Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Wed Jul 07, 2010 12:42 pm

Бүрэнтөгс ноднин Увс явах гэж байхад нь Сүхбат аварга төв аймагт арслан хийлгэх зорилготой Даваабаатар Пүрэвжав нтрийг дэмжүүлэхээр авч яваад харамсалтай нь Бүрэнтөгс 3 дээр Батмөнхөд унасан санагдаж байна.Энэ жил увс явахнуу өөр газар үзэхнүү. Уул нь эхлээд а/а болчмоор байгаан.Аягүй бол Увсруу а/з Ганзориг Бүрэнтөгс а/н Батсуурь Гантулга эд нар бүгд явж тэнэгтэнэ дээ.Тэгээд очоод алалцаж алалцаж нэг нь л а/а болох жишээтэй.Тэрний оронд өөр боломжтой газруудад тарж явбал ядаж 2 нь арслан болчвол үзүүштэй л юм.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Wed Jul 07, 2010 12:46 pm

ихэнхи аймгууд наадмаа 7 сарын 08 09-нд зохиож байгаан байна лээ. нэг аймгийн арслан нэг аймгийн арсланд горьлогч гэсэн бүрэлдхүүнтэйгээр тарж явбал уг нь зүгээр,, одоо цагт ч тэгээд хаа газрын наадмыг тэр нутгийнх нь бөхчүүд хор найруулахаар бэлдцэн ирдэг болсон цаг юм. өөр газар очиж цол горьлогсод нь гадуурхагдаж ч мэдэх юм шүү
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Wed Jul 07, 2010 12:47 pm

Бүрэнтөгс УБ хоттой ойрхон аймагт л очиж барилдах байлгүй дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Wed Jul 07, 2010 12:52 pm

Чуугий wrote:Бүрэнтөгс УБ хоттой ойрхон аймагт л очиж барилдах байлгүй дээ.


одоо бол хотоос хол ойр байх нь ч тэгээд нээх асуудал байхаа больцын бишүү, бөхчүүд ч нэлээн ивээн тэтгэгчиддтэй болцон болохоор нисээл яваад ирдэг болсон. хуучин чинь машинаар баахан балбуулаад буцаж улсдаа амжиж ирэх гэж балбуулсаар байгаад эсвэл аймагтаа гайгүй үзнэ эсвэл худлаа болдог байсан бол одоо эсрэгээрээ болждээ. хотоос хол явах тусмаа л зүгээр дээ уг нь цол горльлогсод. Хотод ойр тусмаа нөгөө хорчин гарууд чинь улсын баахан цолтонгуудтайгаа ороод ирнэшдээ
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby munkhbayar_AC » Fri Jul 09, 2010 12:31 pm

Увсад ямарч байсан а/н О.Гантулга очсон сураг байна.а/з Ганзориг Өмнөговь явсан сураг байна.За манайхан тэгээд газар газрын наадмын мэдээллийг өгөөд байгаарай.Өнөөдөр аймгуудын баяр наадам эхэлж байгаа
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Fri Jul 09, 2010 1:44 pm

заза бөхчүүд аймгуудаар хэсээд эхэлчижээ. увсын а/з Ганзориг өмнөгөовь явсан бол тийшээ мөн нутгийн бөхчүүд нь явсан сурагтай. а/а идэрсүрэн сумьяа одбаяр энхтайван гээд нэлээн ширүүн л юм болох нь дээ. бар жилийн шилдэг дэвжээгээр а/з ганзориг нь идэрсүрэн сумьяа нарт унаж байсан байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Fri Jul 09, 2010 1:50 pm

Image

Даян аварга А.Сүхбатаар ахлуулсан "Олимп" дэвжээний бөхчүүд Дүнжингарав амралтанд бэлтгэлээ базааж байгаа бөгөөд энэ жил түүний олон шавь нар юм дуулгана гэдэгт итгэлтэй байна. "Олимп" дэвжээний бөхчүүд өнгөрсөн жил аваргийн эзэмшил газар болох "Бугын сангийн аж ахуй"-д гарч бэлтгэл сургуулилтаа хийсэн бол өнөө жил Дүнжингарав амралтанд бэлтгэлээ хийж эхэлсэн. Наадамчин олны нүдэнд нулимс цийлэгнүүлэн байж зодог тайлсан А.Сүхбат аваргын хувьд гурван жилийн өмнөөс өөрийн гарын шавь нарыг бэлдэхээр тусдаа гал болон гарах болсоныг бөхийн хорхойтонууд андахгүй. Хэдийгээр ид сайхан насандаа зодог тайлах шийдвэр гаргасан ч аварга өөрийн гарын шавь нартаа итгэл хүлээлгэж, тэднийхээ амжилтын төлөө нойр хоолоо хугаслан зүтгэж яваа юм. Түүний шавь улсын харцага Ө.Даваабаатар, Л.Пүрэвжав, начин Ж.Отгонбаяр зэрэг олон хүчтэнүүдийг энд дурьдаж болно. А.Сүхбат аваргын гарын шавь нар үүгээр зогсохгүй.

