Барилдаан ( болсон, болох, ... )

Xарцага шонxорын дэвэлттэй хачин сайхан спорт доо

Moderator: Бөхийн модууд

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Fri Jan 16, 2015 3:32 pm

Өсөхбаяр wrote:
Bakhdal wrote:
Өсөхбаяр wrote:2 салгана гэдэг логик байгаа юм. тэгээд мэрэгжлийн болон сонирхогчдын гэх маягтай ангилах байх. спорт гэж үзвэл ам авахаас эхлүүлээд харшлах зүйлс нилээд байна. зоригтой өөрчлий гэвэл уламжлалаа хадгалж үлдсэн спорт болговол згр юм шиг. бөхийн холбоо удирдлага үйл ажиллагаа, явагдаж буй тэмцээн уралдаан /барилдаанууд /, дэвжээд нь сонирхогчдын хэмжээнд, ид барилдаж буй бөхдүүдийн бэлтгэл амьдралын хэв шинж нь спортын мэрэгжлийн түвшинд орчихоод бгаам шиг.


Харин тэгэхээр аль замаар нь хөгжих вэ гэдэг зарчмын зүйлээ л эхлээд зөв харж чадвал нь одоогийн зүйлсийг засч болно.
Хэрвээ бид уламжлала хадгална гэж хэлчээд спортын өнцгөөс харвал аймаар зөрчилдөөн үүснэ.

тэгээд шийдэл юу байж болох у?


Шийдэл нь бөхийг мэргэжлийн болон үндэсний гэж 2 ангилж хөгжүүлбэл зүгээр юм шиг. Мэргэжлийнх нь тусгай шаардлага хангаж байж ордог, тэр холбооноосоо цалинждаг, ерөнхийдөө мэргэжлийн бокстой төстэй гэх юм уу. Гадныхан хүртэл энд орж болно. Олон Улсад нээлттэй тэмцээн зохион байгуулдаг. Даанч Монголд эдийн засгийн хөшүүрэг байхгүй болхоо хэцүү байх.

Нөгөө нь энэ хэлбэрээрээ үндэсний соёл, спорт хослоод явж болох байх. Гэхдээ сайжруулах юмнуудаа мэдээж сайжруулна. Допинг, найраа гэх мэт. Мэргэжлийн тамирчин болсон хүн үндэсний бөхрүүгээ дахин орх эрхийг нь хааж өгөх. Зүгээр санаа л да. хэхэхэ
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Dondogoo » Fri Jan 16, 2015 3:50 pm

Цоомоо wrote:
Bakhdal wrote:
Болдгэрэл wrote:Монгол бөх бол спорт биш
1 - Дэлхийн хаана ч ялсан хүн нь ялагдсан болж, шүүгчийнхээ эсрэг хэрэлдэж, шүүгч лүү салаавч гаргаж, шүүгчийг зоддог спорт байхгүй. Шүүгч бол хаан байх ёстой
2 - Дэлхийн хаана ч ам авдаг спорт байхгүй
3 - Дэлхийн хаана ч ингэж шудрага бус өрсөлддөг спорт байхгүй
Монгол бөх соёл. Соёлоороо л байна. Ам авах ёсыг байхгүй болгоно гэвэл Монгол бөх утгагүй болно. Ер нь уламжлалыг нь алдагдуулахгүйгээр сайжруулах хэрэгтэй гэж боддог


Чиглэлээ эхлээд зөв сонгох хэрэгтэй байна л да. Болдгэрэл хэрвээ уламжлалт соёл гэж үзвэл нь спортын төгс шүүмжлэлийг тавих хэрэггүй болно гэсэн үг.
Яахуу мэргэжлийн болон сонирхогчдын гээд 2 ангилбал наадмын бөх ямар ч сонирхолгүй болох юм да. хэхэ

Спорт биш гэж ийм амархан дүгнэж болохгүй л дээ.
1-р үндэслэл чинь бол зүгээр яахав одоогийн нэг үзэгдэл юм. Үүнээс болж бүхий л түүхийг нь хамруулж, бүх л түүхийн туршид ийм байсан мэтээр ингэж хандвал хэтэрхий өрөөсгөл.
2-р үндэслэл чинь, ам авдаг буюу өрсөлдөгчөө сонгодог нь нэг онцлог. Бүгд тэгдэггүй, илүү амжилт гаргасан нь, илүү амжилтанд түрүүлж хүрсэн нь өрсөлдөгчөө сонгож байна. Хэнд ч амлуулаагүй нь тунаж байна. Энэ бол энэ спортын нэг онцлог.
3-р үндэслэл чинь шударга өрсөлдөөн дунд нь их бий, мөн л одоогийн энэ цаг хугацаанд байгаа нэг үзэгдэл. Өөрчлөгдөх л байх. Мөн л бүх түүхийг нь чи ингэж гутааж болохгүй.
Монголын үндэсний бөх бол спорт, Монголчуудын үндэсний спорт, том соёл.

Бөхийн холбооны буруу болохгүйг шүүмжилж, түүнийг засахын төлөө ажиллах чинь сайн хэрэг. Тэрнээс бөх гэдэг үндсэн агуулгаа одооны энэ нөхцөл байдлаар шууд ингэж гутааж болохгүй.


:eek:
Nice people like you
User avatar
Dondogoo
 
Posts: 3129
Joined: Tue Oct 09, 2012 12:26 pm
Location: Диваажин

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Aagii_03 » Fri Jan 16, 2015 6:37 pm

Бөх сонирхогчид яг юуг сонирхдог вэ? Цэвэр шударга өрсөлдөөнийг биш гэж үү? Тэрнээс уламжлал гээд дэвээ, шаваа мэтхэн байх юм уу?

Спорт гэж яг юу юм?

Мэргэжлийн , сонирхогчдийн гээд хуваачихаар аль нь спорт аль нь спорт биш гэх үү? Би л лав энэ спорт биш гэхийг бол яаж ч бодоод ойлгохгүй банйа.
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bayara » Sat Jan 17, 2015 12:57 am

Бөх бол яаж ч бодоод спорт биш болохгүй. Спорт мөн, спортдоо бол математикийн ШУ шиг үндсэн спорт. Мөн мэргэжлийн сонирхогчийн гэж ангилах ч зөв биш. Мэргэжлийн л байх ёстой, болчихсон ч байна. Сонирхогчийн бөх гэвэл одоо ер нь байгаамуу? Байгууллагаараа салхинд гараад хоорондоо барилдах л сонирхогчийнх байх даа. Сум, овооны наадам сонирхогчийнх байж магадгүй. Нийтийн Монгол бөх гээд нэг юм яваад байсан, тэр бол сонирхогчийнх байх. Гол нь аль хэзээний мэргэжлийнх болчихсоноо ойлгохгүй байх шиг байх юм. Цаашид мэргэжлийн спорт шиг ажиллаад, мэргэжлийн мэнэжмэнт, мэргэжлийн цалин урамшуулалтай байхын төлөө ажиллах хэрэгтэй байна.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bayara » Sat Jan 17, 2015 1:13 am

Монгол бөх мэргэжлийн болсны баталгаа.

1. Барилдаан зохиогдоход үзэгчид мөнгө төлж үзэж байна, ТВ-үүд шууд дамжуулж байна.
2. Бөхчүүд байнгын бэлтгэлтэй, зөвхөн бөхөө барилдаж амьдарч байна. Бөхчүүдийн ярилцлага уншиж байхад, 7 хоногт 2 өдөр хүчний бэлтгэл, 3 өдөр барилдааны бэлтгэл хийдэг гэж байна, мэргэжлийн тамирчин хүн л ингэж бэлтгэл хийнэ.
3. Бай шагнал боломжийн буюу ямар ч гэсэн хоосонгүй байна.
4. Бөхчүүд байнгын ивээн тэтгэгчтэй болсон байна, байгууллага, хувийн компаниудын нэрийг дуудуулан барилдаж байна, тэндээсээ цалин урамшуулал авч байна.
5. Залуу бөхчүүд их спортыг биш, үндэсний бөхийг сонгож байгаа нь мэргэжлийн тамирчин л болж байгаа хэрэг.
Өөр олон нотолгоо байгаа, санаанд орохгүй байна, бичээрэй хүмүүсээ. За тэгээд хүмүүс сонирхоод үзээд байгаа гэдэг бол мэргэжлийн спортын гол шинж чанар. Жүдо, чөлөөт, боксын тэмцээн уралдаан бүтэн сайн болгонд хийгээд, зурагтаар шууд дамжуулахад хүмүүс үзэх үү? Хэрвээ үзээд эхэлбэл, мөнгө төлөөд очоод дэмжээд эхэлбэл мэргэжлийн болсон л гэсэн үг байх.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bayara » Sat Jan 17, 2015 1:33 am

Бас нэг нотолгоо гэвэл бид энд үндэсний бөхийн фантази зохиогоод л оролцоод сууж байна. :).
Хүмүүс бөх үзээд байгаа нь дээр үеэс уламжилсан уламжлал, соёл, зан заншилтай холбоотой л доо, гэхдээ илүү мэргэжлийн шинж чанарыг олсоор байгаа нь ч үнэн гэж бодож байна. Цаашид хийх, сайжруулах юм маш их байгаа нь ч үнэн, шүүмжлэх юм ч их байна. Би гадаадад амьдарч байна, Монголын ТВээр бөхийн барилдаан л үздэг, хааяаа нэг Цагийн хүрд үзэх юм. Бөх ч сайхан шүү.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Чуугий » Sun Jan 18, 2015 12:17 am

Өвөрмонголд Санжаа түрүүлж Өсөхөө заан үзүүрлэсэн сурагтай.
User avatar
Чуугий
AC Milan Fan
AC Milan Fan
 
Posts: 18596
Joined: Sun Oct 28, 2007 5:38 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Болдгэрэл » Sun Jan 18, 2015 1:17 pm

!
Last edited by Болдгэрэл on Tue Apr 19, 2016 9:15 pm, edited 1 time in total.
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Aagii_03 » Sun Jan 18, 2015 9:54 pm

Аль ч спортод шүүгчид алдаа гаргадаг.
Шүүгчий шийдвэрийг эсэргүүцдэг зүйл бас л аль ч спортод байгаа. Яахав манайд арай илүү байгаа байх, дараа нь хариуцлага тооцох асуудал манай бөхөд дутагдаж байгаа байх.

Мэргэжлийн бокс, холимог тулаан энэ тэр чинь бараг л ам авах шахуу юм болдгийм биш үү кк. Бас олон сонирхогчдын спортод чансаагаар жагсаагаад хэсэг толгойлуулдаг. Энэ бол бас манайбөхийн ам авахтай ижил төрлийн зохицуулалт шд. Чансаа өндөр, илүү өрсөлдөгчдийн өрсөлдөөнийг эрт биш төгсгөлд үзэх гэсэн л зохицуулалт.
Монголоос гарах энэ тэр бол угаасаа шал тусдаа, угаасаа гарах чгүй биз. Монгол туургатнууд нь оролцдог болвол их юм.




Sent from my iPhone using Tapatalkoilp
Blue is the color
Defending is the game ...
User avatar
Aagii_03
The Answer fan
The Answer fan
 
Posts: 6835
Joined: Thu Nov 08, 2007 2:09 pm
Location: Land of blue sky

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Барнаба » Sun Jan 18, 2015 11:55 pm

Монгол улс дэлхийн хэмжээний том гүрэн болсон цагт л Монгол бөх дэлхийд гарна биз, бусдаар худлаа л даа. Тэхээр өнөөгийнх шиг хагас-мэргэжлийн байдлаар нь зохицуулалт хийгээд явсан нь дээр. Уламжлалаа ч хадгалаад явах хэрэгтэй. Зүгээр л хариуцлага тооцох, авч байгаа арга хэмжээ, хяналт, зохицуулалтаа сайжруулах л хэрэгтэй биз дээ. Заавал нээх мэргэжлийн болгох гээд чичрээд хэрэггүй биз дээ, болох ёстой юм болох цагтаа аяндаа урсгалаа болчих байх, яг л 50 жилийн өмнөх бөхийн байр байдал э.з, нийгмээ даган өөрчлөгдсөөр өнөөгийн хагас-мэргэжлийн төрхөө олсон шиг л.
Барнаба
Legend
 
Posts: 13704
Joined: Wed Nov 12, 2008 2:16 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Mon Jan 19, 2015 1:27 pm

[quote="Болдгэрэл"]Би бол Монгол бөх минь Монголдоо л үлдээсэй гэж боддог. Ер нь хэний ч менежментгүйгээр хагас мэргэжлийн болчихлоо. quote]

хаха, бас ингэж бичиж болохгүй л дэ. Монгол бөх дэлхийд гарах ёстой. Зөвхөн Монголдоо үлдвэл Солонгос бөх шиг устаж үгүй болно.
Нөгөө талаасаа хэний ч менежментгүйгээр хагас мэргэжлийн болчихлоо гэнүү. МҮБХ-ны 25 жилийн ажлын дүнд бас ийм хэмжээнд байгаа юм шүү. Юмаа жаахан бодож бичэж байгаарай :grin:

МҮБХ-ны үйл ажиллагааг сайжруулах юм зөндөө бий, гэхдээ ингэж харлуулж бол болохгүй л дэ. Хийсэн зүйлс бол байгаа тэрийг нь бас үнэлэх хэрэгтэй.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby champion » Mon Jan 19, 2015 3:06 pm

одоо нээрээ энийг ярихаас залхаж байна шүү.
Шилийн голд барилдаан болж. манайхаас 8 Өвөрмонголоос 8. Санжаа түрүүлж 500 гр алтан гулдмайгаар шагнуулж. энэ хүний барааг наадам, цагаан сараар л хардаг болох вий дээ. Өсөхөө заан үзүүрлэсэн гэнэ. Соронз, Ирээдүй, Энхбат, өндөр Баянмөнх, Амарзаяа, Сугараа гэсэн нөхдүүд очсын байна.
User avatar
champion
 
Posts: 2184
Joined: Sun Jan 20, 2008 9:21 pm
Location: ...

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Mon Jan 19, 2015 3:24 pm

Төрт ёсны барилдаанд барилддаггүй нөхдийг наадамд барилдуулж яадын гэсэн юм гарсан бна лээ, сая үндсэн хуулийн ойд томчууд ирээгүйг шүүмжилсэн байсан. Компаний ой байсан бол өндөр байнд нь болоод шавсан даа гэж бна лээ, үнэн л дээ. Бай муутай барилдаанд тэгээд 1 ирэхгүй л янзтай байгаа л даа.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Болдгэрэл » Thu Jan 22, 2015 4:46 pm

МҮБХ-ныхон яаж менежмент хийсэн юм. Амжилтаар нь буруу эрэмбэлээд үү? эсвэл Монгол бөхийн уламжлалыг эвдэж, гарди, харцага гэсэн утгагүй хоёр цолыг бий болгож уу? Амжилт гаргангуут хэн шагнаад байгаа юм. Нямдорж уу? Данзан уу? үгүй ш дээ. Бөхдөө хайртай хүмүүс л шагнаад байгаа юм. Юу ч үгүй эхлээд бөхийн өргөөг бариулсан нь үнэн. Гэхдээ бөхийн өргөө ашиглалтанд ороод Монгол бөх хөгжсөн юм уу? улам л ухраад байна. Шуудхан хэлэхэд МҮБХ бөх лүүгээ чиглэсэн юу ч хийхгүй байна, юу ч хийгээгүй байна. Монгол бөхийн устгаж болохгүй дархлаануудыг устгасан хүмүүс
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Thu Jan 22, 2015 10:14 pm

