by У.Тэмүүжин » Thu Sep 05, 2013 11:15 am
by Reebok » Thu Sep 05, 2013 11:16 am
by Reebok » Thu Sep 05, 2013 11:17 am
Reebok wrote:Спорт цонх PES13 тэмцээний удирдамж...
НЭГ. Тэмцээний зорилго
1.1. Спортын цонх форумын гишүүдийн хүсэл сонирхлыг дэмжиж, нэгдсэн зохион байгуулалтанд оруулан өрсөлдүүлж, аварга багийг тодруулахын хамт тэдний чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх нөхцөл байдлыг бүрдүүлэх, улмаар PES13-г бүх нийтэд түгээн дэлгэрүүлэх,дэд форумаа хурдацтай хөгжүүлэх сурталчлахад үндсэн зорилго оршино.
Мөн Спортын цонх PES13-чидийн ирээдүй хойч үеээ тодруулах зорилготой
ХОЁР. Тэмцээний удирдлага, зохион байгуулалт
2.1. Тэмцээнийг Спортын цонх форумынас томилогдсон зохион байгуулах түр хороо удирдан зохион байгуулна.
2.2. Тэмцээн нь хэзээ болохыг мэдэхгүй бна.. :P
2.3. Тэмцээнд зөвхөн Их Спортын Цонх ТББ-н гишүүн оролцох эрхтэй бөгөөд идвэхтэй гэдэг цэнзүүрийг харгалзан үзэх болно. 2012 оны 5 сарын 15-ны байдлаар 200-аас дээш бичлэгтэй 2012 оноос өмнө бүртгүүлсэн гишүүд тэмцээнд оролцох эрхтэй.
ГУРАВ. Тэмцээний журам
3.1. Тэмцээнд оролцох гишүүд дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
• Тэмцээний өдөр болон өмнөх өдөр нь архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, мансууруулах бодис хэрэглээгүй байх. /Ойлгосон уу Адмиралаа!!! /
• Тэмцээний бооцоог бэлнээр төлөх чадамжтай хийгээд санхүүгийн хувьд хэн нэгнээс хараат бус байх.
• Тэмцээний дараа "ном умших" магадлалтай гэдгийг тооцож визний асуудлыг зохицуулсан байх.
• Тэмцээн болох газар хувийн эмх цэгцтэй байх: Үүнд: Ганхүүгийн ажлыг бохирдуулахгүй, бусдад саад болохуйц үйлдэл, үг хэллэг хэрэглэхгүй байх, чанга орилж, ярихгүй байх, тамхи тариагаа гадаа гарч татах, надад ундаа өгөх зэрэг болно...
3.2. Тоглолтын хугацаа 10 минутаар 2 үе байна. Тоглолтын цагийг ярилцаж 5 минут болгож болно.
3.3. Тэмцээний үргэлжлэх хугацаа хэт сунжирч магад тул грүппийн журмаар биш хариу тоглолттой хасагдах журмаар зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Энэ тал дээр гишүүдийн санал бодлыг харгалзан үзнэ.
3.4. Тэмцээнд 16 гишүүн оролцоно.
• Тэмцээнд оролцох 16 гишүүн сугалаа татаж багуудаа сонгоно. Баг давхцахгүй журмаар зохион байгуулна.
• Баг сонгосоны дараа оноолтоо сугална.
• Тоглолтын тохиргоо нь бүх зүйл санамсаргүйгээр сонгогдох ба зөвхөн түвшин нь хамгийн хүнд нөхцөлд байна. /Ойлгосон уу?? /
• Хасагдах шатнаас хожигдож, хасагдсан гишүүд бусдад саад болохгүйгээр хөзөр мэтийг тоглох боломжтой. Мөн гишүүдийн захиалгаар ундаа, хоол, тамхи зэрэгт бие сэтгэлээ зориулах ёстой.
3.5. Тэмцээний бооцоог одоогоор тогтоогоогүй байгаа боловч 5000₮ орчим байх болов уу гэж таамаглаж байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулвал 0.14 буурсан үзүүлэлэт юм. Жич: Хоорондоо тулж байгаа өрсөлдөгчид хоорондоо тохиролцсоны үндсэн дээр нэмэлт бооцоо тавьж тоглох боломжтой.
ДӨРӨВ. Бүртгэл
4.1. Тэмцээнд оролцох гишүүдийн мэдүүлгийг 2013 оны 9-р сарын 10-ны 23:00 цаг хүртэл цахим форматаар хүлээн авна. Хэрэв 16 хүн бүрдэхгүй бол бүртгэлийг тодорхойгүй хугацаагаар сунгаж болно.
4.2. Зохион байгуулах түр хорооноос тэмцээнд оролцох гишүүдийг дэмждэг багийнхаа өмсгөлөөр гангарахыг уриалж байна.
4.3. Тэмцээнд оролцох гишүүд өөрсдийн хөгжөөн дэмжигч, чийрлийдэрүүдээ дагуулж ирж болно.
ТАВ. Санал хүсэлт
5.1. Гишүүд өөрсдийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжтой бөгөөд дэмжигдсэн саналыг тусгаж ажиллана.
ЗУРГАА. Шагнал
6.1 Тэмцээнд түрүүлсэн гишүүнд баяр хүргэж, эхний 3-н байр эзэлсэн гишүүдийг мөнгөн шагналаар шагнана.
Нэгдүгээр байр:
- ..................төгрөг, бүх нийтийн алга ташилт, "Ура" хашгиралт, баяр хүргэж гар барилт
Хоёрдугаар байр:
- .................төгрөг, 50%-ийн алга ташилт, баяр хүргэж гар барилт
Гуравдугаар байр:
- .................төгрөг, зохион байгуулагч гар барьж, алга ташина.
Тусгай шагналууд:
Тэмцээнд оролцсон гишүүд өөрсдөдөө баяр хүргэж хүйтэн шар айраг авч уух.
Их Спортын Цонх ТББ
by Аагий » Thu Sep 05, 2013 11:26 am
by zigo » Thu Sep 05, 2013 1:20 pm
by Reebok » Thu Sep 05, 2013 3:07 pm
by Аагий » Thu Sep 05, 2013 3:08 pm
Цогоо wrote:Нэгнийх нь чарлаачаар очдог ч юм бил үү.
by Цогоо » Thu Sep 05, 2013 3:17 pm
Ингэж суга дэвших гэж...Reebok wrote:Цогоо гуайг Монголын PES13 хөгжөөн дэмжигчидийн тэргүүн, Хөгжөөн дэмжигчидийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, "Хөгжөөн дэмжигчид" бүлгэсийн удирдах зөвлөлийн дарга, Cheerleaders Mongolia ХХК-н ТУЗ-н дарга, Орон нутгийн өөртөө хөгжөөн дэмжих зөвлөлийн даргын албан тушаалд томилуулах талаар холбогдох хүмүүстэй уулзацгаая...
Чиний тэнд очиж чарлана аа.Аагий wrote:чи яг чарлана гэвэл, зиго адмирал 2-н хажууд очиж чарлаарайЦогоо wrote:Нэгнийх нь чарлаачаар очдог ч юм бил үү.
by Аагий » Thu Sep 05, 2013 3:23 pm
by Цогоо » Thu Sep 05, 2013 3:25 pm
by Аагий » Thu Sep 05, 2013 3:27 pm
by Reebok » Thu Sep 05, 2013 3:29 pm
by Адмирал » Thu Sep 05, 2013 3:32 pm
by Цогоо » Thu Sep 05, 2013 3:38 pm
by Finalist » Thu Sep 05, 2013 4:17 pm
by Reebok » Thu Sep 05, 2013 4:45 pm
by zigo » Thu Sep 05, 2013 5:45 pm
by Gankhuu » Thu Sep 05, 2013 6:11 pm
by Цогоо » Thu Sep 05, 2013 7:27 pm
by Reebok » Thu Sep 05, 2013 8:19 pm
by poseidon » Fri Sep 06, 2013 12:41 am
by the kop__b_none » Fri Sep 06, 2013 12:50 am