Бар жилийн шилдэг дэвжээ.

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Mon Mar 29, 2010 9:32 am

Их түргэн шуурхай гоё барилдаан боллоо.Ойрд ингэж гоё барилдаан үзсэнгүй.Мөнхбаатар арслан Пүрэвжав 2 яагаад байваа арслан бааварлаад байсан
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Bayara » Mon Mar 29, 2010 9:43 am

Сайхан барилдаан болж байлээ. Цагаанаадаа баярлалаа. Хамгийн гайхашруулсан нь Увс нуур дэвжээ байлаа. 6 залуу бөх шуугиулж байнаа. Сэлэнгийн Таван хан бас сайхан жигдхэн бөхчүүдтэй юм. Дундговийн Хур харцага санаснаас тааруу барилдчих шиг. Булган бол Баян-Өлгий будаа болголоо. Дарханы 2 бөх л хэдэн даваа авах шиг боллоо. Хантайшир маань давлаа. Архангай, Увс 2той л шийдвэрлэх барилдаанаа хийнэ дээ.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Aagii_03 » Mon Mar 29, 2010 9:49 am

Барилдааны дүнгээр 19-с дээш даваа авч хожсон баг нь 3 оноо, 18 18 аар тэнцвэл багууд 1, 1 оноо авна гэсэн. Багуудын оноо тэнцсэн тохиолдолд л тэр давааны тоо нөлөөлж магадгүй тэрнээс биш 19: 17 -оор хожих, 36:0 оор хожих 2 адилхан 3 оноо.
Пүрэвжав харцага шилдэхдээ алгадчихсан чинь арслан гараа атгаад шаах гэж байна лээ шдээ хэхэ Пүрэвжав бэлтгэл муу байх шиг байна лээ их амархан хялайж байгаа харагдсан.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Mon Mar 29, 2010 10:03 am

Аан за.Тийм учиртай юмуу.
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Mon Mar 29, 2010 1:38 pm

За дараа 7 хоногоос ТВ-гээр гаргахгүй юм байна аа...

Амьдралдаа гар зөрүүлж үзээгүй Өсөхөө аварга Ганбаатар гарьд 2 барилдах ёстой биздээ... Өсөхөө аварга барилдахгүй юм болов уу...
Өчигдөр бол эхнээсээ нэг нь элт илүүрхээд байхаар оноолт таарсан юм билээ... Яг тэнцүүхэн үзэхээр 2 дэвжээ бол гоё тэмцэлдэнэ байхдаа...

Боломжтой бол яг хөлбөмбөг шиг Говь-Алтай аймагт нь Архангай аймаг зочилж очоод үзэж тарж үсэрч наалддаг бол мөн ч гоё доо... үзэгчид бүүр их үзэж ашиг орлого ч нэмэгдэх байх... :mongol: За тэгээд хариу барилдаан энэ тэр бол ярилтгүй гоё болж, хөгжөөн дэмжигч энэ тэрд маш сайхан байна байх... Нутгийн эвээн тэтгэгч нар ч их хүч хаяаад бүүр гоё л байна даа... Үзэгчид бол муухай барилдаан хийгээд, бухайцаад, шодоод байгаа айлын гарыг бол бүүлээд л... (Азаа, Сүмбээ ... энэ тэр ч байнга бүүлүүлэх юм байна даа...)

Тэгш тооны бөх биш дэвжээ бүрээс 5 бөх гардаг бол сондгой барилдаантай тул ялагч нь тодроод гоё баймаар юм...

Тэгээд өчигдөр анхны байсан болохоор тэгсэн байх... 3-р тойрогт тэр дэвжээ 4:2 оор хошуучиллаа гэж зарлаад байсан... уг нь 3-р тойрогт тэглээ, одоо нийт оноо 10:8 боллоо гэж зарлах ёстой ш дээ...

