхээр томчууд бөхийн өргөөнд унаад байгаа шигээ амар унаад байхгүй, бас томчуудад өөрсдөд нь ч хэцүү шүү. Аль алиндаа хал балгүй дундуураа сул зайгүй өндөр даваанд бүгд гараад ирвэл ч сайхан шүү. 1999 оны наадам шиг, 2 эрдэнэ 6 заан гараад ирэхэд сайхан байсан шүү.
Бас а.з Ганзориг мэтийн хэдэн сайхан аймгийн заанууд байгаа, хурц арслан болж нугараан дээр томчуулаас доошоо буух зорилготой аймгийн арслангууд байгаа.
Энэ наадмаар одоо үе нь дуусах гээд байгаа хэд мөнгө төгрөг өгөөд ч гэсэн начин болчихоосой доо. а.а Жаргалсайхан, а.а Мөнгөнбаатар, а.а Амартүвшин гэх мэтийн хүмүүс.
Дээр нэр дурдсан бөхчүүд аль нь ч улсын цол авчихад нэг их муудахгүй хүмүүс дээ, яваандаа цолоо ахиулаад л явах байх. Энэ жил 32 бөхийн тал нь аймгийн цолтон үлдэх магадлалтай байх. Гэхдээ дөрвийн давааны нугараанаас хэр гарч ирэхээс болох байх даа. Аймгийн цолтнууд ч ширүүн байгаадаа ер нь л.., Харцага, начингуудын эсрэг л тулна даа..,
у.н Эрхэмбаяр, Өсөх-Ирээдүй, Ду.Батбаяр, у.х Пүрэвжав, Баасандорж, у.з Рагчаа гэх мэтийн хүмүүс цолоо ахиулаасай.., Бүгд цолондоо дүүрэн барилдаж байгаа хүмүүс дээ..,
Аймгуудын наадам ч сүүлийн хэдэн жил чанга болдог болсон доо. Аймгийнх нь харъяат бөхчүүд дээр хотоос томчууд очдог. Энэ жил урьд жилүүдийнх шиг хурц арслан болох гэж бараг л их зүтгэхгүй болов уу, шинэ арслангууд олноор төрөх байх. Учир нь улсын цолонд ойрхон яваа аймгийн цолтнууд аймагт очиж барилдахаасаа илүү улсын наадамд зориулж л бэлтгэл хийх биз. Тэгэхээр харьцангуй шинэ хүмүүс, улсын наадамд одоохондоо дээгүүр барилдахгүй залуучууд түрүүлж, үзүүрлэж, цол авах болов уу л гэж бодож байна даа.
Вамос Аргентина..,
mugi19
Culé
Culé
 
Posts: 2536
Joined: Sun Feb 06, 2011 11:04 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Tue Mar 08, 2011 1:39 am

Chiluun wrote:Энд Архангайн Амарзаяа, Нямдорж, Увсын Ганзориг, Завханы Гончигдамба,Өвөрхангайн Болдбаатар, Батдорж, Төвийн Батчулуун зэрэг аймгийн арслангуудаас аль нэгэн аз нь шовойсон аавийн хүү 5 давчаад зогсож байж мэдэх юм. За тэгээд тухайн өдрийн тэнгэр мэдээд дээр ни хэн мөнгөтэй татаастай нь л цол авна да.Өнөө жил 1024 барилдана эр хүний дотор эмээл хазаартай морь бий дор бүрдээ юм бодож байгаа байлгүй. Түүнээс гадна аймгуудэд хэн хэн түрүүлж арслан болох вэ? гэдэг их сонирхолтой байна өөрсдийн бодлоо хуваалцаач....


Аймгуудад хэн түрүүлэх нь бас л сонин байна. Би бодохдоо, хурц арслангийн төлөөх тэмцэл хүчтэй байх болов уу гэж бодож

За баруун талаас нь эхлэхүл:
Энд сайн барилдах бололцоотой гэж бодсоноо, мөн түрүүлэх ч бололцоотойг бичив..

1. Ховд: а.х Н.Батсайхан түрүүлэх байх, үгүй юм аа гэхэд үзүүрт

2. Увс: Таахад бэрх, а.х О.Гантулга даагаа нэхэх байх аа. За тэгээд Н.Батсуурь, Б.Ганзориг нар очвол их сонин. Н.Батсуурь бараг л очихгүй болов уу. а.з Т.Баасанхүү байна. За ер нь Увс бол их хэцүү дээ. Олон олон сайн залуучууд бий. у.н Төрмөнхийн хүү а.н Хайдав байна.

