by Nomer 10 » Fri Jul 06, 2018 10:18 am
Бельги - Япон
Бельгийг олон хүн дэлхийн аварга болно гэж ярьж бгаа. Үүнийгээ ч тэд тоглолтоос тоглолтод харуулсаар буй. Хэсэгтээ 3 тоглохдоо 9 гоол хийж 9 оноо авсан. Английг илүүрхэн хожин хэнээс ч айхгүй гэдгээ баталж нөгөө айхтар мөчир лүү яваад орчихсон. 1 давбал Бразил, хожиж чадвал Франц эсвэл Уругвай хүлээж бгаа. Аймаар даалгаврууд шүү.
Харин Японыг олон хүн хэсгээсээ гарахгүй гэж бсан ч тэд чадсан. Гэхдээ дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байж цааш явах болсон. Сенегалтай бүх үзүүлэлт нь адилхан болоод 2 шар карт бага авсан тулдаа хэсгийнхээ 2-р байрыг эзэлсэн шүү.
2 багийн гарааг харахад аль аль нь бөөн өөрчлөлт хийж. Бельги Англитай тоглосон гараанаасаа ганцхан хаалгач Куртуагаа үлдээгээд бусад бүх хүнээ сольсон бол Япон Польшид гаргасан бүрэлдэхүүний талаас илүүг сольжээ. Тэдний тоглогчдыг харахад Бундэслигийнхэн хуран чуулсан юмуу гэмээр л.
Орос бусад багуудад том урам өгчээ. Дани дайчин бсан шиг япончууд тун зоримог эхлүүлэв. Бельгийн дасгалжуулагч Мартинэз андердогоос болгоомжлох хэрэгтэй гэж анхааруулсан болтой, тэд тун хянуур үзэж блаа.
Хориод минут явсны дараа Улаан чөтгөрүүд тоглолтдоо уусч эхлэв. Бяцхан самурайнууд балмагдаад хэсэг барьц алдсан. Гэхдээ сүүл рүүгээ харин контрдоод том биетнүүдийг хэд хэд сандаргасан шүү.
Эхний үе хуурай тэнцээгээр өндөрлөснийг дүгнэвэл хэдий сандрал их үүссэн ч япончууд шийдэмгий тоглон Бельгийг хэд хэдэн удаа самгардуулж бсан тул шударга үр дүн.
2р үе харин санаанд оромгүй байдлаар эхлэв. Шүгэл дуугараад 2-хон минутын дараа өөр дээр нь шахуу ирсэн бөмбөгийг Фэртонген багийн хүндээ өгөх гэсэн ч бөмбөгөндөө хүрч чадсангүй. Тун чиг хайнга алдаа. Ханноверт ирж байгаа Харагучи олдсон боломжийг гоол болгохоор баруун талаар гүйлээ. Алдаагаа засахаар өөр лүү нь шуугиад ирж байгаа хамгаалагчийг тэр биеийн хэлээрээ хуураад зогтусангуут нь урт буланд цохив. Куртуад ямар ч боломж бсангүй.
Бельги шоконд огтоос орсонгүй. Хариуг нь дор нь барих гэсэн боловч Азарын цохилт шон оночихсон. Заримдаа шон, хөндлөвч оноод азгүйтэх үед Чи хийхгүй бол би хийе гэдэг хөлбөмбөгийн дүрэм үйлчилдэг. Яг тийм юм болчихов.
Хоёрхон минутын дараа Кагавагийн уран өсгийлдсөнийг нэрийг нь хаанаас нь ч уншсан адилхан уншигдах Инуй цохив. Түүн дээр хэн ч очоогүй нь сонин. Хориод метрийн цохилтыг Куртуа хэчнээн их сунаад ч хүрсэнгүй.
2-0. Ёстой л солиормоор дэлхийн аварга шүү. 2006 оны дэлхийн аваргыг нутагт нь мэдэрсэн болохоор надад их гоё санагддийн. Гэхдээ тоглолтын хувьд жаахан уйтгартай бсан. Нокаут шат эхэлсэн чинь бүгд тактикийн тоглолт хийж 0-0 эсвэл 1-0 гэсэн үр дүнг их харуулсан.
Энэ жил тэгсэн чинь зөвхөн гоол, гоол бас дахин гоол. Үзэгчид үүнийг л хүсдэг. Клубын түвшинд ч гэсэн сүүлийн үед плэй-оффт маш их гоол ордог болчихоод бгаа.
