"Спортын цонх" -Онлайн хэлэлцүүлэг

"Спортын цонх":::Спортод хайртай хүн бүрт зориулав:::
It is currently Fri Sep 10, 2010 1:34 am

All times are UTC + 8 hours





Post new topic Reply to topic  [ 100 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4
Author Message
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 15, 2010 11:09 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7844
Image


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 15, 2010 11:16 pm 
Offline
Number.4
User avatar

Joined: Tue Aug 25, 2009 3:30 pm
Posts: 616
Галбадрах гэнэ үү...ах маань хэдийн даваанд унасан болоо. :ногоон: :RD


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Wed Jul 28, 2010 8:19 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7844
Баян-Өлгий аймгийн 70н жилийн ойд Бүрэнтөгс түрүүлж аймгийн арслан болсон байна.


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 29, 2010 8:56 am 
Offline

Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Posts: 73
Location: Улаанбаатар
Баян-Өлгийн аймгийн баяр наадам 7 сарын 22, 23 нд болсон юм байна.

4 даваа

у/з Ц.Мягмарсүрэн с/з .Мустафа
у/з Д.Бумбаяр с/з .Еркебулан
у/з М.Өсөхбаяр с/з .Авив
у/з Б.Соронзонболд с/з .Отгонбагана
у/х Г.Намсрайжав с/з Д.Бадамгарав
у/х Д.Батболд с/з .Жанболат
у/х С.Мөнхбат с/з .Өмирхан
у/х Ө.Бат-Орших с/з .Серикбол
у/х А.Бямбажав а/н П.Бүрэнтөгс
у/н Ж.Алтансүх а/н Н.Батсуурь
а/а Х.Ханат а/н Т.Мөнгөнхүү
а/а С.Багахүү а/н Б.Бекжан
а/а Б.Баатарцол а/н .Цолмонбаатар
а/а Х.Асен а/з Я.Цэдэнбал
а/а Н.Ганзориг а/з Б.Ганзориг
а/а Х.Айдос а/а Ц.Бямбаа

5 даваа

у/з Ц.Мягмарсүрэн
а/а Х.Ханат
у/з Д.Бумбаяр а/з Я.Цэдэнбал
у/з М.Өсөхбаяр з/б Д.Бадамгарав
у/з Б.Соронзонболд а/а Х.Айдос
у/х Д.Батболд а/а Б.Баатарцол
у/х С.Мөнхбат а/з Б.Ганзориг
у/х Ө.Бат-Орших а/а С.Багахүү
а/н Н.Батсуурь а/н П.Бүрэнтөгс


6 даваа

у/з Ц.Мягмарсүрэн з/б Д.Бадамгарав
у/з Б.Соронзонболд а/з Я.Цэдэнбал
у/х Д.Батболд у/х Ө.Бат-Орших
а/з Б.Ганзориг а/н П.Бүрэнтөгс


7 даваа

у/з Ц.Мягмарсүрэн а/з Я.Цэдэнбал
у/х Ө.Бат-Орших а/н П.Бүрэнтөгс

8 даваа

а/з Я.Цэдэнбал а/н П.Бүрэнтөгс

Увс аймгийн Давст сумын харъяат Олимп ДС ийн бөх а/н П.Бүрэнтөгс аймгийн арслан
Д.Бадамгарав аймгийн начин


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 29, 2010 9:06 am 
Offline
Мадридиста
Мадридиста
User avatar

Joined: Sat Apr 04, 2009 9:39 pm
Posts: 3187
Location: SANTIAGO BERNABEU
Энэ Мягмарсүрэн яацын үнэхээр ийм муу байгаад байна уу эсвэл мөнгө хийгээд яваад бна уу


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 29, 2010 9:46 am 
Offline

Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Posts: 73
Location: Улаанбаатар
Miro Klose wrote:
Энэ Мягмарсүрэн яацын үнэхээр ийм муу байгаад байна уу эсвэл мөнгө хийгээд яваад бна уу


Улсын наадмаар мөнгө хийж чадаагүй шатчихсан ш дээ.
Тэгээд л аймгийн наадамд мөнгө хийж байгаа юм байлгүй.