За тэгээд багийн тактик гэж юм хэрэгтэй... довтолдог бөх (шууд дайраад хурдан барилдчихдаг)... хамгаалдаг бөх (айлын хүчтэй бөхийг уяж, ядрааж, шоддог) энэ тэр гээл... тэгснээ гэнэт сэлгээ энэ тэр хийгээд (энэ ч одоохондоо байхгүй байгаа)...
Тэгээд оноолтоо харж байгаад... дасгалжуулагч :
чи энэ тойрогт сайн хамгаалаад цаадхаа (айлын сайн бөхийг) хялайлгаад өг, дараагийн 2 тойрогт манай энэ 2 цаадхыг нь дараалаад хаяад өгөхөөр манай багийн амжилт суга өснө энэ тэр гээд л...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Mon Mar 29, 2010 1:40 pm

munkhbayar_AC wrote:Аан за.Тийм учиртай юмуу.


Пүрэвжав харцага Мөнхбаатар арслан, Содном 2 -той эхний 2 тойрогт хатуухан үзэж унасныхаа дээр 3 дээр а.а А.Батмөнхийг нь шахаж татаж гаргаж ирээд май чи гээд л тавидаг наасан...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Realist » Mon Mar 29, 2010 1:42 pm

Саяхан Сүхбат аваргагыг дэлгүүрт харлаа. Цагаан хоолонд ороод бүүр тураад нүднээс гарчихжээ.
Их жижигхэн биетэй харагдсан. Сайхан бөх байсан юмдаа.
1911 оны 12-р сарын 29 БОЛ УЛСАА ТУНХАГЛАСАН ӨДӨР
User avatar
Realist
Forever Madridista
 
Posts: 15742
Joined: Tue Feb 24, 2009 2:13 pm
Location: Мадрид :-) beer

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby J@x » Mon Mar 29, 2010 4:19 pm

Цагаанаагын тэр бол их боломжийн санаа байна. Тэгдэг бол гоёдоо. Ахиж тв гээр гаргахгүй юмуу. Тэгвэл тэгээд билет нь бүр олдохгүй юм байна даа. Хантайширыгаа тултал нь дэмжинэ дээ. Архангайтай тэнцчихээсэй билээ. Тэгээд Увстай нэгийгээ үзэх хэрэгтэй байгаам даа. Сая манайхан жаахан хайнга барилдаад сүүл рүүгээ сэтгэл нь амарсануу яасан унаад байна лээ.
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Aagii_03 » Mon Mar 29, 2010 4:30 pm

Тэртэй тэргүй даваа нь 19 хүрчихсэн болохоор жаахан хайнга шаасан байх аа. Төв аймгийханд ганц нэг даваа бэлэглэх шиг болсон.

Ирэх хагас сайнд очиж Архангайгаа тултал дэмжнэ ээ. Цуг очиж дэмжих хүн байна уу. Хангай, Мөнгөө, Цоомоо, Тунгаа гээд манай зүгийнхэн уг нь нилээн хэд байгаа биз дээ.
Завхан нээрээ аймар з/б -тай байна лээ. Бөөн баннер энэ тэр баричихсан. Нээрээ Бачнхонгор яагаад ороогүй юм бэ Цагаанаа?
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby J@x » Mon Mar 29, 2010 4:37 pm

Батзориг заан ямар сайн байваа. 4 билүү 5 давсан байх шүү. азжаргал гэж хог сүүлд нь увсынхан ялсан гээд хайнга барилдахад нь ганц 2 давах шиг болсон. Нэр хүнд гэж байхгүй болж.Булганд Доржсамбуу орчвол ч бас төгс баг гарч ирэх гэж байна даа
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13314
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Mon Mar 29, 2010 4:37 pm

зурагтаар гарахгүй бол билет нь олдохгүй юм байна.сая бас баахан хүмүүс гадаа нь бөөн юм болж байна лээ.Цагаан сараар гэхэд л би үнээр нь үзэх гээд бөхийн өргөөний хажууд гэртэй байж олж чадаагүй бараг л зараагүй.Энэ нэг муухай юмыг болиулмаар байна с**.Зарж эхлээгүй гэж байхад шагчид нь гадуур зардаг наасан.За тэхлээр манайхан билет олвол хэлээрэй.хэхэ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Mon Mar 29, 2010 4:46 pm

Батзориг мягаа 2 дүү нараа бэлтгээд манлайлж оролцоод үлгэр дуурайлалтай сайн байна лээ.Өсөхирээдүйг гашрааж байна лээ ш дээ 2 лаа.Хуучин бууний хугархайнууд гэж хэхэ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Mon Mar 29, 2010 5:20 pm

Увсаас угаасаа улсын цолтой нэг ч бөх ороогүйн байна ш дээ.
Бүрэлдхүүн нь ийм байна гэнэ.
ц/а Бямбажав
а/а Батсуурь
а/а Ганзориг
а/з Ганзориг
а/н Батсуурь
а/н Бүрэнтөгс
сэлгээнд
а/з Бадарч
а/н Гантулга нар л орсын байна шдээ.Бусад нь том толгойлоод ороогүйн байна.Залуучуудаа юм үзэг гэж оруулж байгаан байлгүй дээ
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Чуугий » Mon Mar 29, 2010 7:55 pm

Нээрээ хагас сайнд цуг үзэцгээх үү.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby jugder_08 » Tue Mar 30, 2010 3:24 pm

бооцоо тавиад узэхэд зугаатай л юм билээ.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby goalman » Tue Mar 30, 2010 5:07 pm

[quote="Чуугий"]Нээрээ хагас сайнд цуг үзэцгээх үү.[/quote
Дэмжиж байна....бүгд yahoo ID-aa солилцоцгоо...my ID:numberone_623@yahoo.com
Impossible is nothing
User avatar
goalman
 
Posts: 1286
Joined: Thu Nov 05, 2009 6:32 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Tue Mar 30, 2010 7:06 pm

Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ABC » Tue Mar 30, 2010 7:37 pm

энэ одоо яадаг учиртай ямар барилдаан бэ.
бас нөгөө хужаа нь зохион байгуулаагүй биздээ.
дэвжээ, тойрог энэтэр гээд л суморхуу юм сонсдхийм
ABC
 
Posts: 466
Joined: Sun Aug 30, 2009 7:28 pm
Location: МОНГОЛ

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby Bayara » Tue Mar 30, 2010 9:11 pm

munkhbayar_AC wrote:Увсаас угаасаа улсын цолтой нэг ч бөх ороогүйн байна ш дээ.
Бүрэлдхүүн нь ийм байна гэнэ.
ц/а Бямбажав
а/а Батсуурь
а/а Ганзориг
а/з Ганзориг
а/н Батсуурь
а/н Бүрэнтөгс
сэлгээнд
а/з Бадарч
а/н Гантулга нар л орсын байна шдээ.Бусад нь том толгойлоод ороогүйн байна.Залуучуудаа юм үзэг гэж оруулж байгаан байлгүй дээ

Хэсгээсээ гарахгүй байвал онигоо болно гэж болгоомжилсон юм болуу :smile:
Эсрэгээсээ залуусаа барилдуулаад хэсгээсээ гарчуул баатар болно гэж тооцоолов уу :D
Залуус нь ч сайхан үзэж байлээ, гэхдээ Ганбат байг гэхэд Бат-Орших Мөнхбат 2 орчихгүй дээ. Илүү сонирхолтой байхгүй юу.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Tue Mar 30, 2010 10:52 pm

Бүгд аймгийн цолтой, ижил шахуу хэмжээний шижгэнэсэн залуучууд байна гэнүү... (өөр аймгаас бол ийм сонирхолтой баг бүрдэхгүй дээ)
Даан ч тийм байхаа Намсрайжав харцага аймаар ууртай ТВ-гээр дуулдтал нь бөхийн холбооныхныг загнаад байсан юмаа... Соронзон өнөөдөр барилдах ёстой, өнөөдөр барилдахгүй бол оролцох эрхгүй энэ тэр гээд хэрүүл хийгээд байсан ш дээ...

Тэгэхдээ Увсчууп Говь-Алтайруу Ду наичн, Цэрэнтогтох, Суманчулуун энэ тэрийн жигүүрээр сайн довтлоод, Ганбаатар Лхагвадорж энэ тэрийн хийг сайн ашиглавал их л сайхан тэмцэлдэх байхдаа... Бүрэнтөгсийн чанарыг л шалгая... Бат-Орших байсан бол ч... :smile: Говь-Алтайн үлдсэн 2 бөх нь Соронзон, Тогтохбаяр начин 2 биздээ... шийдвэрлэх барилдаанд 2 арслангийнхаа оронд орж ирээд баллах байх даа...

Баянхонгор ганцаараа л ороогүй гэсэн ш дээ... Яаж ч муу барилдсан Баян-Өлгийгөөс дээр л баймаар юм :smile:

у.х Батболд
а.а Чулуунбат
а.а Д.Энхбат
а.а Дж.Батбаяр
а.з Буянмөнх
у.н Баянжаргал (у.н Сэр-Од)

гээд гархад бол Завханы
у.н Сумъяабэйс
у.н Бадамдорж
у.н Нямсүрэн
а.а Жаргалсайхан (их муу байна лээ дээ)
а.а Гончигдамба
а.а Лха-Очир

гэсэн бүрэлдэхүүнтэй бол үзэлцээд л өнгөрнө... ялчихмаар л юм шиг санагдаад байна. Чука олон улсын тэмцээнд ороод байхгүй, Батболд харцага бэртэл энэ тэртэй юм шиг байна ойрд барилдаагүй (гол бөхчүүдийн хомосдолд орсон байж магадгүй) ... бас 15 дэвжээнийх нь тооны хувьд сондгойроод хаана ч багтах юм билээ дээ (хамгийн сүүлд бүртгүүлэх гэж оролдсон... сая төгрөг олдоогүй :RD ...)... ямар Баян-Өлгийтэй нийлэлтэй нь биш дээ (тэднийд манайхаас дээр бөх нэг ч байхгүй) ... ямартай ч нутгийн баг байхгүй эвгүй л байна... :sad:

Сэлэнгэ гэж шижгэнэсэн сайхан баг байна даа... Өсөх-Ирээдүйгийн зүүн давуулдаг нь амжилтай сайн болоод байвал бүүр алаад хаяхаар л юм билээ... Хүнийг бол сайн цуцааж чаддаг хүн дээ, өөрөө хэд шодсон ч аргалаад л зогсож байдаг даа... тэгээд у.н Эрхэмбаяр гэж лут нөхөр байна, ямар ч том бөхөөс айхааргүй болсон а.а Баянмөнх, саяных шигээ галзуурах юм бол а.а Дэлгэрсайхан ч баллах юм билээ, хэрийн хүнтэй шодолт хүртлээ үзэж чаддаг а.а Сүхбаатар, эцэст нь хашир туршлагатай у.н Бүрэнбаатар... энэ баг ч сая бол үнэхээр шуугиулсан даа... хэцүүхэн өрсөлдөгч болох Ховдыг буулгаад авлаа, Завхан Ховдоос хэцүү байж чадахгүй байхаа... одоо 2-р тойрогт таарах юм байна, тэгэхээр ялсан нь хэсгээсээ гарах байхаа даа... эцэст нь хэсгийн лидер Өвөрхангайтай тулна, Их Монголын хүчтэн дэвжээ үхлийн хэсгээс гарч ирсэн 2-той аваргын төлөө үзэх боломжтой хүчтэй дэвжээ дээ...

4 сарын 25-д болох хамгийн сүүлийн тойрогт л Увс нуур, Хантайшир 2-ын дунд, хэсгийн ХАМГИЙН СОНИРХОЛТОЙ тулаан өрнөх болов уу даа... :-D Хэн ялагдсан нь мултрах нь тодорхой болсон байвал (Бөх билэгтэд хоюулаа хусуулсан) бүүр гоё юм болно доо...
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Tue Mar 30, 2010 11:00 pm

jugder_08 wrote:бооцоо тавиад узэхэд зугаатай л юм билээ.


Миний найз хэн хэн дээр бооцоо тавив?
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby jugder_08 » Wed Mar 31, 2010 8:51 am

ЦАГААН wrote:
jugder_08 wrote:бооцоо тавиад узэхэд зугаатай л юм билээ.


Миний найз хэн хэн дээр бооцоо тавив?


Содномдорж-Пурэвжав 2 дээр 2 бооцоо тавиад, Бямбажав- Цацабшир 2 дээр 1 бооцоо хожсон. Бэлгэшээгээд бооцооны мөнгөөө хадгалаал байж бна. :mrgreen:
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby jugder_08 » Wed Mar 31, 2010 8:58 am

Тэнцүүхэн 2 бөx барилдахад нь бооцоо зарлаж бналээ.

Том цолтой дээр нь бооцоо тавихаар бол 5000 төгрөгөөр Хөх өнгийн тасалбар
Бага цолтой дээр нь бооцоо тавихаар бол 5000 төгрөгөөр улаан өнгийн тасалбар авна. дэмжсэн бөх нь давбал уг тасалбараа 7500 төгрөгөөр буцааж өгнө 2500 ашиг олно гэсэн уг.
User avatar
jugder_08
Бөхийн хорхойтон
 
Posts: 1549
Joined: Fri Jan 30, 2009 9:55 am
Location: Улаанбаатар

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby munkhbayar_AC » Wed Mar 31, 2010 9:38 am

ЦАГААН wrote:Бүгд аймгийн цолтой, ижил шахуу хэмжээний шижгэнэсэн залуучууд байна гэнүү... (өөр аймгаас бол ийм сонирхолтой баг бүрдэхгүй дээ)
Даан ч тийм байхаа Намсрайжав харцага аймаар ууртай ТВ-гээр дуулдтал нь бөхийн холбооныхныг загнаад байсан юмаа... Соронзон өнөөдөр барилдах ёстой, өнөөдөр барилдахгүй бол оролцох эрхгүй энэ тэр гээд хэрүүл хийгээд байсан ш дээ...


Соронзон угаасаа анхнаасаа үндсэн 6-д гараагүй юм чинь аль нэг хүн нь оролцох боломжгүй хүндэтгэх шалтгаан, эсвэл эмчийн магадлагаагаар барилдахгүй үед л оролцоно.Тэрнээс ядарчхаар нь сольж барихгүй биздээ.Эсвэл Архангай Увстай үзэх үед гарч ирнэ гэсэн үг биш байхаа.Тийм хүндэтгэх шалтгаантай үед л сэлгээний тамирчин орж ирнэ гэж байсан ш дээ.Гэтэл Элбэг Энхтуяа нтр шууд суучаад байна лээ ш дээ бас.
Архангайг Говь-Алтай хусчих байхаа бараг.Өсөхөө аварга орохгүй дээ бараг.Санжаадамба Пүрэвдагва Рагчаа 3 л байна даа зүтгэх хүч нь.Тэгээд энэ 3н хооронд ширүүн юм болох нь
Forza Milan
munkhbayar_AC
Argentina
 
Posts: 966
Joined: Mon May 05, 2008 3:39 pm

Re: Бар жилийн шилдэг дэвжээ.

Postby ЦАГААН » Wed Mar 31, 2010 10:23 am

Соронзон уг нь үндсэн бүрэлдэхүүнд байгаа... 1-р тойрогт хүндэтгэх шалтгаантай учраас оронд нь сэлгээний хүн нь барилдлаа... дараа бол барилдана гэсэн байдлаар Цогтбаатар гуай тайлбарлаад байх шиг байсан... тэгээд Соронзонг сэлгээ гэж тооцсон ч ямар нэг бөхөө хүндэтгэх шалтгаантай гэж хэлээд л Соронзонг гаргачина л даа...

Архангай ч аймраа аймар... у.х Батжаргал оронд Амарзаяа энэ тэр байвал дээр ч юм шигээ... туршлаганд нь найдаад байгаа юм байхдаа... Мөнгөнцоож яаж ч муу барилдсан хэдэн хүнтэй шодохтойгоо л байгаа даа... Ду начин, Цэрэнтогтох, Суманчулуун 3 бол надад тийм ч их итгэл төрүүлэхгүй л байна... Соронзон, Тогтохбаяр 2 нь л орж ирчвэл л их гоё юм болно доо...
Санжаадамба 6, Рагчаа 5 давчихад нөгөө 4 нь дунджаар 2 2 зулгаагаал... 19 болно ш дээ.
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...
User avatar
ЦАГААН
СЦ-ын гарьд дэвжээ
 
Posts: 4648
Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Location: Bayankhongor

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests