Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bold9 » Fri Apr 24, 2015 8:07 am

хаха, тийм амар уу..
Bold9
RED ARMY
 
Posts: 2732
Joined: Thu Apr 24, 2008 5:06 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri Apr 24, 2015 10:35 am

мэх зааж өгөө байлгүй дээ ххаха
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Fri Apr 24, 2015 10:37 am

Dondogoo wrote:мэх зааж өгөө байлгүй дээ ххаха

Мэх зааж өгөх ямар холбоо бна тэгвэл?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Брон » Fri Apr 24, 2015 10:39 am

Ер нь энэ 2 адилхан царайтай байх учир нь юунд байна?
LeBron James - 4 times NBA champion...
User avatar
Брон
The Kop
The Kop
 
Posts: 1686
Joined: Wed Oct 21, 2009 4:06 pm
Location: Wherever

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri Apr 24, 2015 11:40 am

Takanohana_Nowitzki wrote:
Dondogoo wrote:мэх зааж өгөө байлгүй дээ ххаха

Мэх зааж өгөх ямар холбоо бна тэгвэл?


Яахуу дээ Ба аваргын найз учраас нутгийн нь ганц одод ганц нэг юм хэлж өгөө биз ккк
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby hosko » Fri Apr 24, 2015 11:58 pm

Бөхийн барилдааныг 4236 камераар шүүх ПОПУЛИСТ ЯРИА

Б.ДОРЖСҮРЭН

Монгол үндэсний бөхийн барилдааны дүрэмд “Барилдаж буй бөхийн хэн нэг нь толгой, тохой, өвдөг, их биеийн аль нэг хэсгээр газардсан бол унасанд тооцно” гэж заасан байгаа. Дүрмийн дагуу унасанд тооцогдохоор хэн нь эхэлж газардав гэдгээ барилдаж буй бөхчүүд, тэр тусмаа ойчсон нь мэдэхийн дээдээр мэдэж байдаг. Гэтэл “өөрийн сайнд бус өрсөлдөгчийн мууд найдна” гэдгийн үлгэрээр, ялагдаж ойчсон атлаа засуул, хөлийн цэцүүд өөрийг нь унасныг хараагүй байх болов уу гэсэн горьдлогоор тахимаа өгөхгүй маргаад зогсчихдог бөхчүүд цөөн боловч байна. Тэдгээр цөөн тооны бөхчүүд унасан атлаа унаагүй гэж булхайцан Монгол бөхийг барилдахаас бусдаар өөрсдөөс нь илүү мэддэг үзэгчдэдээ нэр хүндээ алдан гологдоно. Нэгэнт ийнхүү гологдож “жудаггүй бөх”-ийн албан бус жагсаалтад орсондоо бантахдаа шударга шүүсэн засуул, хөлийн цэцүүдийг буруутган хэл ам гаргана. Тухайн барилдаанд бантахдаа гаргасан зохисгүй ааш авир, үйл хөдлөлөө дараа нь үргэлжлүүлэхгүй, тэгсхийгээд зогсоох бөх ч байна. Зогсоохгүй удаа дараа давтах нэгэн ч байна.
Энд сайны жишээгээр улсын начин Б.Сугаржаргалыг нэрлэе. Жүдо бөхийн +100 кг жингийн бөх тэрээр 2012 оны улсын начин болсон хүчтэн. Өнгөрсөн 2014 оны наадмын 3-ын даваанд учраа бөхтэйгээ хаялцах барьц авах үедээ өөрөө алдаа гаргаж унасан бөгөөд үүндээ “шатаж” хөлийн цэц, Ардын багш, гавьяат тамирчин Д.Сэрээтэр харцагыг шанаадсан. Жүдо бөхийн тамирчин шүүгчдээ гар хүрсэн нь дэлхийд анхны үйлдэл байж мэднэ. Тухайн үед төв цэнгэлдэхэд нийтийн хэв журам зохицуулж байсан цагдаагийн хэлтсээс Б.Сугаржаргал начинг “олон нийтийн газар танхайрсан хэрэг”-ээр байцааж, хохирогч Д.Сэрээтэр гавьяатаас мэдүүлэг авах болов. Тэднийг цагдаад дуудагдан явах замд Б.Сугаржаргалын хамаатан гэх нэгэн залуу “Чамайг ална, чиний амь миний гарт байгаа шүү” гэж гавьяатыг сүрдүүлж хэл амаар доромжлоод улсын начны нэр хүндийг хажуугаас нь бүр унагаж орхиж билээ.
Түүнээс нэлээд хойно улсын начин Б.Сугаржаргал нэгэн найрын газар Ардын багш Д.Сэрээтэр харцагатай тааралдаад “Дүүгээ муухай зан гаргасан бол уучлаарай” хэмээн уучлал гуйжээ. Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсан, олимпийн наадам, дэлхийн аваргын хүрэл медальт Д.Сэрээтэр харцага “Залуу хүн буруугаа ухаарч, ингэж уучлал гуйж сурах нь зүйтэй” гэж зөвлөсөн байдаг.
Монгол бөхийн өргөөнд болдог дөрвөн уулын барилдааны үеэр улсын начин Б.Сугаржаргал давааныхаа боорцогноос хөлийн цэцээр ажиллаж байгаа Д.Сэрээтэр харцагад өгч байгааг харахад үзэгч бидэнд гоё л харагдаж байна лээ. Харин Монголын Жүдо бөхийн холбоо (МЖБХ)-ны ерөнхийлөгч, гавьяат тамирчин Х.Баттулга нь дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж явсан алдарт бөх Д.Сэрээтэр гавьяатад гар хүрсэн Б.Сугаржаргалын хувьд Монголын жүдогийн татамид гишгэх эрх байхгүй гэсэн утгатай өгүүлбэрээр жиргэсэн юм. Монголын Үндэсний бөхийн жаяг дэгийн багийн түүхэнд нэрээ үлдээсэн, нэртэй засуул Халтмай агсны том хүү гавьяат тамирчин Х.Баттулга нь твиттерт 135 мянган дагагчтай гэхээр, ийм олон хүнд ийм мэдээлэл хүрсэн гэсэн үг. Гэхдээ энэхүү жиргээг Монголын Жүдо бөхийн холбооны албан ёсны байр суурь биш, УИХ-ын гишүүн “женко” Х.Баттулга гэдэг хувь хүний үзэл бодол гэсэн өнцгөөс бөхөө хайрладаг, алдаагаа засч чаддаг залуу хүнд ууч сэтгэлээр ханддаг монгол зантай олон хүн харж, бодож байгаа билээ.
Монголын Үндэсний бөхийн холбоо (МҮБХ) г байгуулснаас хойш 25 жил болжээ. МҮБХ энэ хугацаанд урьд нь Монгол бөхөд байгаагүй 50 шинэ зүйл хийсэн байна. МҮБХ гэсэн Төрийн бус байгууллага байгуулсан нь гэхэд өөрөө шинэ зүйл л дээ. Цөөн тооны бөхчүүд энэ 50 шинэ зүйл дээр нэмж “барилдааныг камераар шүүдэг болго” гэж МҮБХ-г шаардаад байгаа. Тэдгээр “50+1”-ийг яриад байгаа бөхчүүдийг харахаар тэдний олонхи нь нөгөө уначихаад унаагүй гэж булхайцдаг нөхдүүд байх юм.
Нар дандаа хиртдэггүй, заримдаа сар хиртдэг гэдгийг бодолцоод тэднийг “жудаггүй бөх”-ийн албан бус жагсаалтад орсныг үл харгалзан саналыг нь тунгаан бодож үзлээ.
Монгол Улс 21 аймаг, 331 сумтай, нэг нийслэл хоттой. Үндэсний их баяр наадмын хуулиар жил бүрийн 7 дугаар сарын 11-13-нд Улсын баяр наадам нийслэлд болж 512 (эсвэл 1024) бөх, аймгийн наадам аймгийнхаа төвд болж 128 (эсвэл 256) бөх, сумын наадам сумдаа болж 64 бөх барилдах ёстой. Тэгэхээр барилдааныг камераар шүүе гэвэл бөх барилдах нийт 21+331+1 нийт 353 талбайд бичлэг хийх техник хэрэгсэл байрлуулах болж байна. Оптикийн онолоор, физикийн салбар шинжлэх ухааны анхан шатны аргачлалаар тооцоход нэг талбайд 12 ширхэг камер зайлшгүй байрлуулах ёстой. Талбайн гадуур 30 градусын зайтайгаар 12 камер зоож тойргийн 360 градусыг дүүргэсэн үед л талбайд болж байгаа үйл явдлыг 100 хувь бичиж авах боломж бүрдэнэ. Гэхдээ энэ бол зөвхөн магадлал.
7 дугаар сарын 11-нд орон даяар эхэлдэг наадмын 353 талбай дээр тус бүрт 12 буюу нийт 4236 камер зоох хэрэг гарна. Энд байрлуулах биш зоох гэсэн үйл үг хэрэглэсний учир нь, Сүмо бөхөд дэвжээгээ өргөж засаад камераа бөхчүүдийн гишгэж байгаа төвшинд байрлуулдаг бол манайд эсрэгээрээ камераа газар ухан доошлуулж дуран нь талбайн зүлэгтэй нэг төвшинд байхтай холбоотой юм. Камер суурилуулах 4236 нүх ухах ажил, камер ажиллуулах 4236 зураглаач, 4236 камер худалдан авах үнэ өртгийн тооцоо, хүндрэлийг бүгдийг орхиё. Хамгийн харамсалтай нь камер нь дэвжээн дээр ганцхан барилдаан шүүхэд, 100 хувь бичлэг хийхэд маш тохиромжтой. Харин наадамд барилдахаар зүүн баруун талаас гарсан 32 бөх, бөхөө засч байгаа 32 засуул, нийт 64 хүний 128 хөл (гутал) нөгөөх талбайн төвшинд байгаа камерын дуранд орж халхлаад барилдааныг 100 хувь цэвэр бичиж авах боломжийг шууд үгүйсгэдэг байх юм.
Зарим хүн 32 засуулыг талбайд гаргахгүй бол камерын дуранг халхлах хөлийн тоо 128-аас 64 болон хоёр дахин буурна гэж бодож болох билээ. Дахиад л харамсалтай гэж хэлэхээс өөр аргагүйд хүрч байна. 1955 онд засуулгүй бөх барилдуулсан байдаг. Бөхийн барилдааныг 100 хувь үзэхэд засуул хаагаад байна гэсэн үндэслэлээр Монгол бөхөд шинэчлэл хийж засуулгүй барилдаан явуулж үзжээ. Барилдах гэж байгаа хоёр бөх зүүн баруунаас гарч ирээд өөрийн талын ширээн дээр малгайгаа авч тавьчихаад барилддаг байв. Гэтэл засуулгүй бөхчүүд барилдахаасаа илүү харилцан яриа хөөрөө өрнүүлээд болдоггүй гэнэ. Нөгөө хоёр бөхийг үгсэн тохирч хоорондоо яриад байна уу, эсвэл хэрэлдээд байгаа юм уу, ерөөсөө үнэн хүчийг үзэн барилдаж байгаа эсэхийг мэдэх аргагүй, хянан зохицуулах ямар ч боломжгүй гэдэг нь харагдсан байна. Эцэст нь ямар ч утгагүй шинэчлэл юм байна гэдгийг ойлгоод хуучнаар нь уламжлалын дагуу бөхчүүдийг засуултай барилдуулдаг болсон ажээ.
Эцэст нь хэлэхэд, камераар бөхийн барилдаан шүүх тухай яриа гаргах нь тэдгээр хүмүүсийг оптик бол хоёр хэмжээст гэсэн анхан шатны мэдлэггүй юм байна, эсвэл улстөрчдийн муу үлгэрлэлд автсанаас даган дуурайж популизм хийж байна гэсэн дүгнэлтэд хүргэж мэдэх нь ээ. Чихэнд чимэгтэй ямар ч хамаагүй амлалт өгдөг, ярьдаг, гэхдээ түүнийхээ хариуцлагыг хэзээ ч хүлээдэггүй улстөрчийг популист гэдгийг Монголын улс төр бүрнээ ойлгуулсан цаг үе бидэнд тохиож байгаа билээ.
Популист бөхчүүдтэй болох аваас ЮНЕСКО-д бүртгүүлсэн Монгол наадам, Гиннест бүртгүүлсэн Монгол бөх өөрөө дэлхийд муухай харагдана.


