Dota2 2019: TI9 (Main Stage)

Moderators: Адмирал, Shaggy

Re: Dota All Stars

Postby erdene_b7 » Tue Jul 02, 2013 9:15 am

Dota 2 тоголдог хүн байна уу юм асууя
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Dota All Stars

Postby Shaggy » Tue Jul 02, 2013 9:40 am

erdene_b7 wrote:Dota 2 тоголдог хүн байна уу юм асууя

Юу?
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Dota All Stars

Postby erdene_b7 » Tue Jul 02, 2013 9:42 am

Тоголсны дараа Item өгөөд байдшдээ тэрийг яаж хэрэглэдийн хааяа тоглохоор бусад баатарууд нь өөр болцон харагдах юм тэр Item хэрэглээд байгаанмуу манай нэг дүү тэрийг хэрэглэдэг гэнэ яаж хэрэглэх вэ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Dota All Stars

Postby Shaggy » Tue Jul 02, 2013 10:50 am

erdene_b7 wrote:Тоголсны дараа Item өгөөд байдшдээ тэрийг яаж хэрэглэдийн хааяа тоглохоор бусад баатарууд нь өөр болцон харагдах юм тэр Item хэрэглээд байгаанмуу манай нэг дүү тэрийг хэрэглэдэг гэнэ яаж хэрэглэх вэ

Хувцас, хэрэглэл ирнэ тэр нь цохилтын хүч эдэрт нөлөөлөхгүй, плэй ийн чинь хажууд сторе гэж байгаа тийшээ орхоор авсан айтэмүүд чинь гараад ирнэ тэгээд дээр нь дараад экүйп хийхэд л болно...
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Dota All Stars

Postby erdene_b7 » Tue Jul 02, 2013 10:56 am

зүгээр л гангараа юм байнашд тээ
User avatar
erdene_b7
Манчестер Юнайтед
Манчестер Юнайтед
 
Posts: 4608
Joined: Fri Aug 20, 2010 8:40 am
Location: UB, Mongolia

Re: Dota All Stars

Postby Shaggy » Tue Jul 02, 2013 11:17 am

Аахаа
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Dota All Stars

Postby Eedee » Tue Jul 02, 2013 10:21 pm

Axe-ийн mythical item байвал өөр гоё Item-уудаар солино шүү :RD
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Dota All Stars

Postby Shaggy » Wed Jul 03, 2013 10:49 am

Уул нь сет юм байгаашт... анкоммон, рэйр хэд хэдэн юм байгаа... чамд юу байгаан
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Dota All Stars

Postby BUyantogtokh » Wed Jul 03, 2013 3:44 pm

erdene_b7 wrote:Dota 2 тоголдог хүн байна уу юм асууя


Тоглдог. Хэрэгтэй бол найзууд ч болсон болно. Бас нэг guild маркын юмтай шүү. хэхэ
Life is full of adventures
User avatar
BUyantogtokh
 
Posts: 171
Joined: Wed Apr 11, 2012 1:23 am

Re: Dota All Stars

Postby BUyantogtokh » Wed Jul 03, 2013 3:45 pm

Тоглоод олсон хэдээ нэг нэгэнтэйгээ сольсоор байгаад гурав дөрвөн баатар бүрэн тонголцон бас л гоё юм байнлээ.
Life is full of adventures
User avatar
BUyantogtokh
 
Posts: 171
Joined: Wed Apr 11, 2012 1:23 am

Re: Dota All Stars

Postby Eedee » Thu Jul 04, 2013 12:27 pm

Би ч Axe - ийн Demon's Blood ийн 2 itemtai, одоо Demon Blood армор, гуард 2-ыг хайгаад байгаа л даа.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Dota All Stars

Postby Адмирал » Thu Jul 04, 2013 12:29 pm

саяхан нэг дота тоглох гэсэн баатраа авч чадахгүй баларлаашт.. яадаг болцон юм бэ кк
You'll never walk alone!
User avatar
Адмирал
The Holy Goalie
 
Posts: 7347
Joined: Wed Feb 28, 2007 1:09 pm
Location: Anfield Road

Re: Dota All Stars

Postby J@x » Thu Jul 04, 2013 12:39 pm

Харин бүх баатрууд нь зүүн дээд буландаа байрладаг болсон байна лээ хэхэ

Разорын толгой, гутал, Вангорд, Яаша, Критикал, Ногоон сэлэм, нөгөө дарахаар алга болдог юу билээ тиймэрхүү хуучны юм л угсардаг тэгэхээр гаруудын угсарсан юм нь нүд эрээлжилсэн юм байхын хэххэ
1
User avatar
J@x
Челси фен
Челси фен
 
Posts: 13310
Joined: Fri Feb 20, 2009 10:33 am
Location: UB

Re: Dota All Stars

Postby maNba » Mon Jul 08, 2013 12:44 am

Eedee wrote:Би ч Axe - ийн Demon's Blood ийн 2 itemtai, одоо Demon Blood армор, гуард 2-ыг хайгаад байгаа л даа.


axe ийн энэ блэйд бн уу :ногоон:
Image
Winter is coming
User avatar
maNba
Португалийн фэн
 
Posts: 2865
Joined: Sun Dec 25, 2005 9:15 pm
Location: ХАЛА МАДРИД

Re: Dota All Stars

Postby Eedee » Tue Jul 09, 2013 4:16 pm

Наад чинь ямар гоё юм бэ хаха. Надаа чэйн акс л байгаа
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Дота 2, Стийм

Postby Shaggy » Tue Jul 16, 2013 12:02 pm

Форумд Дота тоглодог хүмүүс нилээн байгаа байхаа... TI3 аас өмнө Дота2ыг саяхан албан ёсоор зарлалаа...

