Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby jal » Mon Mar 17, 2014 11:00 am

Билет авчихаад шатан дээр сууж хажуугаар хүн гарахад босож өндөлзөн байз үзлээ, надаас хойш орж ирсэн хүмүүс бүр зогсоогоороо ар араасаа булталзан байж үзэв.. юу гэхээр бөхийн холбооны золь зоосгүй нөхдүүд суудлаасаа илүү билет зардагаа болимоор юм..
Гэхдээ хэдий тийм ч мундаг чансаа өндөртэй, сайчууд цугалсан сайхан барилдаан боллоо..
Завханы хөгшин начин Балжинням залуучуудад хичээл заалаа, 3-ийн даваанд залуу гарьдийн гарыг амраалаа.
Мөнхбаатар арслан бас жудаггүй хогийн гар юмаа, нэгийн даваанд таарсан аймгийн начинаа бараг л зодчихлоо, хоёр дээр таарсан аймгийн начинтай зүгээр давхар шуудагнаас барилдах байхад алсын сүвээнээс бариад араас нь татаад унагаачих юм, тэгснээ хоёр засуул нь нийлж байгаад нөгөө аймгийн начиныг хохино, чамаас том цолтой бөх энээ тэрээ гээд загнаж байгаад элэг бүсийг нь тайлуулчих юм... ингэж онигдоо болж байснаас шулуухан зодогоо тайлчихмаар юм даа.. худлаа гар..
Батмөнхийн гурав дээр Хангайг авсан ам үнэхээр аатай байлаа. Буур Жамъян аварга ингэж хэлсэн юм гэдэг 2дахь удаагаа амлавал даагаа нэхсэн гэж бод, 3 дахь удаагаа амлавал хайна хагалсан гэж бод, харин 4 дэх удаагаа амлавал өс санаж байна хэмээн сана гэж тэхээр Батмөнх ахиад нэг амлавал бүр ч сайхандаа..
Одбаяр бүр хялааж үхчихгээд л байх юм, хурдан барилдсан ч тэр удаан барилдсан ч тэр.. үс энэ тэр халцраад л улам л сонин болоод байх юм, Пүрэвсайхантай барилдах гэж мажийх шахлаа, тэгсэн нөгөөдөх нь инээгээд л амьсгаадахгүй шахуу ккк...
Соронзон гэж нөхөр үргэлж б.зд.а уншаастай, давсан ч даваагүй ч, муу б.зд.аг гээд л..
Хөлийн цэцүүд гэж дуракууд байнаа, Мягаа заан бол ер нь Ховдын бөхчүүдээ л хардаг юм байна, бусад бөхчүүд яах нь үнэндээ түүнд хамаагүй...
Бас эмч нар гэж эрүү өвдөг нь нийлэх шахсан хэдэн өвөгчүүд, тэр талбай дээр хүн бэртэх энэ тэр хамаа алга... хоорондоо хууч хөөрөөд л суугаад байх юм...
Орших харцага сайхан бөх юмаа, барилдаан нь баавартай хийцтэй уран, биеэ зөв авч явдаг, элдэв янзын хэл ам хийгээд байхгүй..
224 гэж жонхуу байнаа, Мөнхбат аварга улсын цолтой бөхтэй барилдахгүй байж байгаад л эхний улсын цолтой бөхтэй барилдахдаа элэглүүлээд унах юм..
Өсөхирээдүй Пүрэвдагва хоёрын барилдаан бол уран мэхийг уралдуулсан хэд хэдэн удаа суун туссан жинхэнэ классик барилдаан боллоо.. Пүрэвдагва бол жинхэнэ тамирчин сэтгэхгүйтэй тэмцэгч, мундаг бөх юм..
За тэгээд Го гарьдийн толгой сийрэг гэж жигтэйхэн юмаа, энэ хүнийг улсын наадамд ахиад дээш үзэхэд гайхах зүйл алга даа.
KTBFFH
User avatar
jal
Дархан аварга
 
Posts: 1339
Joined: Thu Jun 01, 2006 4:47 pm
Location: Orgil uud...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 11:02 am