Цуг үзсэн сэтгүүлчид надаас бусад нь бүгд самурай. Харагучигийн гоол орсны дараа надаас асууж бнаа. Аль нь хожих уу гэж. Бельги л гэлээ. Үнэнч фэн бн гээд пяаваа тулгаж бн. Инуйгийн гоолны дараа За одоо яахуу гээд тавлаж бн. Би яагаад ч юм зөн совингоо дагаж Бельги хожноо л гэлээ. Энэ хүний зоригийг үнэлий гээд дахиад л пяаваа тулгаж бн. 65 дахь минут эхэлчихсэн болохоор аргагүй ч биз.
Хөлбөмбөгт 2-0 гэдэг баттай тоо биш байдиймаа. Яаж ийгээд 1 чихээдэхвэл нэмэлт цагт 1 гоол зоож чаддагийг би мянгантаа харсан.
Бельги бүх талаараа илүүрхэх потэнциалтай гэдгээ эхний үед харуулсан болохоор миний дээрх таамаг биелнэ гэдэгт би итгэсээр суулаа. 70 дахь минутаас жижиг багууд сууж эхэлдгийг хөлбөмбөг удаан үзсэн хүмүүс бүгд мэднэ дээ. Тэгээд нэмэлт 30 минут гарвал тэд бүр ч хялайдаг. Улаан чөтгөрүүд тэгвэл энэ хагас цагт харин тэднийг жинхэнээсээ хяргах болно.
2 гоол орсны дараа Бельги учраа олохгүй самгардах байх гэж зарим хүмүүс бодоо биз. Аварга болох гэж зорьж яваа багт ялагчийн сэтгэхүй суусан л бх ёстой.
Лукаку гэж сайхан амьтан шүү. Премиер лигийн Гулливер хамгаалагчдыг илүүрхдэг хүнд намхан япончуудыг дарлах хялбар бх шиг. Мөньегийн пассыг мөргөсөн ч хаалганы яг хажуухнаар гарчихав.
Гэхдээ тэд урагш хэт шахвал сөрөгдүүлж алуулна гэдгээ тун удалгүй мэдрэв. Кагава баруунд хоосон гарсан Харагучиг харж ончтой хаясныг өнөөх нь төв рүү хаясан. Куртуа үтэр хөдөлж аюулыг зайлуулсан ч Шибасаки нэмж цохив. Гэхдээ аюултай цохиж чадсангүй ээ.
Бельги чацаа ашиглахаар шийдсэн бололтой. Хурдаар жижигхэн азиудыг барахгүй бгаа тул давуу талаа гол зэвсэг болгохоор шийдэж. Фэллайниг оруулав. Сэгсийчээд бас л урт золиг шүү. Бас Шадли орж ирж бн.
Бельги дайрсаар ээлжит булангаа авав. Инуй холдуулах гэж оролдсон ч бөмбөг нь дээш хөөрсөөр 16-ийн шугамны зүүн талд байсан Фэртонгенд очив. Нөхөр дамжуулах гэвүү гоолдох гэвүү төв рүү мөргөлөө. Гэтэл гоол болчдийм даа. Ур чадвар уу, аз уу би лав мэдэхгүй. Аймаар холоос мөргөсөн дөө. 4 жилийн өмнөх ван Персигийн мөргөлтийг гүйцэхгүй байж мэдэх ч их л гоё гоол бсан даа.
Хэдхэн минутын дараа Улаан чөтгөрүүд дахиад булан цохих болов. Япончууд нэг удаадаа холдуулж чадсан ч Азар зүүнээс гол руу хаялаа. Фэллайни хэргээ гаргалаа, гаргалаа. Баруун доод буланд мөргөцөн.
Одоо ингээд Японы хувьд бүх юм дуусаа. Нэмэлт цагт тэд тамирднаа. Сэтгэл зүй ч нөгөө тал руу эргэцэн. Тэрийгээ ч тэд мэдэж бгаа тул эцсийн хөзрөө дэлгэв. Хонда сэлгээгээр орж бн. Колумб, Сенегал дээр тэр өөрийгөө харуулсан шүү.
Цаг дуусахаас 5 минутын өмнө Кавашима 2 дараалан гайхалтай хаалт хийв. Шадлигийн мөргөлтийг тэр янзтай хаасан. Ойсныг нь Шадли өөрөө аваад Лукакуд хаяхад мангар хар дэлбэртэл мөргөж бнаа. Гэтэл хаалгач дахиад л янзтай бүр илүү супер рэфлекс гарган хаачих нь тэр. Нэмэлт цаг ч гарах ндэ.
Шүүгч 4 минут сунгажээ. Хэдий бүтэн 4 гоол орсон хэдий ч сэлэбрэйшнүүд богино бсан, бэртэж хэвтээгүй, бичлэг үзээгүй гэхээр шударга шүүлт.
92 дахь минутад Япон чөлөөт цохилт хийх болов. Зайг нь харахад их хол бноо. Санаа амрав. Нөгөө хөгшин Хонда үзээд алдах юм гэнэ. Тэр уг нь энэ тал дээр мэргэжилтэн. Гэхдээ тэр одоо хараа нь муудсан өвгөн хэрээ. Хаашдаа нэмэлт цаг гарноо.
Ээ бурхан минь. Юу харчваа. Сурсан юмыг сураар боож болдгүй ажээ. Зүүн доод тал руу яг алах гэж бн шүү. Куртуа зовж байж нэг юм булан болгов. Харьж яваа бөхийн шийдсэн мэх үү. Ээ дээ, аюултайм бн. Осолтойм бн. Мэдэрлээ. Биширлээ, базарваань.
Булан дээр би гэнэтхэн шийрэгнээд эхэллээ. Өнөөх Хонда чинь алуурчин царайлцан зогсож бн. Тэр харц марц нь зэвүүн гэж. Атигар золигнууд чинь аваргалах багийн замд хөндөлсчих юм биш бгаа. Тагжгар Месси тэр нэгэн жил манай 2 ихэр цамхгийн дээгүүр мөргөж л бсан даа.
Хондагийн пасс гэхдээ аюул тарьсангүй. Куртуа шууд л довтолгооныг эхлүүллээ.
Тэр жил Аваргуудын лигт Рүүний, Парк, Роналдо 3 нэг аймаар контр аттак хийхэд би Хэрэв 10 жилийн сургуульд хөлбөмбөгийн хичээл ордог байгаад энэ сөргийг уран зургаар илэрхийл гэвэл би ийм зураг зурна гээд тоймдоо дүрслэн бичиж байсийн. Яг тэрэн шиг сөрөг аттак явсан даа.
Куртуагийн бөмбөгийг Дэ Бруин аваад хамаг байдгаараа хол хол харайлгав. Баруун талаар зогсолтгүй сунаж буй Мөньед тэр хаялаа. Өнөөх нь хаалганы урд руу доогуур нүүлгэхэд Лукаку хамгаалагчтай зууралдаж бсан тул хөл доогуураа чигээр нь өнгөрөөв. Гэхдээ өчүүхэн хүрээд пасс ч өгчих шиг болсон. Суудлаасаа аль хэдийнэ огло үсрэн босоод тэрүүхэн хэсэг мөчид орчлонгоос тасарцан байсан болохоор үнэндээ аль нь болохыг огтхон ч анзаарсангүй.
Сув сул өнхрөх бөмбөгийг хамаг байдгаараа цэлийх хов хоосон хаалга руу чихэхийг Шадли байтугай ная гарсан ээж маань ч чадах байх. Ёстой хараад хараад ханашгүй контр байлаа даа.
Хөлбөмбөг өнөөдөр дахиад зөв замаараа явав. Аварга болох 2 багийн тулааныг одоо бид харна. Япон гарсан бол Бразил амархан дуусгах биз. Гэхдээ энэ жил ч хачин юм их болж бгаа шүү. Болох шахсаныг сая ч бас харчихлаа.
Бельги үнэхээр том баг болжээ. 2 гоол алдсаныг уучилж үл болох ч 25 минутад 3 гоолоор бариад хожихыг баргийн баг харуулахгүй дээ. Тэдэнд ялах мэнтал бн, туршлага илүү сайжирсан, чадварлаг тоглогчид бн, зузаан баг бн, мэдрэмжтэй дасгалжуулагч ч бас бн. Шөвгийн 8 алаан болохоор болчлоо шүү.
Өнөө өглөө босоод фб-т энэ зураг явж байхыг харав. Эцсийн мөчид муухай хожигдол амссан зарим баг уураа хувцас солих өрөөнд гаргаж юм хум эвдэх тохиолдол бишгүй л нэг. Гэтэл Хөх самурайнууд дэлхий дахиныг ангайлгажээ. Цэмбийтэл цэвэрлэж жимбийтэл хураагаад Баярлалаа гэж оросоор бичжээ.
Бараг нулимс дусах шахав. Би тэднийг хэсэгтээ хомоол авна гэж таасан байсийн. Өршөө намайг, Кагава. Уучил намайг, Хонда. Нөгөө мөчир лүү зүүгдсэн ч болоосой. Та нар үнэхээр энэ дэлхийн аваргын нэгэн сод чимэг нь байлаа, Ниппон. Аригато.
Hup Holland Hup