by Nomer 10 » Tue Jun 26, 2018 6:42 pm
Испани - Марокко, Португал - Иран
Зэрэг явагдсан тоглолтууд тул тоймоо ч гэсэн зэрэгцүүлчий кк. Хүснэгтээс хэдий 2 том баг шалгарсан харагдаж байгаа ч байдал бас ч гэж ээдрээтэй. 2 том багийн хувьд оноо, гоолын зөрүү болон тоо бүгд яг ижилхэн. Хэрэв өнөөдөр 2-уулаа тэнцвэл картны оноо харна. Энэ тохиолдолд 1 шар картаар дутуу Испани нь хүснэгтийг манлайлах болно. Марокко зөвхөн нэр төрийн төлөө тоглох бол Иран харин Португалыг хожвол хэсгээсээ шалгарах боломжтой байлаа. Хэрэв Маракко Испанийг 2 гоолоор хожоод нөгөө тоглолт нь тэнцвэл Испани мултрах аюултай. Ийм л эгзэгтэй байдлаас 2 тоглолт нэгэн цагт эхлэв.
Испаниас талбайд Байерны Тиаго шинээр гарсан бол Марокко багийн ганц од, ахлагч Бэнатиагаа суулгасан нь ёстой гайхашрал төрүүлэв. Энэ тоглолт Калининградад буюу Орос орны хамгийн баруун захын цэнгэлдэхэд болж байгаа, агаарын хэм ч бусад газраа бодвол харьцангуй сэрүүвтэр байгаа нь тоглогчдод таатай.
Харин Саранск хотод болж бгаа нөгөө тоглолтод Иранаас багийн шинэ цагийн од Жаханбакш эргээд талбайд гарсан бол Португал 3 хүн шинээр түүний дотор Куарэшмаг оруулжээ.
Би ч тв дээр нэгийг нь, утсан дээрээ нөгөөг нь зэрэгцүүлж үзлээ. Тоглолт эхлэнгүүт л бүх 4 баг пижигнээд уналаа. Аймаар 2 тоглолт гарах нь илт. Ямар ч хурдтай юм, яасан ч дайчин юм. Хөлбөмбөгийн фэнүүдийн хувьд энэ чинь хамгийн том таашаал шүү дээ. Ер нь бол минут минутаар нь бичмээр үйл явдлууд гарсан ч гоолыг нь түүгээд явчий даа.
Гэхдээ 8 дахь минутад Испаничуудыг аз ивээсэн гэхэд болно. Гол хамгаалагч Пикэ нь Мароккогийн довтлогч руу 2 хөлөөрөө жийгээд орцон. Улаан өгцөн байхад нээх буруудахааргүй л байлаа. Нөхөр зүүн хөлийг нь хусахдаа
бөмбөгөнд бас хүрсэн нь өөрийг нь аварч үлдэв.Бичлэг үзээд түүнийг торголгүй үлдээсэн, дор хаяж шар бсан даа.
Үүнээс 3-хан минутын дараа энэ жийлгүүлдэг нөхөр испаничуудыг шоконд оруулах нь тэр. Рамос Иниеста 2 нэгэндээ найдаад бөмбөгөө сул орхих үед Бутэйб хулгайлж авч ганцаараа тууж явсаар Дэ Хэагийн салтаан дундуур өнхрүүлчихэв.
Нөгөө талд энэ үед мөн алалцсаар л. Андрэ Сильва 11м авах гэж зүтгэсэн ч тийм юман дээр арай л болохгүй ээ. Жаханбакш зөрүүлээд сандаргав. Роналдогоос харин их зүйл харагдсангүй. 2006 оны энэ 2 улсын тоглолтыг фэнүүдтэй нь зэрэгцэж суугаад үзэж байсны хувьд би их сайн санадаг юм. Алдарт Фиго байсаар байхад л амбицтай жаал Роналдо бөмбөг шүүрч аваад пэналти цохиж дэлхийн аваргын 7 гоолынхоо салхийг хагалж байлаа.
Нөгөө тоглолт удалгүй 1-1 болсон. Иниеста алдаагаа засч зүүнээр гоё орсон. Мароккогийн хамгаалагч 11м алдахаас айж замыг нь чөлөөлөөдөхсөн чинь сайхан сул пасс ирэлгүй яах вэ. Хаалганы урд байсан Иско дээшээ цохиод тэнцүүлсэн. Энэ гоолын дараа Атласын арслангууд бараг дахиад тооны зөрүүг холдуулах шахсан даа, Дэгээ багаа аврав. Африкчууд ер нь ширүүн үзэж бсан шүү, 2 минутын дотор гурван ч тоглогч шар карт авав.
2 тоглолт аль аль нь тун гоё өрнөсөөр эхний үе дуусах хэрд Куарэшма энэ дэлхийн аваргын хамгийн харууштай гоолыг оруулав. Адриан Сильватай хослоод гадарлаж цохисон гоол нь эргэлдсээр хаалгачид ямар ч боломж өгсөнгүй торны дотор талыг хөдөлгөсөн юм. Энэ нь түүний дэлхийн аваргад хийж байгаа анхны гоол.
Нөгөө талд испаничууд бас цаг дуусч байхад хийчих шахсан даа. Ингээд адал явдал дүүрэн эхний үеүүд өндөрлөлөө. Марокко яасан гоё баг вэ, ганц ч од тоглогчгүй хэрнээ чухам жийлцэж бнаа. Персүүд ч гэсэн Европын аваргуудтай ямар гоё үзвээ. Өнөө цагт муу баг гэж алга болжээ.
2-р үе эхлээд удалгүй африкчууд Испанийг нэг сандаргаал авав. Дараагийнх нь довтолгоо бүр ч аймшигтай. Баруун талаар явсан Амрабат хориод метрээс шулуухан явуулаадахсан чинь хөндлөвч хусдаг байгаа. Тики такаг алах нээ, алах нь.
Энэ үед нөгөө талд видео бичлэг харж байлаа. Атлантын далайчдад пэналти өгчээ. Роналдод Кэйнтэй зэрэгцэж очих сайхан боломж. Хийвэл тэд хэсгээ тэргүүлэх магадлал нь дээд зэргээр өндөрсөнө. Царай нь Испанид цохихын өмнөх үе шиг итгэлтэй харагдахгүй, жаахан мэгдсэн бдалтай л байх шиг.
Зүүн тал явууллаа. Байдгүй ээ. Хаалгачихав. Муухай царайлаад л.
Энэ 4 багаас аль 2 нь ингэхэд том баг нь юм бэ гэдгийг ялгахгүй байсаар тоглолтын төгсгөл ойртов. 9 минут дутуу байхад мароккочууд булан цохих болов. Рамосоос өндөр үсэрдэг хүн бдаг л юм бн. 2-1. Гайхалтай биш гэж үү. Энэ чинь л хөлбөмбөг шүү дээ.
Ингээд 90 минут дуусч Португалд 6 минут, Испанид 4 минутыг шүүгч өгчээ. Яг одоогийн байдлаар бол Португал 7 оноотой, Испани 4, Иран 3, Марокко 3 оноотой явж байлаа. Марокко Португал дээр илүүрхчихээд 3 оноо алдчихсан. 1 оноогоо авч чадсан бол жинхэн үхлийн хэсэг чинь энэ болох байж дээ.
Энэ бичлэг чинь бас цаана нь хүн л бгаа хойно алддийм бноо. Иранд 11м өгчээ. Яасан ч өгч боломгүй пэналти байлаа даа. Тэд олдсон боломжийг алдсангүй ээ.
Ингээд Португалын оноо 5 болж буурсан хэдий ч хэсгээ тэргүүлсэн хэвээр. Араас нь Испани Иран 2 оноо зэрэгцэж ирэв. Гоолын зөрүү нь ч адилхан. Гоолын тоо харж заваарсан л юм болох блаа.
Яг энэ үед Фурья Роха тэнцээний гоолыг хийчдэг бн шүү. Сэлгээгээр орсон Аспасын гоолыг гэхдээ хажуугийн шүүгч отон гэв. Испаничууд бөөн бөөнөөрөө эсэргүүцэл үзүүлээд эхэлсэн чинь бичлэг харах болов. Булан цохих үед эсрэг талд нь талбайн гадна байсан Аспас довтолгоо явж байхад талбай руу гүйж ороод Карвахалын пассыг ойрхон зайнаас чихчихэв.
Ингээд шүгэл дуугарахад Испани, Португал адилхан 5 оноотой болсон ч оруулсан гоолоор Испани дээр нь гарав. Португал өөрсдийгөө хүнд тал руу чихсэн өөрсдөө л буруутай. Одоо тэд Оростой биш Уругвайтай тоглоно, давлаа гэхэд Франц магадгүй Аргентинтай, тэгээд давлаа гэхэд Бразил, Герман, Англи, Бельги, Колумб гэсэн акулуудын аль нэгтэй гэхээр аварга том даалгавар өмнө нь зогсож бн даа.
Гэхдээ сүүлийн 2 тоглолт шигээ үзвэл тэд одоо нэг ч давахгүй дээ. Шөвгийн 4 хүртэл ногоон гэрлээр явах боломжтой болчихсон испаничууд гэхдээ ар талаа анхаарахгүй бол горьгүй юм бнаа. Урдаа бол хийдгээ хийж бн, хойноо цоорхойтой гэдэг нь 3 тоглолт дараалаад харагдлаа. 10 оны багийн сэлгээ нь финалд хүрчмээр харагдаж бсан бол энэ удаад 2 дахь баг нь их нимгэн юм. Үндсэн хэд нь сайн тоглохгүй бол сайндаа хагас шигшээ хүрээд Хорват дээр зогсохоор бн доо.
Ингээд нэгэн гайхалтай түүхийг үдлээ. Иран гайхамшиг бүтээх шахлаа. Марокко дахиад 1 хийцэн бол тэд шалгарах байв, Мароккод тийм боломж байснуу гэвэл байсаан. Марокко өөрөө ёстой харамсалтай байдлаар нутаг буцлаа даа. Иран дээр 95 дээр хаалгандаа чихээд л, Португалыг хождгүймаа гэхэд 1 оноо салгацан л газар бсан. Өнөөдөр бас эцсийн мөчид 3 оноогоо хийсгэлээ. 5 оноо тэврээд инээгээд л 2 акулын хажуугаар өнгөрөх байлаа. Юун тэр Египет. 0 оноотой тэр багийг л бүгд ярьж бсан даа. Африкийн хамгийн сайн баг нь эднийх юм бнаа. Аргагүй том тэмцээн зохиох баг мөн бн. 3 дахь оролдлогоороо тэмцээн хийх эрх аваад талбай дээрээ том амжилт гаргаасай. Ямар гоё баг вэ.
Hup Holland Hup