Хулгана жилийн сар шинийн барилдаанаас хойш олны хараанд өртсөн бөх бол "Олимп" дэвжээний залуу бөх аймгийн заан Ганзориг юм. Улсын заан М.Баяржавхлан, Ц.Мягмарсүрэн нарыг өвдөг шороодуулж байсан тэрээр өнгөрсөн жилийн наадмаар улсын цолонд хүрэх өндөр таамаглалтай бөх хэмээн олон хүн таамаглаж байсан хэдий ч харамсалтай нь хүрч чадаагүй. Гэвч энэ залууд итгэл хүлээлгэж яваа олон хүн бий. Үүнээс гадна "Олимп" дэвжээний бөх Увс аймгийн Давст сумын харъяат аймгийн начин П.Бүрэнтөгс, Сүхбаатар аймгийн арслан Батжаргал нарын барилдаан нь ид жигджрч яваа залуу бөхчүүд наадамчин олны анхаарлыг эрхгүй татсаар ирсэн. Ийнхүү Даян аваргаар овоглуулах болсон "Олимп" дэвжээний хүчтэнүүдээс энэ жилийн баяр наадамд ид хаваа гайхуулан олон бөхчүүд цолоо ахиулна хэмээн хүлээж буй наадамчид олон байна.

Хүмүүс сонин


хүмүүс сонины мэдээлж байгаагаар бол Даваабаатар харцага бэлтгэл хийж байгаан байх
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Fri Jul 09, 2010 7:41 pm

Бөх үе үеэрээ төрдөг гэсэн үг буй. “Хоёр” Мөнхийн, Б.Бат-Эрдэнийн, А. Сүхбатын гэхчилэн. Харин өдгөө тодорхойлох шалтгаалах магадлалтай бөхчүүдийнхээ талаар таавар гүйлгэн суугаа. Нэгэн үеийн зургаан залуу зааны араас шилд даган гарч ирсэн монгол бөхийн зүлэг ногоон дэвжээг чимж буй ЗХ-ний Алдар спорт хороо, ЗХ-ний 310-р ангиийн бөх бяртай, хүчтэй, аралтай, уран дайчин барилдаант улсын заан Б.Ганбат.

1994 онд Увсчууд Их аварга Х.Баянмөнхийн алдрыг тэмдэглэж наадав. Уг наадамд залуу бөх Ганбат ирж барилдсан нь түүний амжилтын эх болсон гэдэг. Аваргын хараанд өртөж бөхийн эрдэмд идэвхийлэн суралцах боломж үүд, хаалга нээгдсэн хэрэг. Ийн түүнд “тоот бөхийн тоонд багтаж, торгон зодогны ширээснээс атгалзах” хувь тохиожээ.

Тэрээр АХ-ын 75 жилийн ойгоор буюу 1996 оны Увс аймгийнхаа баяр наадамд долоо даван түрүүлж, аймгийн арслан цолонд хүрсэн билээ. Энэ үеэс л бөхчүүд, бөх сонирхогчид, бөхийн хүрээнийхний анхааралд өртөх болсон юм.

Аймгийн арслан Ганбатыг 1997 оны АХ-ын 76 жилийн ойгоор начнаар тогтохгүй барилдана гэж олон хүн дүгнэж байлаа. Гэсэн ч хамгийн сонирхолтой нь гурвын даваанд у.з Ц.Цэрэнпунцаг а.а Б.Ганбатыг ширвэж бус шилж амласан явдал. Залуу арслан бяртай зааны мэхэнд тэссэнгүй. Мэдээж өмнө нь хэд хэд таараад бас хэдэ хэд хаяж чадсан л байлаа. Төрийн наадмын дэвжээ хатуу гэдгээ хауулсан хэрэг биз...

