НААДАМ-2007

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Хэн түрүүлэх вэ

Poll ended at Wed May 30, 2007 8:43 am

Г.Өсөхбаяр
2
40%
Д.Сумъяабазар
3
60%
бусад
0
No votes
 
Total votes : 5

НААДАМ-2007

Postby 1220 » Mon May 21, 2007 8:43 am

2007 оны наадмын тухай бичье
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby 1220 » Mon May 21, 2007 8:45 am

Энэ наадмын үндэсний бөхөд түрүүлэх хамгийн өндөр магадлалтай 2-ыг сонголоо. Наадмын тухай болон өөрдийн бодол наадмын бэлтгэлийн тухай бичээрэе
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby .boldoo. » Mon May 21, 2007 12:16 pm

Санал асуулгадаа бусад гэж нэмэхгүй бол утгагүй байна шд. хэхэ
GREEN & GOLD TILL THE CLUB IS SOLD!
User avatar
.boldoo.
Улаан Чөтгөр
Улаан Чөтгөр
 
Posts: 6511
Joined: Mon Feb 13, 2006 12:33 pm
Location: Grand Line -> New World

Postby 1220 » Mon May 21, 2007 12:55 pm

Hamgiin ondor magadlaltai 2 ene 2 shtee. Busadiig bichie gevel bicheed l tailbaraa hiichih
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby buyanochir » Sun Jun 03, 2007 10:41 pm

ene jil azjargan arslan yah bol nodlin az baisan uu byar baisan uu gedgee haruulah baih daa
User avatar
buyanochir
 
Posts: 15
Joined: Sat May 26, 2007 9:44 pm

Postby apex » Wed Jun 06, 2007 5:40 pm

энэ 2 бөх мэдээж сайн өрсөлдөнө...гэхдээ өөр бусад бөхчүүд сайн байгаа шүү дээ......үлдээж болохгүй
FoRzA MiLaN
User avatar
apex
 
Posts: 23
Joined: Mon Mar 13, 2006 2:26 pm
Location: helkv shv

Postby Жавхлан » Fri Jun 22, 2007 4:46 pm

Улсын цолд ойрхон бөхчүүд

Үндэсний их баяр наадамд начин цол горилж буй бөх дэндүү олон. 512 хүчтэн Төв цэнгэлдэхэд зодоглодгийн 100 орчим нь улсын цолтон. Тэгэхээр үлдэх 400 гаруй бөх улсын цол зүүдлэн барилддаг гэхэд болно.
Монголын спортын төв хэвлэл “Таван цагариг” сонин 2007 оны Үндэсний их баяр наадамд амжилттай барилдаж, улсын цолд хүрэх залуусыг танилцуулья
.

1.Завхан аймгийн Идэр сумын харьяат, аймгийн арслан Ширбазарын Жаргалсайхан. Давхар шуудагдсан барьцнаас огцом бяр гаргаж барилддаг тэрбээр аймгийн арслангуудаасаа “хамгийн” бяртай нь. Золгож цагаа хүлээн лав барьцнаас барилдах эрмэлзэлтэй тэрбээр өнгөрөгч онд начны даваанд өвдөг шороодсон удаатай. “Ялгуусан” компанийн бөх.

2.Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат аймгийн арслан Нямдоржийн Ганбаатар улсын цолд ойрхон бөхчүүдийн нэг билээ. Арал чац өндөр тэрбээр энэ жил заалны барилдаанд тун ч одтой барилдаж байгаа. Цахиур хагалах бөхийн шагналыг хоёронтоо хүртсэн. Энэ хавар шинэ арслан Д.Азжаргалыг хоёронтоо давж цахиур хагалах бөх гэдгээ нотолсон. Аз од нь гийвэл начин, цаашлаад харцага цолд ч хүрч мэднэ.

3.Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Баттулгын Соронзонболд. Улсын заан Д.Баатаржавын удирдлагад бөхийн гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө МУБИС-д “Монгол газар” дэвжээнд улсын харцага Д.Сэрээтэрийн удирдлагад бэлтгэлээ базаах болсон. Жин бага ч барьцтай барилдахдаа гаргуун түүний ихэвчлэн хийдэг мэх гар ачаа. Дархан гар ачих мэхтэйгээс гадна хутгахдаа гаргуун. Өнгөрсөн жилийг бодвол барилдаан нь илүү нягтарсан. Өмнөхөөсөө улам хашир барилддаг болсон. Улсын наадмын тавын даваа ямар хэцүү болохыг өнгөрөгч онд өөрийн биеэр мэдэрсэн. Өнөө жил начин цолд хүрч мэднэ. МҮБХ-ноос сондгой сар болгон зохион явуулдаг улсын цолтой бөхчүүд оролцсон бизнес барилдаанд нэг удаа үзүүрлээд байгаа. Эгзэг нь таарвал хэнийг ч хаяж мэдэх түүнийг улсын цолд хүрэхэд гайхах хүн гарахгүй биз ээ.