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 29, 2010 1:47 pm 
Offline

Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Posts: 73
Location: Улаанбаатар
Доорх 2 мэдээг хараад байхад Цагаанаагын яриад бас шог гараа оригоороо болсон юм шиг байна.
аймгийн арслан Т.Далайням аймгийн начин цол авсан байна.
аймгийн заан Ш.Дарханбат нь түрүүлж хулхи аймгийн заан цолоо жинхэнэ аймгийн арслан цолоор ахиулжээ.
Өмнөговь /128/

Хүрмэн сумын харъяат залуу бөх Ш.Дарханбат аймгийн арслан болж, аймгийн арслан С.Идэрсүрэн үзүүрлэсэн байна. Сумын заан Т.Далайням дөрөвт үлдэн аймгийн начин болсон бол МУ-ын начин Т.Энхтуяа зургаагийн даваанд учраа бөхөө барсангүй.

http://www.sportnews.mn/forum/viewtopic.php?f=15&t=4254&start=350

ШООВДОРЫН ХҮҮ Ш.ДАРХАНБАТ ТҮРҮҮЛЖ, АЙМГИЙН АРСЛАН БОЛЛОО

Ойн баяр наадмын бөхийн ба­рилдаанд 128 бөх Даланзадгадын төв цэнгэлдэхийн ногоон дэвжээ­нээ зодоглон барилдсан. Бөхийн барилдаанд Завхан, Дундговь, Хэнтий зэрэг аймгуудаас айм­гийн цолтой бөхчүүд ирж ба­рилд­­сан хэдий ч шөвгийн дө­рөвт Өмнөговийн бөхчүүд шал­­гарч үлдсэн нь бэлтгэл сайн хийснийх гэлтэй. Айм­гийн арслан С.Идэрсүрэн, айм­гийн арслан Т.Далайням, улсын начин Т.Энхтуяа, аймгийн заан Ш.Дарханбат нарын бөхчүүд шөв­гөрснөөс аймгийн арслан Идэр­сүрэн, аймгийн заан Ш.Дар­ханбат нар үзүүр түрүү булаалдахаар ту­нан үлдсэн юм. Айм­гийн заан Ш.Дарханбат түрүүлвэл арслан цол авна. Харин С.Идэрсүрэн түрүүлвэл хурц арслан болно. Ийнхүү хоёр бөх хоёулаа цолны төлөө хэн хэн нь хариуцлагатай барилдах л үлдсэн. Бөх тайлбарлагч аймгийн арслан С.Идэрсүрэнг энэ жил бяртай байна. Учраа бөхчүүдээ гарын үзүүрээр ширвээд л унагаж байна хэмээн тайлбарлаж байсан хэдий ч хэдэн хормын дараа айм­гийн заан Ш.Дарханбатад өвдөг шороодож үзүүрлэснээр хурц арс­лан хэмээх хүндтэй цолны үзүүрээс атгаад алдав. Ийнхүү энэ жилийн Өмнөговь аймгийн 79 жилийн ойн баяраар улсын начин Шоовдорын хүү аймгийн заан Дарханбат тү­рүүлж аймгийн арслан цолны бол­зол хангаснаар Өмнөговь айм­гийн арслан цолтон нэгээр нэмэгдэж байгаа юм.

Энэ жил аймгийн бөхчүүд Улаан­баатар хот болон Говь гурван­сайхан ууланд хоёр гал болж бэлтгэл сургуулилалтаа хийсэн байна.

http://www.niigmiintoli.mn/index.php?option=com_content&view=article&id=4339:2010-07-22-05-35-31&catid=64:2009-11-09-04-30-53&Itemid=107


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 29, 2010 10:05 pm 
Offline
Argentina
User avatar

Joined: Mon May 05, 2008 3:39 pm
Posts: 463
Овоодоо Бүрэнтөгс нэг юм арслан боллоо.Эртхэн ингэх байсан юм.Бас овоо хэдэн бөхчүүд очсон байна шүү.