НААДМЫН ОД НЬ ГҮЙВЭЛ АРСЛАНГИЙН
ЭРЭМБЭЭР ТОГТОХГҮЙ ЭЭ

1998 оны Сар шинийн баярт зориулсан 256 бөхийн барилдаанд Их аваргатай тэргүүн байрын төлөөх барилдаанд шалгарч үлдэв. Ингэснээрээ аймгийн цолтой бөх анх удаагаа сар шинийн баярт үзүүрт хүрсэн амжилтыг тогтоолоо. Тэр жилийнхээ зун буюу АХ-ын 77 жилийн ойгоор дар.а Х.Баянмөнхөөр 5 давж начин цолонд хүрч чадсан юм. 1999 оны АХ-ын 78 жилийн ойгоор аварга О.Балжиннямаар долоо давж заан цолонд хүрсэн.

Түүнээс хойш бэртэл гэмтлээс болоод нэг хэсэг сайн барилдаж чадсангүй. 2006 онд ИхМонгол Улс байгуулсны 800 жилээр заан цолоо баталж наадмын түрүү бөх аварга Д.Сумъяабазарт өвдөглөсөн.

АХ-ын 86 жилийн ойгоор түрүүлэх бөхчүүдийн тоонд Б.Ганбат зааны нэр дээгүүр байсан, харамсалтай нь дэндүү хариуцлагаггүй барилдаан үзүүлж тавын даваанд а.а А.Цацабширт унасан.

2008 онд хоёр аварга хоёулаа зааны даваанд өвдөглөв. Алдсан боломж эргэд ирэх нь тэр. Цол авсан бөхчүүдэд цолны үнэмлэх гардуулах завсарт Ганбат заан ам авахаар яаравчлан алхахад “Зааны түрүү”, “Ганбатаа чиний наадам шүү” гэж шуугиж байсан ч дэндүү харамсмаар барилдсан.

ДАХИАД Л ДАРАА ЖИЛИЙН НААДАМ

Image Өнгөрсөн жилийн наадамд олон хүн зааныг түрүүлэх байх гэж таамаглал дэвшүүлсэн. Зааны хаяж чадахгүй гэх, барилдаан таарахгүй бөх нэгээхэн ч үгүй. Барилдаан төдийлөн таардаггүй отгон аварга бэртлийн улмаас зодоглосонгүй.Заан ч сайхан л, өнгөтэй л харагдаж байсан. Гэсэн ч мөн л түүнд наадмын торгон дэвжээ мөн л ээлээ өгөөгүй ээ. Бяр, хүч, ур, ухаан жагссан ид үе. Тиймээс Б.Ганбат заанд түрүүлэх боломж хадгалагдсаар л байгаа. Ашиглах чадвар, тэр өдрийн од л мэдэх хэрэг...

Төрийнхөө их баяр наадамд гурван удаа 7, хоёр удаа 6, дөрвөн удаа 5 давж нийтдээ 9 удаа шөвгөрч, Заан цолтонгуудыг магнайд бичигдэж буй, Заан цолондоо дэндүү бахдаж ядсан, арслангаар зогсохгүй эрэмбэтүүнд байгаа.

Дахиад л болдог дараа жилийн наадам...

Эх сурвалж: Хүмүүсийн амьдрал сонин
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sat Jul 10, 2010 6:24 pm

зиа наадамуудын мэдээ эхнээсээ ирж байх шиг байна Лав л Өмнөговь аймагийн бөхийн барилдаан дууссан бөгөөд Аймгийн заан Дарханбат гэх шиг болсон түрүүлж аймгийн арслан Идэрсүрэн үзүүрлэсэн гэсэн албан бус мэдээ байна.
Last edited by slo mo jones on Sat Jul 10, 2010 11:03 pm, edited 1 time in total.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sat Jul 10, 2010 9:39 pm

Баянхонгор аймгийн наадам өндөрлөлөө...

256 бөх барилдаж:

Баянбулаг сумын харьяат бөх аймгийн арслан (Бөхийн холбоо зөвшөөрдөггүй тул бусад газар а.н цолтой барилддаг) Болдын Эрдэнэхүү түрүүлж аймгийн арслан боллоо (манай аймагт бол хурц арслан гэж барилдана).

Баян-Овоо сумын харьяат бөх аймгийн начин Чойжингийн Баасанбат үзүүрлэж (түрүү жил цагаан сараар Баяржавхлан заанг 2 дээр давж байсан) аймгийн заан боллоо.

Богд сумын харьяат бөх жүдо бөхийн улсын шигшээ багийн тамирчин, ОУХМ, а.н Бат-Орших их шөвөгт үлдэж аймгийн харцага цол хүртлээ.

Баян-Өндөр сумын харьяат бөх аймгийн начин (бөхийн холбоо бас зөвшөөрдөггүй тул сумын заан гэж БӨ-д барилдддаг) Батцэнгэл их шөвөгт үлдэж аймгийн харцага цол хүртлээ.

сумын заан С.Батболд (а.а Болдоор 5 давж), с.з Мөнхтөр (с.з Сүхбаатартай тунан барилдаж), с.з Бат-Ирээдүй (а.а Баянмөнхөөр 5 давж), с.н Баярдамба (а.а Дамдингаар 5 давж) нар тус бүр 5 давж аймгийн начин цол хүртлээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sat Jul 10, 2010 9:43 pm

төв аймагт 9-ны өглөө барилдахаар очсон улсын харцага Г.Ганхуяг тэргүүтэй 10 гаран бөхчүүдийг бөхийн бүртгэл хийгдсэн гэдэг үндэслэлээр барилдуулахгүйгээр шийдвэрлэж эрхээ хасуулсан бөхчүүд маргаан үүсгэж үндсэн эрх нтр ярсын байх.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Sun Jul 11, 2010 1:38 pm

Батзориг заан барилдахгүй нтр гээд байсан чинь барилдаад явж байна шдээ.
Нэг начин төрүүлж хэдэн төгрөг хийе гэж бодсийм байлгүй дээ.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sun Jul 11, 2010 3:27 pm

1-ын даваанд улсын цолтонуудаас Улсын заан бямбадорж улсын начин Доржбат 2 уналаа. 2-н даваанд нэлээн шигшэгдэх байлгүйдээ

тийм байна Батзориг заан барилдахгүй гээд байёсан барилдаж байна.
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sun Jul 11, 2010 3:29 pm

Улсын заан Одгэрэл нэлээн шуугдсан байна шүү. Зовж байж л нэг юм хөмөрч давлаа. уг нь нэгийн давааны цэргүүдтэй ингэж үзэх хүн биш юм сан. Сүхбат гарьдын маань тэр цээжин дээрхи шивээс нь ямар муухай харагдаж баЙНААА
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Jul 11, 2010 6:47 pm

2-ын давааны аймгийн арслангуудын барилдаан...

1. ц.а Санжаадамба а.з Батчулуун
2. а.а Одгэрэл а.а Одбаяр
3. а.а Багахүү а.а Батжаргал (Асгат)
4. а.а Жаргалсайхан а.а Батбилэг
5. а.а Мөнгөн а.а Алтангэрэл (барьц шодож)
6. а.а Эрдэнэбат а.а Шийрэвмөнх
7. а.а Алтанхуяг а.а Тангад (барьц шодож)
8. а.а Отгонбаатар (Булган)
9. а.а Баатарцол а.а Идэрсүрэн
10. а.а Батсуурь а.а Н.Баярмагнай
11. а.а Санчир а.а Дж.Батбаяр
12. а.а Сүмбээ а.а Ариун-Эрдэнэ (барьц шодож)
13. а.а Бат-Эрдэнэ (Булган) а.а Отгонбаатар (Дорнод)
14. а.а Пүрэвдагва а.а Чулуунбат (барьц шодож)
15. а.а Жамсран а.а Нямдорж
16. а.а Амартүвшин
17. а.а Баямнмөнх (Баянхонгор) а.а Өлзиймөнх
18. а.а Баянмөнх (Сэлэнгэ) а.а Батцэнгэл
19. а.а Энхбаатар а.а Отгонбаатар (Өвөрхангай)
20. а.а Сангисүрэн
21. а.а Цогбаяр а.а Лха-Очир
22. а.а Мөнгөнбаатар а.а Дэлгэрсайхан
23. а.а Ганзориг (Увс) а.а Энхбат
24. а.а Батжаргал (Олимп) а.а Сумъяа
25. а.а Цэрэнтогтох
26. а.а Булганхүү а.а Мөнхсүх
27. а.а Батпүрэв а.а Бүрэнбаяр
28. а.а Асейн а.а Болдбаатар
29. а.а Батхуяг (Дорнод) а.а Мэндбаяр
30. а.а Батдорж а.а Гантөгс
31. а.а Сүхбат а.а Заяамандах
32. а.а Суманчулуун а.а Батмөнх (Төв) (барьц шодож)
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Jul 11, 2010 6:49 pm

Бямбажав яав? би их нас үзээд залуу начингуудын барилдааныг үзэж чалдсангүй ээ... ямархуу бөхчүүд унав??

а.з Буянмөнх, а.з Батгэрэл гэсэн бөхчүүд яасныг мэдсэн хүн байна уу???
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sun Jul 11, 2010 6:50 pm

2-н даваанд түмэннаст наичн сумъяабэйс начин лав унаж байгаа харагдлаа. Сүүл хэсгээс нь үзлээ. Улсын начин Насандэлгэрийг гайгүй явах байх гэсэн аймгийн начин Элбэгбаярт уналаа сайн сайн аймгийн арслангуудаас Баянхонгорын Чулуунбаатар уначдаг жаахан тоогүй юм боллоо архангай аймгийн арслан Пүрэвдавгатай таараад барц шодуулаад уналаа. мөн Батчулуун Аруйн Эрдэнэ Тангад нар уналаа за тэгээд бусад гайгүй бөхчүүд бүгд л давлаа
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sun Jul 11, 2010 6:51 pm

Бямбажав Аймгийн заан занданбатыг давсан
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Jul 11, 2010 6:53 pm

Төв аймагт а.з Батчулуун түрүүлж, залуу бөх Ган-Идэр үзүүрлэсэн юм гэнэ. Батчулуун өнөөдөр Санжаадамбатай таараад уналаа, саяхан Санжааг давсан гэсэн. Санжаа бас л 2 дээр унаж гай болох вий гэж бодсон гаагүй давчлаа...

Ховд аймагт Пүрэвсайхан түрүүлсэн юм байхаа...
Завханд аймгийн заан Батжаргал түрүүлсэн гэнэ.
Сүхбаатар аймагт а.а Мөнгөнбаатар түрүүлж хурц чимэг нэмсэн.

Харин улсын наадамд ямар ч бөхийн сая авсан цолыг нь тооцдоггүй дүрэмтэй гэнээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Jul 11, 2010 6:57 pm

Дэлгэрсайхан үнэн новширсон доо ... барьцаа тавиад эргэхэд нь дүрмийн дагуу гээд араас нь дайраад хуссан... манай Энхбат бас их азгүй байнаа, Ганзоригтой нэлээд үзээд хутгуулаад уначлаа. Суманчулуун гэж гай байнаа, Батмөнхийг шодоод хусчлаа, энэ жил бас л сайн байсан хүн дээ... Бүрэнтөгс лав давсан.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sun Jul 11, 2010 6:59 pm

Харин тийм байна Батчулуун аймгийн заанаараа гарч байна. Ер нь л гайгүй бөхчүүд барилдахад л нэг л унах гээд байгаа юм шиг эвгүй байгаад байна. Санжаадамба эвгүй оноолт таарсан гэхэд бас ч гэж төвөггүй гараад ирлээ. За маргааш өглөө 10с 3-н даваа билүү,

Баянхонгороос аймгийн арслан үлдэвүү
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Jul 11, 2010 7:03 pm

Баянмөнх үлдсэн... Буянмөнхийн ах. Өчигдөр уначаад явсан юм байлгүй, бүүр орой харагдаад л байх шиг байсан даа
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby slo mo jones » Sun Jul 11, 2010 7:06 pm

за тэгвэл хонгор нутгийн гарьд маргааш нутгийн дүүгээ амлаад итгэл хүлээлгэх байлгүйдээ. Уг нь Чулуунбатыг нэлээн явах боловуу гэсэн байдаггүйээ. Пүрэвдавга арсланг шахаж татаж байгаа харагдсан уг нь барьц шодоог хүлээлгүйгээр санаснаа хийгээд явсан бол яах байсын бол ,, лав л илүү харагдсан
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.
slo mo jones
Ман сити фэн
Ман сити фэн
 
Posts: 3200
Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby ЦАГААН » Sun Jul 11, 2010 7:09 pm

Пүрэвдагва угаасаа шууд л зугтаад барьцаа халаад, ямар нэг аргаар тогтож барьцаа салгаад байсан. Нэгэнт зүтгээд зүтгээд хаяж чадаагүй юм чинь одоо яахав дээ шодуулаад унахаас даа... харин Буянмөнх давсан бол түүнийг амлах байхаа, Баянмөнх ч итгэл даах хүн биш дээ...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Ардын хувьсгалын 89 жилийн ойн хүчит бөхийн барилдаан

Postby Чуугий » Sun Jul 11, 2010 9:03 pm

Батчулуун Санжаадамба 2н барилдааныг гоё барилдаан болох байх гэж бодож байсан чинь Санжаадамба сайхан хараатай барилдаж мордоод давчихлаа.
Амжилтын амтын хэдэн бүтэлгүй гарууд байнаа.Өвөрхангайн Отгонбаатараас бусад нь бараг уначвуу даа.Тангад,Лха-Очир,Баярмагнай нтр Дэлгэрсайхан нь новширсоор байгаад давчих шиг боллоо.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 1 guest