:-o :-o :-o :-o
The Spurs are always in the Draft like Ladies First... and then destroys them from the back...
User avatar
hosko
La Furia Roja
 
Posts: 15216
Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Sat Apr 25, 2015 8:13 am

Ter chigeere bantna gdg l ene bhda.
Bohiin orgoond 4 kamer, stadiond 8 kamer l bhd bolno biz.
Ter aimag sum ntrd kamert orooguig ulamjlalaaraa shuune biz.
Ugaasaa damjuulj bga tv-teigee hamtrahad yamar ch zardal garahgui bh.
Iim muihar erguu teneg bh gj
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16705
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby ider » Sat Apr 25, 2015 8:45 am

"УИХ-ын гишүүн “женко” Х.Баттулга гэдэг хувь хүний үзэл бодол гэсэн өнцгөөс бөхөө хайрладаг, алдаагаа засч чаддаг залуу хүнд ууч сэтгэлээр ханддаг монгол зантай олон хүн харж, бодож байгаа билээ."
юу хуцаад байгаа с** вэ. Женко-с үлгэр аваад тэр заваарсан бүдүүн гахайг тэр чигээр нь хөөх байтал дүүрчихсэн здак вэ. Холбоо нь ийм дуракуудаар дүүрчихсэн гэхээр доройтлын доройтол болчихсон байгаа юм байна даа. яана даа Монгол бөх
ider
 
Posts: 1716
Joined: Thu Sep 03, 2009 10:36 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Mon Apr 27, 2015 9:28 am

Яаана да бөхийн холбоо минь. Энэ доржсүрэн гэж нөхөр арай л бишээ. Энэ хүн бөхийн холбоонд ажилладаг юм байх да? Хэхэ

Технологийн эрин зуунд амьдарч байж ядаж л жаахан ч гэсэн техникийн шийдэл гаргаад дүрэмтэйгээ уяж болдоггүй л юм байх да.
Ядаж бөхийн өргөөнд 4 камер хэрэгтэй байна шүү дэ.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Thu Apr 30, 2015 4:46 pm

Начин, харцагуудын халз болохым бшд. Энэ жил харцагууд нь лаах биз дээ, Дагваас өөр тогтвортой үзэж байгаа начин бна уу даа.
Орших, Ирээдүй, Содном, Сайхан, Обо тэгээд Цацаа юу Дарваан уу гээл 6 болох нь.
Нөгөө талд Энхбат, Дагва, Одбаяр, Амарзаяа 4 бол баараггүй орох биз, Баянмөнх, Сангисүрэн, Чулуунбат, Цэрэнтогтох, Баасанхүү, Батчулуун, Лха-Очир нараас орох байх, Сугаржаргал лайг оруулахгүй биз. Харцагуудын форм аймаар байгаа даа.

Заанууд гардиудтай үзвэл уг нь. Санжаа, Өсөхөө, Баасандорж/Санчир, Батмөнх, Соронз гэж байгаал Рагчаа, Ганбаа, Гончиг, Жагай, Батэрэй гээл үзвэл бас.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Оргил » Fri May 01, 2015 8:23 am

Takanohana_Nowitzki wrote:Начин, харцагуудын халз болохым бшд. Энэ жил харцагууд нь лаах биз дээ, Дагваас өөр тогтвортой үзэж байгаа начин бна уу даа.
Орших, Ирээдүй, Содном, Сайхан, Обо тэгээд Цацаа юу Дарваан уу гээл 6 болох нь.
Нөгөө талд Энхбат, Дагва, Одбаяр, Амарзаяа 4 бол баараггүй орох биз, Баянмөнх, Сангисүрэн, Чулуунбат, Цэрэнтогтох, Баасанхүү, Батчулуун, Лха-Очир нараас орох байх, Сугаржаргал лайг оруулахгүй биз. Харцагуудын форм аймаар байгаа даа.

Заанууд гардиудтай үзвэл уг нь. Санжаа, Өсөхөө, Баасандорж/Санчир, Батмөнх, Соронз гэж байгаал Рагчаа, Ганбаа, Гончиг, Жагай, Батэрэй гээл үзвэл бас.

энүүгээр нэг удаа фантазигийн тойрог хийж байсан байхаа.. тэрийгээ хийвэл яасын.. хэзээ болох вэ.. эртхэн ярилцаад эхлүүл..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri May 01, 2015 8:51 am

Тийшдээ драфлаад нтр байсан шдээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Fri May 01, 2015 10:09 am

Тэр үед ч бүгд мундаг идэвхитэй байлаа шдээ, өө би тэрэнтэй үзье гээл бараг бага цолтой нь томыгоо амлах шахуу юм болоол, тэгээл драфтаа сайхан хийгээл болчиж байлаа шд. Одоо 30 хэдэн хүнээс ихдээ 10 хүн л ам авч байшд.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Оргил » Fri May 01, 2015 10:10 am

багачуудийн ам авах боломж юмдаа.. юу ч гэсэн ярилцаад үзвэл яасан юм..
Die Roten ist die beste
Оргил
Шарков
Шарков
 
Posts: 17009
Joined: Tue Jul 14, 2009 11:48 am
Location: AWD arena

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri May 01, 2015 10:16 am

драфт бол үнэхээр сонирхолтой гоё л санагдаж байсан би одоо хэнтэй тоглож байсын болдоо мартааск
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Tseveenjav » Fri May 01, 2015 11:43 am

ХҮмүүсийн идэвхи яагаад сулраад байна. Миний бодлоор бол дүн удаан бодох, Бас багаар гал болдог байснаа больсонтой холбоотой байх гэж бодож байна.
Драфтаа хийе хийе сонирхолтойшдээ.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Fri May 01, 2015 11:47 am

Хэзээ болох, хэн хэн орохыг нь мэдчих хүн бна уу? Тэгээд фантазигийхаа сэдэвт ярих уу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri May 01, 2015 11:53 am

5 сарын 10 хавьцаа юм шиг байна тулчихсан байхад хугацаа нтр тодорхойгүй мяа юмаа энэ МҮБХ билүү өөр хүмүүс ЗБдээд байдаг билүү?

Начингийн багт: Пүрэвдагва, Сангисүрэн, Баасанхүү, Энхбат, Лха-очир, Цэрэнтогтох, Батчулуун, Батзаяа/ ккк сүүлийн үед сайн байгаашдээ хөөрхий/
Харцагын багт: Содномдорж, Өсөх-ирээдүй, Пүрэвсайхан, Оюунболд, Бат-орших, Даваабаатар, Цацавшир, өөр чинь харцагуудаас сайн байдаг нь хэн билээ дээ Амартүвшин байж болохын

8vs8 болгоод 16 барилдуул гоё юм шигээ ид сайхан барилдаж байгаа бөхчүүлээ бүгдийг оролцуулаад тэгэхгүй 5 5 гэхээр хэнийгээ хасах уу хэнийгээ оруулах уу гээд хэцүү юмаа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Tseveenjav » Fri May 01, 2015 11:57 am

Харцага начингуудын халз барилдаан ирэх сарын 18-ны даваа гарагт болох тов гарчээ. Харцагуудын багийн нэрс бараг тодроод байгаа бөгөөд Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй. А.Цацабшир, Ц.Содномдорж, Б.Пүрэвсайхан, Э.Оюунболд нар оролцох болжээ. гэж нүүр ном дээр хийморийн админ бичжээ.
Монголын их амар амгалан.
User avatar
Tseveenjav
 
Posts: 389
Joined: Fri Feb 17, 2012 6:02 pm
Location: Ulaanbaatar

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Fri May 01, 2015 12:01 pm

6x6 л гэж үздэг л дээ. Харцагуудын эхний 5 бол тод л доо, 6 дахь харин Цацаа юу Даваабаатар уу гэсэн Цацаа л вм бна, тэр нь ч дээр биз, өнөөх нь форм нойл байгаа биз дээ.
Начингууд харин бат орчих начин Дагва л бна. Бусад нь тэгээд ойролцоо хэдэн гар бна даа. Өмнөх дээр нь начингууд дандаа илүү харагдаад байдаг байсан, энэ удаа бараг шаансгүй байх өө.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri May 01, 2015 1:44 pm

Даваабаатрыг л оруулмаар байна ууг нь хэн хэнээсээ илүү хэд давахдаа биш гоё гоё уран барилдаан л үзэх нь чухал биздээ
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Fri May 01, 2015 1:52 pm

Маниуст бол тийм, цаадуулд чинь бол өөр шд, ялж бооцоогоо авах л чухал биз.
Анхны барилдаанд начингуудын багт байсан хүмүүсээс Лхагвадоржоос бусад нь цолоо ахиулсан бна гэсэн шүү. Эрхэмбаяр аварга, Батэрэй гарди, Ирээдүй, Цацаа, Содном харцага болсон. Гэтэл нөгөө талаас нь ганц Мөнхбат л цолоо ахиулсан, бусад нь харцагаараа байгаам бна лээ. Бас сонин тохиолдол.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri May 01, 2015 1:56 pm

Амарын Батмөнх начин маань гэмтээгүй байсан бол мундаг шүү
Начингууд нээрээ мяа байнаа
Харцагууд заануудтай халз байвал гоё юм болох юм байна доо Санжаа Өсөх Батмбөнх нтр гээл заанууд чанга байна даа
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Fri May 01, 2015 2:03 pm

Заанууд харцагуудтай барахгүй ээ. Наад 3 дээр чинь Соронз, тэгээл Баасандорж байвал бна, эсвэл Санчир. Тэхээр хэцүү харагдаж байгааздээ? Тэрнээс заанууд гардиудтай 5 вс 5 гээл үзчихмээр байгаан, Батэрэйн гэмтэл гайгүй бол гоё тулаан болох байх.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17456
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri May 01, 2015 2:08 pm

начингуудаас л дээр үзнэ дээ бараг
гарьдуудтай байвал бас боломжийн юм байна шүү
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 13 guests