Болдгэрэл wrote:МҮБХ-ныхон яаж менежмент хийсэн юм. Амжилтаар нь буруу эрэмбэлээд үү? эсвэл Монгол бөхийн уламжлалыг эвдэж, гарди, харцага гэсэн утгагүй хоёр цолыг бий болгож уу? Амжилт гаргангуут хэн шагнаад байгаа юм. Нямдорж уу? Данзан уу? үгүй ш дээ. Бөхдөө хайртай хүмүүс л шагнаад байгаа юм. Юу ч үгүй эхлээд бөхийн өргөөг бариулсан нь үнэн. Гэхдээ бөхийн өргөө ашиглалтанд ороод Монгол бөх хөгжсөн юм уу? улам л ухраад байна. Шуудхан хэлэхэд МҮБХ бөх лүүгээ чиглэсэн юу ч хийхгүй байна, юу ч хийгээгүй байна. Монгол бөхийн устгаж болохгүй дархлаануудыг устгасан хүмүүс


хэхэ, дүү хүү эхлээд шүүмжлэхээсээ илүүтэйгээр асуудлыг олон талаас харж сурах хэрэгтэй шүү. Ямар зорилгоор дандаа ингэж юм бүхнийг харлуулж бичээд байгааг чинь ойлгохгүй л байна. Шүүмжлэх, гутаах 2 өөр ойлголт л до.
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Thu Jan 22, 2015 10:17 pm

Болдгэрэл wrote:МҮБХ-ныхон яаж менежмент хийсэн юм. Амжилтаар нь буруу эрэмбэлээд үү? эсвэл Монгол бөхийн уламжлалыг эвдэж, гарди, харцага гэсэн утгагүй хоёр цолыг бий болгож уу? Амжилт гаргангуут хэн шагнаад байгаа юм. Нямдорж уу? Данзан уу? үгүй ш дээ. Бөхдөө хайртай хүмүүс л шагнаад байгаа юм. Юу ч үгүй эхлээд бөхийн өргөөг бариулсан нь үнэн. Гэхдээ бөхийн өргөө ашиглалтанд ороод Монгол бөх хөгжсөн юм уу? улам л ухраад байна. Шуудхан хэлэхэд МҮБХ бөх лүүгээ чиглэсэн юу ч хийхгүй байна, юу ч хийгээгүй байна. Монгол бөхийн устгаж болохгүй дархлаануудыг устгасан хүмүүс


Монгол Бөхийн дархлаа юу вэ? Жагсаасан юм байна уу? :smile:
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Цоомоо » Thu Jan 22, 2015 10:47 pm

Bakhdal wrote:
Болдгэрэл wrote:МҮБХ-ныхон яаж менежмент хийсэн юм. Амжилтаар нь буруу эрэмбэлээд үү? эсвэл Монгол бөхийн уламжлалыг эвдэж, гарди, харцага гэсэн утгагүй хоёр цолыг бий болгож уу? Амжилт гаргангуут хэн шагнаад байгаа юм. Нямдорж уу? Данзан уу? үгүй ш дээ. Бөхдөө хайртай хүмүүс л шагнаад байгаа юм. Юу ч үгүй эхлээд бөхийн өргөөг бариулсан нь үнэн. Гэхдээ бөхийн өргөө ашиглалтанд ороод Монгол бөх хөгжсөн юм уу? улам л ухраад байна. Шуудхан хэлэхэд МҮБХ бөх лүүгээ чиглэсэн юу ч хийхгүй байна, юу ч хийгээгүй байна. Монгол бөхийн устгаж болохгүй дархлаануудыг устгасан хүмүүс


хэхэ, дүү хүү эхлээд шүүмжлэхээсээ илүүтэйгээр асуудлыг олон талаас харж сурах хэрэгтэй шүү. Ямар зорилгоор дандаа ингэж юм бүхнийг харлуулж бичээд байгааг чинь ойлгохгүй л байна. Шүүмжлэх, гутаах 2 өөр ойлголт л до.

Thh.
Chinii temtsel amjilt olohd demjleg heregtei.
Chamg iim yumiig neg talaas n l harsan, asuudliig zov dugnej chadahgui bdlaas chin bolj chamg demjih, demjdeg humuus ch ergelzeh l bh.
User avatar
Цоомоо
Ангаахай
 
Posts: 16689
Joined: Fri Dec 02, 2005 9:22 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bayara » Fri Jan 23, 2015 3:38 am

МҮБХ олон юм хийснийг үгүйсгэж болохгүй. Хийсэн бүх зүйл нь зүйтэй ажлууд байсан. Эргэлзүүлэхээр ганц зүйл нь бол 2 цол шинээр бий болгосон асуудал ч энэ нь эргээд одоо харахад буцаах боломжгүй, дэвшил авчирсан л цолууд. Бөхийн өргөө бариулсан, амжилтаар эрэмбэлсэн, малгайны залаа бий болгосон, цолны хишиг өгдөг болгосон, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалдаг болсон, ер нь Монголын Үндэсний Бөхийн Холбоог бий болгосон нь өөрөө маш шинэлэг зүйл байлаа. Өмнө нь бөхийн холбоо гэж зүйл огтоос байгаагүй юм шүү. Сүүлд цол олгох асуудлыг өөрөөсөө холдуулж, төрд өгсөн нь харин буруу үйлдэл. Мөн их эеээ ил тод зохион байгуулаад, тэргүүний төлөө шударгаар өрсөлдөхөөс зайлсхийгээд байгаа бол тэр буруу.
Цаашид холбоог илүү сайн авч явах, хүмүүсийг татах шинэлэг зүйлс хийх баг гарч ирээд шударгаар өрсөлдөөд МҮБХ авах асуудал нээлттэй л байх ёстой. Дүрэм журмаа сайн сахиад, 4 жил тутам их эеээ зохиогоод, тэргүүний сонгуулиа зохион байгуулаад явах хэрэгтэй юм.
Цаашид эрс шинэчлэлт хийгдэх шаардлагатай хүлээгдээд байгаа нийтээр зөвшөөрөгдсөн зүйл одоогоор алга. Барьц сонголт, аймгийн цолны эрэмбэлэлтийн жижиг сажиг маргаан энэ тэр бол нэг цуглаж хэлэлцээд нэг зөвшилцчих зүйлс шүү дээ. Болдгэрэлийн яриад байгаа зүйлийг ажиглахад илүү хүчирхэг, бөхчүүдийг чангалсан МҮБХ-г хүсээд байгаа юм шиг ажиглагдаад байгаа. Энэ ч зарим талаар зүйтэй. Одоогийн удирдлага нэг суудалдаа хэтэрхий удаад зууралдаад байгаа тал байх шиг байна. Нээлттэй өрсөлдөөн явуулах л хэрэгтэй.
Ер нь аливаа томоохон шинэчлэл хийх бол хэдэн сар нээлттэй хэлэлцээд, их эеэрээ олонхийн саналаар хийж байх нь зүй.
Болдгэрэл өөрчилмөөр санагдаад байгаа зүйлээ тодорхой дэвшүүлж тавиад нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Би лав яг юуг өөрчилөх гээд байгааг чинь сайн мэдээгүй л байна. 2 цол нэмсэн буруу гэж байгаа бол энэ 2 цолыг хасах саналаа дэвшүүлэх хэрэгтэй. Бөхийн холбоог Сүхбатад эсвэл Өсөхбаярт өглөө гээд тэд юу хийх нь тодорхойгүй. Тэд өөрийн хөтөлбөрөө гаргаж тавиад өрсөлдөх хэрэгтэй. Мөн одоогийн удирдлага ч гэсэн цаашид юу хийх нь тодорхойгүй, ер нь юу хийхгүй байгаад байх гээгүй юм бол хөтөлбөрөө гаргаад өрсөлдөх хэрэгтэй.
Монголын шигшээгээ дэмжнээ.
User avatar
Bayara
Английн ФЭН
 
Posts: 1518
Joined: Sun Dec 11, 2005 4:22 pm
Location: ORD

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Болдгэрэл » Fri Jan 23, 2015 10:09 am

Их-Эе болвол аль аль нь л хөтөлбөрөө танилцуулаад л өрсөлдөнө шүү дээ. Ер нь Монгол бөхийг сайн сайхан болгоё гэвэл хамгийн түрүүнд Р.Нямдорж, Д.Данзан хоёрыг л МҮБХ-ноос салгах хэрэгтэй
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Bakhdal » Fri Jan 23, 2015 4:37 pm

Bayara wrote:МҮБХ олон юм хийснийг үгүйсгэж болохгүй. Хийсэн бүх зүйл нь зүйтэй ажлууд байсан. Эргэлзүүлэхээр ганц зүйл нь бол 2 цол шинээр бий болгосон асуудал ч энэ нь эргээд одоо харахад буцаах боломжгүй, дэвшил авчирсан л цолууд. Бөхийн өргөө бариулсан, амжилтаар эрэмбэлсэн, малгайны залаа бий болгосон, цолны хишиг өгдөг болгосон, бөхчүүдийн эрх ашгийг хамгаалдаг болсон, ер нь Монголын Үндэсний Бөхийн Холбоог бий болгосон нь өөрөө маш шинэлэг зүйл байлаа. Өмнө нь бөхийн холбоо гэж зүйл огтоос байгаагүй юм шүү. Сүүлд цол олгох асуудлыг өөрөөсөө холдуулж, төрд өгсөн нь харин буруу үйлдэл. Мөн их эеээ ил тод зохион байгуулаад, тэргүүний төлөө шударгаар өрсөлдөхөөс зайлсхийгээд байгаа бол тэр буруу.
Цаашид холбоог илүү сайн авч явах, хүмүүсийг татах шинэлэг зүйлс хийх баг гарч ирээд шударгаар өрсөлдөөд МҮБХ авах асуудал нээлттэй л байх ёстой. Дүрэм журмаа сайн сахиад, 4 жил тутам их эеээ зохиогоод, тэргүүний сонгуулиа зохион байгуулаад явах хэрэгтэй юм.
Цаашид эрс шинэчлэлт хийгдэх шаардлагатай хүлээгдээд байгаа нийтээр зөвшөөрөгдсөн зүйл одоогоор алга. Барьц сонголт, аймгийн цолны эрэмбэлэлтийн жижиг сажиг маргаан энэ тэр бол нэг цуглаж хэлэлцээд нэг зөвшилцчих зүйлс шүү дээ. Болдгэрэлийн яриад байгаа зүйлийг ажиглахад илүү хүчирхэг, бөхчүүдийг чангалсан МҮБХ-г хүсээд байгаа юм шиг ажиглагдаад байгаа. Энэ ч зарим талаар зүйтэй. Одоогийн удирдлага нэг суудалдаа хэтэрхий удаад зууралдаад байгаа тал байх шиг байна. Нээлттэй өрсөлдөөн явуулах л хэрэгтэй.
Ер нь аливаа томоохон шинэчлэл хийх бол хэдэн сар нээлттэй хэлэлцээд, их эеэрээ олонхийн саналаар хийж байх нь зүй.
Болдгэрэл өөрчилмөөр санагдаад байгаа зүйлээ тодорхой дэвшүүлж тавиад нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэх хэрэгтэй. Би лав яг юуг өөрчилөх гээд байгааг чинь сайн мэдээгүй л байна. 2 цол нэмсэн буруу гэж байгаа бол энэ 2 цолыг хасах саналаа дэвшүүлэх хэрэгтэй. Бөхийн холбоог Сүхбатад эсвэл Өсөхбаярт өглөө гээд тэд юу хийх нь тодорхойгүй. Тэд өөрийн хөтөлбөрөө гаргаж тавиад өрсөлдөх хэрэгтэй. Мөн одоогийн удирдлага ч гэсэн цаашид юу хийх нь тодорхойгүй, ер нь юу хийхгүй байгаад байх гээгүй юм бол хөтөлбөрөө гаргаад өрсөлдөх хэрэгтэй.


:eek: Ерөнхийдөө санал нэг байна. Ноднин нийслэлийн цагдаагийн газрын даргыг олон нийтэд зарлаад, хөтөлбөрийг нь танилцаад нээлттэй сонгон шалгаруулалт хийсэн шиг зүйл хийж болно л до. Тэгээд Их Эе-р ч юмуу хөтөлбөрийг нь хэлэлцээд үнэхээр боломжтой хөтөлбөр бол тэр хүний тэргүүнээрээ сонгоод ажиллуулж болно шүү дэ.

Бид бол шинэчлэлийг дэмжиж байгаа засч сайжруулах зүйлс бас байна, гэхдээ шинэчлэлийг дэмжинэ гээд хуучин хийсэн зүйл бүрээ харлуулахыг дэмжихгүй байгаа. Мөн шууд л чи 25 жил боллоо, идэж ханасан биз дэ, бүх зүйлийг чи бузарлалаа одоо зайл гэж дайрах нь өөрөө жаахан ёс зүйгүй үйлдэл. Нэг ёсондоо бол дээрэм юм да, хуулийн хэллэгээр.

Үнэхээр шинэчлэе гэсэн сэтгэл байгаа бол санаж, сэдсэн бүх зүйлээ бичээд, хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө бариад л ороод ирэх хэрэгтэй л дэ.
Тэгж байгаа хүн даанч алга, зүгээр л болохгүй байна гэж үглэсэн хүмүүс.

Тэгээд бөхийн холбооны удирдлагыг л сольчвол ариусаад гэгээрчих юм шиг бичих юм. хэхэ
Bakhdal
 
Posts: 617
Joined: Sat Aug 20, 2011 10:00 am

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Болдгэрэл » Sun Jan 25, 2015 10:27 am

Хамгийн гол нь хууль дүрэм журам байдаг, түүнийг биелүүлэх хэрэгтэй шүү гэдгийг ойлгуулмаар байна. Би үүнийг л хүсч байна. МҮБХ-ны тэргүүнээр 1998 онд сонгогдсон Р.Нямдоржийн тэргүүнээр ажиллах сонгуульт хугацаа дууссан. Түүнийг улираан сонгосон дөрөвдүгээр Их-Эе-ийн шийдвэр хүчингүй тул тэргүүнийг сонгох асуудлыг цэцдийн зөвлөл комисс байгуулж, ээлжит бус Их-Эеийг зохион байгуулна уу? гэсэн улсын дээд шүүхийн шийдвэр 2003 оны долоодугаар сарын 1-нд гарсан. Энэ хүн сүүлийн 13 жил МҮБХ-г хууль бусаар удирдаж байгаа. Бид шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг хүсч байна. Бид энэ шийдвэрийг биелүүлэхийн төлөө ажиллаж байна. МҮБХ-г нэн яаралтай албан ёсны тэргүүнтэй болгох хэрэгтэй. Хуулийнх нь хүрээнд бүх зүйлийг нь зөв болгочихвол эрэмбэ, камерын шүүлт нтр дараагийн асуудал ...
Болдгэрэл
 
Posts: 448
Joined: Sat Sep 15, 2012 6:29 pm

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Sun Jan 25, 2015 2:43 pm

Энэ Пүрэвсайхан хайчив? Даваабаатар өмсүүлээл унахын чааваас. Шуналууд 5саяын байтай гэхээр шавсан байх шив.
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby mn_rocisky » Sun Jan 25, 2015 3:32 pm

Нетээр үзэх ямар арга байна.
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby Takanohana_Nowitzki » Sun Jan 25, 2015 3:48 pm

Тв9 нэтээр гарахгүй юу?
Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй
Хурууны минь хээ хувирашгүй
Алганы минь хээ арилашгүй
User avatar
Takanohana_Nowitzki
 
Posts: 17452
Joined: Thu Dec 08, 2005 1:30 am
Location: Спортын уухай хадсан ертөнц

Re: Барилдаан ( болсон, болох, ... )

Postby mn_rocisky » Sun Jan 25, 2015 3:52 pm

шууд эфир нь болохгүй байгаам бишүү. Эсвэл миний компьютерт асуудал байна уу
If you are Gooner then we are BROTHER's.
User avatar
mn_rocisky
 
Posts: 5250
Joined: Tue Jun 14, 2011 8:34 am
Location: Нуурын эрэг дээр

PreviousNext

Return to Үндэсний бөx

Who is online

Users browsing this forum: No registered users and 3 guests