Энэ тоглоомтой холбоотой стиймтэй холбоотой зүйлсийг бие биенээс асууя сураглая... Зав зай гайгүй байвал TI3 орох багуудын танилцуулга... Тоглолтын тактикуудын талаар нилээд хэдэн зүйл оруулнаа.
Image
User avatar
Shaggy
Нарны Аймгийн Ззэн Хаан
 
Posts: 9685
Joined: Thu Jun 18, 2009 12:17 am

Re: Дота 2, Стийм

Postby BUyantogtokh » Tue Jul 16, 2013 3:33 pm

The International Dota 2 Championship бол дэлхий дээрхи DOTA2-ийн хамгийн том тэмцээн юм. Шагналын сан болон оролцож буй багуудаас ч харсан. Анхны тэмцээн нь 2011 онд болсон бөгөөд уг тэмцээнд Украйны алдарт Natus Vincere ( латин гаралтай үг бөгөөд ялах гэж төрсөн гэсэн утгатай нэр юм). 2012 онд хоёр дахь удаагаа АНУ-ийн Сиатл хотод Dota2 тоглоомын хийсэн Valve компаны байранд болсон уг тэмцээнд Invictus Gaming өнгөрсөн жилийн аврага Natus Vincere багийн буулгаж авсанаар 1 сая долларыг авсан хоёрдахь баг болсон юм. Энэ жилийн The International 8-р сарын 7-оос 11 хооронд болох гэж байна. Энэ удаагийн тэмцээнд:
1. Invictus Gaming (2012 champion) China
2. Orange.Neolution - Malaysia
3. Alliance - Sweden
4. Fnatic - Europe
5. Team Liquid - USA
6. Natus Vincere (2011 champion) - Ukraine
7. Team Zenith - Singapore
8. Team Dignitas - USA
9. Virtus.Pro - Ukraine
10. DK - China
11. LGD Gaming.Int - World
12. Invasion MUFC - Malaysia
13. TongFu - China
14. Mousesports - Germany
15. LGD Gaming - China
16. Quantic Gaming (France - AKA DD.Dota) vs Rattlesnake (China)
Life is full of adventures
User avatar
BUyantogtokh
 
Posts: 171
Joined: Wed Apr 11, 2012 1:23 am

Re: Дота 2, Стийм

Postby Eedee » Tue Jul 16, 2013 4:01 pm

Alliance FTW!!!
Энэ жилийн The International-ийн шагналын сан одоогийн байдлаар 2 сая доллар давсан байгаа нь кибер спортын хувьд рекорд үзүүлэлт байх.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Дота 2, Стийм

Postby Тэгшээ » Tue Jul 16, 2013 4:27 pm

Steam id: tegsheelfc
одоогоор 12 лвлтэй 97 хожигдол 95 хожилтой явна. нээрээ надаа одоогоор 20 гаруй урилга байна. авах хүмүүс нь @ - ээ пмдээрэй.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5414
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Дота 2, Стийм

Postby Eedee » Tue Jul 16, 2013 6:19 pm

Хэдүүлээ нэг цаг тохирч байгаад хамт тоглох уу?

Дота2-ын бүх тоглолт, бүх статистик dotabuff.com - д хадгалагдах бөгөөд тухайн тоглолтонд нэг минутанд авсан алт, ехр-гээ мэдэх боломжтой. Дотабафф-аас өөрийн хамгийн их GPM, XPM -тэй тоглолт болон статистик үүднээс өөрийн хамгийн сайн тоглодог баатраа ч харж авч болно. Мөн dota2lounge.com зэрэг сайтуудад мэргэжлийн багуудын тоглолтонд айтемаараа бооцоо тавих зэрэг сонирхолтой зүйлс олонтой.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Дота 2, Стийм

Postby Идэрээ » Tue Jul 16, 2013 6:32 pm

Яадгийн тоглож үзье. Хаана яаж бүртгүүлж, элдэв юмийг нь хаанаас татхийн?
User avatar
Идэрээ
 
Posts: 2402
Joined: Fri Aug 28, 2009 2:52 pm

Re: Дота 2, Стийм

Postby Тэгшээ » Wed Jul 17, 2013 12:20 am

өө юу вэ? 20хэдэн урилгатай байсан бүгдийн буцаацан байна шдэ. Steam-дээ free to play гэсэн бх юм тэгсэн шинээр оглох хүсэлтэй хүмүүс нь Steam бүртгүүлээд Дота 2-н урилга хүсэлтээ явуулах юм шиг байна. Хэсэг удаж бгаад ирдэг шинжтэй. Нэг нэгэндээ урилга өгдөг байсан больсон юм шиг бна даа. Өмнөн тоглож байсан бол асуудалгүй тоглож болж байна.
YNWA!!!
User avatar
Тэгшээ
Ливерпүүл фэн
Ливерпүүл фэн
 
Posts: 5414
Joined: Fri Nov 02, 2007 8:16 pm
Location: UB

Re: Дота 2, Стийм

Postby Eedee » Wed Jul 17, 2013 12:35 am

Тэр урилга чинь бета хувилбарынх л даа. Одоо фулл болчихсон болохоор тэгж байгаа юм.
I'm a Troublemaker!
User avatar
Eedee
Fantasy scout
Fantasy scout
 
Posts: 1666
Joined: Fri Aug 13, 2010 9:58 pm
Location: Ulaanbaatar, Mongolia

Re: Дота 2, Стийм

Postby BUyantogtokh » Wed Jul 17, 2013 7:24 am

Natus Vincere
Image

Оршил

Миний сонссон харсан үзсэнээр бол ДотАгийн мэргэжилийн спортын ертөнцөд хэд хэдэн үед хуваагдаг гэхэд болно. Нэг хэсэг EHOME ноёрхож байсан. Удаагаар Natus Vincere-ийн ноёрхолын (era) үе ирсэн. Харин одоогоор бол iG буюу Invictus Gaming-ийн үе гэж нэрлэгдэж болно. Энэ жилийн The International-д ямар баг түрүүлсэнээс хамаарж ирэх үеийн эзэн нь хэн болох нь тодорхой болно. Мэдээж Ази зүүнийнханий тэр дундаа Хятадын багууд тун өндөр магадлалтай байгаа билээ. Үүнд iG, LGD.cn, DK, TongFu багууд тун энэ тэнцүү тоглолтыг үзүүлээд байна. Барууныхан дунд хоёр үнэхээр сайн баг байна гэж харж байна. Үүнд: Natus Vincere ДотА2 гарсанаас хойш бүх л цаг үед хамгийн шилдэг өрсөлдөгч мөн шилдэгийн шилдэг баг байсаар ирсэн, Alliance хуучинаар бол NoTideHunter баг шинэчилсэн бүрэлдэхүүнтэйгээ маш тогтвортой сайн тоглолтуудыг үзүүлж байгаа бөгөөд хуучин цагийн алдарт Loda маань энэ багт байгаа билээ. За ингээд та бүхэндээ дэлхийн хэмжээний хамгийн олон фантай Natus Vincere багийг танилцуулж байна.

Тойм

Natus Vincere (Латин гаралтай "Ялах гэж төрсөн" гэсэн үг), олны дунд Na`Vi (НаВи) нэрээрээ алдаршсан Украйны тоглоомчдын байгууллага бөгөөд 2009 онд KerchNET багийн задралын дараагаар Counter Strike-ийн баг байгууллаж одоо болтол үйл ажиллагаагаа явуулж байгаа.

Харин ДотАгийн хувьд бол 2010 оны 10-р сард Goblak, XBOCM, Mag~, Deff-, Axypa гэсэн гишүүдтэйгээр анхны багаа бүрдүүлж байсан. Удалгүй Mag~, Deff- хоёр багаа орхиж оронд нь Данило "Dendi" Ишултин болон Иван "Artstyle" Антонов авсан. Ингээд амжилттай тоглолтууд хийсэн болохоор анхны The International 2011-т уригдаж Хятадын тухайн үеийн дийлдэшгүй гэж хэлэгдэж байсан EHOME багийг 3-1 харьцаагаар аврагийн тоглолтонд буулгаж авсан ба энэ үеээс тэдний эрин үе эхэлсэн гэж хэлж болно.

Багийн түүх
2010

10-р сарын 22нд, Goblak, XBOCT, Mag~, Deff-, Axypa гэсэн бүрэлдэхүүнтэй ДотАгийн багаа бүрдүүлсэн.
12-р сарын 25нд, Danylo "Dendi" Ishutin болон Ivan "Artstyle" Antonov хоёрыг Mag~, Deff- хоёрын оронд авсан.

2011

7-р сарын 17нд, Na'Vi бүрэлдэхүүнээ шинэчилж Puppey, LighTofHeaveN хоёр багт нэгдэж, Goblak, Axypa хоёрын үүргийг гүйцэтгэх болсон.
8-р сард, The International-ийн урилгийг хүлээн авсан.
8-р сарын 21нд, The International 2011 тэмцээнд түрүүлсэн.
10-р сарын 3нд, Ivan "Artstyle" Antonov багаа орхисон.
10-р сарын 25нд, Electronic Sports World Cup 2011 буюу дэлхийн аврагад түрүүлсэн.
11-р сарын 30нд, Sergey "ARS-ART" Revin багт элсэн орсон.

2012

3-р сарын 4нд, The Defense Season 1 нэг дүгээр байр.
3-р сард, The Premier League Season 1 нэг дүгээр байр.
4-р сарын 29нд, Star Ladder Star Series Season 1 түрүүлсэн.
7-р сард, The Premier League Season 2 түрүүлсэн.
7-р сарын 31нд, Star Ladder Star Series Season 2 түрүүлсэн.
9-р сарын 2нд, The International 2012 хоёр дугаар байр.
10-р сарын 21нд, Star Ladder Star Series Season 3 түрүүлсэн.
11-р сарын 4нд, Electronic Sports World Cup 2012 түрүүлсэн.
12-р сарын 23нд, Star Ladder Star Series Season 4 түрүүлсэн.

2013

1-р сарын 9нд, Na'Vi холбооны санал асууллагд тэргүүлж GosuAwards 2012: Жилийн шилдэг баг болсон.
2-р сарын 27нд, ARS-ART багаа орхисон, оронд нь Gleb "Funn1k" Lipatnikov орсон.
2-р сарын 28нд, KuroKy багт нэгдэж, мөн LighTofHeaveN идвэхгүй гишүүн болсон.
3-р сарын 3нд, WePlay Showmatch түрүүлсэн.
4-р сарын 16нд, JoinDOTA Master’s XIII түрүүлсэн.
4-р сарын 29нд, LighTofHeaveN Na'Vi-ийг орхиж Team Empire багт нэгдсэн.

Багийн бүрэлдэхүүн
Идвэхтэй
Улс Нэр Үүрэг Элссэн огноо
Украйн XBOCT Aleksander Dashkevich 1 2010-10-22
Украйн Dendi Danylo Ishutin 2 2010-12-25
Эстон Puppey Captain Clement Ivanov 4 2011-06-17
Украйн Funn1k Gleb Lipatnikov 3 2013-02-27
Герман KuroKy Kuro Salehi Takhasomi 5 2013-02-28

Дэлгэрэнгүй танилцууллага
XBOCT
Александэр "XBOCT" Дашкевич нь багийн 1 номерын үүргээр тоглодог Украйн залуу юм.
WarCraft 3: ДотА
Planet-X
XBOCT өөрийн карийраа Planet-X гэсэн DotA-ийн багтай 2009 онд эхлүүлж байсан ба, Axypa, Amsi, Jerry, Chief гэсэн бүрэлдэхүүнтэй байсан. DTS багт урам хугармаар хожигдсож, багийн хоёр ч гишүүнээ алдаж тун амжилтгүй байсан учир энэ баг тарсан юм.
Dota 2 Career
Natus Vincere

XBOCT дотагийн ертөнцөд Na`Vi багийн хамтаар 2010 онд дахин гарч ирсэн юм. Тэрээр тухайн үеийн дэлхийн шилдэг багуудыг буулгаж авч хэд хэдэн цомын эзэн болоход багтаа маш том үүрэг гүйцэтгэсэн юм. Тэдний эхний том зорилт бол DTS багийг буулгаж авах байсан юм. 2010 оны сүүлээр ArtStyle болон Dendi хоёртой хуучин DTS-ийн гишүүдтэй нэг баг болж MoskovFive багт ASUS winter тэмцээний хагас финалд ялагдсан.

2011 оны 7-р сард Goblak, Axypa хоёрыг үдэж LighTofHeaveN, Puppey хоёрыг багтаа нэгтгэж анх байсан бүрэлдэхүүнээс ганцаараа үлсэн ба яг тухайн үед шинээр зохиогдсон The International 2011 бусад бүх багуудаас онцгойрон тус тэмцээнд түрүүлж нэг сая долларыг хожсоноор олоны танил болсон юм.

XBOCT бол багийн 'carry' үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ихэвчлэн аюулгүй лайнаар явж цэрэг алгасалгүй алж олж болох бүх л алт олох чадвар болон тоглолтын төгсгөл хэсэгт тун шийдэмгий гүйцэтгэл хийж тоголдог нь түүний онцлог бөгөөд үүндээр нэмж хэлхэд түүний олон талт чадварыг ашиглаж олон ч удаа аюултай лайнруу ганцаараа явах тохиолдолч байдаг. Түүний хамгийн түгээмэл тоглдог баатарууд болох Anti-Mage 690 GPM, Juggernaut 628 GPM мөн Life Stealer, Gyrocopter, Night Stalker, Mirana гэсэн баатарууд юм.

Хувь хүн талаасаа бол маш хөгжилтэй, тоглолтын дундуур болон тоглолтоороо ч, энгийн байхдаа ч троолдож суудаг нэгэн.

Dendi

Dendi ДотА2 дээрхи хамгийн амжилттай явж байгаа тоглогчдын нэг юм. Тэрээр энэ багтайгаа хамт хамгийн анхны The International-д түрүүлсэн юм. Мөн түүнийг маш сайн мид буюу голын лайнаар явдаг тоглогч гэж ойлгож болно. Түүний скилл, түрэмгийлэл, бэлэн байдал, сэтгэл догдлуулсан тоглолтоор нь дэлхий нийтээрээ мэддэг болсон. Зарим хүмүүс багийн амжилтыг түүнтэй холбож ч ярьдаг.

Дэнди өөрийн эцэг эх, өвөө эмээ болон ах эгчтэйгээ хамт Украйны нийслэл Киев хотноо өссөн бөгөөд дунд сургуульд байхдаа дуу хөгжим сонирхдог энгийн нэгэн жаал байжээ. Харин түүнийг дэлхийн хэмжээний цахим спортын хүн болоход түүний ах ихээр нөлөөлж ахынхаа зааж өгсөнөөр цахим спортод хөл тавьсанаар түүний амжилтын гараа эхэлсэн юм.

WarCraft 3: DotA Career

Дэнди анх 2008 онд Wolker.Gaming багт өөрийн мэргэжлийн спортын замналаа эхлүүлж удалгүй Kingsurf багт хуучин багийн Goblak, Axypa, Azen-ний хамтаар элсэн орсон юм. Тухайн жилийнхээ төгсгөл Goblak, Axypa хоёрын хамтаар DTS.Chatrix багт нэгдэж тухайн үеийн хүчирхэг багийг бүрдүүлсэн юм. Гэсэн хэдий ч 2009 онд DTS-ээс гаран Kingsurf-д дахин орсон. Түүнийг бүх европ даяраа маш довтлонгүй, сайн ганкер гэдгээр нь мэддэг байж. Түүний оргил нь DTS-д эргэн орж европын аврага болох үед эхэлсэн юм. Тухайн оны дэлхийн аврагад EHOME-д ялагдсанаар багийн тоглогч ArtStyle-ийн хамт Natus Vincere багт XBOCT-той нэгдсэн юм.

DOTA2
Natus Vincere

Дэнди Natus Vincere багийн хамтаар ДотА2 дээр тоогүй олон тэмцээнд түрүүлсэн бөгөөд энэ бүхнээс хамгийн том шагнал бол анхны The International байсан юм. Тэрээр багийн хамтаар удаах The International-д түрүүлэх тун дөхсөн боловч iG-ийн өмнө ирээд зогссон юм.

Тэр одоогоор хамгийн олон фантай тоглогч байж болох юм. Учир нь түүний маш тоглоомтой, наргийнч гэнэн хүүхдийн гэмээр зан болон түүний хувийн ур чадвар бусдыг дуу алдуулж чаддаг юм. Тэрээр ямар ч тоглогч өөдөөс нь тоглож байсан ч маш сайн тоглож олон тал тоглолт гарган маш их хэмжээний ганк ганц өөрөө гүйцэтгэдэг нь эсрэг багийн бүхий л тоглогчид айдас төрүүлдэг. Тэр тусмаа түүний Windrunner болон Invoker (Invoker-ээр тоглохдоо Exort-ийг илүүчилж хөгжүүлдэг нь түүний нэрийн хуудас болсон юм). Мөн тэрээр Pudge-аар тоглож харагдах нь олонтой.

Тэрээр 2012 оны дунд үеээр өгсөн ярьлцлагдаа хүмүүсийн meta-game гэж нэрлээд байгаа нэг төрлийн байдал болон copy paste хийхийг сайшаадаггүй. Хүн бол өөрөө хязгааргүй нөөц бололцоотой. Тухайн хүн дотагийн тухай юу мэддэг тэрүүгээрээ өрөө тоглох л чухал гэсэн юм. Тэрээр маш олон шинэ зүйлсийг тоглолтуудаараа өөрийг үздэг болон хамт тоглодог хүмүүстэй хүргэж үзүүлсэн.

Статистик баримт харвал түүний Windrunner багт нь 25 тоглолтоос 80%-ийн ялалтыг авчирж 6 тоглолтын дундажаар Lifestealer 674 GPM, долоон тоглолтын дундажаар Shadow Fiend 644 GPM хүрж байна.

Төгсгөлд нь хэлхэд түүний Gangnam Style бүжгийг яаж мартах билээ.

Funn1k

Глеб 'Funn1k' Липатников.

Глеб 'Funn1k' Липатников маш олон нэрээр алдартай бөгөөд дота1-ийн үед Funny, Fantom гэж нэртэй байсан боловч одоогийн Funn1k нэр нь үлдэсэн.

Тэрээр hard carry хийдэг байсан боловч багт нь бусад тоглогчид нэмэгдсэнээр solo middle, ganker, initiator үүргүүдээр ч тоглож байв. Түүний Wisp-ээр тоглох чадвар нь багийн нэг зэвсэг болдог үе ч байсан юм. Мөн олоныг хамарсан баатарууд болох Enigma, Leshrac, Sand King гээд л маш олон талт тоглолттой тоглогч юм.

Funn1k-ийн тухайд бол тэрээр маш өргөн хэмжээний туршлагтай тоглогч юм. ДотА болон Дота2 аль аль тохиолдолд.
WarCraft 3: DotA Career
sFs

Jerry, Nexius, Fly, Blade нарын хамтаар sFs нэртэй зөвхөн Украйн багт тоглож эхэлсэн бөгөөд DTS буусаны дараагаар ASUS 2010-т гурав дугаар байранд орсон юм.
Fota

Дараагийн баг бол FOTA юм. McDeath, Siel, DIE, KPAH нартай богино ч гэсэн сайхан цаг хугаацааг өнгөрүүлсэн.

The Retry

Энэ баг нь түүний хуучин хамтрагчидыг нэгтгэсэн баг байсан юм. Тэрээр энэ багийн гол хүн нь байсан юм. PGG, Nexius, Jerry, McDeath гээд л бүгд түүнтэй хамт тоглож байсан тоглогчид юм.

Hard Team

Дахин нэг украйн баг бөгөөд басгүй олон амжилт дагуулсан баг юм.
DotA 2 Career
eSahara

Дота1 ээс Дота2луу шилжих үед хуучин TheRetry багийн шинэ хувилбар ч гэж нэглэгдэж байсан баг бөгөөд маш сайн бүрэлдэхүүтэй баг байсан юм.

DTS

Эцэст нь тэрээр дэлхийн шилдэг багуудын нэгний эгнээнд элссэн юм. Энэ багийн хувьд тэрээр Jackal-аас бусадтай нь бараг хоёр жил хамт тоглосон байсан юм. Artur 'Goblak' Kostenko (C), Andrei 'Mag~' Chipenko, Gleb 'Funn1k' Lipatnikov, Andrei 'Allwayswannafly' Bondarenko and Maksim 'Jackal' Doroschenok гэсэн бүрэлдэхүүнтэйгээр GosuLeague Qualifiers-д бүсээсээ гарч байсан юм.