Пүрэвсайхан гол нь хэнтэй яаж барилдахаа мэдээд бна. Өчигдөр аварга бас эвгүй багалсан. тэгсэн этээ гэхэд их хүчтэй дотуур цохиол суулгангаа алдаж бна лээ. тэгээл барьцыг нь тавиулчиж бна лээ. Гончиг дээр л гэнэ алдлаа. Одбаяр уг нь эхлээд цэрвүүгээс үзчихье гэсэн чинь хонгоддог хүн өөрөө хонгодуулаад балрах гэж бна лээ. тэхээр нь золгоод бүр алуулсан. Сугарааг бол эртээд хүүхэд шиг л хаяна лээшд. барьц сонгодог нөхдийг тэрнээс нь өмнө учрыг нь олчих байхаа. жаахан намхан гэдэг нь л бусдаас дутуу байх, гэхдээ заримдаа бараг давуу тал болох гээд байх шиг бшд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Чуугий » Mon Mar 17, 2014 11:50 am

Оюунболд харцага болсноосоо хойш угаасаа их баавартай болчихсон байсан ямар ч бөхтэй барилдсан бааварлаад л байгаад байдаг байсан.
Гончиг бол гоё байнаа гоё байна наадмаар л ийм байгаасай.
Пүрэвсайханг хаях хүн тоотой хэд л байх шиг байна.
Мөнхбат,Бүрэнтөгс,Гончигдамба,Санжаа,Содном эд нар л байх шив.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon Mar 17, 2014 11:52 am

Мөнхбат заяа нь хаяхгүй байх оо... жин чац ойролцоо... Бяраар нөгөөх нь хамаагүй илүү ккк... Гончиг Содном Санжаа гсн чацархуу улс л хаях байх...
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Чуугий » Mon Mar 17, 2014 11:56 am

Бэлтгэл сайн байвал хаяж мэдэхээр л санагдсан.
Өчигдөр шууд золгоод үзчихсэн нь буруудсан.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby chuluu » Mon Mar 17, 2014 12:01 pm

За өчигдөрийн барилдаан бол үнэхээр чансаа өндөртэй, үзүүштэй, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн сайхан барилдаан боллоо. Хамгийн түрүүнд үзүүр түрүүний бөхчүүдийг магтах нь зүйтэй байх. Үнэхээр өнөө цагийн өнгийг яах аргаггүй тодорхойлож байна. Гончиг бол яах аргагүй хурдан шуурхай барилдаж барилдааны агуулга ч гэсэн сайхан барилдаж байлаа. Пүрэвсайхан гэж ёстой бөх сонирхогч хүмүүсийн хайрыг яаалтачгүй татаж байна. 1 л тунасан бусадад нь бүгдэд нь аманд гараад хаялаа. Өөрөөсөө том цолтой бөхтэй яаж барилдах ухаан бяр техник бол бүгд л байна. Наадамд дээгүүр гарч ирэхэд гайхаад байх зйүлгүй болов уу.
Санжаа гэж муу түлээ бэлтгэл хийхгүй байгаа сурагтай.
Оюунболд гэж залуу хүүхэд удахгүй ааг омог нь нэг дарагдах байлгүй дээ. Ингэж барилдана ч гэж юу байхав. Ямар жудаггүй том толгой вэ. Даанч нутгаас нь хэлээд зөвлөөд заагаад өгөх хүн дутмаг бололтой. /Оюутан билүү. Адьяа багшийн шавь байх. Уг нь Адьяа багш хэлж л байгаа байхдаа. Арай л эрт биеэ тоочихвуу даа/

Өчигдөрийн барилдаан үнэхээр сайхан боллоо
Сайхан сэтгэлт Монгол түмний өлмий бат оршиг...
User avatar
chuluu
 
Posts: 1628
Joined: Wed Mar 13, 2013 11:07 am
Location: @Цэнхэр гариг

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Mon Mar 17, 2014 2:24 pm

Пүрэвсайханы гар үнэхээр мундаг юмаа, өчигдөр манай Одбаярыг тасдаад хаячих дөхлөө. Гэхдээ Одбаяр барилдаанч байна лэ, золгонгуут сэгсчиж цээжээ гаргаад байна лэ.