_________________
Forza Milan


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Thu Jul 29, 2010 10:33 pm 
Offline
Челси фен
Челси фен
User avatar

Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Posts: 1865
Location: UB
За аймгийн маань 70 жилийн ой сайхан болж өндөрлөлөө. 3 өдөр сайхан наадлаа. Тэгээд та нарт жаахан мэдээ хүргэдэг юмуу гээд л. Баруун бүсийн хурдан морины даншиг, Говь-Алтай аймгийн 70жилийн ойн баяр наадам 27 28 29нд 3 өдөр наадлаа. Даага Их нас 2д нутгийн морьд түрүүллээ. Бусад насыг нь баруун аймгууд маань хуваагаад авлаа. Сур харваанд хотоос ирсэн мэргэчүүд түрүүлж байна лээ. Тэгээд гол үйл явдал болох бөхийн барилдааныг үзсэнээрээ бичие. Морь үзэх гэж яваад 1 2н давааг харсангүй. 3н даваанаас эхлээд үзлээ. 3н даваа эхлэхэд залуу бөх нэг ч байсангүй. бүгд улс аймаг сумын цолтой бөхчүүд байлаа. Гадны аймгаас У.з Мягмарсүрэн, Өсөхбаяр У.н Лхагвасүрэн нар ирсэн байлаа. 60жилийн ойгоор гадны бөхөд түрүүгээ алдаж байсан учир энэ жил аймгийнхан маань их л хор шартай байлаа даа. Тэр томчууд нь ирээсэй гэж хүсэж байлаа. Учир нь сүүлийн хэдэн жил манай аймгийн бөхчүүдийн чанар чансаа илт сайжирсан билэээ. Даанч санасныг бододход гаднаас бөхчүүд бага ирэв. Өсөхөө зааныг жаахан өрсөлдөөн үзүүлэх байх гэж бодлоо даанч......
3 даваа товлосон цагаасаа 2цагийн дараа эхлэлээ. Цолгүй бөх нэг ч байсангүй. Сумын заан цолтон хүртэл цөөхөн байлаа.
Ганбаатар, Соронзонболд, Бадрах, Пүрэв, Гансүх, Ду.Батбаяр, Лхагвадорж, Баярмагнай, Бат-Эрдэнэ, Тогтохбаяр гээд улсын цолтонгууд тэднийг дагаж а.а Багахүү, Амартүвшин, Цэрэнтогтох, Цэрэндаваа, Суманчулуун, Тангад, Үржинбаатар, Отгонбаатар, Алтаншагай ........ гээд улсад тогтмол дээгүүр барилддаг арслангууд ирээд чухам л чансаатай наадам болох нь илт. Болдог юм болдогоороо болж томчууд нь давсаар харин Бадрах Пүрэв 2 начин тахимаа өгч байлаа.
4н даваа эхлэхийн өмнө оноолт хийж байсан гарын дааг Соронзонболд аваад бөхийн асар луу явж харагдах нь цаанаа л нэг сэжигтэй. Тэнд юу болсныг бүү мэд удахгүй 4 н даваа эхлэхэд бүх юм тодорхой болж Соронзонболдын нутгийн дүү сумын заан Хосбаяр Өсөх идэр начин Лхагвасүрэнтэй оноолт таарч жүжигээ тоглон унаж харагдана. Бас нэгэн сумын заан У.н Гансүхээр давав. Энэ даваанд аймгийн арслангууд хоорондоо таарч барилдаж. Цэрэндаваа Үржинбаатарт Отгонбаатар Суманчулуунд тус тус унав. Бусдыг нь санадаггүй ээ кк.
5н даваа. 5 цаг завсарласаны эцэст өнөөх гайхал 5н даваа эхлэв. 16 бөх 5н даваанд үлдсэн бөгөөд.
У.г Ганбаатар-А.а Алтаншагай
У.з Мягмарсүрэн-С.з Наранцацралт
У.з Өсөхбаяр- С.з Хосбаяр
У.з Соронзонболд-У.н Баярмагнай
У.н Ду.Батбаяр- А.а Багахүү
У.н Лхагвадорж-А.а Амартүвшин Шахаж татаж өргөж гаргаад давав.
У.н Бат-Эрдэнэ-Сүманчүлүүн барьц сонгож