Darer

Энэ багийн хувьд бол The International 2-т зориулж Ivan 'Artstyle' Antonov, Sergey 'God' Bragin, Artur 'Goblak' Kostenko, Andrey 'Mag~' Chipenko and Gleb 'Funn1k' Lipatnikov гэсэн бүрэлдэхүүнтэй явсан боловч хоёр дугаар тойрогт Team DK-д ялагдсанаар дууссан юм.

Team Empire

Хуучин Moscow 5 задарсанаар Team Empire шинэ бүрэлдэхүүнээ таньлцуулсан юм. Artur 'Goblak' Kostenko, Gleb 'Funn1k' Lipatnikov, Vladislav 'Blowyourbrain' Morozyuk, Roman 'Scandal' Sadotenkov and Airat 'Silent' Gaziev. Team Empire бол 2012 оны гэнтийн бэлэг багуудын нэг байсан юм. Орсон тэмцээн болгондоо хүндлэл хүлээхүйц гүйцэтгэл үзүүлж байсан нь GosuAwards Оны шилдэг багт нэр дэвшхэд хүргэсэн юм.

Funn1k тус Awards-д шилдэг Hard Lane player of year-д нэр дэвшиж гурав дугаар байранд орсон юм.

Статистик харвал Team Empire ихэвчлэн Wisp, Leshrac гэсэн баатар сонгосон бөгөөд Wisp-ээр 39 тоглож 28 ялсан, Leshrac 23 тоглолтоос 48%ийн ялалтын хувьтай тоглосон байна. 7 тоглолтонд Bounty Hunter авж 695 GPM 12 тоглолтонд Clinkz авж 670 GPM дунджилсан байна. Түүний багт хийдэг үүрэг нь Hard Lane role юм.

Natus Vincere

2-р сарын 27нд ARSART-ийн оронд Natus Vincere багт LighTofHeaveN-ийг орлож KuroKy-той хамт нэгдсэн юм.

KuroKy

Kuro Salehi 'KuroKy' Takhasomi.

Энэ тоглогч бол маш олон түүхтэй домог болсон тоглогч юм. Kingsurf International байх үед Puppey-тай хамт өөрсдийн ноёрхолыг байгуулж байсан бөгөөд бусад бүх багуудыг айлгаж байсан юм. Ks.int задарж GGnet байгууллагдсан юм. Энэ үед Puppey Na`Vi-луу орж KuroKy багаа удирдаж The International-д оролцсон боловч тун муу үр дүн үзүүлсэн юм. Тэрээр удалгүй Mousesports багтай хэрээ хийж тоглох болсон бөгөөд The International 2 болон олон тэмцээнд оролцоод амжсан юм. Тэрээр өөрийн замналын хамгийн сайн үзүүлэлтээ Mousesports байх хугацаандаа үзүүлсэн ч мөн хамгийн муу нь ч бас тус цаг хугацаанд хамаардаг юм. Герман багууллага 2013 оны 2-р сарын 28нд Na`Vi-тай тохиролцож LighTofHeaveN-ний оронд орсон.

WarCraft 3: DotA Career
World Eaters

Анхны баг нь одоогоос бараг 7 жилийн өмнө DotA-League.com -оос зохиосон тэмцээнд түрүүлэх үзүүлэлт үзүүлсэн World Eaters баг юм.

Mousesports

KuroKy германы багт байхаар шидсэн бөгөөд Mousesports-той хамт байсан үеийн хамгийн гахалтай мөч бол Алдарт МҮМ багийг ялсан нь байсан юм. Mousesports-д Puppey хамт сайн найзууд болсон юм. Гэвч тэдний жинхэн түүх KingSurf International-аас эхлэсэн.

KS.int 2008 онд оросын Virtus.Pro баг нэрээ KS.int болгон Vigoss, NS, LighTofHeaveN гэсэн тоглогчид байсан баг юм. Удалгүй NS, LighTofHeaveN хоёр явж Miracle, KuroKy хоёр Puppey хамтаар нэгдсэн юм. Тэд тухайн үедийн шиллэг багуудаг нэг нь болж байв. Олон чухал тэмцээнд түрүүл өөрсдийн мөрөө үлдээсэн ч тэдний замнал 2009 онд хүрээд өндөрлөсөн юм.

MYM

KS.int задарсанаар KuroKy өөрийгөө дэлхийн хамгийн шилдэг багт шалгаж үзсэн юм. Гэхдээ энэ нь маш богино хугацаанд л байсан бөгөөд шинэ гэрээ хайсан юм.

Dota 2 Career
GGnet

Blight.int OK.Nirvana.int гэсэн багуудад оролдож үзсэний дараагаар GosuGamers-ийн далбайн доор хуучин Mousesports байсан багаа бүрдүүлсэн юм.

Энэ багтайгаа Dota2ийн том тэмцээн болох the International-д оролцох эрхийг авсан. Jesper Tomas 'Miracle' Nyhlén, Nikolay 'Azen' Belyakov, Rene 'Kebap' Werner and Roman 'rmN' Paley гэсэн бүрэлдэхүүнээр тоглож GGnetgot loser`s bracket-ийн эхний шатанд Тайландын хүч болох MiTH Trust багт ялагдаж KuroKy багаа орхиж багч дагаад задарсан юм.

Virtus.Pro

Оросын шилдэг баг Virtus.Pro Dota2-т иргэн ирсэнээ зардаж KuroKy ч багт нэгдсэн боловч удаагүй юм.

PANZER

Дараагийн зогсоол нь Германы Panzer баг байсан юм. Тэрээр хуучин багаа дахин нэгтсэгэн бөгөөд удалгүй тус баг Mousesports нэрийг зүүх болсон юм.

Mousesports

Энэ багаараа The International 2т орсон боловч өндөр амжилт үзүүлээгүй юм.

Natus Vincere

KuroKy-д дахин хуучин найз Puppey-тай хамт тоглох боломж олдож Украйны далбайн доор Natus Vincere багт нэгдэн орсон юм. Тэрээр өмнөн Na`Vi-д орох сонирхол төрж байсан тухайгаа нэгэн ярилцлагад илэрхийлсэн бөгөөд тэдний скилл миний хайж байсан түвшинийх юм гэсэн юм.

Тиймээс энэ удаа энэ багтайгаа өөрийн мөрөөдөлөө биелүүлж шилдэг амжилтын эзэн болоосой. Мөн түүнийг дэлхий даяраа Rubick-ээр хэрхэн тоглодогийг бүгд мэддэг болсон байх.

Puppey

Clement "Puppey" Ivanov. Эцэст нь багийн ахлагч.

WarCraft 3: DotA Career

Puppey-ийн анхны мэргэжлийн дота эхлэл kinfsurf, nirvana International, GosuGamers багуудаар эхэлсэн юм. Тэрээр хоёр жилийн турш тус багуудыг өөрийн мэдлэг мэдрэмжээрээ тоглогчдыг хэрхэн тааруулж драфт хийхийг харуулж байсан.
Dota 2 Career
Natus Vincere

Тэр бол энгийн нэг тоглогч биш нэг хүнд бүхий шилдэг төлөвлөгч багийн ахлагч юм. ArtStyle эхний аврага авчаад амжилтын томоохон нууц нь Puppey түүний хийсэн драфт байсан гэж хэлж байсэн юм. Тэр KS.int Nirvana.Int GosuGamers зэрэг багуудын драфтыг хийж байсан болохоор туршлагажсан байсан юм. Мөн түүний байгалдах чадвар үнхээр гайхалтай байсан юм. Shadow Demon, Storm зэрэг баатаруудаар ч байгалдаж байсан нь түүнийг ямар ч баатараар байгалдаж чадна гэж хэлэгдхэд хүрсэн юм.

Puppey болон түүний баг 2012 онд олон амжилт үзүүлээд байсан бөгөөд тэр амжилтуудаа бүгдийг нь давтаж The International 2 дахин авах хүсэлтэй байсан. Тэд эхний өдөрөө хоёр ялагдаж хоёр тэнцэж маш муу эхлүүлсэн юм. Гэвч хоёр дахь өдөр гурав дараалсан ялалт авчирж хасагдах шатны эхний хэсэгт DK E-Sports Club-тай тааран тоглож 2-1 гэсэн үр дүнгээр Winners Bracket талд тоглолтыг үргэлжлүүлж хятадын өөр нэг баг болох Invictus Gaming багийг мөн 2-1 гэсэн үр дүнгээр буулган авч тоглогчид болон үзэгчидийг дээд цэгт нь тултал хөөргөсөн юм. Аврагийн тоглот хүрхэд нэг л баг өмнөн байсан нь LGD баг байсан юм. Хятадын багуудыг адил хувь тавилан хүлээж байсан гэлтэй бас 2-1 гэсэн харьцаагаар хожиж нэг сая доллар авхад өмнөн хожоод байсан Invituc Gaming өрсөлдөхөөр зогсож байв. Энэ цуврал тоглолтонд Invictus gaming ямар ч алдаагүй цэвэрхэн тоглолт үзүүлж өнгөрсөн жилийн аврагуудыг 3-1 гэсэн харьцаагаар буулган авч Puppey болон түүний баг ирэх жилийг хүлээх болсон юм.

Статистик харвал Chen, Enchantres, Enigma энэ тэнцүүхэн авч байсан байна. Chen 35 сонгогдож 30 удаад хожсон бол Enchantres 30 удаа сонгогдож 22 хожсон Enigma бараг адил үзүүлэлттэй 30 удаа сонгогдож 21 удаа хожсон байна. Assist хийсэн байдалаар нь харвал Chen 35 тоглолтонд 12 assist, Enchantres 11, Enigma 12.5 assist тус тус дунджилсан байна.

Puppey GosuGames.net Awards-д шилдэг хагас дэмжин тоглогч, байгалчинд нэр дэвшин хоёрт орсон юм.

Түүний гайхалтай микро энэ олон амжилтыг араасаа дагуулдаг юм. Ганц драфт бус түүний хэрхэн хэрэгжүүлж байгаа нь энэ багийн амжилттай шууд холбоотой юм. Тэр бол Darth Vader юм.

Өмнөх гишүүд
2011-2012 Ноёрхолын үеийн Na'Vi-ийн бүрэлдэхүүн
Улс Нэр Үүрэг Элссэн огноо Гарсан огноо Шинэ баг
Украйн XBOCT Aleksander Dashkevich 1 2010-10-22 -
Украйн Dendi Danylo Ishutin 2 2010-12-25 -
Эстон Puppey Captain Clement Ivanov 4 2011-06-17 -
Орос LighTofHeaveN Dmitriy Kupriyanov 3 2011-06-17 2013-04-29 Team Empire
Орос ARS-ART Sergey Revin 5 2011-11-30 2013-02-27 Virtus.pro
Байсан тоглогч
Улс Нэр Үүрэг Элссэн огноо Гарсан огноо Шинэ баг
Украйн ArtStyle Captain Ivan Antonov 1 2010-12-25 2011-10-03 DTS Gaming


2010 анхны Na'Vi бүрэлдэхүүн
Улс Нэр Элссэн огноо Гарсан огноо Шинэ баг
Украйн XBOCT Aleksander Dashkevich 2010-10-22 -
Украйн Goblak Captain Kostenko Arthur 2010-10-22 2011-04-28 DTS Gaming
Украйн Axypa Bogdan Boychuk 2010-10-22 2011-04-28
Украйн Mag~ Andrew Chipenko 2010-10-22 2010-12-23 DTS Gaming
Украйн Deff- Alexander Stepaniuc 2010-10-22 2010-12-23


Байгууллага
Улс Нэр Үүрэг
Ukraine ZeroGravity Alexander Kokhanovskiy Ерөнхийлөгч
caff Igor Sydorenko Багийн менежер болон санхүүгийн дарга
Хео Andrew Yatsenko Олон улсын сурталчилгаа болон маркетин
laville Kirill Alexeev Худалдаа
ZooM Sergey Popov Урлагийн найруулагч
HeLICaL Artiomas Volujevicius ДотА 2 кино хийгч
idealbanana Alexander Nechaev Дизайнар
DkPhobos Alexander Kucherya Програмист
Багийн амжилт дагуулж олсон мөнгөн дүн
2013
Огноо Байр Тэмцээн Үр дүн Орлого
2013-07-09 1 Alienware Cup 3 : 2 LGD Gaming $25,000
2013-06-16 5 - 8 DreamHack Summer 2013 1 : 2 Team Dignitas 10,000 SEK
2013-05-18 1 2013 Techlabs Cup May 2 : 1 Power Rangers $3,500
2013-05-12 3 WePlay Dota2 League Season 1 1 : 2 Evil Geniuses $1,200 + $1,000 in hardware
2013-04-27 1 WePlay Showmatch #2 5 : 0 RoX $1,500
2013-04-21 1 EMS One Spring Finals 2 : 1 RoX $12,000
2013-04-16 1 joinDOTA Masters XIII 2 : 0 Kaipi $1,500
2013-03-23 3 2013 Techlabs Cup March 0 : 1 iCCup $1,500
2013-03-15 1 Bigpoint Battle #2 2 : 1 Team Liquid €1,500
2013-03-03 1 WePlay Showmatch #1 3 : 0 Evil Geniuses $750
2013-02-12 1 EMS One Spring Cup #1 2 : 1 Fnatic.EU $600
2012
Огноо Байр Тэмцээн Үр дүн Орлого
2012-12-23 1st Star Ladder Star Series Season 4 3 : 1 Team Empire $8,000
2012-12-24 1st GosuLeague Season 5 12 / 2 League Play (W/L)$2,500
2012-12-16 3rd ASUS Open 2012 2 : 0 Wzriv Paketi $2,500
2012-11-04 1st Electronic Sports World Cup 2012 2 : 0 Team Dignitas $12,000
2012-10-28 1st GosuLeague Season 4 12 / 2 League Play (W/L)$2,500
2012-10-21 1st Star Ladder Star Series Season 3 3 : 1 Team Empire $6,000
2012-09-02 2nd The International 2012 1 : 3 Invictus Gaming $250,000
2012-08-14 1st JoinDOTA Masters Special Edition 2 : 0 Evil Geniuses €1,000
2012-07-29 2nd The Premier League Masters 0 : 3 Mortal Teamwork
2012-07-15 1st Star Ladder Star Series Season 2 3 : 0 mousesports $6,000
2012-07-08 1st The Premier League Season 2 11 / 0 League Play (W/L) $6,000
2012-06-18 2nd DreamHack Summer 2012 1 : 2 Mortal Teamwork $6,000
2012-04-29 1st Star Ladder Star Series Season 1 3 : 1 Moscow Five $6,000
2012-03-18 1st Techlabs Cup Showmatch 1 : 0 DTS Gaming $3,000
2012-03-11 1st The Premier League Season 1 8/1/0 League Play (W/D/L) $5,000
2012-03-04 1st The Defense 3 : 2 Quantic Gaming €6,000
2011
Огноо Байр Тэмцээн Үр дүн Орлого
2011-12-11 2nd Dota2 Star Championship 1 : 2 The Retry $5,000
2011-10-25 1st Electronic Sports World Cup 2011 2 : 0 EHOME $12,000
2011-08-18 1st The International 2011 3 : 1 EHOME $1,000,000
Life is full of adventures
User avatar
BUyantogtokh
 
Posts: 171
Joined: Wed Apr 11, 2012 1:23 am

Re: Дота 2, Стийм

Postby BUyantogtokh » Wed Jul 17, 2013 7:32 am

за энэ янзаараа бол дараа дараагийн багийн танилцуулага бичих гэсээр байтал TI3 болчох юм шиг байна.
Life is full of adventures
User avatar
BUyantogtokh
 
Posts: 171
Joined: Wed Apr 11, 2012 1:23 am

PreviousNext

Return to E-Sport, Video Games

Who is online

Users browsing this forum: No registered users and 2 guests