3. Завхан: а.з Б.Бадамсүрэн эсхүл а.х Б.Ганбаатар хоёрын нэг түрүүлнэ

4. Говь-Алтай: с.з Д.Буянт их сайн барилдана аа.

5. Хөвсгөл: а.х Б.Ганхуяг сайн барилдах байх аа. Жин нэмээд, ер нь их сайн барилдаад байгаа.

6. Архангай: За бас л олон олон хүчтэнүүд бий дээ... а.з П.Баярхүү, а.х Э.Ванданцэрэн, а.н Ж.Бямба-Очир гээд л...

7. Баянхонгор: а.з Б.Буянмөнх байна. Очиж барилдах юм болов уу даа...

8. Булган: Өнгөрсөн жил наадмаа алдсан даа. Энэ жил үгүй биз дээ. а.з Д.Амаржаргал сайн барилдах байх аа. До гарьдын хамаатан гээд байгаа шүү дээ... Мөн а.з Б.Хашбат сүүлийн үед сайн барилдаж байгаа...

9. Сэлэнгэ: ц.з Э.Тулга, а.н Б.Болдбаатар нар сайн барилдаж магад. Гэхдээ хэцүү... Гэвч өнгөрсөн жил наадмаа алдаагүй ээ, а.н Ж.Галдбадрах түрүүлсэн..

10, 11. Дархан-Уул, Орхон: Би таашгүй гэдэг нь л байх: а.н С.Ерөөлтийг сайн барилдаж түрүүлээсэй гэж бодож байна.

12. Төв: Оньсого доо. Гэхдээ наадмаа бас л аваад л байдаг газар. Ч.Батчулуун /2010/, П.Батхуяг /2009/ гээд л... Өнгөрсөн жилийн үзүүр а.з С.Ган-Идэрийг түрүүлээсэй гэж бодож байна. Сайн барилдаж байгаа залуу даа...

13. Өвөрхангай: Бас л тоолж үл барах олон байна. а.н Ц.Чимэддорж, а.з Д.Цэвэлсодном нарыг сайн барилдаасай гэж бодож байна.

14, 15. Баян-Өлгий, Говьсүмбэр: Ёстой үс ч алга....

16. Дундговь: энэ Т.Занданбат арслан болоосой доо. Начин ч үгүй, арслан ч үгүй дуусах вйи дээ..

17, 18. Өмнөговь, Дорноговь: ...............................

19. Дорнод: а.з П.Мөнхбат сайн барилдах байхаа...

20. Сүхбаатар: а.з Б.Сэнгэдорж 3 дахь удаагаа даагаа нэхнэ биз дээ...

21. Хэнтий: с.з Э.Оюунболд гэж сайн залуу барилдаад байгаа. Өсвөрийн... Сайн барилдах байхаа. Цолонд хүрээсэй гэж бодож байна.
Last edited by jalkhanz on Fri Mar 25, 2011 12:29 am, edited 1 time in total.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Tue Mar 08, 2011 1:47 am

my.agapimu wrote: Энэ жил урьд жилүүдийнх шиг хурц арслан болох гэж бараг л их зүтгэхгүй болов уу, шинэ арслангууд олноор төрөх байх. Учир нь улсын цолонд ойрхон яваа аймгийн цолтнууд аймагт очиж барилдахаасаа илүү улсын наадамд зориулж л бэлтгэл хийх биз. Тэгэхээр харьцангуй шинэ хүмүүс, улсын наадамд одоохондоо дээгүүр барилдахгүй залуучууд түрүүлж, үзүүрлэж, цол авах болов уу л гэж бодож байна даа.


Би үүний эсрэг бодолтой байна. Хэрвээ аймгуудын наадам өмнө болж, аймгуудаас бөх авчирж барилдуулна гэж 2006 он шиг зохион байгуулбал, залуучууд аймгууд руу их явна. Ганцан улс даа үзнэ гэсэн нь мэдээж байна л даа. ц.а Ч.Санжаадамба, а.а Ш.Жаргалсайхан гэх зэрэг..............

Тэгэхээр би аймгуудын наадам гал гарах байхаа гэж одож байна...
Амжилтын эрэмбэ маш чухал болсон энэ цагт.
Мэдээж түүнээс өмнө Бүх цэргин наадам байна. Халуухан юм болно оо...
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jal » Tue Mar 08, 2011 11:34 pm

Энэ жил ч нилээн хэдэн хурц арслан төрнө дөө, ялангуяа энэ залуучууд бүгд л хурцлах гэж оролдох байх.
Цол авахыг нь харахыг хүсэж буй хэд хэдэн залуучууд байнаа байна.
Дээр дурьдсан Буянт, Болдгэрэл, а.х Ч.Ганзориг /арслан/, Батсуурь а.н /Арслан/, Бүрэнтөгс /хурц/,Шинэбаатар /хурц/, Батсайхан /арслан/, О.Гантулга а.х /арслан/, Болдбаатар а.н /а.а/,, гм зөндөө л сайхан залуучууд байна.

Бас нэг юм бодоод байгаа Цэргийн харцага гэдэг цолыг нэг хүн аваасай гэж. Ёстой ямар ч хүн авч байгаагүй, тойрч өнгөрсөн цол доо.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby jalkhanz » Wed Mar 09, 2011 2:11 am

jal wrote:Энэ жил ч нилээн хэдэн хурц арслан төрнө дөө, ялангуяа энэ залуучууд бүгд л хурцлах гэж оролдох байх.
Цол авахыг нь харахыг хүсэж буй хэд хэдэн залуучууд байнаа байна.
Дээр дурьдсан Буянт, Болдгэрэл, а.х Ч.Ганзориг /арслан/, Батсуурь а.н /Арслан/, Бүрэнтөгс /хурц/,Шинэбаатар /хурц/, Батсайхан /арслан/, О.Гантулга а.х /арслан/, Болдбаатар а.н /а.а/,, гм зөндөө л сайхан залуучууд байна.

Бас нэг юм бодоод байгаа Цэргийн харцага гэдэг цолыг нэг хүн аваасай гэж. Ёстой ямар ч хүн авч байгаагүй, тойрч өнгөрсөн цол доо.


Сумын заануудаас сайн барилдаж байгаа нь: с.з О.Жаргалсайхан, О.Батжаргал, Г.Ганжад, Б.Энх-Очирхуяг, Н.Золбоо, У.Батгэрэл, Т.Сайханжаргал, О.Үйтүмэн, Б.Энхсайхан нарын зэрэг олон болно. Тиймээс бас л цахиур хагалаад гараад ирэхийг үгүйсгэхгүй. Гэхдээ ерөнхий агуулга гэж бас байна. Тиймээс хэн илүү хөдөлмөр хийнэ, тэр ХҮН...

Хурц арслан хэд хэд төрөх байхаа.

За ЦЭРГИЙН ХАРЦАГА цолонд энэ жил нэг хүн хүрэх биз дээ... Дээрхи залуучуудаас гадна, аймгийн начингууд байна.
Цэргийн наадам ч их юм хэлнэ ээ, бас ч их юмыг шийдэх байхаа...
Аймгуудын наадам өмнө нь болсон ч, эрэмбэнд орохгүй л дээ...
Энэ жил 1024 барилдана, чанар чансаа нэг даваа сул болно гэж тооцвол тэр худлаа... Харин эсрэгээрээ л байна.
http://jalkhanz.blogspot.com/
Та Миний блогт зочлоорой...
User avatar
jalkhanz
 
Posts: 137
Joined: Mon Feb 14, 2011 2:56 pm

Re: Түүхэн тэгш ой олноор давхацсан 2011 оны ТҮҮХЭН НААДАМ..

Postby munkhbayar_AC » Thu Mar 24, 2011 5:07 pm

Энэ жилийн хувьд начин болчоосой гэсэн бөхчүүд
ц/а Санжаадамба
а/а Мөнгөнбаатар
а/а Жаргалсайхан
а/а С.Батсуурь
а/а Д.Энхбат
а/а А.Отгонбаатар
а/а Н.Ганзориг
а/а Цэрэнтогтох
а/а Сангисүрэн
а/а Бүрэнтөгс
а/н Батсуурь
а/а Алтанхуяг
а/а Батчулуун
а/а Чулуунбат Энэ хэд юутай ч начин болцон байхад баярлана даа. Бусад нь бол болоогүй байна оо хөдөлмөрч болоогүй цаг хугацаа ч болоогүй бие нь ч болоогүй байна.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 5 guests
cron