4.Увс аймгийн Сагил сумын харьяат, цэргийн арслан Арслангийн Бямбажав. Уран хурц барилдаанаараа үзэгчдээс байнга өндөр үнэлгээ авдаг түүнийг улсын цолд хамгийн ойрхон бөхөөр нэрлэж байна. Тэрбээр өнөө жил бүх цэргийн наадмаар түрүүлж цэргийн арслан цолоо баталсан. Улсын баяр наадамд хоёр ч удаа начны даваанд барилдаж байсан. Өнгөрсөн онд улсын заан Д.Амгаланбаатарт өвдөг шороодсон бол түүний өмнөх жил Д.Рагчаа заантай тунан унаж байв. Тэрбээр “Монгол газар” дэвжээнд улсын харцага Д.Сэрээтэрийн удирдлагад бэлтгэл сургуулилтаа базаадаг.

5. Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, аймгийн арслан Лхагвадоржын Гантулга. Алтай нутгаас төрөн гарч буй шижигнэсэн хэдэн залуучуудын нэг. “Монгол тамхи Со” компанийн нэрийн өмнөөс барилддаг. Улсын начин Б.Пүрэвийн удирдлагад “Хан тайшир” дэвжээнээс бөхийн гараагаа эхэлсэн. 2002 онд сар шинийн хүүхдийн барилдаанд түрүүлж байсан. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор дөрөв давж тавын даваанд До.Ганхуяг начинд өвдөг шороодож байв. Барилдаанаас барилдаанд хийгүй нягт болж буй түүнийг улсын цолд ойрхон бөхчүүдийн тоонд оруулахад маргах хүн гарахгүй байх.

6.Говь-Алтай аймгийн Цээл сумын харьяат, “Гуулин тал” компанийн бөх, аймгийн арслан Жанцангийн Бат-Эрдэнэ. 2006 оны дөрөвдүгээр сард болсон “Ирээдүй цаг” барилдаанд сумын заануудын ангилалд өвдөг шороодолгүй түрүүлсэн тэрбээр бүх цэргийн наадмаар цэргийн заан цол хүртэж, төдий л удалгүй аймагтаа түрүүлснээр аймгийн арслан болсон. Уран хурц барилдаанаараа үзэгчдээс байнга өндөр үнэлгээ авдаг түүнийг бөх сонирхогчид начны тааварт оруулж буй нь лав. Тэрбээр энэ жил шинэ үндсэн хууль баталсны 15 жилийн ойд зориулсан барилдаанд далай аварга Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан билээ.

7.Булган аймгийн Сайхан сумын харьяат, аймгийн арслан Найдангийн Түвшинбаяр. Дунд сургуулийн сурагч байх үедээ аймагтаа шөвгөрч аймгийн начин болсон тэрбээр өнгөрөгч онд нутагтаа түрүүлэн аймгийн арслан болсон. Хүнд жингийн жүдоч дутагдаж буй өнөө үед тэр л Монголын нүүрийг тахалж буй. Сүүлийн нэг жилд Азийн наадам болон тивийн АШТ, Европын цувралд гялалзтал барилдаж цөөнгүй медаль цуглуулсан. Үндэсний бөхөөр өсвөр, залуучуудын УАШТ-д удаа дараа түрүүлсэн. Өнгөрөгч оны улсын баяр наадмын өмнө Булган аймагт түрүүлэн цолоо ахиулсан. Түүний дараагаар улсын наадамд зодоглон хүчит заан Ч.Батзоригоор дөрөв давсан ч улсын начин Ш.Уламбаярт өвдөг шороодсон.

8.Сэлэнгэ аймгийн Сант сумын харьяат, “Зоос” банкны бөх, аймгийн арслан Батжаргалын Золбаяр. Дөнгөж 21 настай тэрбээр өнгөрөгч онд нутагтаа түрүүлэн аймгийн арслан болсон. Мөн 2006 онд ОХУ-ын Москва хотноо самбо бөхийн дэлхийн залуучуудын аварга болсон юм. Тэрбээр өнөө жил жүдогийн УАШТ-д +100 кг-ийн жинд барилдан түрүүлсэн. Аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд хоёр ч удаа түрүүлээд амжсан. Улсын цолтнуудтай тэнцүүхэн сайн барилдаж буй түүнийг үзэгчид улсын цолд хүрэх байх гэж таамаглаж буй.

9.Төв аймгийн Баянцогт сумын харьяат, “Итгэлт орших” группийн бөх, аймгийн арслан Өлзийбатын Даваабаатар. Үндэсний бөхийн өсвөр залуучуудын УАШТ-д амжилттай барилдан чөлөөт, жүдогоор ч шаггүй үзчихдэг түүнийг улсын цол авахад гайхах хүн байхгүй биз. Өөрийн суралцдаг “Шонхор” БТДС болон далай аварга А.Сүхбатын “Ээлт хан” дэвжээнд бэлтгэл сургуулилтаа базааж буй. Түүнд сар шинийн барилдааны үеэр далай аварга А.Сүхбат өндөр итгэл үзүүлэн “Ирээдүйн аварга” хэмээх эрхэм хүндтэй шагналыг олгосон юм.

10.Увс аймгийн Хяргас сумын харьяат, аймгийн заан Сүхбаатарын Батсуурь. Циркт хүч тамирын үзүүлбэр хийдэг тэрбээр сүүлийн нэг жилд барилдааны ур чадвараа эрс ахиулж улсын цолтнуудтай хүч тэнцүү барилддаг болсон. Тогтмол болдог аймаг цэргийн цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд тогтмол шөвгөрч буй. Уран хийцтэй дэвээ, мэдрэмжтэй барилдаанаараа бөх сонирхогчдын анхаарлын төвд ороод байгаа. Нагац ах О.Одгэрэл зааны удирдлагад бэлтгэл сургуулилт хийдэг тэрбээр өнөө жил гурав дахь удаагаа улсын наадамд зодоглохоор бэлдэж байна.

Дээр танилцуулсан залуус бол тэргүүн шугамынхан. Тэд бүгдээрээ биш гэхэд ядаж тал нь улсын цолтны улаан залаа намируулах болов уу, энэ жилдээ. Нэмж өгүүлэхэд тааврыг бид биш, тэд өөрсдийн барилдаанаараа хийсэн билээ.
Арван шижигнэсэн залуугийн архан талд яваа “Хоёрдугаар эгнээ”-ний бөхчүүдийг дурдвал: аймгийн арслан Р.Дамдин (Баянхонгор), А.Сүмбээ (Булган), Л.Нямсүрэн, Ж.Оргил, Б.Бадамдорж (бүгд Завхан), Э.Энхбат (Булган), Ш.Мөнгөнбаатар (Сүхбаатар), Г.Батпүрэв (Хөвсгөл), Р.Түвшинбаатар (Архангай), Ж.Чулуунбат, Дж.Батбаяр (хоёул Баянхонгор), Н.Батзаяа (Ховд), Ш.Тогтохбаяр (Говь-Алтай), Ө.Бат-Орших (Увс), аймгийн заан О.Мөнхбат (Увс), аймгийн начин Ч.Санжаадамба (Архангай)

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Mon Jul 02, 2007 9:04 pm

Хүчит бөхчүүдийн бэлтгэл жигдэрчээ

Нар хур тэгширсэн энэ өдрүүдэд хүчит бөхчүүдийнхээ бэлтгэлийг тандах зорилгоор хэдэн галаар буугаад мордлоо. Юуны өмнө бид далай аварга А.Сүхбат тэргүүтэй бөхчүүдийн байрласан “Ээлт Хан” галыг зорьсон юм. “Жижиг” аваргын галыг онцолж зорьсон нь учиртай. Өнгөрсөн жилийн наадмаар хэний ч санаанд оромгүй үйлдэл гаргаж, бөхийн зүлэг ногоон дэвжээтэйгээ салах ёс гүйцэтгэсэн аваргыг энэ жилийн наадмаар нөгөөх л хүрэн дээлээ өмсөн ороод ирэх болов уу гэж олон хүн харуулдан суугаа.

Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч түүнийг барилдана хэмээн бичиж, ярих болсон юм. Харин “Таван цагариг”-ийн хамт олон бид энэ талаар аваргын өөрийнх нь үгийг сонсож, бөхийн хорхойтнууддаа хүргэхийг зорилоо. Төв аймгийн Зуунмод хотоос наахан байрлах “Ээлт Хан” галыг олон хүн мэдэх байх. Биднийг очиход галын ихэнх бөхчүүд эзгүй байлаа. Харин Сүхбат аварга, харцага Л.Пүрэвжав нар галаа сахин үлджээ.

А.Сүхбат: Би шийдвэрээ нэгэнт гаргачихсан

Бид аваргатай уулзаж цөөн асуултад хариулт авлаа.

-Танай галын залуучууд хаачсан бэ?
-Өнөөдөр Хүй долоон худагт болох барилдаанд ихэнх нь явчихлаа.

-Нийт хичнээн бөх энд гарч байна?
-Улсын заан Д.Амгаланбаатар, харцага Л.Пүрэвжав, аймгийн арслан Ж.Отгонбаяр, Ө.Даваабаатар тэргүүтэй 20 гаруй бөх байна даа.

-Бэлтгэл ямар шатандаа явна? Шинээр цол авах, цолоо ахиулах магадлалтай залуусаа нэрлэвэл…
-Ө.Даваабаатар, Ж.Отгонбаяр, Ж.Амартүвшин, цэргийн заан Б.Батмөнх гээд цолд хүрэх магадлалтай залуус манай галд бий. Одоо ид ачаалалтай бэлтгэл хийж байна.

-Та өөрөө бэлтгэлээ базааж байна уу?
-Өөрийн эрүүл мэндээ бодоод тогтмол бэлтгэлтэй байгаа.

-Энд хөлбөмбөгийн сайхан талбайтай юм. Та нар хөлбөмбөг их тоглож байна уу?
-Өдөр болгон тоглоно шүү дээ. Хөлбөмбөг тоглох нь бөхчүүдийн бэлтгэлд хэрэгтэй байдаг юм.

-Та ямар байрлалд тоглодог вэ?
-Ихэвчлэн довтлогч хийнэ.

-Аваргаа, сүүлийн үед таныг бөхийн спортдоо эргэн ирэх гаж байна, энэ жилийн наадмаар барилдана гэж ярих боллоо. Та үүнд нэг мөр хариулт өгнө үү…
-Би шийдвэрээ нэгэнт гаргачихсан шүү дээ. Хүмүүс яагаад тэгж яриад байгааг ойлгохгүй юм.

-Таныг бөхийн ногоон дэвжээндээ эргэн ирээсэй гэсэн бодолтой хүн олон байдаг болохоор ийм яриа гарсан болов уу…
-Би үндсэндээ долоон жил хэлмэгдэж яваа хүн. Ид барилдах насанд нь өгөх ёстой цолыг нь өгөхгүй байна гэдэг хүний урам зоригийг мохоодог юм билээ. Хэрвээ би өдийд даян аварга цолтой байсан бол дахиж нэг түрүүлэхэд л дархан аварга болно шүү дээ.

-Гэхдээ та төв цэнгэлдэхэд очно биз дээ?
-Очилгүй яахав. Би наадмын үеэр “Ирээдүйн аварга” шагналаа гардуулна.
Ард түмний хайртай, уран барилдаант аварга маань ийн өгүүллээ. 2000 онд улсын заан Д.Сумьяабазар, Г.Өсөхбаяр, Б.Гантогтох нарын үе тэнгийн хүчтэнүүдээ орхин анх удаа төрийнхөө баяр наадмыг манлайлсан А.Сүхбат дараа жил нь О.Одгэрэл, Г.Өсөхбаяр, Б.Бат-Эрдэнийг хаяж 10 даван түрүүлэхэд нь зүгээр л аварга цол өгсөн. Тэгш ойн жил, илүү даваатай түрүүлэхэд нь өгөх ёстой цолыг нь өгчихсөн бол өдийд “жижиг” аварга маань уран мэхийн гайхамшгийг мэдрүүлж, наадмын ногоон дэвжээгээ чимж явах байжээ.

Бид цаашлаад “Бугын сангийн аж ахуй”-г зүглэлээ. Энд отгон аварга Д.Сумьяабазар тэргүүтэй Өвөрхангайхан, улсын начин Д.Дашжамцаар ахлуулсан “Хилчин” спорт хорооныхон гээд олон бөхчүүд цугларчээ. Бид галыг ахалж буй улсын начин Дашжамцтай уулзаж, ерөнхий мэдээллийг авсан юм.

-Танай галд олон бөх цугларчээ…
-Өвөрхангай, “Хилчин” спорт хороо, Баянхонгор, Сэлэнгийн нийлсэн 100 гаруй бөх гарч байна даа. Наадмын 512 бөхийн тавны нэг нь энд цугларсан байх шив дээ.

-Галд гараад хэд хонож байна? Та энд хэд дэх жилээ гарч байна?
-Энд ирээд 10 гаруй хонож байна. Ах нь “Сүүж” уулыг анх нээгдсэнээс хойш гарч байгаад 1998 оноос “Хилчин”-ий бөхчүүдтэйгээ тусгай гал болон гардаг болсон. “Хүч”-ээс их аварга Б.Бат-Эрдэнэ төрснөөс хойш “Сүүж” ууланд бөхчүүд их гарах болсон. Одоо хамгийн залуу аварга төрлөө. Үүнийг дагаад бөхчүүд манай гал руу гэх хандлагатай болж байна.

-Жил бүрийн наадмаар “Хилчин”-ээс шинэ цолтон төрж байгаа. Энэ жил хэндээ илүү найдлага тавьж байна?
-Улсын цолд хүрчихээр арслангууд нэлээн бий. Гэхдээ хамаагүй сагсуу зорилт тавьж болохгүй. Наадмын өдөр юу ч болох юм билээ. Ямар ч байсан нэг начин төрүүлнэ гэж амласан. Дотроо бол начин төрүүлэх, цолоо ахиулах бөхчүүдээ бодож л сууна. Бүгдээрээ л гайгүй барилдчихаасай гэж хүснэ.

-Галын бөхчүүд бүгд улсын наадамд барилдах уу?
-Аймгуудын наадам 10-нд дуусах болохоор бүгд улсдаа зодоглож амжих байх.

-Таны бодлоор улсын цолд хамгийн ойрхон бөх гэвэл хэн байна?
-Сайхан залуучууд нүдэнд тусч л байна. “Алдар”-ын А.Бямбажав дөхөж очих байх. Говь-Алтайгаас хэдэн сайхан залуус гарч ирлээ. Т.Санчир гэж сайхан хүү байна. За тэгээд Ч.Санжаадамба, Л.Гантулга, Д.Батбаяр, Б.Золбаяр, Х.Мэндбаяр гээд олон сайхан залуу байна. Ёстой тэр өдрийн тэнгэр мэднэ биз дээ.

-Танай галынхны бэлтгэлийн хуваарь ямар байдаг вэ?
-Өглөө эрт босоод зарядкад гарна. Хоолны дараа бие бялдрын дасгал хийж байгаад үдээс хойш үндэсний бөхийнхөө бэлтгэлд гарна. Ер нь тамирчин хүн хагас цэргийн зохион байгуулалттай байх ёстой. Манай галынхан орой тоо хийнэ, дараа нь цэргийн хүмүүс шиг дуугаа дуулаад л амарна.

-Бэлтгэлийн явцад наадмаар сайн барилдах бөхийн өнгө харагдана биз?
-Тэгэлгүй яахав. Бэлтгэл нь ханасан бөх андашгүй байдаг. Ийм бөхчүүд л улсын наадмаар нэгийг дуулгана.

-Танай залуусаас бэлтгэл сайтай байгаа нь хэн бэ?
-Энэ талаар хамаагүй яриад хэрэггүй байх. Тэр сайн байна гээд байвал цагаан хэл ам хүрч мэднэ.

-”Хилчин”-д улсын цолтой хичнээн бөх харьяалагдаж байна?
-15 улсын цолтон “Хилчин”-ээр овоглож байна. Г.Батбаяр, Г.Ганхуяг хоёр цол авсан хойноо манайд харьяалагдах болсон.

-Р.Түвшинбаатарын гарны гэмтэл эдгэсэн үү?
-Одоо гайгүй ээ. Гэхдээ яаж урьдынх шигээ байхав. Барилдааны явцад хөндчих болов уу гэж болгоомжилдог биз.

-Энэ жил өнгөрсөн жилийнх шиг шинэ бөх үзүүр түрүүнд үлдэх болов уу?
-Аз нь гозойвол юмыг яаж мэдэхэв. Гэхдээ хэцүү дээ. Г.Өсөхбаяр, Д.Сумьяабазар хоёр нь арай тасархай юм. Тэднийг залгаад тэнцүүхэн бөхчүүд байна. Ямар ч байсан Азаа (Д.Азжаргал) буурь заагаад гайгүй үзчих байх. Гэхдээ сүүлийн үед бөхчүүд яг хүчээрээ биш, тусгай замаар явчих гээд байдаг болж. Энэ тохиолдолд ямар ч таавар зөрнө шүү дээ.

-Одоогийн бөхчүүдийн наадмын бэлтгэлийг таны үетэй харьцуулбал?
-Юм муудна гэж үгүй, алхам тутамд л сайжирч байгаа. Гэхдээ миний үед бэлтгэлийн дэглэм хатуу талдаа байсан. Бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийнэ. Гэтэл одоогийн залуусын зарим нь хэд хоног амраад авья гэсэн байдалтай харагддаг юм.

Энэ галд шинэ начин Д.Батболд, Б.Сэр-Одоор ахлуулсан Баянхонгорын залуус, улсын начин Г.Эрхэмбаяр, аймгийн арслан Б.Сүхбаатар, А.Амараа тэргүүтэй Сэлэнгийн хэсэг бөх бэлтгэлээ базааж байлаа. Бөхчүүд тэндээсээ шууд Төв цэнгэлдэхийг зорих аж.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jul 17, 2007 3:49 am

Улсын гарьд Д.Доржсамбуу: Барилдаанаа гаргаж чадаагүйдээ жаахан харамссан

Даваа, 2007 оны 7-р сарын 16 -Юуны өмнө "Гарьд" цол хүртсэнд тань баяр хургэе. Та уг нь барьцтай байх шиг байсан. Яагаад барьцаа алдчихав аа?
-Баярлалаа. Ер нь бид бие биенийхээ барилдааныг мэддэг болохоор барилдааны явцад барьцаа алдлаа.

-Та Монгол бөхтэй нөхөрлөснөөс хойш хэдэн жилийн хөдөлмөрийн үр дүн энэ өдөр харагдав аа. Барилдахад тань юу нөлөөлсөн бэ?
-Би зүлэг ногоон дэвжээндээ 1990 оноос хойш барилдаж байна. Ар гэрийг маань найдвартай авч явж буй хань, үр хүүхдүүд болон сургаж хүмүүжүүлж байгаа багш нар, цуг бэлтгэл хийж буй бөхчүүд, дэмжиж тусалж буй нутаг усныхан "Авзага" трейд компанийн хамт олон бүгд надад нөлөөлсний үр дүнд амжилтанд хүрч байна.

-Барилдаанаа төлөвлөөд чадсангүй юу аль эсвэл үнэхээр барилдааны од эл өдөр гийлгүй түрүүлэх боломжоо алдчихав уу?
-Яахав, төрийн наадамд түрүүлэх нэг нь түрүүлдэг. Миний хувьд санаж төлөвлөсөн барилдаан байсан ч чадсангүй.

-Өндөр цолтнууд маань сүүлийн мөч хүрэлгүй өвдөг шороодсон тохирлдол энэ наадмаас өөр байхгүй шүү дээ. Долоогийн даваа гэхэд бүх өндөр цолтнууд шороодоход танд юу бодогдож байсан бэ?
-Манай төрийн баяр наадам шударга болдог нь энд харагдлаа. Хэн нь ч байж мэдэх сайхан бөхчүүд барилдаж, аваргуудыг хаялаа. Бэлтгэл сургуулилт ч сайн байсан. Сайхан барилдаан боллоо.

-Та сүүлийн мөчид үзүүр түрүүнд үлдэн, барилдаж өвдөг шороодохдоо нэлээд харамсаж байгаа харагдсан?
-Тухайн үед барилдаанаа гаргаж чадаагүйдээ жаахан харамссан.

-Таны гарьд цолны бяр дараагийн наадамд ямар байх бол?
-Ард түмнээ баясгаж, сайхан барилдана.

-Цаашид улам сайхан барилдаж, наадамчин олноо баясгаж байхыг ерөөе.

Өглөөний сонин
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Жавхлан » Tue Jul 17, 2007 3:54 am

Шинэ цолтнууд

Улсын арслан
Хадбаатарын Мөнхбаатар (Хөвсгөл, Шинэ-Идэр)

“Хүч” спорт хороо, “Шим” группийн бөх. 1981 онд төрсөн. 2000 онд аймагтаа түрүүлж арслан цол хүртсэн тэрбээр 2001 онд ардын хувьсгалын 80 жилийн ойгоор аймгийн арслан Р.Ганхуяг (улсын начин), Л.Үйтүмэн, улсын начин Д.Бадрал нараар тав давж начин болсон. 2005 онд харцага Л.Пүрэвжав, шинэ начин Д.Батболд, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нараар долоо давж заан цол хүртэн, 2006 онд зургаа давж шөвгөрсөн.

Улсын гарьд
Ишдоржийн Доржсамбуу (Булган, Гурванбулаг)

“Алдар” нийгэмлэг, “Авзага трейд” компанийн бөх. 1972 онд төрсөн. Бүх цэргийн наадамд 1993 онд үзүүрлэж заан, 1994 онд түрүүлэн арслан болсон. 1994 оны улсын наадамд дөрөв даваад дараа жил нь Б.Ганбаатар арслангаар начин цолд хүрсэн. Улмаар тэр жилдээ Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 360 жилийн ойн даншигт найм давж үзүүрлэн заан цол хүртсэн ч улсын наадмаас өөр барилдаанд цол олгохгүй гэсэн тушаал гарч, эргүүлэн хураалгаж байв. 1996 онд аймгийн арслан Ц.Цэрэнчимэд (улсын начин)-ээр тав давж өсөх идэр чимэг, 2001 онд О.Балжинням аваргаар долоо давж улсын заан цол, 2002 онд М.Баяржавхлан начин (заан)-гаар тав давж, 2003 онд шинэ начин Д.Амгаланбаатараар зургаа давж цогт гарамгай чимэг, 2006 онд Ц.Цогтжаргал начингаар зургаа давж саруул сайжрах чимэг тус тус хүртсэн.

Улсын заан
Болдын Сайнбаяр (Өвөрхангай, Баянгол)

“Жигүүр гранд” компанийн бөх. 1979 онд төрсөн. 2000 онд аймагтаа арслан болж, 2001 онд аймгийн арслан Ж.Алтансүх (улсын начин), улсын начин Ц.Сумъяабэйс, Б.Одхүү нарыг орхин улсын начин цол хүртсэн.

Улсын харцага
Дашзэвэгийн Баасандорж (Булган, Бүрэгхангай)
“Хилчин” нийгэмлэг, “Хасбуу” компанийн бөх. 1979 онд төрсөн. 2001 онд аймагтаа шөвгөрөн начин, 2003 онд түрүүлж арслан цол хүртсэн. 2005 онд улсын начин Ц.Цэрэнчимэд, харцага М.Баяржавхлан (заан), начин Б.Одхүү нараар тав давж, улсын начин боллоо. 2006 онд дөрвийн даваанд нэг оны начин Т.Амартүвшинд өвдөг шороодоод байв.

Нямдоржийн Ганбаатар (Говь-Алтай, Чандмань)
“Хүч” спорт хороо, “Туушин” компанийн бөх. 1982 онд төрсөн. 2004 онд Өмнөговь аймгийн наадамд түрүүлж аймгийн арслан цол хүртээд 2006 онд бүх цэргийн наадамд магнайлан цэргийн арслан болсон. 2005 оны улсын наадамд тавын даваанд До.Ганхуяг начинд унасан бол өнгөрсөн жил дөрвийн даваанд Д.Пүрэвсүрэн начинд өвдөг шороодсон.

Улсын начин
Бадмаабазарын Бадамдорж (Завхан, Их-Уул)
ТЕГ-ын “Эрч” клуб, “Бүтээл” компанийн бөх. 2000 онд аймагтаа түрүүлсэн. 2004 онд дархан аварга Б.Бат-Эрдэнэд, 2006 онд улсын аварга Д.Сумъябазарт тавын даваанд унаж байв.

Жанчивын Отгонбаяр (Төв, Заамар)
“Хүч” спорт хороо, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх. 2003 онд Өвөрхангай аймагт түрүүлж, аймгийн арслан болсон.

Будын Чинзориг (Дундговь, Эрдэнэдалай)
Бор-Өндөрийн УБҮ-ийн “Боржгин” дэвжээ, “Говийн тэнгэр” компанийн бөх. 2000 онд аймагтаа Ц.Цогтжаргалтай (улсын начин) түрүү булаацалдаж, заан цол хүртэж, дараа жил нь мөн үзүүрт үлдэн Хөвсгөлийн С.Мөнхсүхэд унасан. 2004 онд аймгийн начин Л.Пүрэвжав (улсын харцага)-ыг орхин түрүүлж, арслан болж байв. Өнгөрсөн жил улсын наадмаар дөрвийн даваанд Б.Адьяахүү начинд унасан.

Лхагвадоржийн Гантулга (Говь-Алтай, Цээл)
“Хилчин” нийгэмлэг, “Монгол тамхи Со” компанийн бөх. 1984 онд төрсөн. 2004 онд аймагтаа үзүүрлэж заан болоод дараа жил нь түрүүлж арслан цол хүртсэн. Өнгөрсөн жилийн улсын наадмаар До.Ганхуяг начинд тавын даваанд өвдөг шороодсон.

Лувсанрагчаагийн Нямсүрэн (Завхан, Тэс)
“Хүч” спорт хороо Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн бөх. 2001 онд Эрдэнэтийн наадамд үзүүрлэж, аймгийн заан цол хүртээд дараа жил нь нутагтаа цолоо баталсан. Өнгөрсөн жил аймгийн арслан болсон. 2003 онд улсын наадамд дөрөв давж, улсын арслан Г.Өсөхбаярт (далай аварга) унаж байв.

Жанцангийн Бат-Эрдэнэ (Говь-Алтай, Цээл)
“Хилчин” нийгэмлэг, “Гуулин тал” компанийн бөх. 1986 онд төрсөн. 2006 онд бүх цэргийн наадамд үзүүрлэж цэргийн заан, дараахан нь нутагтаа түрүүлж аймгийн арслан цол тус тус хүртсэн.

Алтанбаганын Цацавшир (Дорноговь, Эрдэнэ)
“Хүч” спорт хороо, Дорноговийн “Ус орчин” компанийн бөх. 2005 онд Дорноговь аймгийн наадамд үзүүрлэж заан, 2006 онд түрүүлж арслан цол хүртсэн. Өнгөрсөн жил улсын наадмын дөрвийн даваанд Х.Мөнхбаатарт өвдөг шороодож байв.

mongolnews.info
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Tue Jul 17, 2007 3:34 pm

Н.Ганбаатарыг их дэмжлээ,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Ms.G » Tue Jul 17, 2007 5:08 pm

Өсөхөө аварга нэг л эвгүй унасаан.. Надад лав хөлөн дээр нь гишгэсэн юм шиг санагдсан.. Хүмүүс болохоор мэхэнд унасан маяглаж байна гэсэн. Гэхдээ байнга л нөгөө Батмөнх, Мөөеө аварга, 2 Эрдэнэ ч юмуу Өсөхөө Сумьяа, Сүхбат Өсөхөө гэж үлдэхгүйгээр энэ жилийн бөх огцом шинэлэг байсан нь гоё л доо. Би ч унтжийгаад нэг сэрэхээр нэг том эсвэл нэг таньдаг бөх маань уначихсан байсан. Тэгээл үзүүр түрүүнд мэддэгээрээ Доржсамбууг давчих байх гэсэн уначихсан шүү, хэхэ
User avatar
Ms.G
Cule Lady
 
Posts: 3557
Joined: Thu Dec 01, 2005 7:16 pm

Postby G@naa » Tue Jul 17, 2007 5:15 pm

Бөх сайхан боллоо. Өсөхөө доор унаад. :D Даанч сайн үзэж чадсангүй.
Бямбажав хэдийн даваанд хэнд уначихав аа.
User avatar
G@naa
Assist M@ster
 
Posts: 1177
Joined: Tue May 09, 2006 1:30 pm

Postby chukcha2002 » Tue Jul 17, 2007 6:00 pm

Ms.G wrote:...Би ч унтжийгаад нэг сэрэхээр нэг том эсвэл нэг таньдаг бөх маань уначихсан байсан. Тэгээл үзүүр түрүүнд мэддэгээрээ Доржсамбууг давчих байх гэсэн уначихсан шүү, хэхэ


Чи Мөнхбаатарыг таньдаг байсан бол гоё байхгүй, Доржсамбуу түрүүлээд.