У.н Тогтохбаяр- А.а Цэрэнтогтох 2 тунав.
Энэ давааны амыг сонсоод Мягмарсүрэнг шууд найраа хийснийг нь ойлгов. Харин Өсөхөөг арай ч аймагт начин хийгээд зогсож байна гэж бодсонгүй. Манай хэдтэй өрсөлдөх байх гэж бодож байсан урмыг минь хугалсан даа. .. Барилдаан эхлээд Мягмарсүрэн шууд унав. Нэг начин төрлөө. Өсөхөө учраа бөхтэйгээ өрсөн болчоод л нэг л идэвхгүй. Тэгж тэгж байгаад овооо удсаны эцэст нэг хүнтэй утсаар 2мин хиртэй ярив. Мөнгөө дансанд нь орсон эсэхийг шалгуулж байгаа нь бололтой. Тэгээд барилдсан болж унаад шууд гараад явсан. (mannn
6даваа эхлэхэд
У.г Ганбаатар-С.з Наранцацралт
У.з Соронзонболд-С.з Хосбаяр
У.н Ду.Батбаяр- У.н Бат-Эрдэнэ
У.н Лхагвадорж-А.а Цэрэнтогтох 2 тунав.
Ганбаатар хөнгөхөн даваа авлаа. Соронзонболд нутгийн дүүгээ начин болгочоод хөнгөхөн хаяв. Батбаяр бат-эрдэнэ 2 барьц сонгоод Бат-эрдэнэ давав. Лхагвадорж Цэрэнтөгтөхыг өргөж гаргаад хаяж хүчтэй байгаагаа харуулж байлаа.
7н даваа эхлэхийн өмнө. Ама Бямбадорж цэнгэлдэхэд орж ирэн наадмачдын цөсийг хөөргөв. Үнэхээр халуун дотноор угтаж авав.
7н даваанд
У.г Ганбаатар-У.н Бат-Эрдэнэ
У.з Соронзонболд-У.н Лхагвадорж 2 тунав. Үнэхээр хүч шавхсан барилдаан болж. Бар-Эрдэнэ уран барилдаанаараа Ганбаатарын удаа дараалсан мэхийг хорьж сайхан барилдаан үзүүлээд эцэст нь гарьдад шахаж татуулаад унав. Соронзон Лхагвадоржийг унагах 2 ч сайхан боломжоо алдаад барьц сонгуулсан боловч тогтож үлдэн өөрөө барьц сонгов. Барилдаан эхлээд соронзон ард нь гартал Лхагвадорж начин засуулаасаа зуураад нэг зүйлийг хэлж харагдана. Бараг минут хиртэй тэгж зогсоод барьц тавин Соронзон ахиж барьц сонгосон ч давж чадалгүй. Дараа нь Лхагвадоржийн талаар барьц сонгоход уналаа. Ама Бямбадорж Олимпоор Үүеэ гавьяат ерөнхийлөгчийн хажууд суугаад амьд бокс үзүүлдэг шиг гараараа мэх хийх мэт хөдөлгөөн үзүүлэх нь сонирхолтой харагдаж байлаа. Соронзонболдын астм нь үнэхээр хүндэрсэн мэт. Ханиалгасаар л. Хүмүүс аймар өрөвдөөд Лхагвадоржид жаахан дургүйцэх янзтай байлаа. Лхагвадоржийг давахад. Ама босож алга ташаад үзэгчдийн цөсийг ахин хөөргөлөө. Удалгүй үзүүр түрүүний барилдаан эхлэж. Ах дүү болох Улсын заан Давааням, Бөхийн холбооны тэргүүн Нямдорж нарын 2 үлэмж биет хүү Ганбаатар Лхагвадорж нар баруун зүүн талын засуулуудыг ханаруулан унагаж гарч ирэв. Үнэхээр тэр 2р бахархах сэтгэл түрж байлаа. Сүхбат Гантогтох 2 үзүүр түрүүнд үлддэг шиг л санагдаж байлаа. Ганбаатар илүүрхэж байсан ч давхар шуудагдалцахад мордуулаад унав. Ийнхүү Лхагвадорж начин Говь-Алтай аймгийн 70жилийн ойн наадамд түрүүлж наадамчин олноо баясгалаа. Энэ өдөр Чандмань сумынхан тэр дундаа Давааням заанынхны наадам болж өнгөрлөө.
Наадам дуусаад гялс бичлээ. Одоо гарч Хаалтын шоу руу явлаа. Найзууд дуудаад байна :ногоон:

_________________
Бид мартахгүй
Мартах ч ёсгүй


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Fri Jul 30, 2010 11:27 am 
Offline
Английн ФЭН
User avatar

Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Posts: 810
Location: ULN
Сайхан барилдаан болжээ, Жакстаа баярлалаа. Өсөхбаяр заан ч бас эвгүй шүү, гэхдээ Ганбаатар, Лхагвадорж, Соронзонболд, Бат-Эрдэнэ, Ду.Батбаяр нараас хэн нь ч түүнийг давж чадна, тэгэхээр түрүүлэхэд хэцүү гэдгийг мэдэж байгаа л даа. Ер нь хэнч очсон наадмаа алдахгүй л дээ.

_________________
44 жил хүлээлээ...


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Fri Jul 30, 2010 3:06 pm 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7844
Долдугаар сарын 27-29-ний өдрүүдэд хурдан морьдын бүсийн уралдаан, тэмдэглэлт ойн наадмууд болж өндөрлөлөө. Эдгээр дөрвөн бүсийн наадамд түрүүлсэн бөхчүүдийн тухай мэдээлэл хүргэе.

Говь-Алтай аймгийн 70 жилийн ой, баруун бүсийн даншиг наадамд Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын начин Д.Лхагвадорж түрүүлж, Говь-Алтай аймгийн Чандмань сумын харьяат, улсын гарьд Н.Ганбаатар үзүүрлэжээ. Түүнчлэн шөвгийн дөрөвт улсын заан Б.Соронзонболд, улсын начин Ж.Бат-Эрдэнэ нарын Говь-Алтайн бөхчүүд үлдсэн байна. Харин Хөвсгөл аймагт болсон Хотгойдын шадар ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ой, Хангайн бүсийн даншиг наадамд Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын начин Ц.Содномдорж түрүүлж, улсын арслан Х.Мөнхбаатар үзүүрлэжээ. Орхон аймагт болсон “Эрдэнэт хурд” төвийн бүсийн даншиг наадамд цэргийн хурц арслан Ч.Санжаадамба түрүүлж, улсын арслан До.Ганхуяг үзүүрлэсэн байна.


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Fri Jul 30, 2010 6:09 pm 
Offline
Ман сити фэн
User avatar

Joined: Fri Jan 08, 2010 5:44 pm
Posts: 1295
Location: Эх орныхоо нийслэл УБ хотод
за Бүрэнтөгсөд баяр хүргэеээ. аймгийн арслан болчоод үзвэлч бас өөр шүү.

_________________
Амжилт ялалтын өөдөө хамтдаа зүтгэе.


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Fri Jul 30, 2010 8:20 pm 
Offline
Barcino's fan
Barcino's fan
User avatar

Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Posts: 2758
Location: www.barca.mn
Зия тэгвэл Дорнод аймгийн наадам өнөөдөр дуусч байна. Наадамд Бумбаяр, Баяржавхлан, Батзориг, Магалжав, Пүрэвжаь гэх мэт 18 улсын цолтон оролцсон наадам боллоо.
Аймгийн наадам хэзээнээс ийм алиа заваан болчихсон юм бэ? 10 жилийн өмнө л нэг аймгийн наадам үзэж байж билээ. Тэгэхэд арай ч ийм найраа майраа заваарсан юм байгаагүймсан. Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат аймгийн заан Гантулга гэдэг залуу түрүүллээ. Үзүүрт нь тэр Завхандаа үзүүрлэсэн Баяржавхлангийн ах аймгийн харцага Баярсайхан хүрлээ.