Уг нь сэрүүнээс нэг л барьцандаа хүрсэн бол бас л эвгүйтгүүлж мэдэхээр байна лэ. Пүрэвсайхан нэг гараагаа зүгээр сугадаж түлхээд байна лэ. Бас л их бяр шүү :mongol:
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Yago » Mon Mar 17, 2014 2:45 pm

224 бөх чинь 32 бөхийн барилдаан, тэр нь нэг сумын наадмын барилдааны цаг хэмнэж байгаа биз дээ бараг? :smile:
Өчигдөр 20 аймгийн начин эрэмбээрээ хасагдлаа гэж байна лээ.
8 дээр л ганц хүн гоц мөргөх чинь боломжийн юм биш үү.
ArseNtus
User avatar
Yago
 
Posts: 2596
Joined: Mon Aug 16, 2010 10:50 am
Location: EnergySolutions Arena

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 3:22 pm

Yago wrote:224 бөх чинь 32 бөхийн барилдаан, тэр нь нэг сумын наадмын барилдааны цаг хэмнэж байгаа биз дээ бараг? :smile:
Өчигдөр 20 аймгийн начин эрэмбээрээ хасагдлаа гэж байна лээ.
8 дээр л ганц хүн гоц мөргөх чинь боломжийн юм биш үү.

1-рт Цагааны хэлдэг шалтгаан үнэн
2-рт 1 давсан 16 гэх мэт шөвгийн 8-д үлдсэн 1 бөх хүртлэх 31 бөхийн байг хэмнээд байгаам, 2 ахын кармаруу гэсэн үг. /256, 224 бөхийг адил л тооны үзэгч үзнэ шүү дээ :ногоон: /
3-рт цаг хэмнээд юу шалихав. тачигнаад дуусдаг а/н, шилдэг с/з-уудыг хасчиж байгаам, магадгүй бүр удаашраад ч байгаам билүү :ногоон:
4-рт шударга бус байдал бий болж байгаам, 1 хүн тэр дээр даваанд зүв зүгээр даваа авчиж байгаам. 224 барилдсан стат харсан чинь гоц мөргөсөн нөхдийн бараг 80-90 хувь нь үзүүр түрүүнд хүрсэн бна лээ. аргагүй шд, чухал даваанд гар амар давчиж байгаам чинь. үлдэж чадаагүй нь угаасаа үлдэхээргүй олхиогүй гарууд бна лээ :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Mon Mar 17, 2014 3:31 pm

мм зөв зөв өчигдөр иймэрхүү барилдаан болж уу?
ууг нь олон бөхөө барилдуулбал зүгээр байдаг

ккк сая фб бөхийн группт нэг залуу ингэж бичиж: Пүрэвсайхан их спортоор явуул олимп дэлхийн аварга болчих юм бишүү гэсэн чинь доор нь ийм сээгий байнашдээ:
Тэнд шалгалт сайн хийнэшдээ гэсэн :-o :-o :-o
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Mon Mar 17, 2014 3:33 pm

өө ориг пост нь энэ юм байна

Дашням Б: Purevsaihan nachin ikh sportod orvol yadag yum bol judo -100kg d oruulval olon ch delhiin bolon olimpiin medal baigaa yum shig sanagdah yum
Naranbaatar Purev: tend ni shalgalt ihtei l de
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon Mar 17, 2014 3:37 pm

Хэхэ уг нь бол Жудогоор -100д Чөлөөтөөр 96д барилдаж болхоор л доо жин нь... тэгээд үнэхээр энэ нь үнэн хүч бяр бол орчихсон байхад эдлээд эдлээд явчихмаар ш дээ... 130-150 кг улсыг бярдаж барилдаж байгаа хүнд бол жингийнхэн нть инээдэм байлгүй дээ... :ногоон:
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40725
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Mon Mar 17, 2014 3:38 pm

харин тийх ингээд барилдаасай ккккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby jugder_08 » Mon Mar 17, 2014 3:42 pm

Бярдуулахгүй, зүүн ташаатай хөмөрдөг хүн л хаяад байх юм биш үү Пүрэвсайханг
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby magicman » Mon Mar 17, 2014 3:44 pm

Yago wrote:224 бөх чинь 32 бөхийн барилдаан, тэр нь нэг сумын наадмын барилдааны цаг хэмнэж байгаа биз дээ бараг? :smile:
Өчигдөр 20 аймгийн начин эрэмбээрээ хасагдлаа гэж байна лээ.
8 дээр л ганц хүн гоц мөргөх чинь боломжийн юм биш үү.


Бөхийн холбоо 4 уулын хишиг барилдаан гэж 256 барилдуулдаг. Тэрнээсээ зэрэглэл бууруулах гээд л 224 барилдуулж байгаа байх.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby crusader » Mon Mar 17, 2014 4:32 pm

ажлаар мөн таньж мэддэг бүх л хүмүүс Пүрэвсайханг л яриад байна. аргагүй олныг шуугиулж байнаа 2014 он гарснаас хойш.
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby J@x » Mon Mar 17, 2014 4:37 pm

За тэр тарьдаг марьдаг дээр нотлогдоогүйээс хойш нээх мэдэмхийрээд яахав. Батлагдвал тэр биз. Угаасаа л бүгд хэрэглэж байгаа юм бол тэдэн дундаасаа цойроод гараад ирж байгаагаас хойш.
Үнэхээр шуугиулж чадаж байна. Бие жижиг байж томчуудтай сайхан барилдаад байгааг харахаар дэмжихгүй байхын арга алга аа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13313
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby crusader » Mon Mar 17, 2014 4:39 pm

харин тиймээ. бүгд л их бага хэмжээгээр сэргээш хэрэглэж байгаа байх.
Пүрэвсайхан бол олны дундаас ёстой л цойлж байнаа. фэнүүд нь гэрлийн хурдаар нэмэгдэж байх шиг байна
You can't stop my shine.........
User avatar
crusader
Forever Interista
 
Posts: 6860
Joined: Thu Oct 22, 2009 7:33 pm
Location: Милан

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 4:43 pm

J@x wrote:За тэр тарьдаг марьдаг дээр нотлогдоогүйээс хойш нээх мэдэмхийрээд яахав. Батлагдвал тэр биз. Угаасаа л бүгд хэрэглэж байгаа юм бол тэдэн дундаасаа цойроод гараад ирж байгаагаас хойш.
Үнэхээр шуугиулж чадаж байна. Бие жижиг байж томчуудтай сайхан барилдаад байгааг харахаар дэмжихгүй байхын арга алга аа

crusader wrote:харин тиймээ. бүгд л их бага хэмжээгээр сэргээш хэрэглэж байгаа байх.
Пүрэвсайхан бол олны дундаас ёстой л цойлж байнаа. фэнүүд нь гэрлийн хурдаар нэмэгдэж байх шиг байна

Дээр нь Дагватай асуудал болсноос хойш зан ааш ч их сайхан, тахим өгч авахдаа ч их ёсорхуу, барилдахдаа ч элдэв сонин үйлдэлгүй барилдаад байгаам.
Барилдаан эхлэхэд зарлахад хүмүүс аймаар шуугиж нтр. Хангай дээр бас хөөрхөн чимээ гараад байсан.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Tommy » Mon Mar 17, 2014 4:54 pm

magicman wrote:
Yago wrote:224 бөх чинь 32 бөхийн барилдаан, тэр нь нэг сумын наадмын барилдааны цаг хэмнэж байгаа биз дээ бараг? :smile:
Өчигдөр 20 аймгийн начин эрэмбээрээ хасагдлаа гэж байна лээ.
8 дээр л ганц хүн гоц мөргөх чинь боломжийн юм биш үү.


Бөхийн холбоо 4 уулын хишиг барилдаан гэж 256 барилдуулдаг. Тэрнээсээ зэрэглэл бууруулах гээд л 224 барилдуулж байгаа байх.