Нээрээ наадмын бичлэг, тойм энээ тэрээ татчих сайт байна уу
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Жавхлан » Tue Jul 17, 2007 6:39 pm

Tatahaar bol medehgui, uzeheer bol haa saigui l baina lee. tv25.mn gogo.mn geed l...
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby chukcha2002 » Tue Jul 17, 2007 6:54 pm

урт болохоор үзээд суугаад байх тийм юм, татаж аваад гэр орондоо...
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Postby Цогоо » Tue Jul 17, 2007 7:32 pm

Би Сайнбаярыг овоо явчаасай гэж бодож байтал уначихсан. Их л харамсаж байгаа бололтой харагдана лээ. Бvр уйлаад байсан уу?
User avatar
Цогоо
Буучин
Буучин
 
Posts: 18765
Joined: Thu Dec 01, 2005 9:13 pm
Location: Улаанбаатар

Postby Khosoo » Tue Jul 17, 2007 11:00 pm

Ардын хувьсгалын 86 жил, Их Монгол улс байгуулагдсаны 801 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Наадмын тухай зургуудыг та бүхэндээ хүргэж байна. Морь, сур, үндэсний бөх зэргийг та бүхэндээ хүргэх бөгөөд эхний ээлжинд 11-ий өдөр болсон үндэсний бөхийн барилдааны 1,2-ийн давааг хүргэж байна.

Image
Image
Увсын дөрвөн хүчтэн хороо найруулж байна.

Image
Өсөхбаяр, Цэрэнтогтох аварга тэргүүтэй хүчин бөхчүүд зүүний магнайг тэргүүллээ.
Image
Зүүн гар талаас Ганбат заан, Гантогтох гарьд, Балжинням аварга
Image
Өсөхөө аварга
Image
Гантогтох гарьд
Image
Мягаа заан 2 давлаа
Image
Хишигдорж заан биеийн размер ийм хол бөхөд хоёр удаа унасан боловч гүрийсээр байгаад давах шиг болсон
Image
Мөнх-Эрдэнэ арслаан гэж…
Image
Энэ өдрийн гол сенсаци Дундговийн Пүрэвжав харцага өвдөг шороодлоо.
Image
Сайхан хонгодож байнадаа…
Image
Баагий аварга
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Tue Jul 17, 2007 11:07 pm

Дэлхийд ганцхан Монгол наадам: Хvй долоон худаг

Эрийн гурван наадмын хурдан морины уралдаан Хүй долоон худгаас явагдсан билээ. Ингээд их насны морьдоос сурвалжилсан фото зургуудыг үзүүлье.
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Жавхлан » Tue Jul 17, 2007 11:12 pm

Saihan zuragnuud baina :eek:
★★MIA SAN MIA★★
User avatar
Жавхлан
Stern des Südens
Stern des Südens
 
Posts: 3817
Joined: Mon Dec 12, 2005 10:03 pm
Location: Allianz Arena

Postby Nomer 10 » Tue Jul 17, 2007 11:14 pm

Хосоо нөгөө СЛР-ээрээ авсийм уу, сайхан гарчээ. Өсөхөөг харин их холоос татаж, бараг дижитал зүүм нь он дээрээ байсиймуу даа.
Hup Holland Hup
User avatar
Nomer 10
Сайт админ
 
Posts: 8721
Joined: Fri Nov 04, 2005 5:45 pm
Location: Спортын хязгааргүй уудам ертөнцөд

Postby Khosoo » Tue Jul 17, 2007 11:24 pm

Digital zoom ашиглаагүй ээ. 75-300мм-ийн дуран ашиглаж авсан. Японоос ирсэн алдарт гэрэл зурагчин Ёо Нагаяатай 3 хоног хог дээр үсэртлээ 2 уулаа тэнэсэн шүү. хэхэ...Аан тий бас Ганхүүтэй. кеке
Last edited by Khosoo on Tue Jul 17, 2007 11:27 pm, edited 1 time in total.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby Khosoo » Tue Jul 17, 2007 11:27 pm

Удахгүй наадмын хоёр дахь өдрийн зурагнуудаасаа толилуулнаа.
Image ~~~Citius, Altius, Fortius
Khosoo
 
Posts: 4137
Joined: Wed Nov 23, 2005 9:51 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Postby 1220 » Thu Jul 19, 2007 10:49 am

Б.Гантогтох Б.Ганбат Ш.Мөнгөнбаатар Бямбажав нар доор унаад олигтой наадаж чадсангүй ээ
User avatar
1220
Спортын үнэнч фэн
 
Posts: 2225
Joined: Thu May 25, 2006 3:06 pm

Postby chukcha2002 » Thu Jul 19, 2007 1:57 pm

Хосоогийн зурагнуудыг үргэлжлүүлж үзэе,
User avatar
chukcha2002
Юм юмны фэн
 
Posts: 3609
Joined: Thu Dec 01, 2005 9:57 am

Next

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 4 guests