Инээдтэй ч юм шиг сонин наадам болдог болждээ... Гэхдээ Дорнодын ногоон талд сайхан наадам боллоо... Наадам үзлээ... одоо гэртээ харилаа хэхэ....

_________________
Image
WWW.BARCA.MN


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Fri Jul 30, 2010 8:22 pm 
Offline
Barcino's fan
Barcino's fan
User avatar

Joined: Fri Sep 08, 2006 9:10 am
Posts: 2758
Location: www.barca.mn
Гантулга шиг тийм арслан, Баярсайхан шиг тийм заан бол инээдтэй л байна.

_________________
Image
WWW.BARCA.MN


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Mon Aug 02, 2010 3:27 pm 
Offline
User avatar

Joined: Sun Sep 16, 2007 8:20 pm
Posts: 253
Location: Emirates
Угтаалын Гантулга бол бол ёстой худлаа гар... жоохон мөнгөтэй болцийм байналээ..Төв аймгийн наадмаар хийх гээд чадаагүй Дорнодод хийж л дээ зайлуул..

_________________
Young gunnerz go go ........


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Mon Aug 02, 2010 3:55 pm 
Offline
La Furia Roja
User avatar

Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Posts: 1573
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...
Хөвсгөлийн талаар мэдэх хүи байна уу?????

_________________
ТҮҮХ СҮЙТГЭГЧИД БА БҮТЭЭГЧИД...


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Tue Aug 03, 2010 12:26 am 
Offline
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
User avatar

Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Posts: 2607
Location: Комын ард л....
Содномдорж түрүүлсэн Мөнxбаатар үзүүрлэсэн!

_________________
Image


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Tue Aug 03, 2010 8:23 am 
Offline
User avatar

Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Posts: 102
Location: Ulaanbaatar Mongolia
Гантулга гэж энэ жил улсын наадамд Балжинням аваргаар 3 давж 4-н даваанд Ганбаатарт унасан.
Зааланд бол барилдаж ч байгаагуй л гар да. Сонин юм бас л болох юм да. Энэ монгол бөх нэг л биш шүү

_________________
Uragshaa Liverpool


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Tue Aug 03, 2010 9:16 am 
Offline
AC Milan Fan
AC Milan Fan
User avatar

Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm
Posts: 7844
Хотгойдын Шадар Ван Чингүнжавын мэндэлсний 300 жил, Хөвсгөл аймаг байгуулагдсаны 79 жилийн ой, "Хотгойдын хурд-2" Хангайн бүсийн даншиг наадам Мөрөн хотноо өргөн дэлгэр сайхан болж өндөрлөлөө. Наадам Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын заан С.Хүрэлбаатар, улсын харцага Г.Ганхуяг, аймгийн арслан М.Эрдэнэбат, Н.Баттүвшин, аймгийн начин Б.Пүрэвдорж, сумын заан Сод-Эрдэнэ, Ренцэнпунцаг, Б.Батжаргал нарын хүчит бөхчүүд есөн хөлт цагаан тугаа наадмын хоймор залж, Монгол Улсын ерөнхий сайд С.Батболд, Хөвсгөл аймгийн засаг дарга М.Цэрэнжав нар үг хэлснээр эхэлсэн юм. Наадамд Хөвсгөл аймгаас төрөн гарсан урлаг, спортын болон төр нийгмийн зүтгэлтэн төрийн томчууд олноор хүрэлцэн иржээ.

Уг наадамд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Г.Элбэг, Г.Ганхуяг, улсын начин Ш.Уламбаяр, Б.Бадрал, Н.Баттулга, Н.Бүрэнбаатар, Б.Баянмөнх, Б.Насандэлгэр, Ц.Содномдорж нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой 256 бөх уран мэхийг уралдуулан хүч үзэн барилдсан юм. Барилдааны нэгийн даваа улсын арслан Х.Мөнхбаатарын даваагаар эхэлсэн. Барилдааны нэг, хоёрын даваа эхний өдөр буюу 28-нд болж, маргааш нь буюу 29-ний өдөр барилдаан үргэлжлэв.

Хотгойдын Шадар Ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн наадмаар Хөвсгөл аймгаас шинээр аймгийн хоёр начин, нэг харцага төрсөн сайхан үйл явдал тохиолоо. Рашаант сумын харъяат сумын заан Б.Хаш-Эрдэнэ, Бүрэнтогтох сумын харъяат Батсүх нар тав даван шөвгөрч аймгийн начин цолны болзол ханган Аймгийнхаа Үндэсний бөхийн холбооны тэргүүн Төмөрбаатараас цолныхоо үнэмлэхийг гардсан. Харин харцага цол хүртсэн М.Батчулууны хувьд улсын өсөх идэр начин Ш.Уламбаяраар тав давж, уран барилдаант улсын начин Н.Бүрэнбаатараар зургаа давж их шөвөгт улсын арслан Х.Мөнхбаатар, улсын харцага Г.Ганхуяг, улсын залуу начин Ц.Содномдорж нартай үлдсэн. М.Батчулуун нь Галт сумын харъяат бөгөөд "Аварга" дээд сургуульд улсын начин Б.Адъяахүү багшийн удирдлаган дор бэлтгэл сургуулилтаа хийдэг, "Хөвсгөлийн Хүчтэн" дэвжээний бөх юм.

Барилдааны долоогиййн даваанд Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн харцага цолны болзол хангаад байсан М.Батчулууныг амлаж давсан бол, улсын харцага Г.Ганхуяг, улсын начин Ц.Содномдорж нар тунаж залуу начин давсан. Ийнхүү үзүүр түрүүнд улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Ц.Содномдорж нар үлдэн барилдаж Хөвсгал аймгийн Тосонцэнгэл сумын харъяат улсын начин Ц.Содномдорж түрүүлэн 10 сая төгрөг гардлаа.

Бөхийн барилдааны долоогийн даваа өндөрлөсний дараа Шинэ-Идэр сумын харъяат улсын арслан Х.Мөнхбаатарт улсынхаа наадамд нэг түрүүлж, их шөвөгт хоёр, дунд шөвөгт 4 удаа үлдсэн амжилтыг нь үнэлэн нутгийнхаа дөрөв дэх аварга болохыг ерөөн хүндэтгэл үзүүлж нутгийн зөвлөлөөс нь Lexus-470 авто машин бэлгэлсэнийг Хөвсгөл аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга, MCS группийн тэргүүн дэд ерөнхийлөгч С.Энх-Амгалан гардууллаа.

hiimori.mn


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Wed Aug 04, 2010 12:24 pm 
Offline
"Ла Масиа"
"Ла Масиа"
User avatar

Joined: Mon Jul 13, 2009 11:01 am
Posts: 782
Location: Bayankhongor
Хэнтий аймгийн даншигт Архангай аймгийн арслан Пүрэвдагва түрүүлээд, мөн аймгийн арслан Нямдорж үзүүрлэсэн байна. За ингээд Пүрэвдагва ч гараад өглөө дөө, хурц арслан болоод Одгэрэлийн дээр гарчлаа. Мөнгөнбаатар бас хурц арслан болсон байгаа. Харин Санжаадамба сая Орхонд түрүүлсэн болохоор аймагт 3 удаа түрүүлсэн гэдгээрээ хамгийн эхэнд эрэмбэтэй байхаа...

_________________
Үүрдийн цэл залуухан 35 настай аварга...


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Wed Aug 04, 2010 4:54 pm 
Offline
La Furia Roja
User avatar

Joined: Fri Nov 09, 2007 10:31 pm
Posts: 1573
Location: Монгол, Испани тамирчид хаана, тэнд...
Чуугий wrote:

Хотгойдын Шадар Ван Чингүнжавын мэндэлсний 300 жилийн ойн наадмаар Хөвсгөл аймгаас шинээр аймгийн хоёр начин, нэг харцага төрсөн сайхан үйл явдал тохиолоо. Рашаант сумын харъяат сумын заан Б.Хаш-Эрдэнэ, Бүрэнтогтох сумын харъяат



энэ чинь харин юу билээ... Ийм бөх манайд байдаг билүү юу билээ... Нутгаасаа гараад аргагүй уджээ хог гэж...

_________________
ТҮҮХ СҮЙТГЭГЧИД БА БҮТЭЭГЧИД...


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Wed Aug 04, 2010 10:43 pm 
Offline
Лейкерсийн фэн
Лейкерсийн фэн
User avatar

Joined: Tue Jan 06, 2009 8:06 pm
Posts: 2607
Location: Комын ард л....
Та хаанахынx юм бэ?? Рашаант юмуу??
Бүрэнтогтоx юмуу??

_________________
Image


Top
 Profile  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Mon Aug 09, 2010 10:58 am 
Offline

Joined: Thu Jan 14, 2010 8:06 pm
Posts: 28
ЦАГААН wrote:
Хэнтий аймгийн даншигт Архангай аймгийн арслан Пүрэвдагва түрүүлээд, мөн аймгийн арслан Нямдорж үзүүрлэсэн байна. За ингээд Пүрэвдагва ч гараад өглөө дөө, хурц арслан болоод Одгэрэлийн дээр гарчлаа. Мөнгөнбаатар бас хурц арслан болсон байгаа. Харин Санжаадамба сая Орхонд түрүүлсэн болохоор аймагт 3 удаа түрүүлсэн гэдгээрээ хамгийн эхэнд эрэмбэтэй байхаа...

Санжаадамбынхыг аймгийн наадам гэж тооцохгүй л байхдаа. Тэгэхээр Пүрэвдагва өмнө л байж байжийж магадгүй.


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Mon Aug 09, 2010 3:13 pm 
Offline

Joined: Mon Jun 15, 2009 10:38 am
Posts: 73
Location: Улаанбаатар
nadmid wrote:
ЦАГААН wrote:
Хэнтий аймгийн даншигт Архангай аймгийн арслан Пүрэвдагва түрүүлээд, мөн аймгийн арслан Нямдорж үзүүрлэсэн байна. За ингээд Пүрэвдагва ч гараад өглөө дөө, хурц арслан болоод Одгэрэлийн дээр гарчлаа. Мөнгөнбаатар бас хурц арслан болсон байгаа. Харин Санжаадамба сая Орхонд түрүүлсэн болохоор аймагт 3 удаа түрүүлсэн гэдгээрээ хамгийн эхэнд эрэмбэтэй байхаа...

Санжаадамбынхыг аймгийн наадам гэж тооцохгүй л байхдаа. Тэгэхээр Пүрэвдагва өмнө л байж байжийж магадгүй.


Тийм шүү.
Орхоны наадамд а/з Б.Амарзаяа түрүүлж аймгийн арслан цол хүртсэн.
Санжаадамбын түрүүлдэг аймгийн наадамд биш байхаа. Барилдаанд 96 бүх барилдсан.
Аймгийн наадамд 128 бөхөөс доош барилдвал цол олгодоггүй.


Top
 Profile E-mail  
 
 Post subject: Re: Аймгуудын баяр наадам
PostPosted: Mon Aug 09, 2010 6:34 pm 
Offline
User avatar

Joined: Wed Nov 05, 2008 12:34 am
Posts: 102
Location: Ulaanbaatar Mongolia
Санжаадамба Пүрэвдагва-ийн ард гарна Орхон аймгийн наадам 7.11-12 нд болоод Б.Амарзая түрүүлсэн

_________________
Uragshaa Liverpool


Top
 Profile E-mail  
 
Display posts from previous:  Sort by  
Post new topic Reply to topic  [ 100 posts ]  Go to page Previous  1, 2, 3, 4

All times are UTC + 8 hours


Who is online

Users browsing this forum: MSN [Bot] and 1 guest


You cannot post new topics in this forum
You cannot reply to topics in this forum
You cannot edit your posts in this forum
You cannot delete your posts in this forum

Search for:
Jump to:  
Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group