Том цолтой бөхчүүдийн ирцийг сайжруулахын тулд дээд даваанд гоц мөргүүлж амрааж байгаан гэж би хаа нэг газраас сонссон юм байна.
Залуу нас амьдрал хамгийн амттай
User avatar
Tommy
The Kop
The Kop
 
Posts: 717
Joined: Sun Jan 29, 2012 2:35 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Mon Mar 17, 2014 5:10 pm

Tommy wrote:
magicman wrote:
Yago wrote:224 бөх чинь 32 бөхийн барилдаан, тэр нь нэг сумын наадмын барилдааны цаг хэмнэж байгаа биз дээ бараг? :smile:
Өчигдөр 20 аймгийн начин эрэмбээрээ хасагдлаа гэж байна лээ.
8 дээр л ганц хүн гоц мөргөх чинь боломжийн юм биш үү.


Бөхийн холбоо 4 уулын хишиг барилдаан гэж 256 барилдуулдаг. Тэрнээсээ зэрэглэл бууруулах гээд л 224 барилдуулж байгаа байх.


Том цолтой бөхчүүдийн ирцийг сайжруулахын тулд дээд даваанд гоц мөргүүлж амрааж байгаан гэж би хаа нэг газраас сонссон юм байна.


kkk, хүмүүс энэ 224 дээр юунд нь ач холбогдол өгнө вэ?
Надад бол зүгээр л байна. Том цолтонгуудын ирц нэмэгдэж байна.
Том цолтонгууд ирэхийн хирээр бөхийн барилдаан сонирхолтой болж байна шүү дэ. Хэдэн аймгийн начин, сумын заан хасагдаа л биз.

Бид сумын цолтнуудын барилдааныг биш, том цолтнуудын хэрхэн хоорондоо баридахыг харах гэж шимтэн үздэггүй билүү?
Хэрвээ хүн үнэхээр л бөх үзэх гэж байгаа бол сумын цолтнуудын барилдаан гэж гоё юм байна шүү дэ.

Би энэ 224 бол асуудал биш гэж бодож байна. Бас том цолтой хүн, цолныхоо хишгийг хүртэж байг л дэ. Монгол бөхийн л уламжлал юм чинь.

Харин бөхийн холбоонд шүүмжлүүштэй асуудал бол яаралтай камержуулах явдал.
Тэгээд залуу хүмүүсээр хөлийн цэц хийлгүүлэх. Заавал тэр нь бөх байсан хүн байх албагүй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby magicman » Mon Mar 17, 2014 6:57 pm

Наад камерны асуудал чинь өнөөдөр олон нийтийн сүлжээгээр яригдаж байна.
User avatar
magicman
 
Posts: 507
Joined: Sun Oct 03, 2010 2:18 pm
Location: Иргэн нь болсноороо бахархдаг МОНГОЛДОО

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 7:33 pm

ичтэл нь шейрлэ гэдэг үг байсан уу?
тэрийг хэрэглэмээр байгаа сэдэв дээ.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Гүртэн » Mon Mar 17, 2014 8:25 pm

Takanohana_Nowitzki wrote:ичтэл нь шейрлэ гэдэг үг байсан уу?
тэрийг хэрэглэмээр байгаа сэдэв дээ.

Хо манай Така чинь хэрэглэж сурч байгаа юм уу? Гэгээрч байгаа юм байна даа.Good job. :-D
УС байхгүй бол амьдрал байхгүй. Усаа хайрлая!
User avatar
Гүртэн
 
Posts: 2555
Joined: Thu Jun 02, 2011 9:48 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Mar 17, 2014 8:28 pm

Гүртэнгийн хар wrote:
Takanohana_Nowitzki wrote:ичтэл нь шейрлэ гэдэг үг байсан уу?
тэрийг хэрэглэмээр байгаа сэдэв дээ.

Хо манай Така чинь хэрэглэж сурч байгаа юм уу? Гэгээрч байгаа юм байна даа.Good job. :-D

аа хүмүүс тийм үг байдаг л гээд байсан шд :ногоон:
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17457
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests