Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Өсөхбаяр » Fri May 10, 2024 8:53 pm

Энэ Бадарчийн асуудал Хангайд л илүү харамсалтай санагдаж байгаа байх даа. Баянмөнх начин, Даш харцага, Сүхбат заан, Бямба-Отгон Арслан цолтой болж харин Хангай чимэг нэмэх нь л дээ. Харамсалтай байгаа нь Хангай л байх даа. Даян болчих байсан наадам байж дээ
Ч.Өсөхбаяраас
User avatar
Өсөхбаяр
Argentina's fan
 
Posts: 10207
Joined: Sun Jul 31, 2011 3:59 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Шепперд буш » Sat May 11, 2024 1:54 pm

Өсөхбаяр wrote:Энэ Бадарчийн асуудал Хангайд л илүү харамсалтай санагдаж байгаа байх даа. Баянмөнх начин, Даш харцага, Сүхбат заан, Бямба-Отгон Арслан цолтой болж харин Хангай чимэг нэмэх нь л дээ. Харамсалтай байгаа нь Хангай л байх даа. Даян болчих байсан наадам байж дээ
Бадарч сүүлдээ юу хийж байгаагаа мэдэхээ байлаа.Ичиж үхмээр.Зүгээр л хүлээн зөвшөөрөөд 1жил бан аваад болчих газар.Суурь аварга шиг заль гаргаад шийдэж чадсангүй дээ.Хөлдүү гар бөх сонирхогчдыг сайхан доромжлох юм аа.Хэлэх ч муу үг алга.
Шепперд буш
 
Posts: 931
Joined: Sun Mar 01, 2015 11:06 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby El Payaso » Mon May 13, 2024 1:31 pm

Бадарч харин хөгийн эр бна оо.

Хангай харин сайхан аварга юм аа. Допинг дээр хэлж бичиж байгаа нь ч өнгөрсөн наадмаас хойш босоо шахуу барилдаж байгаа нь ч бяр хүч талаасаа ч ёс жудаг талаасаа ч сайхан цолондоо эзэн болсон аварга юм байна. Одоо тэгээд наадмаар хамгийн өндөр магадлалтай нь л орж ирэх нь ахиад. Сүхбат азтай. Хар залуугаараа заан гэж барилдаж эхлэх нь. Бямбаотгон хоёрхон наадамд барилдаж үзээд шууд арслан цолтой боллоо. Бүрэнтөгсийн амжилтыг давтав уу. 22 оны наадмын өмнө аймгийн заан байсан бөх шүү дээ.
Vamos Argentina!!!
User avatar
El Payaso
Albiceleste & Los Che
 
Posts: 40726
Joined: Thu Dec 01, 2005 3:22 pm
Location: Vamos Argentina!!!

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Wed May 15, 2024 2:15 pm

Одоо тэгээд цол нааш нь цааш нь болгох нь цаг хугацааны л асуудал.
Угаасаа ч энэ арбитр шийдвэр нтр хүлээгээгүй л дээ, Хүк.
Харин Бат-Өлзий энэ хэдийг цуг хусчих нь уу яах нь.

Цэрэнпунцаг 23, Гантогтох 22, Өсөхбаяр 22, Сумъяабазар 22, Сүхбат 26, Ганбат 23 настайдаа Заан цолонд хүрч байлаа.
Сүүлийн үеэс Лхагвагэрэл 24.
Энэ Сүхбат 23 насандаа болзол биелүүлсэн болж таарах нь.
Гоё цол шүү, "Улсын заан" гэж.
Гарьд нтр гээд сонин цол л гарчихсан болохоос.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16711
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Previous

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest